asia, exo, and chanhun image

15-р бүлэг

Би: Жун Ин хаана байна?

Хэн ч тэрнийг алга болсныг анзаараагүй ажээ. Тэр хаачсан юм бол?

Тайван сайхан цаг бидний өмнө иржээ. Айх айдасгүй, санаа зовох зовиургүй. Гунигтай бодлоо гээж, хар дарсан зүүд тэднийг орхин оджээ. Нэг ч сэтгэлийн шаналал надад мэдэгдсэнгүй. Зөвхөн хайр, догдлол, тайвширал л зонхилж байлаа. Гэхдээ нэг хүн байсангүй. Жун Ин яваад хоёр хонолоо. Жунмён ах түүнийг Улаан хатан руу явсан гэсэнч тэр ор сураггүй алга болсон байв. Хэн ч түүнийг харсангүй. Хаана байгааг нь ч мэдсэнгүй.

Ишин ном уншиж, Бэкхён Лухантай шатар тоглоно, хажууд нь Жундэ санаанд орсон дуугаа аялаж, Минсок мөсөн баримал урлахыг хичээх ч Чанёл тэр дор нь хайлуулчихаад байлаа. И Фан урдаа таван дарс тавьчихаад шошгийг нь харалгүй, амсаж үзээд л үйлдвэрлэсэн он, нэрийг нь тааж суухдаа ганцаараа баясана. Кюнсүү Кюнхи хоёр доод хонгилын төгөлдөр хуурыг өдөржин хангинуулах бөгөөд орой болоход л арай гэж бидэнд үзэгдэнэ. Жунмён ах янз бүрийн жимс хэрчин таваг нь дээр тавих ч  тэр дор нь Сэүн идэж, харин Тау тэвчээртэйгээр хүлээж байв. Гэтэл би энэ бүгдийг хажуугаас нь харж, уйтгар дундаа өөрийгөө тайтгаруулж суух гэж. Цагаан ордоноос авч ирсэн нууцлаг номыг сонирхож үзэх гэтэл ер хуудсаа надад нээсэнгүй. Тэр үед ширээн дээр хүн үзэж байгаад орхисон мэт л дэлгээстэй байсан. Гэтэл одоо огт нээгдэж байгаагүй юм шиг л цоожлогдож орхижээ.

Ганцаар өрөөндөө сэтгэлээр унан хэвтэж байтал хаалга тогшин Чанёл орж ирлээ. Би орноосоо босоод үсээ янзаллаа. Тэрний сандарал бас хөөр баяр надад шуудхан мэдрэгдэв.

Чанёл: Уйдаж байна уу?

Би: Гайхамшигтай нь тиймээ

Чанёл: Тэгвэл надтай хамт нисэх үү?

Би: Тоглоогүй биз?

Чанёл: Тиймээ

Би: Хөөх тэгье

Чанёл: Ингэж баярлахыг чинь мэдсэн бол эртхэн асуудаг байж.

Би: Үхэхээс минь өмнө асуусанд баярлалаа

Чанёл: Зүгээрдээ. Тэгвэл үүдэнд хүлээж байя

Би: Ойлголоо

Чанёл: Даашинз өмсөөд хэрэггүй шүү. Жаахан эвгүй харагдах гээд байдаг юм.

Би: Аан за тэгэлгүй яахав.

Тэрний хэлсэнээр даашинз өмсөлгүй, өөртөө эвтэйхнээр бариу өмд, ноосон хүзүүтэй цамц түрийтэй гутал өмслөө. Тэнгэрт агаарын урсгал ширүүн, хүйтэн байж болзошгүй. Би хэзээ ч нисч үзээгүй ч энэ бүхнийг төсөөлж байсан. Биднийг ордоноос гарах гэхэд И Фаны бодлоор нэг уур бухимдал өрнөлөө. Тэр эсэргүйцэж, эцэс төгсгөлгүй хардаж байсан ч царай нь тайван, тогтуун харагдана. Гэсэн ч тэрний оюун бодолд хэзээ ч мэдэрч байгаагүй их түгшүүр, уур, гомдол хуржээ. Би тэрний энэ их тэвчээрийг үнэлэж байсан ч чихэнд нь очоод “Тайвшир И Фан, энэ зүгээр л зугаалга” гэж хэлхийг хүслээ.Өдөр хоног өнгөрөх тусам түүний энэ эелдэг ч хөндий, өөрийгөө үгүйсгэдэг занг ойлгож байх шиг. Би жинхэнэ И Фаныг мэднэ. Тэрнийг би бүхнээс илүүд үздэг. Хэний ч өмнө хайлж нугарахгүйг нь  ч бас мэднэ. Гэсэн ч түүний цаана намайг хайрлах сэтгэл нуугдаж байгааг харсан хойно догдлохгүй байж чадна гэж үү? Би түүнд маш аяар “Баяртай” гэж хэлээд гарлаа. Чанёлын сэтгэл хэт хөөрч догдолжээ. Тэр зогсолтгүй инээсээр баяр баясал нь нүүрнээс нь огт салсангүй. Ордоны өмнөх усан оргилуурын урд зогсоод бид нэг зүйлийг хамтдаа хүлээнэ. Яс хугарч, мах яарагдан, даавуу ханзарах чимээнээр гал дүрэлзсэн асар том далавч нүдний өмнө гарч ирлээ. Туйлын үзэсгэлэнтэй юм. Тэр ч өөрийгөө бахдан инээмсэглэнэ. Би хүрж үзэхийг хүссэн ч галын дөлөөс  айж байлаа. Чанёл намайг энгэртээ наан тэврээд “Нүдээ ань” гэлээ. Би шуудхан үгэнд нь орж нүдээ чанга анив. Газраас хөндийрч эхлэхэд агаар хөнгөн, тогтуун санагдлаа. Тэрний инээх дуу сонсогдов. Үнэхээрийн баясгалантай хүн юм. Би түүний зүрхнээс нэг ч гуниг гутрал мэдэрсэнгүй. Тэнгэрт хүрсэн эсэхээ би мэдэхгүй ч төсөөлж байсан шиг хүйтэн биш байлаа. Магадгүй түүний тэвэрт байгаа болохоор ийм дулаахан байгаа байх. Тэр хэсэг хормын дараа чихэнд минь уруулаа наагаад “Нүдээ нээ” гэв. Би үүлэнд ч хүрж болохоор тэнгэртэй ойрхон байлаа. Салхи өөдөөс үлээх хэдий ч нүд хорссонгүй. Яг л хөвж байгаа мэт санагдав. Тэрний далавчаа дэвэх дуу, зүрхний цохилт, амьсгалах нь бүгд надад сонсогдов. Энэ удаа би тэрнийг даган инээлээ. Орчлон хорвоо дор минь үлдэж би харин жаргалтайгаар үүлэнд дунд амьсгалж байх шиг. Уулс толгод, харанхуй ой, гол нуур бүгд тээр тэнд нойрсож байна. Шувууд дуулж, цэцэгс бүжлээ. Сар хажууд, дэлхий дэргэд минь. Харин би өөрөө нар байлаа.

Тэр намайг улам чанга тэврээд дахин “Нүдээ ань” гэлээ. Бид орчлон ертөнцөд буцан очих цаг болжээ. Би дуулгавартайгаар нүдээ аниад хүлээв.

Чанёл: Болсоон Ари!

Нүдээ нээхэд дахиад л мэдэхгүй газар ирсэн байлаа. Энэ гараг үнэхээр өргөн уудам юм. Бидний өмнө хоёр салаа харгуй зам харагдана.

Чанёл: Чи сонго

Би: Юуг тэр вэ?

Чанёл: Аль замаар явахаа сонго. Үхэл үү? эсвэл амьдрал уу?

Би: Чи чинь юугаа яриад байгаа юм?

Чанёл: За тэгвэл И Фан уу? Бэкхён уу?

Би: И Фан

Чанёл: Тэгэхээр үхэл байх нь. Мэдсэн юмаа

Би: И Фан үхэл гэж үү? энэ замын эцэст үхэл байгаа хэрэг үү?

Чанёл: Чи үнэхээр сониуч юмаа хаха. Дагаад яв! Өөрөө эцэст нь юу болохыг харсан дээр биш үү?

Би: Ойлголоо.

Би И Фан гэхээр л бүхнээ өгчих гээд байдаг зангаа хаях хэрэгтэй. Бид уртаас урт сүүдэр татуулсан замаар алхлаа. Жиндүүхэн нэг л айдастай. Хаа нэгтэйгээс намайг хараад ч байх шиг. Эсвэл бидний араас даган алхаж байгаа байх. Гэсэн ч би юу ч олж харахгүй, бас сонсохгүй. Би айсандаа Чанёлын гараас зуурлаа.

Чихэнд зогсоо зайгүй хүмүүсийн уйлах, гомдлох нь сонсогдоно. Уурандаа урсгах хараал, цөхрөлийн үгс, гомдлын дуутай хоршиж, зовлон нь шаналалтай уусчээ. Энэ бүгд үхлээс үлдсэн хүмүүсийн дуу хоолой байж. Сонсохгүй байхыг хичээх тусам улам тодоор сонсогдоно. Удалгүй араас хэн нэгэн татаад байх шиг санагдаж, хөлнөөс нэг зүйл тушчихаад цааш алхуулсангүй.

Чанёл: Чи Бэкхёныг сонгох байждээ. Тэгсэн бол одоо бид сүүн замаар амар тайван зугаалж байх байлаа хахаха.

Би: Энэ удаан үргэлжлэхгүй гэж найдья. Хоосон хуурмаг зүйл хөлийг минь ороож, чих дүжрэм чимээ амар тайвныг минь үзүүлсэнгүй. Би тэр дороо зогслоо. Харин Чанёл хажууд зогсолтгүй тэдэнтэй тэмцэн урагш тэмүүлж байв. Хэсэг хором зогссоныхоо дараа би өөрийн мэдэлгүй бүүвэйн дуу аялсаар урагш алхаж эхлэлээ. Хэн ч араас татсангүй, хэн ч чихэнд шивнэсэнгүй.

Тэнгэр дээр чинь бий

Тэртээд одод бий

Сайхан зүүд ирэх болхоор

Санаа амар тайван нойрсдоо

Тэнгэр чамайг хучина

Тэвэрч бүйвэйлж өнжинө

Одод чамтай зүүдлэнэ

Орчлон ховроо цуг нойрсоно

Үнэгчлэн унт хонгор минь

Үүрийн гэрлээр сэрээрэй….

Гэсэн ч гэрэл гийсэнгүй. урьдын адил харанхуй хүйтэн байлаа. Бид жихүүдэс хүрэм нарийхан замаар алхсаар хадан цохионы өмнө ирлээ. Би өндөрөөс айдаггүй ч хавцалын эрмэг дээр зогсох зоригтой хүн биш. Харин Чанёл эрмэгт нь тулан зогсоод над руу гараа сунгав. “Хүрч ирээд хардаа” гээд баярлан инээмсэглэв. Би хүсэхгүй байна. Тэр юунд ийм аз жаргалтай инээнэ вэ? Ердөө л нэг хад, чулуу шүүдээ.

Би: Үгүй

Чанёл: Чи харах ёстой.

Би итгэлгүйхэн тэрэн рүү алхлаа. Маш удаанаар. Тэгээд Чанёлын ард зогсоод хавцал руу доош  харав. Нүдэндээ итгэсэнгүй. Эгнэсэн олон дэнлүү дор минь асч байлаа. Энэ яг л оддыг дээрээс нь харж байгаа мэт санагдав. Өдрийн гэрэл бүрэн сарниж бүрэнхий болоход тэд бүгд агаарт хөөрч эхлэв. Харц салгалгүй тэнгэрт хөөрөхийг нь үзлээ. Тэнгэр бүхэлдээ дэнлүүгээр дүүрчээ. Яг дээр минь тэд гэрэлтэж байна. Би яг л хүүхэд шиг хөөрч баясав.

lantern

Чанёл: Энэ дэнлүү хэзээ ч унтардаггүй. Харанхуй болохыг хүлээн энэ хавцалд нуугддаг юм.

Би: Яагаад унтардаггүй гэж?

Чанёл: Луугийн галаар ассан болохоор. Энэ гарагт оршин байгаа бүх хүний  тоогоор И Фан дэнлүү асаасан. Харанхуйг гэрэлтүүлэхийн төлөө шүүдээ.

Би: Минийх ч гэсэн байгаа гэж үү?

Чанёл: Мэдээж тэр хэнийг ч үлдээгээгүй. Эрэмдэг, баян, ядуу, хатан, боол ялгаагүй. Тэр ийм л хүн. Тэрэнд чиний хэн байх хамаагүй. Тэр бүгдийг хайрладаг. Гэхдээ яагаад би үхэл гэснийг ойлгодоггүй юм. Үхэл гэхэд хэтэрхий үзэсгэлэнтэй биш гэж үү? Би амьдралыг олон удаа сонгосон ч үхлийг нэг ч удаа сонгож байсангүй.

Би: Чи өмнө харж байгаагүй гэж үү?

Чанёл: Энэ мөчийг л хүлээж байсан бололтой.

Би: Намайг энд авч ирсэнд баярлалаа.

Чанёл: Зүгээр дээ. Чамгүй бол би дахиад л амьдралыг сонгох байсан биз.

Би: Бид амьдралыг үзэж болох уу?

Чанёл: Бид өдөр бүр амьдралтай нүүр тулдаг. Тэрний гэрэл үргэлж бидний дээр оршиж байдаг. Харин үхлийг сонгосон цагт л тэрний гэрлийг олж хардаг юм.Тэр үзэсгэлэнтэй сайхан хэдий ч чамд ганц л удаа харагдана.  Үхэл ирсэн цагт амьдралд баяртай гэхээс өөр аргагүй. Тиймээс л чамд сар харагдахгүй байгаа юм. Удалгүй үхлийн гэрэл ч чамаас холдоно. Үхэл гэдэг амьдрал шиг удаан амар тайван гэрэлтэйгээр  үргэлжилдэггүй. Хормын төдийхөн сайхан гэрлийг үзэх гэж мөнхийн гэрлээс татгалзана гэдэг харамсалтай. Тэгээд л би үргэлж амьдралыг сонгодог юм.

Биднийг үхлийн замаас гарахад урьдын адил гэрэлтэй болсон байлаа. Зугаалга дуусч буцаад ордон руугаа нисэх байх гэтэл тэр огт өөр зүгт алхаад байв.

Би: Одоо хаачих юм?

Чанёл: Болзоо дуусахад арай эрт биш үү?

Би: Бид болзож байсан юм уу?

Чанёл: Өөө би ганцаараа л тэгж боджээ.

Би: Эртхэн мэдэх хэрэгтэй байж

Чанёл: Ахха зүгээр л зугаалга хэвээрээ байсан дээр байх. Гэхдээ надад дахиад үзүүлэх газар байна

Би: Ойлголоо

Чанёл: Энүүхэнд ойрхон болохоор алхаад явцгаая.

Би: За

Миний мэдэх ой моддоос нэг их ялгаагүй модод бас өвстэй газраар бид алхаж байлаа. Бид алхсаар модод сийрч бидний өмнө галт тэрэгний зам гарч ирэв. Уртаас урт үргэлжилсэн зам, би энэ гарагт галт тэрэг байдаг гэж бодсонгүй. Магадгүй одоо галт тэрэг харах биз. Гэтэл бидний өмнөх зам дээр нэгэн эрэгтэй хэвтэж байв. Тэр тухтай нь аргагүй замын соронз дэрлэн унтаж байх юм. Дөхөөд иртэл тэр Сэүн байлаа.

Би: Сэүн чи энд юу хийж байгаа юм?

Чанёл: Тэр Сэүн бишээ.

Бидний чимээнд тэр цочин сэрлээ. Нүдээ нухлан босч ирсэнээ биднийг гайхан харав.

Чанёл: Хөөх сайн уу Соль!

Би: Соль гэнээ?

Би буруу сонсоогүй л байлтай. Яах аргагүй нүдний минь өмнө Сэүн зогсож байхад Чанёл яагаад Соль гээд байгаа юм бэ?

-Сайн уу? Чанёл найз бүсгүй чинь уу?

Чанёл: үгүй ээ. Энэ бол Ари, И Фаны үеэл

-Ёс алдлаа уучлаарай. Сайн байна уу? Намайг Соль гэдэг хатагтай гээд гараа тосов.

Яг тэрэн шиг харагдах атлаа ярьж хэлж байгаа нь огт өөр юм. Би түүнд гараа атгуулаад “Таатай байна намайг Ари гэдэг” гэлээ. Соль гарыг минь шүргэн үнсээд дахин бөхийлөө.

Чанёл: Чи энд юу хийж байгаа юм?

Соль: Би сүүлийн үед энэ хавиар зугаалдаг болсон

Чанёл: Хөөх тэгвэл их таарах нь ээ

Соль: Сүүдрийг минь дуудчихгүй л бол таарч болноо

Чанёл: Та хоёр дахиад л эхлэсэн үү?

Соль: Үгүй дээ үгүй.

Чанёл: Заза хахахха

Соль: Та нар арай бид нарыг дагаад байгаа юм биш биздээ?

Чанёл: Үгүй ээ

Соль: Хэд хоногийн өмнө Жун Ин манай ордоны тэр хавиар эргэлдээд байсан гэсэн. Одоо бас чи!

Би: Чи Жун Иныг харсан юм уу?

Соль: Фа л тэгж байна лээ.

Би: Хэзээ харсан юм?

Соль: Фа мэднэ

Би: Тэрнийг хаачсаныг мэдэхгүй биз?

Соль: Фагаас асуу

Би: Фа Фа Фа гэхээ болиочдээ!!!!

Соль: хатагтай өршөөгөөрэй…

Чанёл: Соль уучлаарай! Тэр Жун Инд их санаа зовж байгаа

Соль: Фа гэртээ байгаа. Очоод энэ бүх асуултаа асуу.

Би: Чанёл!

Чанёл: заза явцгаая

Соль: Гэсэн ч Фа хариулах болов уу? Би эргэлзчихлээ

Би: Дахиад л Фа!

Соль: Уучлаарай

Яг л Сэүн шиг харагдах атлаа огт өөр юм. Гэхдээ тэрний чадвар ч бас салхи бололтой. Бид нэг ч алхалгүй салхинд туугдан тэдний хээнцэр сууцын өмнө ирлээ. Эгээ л би тэр ордоныг эртний грекийн Парфенон сүмтэй андуурах шахав. Цагаан өнгийн гантиг чулуун ордоныг хараад бахдахгүй байж чадсангүй. Би үргэлж Афинд очиж үзэхийг хүсдэг байснаа саналаа. Баярлахын хамт гутарч байв. Амьд байх хүсэл дахиад л намайг эзэмдсэн хэрэг. Бид дотогш ороход ч хаа сайгүй уран баримал байрлуулж, ханандаа үнэтэй ховор уран зурагуудыг өлгөсөн бүхэлдээ сонгодог орчин угтлаа. Би алмайрсаар зочны өрөөнд оров.

Соль: Би Фаг дуудаад ирье

Чанёл: Дуудах хэрэггүй. Сүүлийн өдрүүдэд тохиолдсон явдалын дараа Ари тэрэнтэй уулзах нь эвгүй биз. Би очиж уулзая. Харин чи Ариг харж бай

Соль: За

Чанёл явсаны дараа би ганцаараа үлдсэндээ эвгүйцлээ. Би тэрэнтэй өмнө уулзаж байгаагүй. Бүр Сэүнтэй андуурмаар адилхан гэдгийн ч мэдээгүй явсан. Гэтэл энд ингээд хоёулахнаа үлдчихлээ. Эвгүй байна.

Соль: Хатагтай та цай уух уу?

Би: Хэрэггүй дээ

Соль: Кофе уух юм уу?

Би: Зүгээр дээ

Соль: Би танд амттан авчирч өгөх үү?

Би: Надад юу ч хэрэггүй. Баярлалаа

Соль: Зочиндоо ингэж хандаж болохгүй. Намайг хүлээж байгаарай

Би: Би…

Тэр үгийг минь сонсолгүй хаашаа ч юм яваад өглөө. Одоо бүр орь ганцаар үлдчихлээ. Хэн нэгэн хүрээд ирвэл би яах вэ? Ялангуяа Си эсвэл Ля. Би тэднийг харахаас айж бас зэвүүцэж байна. Сүүлд болсон явдалын дараа тэднийг бодоход л ой гутаж, хэзээ ч хармааргүй санагдсан юмсан. Гэтэл би бүр гэрт нь хүрээд ирчихлээ.

Аз болоход тэр хурдан ирлээ. Гүзээлзгэнэтэй бялуу, уур савсуулсан халуу цай урд минь тавиад ид хэмээн дохив. Би зүсэм бялуунаас амсаад буцаад ширээн дээр тавьлаа. Харин тэр өөртөө маш том зүсэмийг авчээ. Хамаг анхаарал нь бялуун дээр төвлөрөн юу ч ярилгүй зөвхөн бялуу руугаа ширтсээр идэж суулаа. Идэж дуусаад санаа амарсан бололтой уртаар амьсгаа авав.

Соль: Одоо юу идэх вэ? Та бялуугаа идэхгүй юм уу?

Би: Идэж байнаа

Соль: Удаан идэх юм.

Тэр дахиад л босоод явчихлаа. Яг ч Сэүнээс тэс ондоо биш юмаа. Ядаж л тэднийг хоолны дуршил холбодог юм байна. Энэ удаа тэр том тавцан барьсаар ирлээ. Дээр нь маш их шоколад, жигнэмэг, бялуу өрсөн байв. Тэгээд тэрийгээ амтархан идэхдээ жаргалтайгаар инээж байлаа.

Соль: Жун Инд үнэхээр их санаа зовж байна уу?

Би: Тиймээ

Соль: Гэсэн ч би дайсныхаа нутаг дэвсгэр дээр гишгэхгүй байсан

Би: Айн?

Соль: Үдэшлэг дээр юу болсныг би дуулсан. Мэдээж та Сиг үзэн ядаж байгаа л байлгүй

Би: Ишин эдгэрсэн тийм болхоор би тийм ч их үзэн ядахгүй байна

Соль: Тэгвэл улаан хатанг

Би: Би хэлж мэдэхгүй юм.

Соль: Та Парферон сүмийн талаар мэдэх үү?

Би: чи мэддэг хэрэг үү?

Соль: Бага зэрэг. Мэргэн ухаан, дайн тулааны охин тэнгэр Афинд зориулан тэр сүмийг бүтээсэн юм. Афин бол бурхадын хаан, Олимп уулын эзэн, Аянганы бурхан Зевсийн охин. Харин тэр энэ байшинг хайрт Ха Индаа зориулсан.

Би: Ха Ин гэнээ? Хэн барьсан юм бэ?

Соль: Хатагтай та цайнаасаа ядаж амсахгүй юм уу?

Би: Өөө тэгэлгүй яахав. Би хэдийн хөрсөн аягатай цайнаасаа багахан балгаад ширээнд тавилгүй гартаа барьж суулаа.

Соль: Үнэхээр И Фаны үеэл гэж үү?

Би: Тиймээ. Чи яагаад ингэж асуув?

Соль: Энэ бялуу сонин юм.

Тэр бас л яваад өглөө. Үнэхээр тааварлахын аргагүй салхи шиг хүн юм.Энэ удаа би тэрний араас даган явлаа. Ганцаар үлдэхгүй гэсэндээ тэр. Тэр харин хар цагаанаар алгалах төгөлдөр хуурыг дүрсэлсэн шатаар дээш өгсөж байлаа. Би ч араас нь хэл чимээгүй дагав.

Би: Чи тэгэхээр Сэүний ихэр… Тэр гэнэт над руу эргэж хараад маш ууртайгаар “Тэрний нэрийг миний дэргэд битгий дурс” гэлээ. Соль Сэүнд дургүй байх нь. Тэгээд тэр хоёр давхарын эхний хаалгыг нээн орлоо. Энгийн л нэг өрөө. Тухтай ор, номын тавиур, модон ширээ, түшлэгэтэй сандал, эгнэсэн олон хувцасны шүүгээ бас маш том толь. Гэсэн ч тэр тольны тусгалд юу ч харагдсангүй зөвхөн өрөөнд холхих Соль л үзэгдэнэ.

Соль: Толийг гайхах хэрэггүй дээ.

Би: Аан за

Соль: Сүүдрийн толь…

Би: Сүүдрийхээ?

Соль: Фа хэлэхгүй дээ

Би: юу?

Соль: Та тэрэнтэй дотно уу?

Би. Хэнтэй?

Соль: Сүүдэртэй

Би: Дотно гэхээр яг юу гэсэн үг вэ?

Соль: Таниас түүний үнэр үнэртэж байна.

Би: Үгүй байлгүйдээ

Соль: Би өрөөндөө ганцаараа баймаар байна.

Би: Аан за уучлаарай.

Соль: Өөдөөс харсан өрөөнд ороод хүлээж бай. Чанёл таныг олоод очих биз.

Би: ойлголоо

Би тэрнийг тааварлахын аргагүй хүн гэж хэллүү. Сэүний нэрийг сонссоноосоо хойш муухай ааштай болчихлоо. Үнэхээр таарч тохирдоггүй байх нь. Түүний хэлсэнээр өөдөөс харсан хаалгыг нээн орлоо. Хав харанхуй хүйтэн өрөө байв. Хамгийн аймшигтай нь орны оронд авс байлаа. Гэхдээ зааны ясан өнгөтэй босоо ятга өрөөний хойморт залран байхыг хараад сэтгэл жаахан уужрав. Би ятганы утсаар аажуухан гараа гүйлгэлээ. Гэтэл авс хөдлөн зүрх цохилох чимээ сонсогдов. Би буруу зүйл хийснээ мэдээд хурдхан өрөөнөөс гарах гэлээ. Гэсэн ч би өөр хаачих билээ. Дахин юунд ч хүрэлгүй болгоомжлон сандал дээр суулаа. Гэтэл  өнөөх аймшигт авс аажмаар онгойход манан өрөөгөөр нэг тархав. Саарал үс, ширүүн харц, юм бүхнээс залхсан уйтгарт царай энэ бүх үгс Дог илтгэж байлаа. Би тэрнийг нойрноос нь сэрээжээ. Салганаж чичиртлээ айлаа. Бурхан минь тэр авсанд унтдаг юм байна. Гэтэл би зүгээр л нэг үзвэр болгож тавьсан авс гэж бодсон. Төсөөлснөөс минь аймшигтай хүн юм. Тэр авснаас гарч ирэн над руу уцаарлангуй харав.  Гэсэн ч юу ч хэлсэнгүй. Өрөөнийхөө хөшгийг нэг нэгээр нээж эхлэхэд өрөө яг л Солийх шиг энгийн санагдав. Харанхуй хүйтэн биш дулаахан тухтай өрөө. Харин тэр авсыг би дахиж дурдахгүй.

Би: Уучлаарай. Энэ чиний өрөө гэж мэдсэнгүй. Соль намайг энэ өрөөнд байж бай гэхээр нь орж ирсэн юм. Уучлаарай. Би одоо гарлаа.

Тэр надад уурласандаа Догийн гарт өгөөш болгон шиджээ. Уур хүрэхийн сацуу түүнд үнэхээр гомдож байлаа.

До: зүгээрдээ.

Төсөөлж байгаагүй хариулт надад ирлээ. Тэрний энэ үгийг сонсоод би ямар нэгэн ая сонссон мэт л болов. Уянгалаг сайхан хоолойтой юм. Яг л хөгжимийн аялгуу шиг . Би тэр дороо хөшчихөв. Тэрнийг дахин сонсохын төлөө би өөрийгөө золиосолсон ч чадахаар байлаа. Тэр эцэст нь гэрэл асаагаад миний хажуугийн сандал дээр суув. Зүрхээ ингэж хүчтэй цохилдогыг мэдсэнгүй. Тэрэнтэй ямар нэг зүйл ярих хэрэгтэй байхад амнаас нэг ч үг гарах шинжгүй байлаа.

До: Ари…

Би: Тиймээ

Тэр нэрийг минь хэлэхэд нэг л дотно танил сонсогдов. Магадгүй энэ бүхэн ердөө тэрний сайхан хоолойноос болсон  байх лдаа.

До: Яагаад?…

Би: Нөгөө би энд Фагаас юм асуух гэж ирсэн юм?

До: Би яагаад энд байгааг чинь асуугаагүй.

Би: Тэгвэл?

До: Яагаад Ари гэж?

Би: энэ миний нэр шүүдээ.

До: Тийм байж

Би: Энэ чиний ятга уу?

До: Үгүй

Би: Тэгвэл хэнийх юм бэ?

До: Чи тоглож үзмээр байна уу?

Би: Болох юм уу?

До: Оролдоод үз.

Би сандалаасаа босон босоо ятганы өмнө ирлээ. Гараа хүргэхээс айж байна. Өмнөх удаа тэрнийг сэрээсэн. Энэ удаа магадгүй хөгийн алдагдуулчвал яах вэ?. Би сандаран До руу харлаа. Тэр гараа тулаад над руу хараад сууж байлаа. Би маш болгоомжтой хүрлээ. Тэгээд хоёр гараараа ээлжлэн тоглов. Гайхалтай нь би тоглож чадаж байлаа. Нэрийн санахгүй байгаа ч зүрхэнд минь байгаа тэр аяыг би нот алдалгүй тоглож байв. Надад таалагдаж байна. Бүр маш их гээч.

До: Яг төсөөлсөнөөр боллоо.

Би: Би ятга өмнө нь тоглож байгаагүй болохоор хачин сонсогдсон байх.

До: үгүй дээ. Дахиад нэг ая тогло.

Би хэдхэн хоромын өмнө Догоос айсандаа чичирч байсан харин одоо тэрэн рүү эгцлэн ширтэж сууна. Улаан хатны туслах гэх цол л түүнийг миний дайсан болгож байсан ч үнэндээ би тэрнийг тийм ч муугаар дүгнэхгүй байлаа. Харин ч бүр түүнд татагдаад байх шиг.

 

11 thoughts on “♠~Alice In E✗O Planet~♣

  1. Ene Do yg Arigiin ongorsond ni durlaj bsn durlalt zaluu ni bh te. Jong in haichwaa hurdan ireesei. Vas kris yah bolj vn!! Kristei niilii l daaaa :'(((((((((((( yr ni ymar negen ym boloh gd bn

  2. tolgoi gashilgamaar asuult ih uusgej bn shuu.Tehdee bi ene medremjind hairtai.U c bodohgui baisnaas l deer.Sol Sehuntei ygad tiim adilhan bga? Kai haashaa yvcihav?Suuder gj hen um bol? kris? kris bsan bol sol tgej ih gaihmaargui um.Do Aritai ymar holbootoi? Umnuh amidarliinh ni hair?

  3. Соль үнэхээх сонирхолтой хүн юм гээч сэүний яг юу юм бол яагаад тэгэж их уурлаж муухай зан гаргасан юм бол до авсан дотор унтдаг ххаха сонирхолтой юмаа эвгүү ч гэсэн улаан хатны туслахууд гэхээрээ л хачирхалтай байх юмуу :)) жунин яасан юм бол хэсэг бүрийг нь унших бүрт л дараагийн хэсгийг дэндүү их хүсэх юм хха 😍 Ифан арид хайртай хөөрхөн юмаа дараа дараагийн хэсэгь юу гарах бол гэдэг дэндүү их сонирхолтой юмаа

  4. Үхэл сэхлийн зааг дах энэ ертөнц тэр чигтэй гайхамшиг ид шидээр дүүрэн. Догийн босоо ятга энэний нэг хэсэг юм болов уу?

Сэтгэгдэл бичих