sehunnie

〖Үзэсгэлэнт гүнж ба Жонон 〗

Захиаг уншиж дуусахад хацар халуу дүйгэж, хоолойг минь нэг зүйл боогоод байгаа мэт л амьсгалж чадахгүй бачимдана. Хаалга онгойход өнөөх захиаг хурдан базан ардаа хийв. Тэрнийг орж ирэхэд суудалаа засан унтахаар бэлдэж байгаа мэт царайлж, аль болох тайван байхыг хичээлээ

Сэүн: тэр унтчихлаа чи юу хийж байгаа юм?

Би: нө-нөгөө ун-унтах гээд

Сэүн: яагаад бас ээрчихэв

Би: б-би ээ-ээрээ-ээрээгүй бай-байхад ээ-ээрээгүй хү-хүнийг ээ-ээр-ээрүүл-ээрүүлчих юм

Сэүн: арай *жуумалзах*

Би: яа-яасан гэж?

Сэүн: чи арай надаас нууцаар чихэр идэж байсан юм биш биз?

Би: -.- үгүй!!!!

Сэүн: тэгээд яагаад ингээд сандараад байгаа юм?

Би: сандараагүй гээд байна яах гээд байгаа юм!!! Зүгээр унтвал унт унтахгүй бол зайл

Сэүн: -.- за тэгээд л хэлчихнэ биз. Юун ааштай юм

Би: нойр хүрээд байна унтлаа

Хурдан орондоо орон хөнжилөө дээгүүрээ нөмрөөд бүгчим орчинд тэрнийг яаж байгаа бол хэмээн бодлоо.

Сэүн: чи ингэж битүүлж байгаад үхчихэв

Би: чамд хамаагүй

Сэүн: ядаж жаахан зай гаргаач!!!!

Би: үгүйэ

Удалгүй ор хөдөлж тэр тонгочиж тонгочиж хөнжилд хүйтэн агаар сийгүүлэн хажуугаар хэвтлээ.

Сэүн: бүр хөлөрчихсөн байна штээ

Би: цаашаа бай!!!!

Сэүн: үхлээ штээ чи

Би: үхэхгүй болохоор зүгээр!!! битгий гэрэл оруулаад бай!!!!

Сэүн: тэнэг амьтан.

Би: ………………………………………………..

Удаан тэгж хэвтэсний эцэст хөнжилнөөсөө цухуйлаа. Өөдөөс салхи үлээх мэт хүйтэн агаар угтахад өөрийгөө тэгтлээ хөлөрснийг мэдсэнгүй

Сэүн: өөө үүрнээсээ ингэж цухуйх гэж

Би: О.О унтаач чи!!!

Сэүн: нойр хүрэхгүй байна

Би: харин минийх хүрч байна

Би буцаж хөнжилдөө шургах гэхэд тэр хөнжил татаад чадсангүй.

Сэүн: яагаад зугтаад байгаа юм?

Би: зугтаагүй

Сэүн: тэгвэл битгий хөнжилөөрөө өөрийгөө баглаад бай

Би: би ингэхгүй бол унтаж чаддаггүй

Сэүн: худалч хаа л бол хаа гайгүй байрлал аваад унтаж байдаг байж

Би: тэгвэл өнөөдөр ингэж унтах хэрэгтэй байна

Сэүн: тэгэхээр чинь би унтаж чадахгүй шт

Би: яагаад? Хөнжил хүрэхгүй байгаа бол өөр хөнжил байгаа тэрийг аваад унт

Сэүн: үгүйэ

Тэр над руу ойртон нүүрэн дээр минь тулаад

Сэүн: чамайг харахгүй бол унтаж чадахгүй гэж байна

Би: О.О яагаад байгаа юм!!!!!!!!!!!!!!

Сэүн: чи олчихсон биздээ?

Би: юууууууууууууууууууууууууу?

Сэүн: намайг

Би: нө-нөгөө Сэ-Сэүн тэр нөгөө чи…

Сэүн: энд үлдээсэн чухал зүйлээ олсон биздээ. Хамгийн нандин зүйлээ мартчихаад явж чадалгүй ирсэн биздээ.

Би: Сэ-Сэүн

Сэүн: зүгээрээ чамайг өөрийн биеэр хэлтэл чинь хүлээнэ. Чамайг итгэлтэй болох хүртэл хүлээнэ. Харин тэр цаг ирэхэд зугтаж болохгүй шүү.

Аймшигтай байна. Хэтэрхий айснаасаа болоод нүд бүлтэрэх нь. Тэрнийг надаас холдоход л амьсгаа авч хөнжилнөөсөө зуурсан би арай хийж гараа тавьлаа. Гэхдээ би юунаас айсанаа мэдсэнгүй. Ер нь айсанаа ч мэдэхгүй байна. Толгойд юу ч бодогдохгүй, зүрх дэлбэрэх шахам цохилж, гар салганан бүх бие чичирсэн, айхад л ийм зүйл мэдрэгддэг. Тэгээд л өөрийгөө айсан гэж бодсон хэрэг.

❧❧❧

Нэг сайн гүнзгий амьсгал аван өрөөнөөсөө гарлаа. Өчигдөр шөнө унтаагүй болоод ч тэрүү царай нэг л биш, байн байн эвшээгээд байгаа ч нойр хүрсэнгүй. Гэхдээ энэ бүхэн гол асуудал биш тэрний царайг харж чадах эсэх л асуудал байна. Гараа чанга атган сандарсандаа болоод амьсгалж чадахгүй байгаа өөрийгөө тайвшируулж тогтуун амьсгалж үзээд тэдэн дээр очлоо.

Чуна: өөө Ежин

Би: та хоёр сэрчихсэн юм уу?

Чуна: тиймээ чамайг л хүлээж байлаа.

Сэүн: чамайг чинь шөнөжингөө хөрвөөхөөр чинь одоо сайн унтаж аваг гээд сэрээгээгүй

Би: ммм

Би тэрэн рүү аль болох харахгүйг хичээн доошоогоо эсвэл Чуна руу харангаа хоолноосоо хэд халбагдав.

Сэүн: гахлаа удаан ид

Би: гахахгүй болохоор зүгээр

Сэүн: ядаж юм уу!

Би: за

Сэүн: чи тийм их өлсөө юу

Би: үгүй

Чуна: *шивнэх* тэр ууртай байгаа юм уу?

Сэүн: *шивнэх* мэдэхгүй

Чуна: *шивнэх* чи уурлуулчихсан юм уу?

Сэүн: *шивнэх* уг нь зүгээр л байх шиг байсан шт. Нойр дутуу үедээ угаасаа нэг иймэрхүү байдаг юм

Чуна:Ежин

Би: за

Чуна: би маргааш явахаар болсон.

Би: ийм хурдан уу?

Чуна: тиймээ энд тэртээ тэргүй надад удах шалтгаан байхгүй шүүдээ. Өөрийгөө л зовоохын нэмэр

Би: хүссэн үедээ ирж байгаарай

Чуна: за ^^

Сэүн: Ежин чи өнөөдөр надтай хамт …

Би: би идээд дуусчихлаа. Бэлдэх юм байвал хэлээрэй

Чуна: за

Сэүн: тэгвэл хоёулаа…

Би: за би тэгвэл өрөөрүүгээ явлаа шүү

❧❧❧

Аххххххх яагаад вэ? яагаад ийм хэцүү юм бэ? Тэрний хажууд байхад яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Орон дээрээ дэвхцэн өөрийгөө зүхэж, шүдээ зуун байж үснээсээ зулгаалаа. Муу тэнэг амьтан зүгээр л хэлчих. Зүгээр байдаг шигээ чөлөөтэй бай!!!! Яагаад ингэж эргэн тойрныхыгоо ч өөрийгөө ч зовоогоод байгаа юм бэ? Сайн гэдгээ хэл эсвэл үгүй тийм биш гээд хэвийн байдалдаа ор чи чадна. Битгий тэрнээс зугтаад бай!!!!! Ха Ежин чи чадна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Сэүн: юугаа хийж байгаа юм?

Би: …………………………………………………….

Сэүн: ууртай байгаа юм уу?

Би: үгүй

Сэүн: тэгээд яагаад хачин аашлаад байгаа юм?

Би: чамтай ярьж чадахгүй байна

Сэүн: яагаад?

Би: олох хэрэгтэй зүйлээсээ болоод

Сэүн: аан.Тэгээд л зугтаад байгаа байх нь үнэхээр чамд хэцүү байвал   чамайг түрүүлж ам нээх хүртэл би чамтай юу ч ярихгүй юм асууж хоргоохгүй байсан ч байгаагүй юм шиг байх болно таарсан ч хараагүй юм шиг байна.Чи өөрийнхөө хүссэн үед юм хэлээрэй. Итгэлээ олсон үедээ

Би: за

Сэүн: тэгвэл тэр хүртэл баяртай

Тэрнийг өрөөнөөс гарч хаалга хаахад тэрэнгүй байсан тэр уйтгарт өдрүүд эргээд ирсэн юм шиг л санагдлаа. Хажууд байхад байхгүй мэт төсөөлж, хоолойг нь сонссон ч чихнийхээ хажуугаар өнгөрөөнө. Тэр энэ дэлхийд байсан ч миний хувьд лав үгүй. Жинхэнэ аймшиг л энэ байна даа.

❧❧❧

Чунагийн юмнуудыг бэлдэж, хоол хийхэд ч тэр надтай юм ярьсангүй. Бүхэл өдрийн турш юу ч ярьсангүй. Цаг минут тутам хэцүү байлаа ч надад тэрэнд сайн гэж хэлэх зориг бий болоогүйл байлаа. Халуун уур савсуулсан угаалгын өрөөнд ваннтай усанд хэвтэнгээ дуу аялах тэрний нойтон үсээр оролдонгоо бодолд автана

Чуна: яагаад ийм гунигтай байгаа юм?

Би: мэдэхгүй

Чуна: би чамайг сайн мэдэхгүй ч чи иймхэн зүйлд гуниглах хүн лав биш

Би: өөрийгөө ч ойлгохгүй байна

Чуна: дараа цаг гарахгүй байх тийм болохоор одоо л хоёулаа байгаа дээрээ чамд баярласанаа хэлмээр байна. Хийсэн бүхэнд чинь баярлалаа

Би: би ийм зүйл сонсохоор зүйл хийгээгүй

Чуна: үгүй дээ. Би үргэлж тэрнийг зовоодог байсан. Найз гэж хажуудаа уяж, хайрлахгүй хирнээ л хажуудаа байлгахыг хүсдэг байсан. Энэ бүхэн тэрэнд ямар хэцүү байгааг ойлгоогүй. Магадгүй би хэтэрхий шуналтай байсан байх. Харанхуйд тэрнийг хорьсоныхоо дараа л тэрэнд ямар хатуу хандаж байсанаа ойлгосон тэрнийг ч намайг ч аварсанд баярлалаа. Тэрний хажууд байгаад чинь баяртай байна.

Би: үнэндээ би өөрөө ч баяртай байна

Чуна: би тэрнийг хар багаас нь л мэднэ. Зовлонтой гунигтай жаргалтай байх бүх үеийг нь харсан. Гэхдээ чиний хажууд байгаа тэр Сэүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй. Магадгүй одоо тэрний амьдрах шалтгаан нь чи байх. Чи хажууд нь байгаа болохоор л тэр өөрчлөгдсөн байх.

Би: та андуурсан бол яах вэ? үүнээс л айж байна. Би ч бас тэрнээс мэдэрдэг зүйлээ худлаа байх вий гэж айж байна

Чуна: айдас л хайрыг үгүй хийдэг. Алдсан хойноо л ай. Одоо зүгээр л тэрний хажууд бай

Би: би тэрэнд хэлэх хэрэгтэй гэж үү?

Чуна: заавал хэл гэхгүйэ өөрөө хүсч байгаа зүйлээ л хий

Би: ойлголоо

Шөнө тэр өрөөнд орж ирсэнгүй ганцаар хөнжилдөө тийчилж, сарны дор тэрэнд хэлэх мянга түмэн үгсээ бодлоо. Даанч тэрэнд хэлж чадахгүй байх. Бодох тусам зарим зүйлийг эргэн санаж аоолой зангирна. Дахин нэг шөнийг унталгүй өнгөрөөж үүр цайхад би шийдэлдээ хүрсэнгүй.

❧❧❧

Онгоцны буудал руу аяар хөдлөхдөө бүгд сандарч эргэн тойрныг айн шинжиж хэн нэгэнд хөөгдөж байгаа аятай л явлаа. Тэр байн байн эргэж харан ийш тийшээ харахад Сэүн тайвшируулах гэсэн шиг мөрөөр нь чанга тэвэрнэ. Хүлээлгийн танхимд цагаа хүлээн сүухдаа ч айдасаа хаясангүй. Хурдан эндээс явахын түүс болж байгаа тэрнийг харахад ямар зовлон амссаныг нь ойлгох шиг.

Чуна: заза цаг болчихлоо. Сайн сууж байгаарай. Биеэ бодоцгоогоорой. Очоод ярья.

Сэүн: заавал яриарай за юу!!! Өөрөө ч бас биеэ бодоорой. Би өөрөө очиж уулзах болохоор болж өгвөл энд битгий ирээрэй.

Чуна: Ежин дахин баярлалаа

Би: зүгээр дээ сайн яваарай ^^

Чуна: миний хэлсэн бүхнийг ойлгосон биз.

Би: мхм

Чуна: та хоёрыг санах байх даа заза явлаа.

Тэрнийг явахад араас нь харсаар зогслоо. Эргэж харах нүд нь гунигтай байсан ч нэг талаар жаргалтай байх шиг. Тэрнийг бидэнд харагдахаан болих хүртэл тэндээсээ хөдөлсөнгүй. Эцэст нь бид хоёул үлдэхэд өмнөхөөсөө ч илүү эвгүй байлаа. Тэр намайг тоолгүй гараа халаасандаа хийсээр эргэж харан алхахад араас нь даган алхахдаа өчигдөр бодсон зүйлээ хаанаас нь эхлэж хэлэх талаар бодлоо. Гэр хүртэл би бодсоор тэр чимээгүй суусаар гэрт ороход ч би бодсоор л тэр чимээгүй байсаар л. Өрөө өрөөндөө орон хаалгаа зэрэг хаахдаа ч бидний хэн нь ч авиа гаргасангүй..

Тэрнийг хүлээх сэтгэлээ барьж дотроо ярьсаар залхлаа. Дотроо тэрнээс мянга түмэн асуулт асуухад ямар ч чимээ гарахгүй. Ямар ч асуулт хариултгүй хоцроно

Сэүн: чи надад хайртай юу? Ха Ежин

Хаасан хаалгаа эргэж харан налж тэрэнд хүрч байгаа мэтээр зөөлөн иллээ

Би: мэдээж ганцхан чамд хайртай…

❧❧❧

Оройн хоолон дээр чимээгүй суусаар, ам нээн үг хэлэх гэхээр буруу мэт санагдаж хэлэх гэж байсан үгээ шүлстэйгээ хамт залгина. Хоолоо идэж дуусаад аяга тавагаа хураахдаа ч чимээ гаргасангүй. Тэр намайг хүлээлгүй ганцаар шатаар өгсөн хаалгаа саван ороход би зэмлүүлсэн амьтан шиг л ганцаар хоцорлоо. Маргааш хичээлдээ явах ёстой, хамт байх хугацаа ч улам багасах гээд байхад би ямар ч зүйл хийхгүй байх юм. Тэрнийг гадуур салхилж байх хооронд өрөөнд нь орон цэцгийн ширээн дээр өглөөхөн дэлбээлсэн цэцгээ тавиад гарлаа. Өмнөх дурсамж төгсөж, цэцэг хагдарсан одоо дараагийн цэцэгний ээлж. Тэрнийг орж ирэхэд зөрөн өрөөндөө орон хувцасаа бэлдэхдээ буцаж ороод түүнтэй ярилц гэж өөртөө мянга түм давтсан даанч зориг дахиад л хүрсэнгүй. Өнөө шөнө бас унтахгүй юм биш биздээ. Хэдэн өдөр нойргүй явсан хүн ядраад унтмаар л юм гэтэл миний нойр хаашаа нисчихсэн юм болдоо? Шөнө тэрний өрөөнд ороход тэр жигдхэн амьсгалсаар унтаж байлаа. Тэрний орны хажууд очин сандал татан суугаад намуухан дуугаар тэрэнд хэлэх үгээ бэлдлээ.

Би: би үнэхээр зориггүй бололтой. Магадгүй чамаас хол байсан тэр бүх хугацаа намайг айлгачихсан байх. Тэр үед үнэхээр их айсан. Чамтай байсан хором бүр зүүд болоод хувирчихсан. Үнэхээр юу хийхээ мэдээгүй. Архи ууж, цэцгэнд чинь уураа гаргасан, солиотой юм шиг дээвэр дээр гарж, цаасан шувуу авах гэж хичээсэн. Тэгээд сэрэхэд чи хажууд байсан ч би бүр ч их айсан дахиад тэр өвдөлтийг мэдрэхвий, дахиад чамайг хүлээхвий гэж айсан. Би чиний хувьд хэн ч биш байхад чи миний хувьд бүхэл бүтэн ертөнц минь болчихсон байсан. Тэр ертөнц өөр нэгнийх болчихвий гэж айсан. Тэгээд би дахиад тэр эмэгтэйг чиний хажууд байгааг харсан. Харин чи дахиад л юу ч болоогүй мэт аашласан. Энэ бүхэн чиний хувьд л яг тоглоом шиг. Утга учиргүй, айх айдасгүй. Тоглоом дуусна дахин эхэлнэ. Төгсгөл байсан ч дахиад чамд тоглох чадал байхад надад үлдээгүй. Би чиний хувьд ирж л байдаг явж л байдаг зүгээр л нэг энгийн хүн гэдэг мэдрэмжийг дахин би мэдэрсэн. Чи намайг алдаад харамсахгүй юм шиг санагдсан. Тэгтэл чи надаас юу хүлээсэн юм бэ? Дахин тоглохыг хүсээ юу? Тэртээ тэргүй би чамд алдсан, энд орхисон зүйлээ хангалттай мэдэж байхад чи надаас юу сонсох гэсэн юм бэ? Би чамд зүрх сэтгэл цаг хугацаа өөрийн бүх зүйлээ орхичихсон. Эндээс би юу ч авч яваагүй миний гэх бүхэн чамд байхад чи юу хүссэн юм бэ?

Сэүн: чамайг

Харанхуй дунд тэрний гар намайг тэврэхэд нулимс нүднээс урсах гэж яарна. Тэрний цээжинд улам бүр шигдэж өмнөх гомдолоо тайлан асгартал уйллаа.

Сэүн: уучлаарай. Үнэхээр уучлаарай…

Тэр намайг тэврэн орон дээрээ хэвтүүлэхэд сая л нэг тайвширч нулимсаа арчин тэрнийг тэврэн хэвтлээ. Тэр үсээр минь оролдож хацар дээр үнсэхэд нүд анилдаж надаас даажсан мэт алга байсан нойр минь буцаад ирлээ.

❧❧❧

Өглөө хэдий босмооргүй байсан ч удаан яваагүй болохоор санаа зовж  намайг ороон тэврэх тэрний гарыг холдуулан бослоо. Өрөө рүүгээ орж хувцасаа өмсөөд эргэн тэрний өрөө рүү орон гүн нойрондоо автсан тэрнийг үнсээд хичээлдээ явлаа.

❧❧❧

Хичээлийн цаг дээр ширээгээ налан зүйрмэглэж, хонхны дууг ч ажралгүй унтсаар хичээл тарахад цүнхээ аван сургуулиас гарахдаа гэрлүүгээ хурдан харихийн түүс болж гүйхээрээ сургуулиас гарлаа. Танил газар, танил машин намайг хүлээж, мартах шахсан энэ бүхнийг хараад гайхаж орхилоо.

Сэүн: тарчихсан уу? ^^

Би: мхм

Тэр хаалга онгойлгож өгөөд над руу дохиход би дахиад л нөгөө догдолсон бас яарч байгаа мэдрэмжийг мэдэрлээ.

Би: хаачих гэж байгаа юм?

Сэүн: үзүүлэх юм байна.

Би: юу?

Сэүн: ммм эхлээд хоёулаа нэг ресторан руу очино. Тэнд очихоор ард ая явж чамд цэцэг бэлэглэнэ. Тэгээд чамайг цэцэгээ авахаар улаан бүтээлгэтэй ширээнд суулгана. Тэгээд…

Би: юу вэ?

Сэүн: уг нь гэнэтийн бэлэг байсан юм. Чамайг асуухаар чинь л хэллээ шт

Би: чи тэнэг юм уу!!! Ийм үед чинь зүгээр нууц гэдэг байхгүй!!!!! Тэнэг амьтан одоо тэгээд би бүгдийг мэдчихлээ штээ!!!! Шал утгагүй юм -.-

Сэүн: одоо тэгээд яахав дээ.

Би: -.- за яахав би сонсоогүй гэж бодьё тийм болохоор төлөвлөсөнөөрөө хий!!!

Сэүн: за -.- уг нь чиний нүдийг боох гэж байсан юм. Май энүүгээр нүдээ боочих

Би: за

Тэрний өгсөн хар алчуураар нүдээ боон нэгэн хэмээр давхих тэрний ирчихлээ хэмээх үгийг хүлээсээр явлаа. Арай хийж тэвчээр алдагдахын алдад тэр зогсож харанхуй дунд тэнүүчлэх миний гарнаас барин нэг зүг рүү явлаа. Хаанаас ч юм цэцгийн үнэр хан хийж намайг улам төөрөгдүүлэхэд тэр нүдний минь боолтыг авав. Гэхдээ энэ ресторан биш байна. Гэрийн эргэн тойрон гэрлэн чимэглэл өлгөж гадаах сааданд цэцгийн хүлэмж байршуулжээ. Эргэн тойрон бүхэлдээ өөрчлөгдөж, дээвэр дээрх өнөөх цаасан шувуу салхинд хийснэ. Тэрний хэлсэнээр хаанаас ч юм хөгжим эгшиглэж цэцгийн хүлэмжнээс гэрэл асна.

Би: гэрээсээ салдаггүй тэнэг авгай!!!!

Сэүн: манай ресторанд тавтай морил ^^

Тэр намайг хөтлөн явсаар хүлэжмний яг голд байрлах улаан бүтээлгэтэй ширээнд ирээд над руу харан дахин инээмсэглээд

Сэүн: энэ бидний ширээ

Би: за

Тэрний дараагийн үйлдлийг мэдэхгүй болохоор тэвчээртэй гэгчин ширээнд суугаад тэрэн рүү харлаа.

Би: за тэгээд?

Сэүн: одоо хоолоо идэцгээнэ

Би: тэгээд?

Сэүн: дараа нь магадгүй бүжиглэж болох юм

Би: наадхыг чинь алгаслаа

Сэүн: тэгээд би чамд албан ёсоор хайртайгаа хэлнэ

Би: -.-

Сэүн: тэгээд үнсэнэ…

Би: хоол хаана байна -.-

Сэүн: тэвчээргүй гэдэг нь :3

Хэдэн хоног амарч байсан үйлчлэгчид буцаад ирчихэж уг нь хоёлахнаа хамт байя гэж бодож байсан юмсан. Тэд бидний өмнө тавагтаа хоол өрж, уух юм хундаглаад хурдан гэгчин гэр лүү орцгоолоо.

Би: чи ер нь энэ бүхнийг ямар зорилготойгоор хийж байгаа юм?

Сэүн: өөр хүн байсан бол энэ үгэнд чинь гомдох байлаа. Гэхдээ би зүгээрээ

Би: тэгээд?

Сэүн: кинон дээр эсвэл номон дээр ингэдэг. Бүх зүйлийг албан ёсоор хийцгээе.

Би: уг нь ингэх хэрэггүй байсан юм

Сэүн: дахиад л гомдохоор үг.

Би: тэгвэл гомдохоор үг хэлвэл дийд гээрэй.

Сэүн: дийд!!! Уг нь бүх эмэгтэйчүүд ийм зүйлийг хүсдэг чи өөр бололтой.

Би: мэдээж чи эхнээсээ ажиглаагүй юм уу?

Сэүн: анзаарсан л юм байна. Гэхдээ ийм хөлдүү гэж бодоогүй

Би: дийд!

Сэүн: хаххахахха чамд тэгээд таалагдахгүй байна уу?

Би: эхнээсээ тэнэг юм шиг бүх зүйлээ хэлээгүй бол тийм ч муу бишээ

Сэүн: дийд! Чи өөрөө асуусан

Би: чи миний асуусан болгонд үнэнээр хэлэх шаардлагагүй. Энэ чинь хэдий сайн ч гэлээ ийм зүйлд лав биш шудрага гэхээсээ илүү тэнэг байна

Сэүн: дийд

Би: аан бас би энэ цэцгэн дунд чинь суусаар байгаад харшил хөдлөх нь байна

Сэүн: дийд

Би: өчигдөр шөнө унтаагүй болохоор энэ аянд бүр нозоороод унтахнээ

Сэүн: дийд

Би: гадаа хоол идээд аман дээр юм гарвал яана чи тэгж бодоогүй юу?

Сэүн: дийд

Би: бас салхитай байгаа болохоор даараад байнаа

Сэүн: дийд

Би: би ус уумаар байна. Үйлчлэгчээ!!!!! Надад ус!!!!!!!!!!!!!!

Сэүн: дийд

Би: ёооооххх залхаж үхэхнээ чи одоо шууд албан ёсоор тэр хайраа хэлээд тэгээд хурдан энэ бүхнийг дуусгаж болохгүй юм уу?

Сэүн: дийдддддддддддддддддддддддддддд

Би: за би хүлээж байя яг ингээд сууж байх уу? За хурдан!

Сэүн: дийд -.- боль тэнэг минь!!!!!

Тэр уурлаад яваад өгчихлөө. Уг нь тийм сүртэй юм хэлээгүй л баймаар юм. Удахгүй буцаад гараад ирэх байх гэж бодоод хоолоо идэнгээ тэрнийг хүлээж байтал гэнэт тэнгэрт бөөн цагаан бөмбөлөг хийсч, ганц улаан бөмбөлөг саадандах модон дээр тогтчихсон байв. Улаан бөмбөлийг очин авахад туузнаас нь бөгж уячихсан байхыг хараад л өөрийгөө ямар хөлдүү болохыг сая нэг ухаарлаа. Тэнэг амьтан. Туузнаас бөгжийг салгаад гэр лүү яаран ороход бүгд чимээгүй гэр тэр аяараа нам гүм байлаа. Ийм байдалтай байхыг бодоход тэр үнэхээр уурласан бололтой. Аяар хаалгын тогшин ороход тэр орон дээрээ хөнжилөө толгой дээрээ давуулчихсан хэвтэж байв.

Би: Сэүнаа үнэхээр уучлаарай би…

Сэүн: гар!

Би: би үнэхээр хөлдүү амьтан юм байна тийм үү? Намайг уучлаарай.

Сэүн: яв!!!

Би: хөөе

Тэрний орон дээр суун хөнжилийг нь таттал тэр зөрүүдлэн хэвтсээр байв.

Би: битгий уурлалдаа тэхүү

Сэүн: муу хөлдүү хүүхэн минь гараач!!! Би ганцаараа баймаар байна

Би: дийд

Сэүн: хохь чинь!!!! Хүн тэгж их юм бэлдэж байхад яаж тэгж чаддаг байнаа.

Би: ээээ за одоо яг эхлье

Сэүн: ХУЦ!!!!!!!!!!!!!!!!!!!

Би: дийд

Сэүн: гомдооч тэгээд чи!!! Яв очиж өрөөндөө гомд адгийн хүүхэн минь!!!

Би: би хэтэрхий сандраад л тэгчихсэн юм. Хэн ч өмнө надад ийм зүйл хийж өгч байгаагүй болохоор тулгамдсан Ийм үед юу хийхээ ч мэдэхгүй. Яаж баярлахаа ч мэдэхгүй байсан. Миний буруу би чамайг тэгж их бэлдсэнийг чинь мэдээгүй. Үнэхээр миний буруу

Тэр аяархан эргэж харан гарнаас минь атгаад

Сэүн: Өмнөх бүхэн болоогүй

Би:мхм

Сэүн: хөөрхөн цэцэг бэлэглэсэн болхоор чинь л өршөөж байгаа юм шүү.

Би: Намуу! яг чам шиг хөөрхөн. Миний намуу цэцэг…

Сэүн: би чиний энэ байдалд л хайртай. Намайг тулгамдуулж, догдлуулж чамайг хайрлахаас өөр аргагүй болгодог чамд хайртай. Хэний ч шагайгаагүй тэр харанхуй руу гэрэл гийж ирсэн чамд хайртай. Өөрийн мэдэлгүй итгэж, өөрийн мэдэлгүй татагдсан. Хэзээ ч энэ бүхнийг мэдрээгүй. Хэнд ч би ингэж дурлаагүй. Хүн бүхэнд өөрийн гэсэн цэцэг байдаг. Харин би чамайг л усламаар байна. Чамайг л хамгаалж хайрламаар байна. Магадгүй чиний төлөө л амьдармаар байна. Хэзээ ч эдгэрэхгүйгээр сийчигдсэн амьдралыг минь чи аварсан. Биеийг минь биш ч сэтгэлийг минь эмчилсэн. Энэ бүхний хариуд чамайг л хайрламаар… зүгээр л чамтай баймаар

Би: би чамд хайртай

Тэр өнөөх бөгжийг зүүж өгөхөд нүдээ анин тэрний үнсэлтийг хүлээж, гараа атган хором тоолон сууна. Үнсэлт ирэхэд доторх шувууд нисч, тэнгэр өөд ниснэ. Тэдний адилаар би тэнд хөвнө.

Тэрний хажууд хэвтэн намуухан дуугаар унших үлгэрийг чих тавин сонсоход хэзээ ч ийм жаргалтай байсангүй. Хэдий энэ үлгэрийг би мэдэхгүй ч аз жаргалтай үргэлжилнэ гэж итгэж байна. Аз жаргалтай төгсгөл гэж үгүй Учир нь хайр төгсдөггүй юм.

Сэүн: эрт урьдын цагт нэгэн залуу хөвгүүн харанхуй буглуу байшиндаа ганцаар амьдардаг байсан юмсанжээ. Тэгтэл нэгэн өдөр…

Cd:12

50 thoughts on “ஜ۩ ℬeauty ‘n The ℬeast ۩ஜ Төгсгөлийн хэсэг [ AnoTHer StoRy ]

  1. ёөөөөё ингэж төгсгөх ямар сайханын :3 баярлалаа админаа дахиад шинийг эхлэнэ гэж найдаж байна :3

  2. Сэтгэлээ илчлэхгүй байсаар байгаад алдах нь л гэж айлаа *гүнзгий амьсгаа авах* энэ 2 минь жаргалтай болчуул болоод явчиж бган шд =))

  3. nuguuduuliig garch irehiig ni huleesen chine bhdagui bnashdee uneheer jinheneesee tesen yadan huleedeg uguuleg mini bsan shuu gevch duuchlaa ahij unshnaa kk
    bayarlalaa adminaa shildeg ni shuu

  4. wwuuaaa ystoi goy bolson bn ^^ ❤ adminaa amjilt yuuuuy :3 bishren shutey ooy <<: oguuleg buriig chin shimten unshdag shuu xvxvxv ❤
    Agin dahin talarhsanaa ilerhiilee saaaak oguulleg *maliih* AMJILT ❤

  5. олон юм хэлмээргүй байнаа зүгээр л энэ өгүүллэг хүнийг догдлуулж баярлуулж бачимдуулж уйлуулж чадддаг үнэхээр гайхалтай зохиомж :3 би дуртай ❤

  6. Нулимс инээд догдлол айдас бүгд зэрэг мэдрэгдлээ баярлалаа админаа үнэхээр саак байлаа. ^^ =))

  7. dahiad l ene nulims TT__TT
    zondoo ineej
    zondoo uilsan T.T
    busad engiin oguullegnii site-udaas eternalkpop zuu zuu dahin bur say say dahin iluu <33333 utga sedew uil ywdal.. uneheer baij bolomgui gaihaltai ♥
    ''waaa uneheer goy boljee'' gh met ug heterhii bagadaj bna <333
    jihnene togs buteeel ♥

  8. Үнэхээр сайхан!!! Чиний өөр нэгэн түүхийг унших би маш их дуртай. Үнэхээр сэтгэл зүрхэнд хүрч, чамайг хүндэлж бишрэхгүй байхийн аргагүй тийм байдалд оруулдаг гэдгээ чи мэдэх үү??? Заримдаа бүр хэлэх үггүй болтол минь гайхашруулж, байж сууж ядтал минь догдлуулж, сэтгэлд минь хүртэл бичдэг. Дараагийн өөр нэгэн түүхийг тэсэн ядан хүлээе. Амжилт Jane ^^

    1. Үнэхээр их баярлалаа яг ийм үг л хэрэгтэй байсан юм :3 үргэлж сэтгэгдэлээ хэлдэгт чинь дахин баярлалаа

  9. аххх дуусчихлаа үнэхээр гоё үнэхээр гоё гхэээс өөр юу ч гэж хэлэхээ мэддэггүй дандаа л гоё гэж бичдэг үнэхээр догдлуулж өдөр болгон дараагийн хэсэг нь орж уу гэж шалгаж үзэж дараагийн хэсгийн юу болох бол гэж бодож төсөөлж уйлуулж дуулуулж инээлгэж бүх л мэдрэмжийг мэдрүүлж чаддаг үнэхээр гайхалтай гурвуулаа үнэхээр гайхалтай бичдэг дараагийн түүхийг тэсэн ядан хүлээж бн ^.^ хурдан ороосой feeling excited ………. can’t wait

  10. Ehnees ni ehleed duustal ni tanii oguullegiig unshlaa bi uuriihuu setgeliig ingej ih huurdug baidan gedgiig ch medeegui yum baina:) Unshaad l baimaar. Bi hamgiin suuliin partiig haraad bur aigaad hairan yum odo inged l duuslaa ged bur hairan sanagdaj unshih uu bh uu geed tegj baij neg yum unshlaa:) Bi oroi unshij baigaa bolohoor bur setgel huurud noir hurhee bolichloo:)) Unheer ih bayrllaa iim oguulleg bichij ugsund:) Tegeed tani shig sn bichdeggui ch setgelee gargaad negen shuleg bichlee hehe muu baival bitgii uurlaaroi:)
    Хэрэн хэсэх таны төсөөллийн чинь ертөнцөд
    Хэнэггүй миний сэтгэл үлдчихээд
    Хэрхэн авхаа мэдэхгүй тээнэгэлзэхдээ
    Хүчээр чангайлгүйгээр үлдээхээр шийдлээ:)
    Хэсэн болгонд нь сэтгэлээ шагайж
    Хэнэггүй тэр л дурсамжуудыг бодож инээсээр
    Харамгүйгээр сэтгэгдэл бичиж амжаагүй байхад
    Харамсалтайгаар дуусчихна гэж даанч мэдсэнгүй…
    Өөрийн зохиосон энэхэн өгүүллэгүүдээрээ
    Өрөөл бусдыг догдлуулна гэдэг агуу
    Өрөөсгөл ихэсгэл тодотгол хэлбэрээрээ
    Өнчин тэр л нулимсуудыг цуглуулдаг зохиолч та мөн л агуу…
    Shuud l shuleg zohioj bichmeer sanagdlaaa hehe:) Umnuh hesguuded ni setgegdel sn bichij chadaguid uuchlaarai.. Gehdee odoo bichchihlee hehe.. Bas oguulgee bitgii orhioroi bas ushuu zunduu olon goy oguulleg bicheerei:) Enesetgegdliig harah esehiig tani medehgui baina l daa gehdee l bi bichsendee bayrtai baina hehe:) Tegeed bas ta zohiolch boloo:)) Buh oguulguudee negen nom bolgood gargawal bi shuud awj unshina haha:) Amjilt husye bas ushuu olon oguulleg bichij ter bolgondoo minii setgeliig dogdluulaarai:> Bayrllaa:)

  11. Yoo uneheer goy oguulleg baij chadlaa:) Bi bir yu gej helheech medehgui bn. Bi uuriihuu setgeliig ch ingej ih huduldug gej medegum bn:) hamgiin suuliin part ni bhaar ni unshih uu bhuu ged aimr ergelzleeshd:| hamgiin suuliin part bolohoor arai l hairan bailaa tegeed bur unshihgui udaan gulurch dogdolloo hihi. Tegeed yamar ch baisan unshlaa tegeed bur odoo hurtel setgeliiha huurliig darj chadku bshd:)) Oroi boljiin,turuun noir hurked bsn odoo bur bhq ee bhq hahh:) Iim goy oguulleg bichij ugsund bayrllaa teged tani shig lag bichij chadhgu ch gesen neg shuleg bichchii:)
    Хэсэн тэнүүчлэх төсөөллийн тань ертөнцөд
    Хэнэггүй өөрийн сэтгэлээ би нэгэнт орхижээ
    Хэрхэн яаж авахаа мэдэхгүй тээнэгэлзэн зогсохдоо
    Хүчилж чангайлгүй зүрхлэлгүй үлдээхээр шийдлээ:)
    Хорвоо дэлхийн олон зохиомж дундаас
    Хосгүй бүтээгдэх энэ л өгүүллэг тань
    Хэнээс ч асуусан гайхамшиг гэмээрийн
    Хэмжээлшгүй нэгэн уран бүтээл болж чаджээ:)
    Хэсэг болгонд нь сэтгэлээ сөхөж
    Хуучин тэр дурсамжуудаа дахин бодсоор
    Харамгүй олон сэтгэгдэл ч үлдээгээгүй байхад
    Харамсалтайгаар ингэж дуусна гэж даанч санасангүй…
    Өөрийн бичсэн энэ л зохиомжоороо
    Өрөөл бусдыг догдлуулна гэдэг агуу
    Өрөөсгөл ихэсгэл онцгой хэв маягаараа
    Өнчин тэр л нулимсыг урсгадаг зохиолч та мөн л агуу..
    Mun iim goy oguulleg bichij ugsund dahin bayrllaa:) Tanii daraachiin oguullegudiig chine ch mun eniigee ch dahin dahin amtarhan unshsaar baih bolnoo:) Ogulleg bichhee bolij bolhgu shu ushu olon zohiomj bichij mini setgelig dogdlulj baigarai haha:)) Mun hamgiin suuliin partand l setgegdel bichij baigad uuchlarai.. tehdee odoo bichij bnuu:)) Ta ern ireeduid zohiolch bolson ni deer bhoo:) bas oguullegnuudee negen nom bolgood hewluulchuul bi bol shud awad bainga unshij baina:)) ene oguulgiig ch bas bi hevleed bnga tsunhendee hiij unshij bainaa:)) Maash ih bayrllaa&#8221;! Amjilt husye!! (Uuln umnu ni bas comment bichsen chine oroogui yum shig bn.. Gehdee tani shig hund bol 2dahi 3dahia ch bichihed yahaw:).)

    1. Ёстой их баярлалаа хэзээ ч энэ сэтгэгдлийг мартахгүй нэг хүний төлөө дахиад хичээх шаардлага гарлаа баярлалаа бүр сэтгэлээр уначихсан байсан юм дахиад бичнээ бичих юм олдохгүй байсан ч толгойгоо ухаад ч хамаагүй бичнэ залхуурсан ч хүчлээд хамаагүй бичнэ :3

  12. sayhan unshij duuslaa adminaa uneheer mundag bichsen baina ineeh uedee ineej uilah uedee uillaa.Setgeld hursen iim uguulleg unshilgui ih udjee!!!!Amjilt!!!!

  13. сн уу админаа үнэхээр гоё өгүүллэг бна баярлалаа :3 нэг санал хэлэх гэсийн peter pan-ээр бичээд өгөөч :)) тэгээд амжилт ^^

    1. өөр peter pan tinkerbell гээд өгүүллэг бсан л даа гэхдээ надаа өөрөө л гоё бичих юм шиг санагдаад :))

  14. 2 цаг 30 орчим минут бүгдийг нь бөөндөөд уншчихлаа😆
    Унших явцдаа нэг тийм сэтгэл гэгэлзмээр дууны ая (instrumental) сонсоод уншсан болохоор тэр үү үнэхээр их уйллаа😭. Үнэхээр төгс бичих юм📝👍. Агуулга нь ч тэр үнэхээр гайхалтай. Миний сэтгэлийн утсаар ёстой тоглох шиг боллоо хха😁
    Үнэхээр чадварлаг мундаг админ бна👍, цаашдаа иймэрхүү гайхалтай өгүүллэг зохиомжуудаа тасралтгүй оруулаарай💪👌 би сэтгэгдэл этр бичдэггүй ч бараг бүгдийг нь уншдаг. Энийг ийм сайхан бх юм гэж хэн төсөөлхөв😃.
    Өглөө сэрээд нүдээ толинд харахаас ч айж байна шүү😁. Эрт босох ёстой гэдэгээ мэдсээр бж уншаад л блаа яаж ийм гайхалтай бодит амьдрал мэт бичсэн зүйлээс татгалзаж чадахав? Ийм уран төсөөлөл, үгийн сан, баялаг санаатай хүн (админ) үнэхээр ховор миний мэдэхээр гарын таван хуруу шиг л байна. Үнэхээр их сэтгэл хөдөлсөндөө баахан юу ч нуршчихав😅. Ерөнхийдөө гол санаа нь маш их баярлалаа үнэхээр чадварлаг хүний зохиосон сэтгэлд хоногшихоор гоё зохиомж бна👍👏🙏.

  15. Би энэ өгүүллэгийг эхнээс нь дуустал нь уншлаа үнэхээр тас өгүүллэг юмаа Ийм орой уншиж бгаад уучлаарай гэхлээ админ нь ямар мундаг юмбээ би ер нь их даврцнлдаа өгүүллэг уншчаад хэзээ ч сэт үлдээж бгаагүй гэхдээ энэ өгүүллэг үнэхээр сэтгэлд минь хүрлээ мундаг юмаа T_T амжилт

Сэтгэгдэл бичих