mkk

Тэргэл сар ба Тэнүүлч од

Бид4: Сүжон!!! *орилох*

Ээ хөөрхий тэрнийг бид нар мартчихаж бас зэрэг санадаг нь ч ямар учиртай юм дээ. Хөөрхий тэрнийг өрөвдөх шиг за яадын хохьчин алхаад ирнэ үү? Мөлхөөд ирнэ үү? Өөрөө мэднэ биз

Нэгэнт хот руу дөхчихсөн болохоор буцсангүй зүгээр хурдан Ёолыг эмнэлэгт хүргээд тэрэнтэй холбоо барихаар боллоо. Кай нэг л санаа нь зовсон байртай хумсаа мэрж уруулаараа оролдоно. Тэр арай Сүжонд санаа зовоод байгаа юм биш биздээ.

Би: Кай яасан бэ?

Кай: юу яасан гэж?

Би: чи тавгүй харагдаад байна

Кай: аан зүгээр дээ Сэүн л

Би: ммм

Тэр яагаад надад худлаа хэлээд байгаа юм бэ? Тэр Сэүнд санаа зовлоо гэж үү? Тэр Сүжонд л санаа зовоод байгаа юм байна!!! Гэхдээ зүгээр дээ тэр зүгээр л тэрнийг хамгаалах ёстой болхоороо тэгж байгаа байх. Энэ тийм ч асуудал биш.

Бид хэд эмнэлэгийн гадаа ирэн сүртэй нь аргагүй дөрөвүүлээ орлоо. Ёол харин эмнэлэгт орж ирээд инээсэнгүй тэнэг хүүхэд одоо л айж байгаа юм байхдаа. Луан сувилагчтай ярин Чанёлын хөлийг боолгохоор тохирон бид дөрөв нэг өрөөний гадаа хүлээж суулаа.

Сувилагч: Пак Чанёл!!! Ороорой

Чанёл: *сандрах* одоо юу? Зүгээр биздээ? Өвчин намдаах эм танайх хийдэг үү? Эмч нь хаана сургууль төгссөн бэ?

Тэрнийг үглэж байх хооронд бүх хүмүүс залхаж бид хэд  утасаа оролдож харин сувилагч өмнөх хавтастай юмаа ширтэн зогслоо. Зүгээр л тэрний амийн хаагаад аваад орчиж болдоггүй юм байхдаа. Гэнэт аймшигтай чанга хөгжим дугарч орчин тойрныг бүгдэнг нь цочиолоо. Эхэндээ юу гэдгийн ойлгосонгүй. Төд удалгүй миний утас бахирч байгааг нь ойлгон нэрийн ч харалгүй шууд авлаа.

Би: байна уу?

???: сайн уу миний хонгорхон алмас

Би: Сюзи юу?

Чанёл: хэр туршлагатай вэ? Би ер нь танай эмнэлэгт хандаж байгаа нь зөв уу? Буруу юу? Энд хүний амьтай дүйцэх асуудал яригдаж байна та намайг сонсож байна уу?

Тэр утгагүй яриагоо зогсоон миний гайхсан дууг сонсон

Чанёл: Сюзи гэнээ? Би ярья

Сувилагч: та орох юм уу? Орохгүй юм уу?

Чанёл: хөөе үйлчлүүлэгч чинь энд хэдэн сар хараагүй хайрт найзтайгаа ярих гэж байна

Сюзи: за тэгээд сайн сууж байгаа биздээ

Би: сайн байгаа хөөе Сюзи энд нэг хүн чамтай ярья гээд байна

Сюзи: хэн?

Чанёл миний утсыг булааж аван сувилгчийг гараараа цаашаа хэмээн дохин малийсаар ярьлаа

Чанёл: сайн уу? Миний хонгор… аан ах нь зүгээрээ эмнэлэг дээр Луаныг үзүүлж байна. Аан тэр үү? Зүгээр зүгээр худлаа айгаал сувилагчтай нь хэрэлдээл байж байна… би юу? Үгүй дээ за тэгээд чи сайн байгаа биздээ… муаххахаха наана чинь над шиг хүмүүс байдаггүй юм штээ тэгж хүлээх юм бол эмгэн болно зүгээр энд ирээд ахтайгаа суу!!! Ахахахха заза баяртай биеэ бодоорой шатнаас уначихваа хөлөө хугална шүү тэгээд дараа нь Луан шиг маяглаад эмнэлэгт шээс алдах гэж байгаа юм… заза баяртай

би: байна уу?

Юу ч сонсогдсонгүй…

Чанёл: тасалчихсан

Би: би ярих байсан штээ

Чанёл: дараа ярья гэсэн хичээлдээ орох ёстой гэж байна лээ

Би: муу тэнэг чи шал дэмий юм ярьсаар байгаад…

Луан: хэн эмнэлэгт шээс алдаад байгаа гэнээ?

Чанёл: гүй ээ нөгөө хадуураад явчихжээ *малийх*

Кай: аан үглээд байсан айгаад шээх гээд байсан юм уу?

Чанёл: -_- *орилох* үгүй сувилагчаа энд үйлчлүүлэгч чинь хүлээгээд байна хурдан ирээд эмчлээтэх

Би: Сюзигээ бүр саначихаж…

Өрөөнөөс муухай орилох чимээ гарсангүй. Эсвэл эмч нь хэн нэгэнд тариагаар хатгууллаа гэж гарж ирсэнгүй. Нам гүм байсаар 30минутын дараа Чанёл нөгөө л баясгалантай царайгаа гаргасаар гарж ирлээ.

Луан: яасан?

Кай: зүгээр үү?

Чанёл: Луан хоёулаа хөл бөмбөг энүүгээр тоглох уу? Гээд гипсээ заагаад дотроо тоглож байгаагаар төсөөлсөн бололтой учир зүггүй инээв.

Луан: хөл бөмбөг гэнэ шүү!!! Өөрөө дураараа 00 ордог болчихоод тоглоорой

Чанёл: усанд орох л хэцүү байх

Кай: ёооё төсөөлсөн чинь бие арзганчихлаа

Чанёл: зүгээрээ би ерөөсөө хөдлөхгүй чамайг савандахад томоотой зогсоно

Кай: -_- ядаж байхад энэ мөчнийхөн уртыг яана аа?

Луан: ааа бурхан минь Сэүн чи яагаад хэрэгтэй үед алга болчихвоо?

Чанёл: уг нь Сэүн байсан бол тэр нуруу үрэхдээ сайн юмсан

Би: заваараад зогсоод байхаар явья л даа салж уналаа.

Кай: нойр хүрч байна очиж сайхан унтах минь

Луан: хэлээд юу гэхэв цурам ч хийгээгүй

Чанёл: шөнө унтаагүй муу та гурав

Бид гурав: аан үгүй үгүй унтсан

Чанёл: -_- та гурав арай шөнө нууцаар

Би: солиороод бай явья

Кай: аанхан явья

Луан: илүү үгтэй гэдэг нь

Бид хэд машиндаа суун хамгийн түрүүнд манайд ирэв. Би цүнхээ аван буух гэтэл

Кай: би бас хамт орьё

Би: гэрийхэн байвал яах юм?

Кай: хүргэнээ аваарай гээл орьё

Чанёл: ямар муухай царайтай юм бэ? Гээл буцаагдана даа чи

Би: тэгээл би одоо өнгөрсөөн гээл оруулна шт

Луан: хамаагүй ээ гээл гаргаад шиднэ

Кай: ханнн болилоо

Би: хүн байхгүй байгаа байхаа зүгээр орьё

Кай: баяртай хоёроо

Би: баяртай

Өөөө гэрт ортол новш гэж нохойн хороо!!! Сү Ён аав хоёрын хувцас энүүгээр нэг тарж ээжийн алчуур нүүрний будаг орон дээр тэр чигтэй байлаа. Ямар нэгэн юманд л яараад гараад явсан бололтой

Кай: ханннн яг хэвээрээ байх шив

Би: уг нь ээж ирсэнээс хойш цэвэрхэн байсан юм өнөөдөр л яасан юм бүү мэд

Кай: заза захаас нь цэвэрлэхээс хайран цаг!!!

Би: өнөөдөр бас ирэхгүй ч юм билүү? :3

Кай: :3 тэгсэн ч гэсэн цагаас хумслаал байна шт

Би: заза хурдан цэвэрлье

Тэр надаас юу ч асуулгүй бүх хүүвцасыг байранд нь тавьж дээрээс нь доош цэвэрлэж эхэллээ. Угаасаа юугаа асуухав дээ надаас илүү манай гэрийн хаана юу байгааг мэддэг юм чинь энэ нохойн хороонд сар байсан юм чинь юу эсийг л мэднэ биздээ. Тэд нарыг хэд гэж ирэхийн асуухаар утасаа аван хог шүүрдэж байгаа Кай.н хажуугаар өнгөрөн буйдан дээр суулаа.

Би: байна уу? авгай минь

Сү Ён: яасан?

Би: гэрт байна

Сү Ён: аан тийм үү? Эгч нь жаахан ажилтай байна аа!!!

Би: хаана байгаа юм? Хажууд чинь хүн байгаа юм уу?

Сү Ён: би завгүй байна хихихи … аан манай дүү л ярьж байна

Би: юу вэ? Хэн юм? Алцагнаад байлгүй хурдан хэлээч

Сү Ён: *шивнэх* хөөе муу мэдрэл минь завгүй байна гэж хэлээ биздээ!!! Дараа залга!!!

Би: хэзээ ирэхээ хэлээч Кай бид  хоёр гэрт байна хэд хүртэл гэр чөлөөтэй гэдгийн мэдмээр байна

Сү Ён: *шивнэх* оройтноо!!! Аав ээж  хоёр Эрикийн аав ээжтэй уулзаж байна. Энд жаахан байж байгаад хоолонд орчихоод очно

Би: заза уг нь аав ээж хоёр  Эрикийнд хоночихвол аягүй аятайхан байна

Сү Ён: *орилох* хөөе!!! *шивнэх* бага дарвалзаарай за яахав орой 11 гэж очихыг бодьё

Би: сайн ч бүсгүй сайхан ч хүүхэн ингээд үгэнд ороод байвал хэн зодох юм тийм биздээ муаххахаха

Сү Ён: *шивнэх* зассс хуцаа чи!!!

Дийдддийддд!!!

Би: *орилох* Кай орой 11 хүртэл чөлөөтэй

Кай: хоёуланд нь хугацаа байгаа л юм байна

Би: юуны?

Кай: *ойтох* юм юмны

Би: хаххахаха

Тэр миний хажууд ирэн буйдангын араар гараа явуулан мөрөн дээр тавиад улам өөртөө наагаад яг үнсэхийн даваан дээр заналт дайсан утас дахин хангиналаа.

Би: новш Сү Ён чамд юу хэрэгтэй юм!!!

Кай: минийх байнаа!!!

Би: аан!!!

Кай: байна уу?… аан уучлаарай бид хэдэд яаралтай ажил гараад…

Би: өөөө бас нэг гай Сүжон!!!

Кай: өөө тэгээд зүгээр үү?… үгүй ээ яах юм яах юмби очьё чи зүгээр наанаа байж бай

Би: О.О юу?

Кай: чшшш!!! Заза би одоо очлоо чи харин гэрээсээ гарч болохгүй шүү!!!

Би: яасан бэ?

Кай: Сүжоны багтраа нь хөдөлчихөж

Би: тэр бас багтардаг байсан юм уу? Амьсгаа авалгүй л хэрэлддэг биздээ

Кай: би очихгүй бол болохгүйн!!!

Би: айн яагаад чи гэж?

Кай: тэрний эм нь дуусчихаж. Би гялс эмийн авч өгчөөд эргээд ирье

Би: яагаад заавал чи гэж!!! Тэр өөрөө эмийн сан орчихож чадна биздээ? Тэглээч чи энэ холоос эм авч очиж яах гээд байгаа юм?

Кай: би Сүжон туслах ёстой штээ. Тэглээч тэр амралтаас арай гэж ирсэн байхад нь дахиад тэрэнд төвөг удмааргүй байна

Би: төвөг удахаа харин тэр л чамд төвөг удаад байгаа юм биш үү?

Кай: Сүг Ён!!! Би удахгүй ээ за хүлээж байгаарай…

Тэр цамцаа өмсөн духан дээр нэг үнсээд салхи татуулсаар хаалга саван гүйгээд гарлаа. Тэрнийг гарахад гэр эзгүйрч нэг л хоосон хөндий болж тэр нь сэтгэлд ч мэдрэгдэх шиг… тиймээ тэр тэрэнд туслах хэрэгтэй. Би зүгээр л тэрнийг өөрийнхөө хажууд байгаад баярлаад амаа хамхиад суух хэрэгтэй тийм биздээ!!!…

7 хоногийн дараа!!!

Бүх зүйл яг хэвээрээ!!! Хэдий долоохон хоног өнгөрсөн ч гэсэндээ хэдэн удаа түүнтэй хэрэлдсэнээ санахгүй байна. Хэрүүлийн бай байнга Сүжон болж тэр тэрнийг өмөөрнө. Би хэр удаан тэвчих хэрэгтэй юм бэ? Хэр их хүлээх хэрэгтэй юм бэ? Тэр явах бүртээ духан дээр үнсээд удахгүй ирнэ гэдэг ч хэзээ ч буцаж ирээгүй маргааш нь дахиал явна дахиал би хүлээнэ. Хичээл дээр хүртэл тэрнийг дуудна. Сүжоны тэнэг өвчин нь Кайгүй бол идгэхгүй бүр тэрнийг байхгүй болонгуут агаар өөрөө тэрнээс холдчдог юм шиг л ичгүүргүйгээр худлаа ярина. Ингэж хэрэлдэх  тоолондоо тэр уучлалт гуйгаад тэвэрдэг ч цаана л нэг зовиур байдаг тэр бас хэзээ явах бол? гэж айдастай хамт түүнийг угтдаг.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 

Кай: надад юм уу? Би яг зүрхтэй хэсгийн иднэ шүү!!!

Би: жаахан нялуун болчихсон байж магадгүй шүү!!!

Сүжон: ахаа би бас идье ойрд эм уусаар байгаад амттай юм ер идээгүй

Чанёл: чамд зориулж хийгээгүй би хүртэл хүрэхгүй байхад

Кай: хайраа болно биздээ!!!

Би: зүгээрээ Сүжон май!!! Чанёл ч бас ид!!! Луан идэх үү?

Чанёл: үгүй ээ би тэгж хүний юманд хүрдэггүй

Луан: заассс худлаа хуц чи!!! Надад яг тэр Кай гэж бичсэн хэсгийг нь

Чанёл: хөөе!!!

Сүжон: ахаа би ус уумаар байна

Би: май ус !!!

Сүжон: ахаа надад салфетка аваад өгөөч

Кай: май

Сүжон: баярлалаа ахаа хайртай шүү!!!

Би: -_-

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 

Саравчинд

Сүжон: хоо анхны бороо!!!

Луан: уг нь анхны борооноор хайртай хүнтэйгээ хамт алхвал гоё доо

Чанёл: хажууд чинь тэгээд хүн зогсоод байхад гарнаас бариач дээ Луан битгий ичингүйр ээ!!!

Кай: Сүг Ён хамт алхах уу? Романтик штээ!!!

Би: шүхэргүй штээ

Кай: хамаагүй би цамцаа тайлчихья

Би: өөрөө даарчихвал яах юм?

Сүжон: ахаа гүйгээрээ гээд тэрний гарнаас нь бариад гүйчихлээ

Кай: *орилох* Сүг Ён!!!

Би: түрүүлээд очиж бай бид хэд хойноос чин бороо намдахаар очьё

Луан: зүгээр үү?

Би: зүгээр ээ жаахан зай багатай ч гэсэн норохгүй аятайхан л байна штээ

Чанёл: миний урт мөч та нарт удаан саад болохгүй ээ!!!

Луан: заза гуравуулаа ч бас гүйхээс энэ бороо намдах шинжгүй юм шиг байна.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 

Эхэндээ зүгээр л байсан бидий дундуур ороход нь нээх их юм бодоогүй гэтэл тэр улам бүр даварсаар…

Сүжон: ахаа!!!

Кай: за

Сүжон: миний гар даараад байна

Би: -_-

Кай: тэгээд?

Сүжон: та жаахан дулаацуулаад өгөөч

Би: -_- хөөе Сүжон битгий маяглаад бай!!

Кай: хайраа зүгээрээ одоохон

Тэр миний гарыг тавин  хажууд даган алхах Сүжоны  хоёр гарыг атгаад жаахан үлээн

Кай: бүр даарчихаж хавар ч гэлээ дулаан хувцаслаж бай л даа

Сүжон: за

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 

Би: хайр!!!

Кай: за хайраа!!!

Сүжон: нялуун сонсогдож байна Сүг Ён чи зүгээр Кай гэж дуудаж болдоггүй юм уу?

Би: чамд хамаа байх?

Сүжон: ахаа тэгвэл та ч гэсэн намайг хайраа гэж дуудаж байгаараа

Би: -_- битгий давраад байгаач!!!

Сүжон: ахаа!!!

Би: би наад хүний чинь найз охин нь

Сүжон: надад хамаа байх!!!

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 

Үгүй ээ энэ бүхэн юу ч биш!!! Тэрний хажууд үргэлж дагаж тэрнийг минь надаас холдуулаад байна!!! Ядаж Сэүн байхгүй. Тэр одоо болтол хаана юугаа хийгээд байгаа юм бэ? Дотор давчдаж өөрийн эрхгүй өнөөх уураа Кай-д гаргана. Тэр дахиал нөгөө би ингэх ёстой гэх тэнэг үг нь ам таглана. Сүжонд нэг л муу үг хэлэхэд урдуур нь орж хаацайлна. Тэр тэрнийг хамгаалах ёстой ч гэсэн ингэж болохгүй биздээ!!!үргэлж хажууд гоншигнодог хамрын хугалчихвал тэр яах бол? Үглээ амын таглачихвал тэр яах бол? Ер нь тэрнийг дахиж надад саад болохгүй болтол нь хэвтэрт оруулчихвал яах бол?

Юм бодож сууж байтал өнөөх л ядаргаа ардаас даган ирсээр тэр ер нь яах гээд байгаа юм бол?

Сүжон: Сүг ён Кай хааччихсан юм?

Би: чи дуудаагүй бол тэр уг нь надтай хамт байж байдаг юм. Харин чи энд байгаа бол ёстой чөтгөр бүү мэд

Сүжон: заза

Би: хөөе Сүжон!!!

Сүжон: за яасан?

Би: зүгээр л сонин санагдаад би чамайг чинь үргэлж хэлээ хазаад байхаар чинь ийм дуутай юм байх гэж бодсон чинь чи зүгээр л ярьдаг юм байна штээ

Сүжон: хахаха инээдтэй байлаа

Би: чамайг хөгжөөсөн бол болоодоо өдөр болгон чиний үйлдэл намайг хөгжөөдөг юм чинь чамайг нэд удаа хөгжөөхөд яах вэ дээ тиймээ?

Сүжон: өөө зүгээр дээ

Би түүний нүүрэнд ойртоод тэрний юуг нь цохивол Кай-д мэдэгдэхгүй талаар бодлоо

Сүжон: холдооч!!!

Би: чи ч урьдны Сүжон биш болжээ!!!

Сүжон: чи ч урьдны Сүг Ён биш байна

Би: хүүхэлдэй шиг царай туяхан туранхай бие хүүхдийх шиг найланхай дуу… xaxaxaxa тэгтэл урьдны танхай балмад Сүжон хаана зодоон тэнд л чи явдаг байсан биздээ

Сүжон: хахаха яасан? Хайртай тэнэг бандиа алдчихна гэж айгаа юу?

Би: харин чамайг ингэж жүжиглэсээр байгаад энэ хэвэндээ тогтчих вий л гэж

Сүжон: харж л байя!!! Би чиний хийсэн зүйлийг мартаагүй байгаа шүү!!!

Би: би ч мартаагүй харин битгий энэ хэрэгт Кай-г оролцуул!!!

Сүжон: хаххаха үгүй дээ!!! Тэр чинь гол дүр шүүдээ!!! Яагаад болохгүй гэж!!!

 Би: би чамд хэлсэн шүү!!

Сүжон: битгий айдаа хөөрхий тэр бандийг чинь би оролдохгүй надад ч таалагдаггүй харин хэр тэвчээртэйг нь харжил байя

Кай: аан чи энд байсан юм уу?

Тэрнийг орж ирэхэд бид хоёр хоёул балмагдан дуугаа хураав.

Би: Кай явья!!!

Кай: за баяртай Сүжон

Сүжон: ахаа!!!

 

27 thoughts on “Full moon & Rambler star (chapter-19)

    1. снуу танай блогт орж болху ?.
      Бас пүү тасарцан болцон бншт Сүжон үхээч чи дарвайсан юм чин =)))

  1. kai sonschohgvi dee hvvr chin hereggvi yumand hushuu dvreed baidag baij eoooe uur hvreed bna yaah uu bi zerleg hvn bish l dee gehdee l sojung-g hewtert orol n balbalh yum san eoooe

  2. -_- ene Sujon ymar laitain be?? ene bid 2iin hoorond yg yu blsiim?? bas Sehun muu batsaan chin haashaa alga blchihwoo!! ydaj Suzy ch bhguu :(( hmnn
    unheer goy buur denduu goy eniig ch bas kino bolguul =]] (gol durd ni bi togloo l muaxaxa zza toglosiin nda neg l kino bhad blii sht =]])

  3. yoo muu gai chin uheesei gehdeevuhchuul kai bas uhne nowsh gej hanand hyalga shaah yumsan nudiig ni huhruuleed tiireed deer ni dewsheed nudargaaraa tsohiod shalnii alchuuraa hiihiimsan uiluulaad nulimsand ni selhiimsaan huliig ni huga tsohiod ter hugalsan huluuruu teshuur hiigeed gulgah yumsan ter zawaan nyaluun amiig ni awaad setleed gishgeed taslaad deer ni shulsee hayah yumsaan sojin uur hursneesee bolood chag bi tamlamaar sanagdaj bna sehun chamd durgui ni argagui l yum bna huliig chin tumruur buh gegch ni huleed sehuntei hamt goloor ni mod oruulaad hushuuregdej oriloh toolond chin algadmaar bna sujon tiimees aytaihan bgaarai ugui bol bi ed nariig heregjuulj magadgui hun shuu O_o

Сэтгэгдэл бичих