alice2

<Alice in EXO Planet>

Сүүлийн хэсгүүд хэт ойлгомжгүй, толгой эргүүлэм байсан учраас зохиогчийн зүгээс нилээн тайлбар хийх шаардлага гарсан. Харин дан ганц тайлбар хийлгүй,  өгүүллэгний талаар 40 баримтыг хүргэхээр боллоо.

  1. Алис эксо гарагт өгүүллэгийн санааг одоогоос 3 жилийн өмнө буюу 2013.07 сард олсон. Мөн энэ өгүүллэг нь ANOTHER STORY-н анхны үлгэр бөгөөд ийм Project эхлүүлэх сэдэл болсон юм.
  2. 02.01нд анхны хэсэг нь орсон ба одоогоор өгүүллэг маань 60%-тай явж байна. (Тэгэхээр бараг Этэрналтай чацуу гэсэн үг. Хурдан дуусаасай тиймээ. Бүхэл бүтэн 3 жил явчихлаа.)
  3. Алисын анхны хувилбарт Alice in … Magic, Silence, April, Orchestralia зэрэг нэмэлт хэсгүүд огт тусгагдаагүй байсан. Харин цаашид Alice in… Thunder, Dream, Wind… гэх мэт хэсгүүдийг төлөвлөж байна.
  4. Өгүүллэгийн гол дүр Бэкхён болох байсан ч МЭЛХИЙ ГҮНЖ-д тохирох дүр олдоогүйн улмаас солигдсон.
  5. Алист холбоотой дүр тус бүрийн өнгөрсөн амьдралын талаар өгүүллэг бичигдсэн. Үүнд: Snow man, The Date of April 13th, Оройтсон аз жаргал, Magician of Dreams, Silence, Lordless, The letter from far away, The Thunder, 4003 гэх өгүүллэг багтсан ба хамгийн анхны өгүүллэг нь Оройтсон аз жаргал 08.20нд нийтлэгдэж байжээ.
  6. Оройтсон аз жаргал хамгийн анх нийтлэгдсэн болов ч үйл явдалын хувьд хамгийн эхний өгүүллэг нь 4003 юм. Мөн Тау бусадтайгаа ямарч холбоогүй ганц дүр билээ. (Хөөрхий Тау).
  7. Дээрх өгүүллэгүүд бүгд нэг хэсэгтэй өгүүллэг бол ганцхан дүрийн өнгөрсөн амьдрал олон хэсэгтээр бичигдсэн. Энэ нь “Beauty and The Beast” бөгөөд гол дүр нь Сэүн юм. Мөн бусад дүрүүдийн үхлийн шалтгаан энэ өгүүллэгт дүрслэгдсэн байдаг.
  8. Өгүүллэгүүд өөрийн гэсэн кодтой. Үйл явдалуудын дэс дарааллыг санаж байхын тулд мөн хүмүүст сэдэл өгөхийн тулд 1шотуудаа нийтлэх бүртээ дор нь кодлож байсан боловч хэн ч анзаараагүй. Харин Үзэсгэлэн гоо ба Араатан өгүүллэг нийтлэгдэж байх хугацаанд уялдаа холбоог нь зарим хүмүүс гадарласан. (Сэтгэгдэлийг нь устгасан нэг хүнээс уучлалт хүсье! Би муу хүн.)
  9.  Одоо та бүхэнд өгүүллэгүүдийн үйл явдалуудыг тайлбарлая:

Амьдралынхаа ихэнх хугацааг ганцаар өнгөрүүлсэн Жундэ ангийхаа нойрмог И Фанаас тусламж гуйснаар тэдний нөхөрлөл эхлэдэг. Энэ бол хамгийн эхний үйл явдал юм. Та бүхэн санаж байвал И Фан найзуудыгаа танилцуулахдаа бүгдийг нь зандан гэхээс гадна тэдний онцлогуудыг хэлдэг. Дурдвал: Бэкхён найз охинтой, энэ нь Лордлэсс дээрх түүний найз охин билээ. Жун Ин охидуудад дургүй, 4.13ны болзоо болон Оройтсон аз жаргал дээр ч тэр энэ хэвээр байдаг. Ингээд яриад байвал дуусахгүй биз.

Энэ явдалаас хэдэн жилийн дараах үйл явдалыг Лухан өгүүлэх болно. Тэр захиагаар харилцдаг охиндоо өөрийнхөө найзуудыг ярина. Гэсэн ч тэдний нөхөрлөлд ан цав үүссэнээс Лухан сэтгэлээр унасан байдаг. Оройтсон аз жаргал – Жунмён цөллөгт явсан, Лордлэсс – Бэкхён найз охиноосоо салсан, Аниргүй – И Фаны дүү амь үрэгдсэн, Зүүдний шидтэн – Ишин анагаахт орохоор бэлдэж эхлэсэн, 4.13ны болзоо – Жун Ин хаалттай хөшигтэй өрөөндөө ганцаараа үлдсэн. Гэхдээ энэ хагарал удаан үргэлжилээгүй, “Оройтсон аз жаргал” дээр тэд хэдэн жилийн дараа дахин уулздаг шүүдээ.

Харин одоо энэ гунигтай үетэй давхцсан өөр үйл явдалуудыг тайлбарлья. Кёнсүү нэгэн хачирхалтай охинтой танилцдаг. Харин түүний ах И Фан тэрнээс ч хачин хүн байлаа. Кёнсүү тэр охинооос зайгаа барихыг хичээдэг ч эцэст нь түүнд дурладаг билээ. Гэсэн ч тэд удаан хамт  байсангүй. Хайр дурлал нь дөнгөж эхлэж байтал түүний хайртай охин ослын улмаас амь үрэгддэг. Гэхдээ Кёнхи  шууд амьсгал хураагаагүй. Тэр эмнэлэгт хүргэгдэн ирсэн билээ. Энэ мөчид И Фан түүний цорын ганц найзыг гадаадаас дууддаг. Тэр бол Цасан хүн дээр гардаг хэлэмгий, дүрсгүй Наён юм. Өгүүллэгийн төгсгөлд Наён Минсокийг дагуулан найзынхаа оршуулгад ирдэг. Энэ нь бидний мэдэх Кёнхигийн оршуулга юм.

За буцаад өмнөх үйл явдал руугаа орцгооё. Жун Ин 4 сарын 13нд хөшигөө нээснээр нэгэн бүсгүйг өөртөө дурлуулдаг. Гэтэл хувь заяа тэднийг салгасангүй. Тэд хэдэн жилийн дараа санаандгүй байдлаар буудлын өрөөнд уулздаг бөгөөд үүний дараа ч тэд дахин тааралддаг.  Учир нь Оройтсон аз жаргал дээрх Жунмёны эхнэр Мари, тэр бүсгүйн  дотны найз билээ. Ингээд тэдний гэнэтийн учралын эхлэл тавигддаг.

Бүх өгүүллэгийн турш ном уншиж хичээл хийдэг байсан Ишин Зүүдний шидтэн дээр хэдийн эмч болчихсон байдаг. Тэрэн дээр найз И Фан нь зочилдогыг та бүхэн санаж байгаа бизээ.

За хамгийн сүүлийн өгүүллэг болох Үзэсгэлэн гоо ба Араатан дээрх үйл явдал маш энгийн. Тэд Сэүний төрсөн өдрийг тэмдэглэж амжаагүйн улмаас маргааш нь болох 4сарын 13нд тэмдэглэдэг. Гэтэл тэдний баяр эцэст нь оршуулга болон хувирсан. Тэд яг энэ өдөр нэг дор амь үрэгдсэн. (Кёнсүү Минсок хоёр ч тэнд байсан би тэгээд шийдчихсэн, надад ч амар та нарт ч амар. Нэг мөсөн алчихсан дээр тийм биз. Би ч аймшигтай хүн юмдаа). Харин Сэүн галаас эсэн мэнд үлдсэн ч тэрэнд аймшигт сорив тогтжээ. Ингээд л тэр нэг өдрийн дотор бүхнээ алдсанаар сэтгэл зүрхгүй араатан болон хувирсан билээ.

  1. Өгүүлэг бүрт нэг цэцэг гардаг ба сайн ажиглавал 4 сарын 13-г ямар нэгэн байдлаар холбосон байдаг. (4 сарын 13ны тайлбарыг Snow man дээр Наён надаас илүү тайлбарлачихсан байгаа.)
  2. Хүчээ хамгийн анх олсон нь Сэүн эсвэл Жун Ин биш харин Жундэ юм. Тэрээр Эксо гарагт очихоосоо өмнө л онцгой чадвартай байсан.
  3. 4003 гэдэг нь HOPE буюу итгэл гэсэн үг. Анх 4013 хэмээн нэрлэх гэж байсан ч Алис эхлэхээс өмнө хүмүүс учир холбогдлын тайлчих байх хэмээн сэрэмжилсэний дүнд 4003 болгосон. (Нэг хүн учрын олоод сэтгэгдэл бичсэн байсан ч би устгачихсан. Дахиад хэлье Би ч муу хүн юмаа. Гэхдээ энэ бүхэн ирээдүйн сайн сайхны төлөө байсан юм шүү.)
  4. Чанёл болон И Фаны өнгөрсөн амьдрал байдаггүй. И Фаны дурсамж өгүүллэг дундуур тайлагдах бол Чанёлых Алис дууссанаас хэдэн сарын дараа нэмэлт хэсэг хэлбэрээр бичигдэх болно. (Чанёлын нэг хэсэгт 4003-с өмнө орох байсан ба би санааг нь Thunder-г бичихээс өмнө олсон. Гэтэл өдийг хүртэл бичээгүй л байна. Энэ бүхэн ердөө л залхуурлаас болсон. Уучлаарай.)
  5. Бэкхён Эксо гарагийн бүх сарнайг өөрөө тарьсан ба 1050 сарнайн хүлэмжтэй, хүлэмж тус бүр дотроо 1050 сарнайтай. Өмнөх өгүүллэгүүдтэй холбоотой гэх хамгийн анхны сэдэл энэ байсан. Даанч нэг ч хүн учрын ойлгоогүй. (Баярлалаа.)
  6. Улаан хатны долоон туслахын санааг анх манай 3 настай дүү олсон. Тэрээр өөрийн хүүхэлдэйнүүдээ нотны нэрээр нэрлэдэг бөгөөд одоогоор манайд До Рэ Ми Фа гэх дөрвөн хүүхэлдэй байгаа. (Уг нь яг долоо байсан ч би хаячихсан юм. Мөн тэрээр өөрийн энэ санаагаа хулгайд алдсанаа мэдэхгүй байгаа.)
  7. Алисын санааг анх гэрээ цэвэрлэж байхдаа олсон ба одоо ч тэр хэвээр үргэлжлүүлж байгаа.
  8. Дэлхийн нэг минут Эксо гарагийн хагас цагтай тэнцдэг. Энэ нь дэлхийд нэг жил өнгөрөхөд Эксо гарагт 30 жил өнгөрнө гэсэн үг.
  9. Долоон туслахын ахлагч До нь үнэндээ цагаан хатны сүйт залуу. Тэр цагаан хатныг үхсэнээс хойш авсанд унтаж байгаа бөгөөд хүний амьдралын цагаар бодож үзвэл 22 жил харин эксо гарагийн хувьд 660 жил юм.
  10. Эксо гарагт нар ч, сар ч гардаггүй. Харин шөнө нь Бэкхён гэрэлтдэг.
  11. И Фан, Бэкхён хоёр үргэлж сөргөөцөлддөг. Учир нь И Фан үхэл бол Бэкхён амьдрал юм.
  12. Сэүн, Соль хоёр ихрүүд биш харин нэг хүн юм. Сэүн 4 сарын 13ны галд үхэх ёстой байсан ч тэр үхээгүй, харин тэр үед сүнс нь хоёр хуваагдчихсан.  Тэгэхээр СольСэүний ихэр биш харин өнгөрсөн амьдрал, дурсамж, бага нас нь билээ.
  13. The Beauty and The Beast” дээрх Сэүний соривийг Ишин алга болгосон.
  14. Долоон туслах, Лягаас бусад нь өөрийн гэсэн нэртэй. Тэд бүгд өөр өөр хөгжим тоглож чаддаг бөгөөд сайхан хоолойтой учир цагаан хатан ийн нэрлэсэн. (Гэхдээ үгүй манай дүү тэгж нэрлэсэн тиймээ *инээв*) Жишээ нь Солийг Сэүн гэдэг шүү дээ. (*Дахиад л инээв*)
  15. Кёнхи Silence дээр сонсголоо алддаг бол үхсэнийхээ дараа ярих чадвараа алддаг. Тэрээр өмнөх дурсамжаа санаж байдаг ч үүнийхээ талаар ярьж чаддаггүй.
  16. Alice in April Жун Ин үлдсэн 11-хээ дурсамжит газар болон найз бүсгүйчүүдэд цагаан сарнай үлдээдэг. Тэрний хамгийн анх очдог цэцгийн дэлгүүр нь Бэкхёны найз бүсгүй Юнсогийн цэцгийн дэлгүүр юм. Юнсо Бэкхёнийг өнгөрсөнөөс хойш жил бүр 4.13нд цагаан сарнай үнэгүй тараадаг билээ.
  17. И Фан Ари хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан.
  18. 7-10 хэсэгт гарсан 12 хөзөр нь тэдний Арид зориулсан чадварын өртөө юм. Өртөө бүрт нэг хүн хүлээж байх бөгөөд ердөө нэг цагийн хугацаанд үргэлжилдэг.
  19. Ишинийг үхлийн аюулаас аварсан ганц эвэртийн цус үнэндээ өөрийх нь цус.
  20. Жений хамгийн хурдан бичсэн өгүүллэг нь 4003 бол хамгийн удаан хугацаа зарцуулсан нь “The Beauty and The Beast&#8221;. Яагаад гэвэл “The Beauty and The Beast” олон хэсэгт өгүүлэг юм.
  21. Жень Alice in Orchestralia, Alice in April хоёр дээр л уйлж байсан. Бичиж байхдаа эсвэл уншихдаа уйлаагүй харин өгүүллэгээ төсөөлөөд л уйлсан.
  22. Улаан хатны үдэшлэгт Аригийн өмссөн даашинзыг Жун Ин сонгосон. 6-р хэсэгт Жун Ин Ариг тосгон руу дагуулан явахдаа дэлгүүрт ганцааранг нь үлдээдэг ба тэр хооронд түүний даашинзыг  худалдан авсан.
  23. Бэкхёний эс гэрэлтдэг. Хүн болгон Бэкхёны чадварыг гэрэл гэдгийг мэднэ. Харин энэ нь нь түүний мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаатай холбоотой юм. Сэтгэл хөдлөл хувирах тоолонд мэдрэлийн эсүүд нь гэрэлтдэг бөгөөд уурлах болон худал хэлэх үед нь хамгийн тодоор гэрэлтдэг байна.
  24. Жень Alice-г бичиж байхдаа биш харин түүнд ирсэн сэтгэгдэлийн улмаас шантардаг. Энэ нь бага сэтгэгдэл ирсэнтэй огтхон ч холбоогүй харин хүмүүс түүний бичсэн зүйлийг ойлгохгүй байх болон түүнээс асуух хачин асуултнаас болдог.
  25. Улаан хатны аав буюу Хөзрийн тамгийн төлөө Лягийн хайртай залуу амь үрэгдсэн. Таёо хааны тусгай салаан ахлагч бөгөөд өөрийн салааг хамгаалахын тулд дайсны бүслэлтийг ганцаар эвдсэн. Тэрээр өөрийн биедээ нийт 23 тэсрэх бөмбөг зүүгээд дайсны бүс рүү нэвтэрч өөрийгөө дэлбэлсэн байна.
  26. Аригийн чадвар бол бодол удирдах юм. Тэрээр өөрийн бодлыг бусдад харуулахаас гадна бусдын санаа бодлыг ч мөн хардаг. Мөн хол ойрын бүх чимээг сонсож чаддаг нь түүний бодол уншдагтай холбоотой
  27. Догийн Арид бэлэглэдэг босоо ятга өмнө нь Цагаан хатных байсан.
  28. Чанёл, Тау хоёроос бусад нь өөрийн гэсэн онцгой газартай. Жунмён- Дурсамжийн нуур, Кёнсүү- Хүслийн агуй, Минсок- Шилэн хот, И Фан- Үхлийн дэнлүү, Бэкхён- Амьдралын гэрэл, Ишин- Зүүдний үргэлжлэл …
  29. Exo- Love me right  “Алис гайхамшигийн оронд&#8221;- зохиолоос сэдэвлэсэн. Алис Эксо гарагт өгүүллэгийн бичигдэж эхлэсэн хугацааг тооцож үзбэл “Love me right&#8221;-с хамаагүй өмнө сэдэвлэсэн ба энэ бидний анхны давхцал биш билээ. Мөн “Exo Show Time&#8221; гарахаас өмнө  Жень, И Фаныг сансар луу явуулахаар шийдсэн байсан. ( За тэгэхээр SM ent-дээ баярлалаа гэх нь зүйтэй байх)
  30. Жень, Алис Эксо гарагт өгүүллэгийн санааг олсондоо харамсдаг. Энэ өгүүллэг маш удаан хугацаанд үргэлжилж байгаа мөн нэмэлт хэсгүүд болоод нууцлаг үйл явдалуудаар дүүрэн учир тэрээр өөртөө төвөг удсан хэмээн боддог. Уран зөгнөлт өгүүллэгт бодит бус төсөөлөл, хийсвэр сэтгэмж ихээр шаардлагатай байдаг. Үүний тулд Жень  өөрийн бүх төсөөлөл болон үгийн сангаа энэ өгүүллэгт шавхсан. Уншигчдын хувьд саяхан нийтлэгдсэн үйл явдалууд хэдэн жил түүний толгойд эргэлдэж зарим нь мартагдаж зарим нь гэнэт орж ирсээр өдийг хүрсэн билээ. (Хааяа бүр өөрийгөө зүхдэг гээч… Ийм төвөгтэй зүйл сэтгээгүй бол, бүр тэрийгээ санаа амар хаяж чаддаг бол хичнээн сайхан бэ? гэж бодоход хүрдэг.)
  31. “Alice in Exo Planet&#8221; өгүүллэг нь Женийх биш харин Этэрнал гэх гэр бүлийх билээ. Өмнө хэлсэнчлэн энэ өгүүллэг Этэрнал блогтой бараг нас чацуу тиймээс Этэрналын жаргалтай, гунигтай бүх үеүүдэд бичигдсээр ирсэн. Мөн дан ганц Жень бичдэггүй. Энэ өгүүллэгийн ард Нахи Раен хоёр ч бий. Тэд шинэ санаа гаргаж, зураг засварлаж, үйл явдалуудыг холбож өгдөг. Тиймээс тэр хоёртоо ч бас баярлалаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

32 thoughts on “♠~Alice In Secret~♣

  1. Ийм гоё санаа сэтгэж олсон Жень админдаа баярлалаа. Раен Нахи хоёртоо ч мөн адил баярлалаа. Цаг хугацаа их авсан ч ийм ЦОГЦ ГАЙХАМШИГТАЙ өөр ертөнц рүү аялаад ирэх мэдрэмжийг төрүүлсэн өгүүллэгээ шантралгүй бичсээр, уран сайхан үг төсөөллөө харамгүй шавхсанд баярлаа. Бас дахин БАЯРЛАЛАА. Бас би үүнийг давтагдашгүй сайхан бүтээл хэмээн хувийг зүгээс үнэлнэм.
    Аа тийм
    Ёоооооооооо тэр Таёог яаж бгам бээээээ хахахахахххахахаха уншаад элгээр Эксо планет рүү явчих шахав. Ля чи террористорхуу маягийн хүнтэй гэрлэх шахсан байна =))))))))))))
    Мөн үргэлж гоё гоё special chapter аар мялаадагт талархлаа. Чамаас өөр хэн ч ийм DAYUUUUMMM факт бичиж чадахгүй байх
    Аа мөн тэр өгүүлдэгийн учрыг тайлж олоод комментоо устгуулсан хүмүүст: Та нар сааак шүү *хуруугаараа зааж нүдээ ирмэв*

  2. пээ өдий болтол уншихдаа олон зүйлийг анзааралгүй өнгөрөөжээ :O олон зүйлийг ч арай өөрөөр төсөөлж явж :O гэхдээ бодох тусам л та гурвыг биширч байна шүү энэ бүх зүйлс эцэст нь ийм нягт уялдаа холбоотой болж таардаг :O

  3. Gaihaltai geheer uur yu gej heleh vee eniig duusgasnii daraa burhan min nadad file aarn ugch bolohuu bi hevelj avad nom bolgoj jijighen nomiin sandaa tavimaar bna esvel uuruu nom bolgolov bi zaaval hudaldaj avna shvv 😀😀😀😀

  4. Wohhhh??? Ene cn zugr ch neg fanfic bish bjeee? buh zuil tuluwluguutei des daraalaltai zohion baiguulalttai nom hiisen ch bolhoop bn deabak!! Uneheeer yaaj bishreh argaa olohguineee 🙏🏼🙏🏼🙏🏼 ene bol zugr l gaihaltai oguulleg bi omno ni hezee ch iim goy fantastic fiction unshij bgagui bhaaaa shuten mopgoyeeeee 😱😱🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼

  5. SM ч тэр Би ч тэр Льюс Кэрролоос сэдэвлэсэн. Заргалдвал би арай эрт хулгай хийснээрээ хохирно шт

  6. Ene bvxniig unshaad bi ooriigoo ymar ch anhaaralgvi gedgee uhaarch setgeleer unaw (dutagdalaa zasax bolnoo) bas ene bvxniig odoo uhaarj bgaadaa ter ved ymar setgel hudluluur unshij yu oilgoj awsanaa sanahgvi bgaad bas setgeleer unaw axxxx

    Iim aguu zviliig setgesen admindaa Eternaldaa talarhii (xedii ta oortoo towog udsan gj bdh ch ene chine bas amjilt shvv)

    Ene zohioluudaaa negtgeed bvvr zohiogchiin erh awAsai gj xvsej baina ydaj natoriat ntr yu bdiin ene dawtagdashgvi bas henii ch tolgoinoos baragtaa garaad bdaggvi zviliig xiisen ni ta shvvdee (ghdee ndd bas hoorondoo uyldaa holbootoi zvil bichih sanaa 3jil orj irsen ch bi tanias ch zalhuu ym bna ta sanaa zowoltgviee XD)

    AMJILT BAYRLALAAA ♥

  7. Wuaa gaihaltai. Humuus oilgohgui bhd hechneen uram hugardag bol kk. Bi ch bs oilgohgui ue bsaan. Yanar set bichij bsnaa odoo sain sanahgui bga ch kk bodohoos ichmeer yum. Uneheer l hamag tusuulun bodoh chadvaraa ashigladag bhdaa bi ugaasaa ta hediin ene chadvariig chn bishirdiimoo. Gehdee tailbar avsan chn bur oilgomjtoi goy bolchihloo bayrlalaa

  8. Би яг үнэндээ oneshoot-дыг дахин уншиж байхдаа анзаарсан доор нь тэмдэг байсныг бас цэцэг холбож байгааг&#8221;Beauty and The Best&#8221; уншаад Сэүний ганцаардал болон гунигийг мэдэрсэн өөрийнхөө нандин хүнийг алдсан улсууд яг энийг мэдэх байх. Сэүн үнэндээ амьдарч байгаа юм шиг мөртлөө үхсэн. Тэрнийг ойлгох хэн ч байгаагүй гэхдээ л тэр харанхуйгаас зугтааж чадсан. Алиса бол төсөөллийн хязгаараас давсан энийг уншаад дахиад нэг түлхүүр 4.13гэдгийг мэдэж байна.

    р харанхуйгаас зугтаж чадсан. Алисаг би унших болгондоо төсөөллийн хязгаараас давсан гэж боддог.

  9. Яг үнэндээ бол өгүүллэгний доор байдаг тоог ерөөсөө ойлгодгүй байсаан. Тэрийг ойлгодгүй би тэнэг байж, ер нь энэ бүгдийг ойлгодгүй би ч ухаан муутай юмаа. Гэхдээ би энэ хэсэг дээр хэд хэдэн зүйл бодогдож байна л даа. Бас миний бодож байсан, итгэлтэй болсон нэг зүйл бол Ари “цагаан хатан&#8221; юм. Өө би дахиад л тэнэгтчилээ. Энийг хүн болгон мэдэж байгаа байх. Тиймээс Жень админ биш уншигч бид нар тэнэг шүү дээ. ийм төвөгтэй зүйл сэтгэсэнд чинь үнэхээр их баярлалаа

  10. Bodoj bsn mni unen bhchneeee,1051,4sariin13 2n bi uug ni anzaarsan ymsan T^T setnde ene tuhai bchegu blhs enedr uchir holboldoig ni bugdig ni anzaarsanshu,sain sanahgu oguullegge dhij unshij bur devter neegeed tus burchlen bichsen bgaa Chanyeol l ene buhnte ymr ch holbogdolgui oneshot chgu bgd bhr ni ih gaihsan ymaaa udhgu garahnee bs iim urt hugatsaand ene snaagd bodoj yvj bsn ch unehr gaihaltai,gtl bi oneshotudg martchaal dhial 2,3 udaa unshij bdg bur blhgu bugdig ni temdeglej avsn husvl bi haruulnashu Alice In Exo Planet tuhai buh zuiluudg temdeglej bchsn bga odoo 7n notniihg bchih gd huleegeel bj bga bs odor blgn ene oguullegig bdoj suulruge ooroo tosoolood ih htsuu bgasho T^T odor blgn shine heseg orsn eshig shalgaj hardg ih huleedg blhr adminaa sn hicheegerei tsag zavaara iim goe ym oruulj ogch bgd bayrllaa FanFictionii hmgiin shildeg buteeel gj bddogshu tsashda ch ene ercheeree bgrai amjilt! Bi toms toms fangirl cn shu✌ nemj helehed bi tus burn oneshotudg dod tal 3 udaa unshsan bs exo planet iig odoo 5dahaa unshij bn hhi :3 enens hze ch uidhgu gdgte itgeltei bn shildeg ni shu Eternal! :>>>

  11. Eeeeee burhan min heleh ug oldohguinee ene buhen iim bsn hereg uu? Buhel buten 3 jil yuuuuy ene oguulleg ygd iim togs bgaag ni odoo l oilgoloo. Ene chin buhel buten tosol bn shu de. Neeree aguu setgejee heleh ch ug alga

    1. Өгүүллэг бичихдээ л он сар харж байгаад сонгочихсон. Өвлийн хүйтэн, зуны халуунгүй, цэцэг дэлгэрсэн сайхан цаг шүү дээ. Эцэст нь бусад зүйлстэй холбоход хамгийн тохирсон өдөр болж таарсан. Азтай байгаа биз. Одоо бол жил бүрийн энэ өдөр хамгийн чухал өдрүүдийн нэг болсон

  12. Oooo~ burhan min bur shar us boschihloo dra n oguulleg unshihda hamg yumg n anzaarj unshdg bolh bhaa. Tr tayo yaajgn beee novsh chn hairtsi hun n huleejgag medser bj 😡 ghd bs lag zorigto yumaa 👍 oorin chn huvid tolgoig chn gashligsn ydargta bgach dra n iim um bichsnde hze ch harmsahgui gedgt itgelte bnaaaa bi unher ta 3g lag kino zohiol bichj kino bold kino teatrar garsai gj unher husjin bs ogt bolomjgui yum gj bodohgui bnaa ene oguullegig zovhon ene wordpress dr bga n john harmsaltai gj bodjin iluu ih hund unshuulmar bna hurdan duusgaad yu bolhg n medmee bga ch bs duusna gj bodhr bs hairan yumaa ymartai ch iim sanaag olsond bayr hurgmer bnaa bs duu chn lag yuma tiim ner ogood l etsse hurtel shimtej unshinaa bayrlala amjilt

  13. Энэ блогын админууд их чадварлаг.Үгийн баялаг,бичиглэлт санаа гээд өөлөх юмгүй.Дан ганц улиг болсон хайр дурлалаас өөр адал явдалтай сонирхолтой Алиса эксе гаригт гэх энэ өгүүллэг нь надад бусад хайрын тухай өгүүллэгнүүдээс их таалагдаж байгаа.Жень админдаа амжилт.Нэг далий асуух юм байна л даа.Энэ асуултнуудад заавал хариулж өгөөсэй гэж хүсэх байна.
    1.Раен Нахи Жень админууд нэг анги/сургууль юм болов уу? Эсвэл зүгээр танилууд уу?
    2.Хоорондоо уулзаж байсан уу?
    3.Оюутан уу? Сурагч уу? Албан хаагч уу?
    4.Хэд орчим насны ямар хүмүүс байдаг бол?
    5.Раен админ блогоосоо гарчихсан юм уу?
    6.Бодохнээ энэ блогийн өгүүллэгнүүд устчихсан байх юм.Ялангуяа Раен админы өгүүллэгнүүд.Энэ үнэн үү би буруу бодоод байна уу?
    7.Уншигчдынхаа сэтгэгдлүүдэд рэпли хийж болдоггүй юм уу?
    8.Фф бичдэг юм чинь бас уншдаг л байх.Сэтгэлд чинь хүрсэн хамгийн гоё өгүүллэгээ нэрлээч.
    9.Админуудын факт орох болов уу? Ирээдүйд
    Би хэт хэрэгт дуртай байх л даа,гэхдээ л энэ тухай заавхл мэдмээр санагдаад байна.Төвөгшөөлгүй хариулж тус болоорой.Баярлалаа 🙂

    1. 1. Нахи Жень 2 нэг анги. Раен өөр сургуульд сурдаг. Нахи Раен хоёр багын найзууд
      2. Өдөр болгон шахуу уулздаг.
      3. Оюутан
      4. 20орчим
      5. Яг шийдэгдээгүй. Бараг гарсан
      6. Раены өгүүллэгүүдийн хувьд Бүгд худлаас бусад бүх өгүүллэг устсан. Бусад нь гэвэл блогын зарим анхны өгүүллэгүүд байхгүй.
      7. Зарим тохиолдолд хийдэг шүү дээ.
      8. Өөр блогын юм уншдаггүй ээ. Өмнө нь Someko, Sshem уншдаг байсан. /3-уулаа/
      9. Факт болгоод бичиж болохоор зүйлсээ бүгдийг нь биччихсэн.

  14. Omno ni zugeer l exod durtai bsn bolohoor yavj bgaad ene blog iig olj bailaa. Anhandaa ch uuruu dotor ni ortson gol dur ni um shg l sanagdaad, uguulleguudiin daraagiin hesguudiig honog toolj huleedeg bsn. Suulruugee yavah tusam zugeer ch neg exo giin tuhai uguulleguudiig bish, uran zohioliin shine sodon buteeliig unshih gej orj irdeg bolloo. Alice in wonderland iin nomiig unshaad ch ingej mind blown bolj bsngui hha. Hamgiin suuld Harry Potter iig unshaal ingej mind fucked bolsno sanajiin. Yamar sainda shuniin 3 ungurch bhd unshaad suuj bhv.
    Olon bloguudaad orj uzsen, yaktachgui bur yamar ch margaangui tanaih hamgiin shildeg ni yum bnlee. Ursuldugchgui shiidegdtsiim bnleesht. Yaj ch ingej hunii nudend haragdaj setgeld buutal durseldeg yum. Avyas gehees uur yu geh bilee. Tegeed adminaa daraagiin hesgiig ni ali boloh hurdan oruulj ogoorei 🙂

  15. Anh ene blogt Exod durtai bsn bolohoor l orj irj blaa. Suulkruugee zugeer neg tednii tuhai uguulleguudiig bish uran zohioliin negeehen buteeluudiig unshih gej orj irdeg bolson. Zugeer l neg fanfic esvel oguulleg geheees iluutei uran zohioliin buteel gesen ni iluu taarah yum shig sanagdlaa. Ug helleg, zohioliin butets sanaa ged bugd l ulam saijirsaar. Nudend haragdtal, setgeld medregdtel durselj uilahad ni uilj uvduhud hamt uvduj bayrlahad ni hurtel hamt bayrlaj bdg shuu admina.
    Olon bloguudaar orson ch margaangui tanaih l hamgiin shildeg ni yum bnlee. Ugaasaa l ursuldugchguim bnleeshtee hha. Alice in Wonderland inn nomiig unshihdaa ch ingej mindfucked bolj bsngui. Hamgiin suuld Harry Potter iig unshaal iim setgegdel turj bilee. hha. Tanaih hamgiin shildeg ni shuu. / bolj ugvul daraagiin hesgiig hurdan oruulaarai 🙂 /

  16. Ari chine tsagaan hatan ym bish uu
    Yi Fan ari hoer ariig Tao olhoos omno nogoo udashleg deer
    uulzsan biz dee TA UNEHEER AGUU GUN UHAANTAN YM AA IIM GUN UTGATAI OGUULLEG ZOHIOGOOD AGUU HUN YM AA BAYRLALAA UDAHGUI DAHIAD BICHEEREI MASH IH BAYRLALAA JANE EGCHEE

  17. Urgeljluuleesei gej husej bn xaayaa iishee orj irdeg bolowuu jane 😊 chinii 10jiliin nz xamgiin anx full moon rambler stariig sonsoj bsn ter nz chn urgeljleliig huleej bn

  18. Urgeljluuleesei gej husej bn xaayaa iishee orj irdeg bolowuu jane 😊 chinii 10jiliin nz xamgiin anx full moon rambler stariig sonsoj bsn ter nz chn urgeljleliig huleej bn 💯👍

Сэтгэгдэл бичих