alice, alice in wonderland, and wallpaper image

16-р бүлэг

Би хэдхэн хоромын өмнө Догоос айсандаа чичирч байсан харин одоо тэрэн рүү эгцлэн ширтэж сууна. Улаан хатны туслах гэх цол л түүнийг миний дайсан болгож байсан ч үнэндээ би тэрнийг тийм ч муугаар дүгнэхгүй байлаа. Харин ч бүр түүнд татагдаад байх шиг.

Би: ятгаараа тоглуулсанд баярлалаа

До: зүгээрдээ. Төгөлдөр хуур тоглож чадах уу?

Би: үгүй

До: тоглож үзмээр байна уу?

Би: жаахан сандарч байна. Харин чи чадах уу?

До: Мэдээж. Би тэрний сайхан төрх рүү ичиж зоволгүйгээр ширтэж суухад тэр өөдөөс минь үл ялиг инээмсэглэв. Тэрхэн мөчид түүний хоолойд уусч, харцанд нь төөрч, амьсгалд нь шингэчихмээр байлаа. Сэтгэл татам юм. Би энэ залуугаас юунд жийрхэж айж байсан юм болоо?

Би: надад тоглож өгөөч.

До: чи хүсч бай…Гэтэл хаалга тогшин Чанёл орж ирлээ. Сайхан мөчийг минь үгүй хийсэн түүнд дургүй хүрч байна. Ядаж тэрний хариултыг сонсох боломж олгохгүй яавдаа. Над руу харж байсан Догийн харц Чанёл руу дурамчхан шилжлээ. Бид хоёул түүний энэ гэнэтийн айлчлалд дургүй байгаа байх нь.

Чанёл: Өөө До той байжээ. Сайн уу До? Юу байна даа?

Тэр Чанёлтой мэндэлсэнгүй, сандалаасаа босон цонхны урд очин зогслоо.

Чанёл: Тийм л дээ тийм. Сайн байлгүй яахав. За Ари явцгаая

Би: Ярилцчихсан уу?

Чанёл: Тиймээ.

Би: Тэгэхээр хаана байгааг нь мэдсэн байх нь ээ.

Чанёл: үгүй. Тэр хаашаа явсаныг нь мэдэхгүй гэнэ. За ордон руугаа буцахгүй бол оройтох нь

Би: за.

Би хаалгаар гаран гартлаа цонх руу ширтэх До руу харлаа. Ингээд л бидний хормын төдийхөн учрал дуусч байгаа нь харамсалтай. Гэтэл яг хаалгаар гарахын өмнө тэр эргэж хараад “Дахин бид уулзах болов уу? “ гэх нь тэр. Би ирээдүйг мэдэхгүй, сэтгэл зүрхээ хааш урвахыг ч мэдэхгүй гэсэн ч би түүний өөдөөс итгэл төгс ширтээд “Дараа уулзалтлаа баяртай” гэлээ. Парфенон сүмийг орхин явахад харамсал гуниг хамгийн ихээр төрж билээ. Дахин ирэхийг, түүний уянгалаг хоолойг сонсохыг ямар их хүсч байна гээч. До!, миний сэтгэл зүрхийг хэдхэн хормын дотор эзэмдсэн залуу. Би түүнд чин сэтгэлээсээ, бодол зүрхнээсээ маш ихээр татагдаж байлаа.

Жун Ин, биднийг ганц эвэртийн цусны эрэлд гарахад л улаан ордоныг орхижээ. Тэр Жун Мён ахын захиснаар улаан хатан, түүний долоон туслахыг ажиглаж байж. Гэсэн ч түүнээс хойш тэр ор сураггүй алга болсон билээ. Хамгийн сүүлд тэрнийг Фа гэрийхээ зэргэлдээх моддын дунд олж харсан гэнэ. Тэгээд л болоо, хаашаа, хэзээ явсаныг нь мэдэхгүй. Угаасаа Фа өөрөөсөө өөр хэнийг ч хайхардаггүй хүн. Магадгүй өөрийх нь зарим зүйл  ч тэрэнд хамааралгүй биз.

Ордонд буцан ирэхэд сүүлд орхиж гарсан яг тэр хэвээр байлаа. Би өрөөндөө ороод тольны өмнө зогсов. Өөрийгөө дээрээс нь авхуулаад хөлийн ул хүртлээ гүйлгэж харлаа. Тэгээд дахиад л Дог бодов. Тэрхэн зуур нүүр улайж, зүрх чичирч байгааг нь надад урьд өмнө ийм зүйл ер тохиолдож байсангүй. Өөрийгөө шоолон ганцаар өрөөндөө инээлээ. Магадгүй энэ үнэхээр дурлал гэдэг нь байх. Гэтэл миний өрөө рүү чиглэх хөлийн чимээ сонсогдов. Инээд хөөр арилаж, нүргэлэн цохилох зүрх намжив. Тэр хүн И Фан байлаа. Би сандарсангүй. Дотор минь зөвхөн Догийн л хоолой сонсогдож байсан юм. Тэр хаалга тогшин өнөөх л эелдэг зангаараа зөвшөөрөл хүлээн зогслоо. “Ор ор”. Тэр бүр түгшчээ. Өдөржин намайг хүлээсэн, ном уншиж, дарс уусан ч Чанёлтой юу хийж байгаа бол гэх бодол түүнийг тавгүйтүүлсэн, эцэст нь энэ бүх сөрөг бодлууд хардалт гэдгийг ойлгоод өөртөө маш ихээр гутарчээ. Тэр бодлоо цэгцлэн уртаар амьсгаа аван хаалга түлхэн орж ирлээ. Харин би тольны урдаас холдоод орон дээрээ суув.

И Фан: Чанёл та хоёр хатны туслахууд дээр очсон гэж сонслоо.

Би: Тиймээ. Би явья гэсэн юм.

И Фан: Яаж ийм хөнгөн хуймгай шийдвэр гаргаж чадаваа. Сүүлд юу болсоныг мартаа юу?

Би: Та нарыхаар ердөө л  нэг тоглоом байгаагүй гэж үү?

И Фан: Сигийн хувьд тоглоом байгаагүй. Үхэл амьдралыг нь шийдэх явдал байсан. Тэр Ишинийг үзэн яддаг. Сайхан боломжийн үгүй хийсэн гээд чамайг зүгээр өнгөрөөх юм шиг байна уу?

Би: Намайг хараад тэр лав зүгээр суухгүйг мэднэ. Гэсэн ч миний аюулгүй байдлаас илүү Жун Ин надад чухал байсан юм.

И Фан: Жун Ин үргэлж л хаа нэг тийшээ алга болж байдаг. Хоёр гурван хоног юу ч биш, сар жилээр ч явах тохиолдол байдаг. Тэр бүрт бид улаан хатныг сэрдэж, туслахууд руу нь гүйдэггү юм шүү.

Би: Гэсэн ч энэ удаагийх өөр. Миний буруугаас болж тэр явсан. Надаас болоод хэн нэгэнд муу зүйл болохыг би зөвшөөрөхгүй. Энэ бүх явдал намайг энэ гарагт ирсэнээс болсон, тиймээс бүх хариуцлагыг би үүрэх болно.

И Фан: Чиний дураар шийдэгдэх асуудал биш. Чи хүслээ гээд бүх зүйл чинийхээр болох юм шиг байна уу? Чи бүгдийг хамгаалахыг хүсч байгаа бол эхлээд өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Дахин бидэнд асуудал хэрэггүй. Тиймээс өөрийхөө биеийг аятайхан авч яв!

Би: Би өөрийгөө яаж авч явдаг гэж?

И Фан: Чи хайхрамжгүй, бодолгүй, болгоомжгүй, гэнэн итгэмгий. Гэвч өөрийгөө хэт өндөрөөр үнэлдэг.

Би: Хөөх энэ бүх хугацаанд чи намайг ингэж дүгнэж явчээ.

И Фан: Тийм.

Би: Гайхалтай. Гэтэл би чамайг… Бүр чамаас ийм зүйл сонсоно гэж бодсонгүй.

И Фан: Дахин ийм асуудал үүсгэхгүй гэж амла.

Би: Ямар асуудал? Тэнд надад юу ч тохиолдоогүй. Чи харахгүй байна уу?

И Фан: Дахин тэдний гэрт очихгүй. Хэнтэй нь ч уулзахгүй шүү

Би: Би зөвшөөрч чадахгүй

И Фан: Яагаад?

Би: Чамд хэлнэ гэж санаа юу?

И Фан: Чи саяхан өөрөөс чинь болоод хэн нэгэн хохирохыг зөвшөөрөхгүй гэсэн атлаа бидэнд хамгийн их гай зовлон авч ирэх хүмүүстэй уулзана гэж байгаа юм уу?. Тэрний уур буцалж над руу ширүүнээр харж байлаа.

Би: Би тэднээс ямарч гай зовлон олж харахгүй байна.

И Фан: Си Ишинийг ална. Ля чамайг үхэн үхтэл чинь тамд шатаана. Хэн ч анзаараагүй байхад Фа бидний гавлыг атгаад зогсож байх болно. Ми Луханд аль хэдийн үхлийн тавилан зөгнөсөн биз. Энэ тэгээд гай зовлон биш үү?

Би: Тэгвэл бусад нь яах вэ? Соль, Рэ, До. Тэд ч бас аюултай гэж үү?

И Фан: Чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Тэд бол улаан хатны туслах. Тэд эзэндээ үнэнч.

Би: Чи ч бас улаан хатны хайрт ноён биш билүү?

И Фан: Тийм. Гэхдээ Ишин та хоёрт занал хийлсэн тохиолдолд лав биш!

Тэр маш ууртайгаар гарч одлоо. Саяхан л би хөөрч догдолж байсан гэтэл энэ бүхний дараа зүрхэн дэхь оч унтарч, сэтгэлд хүйтэн салхи сэвэлзэж орхих нь тэр.Би байн байн санаа алдаж өөртөө тохиолдоод байгаа бүхнийг шийдэж чадахгүйн эрхэнд хайрт хэрээгээ дуудлаа. Тэр ч бас дотор нь хурсан бөөн бодлыг надтай ярилцахаар удаан хүлээж байжээ.

Би: Чи дахиад л Кюнсүүтэй хонгилд төгөлдөр хуур тоглож суугаа юу?

Кюнхи: Тиймээ. Танд юу тохиолдоо вэ? Бүр ядарчихсан харагдаж байна.

Би: Чи хэнд ч хэлэхгүй биздээ. Тэр тусмаа ахдаа

Кюнхи: Та хэдийн мэджээ.

Би: Чи миний чадварыг мартаа юу? Би чиний бодлыг харсан. Бас нэг зүйлийг гайхсан. Чиний дурсамжууд үнэхээр үнэн гэж үү?

Кюнхи: Мэдэхгүй ээ.

Би: Би шалгаж үзэж болох уу?

Кюнхи: Мэдээж

Би тэрний гараас атгаад нүдээ аньлаа. Тэгээд тэртээх дурсамжинд нь нэг нэгээр орж эхлэв. Өвдөлт, шаналал, ганцаардал, халамж, савтай нил цэцэг, дээвэр дээр суух уйтгарт хөвгүүн, анхны хайр, аз жаргалтай өдрүүд, цагаан төгөлдөр хуур, төсөөлөөгүй анхны үнсэлт, дахиад л өвдөлт ганцаардал, уй гашуу, тэгээд эцэст нь үхэл. Би нүдээ нээгээд тэрэн рүү гайхан харлаа. Түүний амьдралын сүүлийн хором үнэхээр гунигтай юм. Эхлээд тэр түүнээс хагацсан дараа нь тэр хорвоогоос хагацжээ.

Кюнхи: Энэ бүхэн үнэн гэж үү? Бидэнд үнэхээр өөр амьдрал байсан гэж үү?

Би: Энэ үнэн Кюнхи. Чиний дурсамж үнэн. Бидэнд бүгдэнд нь өмнөх амьдрал сайхан дурсамж аз жаргалтай гэр бүл байсан. Гэсэн ч тэр амьдрал хэдийн дууссан.

Кюнхи: Тэгвэл энэ ертөнц үнэн гэж үү?

Би: Харамсалтай нь тиймээ.

Кюнхи: Тэгвэл надад харамсах зүйл алга. Өнгөрсөн амьдралдаа би түүнээсээ хагацсан одоо харин хамт байна. Тэр санах үгүй нь хамаагүй. Бид хамт байгаа нь л надад чухал.

Би: Мэдээж би чиний өмнөөс баяртай байна.

Кюнхи: Харин таны хувьд

Би: Өнөөдөр би нэгэн гайхалтай хүнтэй уулзсан. Гэтэл ах чинь түүнтэй уулзаж болохгүй гэх юм.

Кюнхи: Та дурлачихсан юм уу?

Би: Үгүй. Гэхдээ магадгүй. Би тэрнийг өмнө нэг удаа холоос харж байсан. Харин өнөөдөр ярилцаж үзлээ. Тэр надад маш их таалагдсан. Амнаасаа унагах үг бүр нь уянгалаг яруу, над руу ширтэх нүд нь уусмаар сайхан, үнэр, харц, уруул, бүх зүйл нь үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй. Би бүр түүнд бүрэн автчих шиг болсон. Гэхдээ энэ цаг мөч дурлахад хэтэрхий богинохон хугацаа биш гэж үү?

Кюнхи: Миний хувьд хангалттай хугацаа гэж бодож байна. Дурлал гэдэг цаг хугацаанд биш сэтгэл зүрхэнд захирагддаг эд. Би ч нэгэн цагт үхтлээ, хайлж уустлаа дурлаж үзсэн хүний хувьд батлаж байна. Харин ахыг битгий тоо. Тэр үргэлж намайг төгөлдөр хуур тоглож болохгүй гэдэг байсан. Кюнсүүтэй уулзаж ч болохгүй гэдэг байсан. Гэтэл тоглосон тоглоогүй би сонсголоо алдаж, түүнтэй уулзсан уулзаагүй эцэст нь үхсэн. Тэр үнэхээрийн олон дүрэм журманд захирагддаг гэтэл тэр ч бас энд үхчихсэн бидэнтэй хамт байна. Ямар ч сайн хууль сахиулагч эцэст нь бусдын адил үхдэгийн баталгаа энэ биш үү?.

Би: ойлголоо. Чамайг ингэж хэлсэн чинь тайвширчихлаа.

Хүн үхсэн ч өөрчлөгддөггүй бололтой. Гэхдээ И Фан яаж үхсэн бол бас яагаад Кюнхигийн хайрт Кюнсүү үхчихсэн юм бэ? Орь залуугаараа амьсгал хураасан тэд юунд нэг дор энд цуглараа вэ? Бэкхён, Жун Ин, Жундэ , Ишин Жунмён, Лухан бүгд Кюнхигийн дурсамжинд байсан. Тэр бүү хэл энэ гарагт хамгийн сүүлд ирсэн Сэүн хүртэл шүү. Дотроо ургуулан бодож, учрыг нь олох гэсээр шөнийг би барлаа. Нойрноосоо сэрмэгцээ л дахин бодож эхлэв. Учир нь би өөрийгөө Дог эцэс төгсгөлгүйгээр бодож, санагалзах аюулаас хамгаалж байсан юм. Гэсэн ч бодлын мухарт тэр байсаар байлаа. Угаас би тэрний хоолойг мартаж чадахгүй шүүдээ. Босч шүршүүрт орохдоо, гарч ирээд  өөрийгөө хувцаслахдаа ч бодлоо.

Кюнхи надад өглөөний цай бэлдэн ширээн дээр тавьсан тул идэхээс өөр аргагүй байв. Тэр уг нь эелдэг, дуулгавартай ч яг л ах шигээ өөрийг нь үл тоож, үгнээс нь гадуур хөдлөхөд дургүй. Тиймээс хичээл зүтгэл гарган хийсэн зүйлийг нь үнэлэхгүй бол болохгүй. Уг нь надад юу ч идэх сонирхол байсангүй. Чанамалтай талхнаасаа нэг хазангаа өнөөх онгойдоггүй номыг дахин нээх гэв. Зөрүүд юм гээч. Идэж дуусаад хоосон тавцангаа үзүүлэн тэрнийг магтахаар доош буулаа. Кюнхи хүн болсоноос хойш энэ ордон эмх цэгцтэй, үргэлж хөгжим хангинаж,  сайхан хоол үнэртсэн газар болон хувирсан. Энэ байдал хүн бүхэнд таалагдаж байх шиг. Харин би өрөөнөөсөө гарахаа больсон билээ. Бодох зүйл их, бас жаахан хүүхдүүдийг харах хэрэггүй болсон юм. Шатаар уруудаж байтал ордоны хаалга тогших чимээ сонсогдов. Сэүн маш хурдан очин хаалгаа нээлээ. Улаан ордонд амьдардаг хэн нэгэнд илгээмж иржээ. Тэр тусмаа эмэгтэй хүнд гэнэ. Энэ ордонд ердөө хоёрхон эмэгтэй амьдардаг шүүдээ. Илгээмжийг авч ирсэн хүн нь Сэүнтэй нийлэн оруулж ирлээ. Бүгд гайхан үүдэнд цуглацгаав. Хэзээ ч өмнө захианаас өөр зүйл хүргэгдэн ирж байгаагүй. Гэтэл энэ удаа бүр хүний хэмжээтэй том илгээмж ирж байдаг.

Сэүн: Хэнээс ирсэн юм бол?

-Нэрээ хэлээгүй ээ ноёнтоон.

Сэүн: Тэгвэл хэнд гэсэн юм.

-Мөхөс надад хаягаас нь өөр юу ч хэлсэнгүй. Өршөөж хайрла. Тэр үнэхээр юу ч мэдэхгүй ажээ. Сэүн талархал илэрхийлээд тэр хүнийг буцаалаа.

Том цаасаар ороосон илгээмжийг бид зочы өрөөнд оруулан нээлээ. Нээх гэхээсээ илүү цаасыг нь Бэкхён урж хаясан юм. Ягаан цэцгийн хээтэй нимгэн холтослог цаас газарт урагдан унахын цагт гэрэл гялбуулан цасан цагаан босоо ятга нүднээ ил боллоо. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Өчигдөрхөн Догийн өрөөнд тоглож суусан өнөөх босоо ятга өнөөдөр гэрт хүргэгдэн ирлээ гэж үү. Тэгэхээр нууцат илгээмж босоо ятга юм бол нууцлаг эзэнтэн нь До биш үү? Би баярлан инээмсэглээд өөрийхөө бэлэгний өмнө очлоо. Тэгээд дахиад л утсаар нь гараа гүйлгэв. Дахин энэ хөг аялгууг сонсоно гэж  төсөөлсөнгүй. Үнэндээ энэ ятгыг хараад дахин Дотой уулзсан мэт л санагдсан юм.

Тау: Тэгэхээр чамд иржээ.

Би: Тиймээ

И Фан: Ингээд л чи зөвшөөрөхгүй байж. Тэдний нэгнээс ирсэн тийм биздээ.

И Фаны уурлахыг би тоосонгүй. Энэ их баяр жаргалаа үгүй хийхийг хүсэхгүй байна.

Би: Сэүн өрөөнд оруулаад өгөхгүй биз?

Минсок: Би оруулаад өгье

Би: Ойлголоо баярлалаа

И Фан: Тэгэхээр бүр хүлээгээд авчихаж байгаа юм уу?

Би: Тиймээ. Өөр асуудал байна уу?

И Фан: Яг одоо буцаа. Эсвэл гаргаж хая

Би: Үгүй

Тэр дахин намайг гомдоож чадахгүй. Эхэндээ тэр төрсөн дүүгээ гаднах үзэмжээр нь дүгнэж хараал, тагнуул хэмээн буруу шааж байсан. Бүр хөөх ч биш устгахыг завдсан. Гэтэл одоо түүнээс ирсэн нандин бэлгийг хая гэнээ? Үгүй. Тэр үргэлж өөрийхөөрөө зүтгэж бусдыг үл тоож болохгүй. Үхэх байсан ч би энэ бэлэгийг буцаахгүй.

Минсок өрөөнд  ятгыг минь болгоомжлон оруулж өглөө. Одоо л энэ өрөө надад таалагдаж байх шиг. Би баяртай нь аргагүй ятгаа тоглолоо. Ятганаас эгшилэх ая намайг тайтгаруулж, сэтгэл уужирч байв. Гэтэл ширээн дээрх ном амь орсон мэт дэвхцэж байснаа гэнэтхэн нээгдэж орхив. Саяхан л урж тасдахаас бусдаар нээгдэх боломжгүй байсан ном ятгын аянд хуудасаа дэлгэлээ гэж үү? Би хаагдахаас нь өмнө хурдан очин үзлээ. Ямар ч гарчиг хаяггүй, зөвхөн хээнцэр титэмийн дардасаар ном эхлэлээ. Таугийн надад үзүүлсэн түүхийн хэлхээн дэхь хуучин цаг үе энэ номын нэг хуудсанд дүрслэгджээ. Мөн үзэсгэлэнтэй цагаан хатны ч зураг байх юм. Үнэхээрийн үзэсгэлэнтэй. Цагаан хатан ба түүний долоон туслах гэсэн хуудсыг хараад би зогслоо. Тэдний зурагны дор өнгөрсөн бүх дурдатгал нь байлаа. Би Догийн зургыг хуруугаараа  гүйлгэхэд зүрх дахиад л хүчтэй цохилов. Цагаан хатан өөрийн өв тэгш долоон туслахаа долоон нотын нэрээр нэрлэсэн гэнэ.

Тэд бол хүний долоон араншин юм.

Рэ: аз жаргал баяр баясал.

Си: уйтгар гуниг.

Ля: догдлол, сэтгэл түгшил.

Фа: уур бухимдал.

Ми: Төсөөлөл.

Соль: чиний дотоод хүн.

До: Айдас, тэвчээр гэсэн байлаа.

Тэдний тухай хэдэн бүлэг үргэлжилсэн байсан ч дараа тухтай уншихаар шийдэн дараагийн хуудсуудыг гүйлгэж үзлээ.

Би: Lost happiness…

Дараагийн бүлэг арван хоёр хуудастай байсан юм. Хуудас бүрт цэцэг бас үнэт чулуу дороо тайлбартай байх юм. Би сайтар харлаа. Арван хоёр цэцэг, яг түүнд тохирсон арван хоёр үнэт чулуу.

received_958138654263749

Алтанзул

received_958138644263750

Цахирмаа

received_961257960618485

Хонин нүдэн

received_961257967285151

Сарнай

 

12894572_961257970618484_1508380795_o.jpg

Гүнжийн нулимс

received_958138657597082

Нил

received_958138637597084

Үүрийн цолмон

 

received_958138664263748

Кактус

received_961257963951818

Наранцэцэг

 

 

received_961257900618491

received_958138614263753

received_958138620930419

Намуу

“Violence of Violet”. “Нил цэцгийн хүч”. Нил цэцэг бас хүч.

Чулуу бүхэнд нууц бий. Харин цэцэг гэдэг үнэн. Нууц ба үнэн. Өнгөрсөн биднээс үнэнээ нууж, дурсамж харин салан оджээ. Алдагдсан арван хоёр дурсамжийг бий хаанаас олж харах вэ? Үнэн хэр хол тэнүүчилсэн бол? Цэцэгс хаана нуугдав?  Хэн энэ бүх асуултын минь хариултыг өгч чадах вэ?  Хамгийн чухал нь бид алдагдсан дурсамжаа яаж олж авах вэ?

Хаалганы цаана цохилох зүрх намайг сатааруулж, бодлыг минь хийсгэн одлоо. Тэр дахиад л өрөөний минь хаалгыг тогших гэснээ бардам зандаа дийлдэжээ. Эхэндээ хэн үүдээр минь эргэлдээд байгааг сонирхож гайхдаг байсан ч эцэст нь хариулт нь тодорхой гэдгийг мэдсэн юм. Би тэрний бодолд “Ор ор” гэж шивнэлээ. И Фан гайхаж бас түгшчээ.

Би: Ямар нэгэн юм болоо юу?

И Фан: Үгүйдээ.

Тэр эмээсэндээ эсвэл надад баригдсандаа доош ширтэж, хэлэх гэсэн үгээ олж ядан зогсоно. Тэгсэнээ арай хийн ухаан орсон мэт над руу цоргитол ширтсэнээ нааш алхаж эхлэлээ.

И Фан: Би бүдүүлэг аашилсанаа мэднэ. Гэхдээ энэ бүхэн чиний төлөө байсан

Би: Мэднээ.

И Фан: Чамайг тэдний гэрт очсон гэдгийг сонсоод л өөрийн гэсэн ухаангүй болчихсон. Тэр үед Ишин гэмтсэн. Харин дараарийг нь чи байхвий гэхээс би айж байна.

Би: И Фан зүгээр дээ. Би ойлгож байна. Энэ бүхэнд миний буруу ч бас байгаа. Би хэт томоогүй аашилж. Уучлаарай.

Тэр алхсаар бараг ширээнд тулан ирээд номыг анх удаагаа тогтож харлаа. Нүд нь томорч амьсгаа нь тасалдаж гайхсан гэхээсээ илүү яах учраа олохгүй байгаа хүн шиг харагдав.

И Фан: Чи энэ номыг авчихсан юм уу?

Би: Тэр үед орхих боломж олдоогүй. Мэдээж миний буруу. Гэхдээ надад өөр сонголт байсангүй.

И Фан: Бүр нээчихэж

Би: Санаандгүй л

И Фан: Гайхалтай

Би: Тэгэхээр энэ номыг авсаны төлөө чи намайг загнахгүй юм уу?

И Фан: Дахиж би чамд хэзээ ч уурлахгүй. Бас чамаас дахиж зөрөхгүй. Хэлсэн бүхнийг чинь биелүүлэх болно. Чиний хүсэл бол минийх

Би: Үнэхээр үү?

И Фан: Тэгэлгүй яахав.

Тэрний нүд гэрэлтэж, уруулд нь инээмсэглэл тогтож, хүйтэн хөндий төрх нь оргүй арилжээ. Энэ л миний мэдэх жинхэнэ И Фаны төрх билээ.

И Фан: Тэгээд номонд юу гэж бичсэн байна. Биднийг дахиад үхнэ гэнэ үү?

Би: Учрын олохгүй юм. Цэцэгс бас үнэт чулуу. Үнэнийг яаж олох вэ?

И Фан: Чулуу гэнээ? Би харж болох уу?

Алдагдсан дурсамжийн бүлгийг түүнд нээж өгөв. Тэр хуудас бүрийг анхааралтай харсанаа над руу дахиад л инээмсэглэлээ.

И Фан: Энэ цэцэгсийг би хаана байгааг мэднэ

Би: Хаана гэж?

И Фан: Би чамд энэ гарагийн хаа нэгтээ сарнайгаас өөр цэцэгс ургадаг гэж хэлсэнийг санаж байна уу?

Би: Тиймээ. Бүгд байгаа гэж үү?

И Фан: Мэдээж.

Би: Тэгвэл бид очиж болох уу?

И Фан: Би чамд амласан. Чиний хүсэл бол минийх

Би: И Фан…

И Фан: Үдэш болмогц явцгаая

Би: Яагаад орой гэж?

И Фан: Чи маргаашийг хүлээж тэсэх үү?

Би: Үгүй

И Фан: Тэгвэл орой уулзацгаая. Тэр өрөөнөөс гарахдаа дахиад л инээв.

Би түүний энэ иээмсэглэлийг хэзээ ч мартахгүй. Дотно дулаахан миний хүсч хүлээдэг И Фан хэдийн дэргэд минь иржээ. Гэсэн ч миний зүрх Дог нэхэн санагалзаж, үгүйлсээр байлаа. Би түүнийг харахыг маш ихээр хүсч байна.

ЗТ: Холбоос руу орж үзнэ үү! (Зар суртчилгаа биш)

untitled11

Орхигдуулсан зүйлээ олж харна гэж найдаж байна.

untitled1

 

До, Рэ, Ми, Фа, Соль, Ля, Си энэ долоогийн хэнийх нь өмнөх түүхийг уншмаар байна санал бодлоо хэлээрэй.

22 thoughts on “♠~Alice In E✗O Planet~♣

  1. minii unshij bsan hamgiin gaihaltai zohiomjtoi uguulleg uneheer gaihaltai unshih burt amisgal min davhtsaj tusuululduu umbah yum. Ulam bur l sonirholtoi bas taavarlashgui bolood bh yum dahin dahin unshsan ch uidahgui ni ingej saihan bichdeg admindaa talarhaad barashgui ni hehe bayarlalaa ☺️👍❤️

  2. minii unshij bsan hamgiin gaihaltai zohiomjtoi uguulleg uneheer gaihaltai unshih burt amisgal min davhtsaj tusuulliin yertontsod oroh yum. Ulam bur l sonirholtoi bas taavarlashgui bolood bh yum dahin dahin unshsan ch uidahgui ni ingej saihan bichdeg admindaa talarhaad barashgui ni hehe bayarlalaa ☺️👍❤️

  3. Сэхүн намуу цэцэг, Кай кактус тиймүүү уншаагүй байсан ч би цээжээрээ хэлж чадна аая ххаахах Лэе ийн Ёнугийн зурсан наран цэцэг, минсокийн үүрийн цолмон ааахххх дэбак яг одоо би кюнсүү кюнхи 2 ямар цэцэг гэдгийг гайхаж хайж байна ямар өгүүллэг болоо гэж тааж ядаж байна, тийншдээээ silence! охххх бүх oneshot уудыг эргэн уншиж одооо л alice in exo planet ийн учрийг ойлгож тэдний өмнөх амьдарлыг мэдэж байх шиг silence ийн эхний хэдэн мөр л пааан гээл төгөлдөр хуур тоголсон гэнгүүүүт вооооо гээл ххахаа тэд энэ бүх гунигтай төгсгөлийн дараа одоо хамт байна ингээл болооо тэд одоо хамтдаа кюнхи бас сонсож чадна, тэд хамтдаа төгөлдөр хуураа тоглож чадна нэг л өдөр кюнсүү бүгдийг санана крисийн хувьд бүх өгүүллэг дээр л ядаргаатай ч юм шиг хөгжилтэй дүртэй байж таарах юм. Харин суод гэр бүл хайртай эмэгтэй өөр шиг нь хүү байж яагаад үхэх болов эхнэр хүүхэд нь хаана байна? Ер нь тэд яааж үхсэн юм бол? 12 хүний амьдрал яааж ингэж холбогдож байгаамбээ? Бекхён юнсогийн гэрэл гэгээ exo planet ийн ч гэрэл гээгээ болсон бололтой, Тау цаг хугацааг зогсоохыг хүссэн нь үхэлтэй нүүр тулсаны дарааа биелэлээ олсон юм болов уу магадгүй тэр охиноо хайж яваад аритай таарсан юм болов уу ааххххх үхэл нь тодорхой ч үргэлжлэл нь тодорхойгүй нэг хүн байхымааа бас oneshot болгон дээр нэг нандин цэцэг гарж ирж байгааг анзаараагүй байжэээ би яахав гарж ирээд байна гэж ч бодоогүй биш бодсон лдооо :))) үнэхээр яааж ингэж бичиж сэтгэж чадаж байнааааа унших болгонд бүх юм холбогдоод л лэе анагаахд орох гэж номоо бариад шоудаж байсан бол magican of dreams д аль хэзийн эмч болсон байх юм, крис бас л яваастай хахахах ер нь гоёэээнааааааа :)))

  4. Өөөө тийм бас 7н араншин ба нотнууд үнэхээр сонирхол татаад алах нь ДО угаасаа жоохон сэтгэл татам уу гүү юу эсвэл ари л ингэж татагдаад байгаа юмуу?? За тэр ч яахав яагаад цагаан хатны үнэнч туслахууд улаан хатны хэрцгий албатууд болчихов? ДО одоо ч гэсэн цагаан хатныг санадаг байхаа яг би мэдрээд байна. Соль яагаад Сэүнтэй адилхан байгаа юм? Тэд нар юуундаа дургүйлхээд байгаан болооо ер нь 7уулангийнх нь түүхийг уншмаар байна гэвэл даварсан хэрэг болчих байхдаа ххаха

  5. My dear E……sh
    Tsaanaasaa l zohiolch hvnii shinjtei ym baigaan muakakak yaj ingej heleh vggvi bolgotol ynztai bichdeg bainaa aiiiii lyoboowooo neeeeh goy nom shig TT^TT
    So fascinating i want to cry nigga
    Unuuh 7giinh bvgdeeree l laitai goy l doo. ♥
    Do Lya 2t sanalaa ugluu :> Niilvvleed unshaar hvrtel DoLya :> ДоЛя :>>
    Gehdee l bvh not … ehehehe i love you

    1. ZA AIN ALNA SHUU HAHA
      chi min ch gesen ummaiiiiii getel bichdeg shuudee chvvssss :*
      Ingeed olon niitiin gazar bienee magtah ni zuw ch ymuu buruu ch ymuu zaaz careless careless shoot anonymous anonymous heartless mindless, no one care about me~~~~ BAYRLALAA

  6. Арван хоёр цэцэг мөн түүнд тохирсон үнэт чулуу. Бүгд үзэсгэлэнтэй юм бүр нүд салгамгүй. Цэцэг бүрт чулуу бий. Энэ яг л хүн бүрт хайртай нэгэн бий гэж санагдаад байх юм. Хэн нэгний хийсэн нэг л үйлдэл алдаа болж хэн нэгний хэлсэн нэг л үг аврал болно. Ари, До-д бага багаар татагдаж байгаа энэ мөчид Догийн хүч санаанд минь буулаа. Хүмүүсийн айдсыг мэдэрч ашиглан эрхшээлтэй оруулдаг МАНАН. Энэ Арид үйлчилж байх вий гэхээс айж байна. Ари, И Фаныг хайрлахаас эмээдэг юм шиг санагддаг. Энэ нь тэрэнд өөрийн манандаа уусгах боломжийг олгож байх шиг. Юм бүхэн учиртай гэдэг.
    Долоон нотоор нэрлэгдсэн долоон туслахын Си-н түүхийг эхлэж дэлгээсэй гэж хүсэж байна. Тэр анхнаасаа хүний зовлонд шунадаг байсан гэжүү? тэрэнд ч бас зүрх сэтгэл байсан байх. Өвдөлтийг тайтгарал болгосон тэр юунд ингэж шаналав вэ? Эхлэл бүхэн төгсгөлтэйгээ адил байдаггүй шүү дээ. Ийм өрөвдөлтэй нэгнийг хэн бүтээсэн юм бол? энэ бүгдийг тэрний түүхээр аялахдаа мэднэээ. Харин До, тэрний түүхийг дараа, долоон туслахын сүүлд сонирхоё. Дэндүү сонирхолтой болохоор…

  7. Woooaaw үнэхээр уулга алдахааас өөр үйлдэл үзүүлж чадахгүйн. Deabakk!! Миний уншиж байсан хамгийн гайхалтай өгүүллэг. Яаж ийм уран төсөөлөл, үг хэллэг, зохиомж гаргаж чаддагийг бишрэхгүй байж чадахгүйн ээ. Энэ өгүүллэгийг эхнээс нь өдийг хүртэл зүүдэлж, төсөөлж, хүлээж, биширсээр иржээ. Энэ өгүүллэг манай 12 залуугийн түүхтэй (oneshot) ингэж холбогдоно гэж төсөөлж ч байсангүй. Гэхдээ энэ бүх өгүүллэгт манай Чанеол л ганцаараа холбогдохгүй байгааг анзаарлаа. Бас Тао л ганцаараа үхэж дуусдаг тийм үү. Тэгэхлээр бас нэг гайхшруулахаар зүйл байгаа гэдэгт найдаж байна. Энэ өгүүллэгийг унших бүрт өөрийн эрхгүй Аригийн оронд орчих юм ( өөр өгүүллэгүүд бол дараагийн үйлдлийг тааж ядаад байх зүйлгүй байдаг даа). Харин уншмаар түүх гэвэл Догийн түүхийг уншмаар байна:)). Ариг дагаад До-д аль хэдийнээ дурлачихсан бололтой. Ийм сайхан өгүүллэг бичиж өгдөг админдаа баярлалаа. Дараагийн гайхалтай хэсгүүдийг тэсэн ядан хүлээж сууя.

  8. Peeee ndd bvr heleeed heleed heleeed heleh gsen ch magtaaad magtah gsench bvr garah vg btugai awia algoo Yajj??? Gej l asuumaar bnada hezee negen udur zohioluud chine nom bolon garaasai hvn bolgond iim hvn bdimshv ene hvnii achaar ene amidralaa uur nvdeer hardag bolsim shv gdgee hashgaarmar bhinmaa ghde bas gantsaaraa l unshmaar hvn bolgonoos nuugaad gantsaaraa l unshmaar gvee medhgvee bi bvr medremje ilerhiilj chadahgvi bnaa!!! Bayrlalaa gdeg ug ch bagdah geed hairtai gdg vg ch hymdhan sonsogdohged bnashvde xD gvee medhgvee zvger namaig uurt tani yamar uh urteig medeesei medreesei l gej husej bna medruulhiimsoon :p ene olon goy zohioluudiin chine achaar hajuugaar unguruh hvnee anzaarj harj boddggvi bsn zuilsee hurtel oilgoj anhaarj ineej guniglaj ywdag bolson yumshv iluu olon zuil bdg uuriiguu yamar tom yumnii ochuuhen heseg gdgiig hurtel yr ni l zaza medhgvee :p
    ( bi bvgdiih ni l umnuh tuuhuig unshmaar bna bas yr ni aimr yumo ta :p ter anzaaragvi uldsen zuil gej,,,, yiaaaaaaaaaay kpop somsdog hvmvvs ingeed iim aimr bolchdin bolluu xD bvh yum anhnaasaa uyldaa holbootoi bgal zaza loblob :p 🙆 )

  9. Eeeeee burhan mine!!!!!!!!!!!!!! Ene bvh oneshotuuuuuuud!!!
    Za bi yg l neg mash tom nuuts yumnii neg hseg boltsiim shg…. neg goy uuruu ene bvhnii gol dvr yum shg jinhenesee yum shig…. amisgal dawchad neg l bishhvv!!!!!!

  10. bugdiih n ungursun amidral bhnee tsetseg bugd tedniig bs ungursun amidraliig n iltgej bgan bn. bugdiig n ehnees n dahij unshnaa. uneheer gaihaltai. bi Do.n amidraliig medmeer bn.

  11. Buh oneshot uudaa unshin duusgala, goy bgaa ch uneheer uruvdmuur denduuu gunigtai bolohoor setgeld neg um hunduuurleed bn hha. Ter tusmaa Sehun, Baek , Kai , Xiumin4 iin ungursun amidral. Sehun arai gej haranhuigaas salj bhd, baek arai gej 1050undriin draa tuun deeree irj bhd, Kai arai gej olon jiliin draa anhnii hairtaigaa niilj bhd, xiumin ii mus dunguj hailj bhd. Ted yavaad ugsun yugaa ch sanahgui bgaa ch tedniig ged ard uldsen busguichuudiin yanam bee ? Uneheer gunigtai yumoo. Yagaad zaavl ter 12 gej ter ni sonin bn bas ygad sehun uheegui yum bol ygaad kai sehuniig avchirsn um bol ged l asuultud

    1. 2016 оны сэтгэгдэл байна. Хөөх…
      Хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлье.
      Надад ч бас харамсалтай байна. Өөрөө бичсэн хэрнээ л гунигтай санагддаг юм. Миний толгой дотор ч маш олон асуултууд эргэлдэж, уншигчидаас ч илүү дараагийн үйл явдалын сонирхож байгаа. Тийм болохоор тэднийхээ хариуглтыг мэдэхийн тулд үргэлжлүүлж бичнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл бичих