kk

Тэргэл сар ба Тэнүүлч од

Сүжон: ахаа!!!

Кай: за

Сүжон: Сүг Ён!!! Кай та хоёр намайг уучлаарай би зүгээр л жаахан ч гэсэн халамжийг мэдрэхийг хүссэндээ та хоёрын дундуур орчихлоо. Намайг үнэхээр уучлаарай.

Тэр нүдэндээ нулимс цэлэгнүүлэн урсгаж гарлаа. Бас ямар жүжиг нь вэ??? итгэн гэж бодож байна уу? Битгий ш**

Сүжон: ийм муухай зүйл хийе гэж бодоогүй надаас болж битгий муудалц!!!

Кай: бид хоёр зүгээрээ чи юунд ч буруугүй. Битгий өөрийгөө буруутай юм шиг яриад бай

Сүжон: Сүг Ён намайг уучлах уу? Би чамд ийм хэцүү байгааг мэдээгүй. Тийм болхоор намайг битгий шилж гэж шаардаач тэгэх үү? Би эндээс өөр очих газар байхгүй энд л би арай илүү нээлттэй бас найзуудтай болж чадах юм шиг санагдаад байна

Би: хөөе би чамайг хэзээ яв шилж гэсэн юм!!! Ер нь битгий ингэж жүжиглээд бай!!! Чи зүгээр л ингээд уучлалт гуйлаа гээд би чамайг уучилчих юм шиг байна уу? Битгий горьд

Кай: хөөе Сүг Ён…

Би: чи байж бай!! Чи ер нь яагаад ингээд байгаа юм? Би чиний наад олон аашийн чинь учрыг олохгүй юм байна. Тэглээч чиний уучлалт надад ямар хэрэгтэй юм. Зүгээр л надаас хол яв!!! Битгий нүдэнд үзэгдээд гай болоод бай

Тэр нүдэндээ нулимс цэлгэнүүлсээр над руу дөхөн гарнаас атган уйлж эхэллээ.

Сүжон: *уйлах* Сүг Ён гуйя тэхүү. Надад чамаас өөр найз байхгүй. Чамайг ингэхээр надад улам хэцүү байна

Би: гар тавиач!!! Чи хэзээ миний найз болчихсон юм. Саяхан юу гэж хэлсэнээ санахгүй байна уу? Битгий хүний өмнө гай болоод бай. Зүгээр л байдаг шигээ байгаач дээ!!! Чам шиг ийм арчаагүй юмнууд…

Кай: Сүг Ён болиоч!!!

Би: чи ойлгохгүй байна уу? Чи надад итгэж байна уу? Энэ хөгийн охинд уу? Үргэлж тэрнээс болж хэрэлдэж чамайг тэрэн лүү албатай юм шиг хүлээхээс залхаж байна

Кай: мэдээж чамд итгэнэ

Би: тэгвэл эндээс явцгаая

Би тэрнээс гараа татаж аван Кай-г чирээд ангиас гарах гэтэл. Кай арагшаа эргэж харан миний гарыг тавиад эргээд гүйлээ. Бас юу нь болохоон больчихвоо. Ангид Сүжон байхгүй болчиж Кай зөвхөн сөхөрч суугаад хий зүйлтэй ярих нь харагдана

Кай: Сүжон чи зүгээр үү?

Би тэрний хажууд очтол Сүжон ухаан алдаад уначихаж. Бас л ээлжит жүжиг нь биз!!!

Би: хөөе Ким Сүжон босооч. Худлаа жүжиглэхээн болиод хурдан бос!!! *орилох*

Кай: *уурлах* чи яаж чадаж байна аа? Жүжиг гэнээ? Чи тэрний найз нь байж яаж ингэж хэлж чадаж байнаа!!!

Би: тэр миний найз биш.

Би тэрний хөшүүн хэвтсэн биеийг хөлөөрөө хөдөлгөх гэтэл хөдөлсөнгүй зүгээр л миний хөлийн аясаар сулбайн хэвтэнэ.

Би: Сүжон чи ч сайн жүжиглэдэг болжээ!!!

Кай тэрнийг босгон нуруун дээрээ үүрээд над руу аймшигтай нь аргагүй харав. Арай тэрний жүжигэнд итгээд байгаа юм байхдаа!!!

Би: Кай!!!

Кай: би чамайг ёстой ийм хүн гэж бодсонгүй

Би: тэр жүжиглээд байна ойлгож байна уу? Зүгээр л намайг чадахын тулд чамайг ашиглаж байна. Чи надад итгэж байна уу?

Кай: үгүй ээ хэзээ ч үгүй!!! Чи хэрэлдэхээс залхаж байна гэл үү? Тэрэн рүү албатай юм шиг явахаас залхаж байна гэл үү? Тиймээ би тэрэн дээр очих ёстой. Албатай!!! Харин чи залхаж байгаа бол хүлээх хэрэггүй штээ!!!

Тэр тэрнийг үүрсээр гүйгээд гарлаа. Харин Сүжон нүдээ нээгээд над руу бахдалтай нь аргагүй өрөвдсөн харцаар харав. Тиймээ би тэрнийг алчихмаар байна!!!!

Тэр яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Яагаад тэрний тэнэг жүжигэнд итгээд байгаа юм бэ? Өөрийн эрхгүй хөл хүндэрч сөхөрхийн даваан дээр сандал аван суулаа. Ширээнд толгойгоо наан яаж тэрэнд ойлгуулах талаар бодно. Бас Сүжоноос хэрхэн салах вэ? ангийн хаалга онгойх нь сонсогдож Кай-г байх гэж бодон баярлан бостол Луан над руу бас л өрөвдсөн харцаар харан хажууд суув.

Би: *уйлах* би Кай-д яаж ойлгуулах вэ?

Луан: юуг?

Би: Сүжон тэрэнд хэрэггүй гэдгийг зүгээр л надаас урьдынхаа тэнэг өшөөг авахын тулд тэрнийг ашиглаж байгаа гэдгийг тэрэнд хэлэх хэрэгтэй байна даанч тэр намайг сонсохгүй байна!!!

Луан: юун өшөө авалт?

Би: нөгөө ярихад маш урт түүх болох болноо.

Луан: бидэнд хангалттай цаг байна ^^

Би: би хуучин сургуульд байхдаа их доожоогүй байсан л даа

Луан: нээрэн үү? Одоо бол чамаас сургуулийн ихэнх охидууд айдаг шт би ч заримдаа айдаг

Би: зүгээр л сонсож бай.

Луан: за

Би: хуучин сургуульд байхад Сүжон манай сургуулийн танхай хэдэн хүүхдүүдтэй нийлдэг байсан юм. Ахлагчтай нь илүү дотно харьцаатай байсан. Тэр ахлагч гээд байгаа нь хэдэн жил дараалж улирч бас цагдаа шоронгоор дамжаад амжсан нэг л тийм танхай хүйтэн хүүхэд. Бүх сургуулийхан тэрнээс айж хэлсэн бүхнийг нь хийдэг байсан. Гай таарч тэр манай ангид байдаг байсан юм. Нэг өдөр заншил ёсоороо цэвэрлэгээгээ хийж байтал ангийн хаалга гэнэт түгжигдчихсэн. Би хувин шалны модоо барьсаар гайхан очтол. Тэр тэр… тэр миний гарт байсан алчуур модыг аваад газар шидсэн. Өөрийгөө хамгаалах бүхий л аргыг хэрэглэсэн ч тэрэнд ямар ч нөлөө үзүүлээгүй. Тэр намайг буланд шахсаар тэвэрч аваад… *уйлах* ширээн дээр хэвтүүлсэн. Хэрвээ тэр үед тэр ширээний нүдэнд бал байгаагүй бол???…

Луан: цааш нь яриад хэрэггүй ээ

Би:*уйлах* Луан!!! Гуйж байна тэрэнд хэлээд өг!!! Тэрнээс хол бай гээд анхааруулаачдээ тэр урьдых шиг танхай биш болсон ч гэлээ аюултай хэвээр байгаа тэрнийг минь яачих ч юм билээ? Бас…

Луан: тэднийг зүгээр тайван орхи

Би: О.О

Луан: Кай-н хамгаалах ёстой хүн нь Сүжон. Харин Сүжон өөрчлөгдсөн бүхнийг хуучнаараа хүлээж авч болохгүй

Би: үгүй ээ үгүй *уйлах* би тэрнийг зүгээр л орхиж чадахгүй. Би чадахгүй штээ

Луан: би чиний хажууд байна!!! Би чамайг хамгаална. Уйлахад чинь нулимсыг чинь арчиж даарахад чинь дулаацуулна. Би чамтай хамт байна. Зүгээр л Кай-г мартаж болохгүй юм уу? Зүгээр л миний хажууд ингээд байж болохгүй юм уу? Тэрнийг алдсан шигээ чамайг алдмааргүй байна. Би дахиж хэн нэгнийг алдмааргүй байна.

Би: Луан…

Луан: чшшш юу ч битгий ярь. Зүгээр л надтай хамт бай!!!

Тэр намайг өөртөө наан тэврэхэд  түүний хүндээр хурдан цохилох зүрх нь цээжийг минь тогших мэт  мэдрэгдлээ. Түгшүүртэй бас гунигтай тэр зүрхний цохилт… хэдий тэр өөр хүн ч гэлээ тэрнийг хэмээн төсөөлж цээжинд нь хацраа наахдаа тэрнийгээ хэмээн эрхэлнэ. Даанч тэр минь биш, гэхдээ миний энэ тэврэлт тэрнийг тайвшруулах бол өвдөлтийн бага ч гэсэн нэмэглэх бол ингээл байж байя надад ч бас дотно тэврэлт, хэн нэгний дулаахан цээж хэрэгтэй байна. Нэгэн цагт Кай-н цээжийг өөр нэгнийг мартахын тулд зээлж байсан бол одоо тэрнийг санагалзан бас л өөр нэгний цээжийг зээлж байна. Тэр ирэх болов уу? Тэр намайд санаад буцаад ирэх болов уу?

Би: *дуулах*

Сартай үдэш тэр л оч

Сайхан чиний гэрэл тэр л  мөч

Надад чи хэлээч намайг яаж илбэдсэнээ

Нарнаас нууцаар  шивнээч надад яаж итгүүлсэнээ

ҮЙ ТҮМЭН ОДОД БАЙЛАА Ч 

ӨӨРИЙХ ЧИНЬ ГАНЦХАН БИ БАЙМААР

ӨГЛӨӨ БҮРИЙН НАРАН  БАЙЛАА Ч

ҮДЭШ БҮРИЙН ОД НЬ БИ БАЙМААР…

Цастай өдөр тэр л гуниг

Шархтай зүрх тэр л хориг

Надад чи хэлээч чамаас яаж холдохыг

Намайг бас зогсоогооч чамаас гуйх хайрыг…

ҮЙ ТҮМЭН ОДОД БАЙЛАА Ч 

ӨӨРИЙХ ЧИНЬ ГАНЦХАН БИ БАЙМААР

ӨГЛӨӨ БҮРИЙН НАРАН  БАЙЛАА Ч

ҮДЭШ БҮРИЙН ОД НЬ БИ БАЙМААР…

Чам руу очих замд гүүр барьлаа

Чиний явах зүгт нуур тослоо

Чамаас ирэх хариуг үүр хүлээлээ

Чи байхгүй болохоор шувууд буцлаа…

ӨӨРИЙХ ЧИНЬ ГАНЦХАН БИ БАЙМААР

ӨӨР ЮУ Ч ХҮСЭХГҮЙ ЧАМААС БУСДЫГ…

ӨӨР ЮУ Ч ХҮСЭХГҮЙ ЧАМААС БУСДЫГ…

Луан: битгий уйл!!!

Би: *уйлах* уг нь энэ дууг Кай надад дуулж өгөх ёстой даанч тэр дуулахдаа муу

Луан: хэзээ ч бүтэхгүй бололтой… гэхдээ…

Би: Луан би ганцаараа баймаар байна

Луан: заза хэрэгтэй бол дуудаарай

Би: за

Нулимс зогсохгүй байна. Тэр яагаад зүгээр л над дээр хүрээд ирж болохгүй гэж? Яагаад зүгээр л тэвэрч болохгүй гэж.

<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<< 

Чанёл: хэзээ болтол ингэх юм?

Луан: чамд хамаагүй асуудал

Чанёл: хамаагүй гэнээ?

Луан: тиймээ бидний хэрэгт битгий оролц

Чанёл: тэгээ л дахиад Кай-г алдах уу?

Луан: юу гэнээ?

Чанёл: эхний удаа би та нарын хэрэгт оролцоогүй. Тэгээд яалаа зүгээр л тэрнийг цагаан даавуугаар бүтээхэд хий дэмий шаналж суусан одоо бас тэгэх үү?

Луан: Ёол!!! Би ядраад байна

Чанёл: хөөе Луан гэрэлтдэг бүхнийг од гэдэггүй юм. Шөнийн тэнгэрт гэрэлт цох хүртэл одноос тод гялбаж болдог даанч цох мянга хүсээч од шиг хайртай бүхнийхээ төлөө харваж чаддаггүй юм. Харин  тэр од хэдий нарнаас ч тод гялалзаж, солир мэт харваж чадах байсан ч өөрийн тэнгэрт  биш өөр тэнгэрт гэрэлтвэл цохноос дор байдаг юм.

Луан: цэцэрхэж дууссан бол баяртай

Кай-н талаас

Сүжон арай дээрдэж амьсгалынхаа аппаратыг салган эмчийн өгсөн таувшруулах эмийг уугаад хэвтэж байв. Сүг Ён!!! Тэр одоо яаж байгаа бол?  Буруу тийм үү?Миний хийсэн зүйл буруу тийм үү?

Дотор давчдаад байхаар нь эмнэлэгийн дээвэр дээр гаран суулаа. Уушиг агаараар дүүрч дотор давчдаж байсан бүхэн замхараагүй ч арай л дээрдэж ядаж л бүгчимдэж суухгүй юм.

???: ахаа

Эргэн хартал Сүжон цусгүй мэт хувхай цайж ядарч туйлдсан мэт цонхийх царайндаа инээмсэглэл тодруулан над руу хараад зогсож байлаа.

Би: хөөе Сүжон хэвтэхгүй энд юу хийж байгаа юм?

Сүжон: та миний мөрөөдлийг биелүүлэх үү?

Би: айн?

Сүжон: амархаан

Би: за юу юм? ^^

Сүжон: цаасан шувуу хийх

Би: тэгээ л болоо юу?

Сүжон: мхм

Би: гэхдээ цаас байхгүй шт

Сүжон: надад энд байна хихихи

Би: сэргэлэн гэдэг нь

Сүжон гартаа байсан хоёр цаасныхаа нэгийг надад өгөн өөрөө нэгийг нь нугалан

Сүжон: би үргэлж л хайртай хүнтэйгээ цаасан шувуу хийгээд тэрийгээ хэр хол нисэхийг харахыг мөрөөддөг байсан ^^. Эмнэлэгт ирэх тоолондоо ганцаараа дээвэр дээрээс нисгэж хайртай хүнд минь хүрээсэй гэж залбирдаг байсан… Үнэндээ би эмнэлэгт ирэх дургүй энд ирэхээрээ өөрийгөө өөрийн эрхгүй өрөвдөөд байдаг. Ганцаардмал, шаналалтай зүрх минь хэвийнхээсээ илүү зовдог тэгээд л би цаасан шувуу нисгэж сэтгэлээ тайтгаруулдаг. ^^

Кай: тийм үү? Гэхдээ…

Сүжон: уучлаарай дахиал таныг эвгүй байдал оруулчихлаа

Кай: зүгээрээ Сүг Ён ойлгоно

Сүжон: би ч бас тэрнийг алдмааргүй байна

Кай: үгүй ээ тэр минь ухаантай юм чинь ойлгоно бас одоо аль хэдийн бид хоёрыг уучилчихсан байгаа.

Сүжон: тэгвэл Сүг Ён руу явья

Кай: айн?

Сүжон: эсвэл энд хүрээд ир гээд хэлчих…

Кай: тэр…

Сүжон: би дуудвал тэр ирэхгүй гэхдээ л би тэрнийг хармаар байна

Кай: заза

Сүжон: гэхдээ хоёулаа эхлээд цаасан шувуугаа хийчихье тэгээд тэрэнд гэнэтийн бэлэг барья

Кай: за …

Миний талаас

Би: байна уу?

Сюзи: яасан бэ? Яагаад ийм дуу муутай байгаа юм?

Би: Сюзи би чамайг санаад байна *уйлах*

Сюзи: би ч гэсэн чамайг санаж байна

Би: хөөе би үхчихвэл эсвэл алга болчихвол чи намайг хайж миний хойноос харамсахгүй биздээ

Сюзи: битгий муу ёрлоод бай!!! Яасан яг юу болсон юм?

Би: Сүжон Сүжон!!!

Сюзи: Сү… Сүжон гэнээ? Тэр яаж??? Чи зүгээр биздэээ гэмтээгүй биз

Би: би зүгээрээ гэхдээ…

Сюзи: ямар нэгэн юм болвол цагдаад мэдэгдээрэй бас Сэүн Чанёл Луан гуравтай байнга хамт бай

Би: тэр намайг яах ч үгүй ээ

Сюзи: гэхдээ л болгоомжтой бай!!!

Би: үгүй ээ тэр Кай-г … бишээ миний Жон Ин-г…

Сюзи: Жон Жон тэр яасан бэ??? Тэрэнд

Би: заза зүгээрээ гэхдээ би энд баймааргүй байна. Хаашаа ч юм яваад өгмөөр байна

Сюзи: тэгвэл энд хүрээд ир. Муу найз нь ч бас чамайг санаад байна

Би: болох юм уу?

Сюзи: тэнэгтээд бай л даа

Би: заза тоглосон юм. Найз нь зүгээрээ утасаар ярьж байгаарай

Сюзи: хэрвээ ирэхээр бол маргааш ирсэн ч болно шүү

Би: за ^^

Утасаа таслан дэлгэцийн хартал нэг мсж… нэг л муу совин татаад байна.

Кай: миний хайр уурлаагүй биздээ одоо буцаад сургууль руу явж байна гараад ир ^^

Би: за ^^

Хэдий тэрэнд гомдсон ч гэлээ. Хэдий тэрэнд уурласан ч гэлээ хэзээ ч тэрнээс нүүрээ буруулж чадахгүй тэрэнгүйгээр нэг ч хоромыг өнгөрөөж чадахгүй. Хурдан цүнхээ аван гүйхээрээ сургуулиас гаран цэцэрлэг дундуур яаран Кай руу гүйж байтал. Урд сүүмийх зураглалыг харан өөрийн эрхгүй хөл минь зогслоо. Сүжон тэрний гарнаас сугадаж гартаа барьсан цагаан юмаараа тоглоно. Тэр энд юу хийж байгаа юм бэ?

Кай: хайр аа!!!

Би: Сүжон хамт байсан юм уу?

Кай: мхм харин бид хоёр эмнэлэгт үзүүлчихээд тэгээд Сүжон чамтай уулзмаар байна гээд

Би: чи тэгээд уулзмааргүй байсан юм уу?

Кай: хайр!!!

Сүжон: Сүг Ён би чамд шувуу хийсэн хардаа

Би тэрний өөдөөс сарвайн барьж байсан цаасыг булааж аван базаад

Би: чиний энэ хог чинь хэрэггүй

Кай: Сүг Ён!!!

Би: та хоёр надаар тоглож ханахгүй байна уу? Би тийм инээдтэй байна уу? Зүгээр л яагаад намайг тайван орхичихгүй ингээд хүн тамлаад байгаа юм бэ? Зүгээр намайг тайван орхи!!!

Кай: чи арай хэтэрч байна

Би: чи саяхан намайг орхиод явсан биздээ!!! Саяхан намайг хаяа биздээ тэгээд одоо энд энэ хөгийн өлөгчинтэй ирчээд миний өмнө ямар жүжигээ тавиад байгаа юм!!! *уйлах* зүгээр л намайг тайван орхичих тэх үү?

Кай: хэрвээ чи хүсч байгаа бол?

Би: та хоёрыг л харахгүй бол би сайхан байх болно

Кай: ойлголоо…

Тэр надаас өмнө салахдаа бас л энэ үгээ хэлж байсан. ОЙЛГОЛОО!!! Тэр яагаад ингэж надад уйтгар гунигийг ийм амархан үгээр үлдээж байгаа юм бэ? Би түүнээс юу ч гуйгаагүй зүгээр л хамт байхыг хүссэн надтай илүү цагийг өнгөрөөгөөсэй гэж хүссэн өөр юу ч хүсээгүй!!!

Хэд хоногийн дараа ( Сү Ёны сүй тавих ёслол)

Аав: хэдий энэ үйл явдал бидний хувьд аз жаргалтай амьдралын бас нэг үүд хаалга ч гэлээ. Хамгийн хайртай бас нэг охиноо үүрээ орхиод нисэхийг харах нэг талаараа бас нэг гуниг юмаа. Гэсэн хэдий ч тэрний аз жаргалтай байхыг харах өөрийн биеийн талыг олон энэхүү амьдралд хөлөө олж байгаа нь түүнээс ч илүү завшаантай бахадмаар үйл юмаа…

Ээж: *уйлах* охин минь багадаа ээжээ би хүнтэй суулаа гээл цүнхээ аваад гэрээс гардаг байсан. Төд удалгүй ээжээ би таныг санаад байна гээд буцаад ороод ирдэг байж билээ. Хэдий тэрнийг нэг л өдөр ингээд явахыг мэдсээр байсан ч ийм ойрхон ирэх юм гэж бодсонгүй. Гэхдээ охин минь ээжийгээ санаад буцаад ирж болохгүй шүү!!! Заза тоглосон юм. За тэгээд худдаа хандаж хэлэхэд миний охин гэрийн сайн эзэгтэй, сайн бэрийн хувьд дутуу дульмаг ч гэлээ амьнаас минь илүү үнэтэй эрдэнэг минь хайрлаж хамгаалж байгаарай…

Цугларан ирсэн хүмүүс дунд миний огт харж байгаагүй, бас огт мэдэхгүй хүмүүсээс гадна хамгийн хайртай хүмүүс мөн хамгийн ихээр үзэн яддаг хүн минь хүртэл ирсэн байлаа. Бариун урт хормойтой улаан сарнайн хэлбэртэй даашинзандаа тээглээд уначихгүйхэн шиг арай хийж тайзан дээр олны өмнө гарлаа. Хэрвээ бүдрээд ч юм уу? Эсвэл буруу гишгээд даашинжны нэг буланг урчихвал ээж үнэтэй авсан даашинж урчихлаа гээд намайг бараг гэрээс хөөх биз!!! Тайзан дээр гаран микрофон аван хоолойгоо засахад хүн бүр над руу харж Сү Ён нулимстай нүдээр над руу ширтэнэ. Магадгүй хүмүүс намайг юу хэлэх гэж байгаа бол хэмээн ам амандаа бувтнаж байгаа биз. Гэхдээ л Сү Ёнд биш зөвхөн хайртай түүндээ зориулсан дуугаа бас тэрний надад зориулсан дууг дуулахаар гарч ирсэн харин дуусгаж чадах болов уу?

Би: сайн байцгаана уу? Тиймээ би тэр үзэсгэлэнтэй жаахан болхи сүйт бүсгүйн дүү!!! Магадгүй намайг гарч ирэхэд л анзаарсан байх. Учир нь бид хоёр хоёулаа болхи…

Бүгд: ххахаха

Би: гэхдээ миний эгч надаас хамаагүй азтай. Тэр энэ амьдралдаа өөрийгөө будилуулахгүй бас бүдэрч унагахгүй үргэлж халамжлах хүнээ олчихсон. Бас би атаархсан л даа за энэ ч яахав. За үдшийн хамгийн хөөрхөн бас хамгийн бүтэлгүй сүйт бүсгүйд зориулж байна.

Төгөлдөр хуурын ая эгшиглэж худлаа хэлсэндээ эгчээсээ бас гэрийхнээсээ над руу гайхан харах Эрикийн нүднээс дальдчин зөвхөн түүнийхээ зүг харлаа. Хажууд нь суух Сүжон хүртэл намайг гайхан харж байгааг тоосонгүй зүгээр л түүн рүүгээ харна

Би: *дуулах*

Сартай үдэш тэр л оч

Сайхан чиний гэрэл тэр л  мөч

Надад чи хэлээч намайг яаж илбэдсэнээ

Нарнаас нууцаар  шивнээч надад яаж итгүүлснээ

ҮЙ ТҮМЭН ОДОД БАЙЛАА Ч 

ӨӨРИЙХ ЧИНЬ ГАНЦХАН БИ БАЙМААР

ӨГЛӨӨ БҮРИЙН НАРАН  БАЙЛАА Ч

ҮДЭШ БҮРИЙН ОД НЬ БИ БАЙМААР…

Тиймээ би дуугаа дуусгаж чадсангүй. Ард төгөлдөр хуурын ая хоосон эгшиглэж тэрний уруулыг хүчтэй үнсэх Сүжоныг харан зогсохдоо өөрийн эрхгүй салгалж байлаа. Би энд юу хийгээд байгаа юм бэ? Хэдий нүдэнд нулимс хурч байсан ч эгчийнхээ хамгийн сайхан үдшийг балалчихгүйхэн шиг тогтоон барьж байлаа. Гэнэт аяыг өөр нэгний хоолой чимэж гарнаас минь дулаахан гар барьж арай хийж намайг хөөргөчихөлгүй тогтоон барив.

Луан: *дуулах*

Цастай өдөр тэр л зүрх

Цагаан өнгө ягаахан уруул

Надад чи хэлээч чамайг яаж үнсэхийг

Намайг бүү зогсоогооч энэ л хайрын үнсэлтийг…

ҮЙ ТҮМЭН ОДОД БАЙЛАА Ч 

ӨӨРИЙХ ЧИНЬ ГАНЦХАН БИ БАЙМААР

ӨГЛӨӨ БҮРИЙН НАРАН  БАЙЛАА Ч

ҮДЭШ БҮРИЙН ОД НЬ БИ БАЙМААР…

Чам руу очих замд гүүр барьлаа

Чиний явах зүгт нуур тослоо

Чамаас ирэх хариуг үүр хүлээлээ

Чамайг ирэхэд үүрийн наран  угтлаа

Чамтай хоёул зүүдээ манан жаргалаа

ӨӨРИЙХ ЧИНЬ ГАНЦХАН БИ БАЙМААР

ӨӨР ЮУ Ч ХҮСЭХГҮЙ ЧАМААС БУСДЫГ…

ӨӨР ЮУ Ч ХҮСЭХГҮЙ ЧАМААС БУСДЫГ…

Би: *уйлах* Луан би эндээс явмаар байна *шивнэх*

Луан: за

33 thoughts on “Full moon & Rambler star (chapter-20)

  1. ЕООХ СОН СҮЖОН ЧИ ҮХЭД ДАЛРААД ФГ ТХҮ ЯЧН ГЭЦҮТЭЙ ҮЙЛЫН ҮРТЭЙ ХАР БАЛАЙ ХҮҮХЭН БЭ КАИ ЧИ НЭРЭЭ СҮЖОНЫ ЖҮЖИГЭНД ИТГД НОХОЦН ЗАМААР ОРНОДОО !!! :))

  2. fffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffffff
    bi chamaig yamar ih uzen yadaj baina geech SUJONG -________-
    goy blsn bnoo 😀

  3. сүжон гэдэг энэ новшийн охиныг дэлхий ертөнц сансар огторгуйгаас зайлуул эсвэл шууд хорт хавдараар үхүүл

  4. КАЙ НОХОЙН ЗАМААР ОРДГООРОО ОРСН -_- ОДОО ТГД ЯХИЙН БГН =]]] СҮЖОН МУУ ХӨГИЙН ХҮҮХЭН ҮХЭЭСЭЙ -_- ЭСВЭЛ ЛАЙ2 ЭНЭ НЭГ КАЙ Нь ТГД ЭНЭ ЭРГҮҮГИНХЭ ЖҮЖИГЭНД ОРД БЖ БН БИЗ ЛУАНТАЙГАА НИЙЛИЙ =]]

  5. Suujong baihgui bolchihvol ene zohiomjiig adal yavdaltai bolgoh hun baihgui bolchih baih l daa bainga gai udaad baisan hun alga bolchihvol denduu utgagui ene heveer ni yavjil baival deer

  6. энэ муу Сүжоныг зайлуулаад,буцаад Кай дээрээ очмоор бнаа ^^ ,дараагийн хэсэг хэзээ орох вээ? хүлээж тэвчихгүйнээ 😥

  7. TT.TT muu jujigchin Sujon terend ni itgeed tengteed bga Kai hoyr hoyulaa hamt hutlultsuud ter tenger luu gee ywaasai bilee (uuchlaarai Kai-g oroltsuulsand unendee l ene 2iin iim bdliig haraad tewchij chadahgui ni eswel ene 2 endee uldeed uuruu uhchii….) TT.TT unheer goy zger l uuriin erhgui nulims hatsar norgonom

  8. xexe bi ene blogig sayhan l mddeg blson shv nmaig set bichdeggvi bsn gwl hudla bi odo mddeg blson blhor bnga sete bichne
    eo ene zohiomjig unshihar uilah gd bhinma estoi getsv
    ghde goe blje amjilt

    1. би өөрөө зохиосон удахгүй дуугаа бүрэн ихээр дуулсан бичлэгийн тавьнаа гэхдээ групп дээр 😉

  9. Kai chi yaj chadvaa T.T Ene sujoniig alah huseltei hun ene zohiomjiig unshij bgaa buh humuus gej bodoj bna. guij bna sujoniig zohiomjind zaaval uhuulj ogoorei. tegehgui bol bi yag delberlee. bas dahiad gants guilt Luhantai niiley tehuu. kai mini itgeliig aldlaa gesen hehe. zohiomj bol perfect ^^

  10. Hoooh ymr goy ym be??? Dragiin heseg?? Bi ene zohiomjiig say l unshlaa ehnees n avhuuld unshsn jn 12 tsgaas 5 hurtel ulairaad unshchij hhe draagiin hesgiig hurdn orulj ogooj guiy 🙂

Сэтгэгдэл бичих