exo, kyungsoo, and d.o image
-Special Chapter II-

Кюнхи шөнө унталгүй ордоноор хэрэн хэссээр л байлаа. Түүний зүрх туйлын гунигтай байх бөгөөд ер тайвширах шинжгүй цохилно. Шатаар өгсөж уруудаж, хонгилын нэг үзүүрээс нөгөө рүү нь алхсаар. Тогтож суухаар доторх бодол нь түүнийг шаналгаж, эсвэл бүр алчих гээд байв. Санасан дурсамжаа хэлж чадахгүй байх ийм зовиуртай гэж хэн мэдэх билээ. Анх харсан мөчид л түүний дурсамж сэргэсэн. Өдийг хүртэл өөрийг нь зовоож байсан үнэн ийнхүү ирсэн юм. Гагцүү тэр амнаасаа нэг ч үг унагаж үл чадна. Тэгээд л тэр ийн ордоноор хэсч, өөрийгөө зовоож байгаа билээ. Хэнээс ч илүү ярьж сонсож чадах ч дурсамжаа хэлэх гэхээр хэлгүй чихгүй амьтан шиг болох өөрийгөө зүхнэ. Тэр алхсаар ордны хонгилд харсан хуучин төгөлдөр хууран дээрээ ирлээ. Дотрох дурсамжаа илэрхийлэх арга үүнээс өөр байхгүй гэж бодсоор Кюнхи тоостой сандалыг татан суулаа. Эхлээд тэр хар цагаанаар алгалах наян найман товчлуурыг нот хайхралгүйгээр дарж үзэв. Түүний дурсамж үнэн байж. Өнгөрсөнд үлдээсэн аяаа үргэлжлүүлэн тоглохдоо тэр туйлын баяртай байлаа. Үгээр хэлж чадахгүй ч дурсамжаа тэр бодолдоо шивнэж, хөгжимөөр илэрхийлж байх шиг. Ордон төгөлдөр хуурын аянаас өөр чимээгүй бас харанхуй. Харин нэгэн өрөөнд Кюнсүү хар дарсан зүүдтэйгээ нүүр тулан хэвтэнэ. Цус, айдас, шаналал, хайр холилдсон түүний зүүд үнэхээрийн аймшигтай. Зүүднээсээ сэрж чадалгүй тийчлэх Кюнсүү орноосоо зуурч, аврал ирэн хэн нэгнийг дуудна. Тэр сэрж чадсангүй. Бүсгүйн цуст нулимс түүний дээрээс нэг нэгээр дусахад тэр дор нь юу ч хийлгүй зогсоно. Зүүд улам л аймшигтай болсоор эцэст нь хайртыг нь хэрцгийгээр авч оджээ. Кюнсүү амьсгаадан сэрлээ. Хүйтэн хөлс цувж, зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзоно. Тэр нүүрээ даран зүүдээ мартахыг хичээн хэвтэх ч улам бүр түүний биед шигдэж бодитой мэт нүдэнд нь харагдаж байв. Ордны хаа нэгтэйгээс зүүдийг нь үргээх нэгэн ая салхитай уусан сонсогдоход тэр айдасаа нуусан нүүрнээсээ гараа авч орноосоо өндийлөө. Түүний айдас хаа нэгтээ хийсч, харин тэр өөрөө хонгилоос эгшиглэх аяыг даган алхаж байлаа.

Кюнхи хөлийн чимээ сонсоод төгөлдөр хуурнаас гараа татан авав. Энэ орой болсон хойно хэн нэгэн хүрээд ирнэ гэж тэр санасангүй. Харанхуй хонгилд сарны гэрэл л тусах тул тэрний айсан царайг хэн ч олж харж чадахааргүй байлаа. Кюнсүү төгөлдөр хуурын өмнө ирээд сая нэг санаа амарав. Кюнхи харин балмагдаж, дотрох шаналал нь улам бүр нэмэгдэв.

Кюнсүү: чи энд юу хийж байгаа юм?

Кюнхи: төгөлдөр хуур тоглож байлаа.

Кюнсүү: чи намайг санаж байна уу?

Бүсгүй юу ч хэлж чадалгүй зогсоно. Үнэндээ тэр өөдөөс нь хараад зогсох эрэгтэйг өөрөөсөө илүү мэдэх билээ.

Кюнсүү: хэрээ байхад чинь чамайг би салхилуулдаг байсан.

Кюнхи: тиймээ

Кюнсүү: чи шөнө унтдаггүй юм уу?

Кюнхи: би явлаа.

Бүсгүй түүний хажуугаар гүйн гарлаа. Айсандаа биш юу ч хэлж чадахгүй байгаадаа түүнээс ийн нүүр буруулсан юм. Энэ удаа төгөлдөр хуурын ард Кюнсүү суулаа. юу ч тоглолгүй, саяхан бүсгүйн туяхан гар дарж байсан товчлуурыг ширтэн сууна.

Кюнсүү: Кюнхи …

Ордон эзгүйрч бүгд л өөрсдийхөө үүргийг биелүүлж байлаа. Кюнхи бодолдоо дарагдан сууна. Түүний дурсамж дахиад л дотроос нь хатгасаар байв.Кюнхи өөрт нь ирсэн хараалын учрыг ойлгож дийлэхгүй тул бүр туйлдаж орхижээ. Бодолдоо мянга хашхичлаач хэн ч түүнийг олж сонсохгүй. Харин Кюнсүүгийн хувьд эргэн тойрон анир чимээгүй байх нь түгшүүртэй санагдав.

Кюнхи дахиад л төгөлдөр хуурынхаа өмнө суулаа. Тэгээд дотроо хуучны өдрүүдээ дурсан санав. Хамгийн анх түүнийхээ царайг харсан мөчийг, үргэлж инээдэг байсан сайхан дүрийн, төгөлдөр хуурын ард суугаад хамт тоглодог байсан өдөр хоногийг бүгдийн тэр бодон гуниглав. Даанч энэ бүхнээ гаргаж хэлж чадахгүй. Хонгилд гэрэл гийн нэгэн эрэгтэй ирлээ. Гэвч түүний хүлээсэн нэгэн биш байв. Өмнөх амьдралаа эс тооцвол бүсгүй тэр эрэгтэйтэй энэ гараг дээр нэг ч үг сольж байгаагүй. Хэрээ байхдаа ч түүний гэрэлний өмнө нисч байсангүй. Залуу хажууд нь ирээд “Чи миний төгөлдөр хуурын өмнө юу хийж байгаа билээ” гэж гайхан асуулаа.

Кюнхи: би өчигдөр энүүгээр явж байгаад олсон юм.

Бэкхён: чи тоглож чаддаг юм уу?

Кюнхи: тиймээ

Бэкхён: тэгээд яагаад тоглохгүй байгаа юм?

Кюнхи: та зөвшөөрч байгаа юм уу?

Бэкхён: та гэнээ?

Кюнхи: тиймээ та манай… цааш хэлэх гэтэл өнөөх хараал дотроос нь хатган түүний амнаас үг гарсангүй

Бэкхён: өчигдөр миний зөвшөөрөл чамд хэрэггүй л байсан санагдах юм

Кюнхи: та сонссон юм уу?

Бэкхён: тиймээ гэхдээ чамд илүү таалагдаж байх шиг байна. Хүссэнээрээ тоглодоо

Кюнхи: би…

Бэкхён: талархах хэрэггүй. Бас та гэх хэрэггүй

Кюнхи: ойлголоо.

Залуу гараа даллан хонгилоор гарч одлоо. Түүнийг ч бас бүсгүй урьд хожид харж байсан. Энэ ордонд байгаа ихэнх хүмүүсийг тэр мэдэх атлаа оноогоод хэлье гэхээр амнаас нь үг гарахгүй байгаа нь харамсмаар. Нэгэнт эзнийх нь зөвшөөрлийг авсан хойно Кюнхи тайвнаар тоглож эхлэлээ. Тэр нүдээ аниад дүүлэн нисч байгаа өөрийгөө төсөөллөө. Шувуу байхын эрх чөлөө түүнээс салж, оронд нь чимээгүй дурсамж өөрийг нь хүлж хүнии биед хорогдсон. Тэр хувирснаас л бүх зүйл боллоо. Өмнөх шигээ Кюнсүүгийн гарт эрхэлж, эзнийхээ хараанд амар тайван байхыг хүснэ. Гэсэн ч энэ бүхэн хүслээр нь болсонгүй. Энэ мөчид Кюнсүү хаалганы дэргэд түүний тоглохыг харж зогслоо. Цээжинд нь хурсан өвдөлт намдаж, тайвширал биеэр нь хөнгөхөн гүйнэ. Тэр анх удаагаа инээмсэглэлээ. Гунигаа орхиод, сэтгэл уужран инээмсэглэв.

Кюнхи өдрийн ихэнх цагийг төгөлдөр хуурын дэргэд өнгөрөөлөө. Сүүлдээ чихээ товчлуурууд дээр тавин юу ч юм нэг зүйл сонсохыг хичээлээ. Тэр энэ бүх хугацаанд хөгжимд өөрийхөө дурсамжыг ярьсан одоо харин тэр бүхнээ сонсохыг хичээж байгаа нь энэ. Галзуу хүн шиг аашилж байгаа өөрийгөө шоолон инээлээ. Тэгээд дотроо түүнийхээ нэрийг зөөлөн шивнэв. Кюнсүү. Дараа нь зөвхөн өөртөө сонсогдохоор нэрийн хэллээ. “Кюнсүү”. Өөрийхөө хоолойг сонсоод тэр баярлав. Тэгээд чангаар “Кюнсүү” гээд хоосон өрөөнд болгоомжлон дуудлаа. Хэзээ ч ингэж баярлаж, жаргалтай байсангүй. Энэ бүхнийг ч бас Кюнсүү олж сонссон. Тэр ч бас баяртай байлаа.

Шөнө болоход л Кюнхи төгөлдөр хуураа орхин өөрт нь оноож өгсөн өрөөнд орлоо. Яг хажуугийн өрөөнд Кюнсүү унтахаа хүлээн хэвтэж байгаа. Кюнхи хананд гараа хүргээд түүнийхээ нэрийг дахин дуудлаа.

Сүүлийн үг амнаас минь гарсангүй. Зөвхөн өөрт минь үлджээ. Би чамд хайртай. Гэтэл түүнд минь хүрээгүй үг надад ч бас сонсогдсонгүй.

Хоёр шөнө тарчилсны эцэст нь тэр дөнгөж нэрийн хэлж сурчээ. Хайртай түүнийхээ нэрийг ч дуудаж чадахгүй байхвий гэхээс үхтлээ айж байсан бүсгүй сэтгэл хангалуун тайван нойрслоо. Өглөө тэрнийг төгөлдөр хуурын ая сэрээв. Өчигдөр өөрийх нь тоглож байсан ая яг чихэн дээр сонсогдож байх нь тэр. Тэр чихэндээ итгэсэнгүй. Орноосоо босон ордоны доод давхарын хонгил руу хар эрчээрээ гүйлээ. Төгөлдөр хуурын ард Кюнсүү сууж байв. Түүний алхаа удааширч, аяар төгөлдөр хуурын дэргэд очлоо. Кюнсүү тоглохоо зогсоон түүн рүү харлаа.

Кюнсүү: Кюнхи байхаа

Кюнхи: тиймээ

Кюнсүү: төгөлдөр хуурыг чинь тоглосонд дургүй байгаа юм уу?

Кюнхи: үгүйдээ. Энэ аяыг сонсоод л ирсэн юм. Тэглээч энэ минийх биш Бэкхён ахых

Кюнсүү: өөө

Кюнхи: үргэлжлүүлдээ. Би явлаа. Тэр эргэж харан явах гэтэл Кюнсүү түүний гараас татан зогсоов.

Кюнсүү: хүлээ

Кюнхи: юу болоо вэ?

Кюнсүү: битгий надаас зугт лдаа.

Кюнхи: би зугтаагүй

Кюнсүү: зугтсан. Тэр шөнө бас сая зугтах гэлээ

Кюнхи: үгүй

Кюнсүү: тэгвэл надтай хамт тоглолдоо

Кюнхи: би явах хэрэгтэй байна.

Кюнсүү: ганц л ая. Гуйж байна.

Кюнхи: ойлголоо

Дөрвөн гар, төгөлдөр хууран дээр гүйж, ая гайхам сайхан сонсогдоно. Кюнхи сандарсандаа нот алдаж түүний гар Кюнсүүгийн гартаа давхцахад хэн хэнийх нь зүрх хүчтэй цохилов. Кюнсүүгийн нүдэнд хагацал харин Кюнхигийхт учрал харагдаж байлаа. Нэг нь өчүүхнийг ч мартаагүй атал нөгөөх нь бүхнийг мартсан хайр ингэж учирчээ.

Кюнхи сандалнаасаа огцом бослоо. Тэрний мартагдсан зовиур дахин ирсэн хэрэг. Гэтэл Кюнсүү түүнийг дахиад л явуулсангүй гарнаас нь атгав.

Кюнсүү: Хар дарсан зүүднээс чи намайг сэрээсэн. Мартагдах шахсан аягыг чи тоглож суусан. Дурсамжинд байгаа түүний хоолойгоор нэрийг минь дуудсан. Чи яг хэн юм бэ?

Кюнхи уйлж эхлэлээ. Хамгийн ихээр түүндээ хэлэхийг хүссэн үгсийг тэр өөдөөс нь асууж байдаг. Өдийг хүртэл тэвчиж байсан сэтгэл нуран уналаа. Тэр чангаар хашхиран уйлсан ч нүднээс нь нулимс, амнаас нь авиа гарсангүй. Дотроо тэр хэлнэ. “Чиний Кюнхи байна. Би байна. Кюнсүү чи намайг санахгүй байна уу?” гэж уйлан хэлнэ. Даанч дахиад л аниргүй л тэдний дунд байлаа.

Кюнсүү: чи хэн юм бэ?

Кюнхи түүний атгасан гарыг тавиулаад эргэж харалгүй явлаа. Хэлж чадахгүйгээс хойш энэ дурсамжаа өөртөө л үлдээхээр шийдэв. Тэр ингэж л үхсэн. Доторх өөртэйгээ ярьж, доторх өөрийгөө сонссоор тэр үхсэн. Үхлээс үлдэж, дахин тэр ирсэн ч аниргүй түүнээс салсангүй. Тэр маш ихээр гашуудаж байв. Дахин түүнийгээ алдах нь. Дахин түүнд юу ч хэлж чадахгүй хагацах нь. Дахин түүнээс хайрыг олж сонсохгүй нь. Мянга мянган жил өнгөрч, олон амь тууллаа ч тэр хайртыгаа сонсохгүй бол үхэлч түүнд хангалтгүй санагдана. Кюнхи дахин төгөлдөр хуур луу зүглэсэнгүй. Ордонд Кюнсүүтэй тааралдахгүй байхыг хичээн түүнээс үргэлжлүүлэн зугтсаар байлаа. Кюнхи сүүлдээ өрөөнөөсөө ч цухуйхаа болив. Хэнтэй ч юу ч ярихыг хүссэнгүй. Кюнсүүд харин аймшигт хар дарсан зүүд ирэхээ байж оронд нь төгөлдөр хуур, нил цэцэг, тамхины утаа, нэгэн бүсгүйн аймшигтай орилох чимээ зүүдлэгддэг болов. Гэсэн ч энэ зүүд нь өмнөх хар дарсан зүүднээс түгшүүртэй санагдана. Кюнхигийн хүссэнээр Кюнсүү нүдэнд нь харагдахаа байжээ. Ордонд тэрний талаар хэн ч ярьсангүй. Ор сураггүй алга болсон мэт л байлаа. Гэтэл нэгэн өдөр түүний хаалгыг хэн нэгэн тогшчээ. Нээтэл хэн ч байсангүй. Харин ваартай нил цэцэг үлдээсэн байв. Ор сураггүй байсан хугацаандаа Кюнсүү холыг зорин нил цэцэг хайж байж. Кюнхи гайхахын хажуугаар баярлаж байлаа. Тэр цэцэгээ барьсаар төгөлдөр хуурлуугаа явлаа. Төгөлдөр хуурыг тэрнийг орхисноос хойш хэн ч тоглоогүй бололтой багахан тоос үлдсэн байв. Бүсгүй тоосыг гараараа арчаад цэцэгээ тавиад хэд хоногийн өмнө хамтдаа тоглосон аяаа дахин тоглолоо. Кюнсүү түүнийг л хүлээж байж. Хаалганы дэргэд харж зогсоод ая дундаа ороход л шатаар уруудан хонгил руу оров. Тэр төгөлдөр хуурын дэргэд очоод чин сэтгэлээсээ тоглох Кюнхиг ширтэж зогслоо. Кюнхи сүүлийн нотоо дараад өөдөөс нь ширтэх Кюнсүүгийн нүд рүү харлаа. Тэгээд дотроо тэр шивнэв. Хагацал ирэхийн цагт хайртдаа хэлсэн ч хэн ч сонсоогүй тэр үгээ хэлэв. Би чамд өөрөөсөө илүү хайртай. Харин Кюнсүү өөдөөс нь урьдын адил ширтэнэ. Гунигаа шингээж хэлсэн түүний шаналант харцийг Кюнсүү ойлгосонгүй. Кюнхи санаа алдан харцаа бурууллаа. Гэтэл Кюнсүү түүний эрүүг өргөн өөр лүүгээ харуулаад үл ялиг инээмсэглэв.

Кюнсүү: Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдрүүдээ чамтай хамт өнгөрөөсөн. Миний дурсамж дунд хамгийн тодоор үлдсэн гурван өдөр байдаг. Эхнийх нь чамтай анх таарсан өдөр. Хоёрдох нь чамд төгөлдөр хуур бэлэглэсэн өдөр харин гуравдахь нь чамайг эцсийн удаа харсан тэр өдөр.

8 thoughts on “♠~Alice In SILENCE~♣

  1. bi ehleed silence-g unshsan yum, oneshot l yum bn gj bodson, getel eniig say unshij duusaad yamar ih shokond orov oo. burhan min ted baij, bs ted uhliin daraah ertontsod uchirsan, yamar gaihaltai much ve, bs ter sanachihlaa, sanaj bn. ene buhen jinhneesee bolj bn gjuu?

  2. Ym helj holohguigeer l haraasan bololtoi tmuu denduu muuhai haraal bn helj yrihguu bn gdg ymar hetsuu bilee dotroo hadgalaad yvaad bhaar ymar ih bachimddag bilee heluuleh heregtei saihan zuil bolgoh heregtei shuu dee

  3. ийм учиртай байж Alice in silence гэхэд л санаагүй би ч тэнэг амьтан юмдааа женэралс байж ийм юм санахгүй байж яаааж чадвааааа мияаанээээ аххх яасан гоё юмбээээ ингээд үхлийн дараа ч гэсэн уулздаг ^^

Сэтгэгдэл бичих