7469288874_782e21c57e_o

Тэргэл сар ба Тэнүүлч од

Би: *уйлах* Луан би эндээс явмаар байна *шивнэх*

Луан: за

Тэр гарнаас минь хөтлөн тайзнаас буулгаад бүсэлхийгээр минь тэвэрэн ширээ хүртэл алхлаа.

Луан: хүлээж бай гадуур хувцасыг чинь аваад ирье

Би: за

Би ширээн дээр суун эргэн тойрныг харлаа бүгд л баяртай харагдаж ганцхан тэр л над руу гунигтай харна. Тэвчихгүй юм шиг байна зүгээр л Сюзи руу яваад өгье тиймээ маргааш байсан ч хамаагүй тэрнийг харахгүй байвал арай дээр байх байх…

Луан ч ирэн гарах хаалга руу бид хоёр алхтал хойноос дуудан зогсоолоо

Сү Ён: баярлалаа миний муухай дүү

Би: юунд нь баярладаг юм харин ч сайхан өдрийг чинь балалчих шахлаа

Эрик: үгүй дээ зүгээр тэр дуу гайхалтай санагдсан бас бид хоёрыг учруулсанд баярлалаа

Тэр хоёр хөтлөлцөн өөд өөдөөсөө инээх нь туйлын аз жаргалтай харин би энэ аз жаргалыг мэдрэхгүйдээ харамсаж байна.

Луан: хоо хос шивээс үү?

Сү Ён: мхм гоё байна уу?

Эрик: би санаачилсан юм

Би тэр шивээсийн ерөөсөө анзаараагүй байсан Луаныг шивээсний талаар хэлэхэд ч хайгаад олсонгүй зөвхөн Сү Ёныг гараа зөөлөн илэх үед л анзаарлаа. Тохойныхоо үений дээхэн  талд нь FOREVER гэж бичсэн нь ихэл өвөрмөц юм бас гайхалтай тэр хоёр хоёулаа ингэж бичсэн юм байхдаа. Бас Луан яаж хос гэдгийн мэдсэн юм  бол? Намайг гайхан бодох зуур Луан гарнаас татан Эрик Сү Ён хоёрт дахин баяр хүргээд лифт рүү дөхлөө.

Гэрт ирэхэд хүйтэн гэр минь намайг тосч энэ бүх ганцаардал дунд сарны гэрэл л надад хань болж байлаа. Ямар ч тэнхэл үлдсэнгүй шууд л үүдэндээ сөхөрч суугаад гэрээ нэг тойруулж харлаа. Дурсамжинд минь үлдсэн тэрний зураглал намайг тайтгаруулах мэт нүдэнд минь үзэгдэж тэрний хоосон дүр өрөөний булан бүрт харагдана. Өвдөгөө тэврэн мэгшин уйлахад зүрхэнд минь гүн шигдэх өвчин улам бүр зовиурлана. Хэдий хугацаа өнгөрснийг ч мэдэлгүй суусаар арай хийн босон шүршүүрт хальт орсон болоод унтахаар ор луугаа очлоо. Орныхоо бүтээлгийг аван хэвтэх гэтэл орон дээрээ нэг юм унах чимээ гарав. Юу байдаг билээ хэмээн бодон доошоо тонгойн хартал бор цаасан тугтуй дээр миний нэрийг бичсэн байх нь надад ирсэн илгээмж бололтой. Болгоомжтой нээн үзтэл онгоцны тиз бас нэг бяцхан захиа

Үзэсгэлэнт сарны туяа тод байлаа ч

Үнэн ч од нь олоогүй

Үүрдийн хайр нь бүтээгүй

Үргэлжлэл нь ч бас бүтэхгүй…

Сар мөхөх цагт бусдын жаргал ирнэ

Мартагдсан хайр сэргэнэ

Саруул орчлон миний хувьд цэлмэнэ

Магадгүй цусан өшөө дуусна!

Хайрт найз минь ингээд л бүгдийг дуусгаад хүрээд ир Сюзи

Кай-н талаас

Сүг Ёныг дуулах зуур би юу хийж энд суугаагаа ойлгосонгүй хэний төлөө ирсэн хэнд хайртайгаа бас яагаад би ямар ч хүчгүй гэдгээ ойлгохгүй байна. Би хайртай хүнээ хамгаалах хүчгүй, тэрнийгээ уйлж байхад нь нулимсын арчих хүчгүй, даруулахгүй зовоохгүй унагахгүй үргэлж тэрнийгээ халамжлах ёстой байтал түүнд итгэж ч чадахгүй үргэлж зовоодог үргэлж тэрнийгээ уйлуулдаг тийм байхад би хэний төлөө ирсэн нь хэнийг хамгаалах нь ямар хэрэгтэй юм бэ? Би хамгийн хайртай хүнээ ч хамгаалж чадахгүй байхад би өөр бусдын төлөө юу хийж чадах юм бэ?  Сандалаасаа босон тэрний зүг очих гэтэл Сүжон гарнаас бариад босгосонгүй…

Би: би тэрэн дээр очих хэрэгтэй

Сүжон: та миний хажууд байх хэрэгтэй штээ

Би: үгүй ээ би тэрэнд хайртай би тэрнийг ингээд орхиж чадахгүй

Сүжон: тэгвэл би танд хайртай

Тэр над руу дөхсөөр хоёр гараараа эрүүнээс минь барин хүчлэн уруул дээр минь үнслээ. Зогсоох гэтэл болсонгүй хоёр гараараа мөрнөөс нь тулан түлхэх гэтэл тэр улам ойртсоор байлаа. Гэнэт өөр нэгэн эрэгтэй дуулж миний орон зайг дүүргэх шиг хамаг хүч минь барагдахад тэр ч гэсэн зогслоо. Луан тэрний минь гараас барин нулимсыг нь арчин тайзнаас буулгалаа. Би тэнд байх ёстой биздээ!!! Би л өөрөө тэнэг байж би л тэрнийг орхисон үргэлж тэрнийг ойлголгүй зүгээр л дотроо тэврүүлэх гэсэн ч гаднаа надад гомдож уурладаг төрхийг нь ойлголгүй үргэлж тэрнээс холддог би үргэлж тэрнийг хэцүү байхад нь орхидог би л тэнэг…

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 

Ширээн дээрээ суун тэрнийхээ бичсэн бичгийг харан сууна. Миний ЖонЖон!!! Тиймээ би чинийх. Кай биш  Жон Жон гэж дуудуулаад энд биш чиний хажууд баймаар байна. Хүчлээд хүчлээд дийлэхгүй зүрхээ зүгээр л зөнд нь хаямаар байна өвдөөд байгаа энэ өвдөлтөө тэсэхгүй зүгээр л чамаараа идгээмээр байна. Чимээгүй ангийг утасны дуу цочиож намайг залхаах дууг нь хаахаар завдтал зүгээр л мсж байж…

ХХХ: зааланд хүрээд ир. Хурдлаарай нус минь…

Луан юм байхдаа бас надаар яах гэж байгаа юм бол? Хөлөө чирсээр сургуулийн коридороор явсаар зааланд очлоо. Хэн ч алга хоёр давхарынх нь үзэгчдийн суудал дээр хүртэл нэг ч хүн алга…

???: чамд юу хэрэгтэй юм.

Эргэн хартал Луан хоёр гараа зөрүүлэн цээжин дээрээ барин над руу муухай харсаар зогсож байлаа.

Би: харин чамд юу хэрэгтэй юм?

Луан: чи өөрөө дуудсан биздээ?

Би: үгүй чамайг л танихгүй дугаараас мсж бичсэн гэж бодсон

???: ахаа!!! гэх гайтай дуу бид ардаас сонсогдож Луан ч бас хэн гэдгийн таньсан бололтой залхсан байртай бид хоёул эргэж харав.

Луан: чи дуудсан юм уу?

Сүжон: үгүй Кай чи дуудаагүй юм уу?

Би: үгүй ээ

Зааланд хэн нэгний алга таших дуу цуурайтаж бид  гурав өөрийн эрхгүй чимээ гарах зүг харлаа. Яг сагсны шийдний самбарын дээхэн талд хоёр давхарт Сэүн бид гурав луу хараад зогсож байлаа.

Сэүн: би дуудсан юм *малийх*

Би: чи хаана байж байгаад ирсэн юм?

Сэүн: тэр тийм чухал юм уу?

Луан: яах гэж энд дуудсан юм?

Сэүн: одоо л зөв асуулт асууж байна. Гэхдээ та нар биш би та нараас онцгойлбол Сүжоноос асуух гэж дуудсан юм.

Би: тэгвэл бид хоёр ямар хэрэгтэй юм

Сэүн: та хоёрт ч бас энэ асуултын хариулт сонирхолтой байх байх гээд… тийм үү? Сүжон… чи ч бүр турчихжээ яасан ойрд сэтгэл санаа чинь тавгүй байна уу? За энэ ч яахав

Сүжон: надаар яах гээд байгаа юм? *уурлах*

Сэүн: чи биш би чамаас асууна гэсэн байхаа *уурлах*

1-рт чи яах гэж Сүг Ёны гэрийн хаягыг судалсан юм?

Бид 3: О.О

Сүжон: юу яриад байгаа юм?

Сэүн: харин би юу яриад байгаа юм болдоо?

2-рт яах гэж тэрний үйлдэл бүрийг судалсан юм?

Бид 3: О.О

Сэүн: 3-рт яах гэж тэрэнд ингээд гай болоод байгаа юм?

Би: чи яг юу яриад байгаа юм. Ойлгомжтойхон тайлбарлаад өг.

Сэүн: яагаад намайг гэнэт алга болсоныг мэдэх үү? Энэ бүхэн үнэхээр толгой эргүүлж байсан. Дотор нь зууралдаад байгаа болохоор бүр ч хэцүү байсан. Харин гэнэт та нараас холдоод холоос ажиглахад бүх зүйл илхэн болсон. Тэрнийг хэн бэ? Гэдэг нь тодроол ирсэн.

Луан: чи маяглаад байхаар зүгээр хэлээч…

Сэүн: Луан чи ч гэсэн бүгдийг мэдэж байгаа биздээ?

Луан: яг юу?

Сэүн: заза ингэж байгаа юм биздээ. Яг юунаас эхлэж хэлэх вэ? байз… аан тийн Сүжоны энд ирсэн өдрөөс эхэлье.

Сүжон: *сандрах* би явлаа

Сэүн: байж бай киноны гол дүр явчихаар сонирхолгүй биздээ муаххаха. Анх тэр ирэхдээ л бүгдийг тооцолсон байсан. Сүг Ён хэнтэй дотно хэн тэрний найз вэ? хэн тэрний талаар илүү мэдээлэл өгөх вэ? аан бас хэнийг урхидвал тэр илүү шаналах вэ? гэдгийг тэр мэдэж байсан тэгээл  Луантай танилцаж эмзэг сэдвийг нь хөндөн дотноссон. Тэр ч мэдээж амархан байсан байх. Өдөр бүр чамайг Сү Ёны ажилын хажуугаар зөрж өнгөрөхдөө биднийг тагнадаг байсныг би анзаараагүй гэж бодож байна уу? Уучлаарай хонгор минь над руу харж байгаа хүн болгоныг би мэддэг юм. Тэр ганц Луаныг ажиглаад зогсоогүй бид бүгдийг ажиглаж байсан. Нэг л өдөр гэхдээ маш тохиромжтой цагыг сонгож бидний өмнө ил гарч ирсэн. Гайхалтай дур булаам охин 00-н дэргэд та хоёрын өмнө гэнэт гарч ирсэнийг санаж байна уу?  Аан бас ил задгай хувцас нь тэрний нууц бүхнийг харуулж байсан онцгой содон шивээс хагас сар билүү? Хахахха

Сүжон: чи юу яриад байгаа юм?

Сэүн: чи ингэж мэдэн будилсаар бидний дунд аль хэдийн орчихсон. Сү Ён тэрнийг хаана харлаа гэж байсныг санаж байна уу? Тэр үед би Сү Ёны гаран дээрх шивээсийг харсан мэдээж шүүдээ. Тэр тэрнийг шивээсний газар л харсан байж таараа. Эхэндээ үнэхээр толгой эргүүлж байсан ч анхны сэжигээ тэр дугуй унадаг өдөр үлдээсэн. Намайг тэрнийг түлхэж унагасныг санаж байна уу? Би бүсгүйчүүдэд тийм ч муухай ханддаггүй л дээ гэхдээ тэр өөрөө тийм ч эелдэг байгаагүй

Сүжон: хахахха чи  хаягдсаар байгаад ийм муухай ааштай болчихсон байхаа

Сэүн: чи харин хаягдах тоолондоо идсээр байгаад ийм бүдүүн болчихсон байхаа

Сүжон: чам шиг л сайн найзынхаа тэнэг өлөгчинд дурлаж тэнэгхэн зүрхээ шархлуулаагүйдэг

Сэүн: би энэ үгийг чинь хэзээ ч мартахгүйээ

……………………………………………..

Сүжон: чи муу…

Сэүн: энэ бүхэн ингээд дуусна гэж бодож байна уу? Харин ч эхлэж байна. Тэр угаасаа гэнэт гарч ирж Сүг Ёны зүрхийг үхүүлэх авьяастай. Гэнэт л хаа нэгтэйгээс ахаа гээл гараад ирнэ. Тэр нь даанч санамсаргүй биш үргэлж тэр чухал үед гарч ирнэ. Нэг өдөр дэлгүүрт явж байхад баахан танхай залуус орж ирсэн. Би ч жаахан айсан ч тэдний яриа үнэхээр сонирхолтой байсан. Нэг хацар нь улайж алгадуулсан байртай охин Сүжоны нэрийг хэлэхэд л бүгдийг бас ойлгосон. Тэд үнэндээ Сүжоноос үхтлээ айж байсан. Тэрний хий гэснийг хийхгүй бол дахиал тэр охин шиг зодуулах юм болно гэж ярьж байсныг санаж байна. Тэгтэл тэр маргааш нь бидний дунд дахиал ээлжит жүжигээ тавьсан Кай тэрнийг хэдэн танхай залуучуудаас аварсан гэлүү. Тэр миний нэг цохилтыг ч үнэндээ дийлэхгүй байж яаж тийм аймшигтай Сүжоныг аврах билээ?

Би: О.О чи яаж?

Сэүн: тэр ч үнэхээр авьяастай хүн шүү!!! Бас болоогүй манай Чанёлыг шатнаас түлхээд амжсан чадалтай охин шүү!!!. Уг нь би тэрний оронд гэмтэх байсан тийм биздээ?

Сүжон: би чиний утгагүй яриаг сонсмооргүй байна.

Сэүн: одоо ганцхан асуулт? Чи яах гэж тэрэн рүү Сюзигийн өмнөөс тиз явуулсан юм.

Би: юун тийз?

Луан: чи байсан байхнээ!!!

Сүжон: аххахахаххаха чи ч ухаантай жаал юмдаа!!! Та нар шиг тэнэг хүн дунд ийм хүн байна гэж бодсонгүй шүү!!! Тиймээ миний богино хэмжээний жүжигийг таалан соёрхсонд баярлалаа жаалаа. Харин чи хэтэрхий оройтчихлоо. Тэр хайрт Сүг Ён чинь хэдийн явчихсан. Хахаххаха

Би: тэр хаашаа явж байгаа юм?

Луан: Япон…

Би: би хурдан явах хэрэгтэй тэрнийг зогсоох хэрэгтэй

Луан: би машинаа аваад ирье

Сүжон: хахахха энд ч надад хийх зүйл  байхгүй юм шиг байна.

Сэүн: үгүй шүү. Чи надтай үлдэнэ бас хуучны андуудтайгаа уулзана. Ахаххахаха

Луан бид хоёрыг заалнаас гарах гэтэл өмнө нь Сүжоныг дээрлэхэж байсан танхай залуус баахан мод төмөр барьсаар орж ирэв. Өөрийн эрхгүй зогстол дахиал бидний хажуугаар зөрж өнгөрөөд нэг өндөр банди нь Сүжоныг цохиод шалан дээр унахад нь ямар ч өвөрдсөн шинжгүй  бусад нь түүнийг өшиглөлөө.Архан талд түүний аймшигтай орилох чимээ сонсогдож зүрх давхийж байсан ч  би сатаарсангүй зүгээр коридороор тэрэн рүүгээ яаран гүйлээ.

Миний талаас

Хэдий явахыг хүсч байсан ч өөрийн эрхгүй хорогдоод байна. Ядаж нэг удаа тэрнийгээ хармаар байна. Нислэг хоошлоход золтойл баярлачихсангүй жаахан ч гэсэн энд байх нь байна шүү дээ яаралгүй машинаасаа буун нисэх буудал руу алхахад Чанёл ч бас хажууд нэг л явуулмааргүй байгаа бололтой удаанаар алхана. Яг орох гэтэл хойноос миний нэрийг дуудах шиг… эргэж хартал хэн ч байсангүй

Би: сая намайг дуудсан уу?

Чанёл: үгүй ээ

Дахиад алхах гэтэл дахиал миний нэрийг дуудах шиг боллоо. Хойшоо эргэж харан тэрнийг байж магад хэмээн д догдлон ухран хэд алхтал юу ч харагдсангүй. Дахиал нэр дуудлаа. Тиймээ тэр мөн байна нарны гэрэлд нүд гялбаж би яг л мөрөөдөж байгаа юм шиг тэрний царай гэрэлд гялбаж манан дундах сүүдэр шиг бишээ яг л зэрэглээ шиг харагдана. Эсвэл би үхчихсэн юм болов уу? Яг л би аз жаргалыг эцсийн хоромдоо мэдрээд диваажин руу явах гэрлээ харсан хүн шиг харамсах бас баярлах сэтгэл хамт төрнө, тиймээ би үхчихсэн юм шиг байна. Өөрийн эрхгүй өөдөөс гүйн ирэх тэрнийхээ зүг гүйтэл тэр намайг хараад баярлаж байсан бол одоо царайнд нь айсан бас гайхсан шинж тодорч миний нэрийг дуудах нь хүртэл аюул гэж байгаа аятай анхааруулан дуудна! Харин сүүлийх нь үг нь сонсогдсонгүй ер нь тэрнээс минь өөр хэн ч харагдахгүй бас тэрний миний нэрийг дуудах дуунаас өөр юу ч сонсогдохгүй байна. Алхам алхамаар ойртсоор тэр минь хэдэн алхмын цаана байхад би тэрэн рүүгээ очиж чадсангүй! яг л над дээр ирэхийн завдалгүй нүд харанхуйлж нэг зүйл намайг хүчтэйгээр түлхэх шиг. Бүх зүйл харанхуй бас аниргүй… одоо л саналаа машины дохио, Сүг Ён болгоомжтой машин гэх айдаст дуу … намайг хүчтэй түлхэх тэр цохилт… нүдээ нээхэд би бас л үхчихсэн юм шиг хурц гэрэл өөдөөс тусаж хэн нэгний дулаахан тэврэлт мэдрэгдэнэ тэрнийгээ байх хэмээн баярлан хартал Луан байна. Тэр эцсийн хүчээ шавхаж байгаа мэт өөрийгөө хүчлэн инээгээд намайг улам чанга тэврээд нүдээ аньлаа. Ингээд л дахиад бүх зүйл харанхуй…

Нүдэнд юу ч харагдахгүй ч бүх хүмүүсийн яриа орилох чимээ нь сонсогдож байлаа. Хамгийн түрүүнд тэрнийхээ дууг танин дотроо инээлээ. Тэр миний хажууд байна. Гэхдээ тэр яагаад сандарчихсан юм бол? Бас Сэүний эмчээ эмчээ гэх нь сонсогдож Чанёлын хурдлаарай зүрхний хэм нь алдагдаад байна гэх нь аймшигтай сонсогдоно. Харин Луан хаана байна. Тэр надад гомдсон юм болов уу? Юу ч мэдрэхгүй бүх мэдрэхүй дундаас минь зөвхөн чих минь ажиллаж байх шиг.  Одоо харин үл таних нэгний дуу ойрхон сонсогдож байна.

???: аль хэдийн зүрх нь зогсчихсон бид хэдийн оройтсон байсан.

Кай: тэгвэл ядаж тэрнийг минь авраачдээ

???: бид чадах бүхнээ хийх болно

Сэүн: Кай тайвшир…

Тэдний яриа алсад сонсогдож миний бие тэднээс холдсон мэт санагдана. Үгүй ээ би хаашаа ч явахгүй тэдэнтэйгээ хамт баймаар байна намайг үлдээ!!! Дотроо хэдий орилсон ч юу ч сонсогдохгүй байна. Одоо юу ч сонсогдохгүй байна. Би хаана байгаа юм бэ? Харанхуй дунд дуу гарах нь бүдэгхэн гэрэл ассан аятай баярлаж байлаа. Даанч тэр дууны давтамж өөрийн эрхгүй уур хүргэжусны дусал газарт тусах мэт тэр сонин чимээ чихэнд нэг л таагүй. Бас дүннннннннннн хэмээн хөндий дугарах нь том аппаратны дүнгэнэх дуу шиг бас үе үехэн төмөр хангинаж нэг эрэгтэй хүний бусдаасаа юм нэхэх нь сонсогдож өнөөх муухай үе үе тасалдах чимээнээс өөр юу ч сонсогдохгүй байна. Хамгийн сүүлд сонсогдсон чимээ бас л чихэнд чийртэй чих дүжирэх мэт тод бөгөөд аймшигтай харин тэр  чимээнээс хойш юу ч сонсогдсонгүй дахиал аниргүй харанхуй ингээд л бүх зүйл дууслаа… тиймээ энэ л үлгэрийн төгсгөл миний ирсэн дуваажингийн хязгаар юм шиг байна.

Үлгэр ингэж дууссан гэж үү? Үгүй дээ бүгд маш сайн байгаа… хорвоо дэлхий эргэдэгээрээ эргэж орчлон дэлхий оршдогоороо оршиж байгаа. Ганцхан тэдний орших ертөнц л өөр хэдий ч хүн бүхэн аз жаргалтай байгаа. Од хайртай хүнээ авраагүй ч оронд нь тэрний хамгийн сайн найз аварсан. Гэсэн ч тэр мөн л аз жаргалтай байгаа. Хамгийн ихээр хайртай тэр одынхоо хажууд тэнгэрт оршиж байгаа нь харамсалтай ч энэ үлгэрийн төгсгөл биш. Сү Ён Эрик хоёр ээж аавтайгаа хамт Японд том бизнес эрхлэхээр явсан. Тэр нь ч Эрикийн нууц авьяасыг нээсэндээ. Тэр юу вэ? гэж үү сайн бизнесмэн!!! үгүй дээ… тэгвэл маш содон авьяастай гэж үү? Бас л үгүй… аан тэгвэл маш чадварлаг тогооч бас л биш тэр маш сайн аав болсон… :> харин тэдний бизнесийг Сү Ён Эрик хоёр хөгжүүлсээр байгаа. Мэдээж тэр бол хүүхдийн цэцэрлэг. Эрик хоёр ихэр банди бага охиноо хархаас залхуурсандаа л ингэсэн гэж бодож байна уу? Бас л үгүй тэр мэдээж өөрөө хүүхдэд хайртай болохоор нээсэн хэрэг. Харин Сү Ёны кафе яасан бэ? Тэр ч бас амжилттай бизнес болохоор Кай  Сүг Ён хоёр нэг ёсондоо өвлөж авсан. Бүх санхүүгээ Сэүнд бариулхаар шийдэж тэр нь ч зөв сонголт болсон үнэндээ Сэүн шиг ухаантай бас нарийн хүн олоход үнэхээр бэрх байх л даа. Сэүн мэдээж нэг ч зоос алдалгүй тооцож өөрсддөө хүртэл хоолны тооцоо боддог нэг ёсондоо маш чанга ня-бо болсон. Чанёл Сюзи хоёр харин хамт байгаа. Чанёл бас л нарийн тооцоотой хүн Япон явах онгоцны тийзийг тэр үхүүлэхийг хүсээгүй хорвоо дээрх хамгийн сайхан санаа гэж хэлээд тэр өөрөө явсан. Одоо тэр хоёр юу хийж байгаа вэ? гэж үү? Хайртай хосууд болсон уу? Бас л үгүй тэр хоёр нийлж хүн хулхиддаг болсон. Яг ч тэгж хэлж болохгүй юм байна тэд чинь гэр бүл бусниулагч шүүдээ. Амьдралаасаа залхаж уйдсан мөнгөө үрж ядсан гэрийн авгайчуудаас, мөнгөө багтаахаан больсон баян өвгөчүүлээс мөнгө салгаж оронд нь хэдэн сайхан зугаатай өдөр бэлэглэдэг тийм л буянтай хүмүүс шүүдээ. Гэхдээ тэр хоёр өөрсдийгөө жинхэнэ хайрын элч нар хэмээн хэлдэг нь бас л сонин. Чанёл Сэүнээс үе үе хэрхэн  мөнгө салгах бас зарим тулгамдсан асуудлынхаа талаар тусламж авдаг. Сүг Ён Кай бол… Кай азын од байсан бололтой үргэлж тэр хоёр сугалаанд хождог бас хэзээ ч юмаа хаяж байгаагүй нь сонин нэг л тийм сонин гэхдээ тэр хоёр жаахан төвөгтэй ер та нар өөрсдөө харсан нь дээр байх

Би: хөөе Кай!!!

Кай: битгий орилоод бай цаад чөтгөр чинь сонсчихно

Би: хаашаа явж байгаа юм бэ?

Кай: чимээгүй бай л даа

Би: заза

???: хөөе хулгайчуудаа!!!

Би: ааа *орилох*

Кай: муу чөтгөр!!!

Сэүн: ажлын байраа яагаад хүнгүй орхиж байгаа юм?

Кай: хөөе бид хоёрын кафе болохоор дуртай үедээ хааж дуртай үедээ нээх болно

Сэүн: тэгвэл санхүүгийн хувьд алдагдалтай ажиллана

Би: Сэүн ганц л удаа эрт хаачихья

Кай: мхм зөвхөн өнөөдөр чи ер нь хамт явах юм уу?

Сэүн: болж байна!!!

Би: *шивнэх* хайраа Сэүнээр яах гээд байгаа юм?

Кай: яахав дээ!!!

Сэүн: сонсогдоод байна… за тэгээд хаашаа явах юм?

Кай: од харна өнөөдөр одод байршилаа сольно ^^ тэгээд зүгээр л саад орж нуруугаа жаахан амраангаа тэнгэр ширтэх гээл

Би: чи намайг асуухаар хэлэхгүй байсан байж!!! *уурлах*

Кай: чамайг тэвчээртэй байсан бол хэлэх л байсан шт

Би: чи муу ийм зэвүүн байхгүй юу?

Кай: чи өөрөө ийм адгуу байхгүй юу?

Би: муу мангар минь тэгээд тайван чамаас олон юм шалгаадаггүй охин дээрээ очооч

Кай: тэгнэ за

Би: яваач тэгээд

Кай: явж байна

Сэүн: -_-  ядаж наад явах асуудлаа өдөрт 10 хэлж байгаач

Кай: ханнн нэг л өдөр явна

Би: яваач чи муу!!! Яг одоо яв

Сэүн: новш гэж -_- энэ кафе ашиггүй байсан бол би эндээс аль эрт зайлчихсан байгаа. Чанёл Сюзи хоёр дээр очоод эмгэн найрч мөнгө салгадаг ажил хийхгүй юу?

Би: чи бас яваач!!! Ер нь

Кай: тийн шт ядаргаатай юм чинь

Би: хайраа ер нь яагаад явах гээд байгаа юм?

Кай: чи л өөрөө хүн гоё гэнэтийн бэлэг барих гэж байхад тэвчээргүй загнаад байдаг байж

Би: заза хайрыгаа уучлаарай

Кай: юу гэж чамдаа уурлах билээ мукакакка

Би: хайр!!!

Кай: яасан?

Би: надаас салж болохгүй шүү!!!

Кай: юу гэж явах юм. Ийм хөөрхөн амьтнаасаа юу гэж салах юм

Би: миний муу муухай хайр

Кай: муухай гэнээ?

Би: тийн муухай

Кай: чи тэгвэл заваан за

Би: хөөе би хэзээ заваарсан юм?

Кай: тэгээд би хэзээ муухай байсан юм?

Би: муухай л байгааздээ муу хөгийн амьтан чинь

Кай: хөөе би хөгийндөө яачихсан юм!!!

Би: хөгийн байгааздээ!!! Авгай шиг хэрүүл өдөөд

Кай: больж үз чи дуугүй байдаг байсан бол …

Сэүн: амаа татаач дээ!!!

Би: чамд ямар хамаатай юм?

Кай: тийн бид хоёрын хэрэгт битгий оролц хайраа явья

Би: мхм дандаа энэ нэг юм гай болноо

Сэүн: -_-

Би: хайраа муухай гэдэг чинь эгдүүрхээд тэгж хэлж байгаа байхгүй юу

Кай: заваан гэдэг чинь өхөөрдөж байгаа байхгүй юу

Бид гурав явсаар гэрийнхээ хажуугийн цэцэрлэгт ирлээ. Хэдий жаахан тухгүй бас сэрүүхэн байсан ч гэлээ одод үнэхээр сайхан харагдаж байна. Сэүн бид хоёр савлуур дээр суун Кай харин хажууд гомдолтой нь аргагүй

Кай: хайраа би хаана суух юм?

Би: тэгээд Сэүнээр яах гээд байгаа юм гэж хэлээ биздээ

Сэүн: та хоёр анхнаасаа 30минутын чөлөө гуйсан бол би ойрхон газар гээд зөвшөөрөх л байсан одоо яая гэхэв дээ

Кай: тэгээд би одоо яах юм?

Би: газар суу!!!

Кай: өөрөө угааж өгөх юм шиг яриач!!!

Би: хөөе би угаадаг л биздээ!!!

Кай: чи биш угаалгын машин угаадаг юм!!!

Би: тэгвэл угаалгын машинаа өөрөө ажиллуулж байгаарай

Сэүн: ам цангаад байхад та хоёр юугаа хуцаад байгаа юм бэ? Мөнгө өгье нэг нь уух юманд яваад ир!!!

Би: чи анхнаасаа ажил дээр үлдэхгүй яасан юм!!!

Кай: муу чөтгөр сонсоогүй байсан бол би энд ингээд зогсож байхгүй байсан юм

Би: бас мөнгө өгье уух юманд яв гэнэ шүү!!! Миний хайрыг зогсоочихоод бас зарах нуу

Кай: тийн хайраа хоёулаа хуваагаад сууя

Би: мхм

Сэүн: новш юмдаа та хоёр

Сэүн рүү муухай харж байтал тэнгэрт нэг од харвав.

Би: хооо

Кай: сайхан харагдаж байна

Сэүн: Луан минь одоо тэр тэнгэрт тэрэнтэйгээ сайхан байгаа байхдаа

Би: ……………………………………

Кай: тэр хоёр одыг харж байна уу? Хоорондоо их ойрхон тэр хоёр одыг…

Би: за

Сэүн: тэр хоёулахнаа тусдаа байгаа юу?

Кай: мхм тэр бол Луан бас миний өмнөх зургаа дах од

Би: хоооо

Сэүн: жаргалтай л байгаа юм байна

Би: би тэрнийг санаж байна

Кай намайг тэврээд энгэртээ наагаад

Кай: бид бүгд санаж байгаа

Би: хайраа хоёулаа хүүхэддээ Луан гэдэг нэр өгөх үү?

Кай: юун хүүхэд?

Би: -_- муу тэнэг

Сэүн: эхнэрийгээ жирэмсэн гэдгийг мэдээгүй юм уу? -_-

Кай: О.О

Би: аанхан хайраа!!! Чи намайг таргалаад их идээд мөнгө үрээд байна гээд загнаад байсан. Их унтлаа гэрээ цэвэрлэ гээд үглээд байсан бас ямар ядаргаатай олон ааштай юм гээд байсан

Кай: би ч тэнэг юм даа

Сэүн: -_- одоо мэдэж байгаа юм уу?

Кай: би чамдаа хайртай

Би: би ч гэсэн чамдаа хайртай бүр хязгааргүй их

Хайрт минь намайг тэврээд дээшээ өргөн өөдөөс ширтэхэд түүний гайхалтай харцанд хайлахаас өмнө уруул дээр минь үнслээ. Хайр итгэл зовлон гуниг амтагдсан хайрынхаа уруулнаас өмнө хэзээ ч амталж байгаагүй жаргалаа мэдрээд үлгэр мэт амьдралынхаа аз жаргалтай төгсгөлийн хамтдаа мэдэрлээ.

Үлгэр ингээд дууссан гэж бодож байна уу? Үгүй дээ харин дөнгөж эхэлж байна.

( За би төгсгөл бичихдээ үнэхээр авьяасгүйгээ мэдлээ :(жаахан гаж болсон бол уучлаарай сандраад нэг л болж өгөхгүй байлаа. Дотроо бодож байснаа бүгдийн бичиж чадсангүй :))…)

50 thoughts on “Full moon & Rambler star (LAST CHAPTER)

  1. woaa yostoi goy togsloo ^^ ugui ee ehelj bgaa yum bna 😉 luhaniig bodohoor T.T luuhaan bi chamd hairtaiiii. sehunii uhaan albert einstein-s iluu bailaa. sujoniig uhlee gedeg ugiig unshsan bol goy bolchihku yu hehe. zohiomj 100% gaihaltai goy bailaa. daraagiin manyshot iig huleej baiy 😉 bayarlalaa jane.

      1. chi :> kai awrah yostoi baisanch luhan umnuus ni awarchihsan tgeel ta 2 amid harin luhan nuguu odtoigoo tengert bgaa yum

      2. ooon odoo l oyunii byadguigee medlee hehe goy uguulleg bichij ugsund bayrlalaa Jane hehe

  2. luuluu!! T_T chi mine ingeed vhchle gjv?? bas huurhi sehunig mine nz ohintoi blgod tugsgchkv iiiiiiiin iiiiiiiin bid2l hunhan gsn shig ysnch azqn hha gvegv ern luhan bol hrtai hvn dre ochzn aztaim bn iiiiiiiiiiiii iiiiiiiii

  3. вуууаааааааааа ёстой гоё төгөсгөл…. Сэхүн маань аягуу ухаантай ххэ
    Лухан маань л -_-

  4. ёоооё
    ямар гоёийн бэ ?
    үнэхээр гхалтай баярлалаа ♥ ^_^ !!!
    ETERNAL-ыхан шилдэг 😀

  5. Сэүн-ий толгой чулуу2 :))
    Аргагүй л манай найзын найз юм даа….ххихиххих худлаа2 😀
    Ёстой мундаг ♥♥♥

  6. Vnexer goy xeden shono noirq xonoj bj arai gj unshij duusgalaa ^^
    Amjilt xvsi adminaa 😄😄
    Iim goy ogvvlleg bichij ogsod bayrlasan setgele yaj ilerxilxee medq bn. Vnexer vnexer goy boljexlel togsgol ornol bvgd vnexer goy boljee. Bi ooro zarimdaa jargalti bolj zarimda vnexer dotor bachimdaj urr xvrdeg
    Vnexer setgelin gvnd xvrj chadsan hoy ogvvlleg bolson bn amjilt

Сэтгэгдэл бичих