exo, kai, and fanart image

-Special Chapter III-

Жун Ин

Оюун санаа минь улаан ордон руу яарч байлаа. Хэд хоног гадуур хоноголж, ойд өвс дэрлэн хэвтэхдээ ганц л зүйлд санаа зовсон. Ишинийг би дахин хэзээ ч олж харахгүй бол яах вэ?. Тэрэнд би баяртай гэж хэлээгүй. Аль болох эерэг талаас нь харах ёстой ч би өөрийн мэдэлгүй гунигтай төгсгөлийг зөгнөөд байлаа. Хугацаа дуусч, үхэл хэдийн ирэх болчихсон. Тэд амжсан болов уу?. Тэд амжаагүй бол би амжих ёстой. Тэрэнтэй салах ёс хийх хэрэгтэй шүүдээ. Гэтэл сэтгэл минь хагацалд бэлэн биш байлаа. Бид хоёул дуу муутай, чимээгүй хүмүүс тул хоорондоо нэг их зүйл ярьдаггүй, өөд өөдөөсөө харж суугаад инээлдэх үе ч цөөхөн байсан. Гэтэл одоо тэр явж байна. Хий дэмий өнгөрүүлсэн өдөр хоногоо нэхэн санаад гутрах шиг боллоо. Би бодлоо цэгцлэн, очих газраа төсөөлөв. Гэсэн ч хүйтэн, саарал ойн гүнд зогссон хэвээр л байлаа. Ядарч туйлдсанаас л боллоо. Дахиад оролдоод үзсэн ч, нэг алхам ч хөдөлсөнгүй. Би хөлөө ашиглах дургүй. Гэтэл одоо шилжиж чадахгүй байдаг. Доош нойтон хөвдөн дээр суугаад нүдээ аниад төвлөрөхийг хичээлээ. Харанхуйн дээр тайван бодлууд ар араасаа хөвөрсөөр, нүдээ нээсэн ч харанхуй сарниж алга болсонгүй. Би яах аргагүй нүдээ нээсэн, одоо ч нээлттэй хэвээр байна. Гэтэл урьдын адил харанхуй үргэлжилсээр байв. Би амандаа дахиад л биш хэмээн давтаж, уур бухимдалдаа автлаа.

Гэрэл ирэхэд би үл таних газар зогсож байв. Бүрхэг хирнээ бүгчим, сүрчиг эсвэл цэцгийн тоос ханхлах хүнгүй гудамжинд  ганцаархнаа зогсоно. Би гутарсандаа уртаар санаа алдав. Би орхигдсон дэлхийд эргэн иржээ. Сарыг умартан, нарыг даган эргэх дэлхий миний дурсамжинд бүдэгхэн үзэгдэнэ. Уйтгартай, гунигтай ч дотно дулаахан санагдах энэ газар өдийг хүртэл намайг дотроо багтаахыг хүсдэг байх нь ээ. Би эргэн тойрноо лавлан харлаа. Тэгээд “Light in rose” гэсэн хаягийг олж харав. Энэ нялуун үнэр яг хажууд минь байрлах цэцгийн дэлгүүрээс үнэртэж байжээ. Хажуугаар нэгэн эрэгтэй яаран өнгөрөөд өнөөх цэцгийн дэлгүүр лүү ороход нь би түүнийг дагалаа. Хаалган дээр өлгөсөн хонх жингэнэн дугарахад шилэн лангууны ард бодолдоо дарагдан зогсох эмэгтэй сая нэг ухаан оров. Худалдагч, залуу руу гуниглангуй ширтсэнээ “Эрхэмээ өнөөдөр манайх сарнай л худалдаална. Өөр цэцэг байхгүй. Хоёр гудамжны цаана бас нэг цэцгийн дэлгүүр байгаа.” Гэлээ. Тэдний хэн ч намайг хайхарсангүй. Үнэндээ хэний ч нүдэнд би үзэгдэхгүй байсан юм. Надад цэцэгний мөнгө байхгүй, тэр бүү хэл сарнай авах хүсэл ч байхгүй байтал би тэнд зогссоор л байлаа. Эрэгтэй бухимдангуй хөлөө дэвсэлснээ халаасаа уудлан “За яахав сарнай авья. Надад тэр дэлгүүр лүү гүйх зав алга.” гэв. Улаан ордоны хаа сайгүй ургадаг улаан сарнай энд мөнгөөр зарагдахыг үзээд инээд хүрэв. Хэрвээ бид худалддаг байсан бол Бэкхён эксо гарагийн хамгийн баян хүн болох байсан биз. Бүсгүй толгой дохисноо “Ямар өнгийн сарнай авах вэ? Өнөөдөр цагаан сарнай үнэгүй бэлэглэж байгаа.  Хэрвээ та хүсвэл цагаан сарнай авч болно.” Гэлээ.

Эрэгтэй: надад цагаан хэрэггүй ээ. Хэтэрхий уйтгартай. Харин улааныг авья.

Би дэлгүүрээр дураараа холхилоо. Яагаад өнөөдөр зөвхөн сарнай зарж байгаа юм бол? Тэгээд бүр хамгийн үзэсгэлэнтэй цагаан сарнайг үнэгүй гэнэ шүү. Би лангууны ард тавьсан сав дүүрэн цагаан сарнайг үзлээ. Бүгд л сайхан дэлбээлж. Яаруу залуу худалдагчийг боож дуусаагүй байхад л шүүрэн аваад мөнгөө шидээд гарч одлоо. Бүсгүй түүний араас харахдаа “Цэцэг аваад хэн нэгэн рүү яарч байгаа хүн хараагүй уджээ. Тэр ч бас нэг сарнай барьсаар яаран ирдэгсэн. Харин энэ удаа хэтэрхий удаан хүлээлгэж байна.” Гэж шивнэн хэлэхэд нүдэнд нь нулимс хурж эхлэлээ. Би дэлгүүрийн үүдэн дээр байсан самбарыг тэрхэн мөчид саналаа. Тэнд “ Хагацал үзсэн хүн бүхэнд цагаан сарнай бэлэглэнэ” гэж бичсэн байсан. Энэ өдөр тэр хэн нэгнээс хагацсан болоод л  ингэж сарнай тарааж байгаа бололтой. Савтай цагаан сарнайнаас би арван хоёрыг аваад нэгийг нь түүний хажууд тавьлаа. Хагацал үзсэн хүн бүхэнд цагаан сарнай өгөх ёстой бол тэр ч бас авах нь зүйтэй. Би тэвэртээ арван нэгэн сарнай тээсээр дэлгүүрээс гарлаа. Гэтэл дэлгүүрийн хаалга хаагдмагц дахиад л харанхуй болчихов. Энэ удаа би өнөөх дэлгүүрээс хэдхэн метрийн зайд байрлах эмнэлэгийн өмнө иржээ. Харин орохыг хүссэнгүй. Эмнэлэгийн урдах сааданд очин суугаад дахин хаа нэгтээ шилжихээ хүлээв. Урдах сандал дээр нэгэн эмэгтэй суух бөгөөд гартаа дэвтэр харандаа барьжээ. Эмнэлэгийн хувцас өмссөн байгааг нь үзвэл тэр энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бололтой. Би тэрний хажууд очин суув. Гарт нь байсан дэвтэр дээр хатаж хорчийсон наранцэцэг зурсан байлаа. Тэр нэг л гунигтай харагдана. Магадгүй өнөөдөр тэр ч бас шаналж суугаа биз. Би тэрний сандал дээр нэг сарнай үлдээгээд явлаа. Миний дараагийн зорчсон газар хөгжмийн дэлгүүр байсан юм. Хотын төвд байрлах, онц гойд юмгүй жирийн л нэг дэлгүүр. Ханандаа цахилгаан гитар, хийл өлгөж, хуучны пянз он оноор нь өрсөн байлаа. Гэвч энд уйтгарласан хүн нэгээхэн ч үзэгдсэнгүй. Харин дэлгүүрийн хоёр дахь тасагт хэрэглэж байсан ч хуучраагүй цасан цагаан төгөлдөр хуур байх юм. Энэ дэлгүүрт байсан хамгийн дурсамжтай бөгөөд гунигтай зүйл нь энэ төгөлдөр хуур байв. Хар цагаанаар алгалах тоосонд дарагдсан товчлуур дээр нь цагаан сарнайг үлдээгээд энэ газрыг орхилоо. Гэхдээ би хаа нэгтээ шилжсэнгүй, дэлгүүрээс гараад алхсаар хөөр баяр, аз жаргал үнэртэх хуримын ордоны өмнө ирэв. Энд үргэлж хайр дурлал өрнөж, шинэ амьдрал эхлэдэг. Гэтэл зүрхэнд минь гуниг харуусал дүүрэн мэдрэгдэв. Хэн нэгний аз жаргалтай ч эргээд ирэхгүй дурсамж намайг эндээс явуулахгүй байлаа. Би цэцэгнээс дэлбээг нь салгаад салхинд хийсгэлээ. “Дахин нэг хагацал тайтгарах болтугай”.

Үүний дараа би огт төсөөлж байгаагүй газраа ирсэн юм. Тэр нь оршуулгын газар байв. Гуниг хайж ч явсангүй, зориулах ёстой булшныхаа өмнө би өөрөө зогсож байлаа. Бэк Хэ Ин 1990 оноос 2010 он. Цэцгээ булшны чулууг дэрлүүлэн тавиад эргэж харалгүй алхахад нэг л зовиуртай санагдав. Хамгийн их шаналал энд байгаа нь мэдээж. Би яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бэ? Энэ бүхэн юуны төлөө юм? Миний дараагийн зогсоол хаа хүрэх вэ? Бодож амжихаас минь өмнө саарал төмөр хашаа өөдөөс угтав. Харин хашааны дэргэд нэгэн эмэгтэй зогсож байх нь тэр. Бүсгүй бас л зовж, шаналаж гүйцжээ. Тэр хоосон зам руу нэг харсанаа гэнэт уйлж эхлэлээ. Цөхөрсөн хүйтэн нулимс нүдийн бүрхээд дараа нь хацрын даган урсана. Энэ газар ахлах сургуулийн байр байсан, гэтэл энэ эмэгтэй  сургуулийн сурагч шиг харагдахгүй юм. Тэр энэ газар юунд ингэтлээ уйлан зогсоно вэ?

– Чи өдөр бүр намайг энд хүлээгээд зогсож байдаг байсан. Тэр өдөр ч өмнөх шигээ л ирж авна гэсэн. Гэтэл чи ирэлгүй жил боллоо. Би яг тэр өдрөөс хойш чамайг буцаад ирэх юм шиг энд хүлээн зогсоно. Би хэр удаан хүлээх ёстой вэ? Хэлээч…

Дахиад л нэг хүлээлт байжээ. Би тэрний хөлд үлдсэн сарнайнаасаа нэгийг тавиад явлаа.

Дараа нь би зайрмагны дэлгүүр, хуучирсан морин тойруулага, одон орон судлалын төвд очиход хэн ч байгаагүй тул сарнайг газар үлдээхээс өөр аргагүй байлаа. Харин хамгийн амархан хүргэлт нь шуудангийн хайрцагт сарнай хийх байсан. Эзэн нь тодорхойгүй ч очих ёстой хүндээ очно. Надад ердөө хоёрхон сарнай үлдсэн хойно би үл мэдэх байшингийн дээвэр дээр гарч ирсэн юм. Тэнд урьд өмнөх шиг л уйтгарлаж ганцаардсан нэгэн бүсгүй сууж байв. Тэр ч бас энэ цэцэгсийн нэгнийхэн эзэн бололтой.

Би хамгийн сүүлд Ская Гардэн зочид буудлын 413 тоот өрөөний өмнө ирлээ. Би энэ газар өмнө нь ирж байсан. Энэ нь шиг л тогтворгүй шилжилт хийх бүртээ энэ газар ирдэг юм. Миний санаж байгаагааг энэ удаагийх дөрөв дэхь нь. Хаалгыг нь түлхэн ороход хэн ч байсангүй. Угаас намайг ирэх тоолонд хэн ч байдаггүй юм. Сарнайг ширээн дээр үлдээгээд явах гэхэд нэгэн эмэгтэй орж ирлээ. Тэр өрөөг гүйлгэн харсанаа гаран дахь хоёр шил дарсаа ширээн дээр тавиад уртаар санаа алдав. Тэгээд удалгүй дарсаа задлан хоёр хундганд багаханг хийлээ. Орь ганцаар хэрнээ яагаад хоёр хундганд хийсэн юм бол? Эсвэл тэр бас л хэн нэгнийг хүлээгээ юу. Би тэрний хачин үйлдэлийг ажиглан зогстол эмэгтэй хоёр хундагтаа дарсаа барьсаар хажуугаар өнгөрөөд орны дэргэд очин суулаа. Энэ эмэгтэй эцсийх нь гэтэл би дэлхийг одоо хүртэл орхиогүй л байна.  Нэг хундагтай дарсаа өөрөө авч нөгөөхийн газар үлдээхэд би хажууд нь очин суув. Эмэгтэй дарсаа шимэн суухдаа харцаа ер дээшлүүлсэнгүй гаран дахь хундагаа л ширтэнэ. Тэр хундагаа хоослоод дахин өөртөө хийхдээ дахиад л санаа алдлаа.

-Өнөөдөр хэдэн гэдгийг чи мэдэх үү? Тэр хэнтэй яриад байгаа юм бэ? Магадгүй хүлээлтийнхээ эзэнд ийн шивнэж суугаа биз. Би сарнайг түүнд өгөлгүй түүнийг үргэлжлүүлэн ширтлээ. Өмнө нь хэзээ ч би хэн нэгнийг харахыг ингэтлээ хүсч тэмүүлж байсангүй. Зүрхнийх нь цохилтыг сонсмоор, ягааран туяарах хацарт нь хүрмээр санагдаж би хэзээ хэзээнийхээсээ илүү догдолж байлаа. Ширтээд л баймаар, ингээд энд суугаад л баймаар санагдав. Үзэсгэлэнтэй ч гунигтай нүдийг нулимс бүрхээд эрхийн цагт би тэрнээс харцаа бурууллаа.

-Өнөөдөр 4 сарын 13. Бидний болзооны өдөр. Би чамайг, чи намайг анх харсан өдөр шүүдээ. Бас би чамайг эцсийн удаа харсан тэр өдөр. Тэр өдрөөс хойш маш их хугацаа өнгөрчээ. Гэсэн ч чамайг бодоод гуниглах зовиур хуучраагүй л байна. Дөрвөн хаврыг ганцаар угтаж, дөрвөн болзоог ганцаараа үдлээ.

Цөхөрч, ганцаардсан эсвэл гуниглаж, шаналсан биш үхлүүт хоолой түүнээс сонсогдоно. Өмнөх хагацлууд тэднийг зовоож ганцаардуулсан бол энэ хагацал түүнийг амьдаар нь булшилжээ. Тэр амьсгалж байгаа хэрнээ үхэж, амьдарч байгаа атлаа мөхсөн. Эмэгтэй өөртөө хундагласаар байв ч дэргэд минь байх хундага руу ер ойртсонгүй.

-Гэхдээ би чамайг буруутгахгүй ээ. Буруутгаж ч чадахгүй. Харин чамайг маш их санах юм. Чи Санаж байна уу? Бидний анхны учралыг. Тэр үед би анхны хайртайгаа дахин учрана гэж санаагүй. Нэг тэнэг залуу л намайг мөшгөөд байна гэж бодсон. Тэр нулимсаа арчаад дурсамжаа санан инээмсэглэлээ. Би ч түүнийг даган инээв. Танил дотно санагдах түүний яриа хаа тэртээд гээгдсэн дурсамж шиг л байлаа.

-Би заримдаа айдаг юм. Хэрвээ тэр өдөр чи хөшгөө нээгээгүй бол, тэгээд дараа нь энэ өрөөнд  байгаагүй бол би дайрч орж ирээгүй бол бидний найзууд хоорондоо гэрлээгүй бол бид тэгж олон тааралдаагүй бол би хайргүй хүнтэйгээ гэрлэсэн бол эцэст нь чи над дээр ирээгүй бол яах вэ? Тэр өдрүүдийн хувь тохиол бүрт баярлалаа. Чамайг надаас авч одсон ч тэр он жилүүд, тэр өдрүүдийн төлөө би бурханд баярладаг. Өнөөдрийн болзоо жилд ганцхан ч өдөр бүр зүрхэндээ, зүүдэндээ чамтайгаа би хамт байна. Би чамайгаа үргэлж хайрлах болно. Түүний уйлах дүр надад туйлын эмгэнэлтэй харагдав. Би яагаад ч юм тэрний өмнө гэмшиж, өөрийгөө буруутгаж байлаа. Тэр хундагтаа дарсаа орхиод орон дээр гаран хэвтлээ. Харин би уруулаа ч хүргээгүй дарстай хундаганы хажууд үлдлээ. Энэ хундага минийх, энэ дурсамж ч минийх, өнөөдрийн болзоо ч минийх байж. Би харь газар жаргаж явахдаа хайртай бүхнээ энд орхисон. Тэр энд гашуудаж суухад би тэнд цэнгэж явлаа. Намайг буруутгахгүй гэсэн ч би өөрийгөө буруутгаж байв. Хэдийн нойрондоо автсан түүний хажууд хагацалд зориулсан цагаан сарнайгаа хэвтүүллээ. Тэрний хацрыг илбэн, уруул дээр нь үнсээд “Өнөөдрийн болзоо жилд ганцхан ч өдөр бүр зүрхэндээ, зүүдэндээ чамтайгаа би хамт байна. Би чамайгаа үргэлж хайрлана” гэж хэлээд холдов. Би ганц сарнай орхисонгүй бодол сэтгэлээ хүртэл түүнд үлдээсэн байлаа.

9 thoughts on “♠~Alice In April~♣

  1. 2 кактусны эзэн залуу. Би 4р сарын 13ны болзоог жаргалтайгаар төгсөж байгаа нэгэн хайрын түүх гэж бодож байлаа. Гэтэл хагацал бас иржээ. Тэр өрөө тэрний санагдуулах зүйлс бүгд хэвэндээ байгаа ч өөрчлөгдсан нэг зүйл нь тэр алга. Гунигийг үргээж зүрхийг эдгээсэн тэр дахин гуниг үлдээжээ. Ингээд Кай бодол гунигаа орхисон тэрэн дээрээ зочилжээ. Дэндүү гунигтай юм. Эмзэглэмээр

  2. Last dreamed about you
    Аниргу’й но’мо’рсо’н энэ бороотой у’дэш энэ хэсгийг дахин уншлаа. О’нго’рсо’н ба ирээду’й гэхээс ил’уу яг одоо энэ мо’чид маш их харуусал бас шаналалыг мэдэрлээ. Ирээду’йд юу болох вэ гэдгээс ил’уу о’нго’рсо’нд юу болж хагацал гэдэг юу юутайгаас илу’у ху’ний сэтгэлийн гу’нд хэзээ ч дуусашгу’й бас дундрашгуй их харууслыг авчирдаг юм байна. О’ноодор бидний оршин буй цаг хугацаа хамгаас нандин бас нууцлаг. Учир нь бид нэг минутын дараа оо’рсдо’ддоо’ юу тохиолдохыг мэдэхгу’й шуу’ дээ. Бас Жунин бол эксо планетын хамгийн о’ровдолтэй нэгэн шиг санагдана. Бу’хий л амьдралынхаа туршид энэ амьдралын хамгийн сайхан зу’йлээс татналзаж явсан атал тэр зу’йлийг мэдэрэхийн то’дий агшинд алдчихдаг. Гэвч тэрэнд амьдрал 2 дох боломжыг о’гсо’н боловч о’гсо’н даруйдаа бу’хэл бу’тэн хагацлын харууслаар нэг мо’со’н аваад одож…
    Гэхдээ жинхэнэн хайр юунаас ч ил’уу ху’чтэй юм. Амьд байхдаа мэдэрч байсан зу’йлсийг дараа насандаа ч гэсэн мэдрэх юутай сайхан. Ху’сэхэд хясна гэгчээр хайртай ху’ндээ ху’рэхэд нэг л см ын зайтай байхад туу’нийг мэдэрч чадахгуй байна гэдэг , туу’нийг дахиж тэвэрч , туу’ний халуун амьсгалыг бу’лээн нулимстай нь ч хамт мэдэрч чадахгу’й байна гэдэг хэдий у’хсэн ч дахиад нэг у’х гэж байгаатай адил санагдана

Сэтгэгдэл бичих