12231157_894289363982012_799492681_n

Нэгэн уншигчийн хүсэлтээр ахин бичлээ. Өмнөх болон түүний өмнөх нь блог дээр байхгүй учир.

Author: Нахи

Жинхэнэ нэр : Б. Намуун

Хоч: Үрүрү

Төрсөн он сар өдөр : —-.12.12

Өндөр: /ӨНДӨРГҮЙ/

Жин: /ЖИНГҮЙ/

Хобби: Хүнгүй гэрт хэвтэх, Ганцаардах ❤

Онцгой авъяас: Гаранд нь заан бөгөөд ац байрладаг. 

Боловсрол: 120-р цэцэрлэг

1.Нүдний хараа: Хараагаар яадаг юм!!

2.Шүтлэг: Өөрийгөө шүтдэг :> 

3.Дуртай жимс: НОГООН АЛИМ, мандарин

4.Дуртай хоол: KFC, Мөөгий  HUT

5.Дуртай улирал: Өвөл /үгүй ч юмуу мэдэхгүй эээ … /

6. Дуртай өнгө: Саарал, баасан ногоон өнгө гоё

7.Дуртай спорт: СУУХ!! Суултын спорт /спорт суулт биш шүү, энгийн суулт/

8.Дуртай тоо: 12.12

9.Дуртай үг: хмммм

10.Дуртай амьтан: солонгоо, батаа, дондог /миний загаснууд. Даанч бүгд үхсэн УММАНИБАДМЭХУМ ум чад чад/

11.Ямар хоол хийхдээ өөртөө итгэлтэй байдаг вэ: ———————

12.Хамгийн жаргалтай мөч: хоол идэж байхдаа, унтаж байхдаа, нүүрээ угаах. За нээх гоё refresh-г мэдрэх үед юм байна. :3 

13.Хамгийн хэцүү үе: Сургууль дээр удаан байх

14.Хамгийн харамсмаар үе: Коланаас гарна гэж шийдвэрлэх үе.

15.Хамгийн гунигтай үе: күү ээ жишээлбэл өнөөдөр аягүй хэцүү өдөр байлаа л даа. Шороо шуураад ч салхи салхилаад л. *Гэнэт босож  ирэх* ХАМГИЙН УУРЛАМААР ҮЕ ГЭЖ БАЙНА УУ? Шилэнд хүрэх үе гэж бич. Гүүээ байж бай даа оймсон дотор шороо!!!  Оймс цоолоод  хаячихлаа!!

16.Хамгийн дурсамжтай аялал: Чи өөрөө аялал!

17.Хэрэг их тарьдаг байсан уу?: ГҮҮ ШД. Би хэрэг тарьдаггүй Хэрэг намайг тарьдаг байсан юм.

18.Аль үерүүгээ буцаж очмоор байна: Эхийн умайд байсан үерүүгээ

19.Аялахад санал болгомоор газар: Мөөгийгийн гэр !!

20.Яг одоо утасны чинь WALLPAPER дээр ямар зураг байна? Хойшоогоо харсан гэрэлтэй залуу. *Төсөөлдөө *

21.Утасны чинь ая: MR.GD – MISSING YOU

22.Өдөрт хэр их утсаар ярьдаг вэ: Их шд! Ярианы эрхтэй юм чинь!

23.Хамгийн үнэтэй зүйл: НҮДНИЙ ШИЛ, НӨҮТ БҮҮК

24.Хэдэн цаг унтдаг вэ: их цаг!

25.Унтаж байхдаа ямар нэгэн авиа үйлдэл гаргадаг уу?: Би Солонгосоор ярьдаг шд!

26.Элсэн цөлрүү цөлөгдөх байсан бол ямар гурван зүйл авч явах вэ: Дори-г авч явна. Яагаад гэвэл тэрний цүнхэнд юм болгон байдаг.

27.Ойрын үед юу хийж байна: Бясалгал хийж байгаа.

28.Чиний зан чанар: ЗАНГҮЙ, ЧАНАРГҮЙ

29.Дуртай киноны төрөл: Бүх гоё …. гоё  л бол бүгд …. гоё шд

30.Хамгийн анх бичсэн зохиол: Итгээл хайрлаад байдаг шдээ нэг юм.

31.Анхны хайр: Анхны хайр хүчтэй .. Тэр охиныг би олж харсан юм …. Зассс хэн мэддийн би ямар Үрлээ юу!? Үгүй ээ Золбоо ч юмуу. Аа-аан Дэлгэр үү?? =))))

32.Ideal Type: өндөр, би ер нь л царай хардаг. Гэхдээ тэд минь битгий хараасай

33.Хэдэн удаа уучлалт гуйж байсан бэ : наснаасаа л олон гуйлаа гэхдээ би хэдэн настай билээ =))

34.Хэн нэгэнд анхны харцаар дурлаж байсан уу: ЕЭЭСС автобусан дахь 10минутын дурлал зөндөө байна. Хэдэн сарын хэдэн гэдгийг асуу шууд хэлье!

35.Хэн нэгнийг эсрэг талаас нь харвал, аль хэсгийг нь харах вэ: … эсрэг талаас нь яаж харах юм?? Би эсрэг талд нь байгаа биздээ??

36.Хэрвээ чиний дурласан эрэгтэй чиний сайн найзад чинь дурлачихсан байвал яах вэ: Яадаг юм? Яав л гэж …

37.Хайр уу? Нөхөрлөл үү: i think it’s хайр ~~

38. Хэдэн настайдаа гэрлэмээр байна: Хэдэн ч настайдаа гэрлэмээргүй байна.

39. Бал сараараа хаашаа явмаар байна: Мөөгийгийн гэр =))

40. Ямар төрлийн эхнэр  болно гэж боддог вэ: Нөхөр шиг эхнэр

41. Дурласан хүнээсээ юу авмаар байна:  … /өмнө нь хариулж байсан хариултаа өөдөөс асуух/

42. Дурласан хүндээ юу өгмөөр байна: би мөнгөгүй шд =))))

43. Хэрэв эцэг эх чинь гэрлэлтийг чинь зөвшөөрөхгүй бол яах уу: Яахав дээ тэгээд л …. *мишээх*

44. Чиний мөрөөдлийн хурим: Хуримын гэрч болох *шал эсэргүү =)))*

45. Өөрийн чинь дуртай нүүрний чинь хэсэг: ДООД СОРМУУС!!! *тормолзох*

46. Ямар хичээлд сайн бэ: *санаа алдав*

47. Ямар хөгжмийн зэмсэг тоглож чадах вэ: Би өөрөө хөгжмийн зэмсэг.

48. Юутай болмоор байна: мэдэхгүй ээээ … зурагттай болмоор байна  НЭЭРЭЭ ШҮҮ

49. Ойрын үед юу хийх гэж оролдож байна вэ: Эрүүл байх гэж оролдож байна.

50.Юу сурмаар байна: *ярвайх*

51.Ямар хөгжмийн зэмсэг тоглож сурмаар байна: БҮРЭЭ =)))))

52.Чиний карисма цэг: Духан дээрх мэнгэ ****нуудаа

53.Хэрвээ чи маргааш үхэх байсан бол өнөөдөр юу хийх байсан бэ: Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол хичнээн залуу байсан ч хамаагүй ээ~~ Хөрсөн цогцосоо чи дэлхийдээ үлдээгээд хүсэл мөрөөдлөө өөртөө аваад ~~*дуулах*

54.Хэрвээ үл үзэгдэгч болвол: Хийх юм их бий! Их бий!! Их бий шүү!!!

55. Чи нэг өглөө сэрсэн чинь эрэгтэй хүн болчихсон байвал яах уу: Шалдан хамаг юмаа савчуулаад бүжиглэнэ.

56.Хэрвээ харь гаригийнхантай уулзвал: Юу байна даа ЗАЛУУС! Огторгуй тайван уу?! =))

57.Хэрвээ гоо сайхны хагалгаанд орвол: Тэгээд л яадаг юм гоё болно шд … гоё болохгүй ч юмуу … эххх гуниглачихлаа наадахаа боль!

58.Хэрвээ шидэт дэнлүүтэй байсан бол: Намайг үхэн үхтэл миний хүслийг биелүүл!

59.Хэрвээ сугалаанд хожвол: Хождоггүй шд. НӨАТ-р хожчих гээд л үзээд байна. Түй цаашаа

60.Хэрвээ дахиад төрвөл: Юу юу? Би эрэгтэй болно. БҮС тэй залууу!

61.Унтахаасаа өмнө юу хийдэг вэ: шилээ авдаг

62. Чиний асуудал: Миний асуудал

63. Ямар үед хамгийн сайхан харагддаг вэ: Унтаж байх үедээ. Би чинь нойрсож буй гүнж шүү дээ =)))

64. Ямар ч хүн байхгүй газар байвал юу гэж хашхирах вэ: ЯАХҮҮҮҮҮҮҮҮҮ~~

65. Яг одоо юу хиймээр байна: Нүүрээ л угаамаар байна!

66. Дэлхий дээрх хамгийн аймаар зүйл: ӨВЧИН ЮМАА. ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУС , ТЭМБҮҮ, ЗАГ ХҮЙТЭН, УЛААНБУРХАН 

67.Хэдэн нас хүртлээ амьдармаар байна: Хэн мэддийн!

68.Ямар хүмүүст дургүй вэ: Дургүй хүмүүсдээ дургүй

69.Чиний сайн болон муу зан чанар: зан чанар байхгүй ээ

70. 10жилийн дараа чи: Сурч байгаа БҮСгүй хүн! Гүү ээ би сурахгүй ээ ажиллана сурна. Наадах чинь биелчихвэл яах юм АЖИЛЛАНА гэж бич!!!

71.Чиний үнэхээр биелүүлмээр байгаа зүйл: ДЭЭРХ ХАРИУЛТ

72.Энийг уншиж байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна: хэлэх үг алга байна шд. ЮМАА ОРУУЛАХГҮЙ БАЙГАА ХҮН ЯАЖ ЮМ ХЭЛЭХ ЮМ? ҮХССС 

73.Төгсгөлд нь юу гэж хэлмээр байна: БҮГД ХУДЛАА!!! =)))))))))))

Author: Жень

Жинхэнэ нэр : Э.Энхжин

Хоч: Момомо

Төрсөн он сар өдөр : —-.11.02

Өндөр: 166см

Жин: 44,4кг

Хобби: Унтах, ер нь унтдаг юм унтсаар ч байх болно. Та нарыг энийг уншиж байхад унтаж л байна. Аан бас нойрмоглож, зүйрмэглэж, заа тэгээд л …

Онцгой авъяас: Шилжих юун тэр Кай 

Боловсрол: 2-р төрөхөд уйлаал уйлаал боловсорч байлаа.

1.Нүдний хараа: юу л байна хараа л байна. Шонхор бүргэд  дүүлэн нис!!

(ЭНХЖИНГИЙН НҮДИЙГ НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАЙРЛАХ НЬ БИД БҮХНИЙ ТАВИЛАН ~нөгөө хоёроос~)

2.Шүтлэг:  ШҮТ-ЛЭГ юу гэсэн үг юм бэ?

3. Дуртай жимс: би ерөөсөө олигтой жимс иддэггүй шд :/

4. Дуртай хоол: амттай бүх хоол ❤ 

5. Дуртай улирал: улиран одох …

6. Дуртай өнгө: биений өнгө гэхдээ бор арьстай хүнийх биш

7. Дуртай спорт: ХЭВТЭХ!!! /хэвтэлтийн спорт/

8. Дуртай тоо: миний давхрааны ширхэг /ширхэгийг нь хэн ч мэдэхгүй/

9. Дуртай үг: БИЙЧ ОФФ СОН

10. Дуртай амьтан: ҮНЭГ!! (гэхдээ тэр харж байгаагүй)

11.Ямар хоол хийхдээ өөртөө итгэлтэй байдаг вэ: (энхжин одоогоор алга байнаа … )

12.Хамгийн жаргалтай мөч: унтахын өмнөх тэр мөч. (хүнтэй биш ганцаараа унтах шүү!! )

13.Хамгийн хэцүү үе: НЭТ гацах. Тэрнээс болоод бичдэг юм алга болох (Раен батлана!! Хараал идсэн удаан бас гацдаг ёооххх!!!)

14.Хамгийн харамсмаар үе: Би ерөөсөө харамсдаггүй ээ эхэхэхэ.

15.Хамгийн гунигтай үе: унтаж байхад сэрээх, дутуу нойртой байх

16.Хамгийн дурсамжтай аялал: ЗҮҮД =)))))

17.Хэрэг их тарьдаг байсан уу: ЯАНАА би одоо амьдралынхаа ихэнх хугацаанд л хэрэг тарьж өнгөрөөж байгаа.

18. Аль үерүүгээ буцаж очмоор байна: үр тогтож байх тэр үе!

19. Аялахад санал болгомоор газар: Тараншаан. Тэгж ярих юм бол ийм нэртэй арал байдаг шд. Байлгаж болно! Болдог юм! Тххх

20. Яг одоо утасны чинь WALLPAPER дээр ямар зураг байна: Би утасгүй. Аа миний төсөөлөлд бол хэн нэгэн царайлаг хүний зураг жишээлбэл цэг цэг цэг

21. Утасны чинь ая: дррр дррррр дррррррр

22. Өдөрт хэр их утсаар ярьдаг вэ: ….. би хэлэхдээ утасгүй гэсэндээ тххх

23. Хамгийн үнэтэй зүйл: ФАААККК ….

24. Хэдэн цаг унтдаг вэ: Өдрийн 18 цаг бусад үед нь зүүрмэглэдэг.

25.Унтаж байхдаа ямар нэгэн авиа үйлдэл гаргадаг уу: Хэвтдэг шд. Хэвтэх хэвтэхдээ нүдээ нээж :>>

26. Элсэн цөлрүү цөлөгдөх байсан бол ямар гурван зүйл авч явах вэ: өмнөх хариулт нь хэвээрээ (Кай, Сэхүн, БУУ)

27. Ойрын үед юу хийж байна: Стрессдэж байгаа.

28.Чиний зан чанар: нэг тийм …. балиар … хүн бишийн … гэхдээ л би хүн .. тххх … хамгийн кют хүн  =)))

29.Дуртай киноны төрөл: амьтдын ертөнц, HBO

30. Хамгийн анх бичсэн зохиол: Тунгалаг тамир =))  10н жилдээ дэвтэр дээрээ бичиж байсан юм.

31. Анхны хайр: *тэнэг инээх* би өөрөө

32.Ideal Type: бор, нойрмог, гоё ер бусын эрүүтэй … Заза зодуур даадаг хүн

33. Хэдэн удаа уучлалт гуйж байсан бэ : би ер нь уучлалт гуйдаг юмуу ?

34. Хэн нэгэнд анхны харцаар дурлаж байсан уу: ЖЭК ФРОСТ *орь дуу тавих*

35. Хэн нэгнийг эсрэг талаас нь харвал, аль хэсгийг нь харах вэ: Энэ аягүй философилог асуултаа pass.

36. Хэрвээ чиний дурласан эрэгтэй чиний сайн найзад чинь дурлачихсан байвал яах вэ: Хэн нь ???

37. Хайр уу? Нөхөрлөл үү: эрэгтэй найз

38. Хэдэн настайдаа гэрлэмээр байна: Гэрлэх насандаа л гэрлэмээр байна шд

39. Бал сараараа хаашаа явмаар байна: Вэйланд

40. Ямар төрлийн эхнэр  болно гэж боддог вэ: Зоддог эхнэр

41. Дурласан хүнээсээ юу авмаар байна:  шоколад, том бамбарууш /тэвэрч үзчихээд буцаагаад өгнө гэж хэлээрэй наадхандаа =)))))))/ *энэ ямар эгэл бус охин бээ*

42. Дурласан хүндээ юу өгмөөр байна: тэр бамбаруушаа аваарай

43. Хэрэв эцэг эх чинь гэрлэлтийг чинь зөвшөөрөхгүй бол яах уу: тэд нар мэддэг юм уу би мэддэг юм уу … Зза тэд нар мэднэ шдээ =)))

44. Чиний мөрөөдлийн хурим: Bae нартайгаа гэрлэх!!

45. Өөрийн чинь дуртай нүүрний чинь хэсэг:  чолк!!! (гэхдээ л тэр  чолкгүй )

46. Ямар хичээлд сайн бэ: ЭРҮҮЛ МЭНД

47. Ямар хөгжмийн зэмсэг тоглож чадах вэ: амаараа л 7 нот тоглоно шд

48. Юутай болмоор байна: бүх юмтай болмоор байна.

49. Ойрын үед юу хийх гэж оролдож байна вэ: сэрүүлэггүйгээр сэрэг аааааааааааааааааая

50.Юу сурмаар байна: Бүх юмыг л сурмаар байна шд.

51.Ямар хөгжмийн зэмсэг тоглож сурмаар байна: Босоо ятга!! =))))))))) (Босцон ятга)

52.Чиний карисма цэг: хөмсөг хоорондын үрчлээ, хамрын баруун талын мэнгэ … юу гэж наадахаа бичээд байгаа юм бээ. Нүд … нүдэн доорх үрчлээ … давхраа …. давхраанууд …

53.Хэрвээ чи маргааш үхэх байсан бол өнөөдөр юу хийх байсан бэ: гялс хүүхэд хийчихдэг юм уу … заза тоголсон юм …. хэн тоголсон юм!

54.Хэрвээ үл үзэгдэгч болвол: Үл үзэгдэгч болно

55.Чи нэг өглөө сэрсэн чинь эрэгтэй хүн болчихсон байвал яах уу: Савлана! Хавчина! Тэмтрэнэ!

56.Хэрвээ харь гаригийнхантай уулзвал: тэд нарын хувьд бид нар харь гаригийхан тэгэхээр хоёр хоёр харь гаригийхан уулзвал яах уу? BIG BANG! BANG BANG BANG~ *нахи дуулах*

57.Хэрвээ гоо сайхны хагалгаанд орвол: олгойгоо авахуулна! Олгой юу толгой юу? Олгойтой толгой юу? Толгойтой олгой юу?

58.Хэрвээ шидэт дэнлүүтэй байсан бол:  ….

59.Хэрвээ сугалаанд хожвол: сугалаа байхгүй шд

60.Хэрвээ дахиад төрвөл: болох юмуу? Би л төрнө шдээ

61.Унтахаасаа өмнө юу хийдэг вэ: нүдээ аньдаг

62. Чиний асуудал: нойр

63. Ямар үед хамгийн сайхан харагддаг вэ: усанд орж байхдаа… бүүр нээх байгалиараа

64. Ямар ч хүн байхгүй газар байвал юу гэж хашхирах вэ: ХҮН БАЙНА УУ?

65. Яг одоо юу хиймээр байна: Шоколад идмээр байна, гоё юм идмээр байна.

66. Дэлхий дээрх хамгийн аймаар зүйл: НОХОЙ, тэдний үр сад

67.Хэдэн нас хүртлээ амьдармаар байна: яг миний хүслээр болох болов уу? Амиа хорлох хүртлээ

68.Ямар хүмүүст дургүй вэ: ер нь хүмүүст дургүй

69.Чиний сайн болон муу зан чанар: сайн зан чанар байхгүй ээ байвал тэр нь тэгээд тэр нь л байх. Муу зан чанар байхгүй шд ^-^

70. 10жилийн дараа чи: WORK WORK WORK WORK

71.Чиний үнэхээр биелүүлмээр байгаа зүйл: Алис дуусгах

72.Энийг уншиж байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна: энэ бол Алис-н дараагийн хэсэг шүү!

73.Төгсгөлд нь юу гэж хэлмээр байна: Нээрээ Алис-н ДАРААГИЙН ХЭСЭГ ШҮҮ. ТӨГСӨВ.

Author: Раен

Жинхэнэ нэр : Х.Мөнхдэлгэр

Хоч: Арара

Төрсөн он сар өдөр : —-.06.18 /удахгүй боллоо бэлгээ бэлдэЖ байгаарай~/

Өндөр: мэдэхгүй ээ буянаараа болог.

Жин: жингүй ээ нууц

Хобби: залхуурах, тэгээд нэг гоё юм уншдаг юм.

Онцгой авъяас: Рок \m/

Боловсрол: Эхийнхээ умайд боловсорсон юм даа.

1.Нүдний хараа: хммммм  “Инээв”

2.Шүтлэг:  Гэж юу юм. “муухай харав”

3.Дуртай жимс: Банана. Банана байхад махаар яах юм бэ?

4. Дуртай хоол: тахианы мах тэдний зулзаганууд

5. Дуртай улирал: өвөл

6. Дуртай өнгө: өнгөнд дуртай биш юм

7. Дуртай спорт: үгүй байхгүй юу гар бөмбөг, сагсан бөмбөг, бүх бөмбөг, усанд сэлэлт /anime/ тиймээ би үздэг юм тэгээд юу гэж ?

8. Дуртай тоо: тоо бол тоо юм. Тэр тоонд дуртай байж болохгүй юм. Үсэгтэй холилдоод тэр тоо биш новш болсон юм.

9. Дуртай үг: Хээе бийч /хээе далайн эрэгээ/

10. Дуртай амьтан: тэжээвэр хулгана  ЦЭГ =))))))))))))))))))) АААААААА

11.Ямар хоол хийхдээ өөртөө итгэлтэй байдаг вэ: Бүү асуу. Бүх хоол. Би ясны нарийн боовчин.

12.Хамгийн жаргалтай мөч: ижий минь банана авчирдаг үдэш

13.Хамгийн хэцүү үе: дараагийн хэсэг нь ороогүй юм унших, гэхдээ энэ нь фанфик огтоос биш ерөөс  ч биш. Биш биш биш

14.Хамгийн харамсмаар үе: Жень-ий хэлснээр anime гэсэн фолдероо устгасан юм. Түүний дараагаар хогийн савруугаа орж хартал байгаагүй … байхгүй байсан… ахиж ч байхгүй байх болно … алмаар санагдсан /Жень хэлэхдээ үнэндээ тэр үед хоёр anime гэсэн фолдер байсан. Нэг нь үлдчихсэн байсан. Даанч буруу. =))))))/

15.Хамгийн гунигтай үе:  Жень-г яагаад бурхан шийтгэхгүй байгаа юм бээ? /Жень хэлэхдээ шийтгэчихсэндээ би утасгүйшдээ./

16.Хамгийн дурсамжтай аялал: би аялаж үзээгүй

17.Хэрэг их тарьдаг байсан уу: Бага анги. Энэ бол дуулиант хэрэг. Гэр бүлийнхэн бүгд мэднэ. Ай даа хүний амьдрал эрээнтэй бараантай юм даа

18. Аль үерүүгээ буцаж очмоор байна: Аль ч үерүүгээ буцаж очмооргүй байна.

19. Аялахад санал болгомоор газар: Яаж мэддэг юм. Асуулт 16г хараач.

20.Яг одоо утасны чинь WALLPAPER дээр ямар зураг байна: та нарын ойлгохгүй зураг

21. Утасны чинь ая: One Ok Rock – Deeper deeper

22. Өдөрт хэр их утсаар ярьдаг вэ: бараг ярьдаггүйшд

23. Хамгийн үнэтэй зүйл: байхгүйшд *мөрөө  хавчих*

24. Хэдэн цаг унтдаг вэ: 4-5 цаг унтдаг одоо 2-3 цаг унтдаг болно. Учир нь төгсөх шалгалт ойртож байна.

25. Унтаж байхдаа ямар нэгэн авиа үйлдэл гаргадаг уу: унтаж байгаа юм чинь би яаж мэддэг юм! Олдсон хэдэн цагтаа нам унтдаг юм байгаа биздээ Т^Т нүдээ аниад л нээхэд өглөө  яах юм би!

26. Элсэн цөлрүү цөлөгдөх байсан бол ямар гурван зүйл авч явах вэ: авс, хүрз, ус . газраа ухаж байхдаа усаа ууна. Хэрэв ус үлдвэл өөрийгөө услаад авсандаа орно тиймээ тэгээд над дээр мод ургана .

27. Ойрын үед юу хийж байна: Гэгээрч байна. Надаас гэрэл цацарч байна *сарвалзах* *авиа гаргах *

28.Чиний зан чанар: би маш сайхан ааштай хүн. Би бол гэрэл ялгаруулагч. Тэр гэрэлд нь хүмүүс сохроод тэгээд намайг ааштай гэж бодоод байдаг байхгүй юу. Тун буруу бодол цүцүцү /Жень, Нахи хоёр хэлэхдээ хуцаж унга гэв./

29.Дуртай киноны төрөл: би кино үздэггүй ядаргаатай нэг киног жил үзэж байгаа. Орой болгон нэг минут дуусаа

30. Хамгийн анх бичсэн зохиол: харин л дээ эхэхэ

31. Анхны хайр: цэцэрлэгт байхад нэг банди байсан юмаа хамт бүжиглэж байсан юм. Зураг нь байгаа та нар олж өгөхгүй биз? Миний партнерийг ?

32. Ideal Type: үгүй ээ нэг тийм хааяа намхан, хааяа өндөр, хааяа нээх хөөрхөн өхөөрдөм ааштай, хааяа нээх муухай ааштай ер нь хааяа хүн  Sometimes man =))))

33. Хэдэн удаа уучлалт гуйж байсан бэ: хэдэн ч удаа гуйж байсан хэнд хамаатай юм ер нь хамаа байж уу дээ үхссссс

34. Хэн нэгэнд анхны харцаар дурлаж байсан уу: гүү нүгэл гэм

35. Хэн нэгнийг эсрэг талаас нь харвал, аль хэсгийг нь харах вэ: салтаа л харагдах гээд байгаа юм даа би буруу бодоод байна уу =)))))) хэлээд өгөөч дээ плззз бид гуравт.

36. Хэрвээ чиний дурласан эрэгтэй чиний сайн найзад чинь дурлачихсан байвал яах вэ: Жень, Нахи хоёрт уу? Тэглээ ч би хүнд дурлах юм уу? Үхсссс =))))

37. Хайр уу? Нөхөрлөл үү: хайргүй нөхөрлөл

38. Хэдэн настайдаа гэрлэмээр байна: Гэрлэлт үү ? *чихээ ухах* гэрэл цацруулаад л Бэкён уу? Гэхдээ Бэкён чинь бөгсөөрөө гэрэлтдэг гэж  Жень бичдэг.

39. Бал сараараа хаашаа явмаар байна: Балтай сар байдаг юм уу ваххахаха мэдэхгүй /Жень зөгийн бал гэв/

40. Ямар төрлийн эхнэр  болно гэж боддог вэ: эгэл жирийн эмо эхнэр гоё юмаа =))))))

41. Дурласан хүнээсээ юу авмаар байна:  лав хүүхэд авахгүй одоохондоо. Үхсссс  яръя за.

42. Дурласан хүндээ юу өгмөөр байна: мэдээж хүүхэд өгөхгүй тхххх

43. Хэрэв эцэг эх чинь гэрлэлтийг чинь зөвшөөрөхгүй бол яах уу: үгүй байхөө бүгд зөвшөөрнө гэгээлэг байх ач тустай :3 

44. Чиний мөрөөдлийн хурим: Хуриман дээр минь Хидэ ирж дуулвал би үхсэн ч яахав. Үхэгсэд камерийн дуранд /Гоё нэвтрүүлэг шүү тэ/

45. Өөрийн чинь дуртай нүүрний чинь хэсэг:  Шүд

46. Ямар хичээлд сайн бэ: уран зохиол монгол хэл яах юм та нар яахгчгүйшд гэхдээ л юмаа бичдэггүй тэ =)))))) би ингэж хэлээгүй юм чинь

47. Ямар хөгжмийн зэмсэг тоглож чадах вэ: ёочин. Ёочинчин байлаа. Филармонд тоглолт хийж байлаа.

48. Юутай болмоор байна: нээх гоё юм юмтай л болмоор байна.

49. Ойрын үед юу хийх гэж оролдож байна вэ: *санаа алдан гөлрөх * хичээлээ хийх цээжлэх тиймээ

50.Юу сурмаар байна: хэлдэж сурмаар байна. Орон орны хэлээр хэлдэж сурмаар байна.

51.Ямар хөгжмийн зэмсэг тоглож сурмаар байна: : гитар тоглож сурмаар байна. Бас бөмбөр

52.Чиний карисма цэг: атирсан хөмсөг, өнцөгдсөн нүд, зоомол хамар, шөвийсөн уруул, атгасан гар, махийсан хөл …..

53.Хэрвээ чи маргааш үхэх байсан бол өнөөдөр юу хийх байсан бэ? 

Нахи: одоо юу хийх байсан? Маргааш үхлээ шд

Раен: унтах байсан

Нахи: Юу яриад байгаад байгаа юм? Угаасаа л унтанашд

Раен: унтаж байгаагаа мэдэхгүй шдээ үхэхээр. тийм болохоор ханатлаа сайхан унтаж аваад сэтгэл амар үхнээ

Жень: *шивэх* (гэхдээ асар удаан, алдаатай .Энэ хүн мараалын элэгдэлд орсон)

54.Хэрвээ үл үзэгдэгч болвол: Үл үзэгдээд л явахгүй юу харагдахгүй, мэдэгдэхгүй, сонсогдохгүй, ааааан Нахигийн шилийг нууна =))))) ТИЙМЭЭ БИ ЧАДНАА ДЭМЖЭЭРЭЙ

55. Чи нэг өглөө сэрсэн чинь эрэгтэй хүн болчихсон байвал яах уу: Нэгт байна шүү дээ өө яанаа гэж бодно, Тэгээд барьж үзнэ тэгэхээс яахын мэдэхгүй юм чинь. Үүнийгээ дараагаар шээж үзнэ БОСОО =))) Босоо ятга лугаа уянгалуулаад л =)))

56.Хэрвээ харь гаригийнхантай уулзвал: Байдаггүй юмааа Байсан ч байхгүй. Яагаад вэ гэвэл миний бодлын ертөнцөд тэд оршин байдаггүй болохоор бодит ертөнцөд ч байхгүй байх ёстой!!!

57.Хэрвээ гоо сайхны хагалгаанд орвол: Олгойгоо авахуулсан Женьд шинэ олгой оёж өгнө. Тиймээ би ийм өгөөмөр хүн. Нинжинлэг юмаа

58.Хэрвээ шидэт дэнлүүтэй байсан бол:  нэгт- …….. сайн бодох хэрэгтэй асуудал байна. Дараа ахиж асуугаарай. Хүний шуналаа гэж ….

59.Хэрвээ сугалаанд хожвол: тас нууна

60.Хэрвээ дахиад төрвөл: лаг хөгжимчний хөгжмийн зэмсэг болж төрнө. Түүнийхээ л хувьд би амьтай. Чадаж байна шд тиймээ. Тэгээд тэрнийг үхсэний дараа би музейд хадаглахдах болно тэгээд бүүр дуудлага худалдаагаар үнэн үнэтэй зарагдана мухахахахахах

61.Унтахаасаа өмнө юу хийдэг вэ: хэдэн цаг сэрэх билээ гэдгээ хардаг Т^Т

62. Чиний асуудал:  хмммммммм НУУЦ. Нууц бол нууц юм. Нууц тэр чигтэй нууц чигээрэй үлдэх ёстой юмаа.

63. Ямар үед хамгийн сайхан харагддаг вэ: ямарч үед биш! ҮЕГҮЙ

64. Ямар ч хүн байхгүй газар байвал юу гэж хашхирах вэ: тэгж хоолойгоо өвтгөж яадаг юм угаасаа л хүн байхүги юм чинь сайхан … унтана!

65. Яг одоо юу хиймээр байна: Хичээлээ уншмаар байна! >< Тиймээ би хичээл уншдаг юм гэхдээ би залхуураад байна аайигооо

66. Дэлхий дээрх хамгийн аймар зүйл: ШАВЖ!!!!

67.Хэдэн нас хүртлээ амьдармаар байна: ер нь бол тэ идэр нас хүртлээ. ТХХХХ

68.Ямар хүмүүст дургүй вэ: ЭМО хүмүүст дургүй ээ. Тэгэхээр юу гэсэн үг байхнав …

69.Чиний сайн болон муу зан чанар: Би угаасаа л сайн хүүхэд (Жень пяхххх гэв)

70. 10жилийн дараа чи: 10н жилийн дараах би

71.Чиний үнэхээр биелүүлмээр байгаа зүйл: Юу билээ хэцүү нэрт чинь ямар нэртэй билээ? Тэрийг л дуусгамаар байна (тэр нь бүхнийг мэдэгч юм)

72.Энийг уншиж байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна: Би юмаа бичих үү байх уу?

73.Төгсгөлд нь юу гэж хэлмээр байна: Өө нээрээ блогоосоо гарчихсан шд :/ =))))))

10 thoughts on “Admin’s FACT (UPDATE)

  1. Плийс Раен админ хажима миний ганц хайртай админ хажима хажима уншигчдаа бодоод андээээээээээ буцаааддддд ирэээчччччч баримтуудаа оруулсанд баярлалааа ийм хүмүүс бдг юм бий вий мухахах мэдсэн

  2. Шинэчлэгдчихэж =)) ёстой танилцуулга шиг танилцуулга байна. Энэ нойр, залхуурал хаа газар асуудал үүсгэж байх юмаа. Хэн нэгнийг эсрэг талаас нь харахаар яг л нуруу эсвэл салтаа байх юм байна маргаангүй. Хэн нэгнийг санахад ажлын бүтээмж 70% буурдаг гэсэн шд. Би өдөр болгон И Фан, Ари болон эксо гарагийг бас бүхнийг мэддэг эмэгтэйн чадварыг харанхуйлагч Чэн гээд ер нь л дандаа та 3г бодоод байдаг. Тэгээд эмороод байдаг юм бхдаа хаха. Нахи админаа чаднаа чадышдээ шилээ зүүж бгад гоё юм оруулаарай хихи. Жень админ энийг Алисийн дараагийн хэсэг гэхэд энэ фактыг дахиад эхнээс нь уншив хха. Раен админийг хүлээгээл байжийсан, хүлээгээл бжийн, ер нь хүлээнэ. Гарсан ч хамаагүй хүлээнэ :))) төрсөн өдрөөр чинь банана авч өгье кекеке. Ингээд байж байгаарай. Та нар гоё шүү.

  3. Одоо хэн гэх вэ? нтр боль2 өмнөхөө ч цээжилж чадкум байж хэлдэг:

    bvgd xudla gej vnen xen xudlaa xelsin xelsiin zgr bgarai
    yaj yum xeldegiig bi zaagad ogxvv.
    exleed amaa neeged daraa ni xoiloinixoo ugnaas awiaa garga tgd naad gargasan awianuuda xoorond ni ewlvvled naagad, xoliod us xiiged zuuraad … yun guril bolood yawchixwaa naavchin odoo. zaza boli2 chi chadqm bn
    xvvy xvvy baizaarai ter bvxniig medegch xaichsin.bi terniig duusgaluu yalaa. medq ee. uug ni ter baisan bol medej bx bsan yum.
    bi ternes yag odoo manai zaxiral xaana bga we gej asuumaar bn uffff
    zaxiral baij ajilaa xiixq alga bolchixin neeren.
    neg yum guichxuu.bi ene asuultnuudig chin xuschix uu. gve xusxar chin arilchin tvr zeelchix vv. bishee canondood awchix uu. 😛
    xariultig ni bishee asuultuudiig ni l. bi bas bogolj vzmeer bna.
    xiix yum oldq xeterxi uitgartai bn.
    ta 3 yor ni bidnaas iim asuultnuud asuuwal yadin. ta3 ig inged medchixlee bidniig ta 3 medximuu medqshd. times medex xeregtei. ta 3 xamaatai zvil xamgin ix xamaatai zvil shvv
    xariu tsaxilgaan yaraltai ilgeene vv xvndetgesen
    ДОНТОГЧ PARK TUYEOL TU JINXWAN ali ni baisnaa sanaq bn. ner meree yax gej iim olon solidog bsin xog gej neeren

    1. Юм хэлмээр байгаа бол цэгцтэй ойлгомжтой хэлж сур. Элдэв янзаар ёжилмоор байгаа бол логик утгаа бодож сур.
      Энэ асуултуудыг авна уу байна уу өөрөө мэд. Бид нар өөрсдөө зохиогоогүй болохоор харамлах юм алга. Ер нь зөвшөөрөл авдаг хүн байдаггүй л биз дээ. Уйдаад хэрүүл өдсөн бололтой чи гэхдээ чиний уйдааг гаргах гэж хэрүүл хийх цаг надад байхгүй нөгөө хоёрт ч байхгүй!

  4. НОВШНУУДАА МАЛНУУДАА СЭТ ЭЭ БИЧЭЭЧ ХӨСРИЙН ЦАРАЙЛЧААД ЧИМЭЭГҮЙ УНШХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ ТАРХИНЫ НААЛДАНГИТАЙ ХАР БУХНУУД. ТА НАРТ ХЭДЭН АРВАН ЦАГ СУУЖ ӨГҮҮЛЛЭГ БИЧИЖ ӨГЧ БАЙХАД НЬ АМАА ТАТААД НОВШИЙН ХЭЛЭН ХУРУУНУУДАА САЛГАЛУУЛААД УРМЫН ҮГ БИЧИЖ БАЙ ХУЛГАЙЧУУД МИНЬ ЭЭ !!! ХАРААЛ ИДСЭН ЮМНУУД СЭТ ЭЭ БИЧИХГҮЙГЭЭС БОЛЖ АДМИНУУДЫН ЭРЧ ХҮЧИЙГ МОХООГООД БАЙХ ЮМ ХЭДЭН ҮГ БИЧЛЭЭ ГЭЭД ҮХЛЭЭ Л ДЭЭ МУУ ХАР ОРКУУД.Нахи,Жень,Раен шилдэг нь шүү,хайртай шүү,үнсье

Сэтгэгдэл бичих