LL

 ℭΌФҨЯ  

I – 6

Тэр энд ирэхдээ баяр хөөрийг түүнд авчирдаг. Юу ч үгүй хоосорсон сэтгэлийг нь дүүргэж түүнд инээмсэглэл бэлэглэдэг. Тэмин. Тэмин. И Тэмин. Нэр нь хүртэл санаанаас нь гарахаа байсан тэр үед л София тэрэнд ухаангүй дурласан гэдгээ ойлгосон юм. Хэдий тэр түүнд баяр хөөрийг өгдөг ч эндээс явахдаа үүнийгээ бас аваад явчихдаг. Хаалга хаагдахад л хүлээлт цонх тогшиж бүсгүйг гуниглуулна. Гэхдээ ийм зүйлээс болж гуниглаж байгаа нь Софияд аз жаргал юм. Хилэнц нүгэлдээ адлагдан хувь заяа хоёр нүдийг нь сохолсон атал хонгилын үзүүрт гэрэлтэх гялбаа мэт мэлмийг нь бага багаар нээжээ. 

Өнөөдөр их хүйтэн байх чинь ээ. хэмээн тэр хоёр гараа хоорондоо үрэн өөрийнх нь бодол санаанд амилсан бүсгүйтэй мэндэллээ.

Чамайг хүлээж байлаа. гээд София уншиж байсан номоо орхиод тэрнийг дагуулан харав. Тэмин түүнрүү инээмсэглээд хажууд нь очиж суугаад хойш буйдангаа налаад нүдээ анин санаа алдав.

Яасан бэ?

– Чамайг яаж эндээс гаргах тухай бодоод л. Энэ газрын эзэн нь ямар хүн байдаг юм?

– Чи эзнийг нь мэдэж яах гээд байгаа юм?

– Яахав дээ. Эзэнтэй нь ярилцаад үзвэл энэ бүхэн бүтэх ч юм билүү? 

Тэминий энэ үгийг сонсоод бүсгүйн нүд байдгаараа томорч зүрх нь дэлсэв.

– Чи чинь солиорчихоо юу? Битгий. Энэ газрын эзэн гэдэг хүнтэй уулзах нь битгий хэл тааралдаж ч болохгүй шүү!!! Тэр хавхандаа орсон өгөөшийг зүгээр тавиад явуулчих тийм тайван амар хүн биш. Тэр хүсвэл хэнийг ч алж чадна. Тэрний хувьд хүн алах гэдэг хөрсөн хоол идэхтэй амар зүйл. Ойлгосон уу?

– Гэхдээ..

– Ямар ч гэхдээ байхгүй ээ!!! Хэзээ ч болохгүй шүү!! Надад амла.

– Заза ойлголоо. Битгий бухимд.

– Чамайг тэр адгуустай уулзуулж байснаас би өөрөө энэ газарт үүрд үлдсэн нь дээр. гээд хуруугаа оролдон доош харлаа. Залуу гайхан

– Яагаад тэр вэ София? гэж асуув.

Бүсгүй маш удаан дуугүй байсны эцэст << Зүгээр л >>  гэдэг увайгүй хариултаар тэрний амыг таглав. Залуу санаашран түүний хөлийг дэрлэн дээш харан хэвтвэл тэнгэр өөд ширтэж байгаа мэт санагдаж байв. Бүсгүй сандран яахаа мэдэхгүй амьсгаа нь давчдаж тэрэнрүү дальдчин харна. Тэмин түүний гарнаас бариад өөрийнхөө толгой дээр тавьлаа. Залуу

– Тэр чамайг зовоодог уу?

– Тэрний жаргал миний хувьд зовлон. 

– Ийм юм асууж болох эсэхийг сайн мэдэхгүй юм.

– Асуу л даа.

– Тэд нар чамаар юу хийлгэдэг вэ?

– Зөвхөн гар юм уу амаар.

– Ойлгосонгүй.

– Энд ирснээсээ хойш би нэг ч эртэй ойртоогүй ээ. Яахавдээ дүрмэнд нь ямар ч эр надад ойртож болохгүй. Тэрний л бодож олсон санаа нь байх. Энэ санааных нь ард юу нуугдаж байгааг хэн мэдлээ? гээд бүсгүй санаа алдлаа. Залуу гараа түүний хацарт хүргээд

Чамайг эндээс заавал гаргах болноо. Надад итгээрэй. гэлээ.

За.

София залуугийн үсийг оролдон

– Чи Орост юуны чиглэлээр сурч байгаа билээ?

– Архитектур. Дараа жил төгсөнө дөө.

– Тэгэхээр чи буцаад Оросруу явах хэрэг үү?

– Тиймээ. Өвлийн амралтаараа л эх нутагтаа ирсэн хэрэг.

– Хэзээ явах юм?

– Удахгүй ээ.

Бүсгүй санаа алдав.

– Тэрнээс өмнө чамайг эндээс гарганаа. Битгий санаа зов. Тэгээд хоёулаа хамт Оросруу явна.

– Тэгвэл анх яагаад энд ирсэн бэ?

– Найзын маань төрсөн өдөр болоод бас намайг ирсэн гээд тэд нарын сэдэж байгаа хэрэг.

– Та нар төрсөн өдрүүдээрээ ийм газраар хэсэж явдаг хэрэг үү? Нээрээ юу?

– Үгүй ээ үгүй шүү.

Залуугийн сандарсан царай бүсгүйд хөөрхөн санагдаж тэсэлгүй инээлээ. Тэмин

– Өнөөдөр их ядарлаа.

– Тэгвэл жоохон унтаад ав.

Тэмин Софияруу ширтэж байгаад зовхио аядуу буулган зүүдний ертөнцрүү мордлоо. Тэр бүхнийг төсөөлөх төдийд л бүсгүйд сайхан санагдаж, хамтдаа гэсэн үг түүнийг догдлуулж орхив. Аль хэдийн унтсан тэрний үсийг оролдохдоо өөртөө итгэж үл ядан энэ бүхнийг өмнө нь төсөөлж хэвтдэг байсан үе санаанд нь орлоо. Нэгэн хэмийн хүнд амьсгал, тэр тоолонд чичирхийлэн хөдлөх сормуус, гараа элгэндээ тэврээд хөлөө солбиж хэвтсэн тэрний байдал гээд ер нь цаанаа л эрхэмсэг. Болдог бол цаг хугацааг ингээд зогсоомоор эсвэл хөшөө болоод хувирчихмаар. София тэрний нөлөөнд автан тайвширч сайн сайхан бүхнийг бодолдоо ургууллаа. Хаалга тогших чимээ тэр хоёрыг цочоож залуу бүсгүйн өвөр дээрээс бослоо. Нойрмог нүдлэсэн тэр хэсэг сууж байснаа гэнэт халаасаа ухан чихэр гаргаж ирээд Софияд өглөө. Бүсгүй талархснаа илэрхийлэн инээхэд Тэмин түүнрүү ойртон духан дээр нь үнсээд << Түр баяртай >> гэж хэлээд явлаа.

*

Өвлийн сар тэнгэрт эрхлэн шөнөжин гийсэн тэр шөнө Арым София хоёр хамтдаа хонолоо. София Арым-н толгойг илж байснаа хажуу шүүгээнээсээ Тэмин-ий авчирч өгсөн чихэрнүүдээс хэдийг аваад Арым-д өглөө. Арым-н царайнд дүүрэн гайхшрал зурайж

– Хөөх энэ чинь одоо юу вэ? 

– Эгчид нь хүн өгсөн юмаа.

– Хөөх тэр чинь одоо ямар хүн бэ? гэхэд бүсгүй инээгээд

– Нэг эрэгтэй.

– Тань дээр ирдэг юм уу?

– Мхм.

– Тэр хүн таньтай өөрөөр харьцдаг уу? Гоё харьцдаг уу? Таныг зовоодоггүй хэрэг үү?

– Тиймээ их гоё харьцдаг. Надтай хүн шиг харьцсан хоёрдох хүн.

– Эхнийх нь хэн юм бэ?

– Чи шүү дээ. Манай бяцханаа л анх эгчийгээ хүн гэж харж харьцсан. гээд Арым-г гижигдэхэд Арым ийш тийш тийчигнэж чимээгүй инээлээ.

Тэр ах хоёуланг нь эндээс гаргаж чадах болов уу?

– Найдаж л байна.

– Гэхдээ л би Ким Үбин-ий өрөөнд байдаг тэр түлхүүрийг олж авахдаа л нэг олж авна даа. гээд нэгэнт шийдсэн хүн шиг ярьлаа.

Болгоомжлох хэрэгтэй. Чамд муу зүйл тохиолдохыг би хүсэхгүй байна.

Арым София-гийн энгэрт шигдэн түүнийг тэврээд

– Та тэр ахад хайртай юу?

– Хайртай? Харин л дээ. Тэрний хажууд байхад миний сэтгэл өөрийн эрхгүй л тайвширчихдаг. Хэдхэн үг хэлэхэд нь зүрх утга учиргүй цохилоод унадаг. Тэрнийг төсөөлөх төсөөлөл болгон бодит мэт санагдаж, тэрнийг хүлээх хүлээлт болгон надад аз жаргал авчирдаг. Тэрэнтэй өнгөрүүлэх хорин минут хүртэл надад хамгийн үнэ цэнэтэй цаг хугацаа мэт санагддаг.

– Тэгвэл хайртай л юм байнашдээ.

София Арым-г тэврээд зүгээр л инээв. Арым

– Би харин таны хажууд байхдаа маш тайван болчихдог. Тэгэхээр би бас таньд хайртай гэсэн үг. гээд дэггүй инээв.

– Арым ч гэсэн эгчийнхээ хувьд хамгийн нандин хүн юм шүү дээ.

– Намайг битгий орхиорой.

– Яалаа гэж дээ. Хоёулаа эндээс гараад хамтдаа Орос явж хамт амьдарнаа. Сайхан цаг удахгүй ирнэ.

*

Алсаас тэрнийгээ хүрээд ирэх болов уу гэж харуулдан цонхоор ширтэн зогсоо бүсгүйн сэтгэл өнөөдөр л нэг л уйтай. Тэнгэрээс цас будран орно. Дэлхий ертөнц ийм цагаан хэрнээ яагаад энэ газар ийм хар бараан  юм бэ? Яг л хоёр ертөнц зааглагдчихсан юм шиг … үүний зааг нь тэр мэт. София санаашран өрөөн дотроо ийш тийш холхиж сүүлдээ ядран орон дээрээ суутал түлхүүр шажигнах чимээ гарч хаалга онгойн тэр ороод ирлээ. Бүсгүйн сэтгэлд нар гийж, тэрнийг өөрлүү нь дөхөж ирэхийг хүлээн тэрэн дээр очоод шууд тэвэрлээ. Залуу гайхан

– София?

– Уучлаарай … зүгээр муу совин татаад. гээд тэрнээс холдох гэтэл Тэмин түүнийг өөрөөсөө холдуулалгүй харин ч эргүүлэн тэврээд

Чамайг их саналаа. Өнөөдөр хоёулаа хорин минутаас илүү хамт байж болно.

Бүсгүй энэ үгэнд нь ихэд гайхан тэрэнрүү харав.

– Юу гэсэн үг вэ?

– Илүү мөнгө төлчихсөн юмаа.

– Мөнгө төлөн байж надтай ирж уулзадгийг чинь би бүр мартаж орхиж. гээд Тэминээс холдон цонхны дэргэд очиж зогслоо.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч бүсгүйн нүдийг нулимс бүрхэв. Энэ хугацаанд София дурлалдаа мансууран өөрийнхөө хэн гэдгийг бараг л мартаж орхиж. Ийм байр байдалтай хүн яаж тэрэнд дурлаж тэрнийг мөрөөдөж чадна вэ? Эмэгтэй хүний хувьд түүнд энэ бүхэн хэтэрхий ичгэвтэр санагдаж байлаа. Тэмин түүний хойноос ирэн тэврэхэд түүний нулимс бөмбөрөн унав. Уурсаж бас залхаж Тэминрүү эргэж хараад

– Тэмин, чи яагаад надад хүрдэггүй юм бэ?

– София..

– Энэ газар чинь биеэ үнэлэгчдийн газаршдээ. Би ч гэсэн энд хоригдож байгаа нэг биеэ үнэлэгч нь. Мөнгө төлөн байж ирдэг хэрнээ яагаад надад хүрдэггүй юм? Би чамд бохир заваан санагддаг юм уу эсвэл? Удахгүй Оросруугаа буцаад явчих юм чинь энэ муугийн сэтгэлээр яаж ч тоглосон яадаг юм гэж бодоод байгаа юм биш биздээ? Битгий л тэгж үзээрэй Тэмин. Би гуйя. Би чамд итгэж байгаа. Чи л миний ганц итгэл найдвар. Миний урмыг битгий хугалаарай.

Түүний нулимсыг үзээд Тэминий зүрх урагдах шиг болж буруугүй буруутан болсон мэт санагдан өөрийнхөө хүсэл шуналыг ил гарган түүнийг өөрлүүгээ татан уруул дээр нь удаан үнсээд холдлоо. Амьсгаа нь давхцсан София-гийн зүрх хурдан цохилж биеэр нь өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмж гүйн гайхаад зогсож байтал дараачийн үнсэлт ирлээ. Тэрний авчирч өгдөг чихэр шоколаднаас илүү амттай зөөлхөн уусаад алга болчихмоор. Орчлонгоос тасран одоод зогсож байтал хэн нэгний алга таших чимээ хос хоёрыг салгалаа. Тамхины суунаглах утааны ард Үбин багана налаад зогсож байв. София-гийн дотор палхийж яахаа мэдэхгүй хоёр залууруу ээлжлэн харна. Тэмин харин тэрнийг таньсан бололтой ингээд уулзчихсан нь харин ч аштай юм гэж бодож байв. София << Чи одоо яв. Би тэрэнд ойлгуулчихна. Хурдан яв >> гэж Тэминд шивнэн хэлсэн ч Тэмин түүнийг үл тоов. Үбин амнаасаа тамхиа аван

– Жаал минь чамд дүрмийг чинь хэлээгүй хэрэг үү?

– Энэ бүсгүйг надтай хамт явуулчих. Би хүссэн мөнгийг чинь өгье.

Үбин Тэминийг шоолж байгаа аястай инээгээд

– Хэдэн сая тэрбумыг чи надад амласан ч би түүнийг явуулахгүй. Буруу хүндээ дурлаж дээ жаалаа. Эрчүүд хэзээ ч нэг орсон хүүхэн дээрээ дахиж ордоггүй юм. Чи балчир жаал юм болохоор түүнд бунд *аагаад дахин дахин байн байн энд ирээд байгааг чинь мэдэхгүй байна гэж бодоо юу? Зүгээр байгаа дээр мөрөөрөө зайлж үз.

– Энэ бүсгүйг надтай цуг явуулахгүй л бол би эндээс явахгүй. гээд Үбинрүү шийдэмгий харвал Үбин

– Гөлөг чинь. гээд тамхиа буцааж зуугаад хуруугаа дуугаргав.

Удалгүй пиржигнэлдээн сонсогдож хаалгаар баахан хүмүүс орж ирэн Тэминийг авч гарах гэлээ. Тэмин тэдний хоёрыг нь цохьсон ч тэд олуулаа байсан учир яалтчгүй тэдэнд дийлдэв. Энэ байшингаас гаран гартлаа тэр << София >> хэмээн хашгирч бүсгүйг шаналгав. София үүдрүү ухасхийтэл Үбин түүний хоёр мөрнөөс чангаас чанга барьж байгаад тавив.

– Нэрээ хүртэл хэлсэн байхшив. Муу *ичий.

Хаалга хаагдаж дахиад л София хоригдов. Тэд одоо Тэмин-ийг яах бол гэсэн бодол түүнийг галзууруулж байж сууж ядна. Сандран цонхоор хараад зогсож байтал тэд Тэмин-ийг чирсээр гарч ирлээ. Тэмин тэдний гарнаас мултран зогсож байтал Үбин удалгүй араас нь гарч ирэв. Хоёр булиа эр тэрнийг хоёр талаас нь хөдөлгөөнгүй барихад Үбин халааснаасаа нэг тамхи шинээр гаргаж ирээд асаагаад ойр зогсох нэг эрд бариулав. Цонхны цаана түгшин зогсох София-г хараад тэр бээлий гаргаж ирэн өмсөөд тэрнийг зодож эхлэв. Нүүрлүү нь ухаан мэдрэлгүй юм шиг шанаадаж байгаад нэг өвдөглөхөд тэрний царай цусанд будагдав. Бүсгүй хичнээн цонхны цаанаас << Болиоч >> гэж орилж байсан ч Үбин София-г энэ муугийн төлөө ингэн үхэж хатаж байгаад  уур хилэн нь бадарч тэрнийг өшөө илүү хүчтэй зодно. Бүсгүйг эхэр татан уйлахад мөн тамхи унтрахад Үбин савхин бээлийгээ тайлж хаяад << Ганц тамхины настай муу шалдан банди. >> гэж хэлээд дотогш орлоо.

tumblr_mycw6rmYSC1syegc4o1_500

София-гийн нулимс ухаан жолоогүй урсаж цонх цохин тэрний нэрийг дуудна. Цав цагаан цасан дээр улайран хэвтэх тэр арайхийн толгойгоо хөдөлгөн түүний цонхруу хараад инээхийг оролдлоо.

22 thoughts on “ṦΌℙℋℑΛ

  1. Haayaa tanii(chinii) yrtontsoor aylj vzneer sangddg shvv . Vg songolt songoj bgaa zurag ni hvrtel tsaanaa nuutslag. Ene zohiolch ooro har baraan dundah gerel ch ym shig. Eternaliig unshaad 2 jil boljee ene hugatsaaand ogvvlleg bvriig tesch ydan hvleedg etsest ni dogdoldog uildag gunigladag bayrladg.. Ene bvh mdremjiig ogch tosoolliin yrtontsoor ayluuldagt vneheer ih bayrlalaa Adminaaa saranhyeyooo😍❤️❤️

  2. Тэмин энэ удаад хэтэрхий азгүй бас бодлогогүй байлаадаа гүээ ер нь ямар ч байлаа гээд Үбинийг залгина гэдэг юу л бол доо :> Үбин бүр нэг цаанаасаа зэвүүн күүл шүү :3 энэ өгүүллэгний хамгийн гоё дүр хэдий муу хүн ч гэсэн :3

  3. Eshhhhhh taemin mindeeee ingej nvdvvlchihed bas ineehteigee 😥
    Goddd min yaaj zugtaj garah we . Ymr hetsvv horwoo we . Zugtlaa gj bodson ch araas hooj ireed alchij magadgvi l hvn ymda nre ='(((
    Oguullegende bvr orjiinoo nre bvr uusjiin xxi
    Sonirholtoi bn shvv ynztai :3
    Tesen ydaaaaaaaaan hvleedeg shv.
    Iim sonirholtoi oguulleg bichej bgd bayrlalaa.

  4. Үүбин хэзээ ч явуулахгүй болохоор ингээд орхисон нь дээр бололтой хэдий Софиад муухай ч Тэминийг бодсон шигээ болисон нь дээр

  5. Үбин хэзээ ч Софияг явуулахгүй бололтой. үнэндээ би Үбиний талд байгаа :3 хэдий муу хүн ч гэсэн дурлалдаа сохроод л ийм үйлдэл хийж байгаа шүү дээ. хэзээ нэгэн цагт София ч гэсэн Үбиний доторх ертөнцийг олж харж, түүнийг хүлээн зөвшөөрөх байх гэж боддог шүү.
    би этэрнлалыг уншдаг болоод 1 жил 3 сар болж байна. бүх өгүүллэгүүд нь сэтгэлийг минь догдлуулж, уйлуулж баярлуулдаг. хэзээ шинэ өгүүллэг орох бол? хэзээ дараагийн хэсэг нь орох бол гэж байнга хүлээдэг. Админууддаа хайртай шүү ❤ ❤ ❤ өгүүллэгээ бичихээ хэзээ ч битгий зогсоогоорой. та нарын бичсэн өгүүллэг бүхэн бидний сэтгэлийг гэрэлтүүлдэг гэхэд болно 🙂 😀 😉 хайртай шүү ❤ ❤ ❤

  6. Ганц тамхины настай муу шалдан банди?? Тэгвэл чи хэдэн тамхины настай юм Ким Үбин? Хайртай хүнээ хайрлаж байгаа сэтгэлээч ойлгохгүй нулимсын үзэж өөрийгөө зугаацуулах ямар арчаагүй амьтан гэдгээ мэдэх үү? Одоо ингээд зогсохгүй бол Софияа чамайг насаар чинь үзэн ядах байх шүү :3
    аягүүүү Намуун мундаг!!!!!!

  7. Ахххх үбин ингэх тусам софия чамд дургүй болно шүү дээ жоохон ухаантай байлдааа хха

  8. мэдээд байсан юмаа тт.тт ямар нэгэн муу юм болно гэж мэдээд байсан юм тт.тт Үбин муу жаргах замын садаа чинь -_- София хайртай биш гэж үү? Хайртай хүнийх нь жаргал өөрт нь хангалтгүй гэж үү? ер нь Үбин София-д хайртай ч юмуудөө -_- ямар хүн хайртай хүнээ ийм байдалд байлгана гэж??? ахх тт.тт хэцүү юм бээтт.тт

  9. Aash uilah shahlaa odoo Taemin yah boldoo amid mend irgej irlee gehed Woobin yasan ch uulzuulahguidee Sophia mini ahiad l gunigt avtahn haranhui hongild asaj bsan och untarlaadaa gehdee gol dur n Woobin bizdee ymar neg argaar l iim ajil yagad hiideg yagad iim zerleg bolsoniig medeh baih tsaanaa mash tom uchir shaltgaantai l baij taaraa ter n udahgui medegdej Sophia Woobiniig oilgoj dotood ertontsod n durlah baih AMJILT

  10. Yooooooy Ubin ymar muuhai zerleg hun be yahleeree iim bdag bnaa bur umnuus ni uilmaar sanagdchihlaa aaaaash burhan min yooy Taemin amid bolowuu odoo yaanaa uffffffff anhnaasaa ter hoyr zaluug ongotsnii buudal dr irehed l nuur uguhgui zugtaachih bsan yum tsu3 ufff bur sandrchihlaa yooy uneheer sonirholtoi bolj bna shu daraa ni yag yah bol gehees untaj chadqnee hhe adminaa ta uneheer mundag shu hhe amjilt husii bas bayrlalaaa ^_^ =D hediigeer gol dur n Kyungsoo
    Bish ch gesen ene uguulleg uneheer shildeg uguulleguudiin neg bolohoor urgelj shimten udur honog toolon huleej unshdag shu hhe ^_^ tand amjilt husii bi gol duriig ni D.o gej tusuuluud unshnaa hhe zaza tand mash ih bayrlalaa amjilt amjilt amjilt

  11. Vnsex vyd ni sofia tai xamt dogdolj biyeer tsaxilgaan gvisen shgee teminii vxliig xarj uilaxad setgel guniglaj xamtdaaa shanalaad yaaj ingj chaddag ymbee? Yaaj ingej bichij yaaj ingj xvnd xvrgej chaddag ym be?? Mergejliin xvn shg mundag zoxiolch shg l bn :3 ene chadwariig bishreed 2 jil bolchixson bn shvv :)) vnench jenarals ym shvv :33

Сэтгэгдэл бичих