suhoОройтсон аз жаргал

Өндөр том хашаа өөдөөс угтахад өөрийн биш нэг л хоосон хөндий санагдаж байлаа. Хэзээ гэр минь ингэж санагддаг болчоо вэ? ирээгүй удсан ч гэлээ бүх юм хуучин хэвэндээ. Тэгсэн ч би ямар хашаа ойр хавиа анзаарч байдаг байсан бишдээ!!! Хонхоо дараад хэсэг хүлээтэл танил намуухан хоолой өөдөөс угтана.

Би: эгчээ Суо байна

…………………: өө бага эзэнтэн!!!

Төд удалгүй хаалга онгойж аав эгч 2 намайг чиглэсээр яаран ирэв. Хэдий 2лаа болгоомжлон харж байсан ч нүдэнд нь нулимс цэлэгнэж санасан төрх тодорно. Тиймээ энэ бүхнийг эрт нэгэн өдөр хэзээ ч хайхарч байгаагүй! Бусдынх мэт анзаараагүй ийм дулаан орчноос дайжиж явсан. Гэртээ орж ирэхэд л өнөөх хөндий байдал алга болж бүх зүйл л дотно санагдаж гэрээ санаснаа сая л ухаарлаа.

Аав: миний хүү ядарсан уу?

Би: үгүй дээ

Аав: уучлаарай

Би: харин би л уучлалт гуйх ёстой. Та миний өмнө ямар буруу юм хийсэн биш. Хэцүү байсан болоол явуулсан байлгүй дээ.

Аав: тэнд тэгээд хэцүү байсан уу?

Би: эхэндээ хэцүү байсан сүүлдээ дасчихсан

Аав: сахилга ямар л олигтой байв гэж *санаа алдах*

Би: ааваа та мэдэж байгаа штээ тэр чинь хүмүүжүүлэх лагерь

Аав: тиймдээ гэхдээ тэр чинь цэргийн зохион байгуулалттай гэсэн биздээ!!! Цэрэг ч энүүхэнд биз!!!

Би: зүгээрээ надад хүүхдийн зуслан шиг л байсан!!!

Аав: за сайхан шүршүүрт ороод гараад ир ядарсан байх аав нь эгчид нь хэлээд сайхан шөл хийлгүүлчинэ

Би: за би тэгвэл өрөөндөө орлоо

Аав: тэг тэг

Шатаар өгсөн урт коридороор явахдаа зурагнуудаа харан анх харж байгаа мэт шинжсээр багадаа унгачихаад аавд загниулахгүйн тулд ээжтэйгээ хуйвалддаг байсанаа санан өөрийн эрхгүй хөхрөхөд

Аав: *орилох* зүгээр үү чи чинь!!!

Би: аанхан

Бас л болгоомжлон өрөөндөө орлоо. Удсан гэхэд тоосонд дарагдаагүй яг л тэр өдөр намайг яаж орхисон тэр хэвээрээ байлаа. Жаахан бүгчим байхаар нь цонхоо онгойлгохоор явтал тагтны тэнд миний огт харж байгаагүй нэг цэцэг… гайхан цэцэгнээс нь тэмтрэн эгчийг тавьсан юм байхдаа гэж бодлоо. Эгч тавьсан юм бол доор тагтан дээр тавихгүй яагаад заавал миний өрөөнд гэж??? Хаалга дугаран аав намайг хайн харж байгаад намайг цонхныхоо энд зогсож байгааг хараад инээмсэглэсээр

Аав: аан сайн ургасан байгаа биз?

Би: мэдэхгүй юун цэцэг юм?

Аав: чиний л цэцэг штээ. Харин ер ургахгүй байснаа сүүлийн хавар сайн ургасан. Чамайг ирнэ гэдгийг мэдсэн юм байгааз 4жил болохдоо цэцэглээчгүй байсан

Би: миний цэцэг гэнээ?

Аав: тэр охин л үлдээгээд явсан. Чинийх л гэсэн шт

Би: ямар охин???

Аав: нөгөө тэр… заза юу ч гэсэн сайхан амраад ав!!!

Би: тэр дахиад энд ирсэн юм уу?

Аав: хамгийн сүүлд тэр өдрөөс хойш ирээгүй

Би: ………………………………………..

Аав: тэрэнтэй дахиад уулзах уу?

Би: над шиг хүнтэй дахиж орооцолдоод хэрэггүй биздээ

Аав: чи тэгж бодож байгаа бол…

Би: аав заза усанд орлоо!!!

Аав: хоол болхоор дуудъя

Шүршүүрийнхээ усыг гойжуулан зогсохдоо өөрийн мэдэлгүй тэртээд өнгөрсөн дурсамжаа бодон зогслоо.

4 жилийн өмнө!!!

Найзуудтайгаа байнга ордог газар луугаа явахаар машинаа асаагаад гражаас гарах гэтэл тэр дахиал тэнд зогсож байлаа. Өнөөдөр тэрнийг харах хүсэл алга намайг дагаж байхаар өөр зүйл хийхэд яадаг байнаа!!! Тэртээ тэргүй аавтай хэрэлдээд бухимдаж ядаж байхад бас нэг гай!!! Хөдөлгүүрээ асаан хаазаа тултал нь гишгээд хашааны цаанаас над руу өрөвдөлтэйгээр ширтэх тэрнийг дайрчих шахам зөрөн өнгөрлөө. Новшийн өдөр гэдэг нь л энэ байхдаа. Зам түгжрэлтэй хөгжим дугарч байгаа ч уурыг минь дарсангүй!!! Өрүүлээ хэд цохисон ч уур намдсангүй!!! Утсаа гаргаж ирэн Лэе рүү залгатал хүүр чинь утасаа авахгүй байна. Дахиад нэг залгалаа бас л авсангүй… муу дүлий!!! Бүр аргаа баран Крис рүү залгаж байтал ашгүй нэг юм урдах машин хөдөллөө.

Крис: хамаа яасан бэ? Аль хэдийн  эхэлчихээд чамайг хүлээгээд байна

Би: зам түгжрээд байнаа

Крис: нисээд ирээчдээ!!! Чамайг энд хүлээсэн хүмүүс эхнээсээ хувцсаа тайлж байна

Би: заззз хайлчихаас нь өмнө тосоод байж бай

Крис: хичээе хичээе.

Би: наад дүлийдээ утсаа ав гэж хэлээч

Крис: Лэе новшоо утасаа аваач

Би: заза одоо очлоо хүлээж бай!!!

Крис: чамгүйгээр ямар шоу байдын оройтож ирсэн гээд хагас хундага юм чамайг бас хүлээж байгаа шүү

Би: хагас гэнээ? Хэзээдээ чи ийм харамч болчоо вэ?

Крис: заззз хурдан ир!!!

Аль хэдийн урд машингүй болчиж утасаа салгаад хажуудах суудал руу гаа шидэн дахин хурдаллаа. Хөгжим дунд эвлэгхэн бүжиглэх богинохон даашинз сүрчиг үнэртүүлсэн охид дундуур сүлжихдээ хааяа нэгэн рүү нь харц чулуудаж ирмэхэд мөрөөр нь гар нь гүйж намайг дуудаж байсан ч би эелдгээр инээмсэглэн нөгөө хэд рүүгээ яаравчилж байлаа.

Крис: вуаааа хурдан байлаа шүү

Кай: ахаа би яагаад???? Энэ царайнд буруу байхгүй биздээ!!!

Сэүн: хахахха чи бол харваас шалиг царайтай

Кай: ганцаараа өтлөх юм байна лдаа

Чэн: би чамд дээр хичнээн сайхан шчошиг шиг хөөрхөн яг цагаа барьдаг тоонд сайн охин танилцуулсан яасан чи!!!!

Кай: хуцдаг дээр бас зурагт шиг охин танилцуулсан тэр нь бүр киноны донтой мэдэхгүй кино байхгүй, гэрлийн шоно шиг охин танилцуулна л гэсэн ер нь чи намайг хүнтэй танилцуулах гээд байгаа юм уу цахилгаан хэрэгсэлтэй танилцуулах гээд байгаа юм уу?

Луан: охидын эрлэг Кай зандан чигээрээ үлдэж онигоо болох вийдээ!!!

Кай: -_- чиний явдалтай чинь тэр юм байгааз!!! Би бол хэзээ хаана хэнтэй гэдгээ мэддэг хүн!!!

Сэүн: согтуу Луаны нүдэнд чавганц хүртэл сайхан хүүхэн шт

Луан: -_-

Крис: намайг хааяа оролдоод байдышт хахахха

Лэе: муу новшнуудаа битгий садаа болоод бай!!!

Чэн: эээ иймхэн юм цээжилчихэж чадахгүй!!!

Лэе: би чам шиг шинжлэх ухааны нээлт биш болохоор тийм хурдан цээжлэхгүй лдээ!!!

Бид дунд ганц хичээл гэдэг нь  Лэе! Номын сан эсвэл биднийг сонгох уу гэж залхсаар байгаад сүүлдээ хайрт номоо дагуулаад наргидаг болсон !!!

Крис: чи яаж ийм шуугианд ном уншдаг байна

Лэе: олон жилийн арвин туршлага анагаахд орохын тулд ингэхээс яахав дээ

Сэүн: би хааяа номыг нь харахаар толгой эргээд хэл ам ээдрээд байдаг юм

Лэе: -_- чи угаасаа л хэл муутай биздээ

Кай: бурхан арай дэндүү юмаа

Сэүн: нүүрний буянгүй амьтан!!! Ийм сайхан царайг ашиглаач

Крис: би лав энэний оронд байсан бол одоо хэдэн ч найз охинтой байх юм бүү мэд

Кай: охин гэнэ шүү!! Хогоор яадын!!

Би: бүгдээрээ амаа тат!!! Зүгээр л сайхан ууцгаая тэхүү!!!

Луан: за май гүйлгээрэй!!!

Тэр урдах хундагануудаасаа хамгийн томыг нь аваад дүүртэл нь хийсэн архи өгөв. Би ч тоолгүй шуудхан залгитал тэр нэг шил пиво задлан дөхүүлээд

Луан: май даруулга!!!

Би: цаг байхад үхсэндээ яараад байгаа юм?

Крис: гарж бүжиглэх үү?

Би: дөнгөж эхэлж байна штээ!!!

Ар араас нь цувуулсаар вискинд кола хольж түүнийгээ пивоор даруулсаар нэг л мэдэхэд бүх хүмүүс л хөөрхөн харагдаад байлаа. Луан нэг л эрэгтэйлэг болчихсон ч юм шиг Кай цайрцан ч юм шиг, Чэн өрвийчөөд яг хэвээрээ шүү муу хог,Крис харин улам царайлаг болчиж харин Лэе хаана байна??? Өрөөн дундуур түүнийг гүйлгэн харж байтал толгой эргэж нэг л хөөрхөн охин өөдөөс тормолзоод байлаа. Тиймээ тэр хөл гар нуруу туруу гэхдээ жаахан эршүүд хувцаслачихсан юм уу? Гэхдээ л хөөрхөн юм. Тэмтэрч тунатарсаар арай гэж тэрэнд дөхөн мөрөөр нь гараа явуулаад нүүр рүү нь ширттэл тэр ч бас өөдөөс хөөрхөн инээж байлаа

Би: хөөе!!!

???: хён!!!

Би: юуны чинь хён!!! Хөөрхөнөө

???: ахаа та яагаад байгаа юм бэ?

Би: би ийм хөөрхөн охин өмнө нь харж байгаагүй юм байна. ^^

???: зайлаа би Сэүн байна штээ

Би: -_-!!!

Сэүн: зайлаачээ!!!

Би: Сэүн гэнээ?

Крис: бурхан минь наад нүдийг нь ээ!!! Золтойл чамайг дарчихсангүй шт!!!

Би: -_- хэн чамайг ийм хөөрхөн бол гэсийн!!! Лэе хаана байна !!!

Крис: номоо уншиж байгаа биз

Кай: сайн хүүхэд шүү

Сэүн: аймар юмаа!!! Ахаа та надад хэсэгтэй ойртоод хэрэггүй шүү!!!

Крис: за гарж бүжиглье л даа!!!

Чэн: би лав 00 орлоо намайг бүжиглэхээр хөгжим нь унтраад байдаг -.-

Хөгжимийн хэмнэлд тааруулан хөдлөхдөө архиндаа манарч унахгүйн тулд хөдөлгөөнөө арай цэгнэж байлаа. Анивчих гэрэл дунд дахиад л хүн бүхэн хөөрхөн харагдана. Гэхдээ талбайн яг голд над руу хараад зогсож байгаа тэр эмэгтэй бусдаас хөөрхөн юм. Дахиад арай Сэүн биш биз. Намайг цоо ширтэх нүд нь гэрэлд гялалзаж хөдөлгөөнгүй зогсох нь яг л зүүд шиг санагдана.

Миний талаас

Хайр татам түүнийгээ ардаас нь харан алхахдаа хэзээ хэзээнийхээсээ илүү зүрх догдолж эргэж харахад нь нүд дальдчиж нуугдах газар олж ядна. Тэр намайг үзэн ядах болов уу? Үргэлж түүнийг дагах нь хэдий буруу ч гэлээ тэрний нурууг нь хараад ч болтугай алхах нь аз жаргал шиг санагдаж байна. Тэрнийг гэрийнхээ хаалгыг саван ороход урьд нь нэг удаа над руу хялам хийсэн шигээ хараасай хэмээн найдахад тэр намайг тоосончгүй!түүнийг гэр лүүгээ ороход  сая л нэг санаа амарч зүрх хэвийн байдалдаа орон буцан өөрийнхөө замаар алхлаа.

Би: Суо!!! Суо!!! Суо!!! Бурхан минь тэр яагаад ийм сайхан юм бэ!!!

Нэг л өдөр түүнийг мартана!!! тоож ч харахгүй байгаа тэр хэзээ намайг хүн шиг үзэх юм. Тиймээ дагахаа больж өдөр бүр шүүгээнд нь амттан хийхээ болино. Ядаж л цайны цагаар түүнээс хол сууна. Түүний цагын хуваарийг гаргаж хаяад тэрний сонсдог хөгжмийг хүртэл сонсохоо болино!!! За өнөөдөр эцсийн дагалт байх болно. Хэмээн өөртөө чангахан шиг хэлээд хувцсаа аван гарахдаа дахиад л тэрнийг харна хэмээн баярлалаа. Тиймээ би тэнэг!!! Ийм тэнэг юм чинь яаж мартах юм? Намайг дайрчих шахаж байхад би горьдлого тээсээр явж л байдаг. Эцсийн удаа гэчихээд маргааш хэдэн цагт ирэх бол хэмээн бодоод зогсжил байдаг. Тэрнийг мартана тэрний бүх зургийг гаргаж хаяна!!! Тэгж бодохтой зэрэгцэн зүрхэнд гуниг хурж толгойнд гайхамшигтай санаа орж ирлээ. Яаравчлан гэр лүүгээ буцаад эгчийнхээ шүүгээг ухаж гарлаа. Олигтойхон даашинз олох гэж ядсаар хамаг цагаа үрж үсээ ороон нүүрээ аятайхан будаад толинд харан эцсийн найдлага хэмээн өөртөө шивнэв.

Хөгжимнөөсөө давсан шуугиан дунд орон түүнийг хайсаар найзууд нь харагдаж байхад тэр энд байгаа нь тодорхой биздээ!!! нүдээрээ хайн явсаар тэгтэл тэр текний тэнд нэг эмэгтэйн чихэнд юм хэлж байгаа нь харагдав. Өнөөх эмэгтэйн айлгүйтан инээж түүний минь цээжийг гараараа зөөлхөн цохино. Тэр ч нөгөөх сайхан үгээ урсгаж байгаа нь гарцаагүй тэр хүүхэн нь түүнийг минь хүзүүдэн тэвэрч эргүүлэн чихэнд нь юм хэлснээ бүжгийн талбай руу түүний гарнаас атган явлаа. Тэр доороо намуухан хөдлөж өнөөх эмэгтэй нь урд нь туяалзан бүжиглэнэ. Би энд юугаа хийж байгаа юм бэ!!! Эргэж харахын завдалгүй тэрний харц над дээр тусч гайхсан байртай зогсож байлаа. Намайг таньчихсан юм биш биз!!! Тэндээсээ хөдлөх гэтэл яаж ч чадсангүй тэр над руу гайхсаар харж байснаа эцэст нь над руу алхаж байлаа. Бас л би юу ч хийж чадсангүй!!! Тэр урд минь ирээд бүр ч илүү гайхав.

Суо: нөгөө…

Би: сайн уу?

Суо: би чамайг хаана харлаа

Би: намайг танихгүй байгаа юм уу?

Суо: арай…

Би: арай???

Суо: чи энд юу хийж байгаа юм?

Би: зүгээр л *мөрөө хавчих*

Суо: уух юмаар дайлж болох уу?

Би: мэдээж!!!

Суо: тэгвэл манай ширээ рүү!!!

Тэрнийг даган алхтал хэтэрхий олон хүн байсан болхоор тэр намайг төөрчинө гэж бодсон уу яасан гарнаас итгэлгүйхэн атгаад эргэж харан инээмсэглээд хамгийн булангийн өрөө рүү явлаа. Өрөөг онгойлгон ортол аль хэдийн ширээн дэх нь хоосорч даруулга гэх юмгүй хэтэрхий олон хундага өрсөн байлаа. Өсгийт дээрээ аятайхан шиг явах гэж үйлээ үзэж байсан болохоор шуудхан арьсан буйдан дээр нь тухлан суутал Суо ч хажууд суун яаж дүүрэн байгааг олсон юм бүү мэд олон шилэн дундаас нэгийг нь авч цэвэрхэн хундаганд дундуур хийгээд надад өгөв. Хахаж цацахгүйхэн шиг залгилаад тэрэн рүү хартал дахиад л тэр над руу инээмсэглэж байлаа. Хэзээ тэр над руу ингэж хардаг байлаа? хэзээ бид 2 ийм ойрхон байлаа. Өнөөдөр хэтэрхий хурдан өрнөөд байна төгсгөл нь ч бас ийм хурдан ирэх юм биш биз хэмээн айж байтал хаалга онгойн  түүний найзууд ар араасаа цувран орж ирлээ. Ихэнх нь намайг харан гайхацгааж байсан ч юм дугарсангүй.

Суо: танилц Крис Кай Луан Сэүн Чэн

Сэүн: хэн юм?

Сухо: танихгүй байгаа юм уу?

Крис: гүй!!

Суо: Манай найз охин

Кай: бурхан яагаад ийм хатуу юм бэ?

Крис: найз охин???

Суо: мхм

Энэ үдэш ингээд өндөрлөсөнгүй бүх зүйл дахиад л өнөөх хурдан хэмнэлээрээ өрнөж байлаа. Холоос харж шүтэж явсан тэр минь одоо миний өөдөөс харан хэвтэж байна. Нүцгэн цээжинд нь шигдэн хэвтэхдээ анхнаасаа л энэ өдөр бусад өдрөөс өөр байсныг санан энэ бүхэн зүүд биш байгаасаа хэмээн өөртөө дахин дахин залбирлаа. Энэ л аз жаргалтай үдшийг түүний утасны дуу эвдэж тэр нойрмоглосончгүй сэрэн хажуудах үтасаа авахдаа намайг тэврээсээ салгасангүй.

Суо: байна уу?… үгүй ээ яршиг!!! Би тэнд чинь байх албатай юм уу? …

Түүнийг ширүүн дуугараад эхлэхэд л гар нь суларч би түүнд мэдэгдэхгүйхэн шиг босоод шалан дээр хэвтэх даашинзаа түүний цамцтай хамт аван угаалгын өрөө орлоо. Хар өглөөгүүр буудлаас ийм байдалтай гарах нь эвгүй ч гэлээ энд байгаад байж чадсангүй. Даашинзаа өмсөн гадуур нь түүний цамцыг өмсөж ил шахуу цээжээ нуун өрөөнөөс гартал тэр орноосоо босчихсон бүсэлхийгээ хөнжилөөр ороогоод цаашаа харан ус ууж байтал би сэмээрхэн хаалга онгойлгон гарах гэтэл

Суо: хаачих гэж байгаа юм?

Би: зүгээр л явах хэрэгтэй санагдаад

Суо: би өчигдөр хэлсэн биздээ!!! Чи миний найз охин гэж би одоо найз охинтойгоо хамт баймаар байна

Тэр над руу эргэж харснаа буцаад орон дээрээ хэвтээд өгөв. Тэр намайг санаж байна бас намайг найз охиноо гэсэн хэдий би ийм эхлэл хүсээгүй ч бас ийм эхлэлээс ч татгалзаж чадахгүй болохоор зүгээр л түүний хажуугаар орон хэвтлээ.

Дахиал түүний утас хангинаж босох болсоныг сануулахад бид 2 хоёул дурамчхан орноосоо өндийлөө. Тэр харин утсандаа гар хүрсэнгүй дуугарахаа больтол нь сэрэмжлэн харсаар байв.

Би: би гэртээ харих ёстой

Суо: аан за би хүргээд өгье

Би: зүгээр дээ

Суо: найз охиноо ганцааранг нь явуулмааргүй байна…

Үүрээр өмсөж хулгайгаар гарах гэж байсан даашинзаа хайтал тэрний эвлэгхэн тайлж шидсэн яг тэр газартаа хэвтэж байлаа. Хувцсаа хурдхан шиг өмсөн угаалгын өрөөнд орон болж буй бүхэнд итгэж ядан толинд нэг хараад нүүр гараа угаан баярласандаа дэлбэрэх гэж байгаа зүрхээ даран хэсэг азнаад гүн амьсгаа аван өрөөнөөс гартал тэр аль хэдийн бэлэн болчихсон намайг хүлээж байв. Тэр өрөөнөөс гарахаас авхуулаад машиндаа суун суутал юу ч дугаралгүй зөвхөн гарнаас минь чанга атган алхахдаа эргэн тойрноо дахин сэрэмжлэн хараад духан дээр минь үнсэн машиныхаа хаалгыг нээж өглөө.

Түүний машины цонхоор зүгээр л өндөр барилга эгнэсэн олон дэлгүүр гэрлэн дохио харагдаж байсан ч надад хорвоо ертөнц хэтэрхий гэгээлэг болцон юм шиг санагдаж бүх зүйлээс гэрэл цацарч байгаа мэт доторх бүхэн харин тэр гэрэлд гялбаж байгаа юм шиг л хөөр баяраар дүүрэн байлаа.

Суо: гэр чинь хаана вэ?

Би: танай байшингаас 4 байшингын наана

Суо: заза

Би: чи… заза юу ч биш

Суо: юу юм хэлэлдээ

Би: зүгээр л чи согтсон үедээ байнга л найзууддаа найз охидоо танилцуулдаг уу?  Шинэ найз охин гэх гэсэн юм

Суо: хаххаха

Би: тийм гэсэн үг үү?

Суо: үгүй гэсэн үг!!!

Би: заззз

Суо: чи анхных нь

Би: согтуудаа танилцуулсан анхных гэж үү?

Суо: үгүй анхны танилцуулж буй найз охин… шинэ найз охин хаххаха

Би: -_-

Суо: ер нь бол найз охид гэхээс илүү зугаацдаг эсвэл зугтаадаг гэж байдаг байсан харин найз охины хувьд бол чи анхных нь

Би: чи өмнө нь надаас зугтаадаг байсан

Суо: үгүй зүгээр л зайгаа барьдаг байсан

Би: яагаад?

Суо: гэрт чинь ирчлээ!!!

Цонхоор хартал аль хэдийн гэрийнхээ гадаа ирчихэж харамсал бас гуниг төрж тэрэнтэй илүү удаан байсан ч дахин тэрнийг залхаахыг хүссэнгүй. Дурамчхан машинаас нь буугаад хаалгын зөөлхөн хаалаа. Тэр цонхоороо наашаа өнгийн харж байсанаа цонхоо буулган

Суо: яагаад гэвэл чи бид 2 тохирохгүй

Би: айн?

Суо: гэхдээ одоо хамаагүй. За маргааш ирж авъя баяртай

Тэр ядаж намайг үнссэнчгүй. Тэрнийг машинаа хөдөлгөхаас авхуулаад түүний машин надад харагдахаа болих хүртэл тэндээ зогссоор л байлаа. Өөрийн мэдэлгүй л санаа алдаж тэрний ардаас харан зогсохдоо эцсийн удаа гэж бодож байсан ч зүрхэндэх тэрнийг хүлээх итгэл алдарсангүй.

Маргааш нь тэрнийг хүлээж утсаа сахиж суухад гэрийхэн намайг галзуурцан задарсанаар нь дуудаж хүн болгон үг хаяна. Нэг өдөр гадуур хоноо л биз эгчийнхээ хувцасыг нууцаар өмсөө л биз!!! Ер нь хэнд хамаатай юм. Ямар урьд нь ингэж байсан биш. Орон дээрээ хэвтэн хажуугийн шүүгээн дэх утас руугаа үе үе хялам хийж дугарах төдий л шуудхан авах бэлэн байдалд байлаа. Тэр намайг мартчихсан юм болов уу? Ер нь тэрний хоосон үгэнд яах гэж итгэвдээ гэхдээ би тэрний анхны найз охин нь гэсэн. Ер нь тэр энэ үгээ хэдэн охидод ч хэлдэг юм бүү мэд!!! Тэрнийг нэг зөвтгөн өөрийгөө нэг буруутгасаар тэрний ирж авна гэсэн өдөр дуусахын даваан дээр ашгүй нэг утас хангинаж хэдий авахын түүс болж байсан ч хоолойгоо засан өөрийгөө бэлдэн хэсэг хором болов.

Би: байна уу?

Суо: хаана байна?

Би: гэртээ

Суо: яг одоо нөгөө буудалдаа хүрээд ирж чадах уу?

Би: би завгүй байна

Суо: тэгвэл би очьё. Гэрийхэн чинь зүгээр үү?

Би: заза би очьё

Суо: яг нөгөө өрөөндөө.

Би: за

Суо: миний хөөрхөн битгий удаарай

Түүний үгэнд хэдийн хайлчихаж! Тэрнийг өдөржингөө хүлээлгэснийх нь шанд жаахан гуйлгъя гэж бодсон ч чадсангүй. Харин хурдан ирээрэй гэснийх нь оронд өмсөх юмаа бодсоор бараг 30минут болчиж. Тэрнийг ингэж хүлээлгэлээ гээд өдөржингөө хүлээсэн надаас л дордов гэж! Гадуур хувцасаа өмсөн гарахад ээж аавын нүд нь орой дээрээ гарсан ч эгчээс бусад нь юу ч дугарсангүй. Харин тэр ясны харамч юм болхоороо өөрийхөө хувцасыг л өмссөн байна уу гэж шалгалаа бусдаар бол бүх юм зүгээр. Тэд миний ингэж оройтоход одоо дасаж дээ.

Гэрийнхээ урдаас такси барин буудлын өмнө очиход яагаад ч юм нэг л танил санагдав. Ямар ч сандрал илэрсэнгүй. Гэртээ ирж байгаа юм шиг л тайван хүн лифт дуудаж өнөөх өрөөний урд зогсохдоо ч сандарсангүй шуудхан тогшоод авлаа. Хурдхан шиг хаалга онгойлгоход нь хүлээж ядсан нь тодорхой байлаа. Нүүрэн дээр нь л бичээстэй байна. Өнөөдөр тэр жаахан бухимдсныг эс тооцвол эрүүл байна. Намайг хаалгаар орохтой зэрэгцэн өөртөө наан тэврээд үсээр минь оролдож байснаа духан дээр минь үнсээд

Суо: зөндөө их саналаа даанч завгүй байсаар байгаад залгаж ч чадсангүй. Уг нь гэрт чинь очиж авья гэж бодсон юм

Би: гэртэй хариагүй юм уу?

Суо: үгүй

Би: яагаад?

Суо:зүгээр л очмооргүй санагдаад. Эзгүй гэрт байснаас энд чамтай байсан нь дээр

Би: аан

Бидний 2дох шөнө өмнөхөөсөө илүү удаан байлаа. Яагаад ч юм энэ аз жаргал надад гэнэт ирсэн шигээ гэнэт л алга болчих юм шиг санагдаж  бүх зүйл хурдан байгаа нь намайг айлгаж байсан ч холоос харж байснаас хоромхон ч гэлээ энэ жаргал хавьгүй дээр байна. Харин зүрхэнд минь үлдэх гуниг хэзээ ч алга болохгүй нь тодорхой.

Айдас минь өдөр өдрөөр алдарч тэрэнтэй байх минь хором хормоор ихэссээр. Өглөө гэрээс авч хичээлдээ хамт явна хичээл дээр хамт сууж орой хүргэж өгнө. Даанч тэр гэртээ ерөөсөө харихгүй хааяа хааяахан нөгөө буудлынхаа өрөөнд дуудаж тэндээ хоночоод дахиад л гэрт хүргэж өгнө.

Өрөөнийхөө цонхоор тэдний гэрийг харж үргэлж эндээс түүнийг хардаг байснаа тэдний үүдэнд хүлээдэг хүлээдэг байснаа хөнжилдөө шурган түүний тухай бодон уйлдаг байснаа одоо бодохоор зүүд ч юм шиг цонхоор харан зогсож байтал архан талд утас дуугархад дугаарын харалгүй шуудхан авлаа

Би: байна уу?

Суо: байна юу хийж байна

Би: 2лаа саяхан салсан биздээ

Суо: зүгээр л дахиад санаад эхэллээ

Би: тэнэг амьтан би очих юм уу?

Суо:ээж аав чинь зүгээр бол хүрээд ир

Би: за хүлээж байгаарай

Суо: за

Би: 15минут

Суо: чи үргэлж ингэж хэлдэг хэрнээ 10минут болдог

Би: тэгээд сайн л биздээ

Суо: 1минут хүлээхэд ч хэцүү байна

Би: за тэгвэл 10минут ^^

Гадуур хувцасаа аван гэрээс гарахад манайхан миний энэ байдалд бүр дасчихсан мэт хэн ч тоосонгүй. Надад л сайн биз. Жаахан алхаж байгаад төв замаас такси барин танил буудлынхаа өмнө зогсон мөнгийг нь төлөөд буудал руу яаран орлоо.

Хаалга тогшилгүй үргэлж онгорхой байдаг тэр хаалгыг татан ороход тэр минь цонх руу хараад зогсож байхаар нь зөөлхөн алхсаар тэрний ардаас тэврэхэд тэр цочисончгүй түүнийг тэврэх гарыг минь атган толгойгоо эргүүлэн уруул дээр минь үнсээд

Суо: хурдан байлаа

Би: санаад байхад яах билээ.

Суо: би ч муу найз залуу байна даа. Найз охиноо хар шөнөөр дуудаад л хурдан ир гэж зандраал

Би: харин тийн нөгөөх нь ч сурдацтай хэлсэн цагаасаа өмнө ирээл

Суо: 8минут

Би: өмнөх амжилтаа эвдэж чадсангүй

Суо: хэд билээ?

Би: 7минут 40сек

Суо: хэххэ мундаг

Би: чи минь бүр мундаг

Тэр эргэж харан үсийг минь хойшлуулан хацар дээр минь үнсээд уруул нь доошилсоор уруулыг минь хүчтэй нь аргагүй үнсээд цамцыг минь тайлан хажуудах орлуугаа шидэхэд уруул нь дахин доошлон хүзүү мөрнөөс минь эхлээд цээж хүртэл зөөлхөн шүргэлээ.

Өглөө сэрэхэд хөнжил минь хоосон оргиж нүдээ нухан дахин сайн хартал тэр байсангүй. Биеэ хөнжилөөр ороон угаалгын өрөө рүү шагайтал бас л байсангүй. Буудлын өрөөнд тэр байсангүй. Ядаж хувцас ямар нэгэн юм үлдээсэн эсэхийг хайтал өрөөний голд байрлах сэтгүүлийн ширээн дээр жижиг цаас харагдав. Аван унштал ХЭЛЭЛГҮЙ ЯВСАНД УУЧЛААРАЙ. ГЭРТ ЯАРАЛТАЙ АЖИЛ ГАРААД ЯВЛАА. ХАЙРТАЙ ШҮҮ!!!

Дотор уужиран хувцсаа өмсөөд тэндээсээ шууд л гэрлүүгээ явлаа. Гэрт ороход хэн ч байсангүй. Гал тогоо орон идэх юм олчих санаатай явж байтал хаанаас ч юм өмхий сэнгэнэсэн үнэр хан хийж огиудас хүрнэ. 00 орохоосоо өмнө доторхоо гаргачихгүй байхыг хичээж гүйсээр арай ядан угаалтуур тэврэн авлаа. Хэд огисоноос өөр сүйдтэй юм болсонгүй. Юу муудсаныг харахаар явтал кимчинээс өөр юм байсангүй. Бушуухан хогын сав руу хийн хөргөгчөө онгойлготол дахиал муухай үнэр үнэртэж хэд огиуллаа. Бие нэг л биш онц ноцтой юм идээгүй байхад хордлого авна гэж баймааргүй юм. Гэнэт дотор сонин болж нэг зүйл буруугаараа эргээд байгааг ойлгон өрөөрүүгээ хурхдхан гүйж хуанлигаа гарган харлаа. Тиймээ бүх зүйл буруугаараа эргэчиж!!! Түүнд өгөхөөр авсан хараахан нахиалаагүй жижиг цэцгийнхээ навчисыг оролдон суухдаа түүнд юу гэж хэлэхээ бодон суулаа. Хэдий шалгаж үзэх хэрэгтэй ч гэлээ үүнээс илүү шинж тэмдэг гэж юу байх билээ? Сарын тэмдэг бүхэл бүтэн 3долоо хоног ирээгүй хурц үнэр авах нь байтугай ойртоход л огиулж байхад өөр юу батлана гэж!!! Тэр зөвшөөрлөө гэхэд гэрийхэн нь яах бол??? Их сургуулиа төгсөөгүй дөнгөж эхэлж байж юун хүүхэд!!! Айдсаас илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэж бодогдож юу ч гэсэн тэрэнд хэлэхээр өнөөх жижиг цэцгээ барин гэрээс гарлаа. Шийдмэг гэгч нь тэдний гэр лүү алхаж цэцгээ нэг гартаа барин хонхыг нь дартал. Настай хөгшин эмэгтэй уриалгахнаар хаалгаа нээв

Би: сайн байна уу? Суо байгаа болов уу?

Хөгшин эмэгтэй: өөө бага эзэнтэн байгаа байгаа гэхдээ одоохондоо завгүй байна лдаа та хэн билээ?

Би: би найз охин нь байгаа юм. Тэрэнд харин яаралтай юм хэлэх гээд тэр завгүй байгаа бол дараа больё доо

Хөгшин эмэгтэй: өөө бага эзэнтний дотны хүн бол оролгүй яахав ор ор. Уучлаарай ёс алдлаа.

Би: зүгээр дээ

Хөгшин эмэгтэй: энэ цэцэг

Би: би харин тэрэнд өгөх гээл

Хөгшин эмэгтэй: сайхан цэцэг байна

Би: хүмүүс цэцэглээгүй байх үеийг нь харахаараа нээх таашаагаад байдаггүй юм. Зүгээр хэдэн царай муутай навч харагдаж байгаа ч нахиалаад ирэхээрээ их сайхан цэцэглэдэг юм.

Хөгшин эмэгтэй: аан ойлголоо бага эзэнтэн сайн ургуулах байхаа

Тэр эмэгтэй намайг буйдан дээр суулган өөрөө гал тогоо орон цай аягалах хооронд тэдний гэрийг ажиглалаа. Гал зуухны дээр гэр бүлийн зурган дээр Суо  ээж аавтайгаа инээлдэн авхуулсан нь их л жаргалтай харагдана. Би өнөөх цэцгээ үүдний тэнд орхин  Суо-г хайн дээшээ явах хэрэгтэй эсэхээ шийдэж байлаа. Өнөөх настай эмэгтэй урд минь болор шаазанд халуун уур савсуулсан ногоон цай авч ирж тавихтай зэрэгцэн дээд давхараас хүнд юм унаж 2 эрэгтэй хүний ам зөрөлдөх нь чанга сонсогдож эхэллээ. Хөгшин эмэгтэй над руу санаа зовсон байртай харснаа дээд давхарлуу итгэлгүй ширтэн санаа алдахад өнөөх маргаан улам бүр тод сонсогдож хаалга савахад бид 2 хоёул цочин шатаар ууртайгаар буухдаа аавдаа хатуу үг хэлэх Суо-г гайхан харав

Суо: зайлаад өгөх болхоор битгий санаа зов

Суо-гийн аав: дахиж битгий нүдэнд харагд

Суо: та ээжийг явуулахдаа ч бас ингэж хэлж байсан уу?

Суогийн аав: муу зулбасга хэн болчоод…

Суо: та дахиад л мөнгөөрөө миний амыг дарах уу? Тэр хөгийн ажилчидаа л тэгж дарамтла. Би лав дахиж танд дарлуулж чадахгүй

Суо-гийн аав: миний хэлэхийг сонс гуйж байна. Миний буруу аавынх нь буруу чамд худлаа хэлсэн нь миний буруу

Суо: зүгээр л үхсэн чигээр нь орхихгүй яасан юм? Тэрнийг хаяснаа үргэлж надаас нуугаад ээжийг минь муу хүн болгож үлдээхгүй яасан юм?

Суо-гийн аав: миний буруу миний буруу… битгий ингэж гадуур хоног төөрүүл битгий гэртээ буцаад хүрээд ир!!!

Тэр шатаар бууж дуусан том өрөөнийхөө голд түүнийг гайхан харан зогсож байгаа над руу харахад аав нь ч бас намайг гайхан харлаа

Би: нөгөө би буруу үедээ хүрээд ирлээ. Би чамд чухал юм хэлэх гээд

Тэр надад юм хэлсэнгүй ууртайгаар үүд рүү явахад нь араас нь дагахад

Суо: та нар бүгдээрээ миний амьдралаас зайлаад өг!!! Чи ч бас

Би: О.О Суо

Суо: чамаар тоглож байгааг ойлгоогүй юм уу? Чи ч бас миний амьдралын хэсэгхэн зугаа!!!

Тэрний замд байсан өнөөх цэцгийг тэр тоож ч харсангүй хажуугаар нь гарахдаа өшиглөж хаяахад сав нь хагарч навч шороо нь холилдож тэдний үүдээр нэг хөглөрлөө

Би: битгий уурлалдаа

Суо: та нарыг бүгдэнг чинь үзэн ядаж байна.

Тэр хаалга саван гараад явахад надад харж зогсохоос өөр хийж чадах зүйл байсангүй. Тэрний аав араас минь ирэн

Суо-гийн аав: тэрнийг уучлаарай надад уурлаал тэгж байгаа юм. Чамд ямар ч буруу байхгүй

Тиймээ тэр зүгээр уурандаа л тэгж хэлсэн гэж өөртөө хэдэн удаа давтаж хэлснийг мэдэхгүй орон дээрээ хэвтэн дотроо бүрэлдэх хүүхдээ төсөөлөн өөрийн эрхгүй инээж байсан ч Суо-д санаа зовсоор л байлааа.

Өглөө босон хичээлдээ явах хүсэлгүй байсан ч хэдэн өдөр яваагүй болохоор аргагүйн эрхэнд явлаа. Лекцүүд яршигтай удаан хэмнэлээрээ өрнөж унтах шахам тэр орчинд тэрнийг байхгүй байгааг мэдсээр байж эргэн тойрноо харж хүрээд ирэх болов уу хэмээн хаалга руу ширтсээр байв. Ашгүй нэг юм хичээл завсарлаж сүүлийн цаг дээр суулгүй түүн рүү залгатал өөдөөс ТАНЫ ЗАЛГАСАН ДУГААР ХОЛБОГДОХ БОЛОМЖГҮЙ БАЙГА ТУЛ ТА ДОХИО ДУГАРСНЫ ДАРАА ХЭЛЭХ ҮГЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ хэмээн хангинана. Хаана байгаа юм бол? Найзуудаас нь асуусан ч хэд хоног уулзаагүй гэсэн. Мэдэх ганц л газар байна. Мэдээж өчигдөр уусан л байж таараа байх хэмээн бодож буудлын хажуугийн дэлгүүрээс 2 шил архи, жаахан даруулга болчихоор юм аван ортол хаалга түгжээтэй байлаа. Хоёр гурав тогшлоо тайлсангүй. Хүн байхгүй юм байхдаа. Тэр эсвэл энд ч ирээгүй юм байхдаа хэмээн эргэж харан алхах гэтэл хаалга онгойв.

Суо: чи энд юу хийж байгаа юм?

Би: чамайг шартчихсан байх гэж бодоод тэглээч өчигдөр чамд хэлэх юм байна гэсэн биздээ.

Бид 2-г ярьж байх зуур цаана нь хүн түчигнэж тэрнийг даван хартал тэр дальдчина.

Суо: зүгээр л салья

Би: чи хэнтэй байгаа юм?

Суо: хэнтэй ч биш !!!

Бүр ч сэжигтэй болчихлоо. Хаалга налан зогсох түүнийг холдуулан цаашаа ортол нэг охин тэрний цамцыг өмсчихсөн нойтон үсээ алчуураар арчин хэнэгчгүй зогсож байлаа.

Би: энэ хэн юм?

Суо: чамд хамаагүй

Би: уурласан байж болно аавтайгаа муудалцсан байж болно. Уусан байж болно гэхдээ яаж???

Суо: чи хэн болоод энд хашгичаад байгаа юм. Чи ч бас нэгэн цагт энэ охин шиг миний шөнийн зугааг гаргаж явсан. Бид 2 өчигдөр бүгдийг дуусгасан биздээ!!! Одоо зүгээр л ээлжээ өг!!!

Би: чи намайг хамгийн анхных нь гэж хэлсэн биздээ. Чамд надаас бусад нь хэрэггүй гэсэн биздээ!!! Чи надад хайртай гэсэн биздээ

Суо: охид яахаараа ийм амархан итгэдэг юм болоо. Хаххахаха зүгээр л тоглоом байсан болхоор март. Ийм үед юу гэж хэлдэг билээ. Аан тийн уучлаарай бас баярлалаа намайг хөгжөөж байсанд

Би: адгийн амьтан

Суо: бас л танил үг байх чинь энэ буудлаас хэдэн охин энэ үгийг хэлж гарсан гэж бодож байна. Сонсохгүй нь л гэж айж байлаа. За одоо баяртай.

Би гартаа барьсан юмаа чангаас чанга атган уутны уяа хэтэрхий чанга байсан нь бүх цус тэнд хуралдаж хэдий хорсож байсан ч тэрний хэлсэн үгэнд сэтгэл илүү хорсож байлаа.

Би: хөгийн шаар!!! Би чамд итгэсэн би чамд бүхнээ зориулсан тэгтэл чи!!! Чамайг үзэн ядаж чадахгүй ч хайрлаж ч бас чадахгүй ийм адгийн новшийг хайрлаж байснаас зүгээр л үхчихсэн минь дээр биз. Чамайг дахиж харахыг ч хүсэхгүй байна!!

Суо: сайн л биз. Дахиж тааралдахгүй байсан нь хэн хэнд маань өлзийтэй!!!

>………………………………………………..<

Суогийн талаас

Шөнөжингөө хар дарж тэрний нэрийг шивнэсээр сэрлээ. Сүүлийн 4 жил тэрнийг бодоогүй шөнө байхгүй ч тэрэнтэй уулзах зүрх одоо хүртэл бий болоогүй л байна. Хүйтэн усаар нүүрээ хэд шавшин толинд тусах өөрийгөө харан хичнээн өөрчлөгдсөн ч гэсэн хуучны адгийн шаарыг хараан зүхнэ.

Шатаар буутал доод давхараас хоолны анхилам үнэр үнэртэж , аавын хөөрөн инээх дуу дуулдлаа.

Би: өглөөний мэнд

Аав: өө миний хүү. Сайхан амарсан уу?

Би: мхм та 2 сайхан амарсан биздээ

Аав: мэдээж. За ширээндээ суу хоолоо ид

Би: за

Ширээнд суухад аав мөрөн дээр минь хэд цохиж өнөөх л дулаахан инээмсэглэлээрээ инээж

Аав: найзуудтайгаа хэзээ уулзах юм? Чамайг байхгүй хооронд байнга л ирж надад тусалж, чамайг хэзээ ирэх талаар зогсоо зайгүй шалгаадаг байсан.

Би: муу тэнэг золигнууд одоо хүртэл хүмүүжээгүй байгаа юм уу?

Аав: хэхэхэ бүгд л найз охидтой болсон сурагтай. Чи нэг уулзаач

Би: тэгнээ өнөөдөр гардаг юм билүү?

Аав: бас нөгөө охинтойгоо уулзахгүй юм уу?

Би: аав!!! Уулзаагүй хэдэн жил болж байгаа билээ? Намайг одоо бараг мартаа биз

Аав: гэхдээ чамд хэлэх…

Би: аав за хоолоо ид!!!

Байнга ордог байсан газраа очин өнөөх булангийн өрөөндөө ортол манай хэд суужил байлаа. Харин намайг таньсангүй. Муу золигнууд!!!

Крис: хөөе хаалгаа хаа!!!

Сэүн: өрөөний үйлчилгээ дуудаагүй

Кай: зайлаачээ!

Би: хөөе золигнуудаа гэртээ хариач!!!

Лэе: О.О нүдний шил минь хаана байнаа?

Би: ахыгаа танихгүй байгаа юм уу?

Сэүн: хөөе бацаанаа!!! Ах нар нь завгүй байна. Хажуу өрөөний охидуудтай ангалз

Би: У СЭҮН!!! Чи одоо хүртэл хөөрхнөөрөө л байна гээч

Кай: Суо!!! О.О

Крис: О.О

Сэүн: -_-

Лэе: ёооох сайн уу андаа!!! Ингэж нэг ирэх гэж!!!

Би: хоцорч ирэхээр хундагатай архи хүлээж байдаг байсан. Крис бүр ч харамч болчоо юудаа!!!

Крис: чамайг өнөөдөр дөрвөн хөллөж гарахаас нааш гарахгүйдээ!!!

Би: хахахха заза. Та хэдээр минь юу байна даа. Хэн нь найз охинтой болсон гэнээ? Чэн тогоо таслаал байна уу чи!!!

Чэн: заримдаа бүр аянга цахижаа юм чинь :3

Лэе: *гараа өргөх* би би…

Би: чи угаасаа л найз охинтой байсан биздээ!!!

Лэе: ямар???

Би: ном ном бас дахин ном, тэгээд анагаахд орсон уу?

Лэе: -_- мэдээж шт

Би: латин хэл сураа биз

Бэкхён: энэ сурч дуусаад би сураад эхлэчихсэн хурурус варурус сагус лабус хосус наргус гээд л авч өгч байгаа

Би: тэнэг амьтан. Луан яасан?

Кай: Италид мөнгөө үрж байгаа -_-

Би: тэр нээрээ бүр Сэүн чи?

Сэүн: өөө хэвэндээ -.-

Крис: хөөе Сэүн чи анхнаасаа л буруу сонголт хийсэн юм. Мань шигээ долоо хэмжиж нэг огтлох байсан юм.

Би: тоондоо муу юм байж, ядаж геометртэй сайн болчоод сургааль айлдаач

Крис: мань чинь дотуур хувцасны дэлгүүр нээсэн өдөрт 3 солиод ч барахгүй тийм их дотуур хувцастай болсон штээ. Чи надаас ирж түрсик авч байгаарай

Би: хахахха заззз Кай яасан?

Кай: би юу тайган болох гэж байгаа. Дараа долоо хоногт тангаргаа өргөнө

Лэе: анагаах ухааны үүднээс наадах чинь муу үр нөлөөтэй -.-

Кай: ашиглахгүй хогоор яадаг юм!!!!

Сэүн: хамт явья шүү хөгшөөн

Би: энэ нэг юм хажиг хэвээрээ л байгаа юм уу? Бүр тайган болох гэж байгаа юм уу?

Кай: аан нөгөө сүмд өргөл болж даяанч лам болдог юм уу?

Бэкхён: Ум мама дагины хум мама бизья сухай оооо еэээ

Кай: ум пад хад

Бэкхён: омммм бизьяа бизьяа хахахахаха

Би: юу хуцаад байгаа юм? -.-

Кай: заза тоголсон юм. Угаасаа хөгийн охидуудаар яах юм.  иднэ ууна үглэнэ яршиг ганц ээж үглэх нь хангалттай. Мань чинь номлогч болноо.

Сэүн:  би гэлэнмаа нь *эрмэх*

Чэн: би чамд тогны хүчээр нөгөөхийг чинь босгож үзүүлэх үү? *малийх*

Бэкхён: нээрээ босдог юм билээ ^^ би үзсэн

Лэе: анагаах ухааны үүднээс бол наадах чинь боломжтой

Чэн: тээр….

Крис: тэнэгтээд байцгаа л даа!!!

Лэе: тэгээд одоо юу хийе гэж бодож байна

Крис: тэрнээс өмнө уулзах ёстой хүн байгаа биздээ

Сэүн: хэн???

Би : хэн?

Крис: найз охин чинь…

Кай: бас юун охин бэ?

Сэүн: номлогчид хамаагүй. Ядаж библи уншаад Лэе шиг анагаахд ордог байсан бол ч яая гэхэв

Кай: хуц!!!!

Би : хэзээ томоожинодоо та нар?

Крис: томоо жинтэй болхоороо томоожино

Лэе: гүзээ суухаараа гээч

Сэүн: би хэзээ ч гүзээтэй болохгүй

Би: манай Сэүн гүзээтэй болсон ч царайлаг хэвээрээ байна байхдаа

Чэн: тогны хүчээр гүзээ арилгана аая :3

Бэкхён: хамгийн түрүүнд манийгаа бодоорой

Бүгд л байн байн утсаа харж хэдий цаг эрт байсан ч нэг л зүйл рүү яараад байх шиг хамгийн түрүүнд Лае эмнэлэг рүүгээ яарсаар гарахад нь бусад нь ч бас хэдийн үдэшлэг дуусныг мэдэж байлаа.

Крис: заза явлаа. Дэлгүүрээрээ орох хэрэгтэй

Сэүн: хүлээж бай би тэр хавьд болзоотой замдаа буулгачих

Чэн: очиж тогоо таслах минь

Бэкхён: би ч бас ямар нэгэн юм тасламаар л байна шт. :3

Би: Кай чи бас ажилтай юу?

Кай: нар буухаар  мөргөл хийдэггүй болхоор одоохондоо завтай гэхдээ оройн магтан дууллаас өмнө очих хэрэгтэй

Би: заза тэгвэл 2лаа ч бас гарсан дээр юм шиг байна

Сэүн: за дараа тэгж байгаад тухтай уулзая

Крис: хөлсөө гартал сайхан ууцгаая

Бэкхён: нүдэнд чамайг хөөрхөн харагдтал уунаа

Чэн: хотын тогыг тасартал ууцгаая ^^

Би: за тэгнээ баяртай

Жаахан юм балгачихсан болхоор тэндээ машинаа орхин алхахаар шийдлээ.Тэднээс салан гэр лүүгээ явахдаа нэг л ганцаардал мэдрэгдэж хажуугаар өнгөрөх хосуудын харан атаархал төрнө. Тэрэнтэй хэзээ ч гадуур ингэж алхаж байгаагүй ер нь түүнд ямар ч нандин дурсамж үлдээгээгүй.

……………………………………………………..

Гэрт ортол аав гэрлээ унтраагаад гал асах зуухныхаа өмнө тухлан суугаад виски шимэн сууж байлаа.

Би: аав би ирлээ

Аав: өөө найзуудтайгаа жаахан суухгүй яагаав?

Би: зүгээр л

Аав: чи бас энэнээс нэг уучих гээд гал тогооны өрөөнөөс шилэн хундага авч ирэн хэдэн мөсөн дээр жаахан виски хийн надад өглөө.

Аав: аавтайгаа уух нас чинь болсон нэрлэхээд байхаар уу!!!

Би: заза… аав!!!

Аав: яасан?

Би: та ээжид одоо хүртэл гомдож явдаг уу?

Аав: үгүй дээ!!! Тэр хүн хүсч л байгаа бол над шиг хөгшинтэй хамт насыг бараад яахав.

Би: яагаад надад худлаа хэлсэн юм

Аав: зүгээр л чамайг битгий шаналаасай гэсэндээ

Би: үхсэн эсвэл өөрөө хөөж явуулсан гэж хэлвэл намайг шаналахгүй гэж бодоо юу?

Аав: чамайг ээжийгээ хүлээж эсвэл тэрнийг харааж зүхэж байснаас намайг үзэн ядсан нь хамаагүй амар байсан

Би: би таныг яаж үзэн ядах юм?

Аав: тэр охин байгаагүй бол чи бид 2 ингээд сууж байхгүй л байсан байх

Би: юу?

Аав: үнэндээ тэр чамайг тийшээ явуулахыг хүссэн. Эхэндээ надад ч бас хэцүү байсан ч бид 2т чамайг авч үлдэх зам энэнээс өөр байгаагүй. Тэрэнд л баярлаж явах хэрэгтэй

Би: тэр одоо намайг үзэн ядаж байгаа биз!!!

Аав: хайртай л бол бүгдийг уучилдаг юм.  Яагаад тэрэнтэй уулзаж болохгүй гэж

Би: би айгаад байна. Би хэдий баярлалааа гэж хэлэхийг хүссэн ч тэрний өмнө зогсох зүрх зориг байхгүй. Магадгүй хайртай гэж хэлсэн ч хэдийн оройтсон байх

Аав: харамсахгүй л бол өөрөө мэддээ.

Дахиад л түүнийг зүүдлэн сэрэхэд дэр норчихсон хөнжил хөлстэй хэдэн жил уугаагүй болхоор толгой өвчтэй нэг л таагүй. Хаалга тогшиход унтаж буй дүр үзүүлэн хөнжилөө дээгүүрээ нөмрөн чимээ чагнатал.

Аав: тэрний гэрийн хаягийг нь үлдээчихлээ чамайг очиж уулзсан нь дээр гэж бодоод. За аав нь ажилдаа явлаа.

Тэрэнтэй уулзахгүй гээд байхад хүн бүхэн яагаад уулз уулз гээд байгаа юм бол? Тэрний өгсөн цэцгийг харан хажуудах усаар нь услаад тод тод хар толботой ягаан цэцгийг харан яг л түүнтэй адил мэт санагдав. Аавын үлдээсэн тэрний гэрийн хаягийг нэг хараад юу ч гэсэн яаж амьдарч байгааг нь үзэхээр боллоо.

Хэдий тэрнийг холоос харна гэж бодож байсан ч түүнд сайхан харагдах гэж хичээж өмсөх хувцасаа солисоор өдрийг барж өчигдөр машинаа үлдээсэн газраа очиж аван тэрний гэр лүү явлаа.

Яг л хаягаар нь очиж жижиг байшингийн өмнө зогсохдоо эргэлзэн зогсож, нэг буцаж машин руугаа яван дахин зориглон байшингын өмнө очоод хонхын дарах гэж нэг оролдож, ерөөсөө бүтэхгүй болохоор нь буцан машин руугаа алхаж байтал ард хаалга онгойход би хөдөлж чадсангүй зүгээр л тэндээ хөшчихлөө

???:  Суо!!!…. Суо мөн үү?

Би эргэж харахдаа нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй байсан ч нэг л намбатай ч болцон юм шиг түүний нэг л зүйл өөр байлаа. Тэр урьдынхаасаа ч хөөрхөн болчиж.

Би: ааа нөгөө сайн уу?

Тэр: сайн хэзээ ирсэн юм?

Би: өчигдөр. Чи сайн байсан биздээ?

Тэр: сайн гэж худлаа хэлэхгүй ээ гэхдээ тийм ч муу байгаагүй. Чамайг харсандаа баяртай байна

Би: би ч бас чамайг харсандаа баяртай байна. Би харин энүүгээр явж байгаад найзынхыгаа хайгаад тэгээд харин… бишээ зүгээр л яг хаягийг нь санадаггүй тэгээд

Тэр: ммм заза тэгвэл дараа уулзъя би жаахан яараад байна уучлаарай

Би: аан уулзалттай юм уу? Бишээ болзоо гэх гээд

Тэр: хайртай хүн минь хүлээж байгаа

Би: заза баяртай ^^

Худлаа инээн түүнээс нүүр буруулахдаа өөрийгөө харааж зүхэн өмнө хийсэн алдаагаа бас сая түүний хэлсэн үгэнд өөрийгөө буруутган алхаж байлаа. Машиндаа суун толгойгоо өрүүлэндээ наан

Би: адгийн амьтан!!! Хэн чамайг хүлээнэ гэж!!! Чи юундаа найдсан юм!!! Хөгийн новш!!! Тэр чамайг одоо хүртэл хайрлана гэж бодоо юу!!! Тэнэг амьтан!!!

Маргааш нь би яагаад ч юм тэрний барьсан цэцгийг барьсаар түүний гэрлүү алхаж байлаа. Яагаад ч юм нэг л шийдэмгий. Тэртэй тэргүй миний найдлага талаар өнгөрсөн юм чинь одоо алдах зүйл тэртэй тэргүй байхгүй!!!. Гэрэл нь унтраастай байхаар нь цэцгээ газар тавин нилээн хүлээж зогслоо. Цагаа гарган хартал 5:30 бүтэл бүтэн 3 цаг хүлээчихэж!!! Цэцгээ тэндээ үлдээн гутарсан хөлөө чирсээр машин руугаа алхлаа. Тиймээ надад ямар ч найдлага байхгүй!!! Тэр надад хайртай байсан тэгээд би тэр хайраар нь тоглосон харин одоо би түүнд хайртай, тэр хайраар минь одоо тоглох ч хүн алга!!!

Машиндаа түлхүүрээ зоон онгойлгох гэж байтал хөлнөөс нэг юм татах шиг доошоо хартал нэг жаахан банди хөлнөөс минь зуурчихсан зогсож байлаа. Эргэн тойрноо хартал хэн ч алга

Би: жаалаа ах нь явах хэрэгтэй байна. Гэр чинь хаана юм?

…………..: ээж хэлэхдээ намайг аав дээрээ оч гэсэн

Би: аав чинь хаана байгаа юм?

…………..: миний аав уу?

Би: тийн чиний аав!!!

…………..: миний аав та штээ

Би: О.О

Дахиад л эргэн тойрноо харлаа. Харин тэр минь түүний гэрийн үүдэнд үлдээсэн өнөөх цэцгээ тэвэрсээр биднийг нулимстай нүдээр ширтэн зогсож байлаа.

Би: аав гэнээ? О.О

Тэр: миний хүү нааш ир!!!

…………..: үгүй ээ аав дахиад явчихна

Тэр: үгүй явахгүй!!! Явахгүй тийм биздээ?

Би: тиймээ явахгүй

Тэр дурамчхан миний хөлнөөс тавин ээжийнхээ зүг алхахдаа байн байн эргэж харан намайг явчих байх хэмээн сэрэмжлэн явж байлаа. Ээжийнхээ хажууд зогсон тэрний араас харах нь яг л миний багын зурагтай адилхан юм.

Би: энэ хүүхэд

Тэр: би уг нь тэр өдөр чамд хэлэх гэж очсон даанч чи хэтэрхий завгүй байсан гэхүүдээ

Би: О.О

Тэр: гэрийнхэн авхуул эсвэл эцэгт нь хэл гэж шахаж байсан ч би хүсээгүй. Чиний гэсэн бүхэн надад хэтэрхий үнэ цэнэтэй болохоор өөрөөсөө илүү хайрлаж халамжилж ирсэн. Чиний хүүхэд болхоор чиний нэг хэсэг болохоор

Би: би…

Тэр: би зүгээрээ. Тэр үргэлж надад чамайг санагдуулдаг хэдий ч тэвчсээр ирсэн. Тэрний хажууд аль болох уйлахгүйг хичээж чамайг санах тоолондоо тэрнийгээ тэвэрч өнждөг байсан.

Би: намайг уучлаарай. намайг уучлах үгүй чинь хамаагүй ч энэ уучлалыг гуйхын тулд бүхэл бүтэн 4 жил өөрийгөө зүхсэн. Хэтэрхий оройтсон уучлалт ч гэлээ. Энэ уучлалт байхгүй л бол амьсгалахад хүртэл түгшүүртэй чиний өмнө хийсэн зүйлдээ өөрийгөө буруутгаж өөрөөсөө хүртэл нууж явсан хайр минь дотроос минь хатгаж байсан. Чамд хайртайгаа хэтэрхий орой мэдэж харамсаад ч барахгүй буруу зүйл хийчихсэн байхад цаашхи амьдрал хүртэл бүрхэг санагдаж байна.

Тэр: Суо!!! Чи миний амьдралд хэзээ ч ирсэн оройтохгүй.

Би хорвоо дээр хамгийн хайртай хүмүүс рүүгээ алхаж байгаа ч нэг л айдастай. Хэтэрхий аз жаргалтай байсан болохоор зүүд мэт санагдаж өмнөх зураглалдаа итгэж ядна. Тэрнийгээ нэг гараараа тэврэн над руу өнөөх л санаглазсан уйтгарт нүдээрээ харах жаалыг нөгөө гараараа өргөн цээжиндээ наан чангаас чанга тэвэрлээ

Би: хэзээ ч оройтохгүй тийм үү?

Тэр: чи ирж л байвал хамаагүй. Хөгширч үхэх гэж байсан ч чамайг хүлээнэ. Сүүлийнхээ амьсгалыг хураах хүртлээ хайрлана.

Би: би чамд хайртай. Хүүдээ ч бас хайртай. Хэдий энэ аз жаргалыг оройтож мэдэрч байгаа ч гэсэн үүнээс илүү оройтоогүйдээ баярлаж байна.

Тэр: энэ чиний цэцэг яагаад энд үлдээчихсэн юм?

Би: зүгээр л чамд буцааж өгөх хэрэгтэй юм шиг санагдаад

Тэр: энэ цэцгийн нэрийг мэдэх үү?

Би: юу гэж?

Тэр: гүнжийн нулимс… хэдий нахиалаагүй байхдаа өнгөгүй хүн болгоны нүдэнд тусаад байхааргүй хэдэн навчис байдаг ч цэцэглээд ирэхээрээ үзэсгэлэнтэй сайхан харагддаг.

Би: өмнө хийсэн бүхэнд чинь баярлалаа бас намайг үнэхээр уучлаарай

Тэр: зүгээрдээ

Болж буй бүхэнд сэтгэл  хөдлөн нүдэнд нулимс тороход тэр над руу итгэж ядсан байртай харан өөрийнхөө нулимсыг дараа нь минийхийг арчаад

Тэр: ийм уйланхай болхоор чинь л гүнжийн нулимс бэлэглэсэн юм шт.

Би: аан цэцэг өгсөнд бас баярлалаа

Тэр: буцаагаад өгчихсөн байж

Би: тэгвэл буцаагаад авлаа

………………….: ааваа!!!

Би: О.О

Тэр: Суо!!!

Би: нэг л дасч өгөхгүй байна

Тэр: миний хүү аав нь жаахан дүлий шүү бас уйланхай

Би: ээж чинь жаахан худалч юм байна шүү. Миний хүү яасан?

………………..: та одоо буцаад явах уу?

Би: үгүй

………………….: тэгвэл бид 3 хамт амьдрах уу?

Би: тиймээ чамайг зөндөө том болтол хамт амьдарна. Насан туршдаа. Хэзээ ч салахгүй

………………….: тэгвэл та надад машин авч өгөөрэй

Би: за

………………….: аан бас дугуй

Би: за

………………….: ээжид гоё цүнх, бас гэртээ гоё том зурагт, надад бейсболын бөмбөг,

Би: миний хүү чинь ээжийгээ дуйраасан шуналтай юмуудаа

………………….: аанхан, өөө нэг юм мартчиж

Би: юу?

………………….: зөндөө олон чихэр….

Cd:5

33 thoughts on “ОРОЙТСОН аз ЖАРГАЛ

  1. Waaaaaaaaaaa ymr goy bichdeg yum bee uneheer avyastai yumaa
    ugeer helhiin argagui gaihaltai bolj Bayrlaa adminaa Iim goy oguulleg oruulsn Bayrlaa bas amjilt
    Tsaashdaa ch bas iim goy oguulleguud oruulj bgarai 🙂

  2. үнэхээр гоё бүр дэндүү гоё гоё гэж хэлэхэд ч багадахаар бүүр тиим үгээр хэлэхиййн аргагүй сэтгэл хөдөлгөм бсн бна 😀 бүүр нүдээ хавдтал уйллаа -_-

  3. хэзээ ч уншсан хэдэн ч удаа уншсан уйдхааргүй гоё ваншот 4дэхь удаагаа уншиж байна яг л анх удаагаа уншиж байгаа юм шиг гоё мэдрэмж төрүүлдэг өгүүллэг шүү ийм өгүүллэг бичсэнд баярлалаа

Сэтгэгдэл бичих