8-р бүлэг 

Тау: түүх хаанаас эхлэснийг мэдмээр байна уу гээд дахиад л инээлээ.

Түүний өөдөөс итгэлгүй толгой дохихдоо хэдийн би догдолсон байлаа. Тау моддын навчийг илэнгээ ихэл тайван ярьж эхлэлээ.

Тау: энэ бүхэн биднийг хорвоод мэндлэхээс ч өмнө бий болжээ. Oй модод налгар намрыг санагдуулам алтан шаргал болж тэнгэрт хөвөн зөөлөн үүлс бүжиж эхлэлээ. Хаа нэгтээ шувууд жиргэж түүнтэй хослон намуухан ая эгшиглэнэ. Алтан шаргал модод дунд ялгарах мөнх ногоон гацуурын доор нэгэн эмэгтэй өвөр дээрх охиндоо дуу аялан суух ажээ. Хажууд нь ч бас бяцхан хатагтай модноос олсоор дүүжилэн тогтоосон тавцан дээр ихэл жаргалтай савлана. Савлуур дээрх охин цасан цагаан царайтай, сарнай адил улаан уруултай хурц ширүүн нүдтэй байлаа. Харин эхийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэх охины царай надад харагдсангүй. Миний мэдэх мэдэх улаан ордон алтан оройтой, сүрлэг цагаан ордон болон сүндэрлэж, харанхуй татсан тосгон өнгө алгалж инээд хөөрөөр бялхсан хот байжээ.

Тау: энэ ертөнцийн бүх зүйлс ид шидийн гэмээр сайхан байжээ. Ард иргэд нь тайван, ахуй төр нь тогтуун. Энэ энх нутагт хаан хайрт хатан болон өөрсдөөс нь мэндэлсэн хоёр бяцхан гүнжтэйгээ аж төрдөг байсан юм гэнэ. Хоёр охин нь нэг эхээс мэндэлж нэг эцгийн цусаар биелсэн ч тэс ондоо байж. Нэг нь гал шиг халуун удаах нь мөс шиг хүйтэн. Гэсэн ч тэд бие биендээ хайртай байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр тэдний хүч бүрэлдэн бий болоход эцэг эх нь үхлийн өөдөөс нас нэмж байв. Удалгүй хаан хатан хоёр нас бие нөхцжээ. Энэ үеэс л гал мөс зөрчилдөж эхэлж. Гэхдээ мөс илүү хүчтэй байжээ.

Өгүүлбэр дуусахад тэсгэм хүйтэн салхи үлээж, эргэн тойрон бүхэлдээ цасанд хучигдаж эхлэв. Тау хүртэл хөлдчихсөн мэт нам гүм болчихов. Гацуур л энэ нүд гялбам цагаан дунд онцгойрч байх нь тэр.

Тау: цагаан хатан эцэг эхээсээ хойш үнэхээр их гуниглажээ. Түүний гунигт автан энэ ертөнц мөнхийн өвөлдөө үлдчихжээ. Эгч нь түүнийг зогсоох гэсэн ч яаж ч чадсангүй. Тэр өөрөө хүртэл түүний хүйтэнд автаж доторх гал нь мөхөж байв. Тэр ингэж хэлээд ойгоос гаран ордны хавиар алхаж эхлэлээ. Би ч араас нь даган алхлаа. Гэтэл миний харсан өнөөх хүйтэн цасан доороос мэлрэг цэцэг ургаж чанх дээрээс нь элчит нарны туяа гийж байв. Усан оргилуурын оронд бурхан урлаа юу гэлтэй мөсөн баримал байрлаж, өнгө алгалсан тосгон цагаан шаазан адил гялтганана. Уул толгодын орой бууралтсан мэт үзэгдэх ч цасан доороос ногоон өвс цухуйсан байлаа. Ордны шилэн орой дээр нарны гэрэл гялбах хэдий ч мөсөн ордон хэзээ ч хайлахгүй мэт дүнхийх ажээ. Мөсөн ордны суурийг мөлхөө цэцэг гүн ороосон бөгөөд ордны эргэн тойронд нэг ч цас унаагүй ногооноороо үлдсэн байв.

Тау: сайхан байгаа биз гээд тэр уртаар амьсгаа авлаа.

Би: тиймээ

Тау: би энэ үед л хамгийн дуртай.

Би: тэгээд юу болсон юм бэ?

Улаан хатан сандалтайгаа хамт ойд уусан алга болж яг л зүүдэнд минь үзэгдсэн шиг хаа сайгүй гал авалзаж уул толгод захаасаа харлаж, цас хайлж, мөс хагарч эхлэлээ. Сандаран галаас зугтахдаа ийш тийшээ үсчин бодит мэт дүрэлзэх галд өртчихгүйг хичээлээ.

Тау: улаан хатны гал хүйтнийг даран бүхнийг шатаачихсан гээд санаа алдлаа. Хар мод, сүүдэр татсан байшингууд энэ их галаас үлдсэн үнс байжээ. Өнөөх мөсөн ордон надаас алс хол одож, харанхуй хүйтэн ой өмнө минь ирлээ. Зүс үл таних улаан хатан хүүхэд наснаасаа нэг их өөрчлөгдөөгүй аж. Хурц ширүүн нүд, цусан улаан уруул, цонхигор цагаан царайндаа инээмсэглэл тодруулсаар өөдөөс минь хараад сууна.

Тау: улаан хатны галд юу ч үлдээгүй гэдэг. Модод цэцэгс, хот, тэрбүү хэл ард иргэд ч…

Түүний нүд одоо шатаж байна. Хорссондоо эсвэл гунигласандаа. Тэгснээ өөрөө ч сонсохооргүй аажуухнаар “ бид үхчихсэн шүүдээ” гэж шивнэлээ.

Би: юу гэсэн үг вэ?

Тау: надаас хэн ч юу ч нууж чадахгүй. Чамайг мэднэ гэдгийг ч би мэднэ

Би: уучлаарай

Тау: чи намайг энд авчраагүйгээс хойш уучлал гуйгаад хэрэггүй

Би: тэгэхээр бүх зүйл шатчихсан юм бол энэ хүмүүс бас та нар яаж энд ирсэн юм бэ?

Тау: энэ ертөнц тэр чигээрээ үхсэн хүмүүсийн оршуулга гэхийг сонсоод бие хүйт дааж амнаас минь амьсгаа ч гарсангүй. Харин тэр одоо уйлж байна. Нүднээс нь нулимс урсаагүй ч тэрнийг уйлж байгаа нь илт. Би түүний хажууд очин гарнаас нь атгахад тэр над руу ширтсэнээ үргэлжлүүлэн ярьлаа. Улаан хатан харин хүйтэн ойн гүнд улаан дүнзэн сандал дээрээ урьдын адил урд минь суусаар гаран дахь галаараа наадан дотроо инээнэ.

Тау: энэ гарагт хамгийн эхлээд би ирсэн гээд инээлээ. Би гайхан түүн рүү харахад тэр өөдөөс толгой дохиод “их үйлсд цаг хугацаа хамгийн чухал шүүдээ”.

Би: чи эсэргүүцэж болоогүй юм уу?

Тау: би эхэндээ юу ч ойлгоогүй юм. Хаанаас ирсэнээ мэдэхээс биш энд яаж ирсэнээ яагаад ирсэнээ ч мэдэхгүй. Харин цаг хугацаа өнгөрөхийн хирээр би өөрийн чадвараа хөгжүүлж ирсэн. Өнгөрснийг сөхөж ирээдүйг зөгнөж одоог зогсоох болсон. Гэсэн ч надад үлдсэн дурсамж гэж үгүй… юу алдсанаа юу руу одоо болтол тэмүүлээд байдгаа ойлгохгүй л байна.

Би: тэгээд л чи дэлхий рүү буцаж очдог байх нь ээ

Тау: би дэлхийн булан тохоо бүрээр хэсүүчилсэн гэвэл чи итгэх үү?

Би: хөөх тэгээд очоод чи юу хийдэг юм бэ?

Тау: газар бүрт өөрийн гэсэн түүх гэж бий, би тэндээс өөрийхөө ул мөрийг хайдаг

Би: үнэнийг хэлэхэд миний ч бас дурсамж арилж байна. Хоосон цаас шиг эсвэл цаасны нэг буланг галдсан мэт захаасаа шатаж байна.

Тау: тиймээ яг наадах чинь. Улаан хатны хийсэн ганц зүйл. Үхэлээ хүлээн зөвшөөрөөгүй эсвэл амьдын ертөнцөд гацсан сүнснүүдийг тэр өөрийн ард иргэдээ болгосон. Тэдэнд дурсамж гэж үгүй, араас нь чангаах хэн нэгэн байхгүй. Эрх дураараа дэлхийгээс хальсан тэднийг өөрийхөө боол болгочихоод байна. Хэн түүн шиг сэтгэж чадах вэ?

Хаа сайгүй дүрэлзэх гал намдаж, одоо зөвхөн цог нь л өвсөн дээр үлджээ. Утаа уугиж, миний мэдэх Эксо гараг эргээд ирлээ.

Би: улаан хатан ингэж л энэ ертөнцийг бий болгожээ. Тэгвэл чадварууд…

Тау улаан хатны өмнө очоод гаран дахь галыг аван хоёр хуваагаад хуруунуудаараа мөн л эргэлдүүлэн тоглосоор нэг гартаа галт луу нөгөө гартаа галт шувуу үүсгэлээ.

Тау: тэр миний дараа өөрийхөө галаар Чанёл, Ифанийг бий болгосон. Агуу их түймрийн дараах утааг арилгахын тулд бороо орж Жунмён ирж билээ. Гэхдээ зүгээр нэг чадвараа олчихоогүй. Бид бүгд өөрийхөө доторх мөн чанараас энэ бүхнийг олсон. Энэ гараг ид шид гэж хэлсэнийг санаж байна уу? Гараг тэр чигээрээ шатсан шиг тэр ид шиг бүх газарт шингэчихсэн юм. Бид бүгд доторх өөрөөсөө чадвараа гаргаж чадна би чи тэр бүү хэл тосгоны жирийн иргэн хүртэл. Надад цаг баримжаалах тооцолох чадвар байсан байх, харин Минсок хүйтэн хөндий хүн бол Чанёл дүрэлзсэн гал мэт л дотроосоо өөрийгөө хай

Би: би нэг зүйлийг ойлгохгүй байна. Жун Ин Сэүнийг энд авчирсан гэсэн гэхдээ хамгийн түрүүнд Сэүн чадвараа олсон. Яаж тийм юм байж болох юм бэ?

Тау: Жун Ин нэг л өдөр ор сураггүй алга болчихсон юм. Бид тэрнийг хаа сайгүй хайж үзсэн. Тэр үед бидэнд тодорхой цаг хугацаа гэж байгаагүй. Тийм болхоор хэр удаан алга болсоныг хэлж мэдэхгүй юм лав л тэрнийг голын эргээс Сэүнтэй хамт олсон.

Би: тэгээд?

Тау: Жун Ин ухаан орохдоо өөрийгөө өөр гараг луу явчихаад ирлээ гэсэн. Тодруулбал дэлхий

Би: Сэүн харин яасан бэ?

Бид гадаа байсан атал Тауг үргэлжлүүлэн алхахад улаан ордны урт хонгилоор алхсаар нэгэн өрөөнд орлоо. Тагтны хаалга онгорхой тул урдах хөшиг нь салхинд намилзаж, цагаан торгон хөнжилтэй орыг тэд бүгд тойрон хүрээлжээ. Ганцхан Ишин л орны өөдөөс харсан сандал дээр кофе уун тайван сууна.

Тау: тэр сэрэх гэж маш удсан. Түүний нүүр цээж бүхэлдээ соривоор дүүрэн байсан болохоор яагаад ч юм бид түүнийг сэрэхгүй гэж бодон дахин оршуулах гэж байлаа. Ишин харин дахиад жаахан хүлээе гэсэн. Тэгээд л бид хүлээсэн. Харин тэр сэрэхдээ аймшигтай хар шуурга дэгдээсэн юмдаа.

Орны хажууд очин түүний байдлыг харлаа. Намуухнаар жигд амьсгалах Сэүн. Нүүрнийх нь нэг талыг түлэгдэж ярагдсан сорив эзэлж байсан ч өмнөхөөсөө сайхан харагдах Сэүн. Түүний зүрхний цохилт нэмэгдэж нээлттэй байсан тагтны хаалга салхинд савагдан шилэн цонх нь хагарч, гэрлийн бүрхүүл тээр тэнд таазанд тэнтчин савлана. Шилэн хорогтой цэцэгс хүртэл суурьнаасаа хөдлөн унаж гадаах ертөнцийн модод үндэснээсээ салах мэт хийсч байлаа. Тэрнийг тойрон хүрээлж байсан хүмүүс орны бариул, сандал барьж болох бүхнээсээ барин тогтож байхад би нойрноосоо сэрэх гэж ядаж байгаа Сэүнийг харцаа салгалгүй ширтэж байв. Тэр яг одоо би энд ирэхдээ мэдэрснийг мэдэрч байгаа. Сэрсэн ч тэр нүдээ нээсэнгүй, толь бутарч сандал ширээ бүгд шалан дээр догонцож, голын ус цалгилах чимээ чихэнд минь тодхон сонсогдлоо. Энэ ертөнц тэр аяараа түүнтэй сэрж байгаа мэт л буцалж бас долгилж байна. Тэр аажмаар нүдээ нээлээ. Гэрэлт нүд нь тааз руу ширтэж, уруулд нь нэг үг гарч ирээд буцна. Хажууд минь намайг ажиглаж байсан Тау хөлгүй мэт салхинд нисэн одоход би ч бас түүнтэй нэгдэн хөвөх адил өрөөнөөс гарлаа. Хаалга биднийг гарахад даган хаагдаж бид хаа нээгтээх бөөн анивчих гэрэл дунд ирлээ.

Би: гэхдээ үнэндээ Жун Ин эхлээд чадвараа олж тиймүү?

Тау: миний бодлоор Жун Ин шилжээгүй харин дахин амьдрах гэж оролдсон байх. Гэхдээ хэдийн бие нь хөрчихсөнөөс хойш өөр нэг үхдэлийг дагуулаад ирчихсэн.

Би: тийм байх нь ээ. Дараа нь хэн чадвараа олсон бэ?

Тау: дараа нь И Фан, сүр жавхлант улаан хатны луу. Түүний талаар өөр нэг домог хүртэл байдаг

Би: ямар домог

Тау: дараа ярьж өгье. Одоо бид хаана ирсэнийг хардаа

Эргэн тойрноо дахин дахин харлаа. Гэтэл бид Эксо гарагаас хэдийн гаржээ. Тэнгэрт сар гийж, чимээ шуугиантай хор бидний дор байлаа. Бидний зогсох тагтан дээрээс хотын гэрэл яг л үй түмэн гэрэлт цохны чуулган шиг үзэгдэж, хаалганы цаана сонсогдох морин хийлийн ая дургүй хүргэж байлаа. Үнэндээ үнэхээр сайхан нүдээ аниад бүүвэйлэгдмээр ая байсан ч хөгшин эрийн нүдээ анингаа хичээнгүйлэн тоглох зураглал бодолд тодроод болсонгүй. Энэ бүхэн миний дурсамж байхнээ. Тау тагтны хашлага дээр гаран хоёр гараа алдлаад алхаж эхэллээ.

Би: яаж байгаа юм?

Тау: чи оролдоод үзэхгүй юм уу?

Би: үгүйэ доошоо унахдаа үхэдгүй юмаа гэхэд хэдэн өдөр Ишинийг зовоох хэрэг гарна.

Тау: би лав үхэхийг нь сонголоо. Гэхдээ Ишин зөвшөөрөхгүй байх лдаа. Тэр ярьсан зүйлдээ хөөрөн инээж байтал тагтны хаалга онгойн газар шүргэм урт даашинжтай охин хормойгоо намируулсаар гарч ирлээ. Ороосон урт үс нь нүүрнийх нь урдуур асгарч тэр доошоо харсаар тагтны хашлаганд Таугийн өмнө ирээд л зогслоо. Дээшээ гуниглан харахад тэр уйтгартай охин би байлаа. Би хэзээ хэзээнийхээсээ илүү гуниглаж шаналсан байх юм. Тэгсэнээ гэнэт л хашхирч, орилж чарлалаа. Өөрийгөө тэгж орилохыг хараад би ч бас өмнөөс нь тайвшир эхлэлээ. Нүдэн дэхь нулимс нь урсан би цөхөрсөн харцаар хорвоог ширтэнэ. Тэгж байснаа Таугийн хажууд тавцан дээр гаран зогсов.

Би: Тау!. Би тэдний дэргэд очин айсан харцаар ээлжлэн тэднийг ширтлээ.

Тау: чимээгүй… гээд намайг холдуулаад тавцан дээр зогсох над руу ойртон чихэнд минь “айхгүй байна уу? ” хэмээн шивнэлээ. Би самгардан эргэн тойрныг харлаа. Тау чихэнд минь уруулаа наасан хэвээр “Дахиад сайн бодоод үз ” гээд тэднийг ажиглан зогсох над руу харан инээлээ. Айсан би сандарч “чи хэн бэ? ”гэхэд нь би ч тавцан дээр гаран тэдэнтэй нэгдлээ. Доошоо харахад бүх зүйл зогсож, бүх хүн хөшсөн атал бид гурав л амьд байв. Тау гуниглаж, миний нөгөөд дүр гайхаж, харин би тэртээх холыг ширтсээр зогсоно.

Тау: бүхнийг зогсоочихоод байхад үргэлж л чи үлдэж байх юм.

Би: би хорвоогоос гадуур оршдог байх лдаа

Тау: өмнө нь одоо ч тэгээд л би чамайг авч явсан юм. Жун Ин Сэүнийг авч ирэх ёстой байсан шиг чи миний хүргэж өгөх ёстой хүн байсан.

Буцаад цаг хугацаа алхаж, хорвоо эргэж эхлэлээ. Гэтэл миний өнөөх дүр эргэн тойрноо харж байснаа бидэн дээр харц нь тогтон удаан ширтсэнээ уруулд нь инээмсэглэл тодорч “баярлалаа Тау ” гэхэд бид цочирдон золтойл арагш уначихсангүй. Нуруу хүйт дааж өөрийхөө аймшигтай дүрээс харцаа салгаж чадахгүй байлаа.

Тау: чи биш байна гэхэд тэр хүйтэн инээмсэглэсээр нисэх мэт доошоо нисэн одлоо. Би ч тэрнийг даган унасан бололтой нүд минь харанхуйлж салхи өөдөөс үлээж эхлэлээ. Толгой эргэсээр аажимаар нүдээ нээхэд би орон дээрээ хэвтэж байх юм. Сая болсон бүхэн зүүд зэрэглээ шиг л санагдаж байв. Орноосоо босон ширээ лүү очиход өмнөх 12 хөзрөөс нэг нь алга болж одоо 11 хилэн хөзөр үлджээ. Би эргэлзэлгүй хамгийн доод эгнээний захын хөзрийг сугалан авлаа. Тас хар хөзөр юу ч үгүй ядаж л гадар шигээ улаан титэм товойж тэмтрэгдсэнгүй. Тэр хөзрийг удаан ширтлээ. Гэтэл хөзөр булангаасаа цайрсаар бүхэлдээ цагаан болоод дээр нь хэн нэгэн бичээд байгаа аятай “FOLLOW ME” гэсэн улаан бичиг зурас хийлээ. Өрөөний хаа нэгтээгээс бяцхан улаан хүрээтэй атлаа цагаан галын дөл гарч ирэн нүдний минь өмнө сүйтэгнэж намайг заах аятай хаалга руу нисэн очсоноо буцаад л над дээр ирлээ. Сандалнаас босоход цагийн зүү нэгээс хоёр лүү нүүснээ өнөөх түгшүүртэй дуугаа дахин гаргалаа. Өдийг хүртэл ямар ч хугацаа өнгөрөөгүй байх нь. Өмсөж байсан даашинж минь хүртэл солигдсон байхыг хараад энэ гараг төсөөлж байснаас минь илүү санагдах нь тэр. Цагаан дөл урд минь гаран ниссээр яг л улаан сүүлтэй цагаахан шувуу шиг үзэгдэнэ. Тэр намайг дагуулан явсаар хэнийх нь ч юм тэмдэгтэй хаалганы өмнө ирлээ. Хаалганы бариул өөрөө доошлон хаалга өөрөө онгойж гэрэл алга болон би өрөөнд орлоо. Өрөө яг л минийх шиг улаан цагааны хослол байх хэдий ч. Цагаан хана, хар шал хар тааз , улаан хөшигтэй нэг л бүрсгэр бөгөөд өрөөний хаа сайгүй зургаан талт шоо агаар дээр тогтон байв. Шоо нэг бол цав цагаан нэг бол ув улаан, тас хар зарим нь улаан цагаан, хар цагаан, улаан хар эсвэл бүр энэ гурван өнгийн холимог ч байв. Огт өнгөгүй шилэн шоо ч байв. Харин намайг хүлээж байсан тэр эрхэм орон дээрээ бас өөр нэгэн шоо эвлүүлэхийг оролдон сууж байлаа. Тэр над руу харалгүй сандал руу зааснаа өнөөх шоогоо хоромхон төдийд эвлүүлчихлээ. Тэрний эвлүүлсэн шоо бусад бүх шооноос өөр нүд болгондоо үгтэй байх нь тэр. Шооны нэг талын үгнүүд нийлж нэг өгүүлбэрийг үүсгэх бөгөөд тэр намайг ажиглаж байгааг анзаарснуу эсвэл угаасаа тэгж хамаагүй аашилдаг уу шоогоо дээшээ шидэхэд шоо эргэлдэн агаар дээр тогтон бусадтайгаа адилхан улаан цагаан өнгөтэй болж орхилоо.

Лухан: өглөөний мэнд Ари

Би: чамд ч бас өглөөний мэнд

Гэтэл энэ үгсийг бидний хэн нь ч амаа хөдөлгөн авиа гарган хэлээгүй ажээ. Тэр бодлоороо надтай мэндэлэхэд би ч түүний хариуд хэлж орхих нь тэр. Яаж ингэснээ гайхаж байтал тэр өөдөөс харан сандал дээр суугаад шууд л нүд рүү минь ширтэв. Тэр бодолд минь хэдийн ороод ирлээ.

23 thoughts on “♠~Alice In E✗O Planet~♣

  1. YooooOoo ymarrrr ggooy Ym be :> bur neg tiim uran zugnult neg medhed l dotor n orchihson baina 🙂 sain zohiolch ymaa admin 🙂 ❤ ene uguullegt tani hairtai bichij baiga hund ch gesen 😀 ❤

  2. Энэ уран дүрслэлийг өөртөө маш сайн буулгах гэж өгүүлбэр бүрийг хэд дахин уншлаа. Үнэхээр гайхалтай. Дахиж амьдрахдаа үүнээс илүүг олж мэдэрч уншиж чадахгүй байх гэмээр л болж байна шүү

  3. 👏👏👏👏👏 😍 gaihaltai. Yaj ingej bodold chn ene gaihaltai ugs sanaa orj irdeg bnaa. Eniig bichih gj zohiolch maani hechneen udaan suudag bol. Uhehiin unmnuh bi yaj tao.g olj harj bs neriig n helsen yum bol. Magadgui ene buhen ene uil yavtsiin neg heseg bh.

  4. Хүү~~ Хамгийн хайртай блогтоо удаан хугацааны дараа орж ирлээ. Цорын ганц тэр мэдрэмжийг дахин авж байна. Гэхдээ энэ удаа юу уншаад төрсөн сэтгэгдэл биш этэрналын гэр бүлийн талаар бичих гэсэн юм….. Орж ирээд нэг хүн байхгүй байгааг анзаарлаа. Ямар шалтгаанаар гарсныг мэдэхгүй ч этэрналыг 3хүнээр төсөөлж байсан маань энэ хүрээд арай өөр болж байх шиг байна. Админ ч гсэн амьдралтай шүү дээ. Хичээл ихтэй байгаа байх. Тийм болохоор хэдий харамсалтай байгаа ч тэр хүний шийдвэрийг хүндэтгэж байна. Өмнөх мэдрэмж арьлаагүй байгаа болохоор чимээгүйхэн хүлээж болох болов уу? Мэдэхгүй юм энэ блог энэ ертөнц үгүй болбол хаанаас тэр гайхалтай мэдрэмжийг мэдрэх вэ? гэж бодохоор харанхуй санагдаж, Тэглээ гээд энэ үүрд гэжүү? гээд олон бодол толгой дүүргэж байна. Яаж та бүхнийг урмаар тэтгэж яаж энэ ертөнцийг туурьвуулах вэ? Ямар нэгэн зүйлийг хийж өгөхийг хүсээд байгаа юм шиг тийм мэдрэмж бодлууд маш их байна.
    Ямар ч байсан ЭТЭРНАЛ ШИЛДЭГ гэдгийг хэлэх гэсэн юм..Хэр удаан байсан ч хүлээж байгаа шүү. Хичээл амьдралд нь амжилт

  5. ваааааааа энэ өгүүллэг яг л аниме шиг санагдаад байх юм хэрэглэж буй үгс учир битүүлэг байдал гаргах гэсэн санаа гээд бүгд үнэхээр төгс би өмнө нь зөндөө өгүүллэг уншиж бсан ч энэ шиг сэтгэлийг мин догдлуулж инээлгэж уурлуулж баярлуулж бсангүй бичиж буй хэсэг бүр хэрэглэж буй үг үсэг бүр зүгээр нэг сонирхолоороо хийж буй зүйл биш гэдгийг зүгээр л нэг чадвар биш гэдгийг үнэхээр хэн хүнд баймгүй авьяастай зохиолч гэдгийг илтгэх шиг… бас өгүүллэг бүрт чин уншигчдаа гэсэн чин сэтгэл байгаа юм шиг санагддаг бусад шиг сэтгэгдэл нэхэлгүй зүгээр өөрийн сэтгэл зүрхэнд байгаа зүйлээ хариу нэхэлгүй уншигчидда зориулдаг юм шиг санагдлаа яг үнэндээ би энэ өгүүллэгтэй эхнээс нь хамт байгаагүй ээ саяхан л уншиж эхэлсэн гэхдээ өмнө нь танай блогын ихэнх ваншот түшотыг уншсан боловч нэг ч удаа сэтгэгдэл бичиж байсангүй яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч үг үсэг бүрийг нь шимтэн уншиж яг л өөрөө дотор нь орсон мэт тийм мэдрэмжийг мэдэрч мөр бүрийг нь улайран уншин хэзээ ч харж уулзаж байгаагүй тийм хүнтэй яг л өчнөөн жил хамт байсан мэт дотно мэдрэмж төрж хэзээ ч биелэхгүй мөрөөдөл тээсэн өсвөр насны бяцхан охин мөрөөдөлдөө хүрэх гүүр мэт төсөөллийн ертөнцөөр аялж нэг өгүүллэг уншиж эхлэн уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзсан мэт үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрч өгүүллэг маань дуусахад баярлаж гуниж сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрж тэгээд тэр сэтгэлээ дараагийн өгүүллэгийг уншин дүүргэж үнэхээр гүн донтож байсан хэдий ч ганц удаа сэтгэлээ нээж байгаагүй би үнэхээр муу уншигч бололтой гэхдээ яг одоооо яг энэ цаг мөчид энэ өгүүллэг дээр энэ сэтгэгдлийг бичихгүй бол би дараа нь харамсах юм шиг санагдаад байх юм энэ фанфикийг уншиж эхлээд л төгс гэдгээс өөр үг олдоогүй ер нь танай блогын өгүүллэгүүдийг уншаагүй байж өөрийгөө өгүүллэг уншдаг хүн гэж хэлэх эрхгүй юм шиг санагддаг ххэ миний л бодол шүү гэхдээ бодолтой мин маргах байхгүй байх зза үнэхээр олон юм нуршиад залхаачихлаа тэгээд эцэст нь хэлэхэд мянга мянган хүний амьдралаар амьдруулж мянга мянган гайхалтай хайрын түүхээр аялуулж хэзээ ч марташгүй сургамжуудыг өгсөнд чин сэтглээсээ баярлалаа гэж хэлэмээр байна^^ ❤ ❤ өөр хэлэх юм зөндөө байгаа ч энэ хүртэл хангалттай бололтой гэхдээ цаашдаа сэтгэлээ нээх боломж өчнөөн гарна гэдэгт итгэлтэй байна 🙂 (хха цаа чин тэгээл өгүүллэгийнхээ дараагийн хэсгийг зальтайгаар нэхэж байхгүй юу 🙂 😛 :P) НУУЦ УНШИГЧ—–ААС ЧИНЬ ❤ ❤

  6. ваааааааа энэ өгүүллэг яг л аниме шиг санагдаад байх юм хэрэглэж буй үгс учир битүүлэг байдал гаргах гэсэн санаа гээд бүгд үнэхээр төгс би өмнө нь зөндөө өгүүллэг уншиж бсан ч энэ шиг сэтгэлийг мин догдлуулж инээлгэж уурлуулж баярлуулж бсангүй бичиж буй хэсэг бүр хэрэглэж буй үг үсэг бүр зүгээр нэг сонирхолоороо хийж буй зүйл биш гэдгийг зүгээр л нэг чадвар биш гэдгийг үнэхээр хэн хүнд баймгүй авьяастай зохиолч гэдгийг илтгэх шиг… бас өгүүллэг бүрт чин уншигчдаа гэсэн чин сэтгэл байгаа юм шиг санагддаг бусад шиг сэтгэгдэл нэхэлгүй зүгээр өөрийн сэтгэл зүрхэнд байгаа зүйлээ хариу нэхэлгүй уншигчидда зориулдаг юм шиг санагдлаа яг үнэндээ би энэ өгүүллэгтэй эхнээс нь хамт байгаагүй ээ саяхан л уншиж эхэлсэн гэхдээ өмнө нь танай блогын ихэнх ваншот түшотыг уншсан боловч нэг ч удаа сэтгэгдэл бичиж байсангүй яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч үг үсэг бүрийг нь шимтэн уншиж яг л өөрөө дотор нь орсон мэт тийм мэдрэмжийг мэдэрч мөр бүрийг нь улайран уншин хэзээ ч харж уулзаж байгаагүй тийм хүнтэй яг л өчнөөн жил хамт байсан мэт дотно мэдрэмж төрж хэзээ ч биелэхгүй мөрөөдөл тээсэн өсвөр насны бяцхан охин мөрөөдөлдөө хүрэх гүүр мэт төсөөллийн ертөнцөөр аялж нэг өгүүллэг уншиж эхлэн уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзсан мэт үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрч өгүүллэг маань дуусахад баярлаж гуниж сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрж тэгээд тэр сэтгэлээ дараагийн өгүүллэгийг уншин дүүргэж үнэхээр гүн донтож байсан хэдий ч ганц удаа сэтгэлээ нээж байгаагүй би үнэхээр муу уншигч бололтой гэхдээ яг одоооо яг энэ цаг мөчид энэ өгүүллэг дээр энэ сэтгэгдлийг бичихгүй бол би дараа нь харамсах юм шиг санагдаад байх юм энэ фанфикийг уншиж эхлээд л төгс гэдгээс өөр үг олдоогүй ер нь танай блогын өгүүллэгүүдийг уншаагүй байж өөрийгөө өгүүллэг уншдаг хүн гэж хэлэх эрхгүй юм шиг санагддаг ххэ миний л бодол шүү гэхдээ бодолтой мин маргах байхгүй байх зза үнэхээр олон юм нуршиад залхаачихлаа тэгээд эцэст нь хэлэхэд мянга мянган хүний амьдралаар амьдруулж мянга мянган гайхалтай хайрын түүхээр аялуулж хэзээ ч марташгүй сургамжуудыг өгсөнд чин сэтглээсээ баярлалаа гэж хэлэмээр байна^^ ❤ ❤ өөр хэлэх юм зөндөө байгаа ч энэ хүртэл хангалттай бололтой гэхдээ цаашдаа сэтгэлээ нээх боломж өчнөөн гарна гэдэгт итгэлтэй байна 🙂 НУУЦ УНШИГЧ—–ААС ЧИНЬ ❤ ❤

  7. ваааааааа энэ өгүүллэг яг л аниме шиг санагдаад байх юм хэрэглэж буй үгс учир битүүлэг байдал гаргах гэсэн санаа гээд бүгд үнэхээр төгс би өмнө нь зөндөө өгүүллэг уншиж бсан ч энэ шиг сэтгэлийг мин догдлуулж инээлгэж уурлуулж баярлуулж бсангүй бичиж буй хэсэг бүр хэрэглэж буй үг үсэг бүр зүгээр нэг сонирхолоороо хийж буй зүйл биш гэдгийг зүгээр л нэг чадвар биш гэдгийг үнэхээр хэн хүнд баймгүй авьяастай зохиолч гэдгийг илтгэх шиг… бас өгүүллэг бүрт чин уншигчдаа гэсэн чин сэтгэл байгаа юм шиг санагддаг бусад шиг сэтгэгдэл нэхэлгүй зүгээр өөрийн сэтгэл зүрхэнд байгаа зүйлээ хариу нэхэлгүй уншигчидда зориулдаг юм шиг санагдлаа яг үнэндээ би энэ өгүүллэгтэй эхнээс нь хамт байгаагүй ээ саяхан л уншиж эхэлсэн гэхдээ өмнө нь танай блогын ихэнх ваншот түшотыг уншсан боловч нэг ч удаа сэтгэгдэл бичиж байсангүй яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч үг үсэг бүрийг нь шимтэн уншиж яг л өөрөө дотор нь орсон мэт тийм мэдрэмжийг мэдэрч мөр бүрийг нь улайран уншин хэзээ ч харж уулзаж байгаагүй тийм хүнтэй яг л өчнөөн жил хамт байсан мэт дотно мэдрэмж төрж хэзээ ч биелэхгүй мөрөөдөл тээсэн өсвөр насны бяцхан охин мөрөөдөлдөө хүрэх гүүр мэт төсөөллийн ертөнцөөр аялж нэг өгүүллэг уншиж эхлэн уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзсан мэт үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрч өгүүллэг маань дуусахад баярлаж гуниж сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрж тэгээд тэр сэтгэлээ дараагийн өгүүллэгийг уншин дүүргэж үнэхээр гүн донтож байсан хэдий ч ганц удаа сэтгэлээ нээж байгаагүй би үнэхээр муу уншигч бололтой гэхдээ яг одоооо яг энэ цаг мөчид энэ өгүүллэг дээр энэ сэтгэгдлийг бичихгүй бол би дараа нь харамсах юм шиг санагдаад байх юм энэ фанфикийг уншиж эхлээд л төгс гэдгээс өөр үг олдоогүй ер нь танай блогын өгүүллэгүүдийг уншаагүй байж өөрийгөө өгүүллэг уншдаг хүн гэж хэлэх эрхгүй юм шиг санагддаг ххэ миний л бодол шүү гэхдээ бодолтой мин маргах байхгүй байх зза үнэхээр олон юм нуршиад залхаачихлаа

  8. ваааааааа энэ өгүүллэг яг л аниме шиг санагдаад байх юм хэрэглэж буй үгс учир битүүлэг байдал гаргах гэсэн санаа гээд бүгд үнэхээр төгс би өмнө нь зөндөө өгүүллэг уншиж бсан ч энэ шиг сэтгэлийг мин догдлуулж инээлгэж уурлуулж баярлуулж бсангүй бичиж буй хэсэг бүр хэрэглэж буй үг үсэг бүр зүгээр нэг сонирхолоороо хийж буй зүйл биш гэдгийг зүгээр л нэг чадвар биш гэдгийг үнэхээр хэн хүнд баймгүй авьяастай зохиолч гэдгийг илтгэх шиг… бас өгүүллэг бүрт чин уншигчдаа гэсэн чин сэтгэл байгаа юм шиг санагддаг бусад шиг сэтгэгдэл нэхэлгүй зүгээр өөрийн сэтгэл зүрхэнд байгаа зүйлээ хариу нэхэлгүй уншигчидда зориулдаг юм шиг санагдлаа яг үнэндээ би энэ өгүүллэгтэй эхнээс нь хамт байгаагүй ээ саяхан л уншиж эхэлсэн гэхдээ өмнө нь танай блогын ихэнх ваншот түшотыг уншсан боловч нэг ч удаа сэтгэгдэл бичиж байсангүй яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч үг үсэг бүрийг нь шимтэн уншиж яг л өөрөө дотор нь орсон мэт тийм мэдрэмжийг мэдэрч мөр бүрийг нь улайран уншин хэзээ ч харж уулзаж байгаагүй тийм хүнтэй яг л өчнөөн жил хамт байсан мэт дотно мэдрэмж төрж хэзээ ч биелэхгүй мөрөөдөл тээсэн өсвөр насны бяцхан охин мөрөөдөлдөө хүрэх гүүр мэт төсөөллийн ертөнцөөр аялж нэг өгүүллэг уншиж эхлэн уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзсан мэт үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрч өгүүллэг маань дуусахад баярлаж гуниж сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрж тэгээд тэр сэтгэлээ дараагийн өгүүллэгийг уншин дүүргэж үнэхээр гүн донтож байсан хэдий ч ганц удаа сэтгэлээ нээж байгаагүй би үнэхээр муу уншигч бололтой

  9. ваааааааа энэ өгүүллэг яг л аниме шиг санагдаад байх юм хэрэглэж буй үгс учир битүүлэг байдал гаргах гэсэн санаа гээд бүгд үнэхээр төгс би өмнө нь зөндөө өгүүллэг уншиж бсан ч энэ шиг сэтгэлийг мин догдлуулж инээлгэж уурлуулж баярлуулж бсангүй бичиж буй хэсэг бүр хэрэглэж буй үг үсэг бүр зүгээр нэг сонирхолоороо хийж буй зүйл биш гэдгийг зүгээр л нэг чадвар биш гэдгийг үнэхээр хэн хүнд баймгүй авьяастай зохиолч гэдгийг илтгэх шиг… бас өгүүллэг бүрт чин уншигчдаа гэсэн чин сэтгэл байгаа юм шиг санагддаг бусад шиг сэтгэгдэл нэхэлгүй зүгээр өөрийн сэтгэл зүрхэнд байгаа зүйлээ хариу нэхэлгүй уншигчидда зориулдаг юм шиг санагдлаа яг үнэндээ би энэ өгүүллэгтэй эхнээс нь хамт байгаагүй ээ саяхан л уншиж эхэлсэн гэхдээ өмнө нь танай блогын ихэнх ваншот түшотыг уншсан боловч нэг ч удаа сэтгэгдэл бичиж байсангүй яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч үг үсэг бүрийг нь шимтэн уншиж яг л өөрөө дотор нь орсон мэт тийм мэдрэмжийг мэдэрч мөр бүрийг нь улайран уншин хэзээ ч харж уулзаж байгаагүй тийм хүнтэй яг л өчнөөн жил хамт байсан мэт дотно мэдрэмж төрж хэзээ ч биелэхгүй мөрөөдөл тээсэн өсвөр насны бяцхан охин мөрөөдөлдөө хүрэх гүүр мэт төсөөллийн ертөнцөөр аялж нэг өгүүллэг уншиж эхлэн уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзсан мэт үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрч өгүүллэг маань дуусахад баярлаж гуниж сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрж тэгээд тэр сэтгэлээ дараагийн өгүүллэгийг уншин дүүргэж

  10. ваааааааа энэ өгүүллэг яг л аниме шиг санагдаад байх юм хэрэглэж буй үгс учир битүүлэг байдал гаргах гэсэн санаа гээд бүгд үнэхээр төгс би өмнө нь зөндөө өгүүллэг уншиж бсан ч энэ шиг сэтгэлийг мин догдлуулж инээлгэж уурлуулж баярлуулж бсангүй бичиж буй хэсэг бүр хэрэглэж буй үг үсэг бүр зүгээр нэг сонирхолоороо хийж буй зүйл биш гэдгийг зүгээр л нэг чадвар биш гэдгийг үнэхээр хэн хүнд баймгүй авьяастай зохиолч гэдгийг илтгэх шиг… бас өгүүллэг бүрт чин уншигчдаа гэсэн чин сэтгэл байгаа юм шиг санагддаг бусад шиг сэтгэгдэл нэхэлгүй зүгээр өөрийн сэтгэл зүрхэнд байгаа зүйлээ хариу нэхэлгүй уншигчидда зориулдаг юм шиг санагдлаа яг үнэндээ би энэ өгүүллэгтэй эхнээс нь хамт байгаагүй ээ саяхан л уншиж эхэлсэн гэхдээ өмнө нь танай блогын ихэнх ваншот түшотыг уншсан боловч нэг ч удаа сэтгэгдэл бичиж байсангүй яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч үг үсэг бүрийг нь шимтэн уншиж яг л өөрөө дотор нь орсон мэт тийм мэдрэмжийг мэдэрч мөр бүрийг нь улайран уншин хэзээ ч харж уулзаж байгаагүй тийм хүнтэй яг л өчнөөн жил хамт байсан мэт дотно мэдрэмж төрж хэзээ ч биелэхгүй мөрөөдөл тээсэн өсвөр насны бяцхан охин мөрөөдөлдөө хүрэх гүүр мэт төсөөллийн ертөнцөөр аялж нэг өгүүллэг уншиж эхлэн уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзсан мэт үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрч өгүүллэг маань дуусахад баярлаж гуниж сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрж тэгээд тэр сэтгэлээ дараагийн өгүүллэгийг уншин дүүргэж үнэхээр гүн донтсон хэдий ч ганц ч удаа сэтгэлээ нээж байгаагүй би үнэхээр муу уншигч бололтой гэхдээ яг одоо яг энэ мөчид энэ өгүүллэг дээр энэ сэтгэгдлийг бичихгүй бол би дараа нь харамсах юм шиг санагдаад байна ххэ энэ фанфикийг уншиж эхлээд л төгс гэдгээс өөр үг олдоогүй тэгээд эцэст нь хэлэхэд мянга мянган хүний амьдралаар амьдруулж мянга мянган хайрын түүхээр аялуулж хэзээ ч марташгүй сургамжуудыг өгсөнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна^^ 🙂 ❤ ❤ зза зөндөө олон юм нуршиад залхаачихлаа ххэ өнөөдөр энэ хүртэл хангалттай бололтой гэхдээ цаашид сэтгэлээ хуваалцах үе өчнөөн гарна гэдэгт итгэлтэй байна 🙂 (хха цаа чин бас өгүүллэгийнхээ дараагийн хэсгийг зальтайгаар нэхэж байгаа байхгүй юу 😛 😛 ) НУУЦ УНШИГЧ—-ААС ЧИНЬ ❤ ❤

  11. #HappyThirdAnniversaryWithETERNALKPOP
    Вуааа~ 3жилийн ойн мэнд хүргье! Анх Этэрнал-д зочилж байсан санаанд орчихлоо. Хамгийн сүүлд “Орлон тоглогч эсвэл Гол дүр” гсэн 1шот орсон байсан. Тэрийг л хамгийн эхэлж уншиж байж билээ. Үнэхээр гайхсан, би яагаад одоо л энэ блогыг мэдэж байгаа юм бол? гэж бодсон. Бусад блогоосоо арай өвөрмөц санагдсан. Тэр гаргаж ойлгуулахыг хүссэн санаа, илэрхийлж байгаа үгс, гүнд нуугдсан утга гээд их зүйлээрээ онцгойрч чаддаг. Өмнө нь олон блогуудын өгүүллэгийг уншиж байсан ч хамгийн хурдан донтуулж чадсан нь Этэрнал. Харин одоо зөвхөн Этэрналыг хүлээдэг. Амлалт өгсөн л бол амлалтаа биелүүлдэг. Нэг юмаа дуусгалгүй орхидоггүй зантай юм шиг байгаан. Энэ занд нь их дуртай. Тийм болохоороо ч аймар итгэдэг. Хэдий админуудыг харж, харьцаж байгаагүй ч гэсэн нэг тийм дотно мэдрэмж төрдөг. Этэрнал-с болоод би аймар уйланхай болцон. Шөнө орондоо хөнжлөө толгой дээгүүрээ давуулчаад утсаа маажиал уйлдаг хха. Бүр яг миний нүдэн дээр бүх юм бодитоор өрнөөд байгаа юм шиг. Цаг хугацаа аймар хурдан өнгөрсөн юм шиг санагдаад байх юм. 3жил гэлэг бага хугацаа биш тэгсэн хэрнээ бас урт биш ч юм шиг. Яагаад ч юм 30гараад ээж болсон ч, 50гараад эмээ болсон ч Этэрнал-с ерөөсөө салмааргүй байх юм. Миний нэг хүсэл бол хэр удсан ч хамаагүй энэ ертөнцийг битгий орхиосой гэсэн хүсэл. Өгүүллэгнүүдийн дараагийн хэсгийг хүлээж байгаа шүү мэдэж байгаа биздээ? ххэ 3жилийн ой болж байгаа юм чинь ямар нэгэн ‘special gift’ байгаа юу? :3 дандаа та 3с л юм нэхээд л… та нарт миний зүгээс яг юу өгвөл зүгээр бол? гэж боддог ч сэтгэл нь нийцсэн юм ганц ч алга. Үргэлж та нарыгаа урмын үгээр урамшуулая гэж боддог ч заримдаа завгүй байгаад чаддаггүй. Уучлаарай. Хүүү~ баяр хүргэж байгаагаа илэрхийлж чадахгүй байнаа ххэ. Хэд хоног Раеэн админ гарахад аймар гунигласан шүү. Ингээд 3лаа байхад чинь аймар дуртай. Заза тэгээд Этэрналын цаашдын уран бүтээл хувийн амьдрал гээд бүх зүйлд амжилт хүсье. Баярлалаа бас Хайртай шүү гэдэг үгийг хамгийн ихээр хэлэхийг хүсэж байна. Унших үгүйг нь мэдэхгүй ч чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаа шүү. 😀
    #HappyAnniversaryWithEternalFamily
    #3yearsWithJane
    #3yearsWithRayen
    #3yearsWithNahee
    #ForeverWithEternalWorld
    #HappyBirthdayEternalFamily

Сэтгэгдэл бичих