tumblr_mh2fvszFMr1qh51duo1_500_large

7 хоног ♥ арвандолоодугаар хэсэг

Өмнөх хэсэгт:

Би: Ингэхэд 2уулаа хаашаа явж байгаа юм.

Крис: Нууц. *инээмсэглэх*

 •••

Би: –_–  тэнэг.

Крис: Угаасаашдээ…,

Би: өффффффф бурхан  минь..,

Бид 2 замдаа тэнэгтэж явсаар нэг газар ирэх шиг боллоо.

Би: Энэ чинь О.О

Крис: Мханн.., Лотте!! :>>

Би: Энд ирж яах гэж байгаа юм?

Крис: Зүгээр л хөгжилдмөөр байна. За хурдан буу буу.

Ингээд бид 2 баахан тоглоомнууд дээр суун хөгжилдөж явлаа. Нэг мэдэхэд нар жаргаж орой болж байв. Ааашш энэ өдрийг ийм хурдан дуусгамааргүй байна. Крис бид 2 хөтлөлцөн бараг хүн явдаггүй замаар алхана. Би Крис-г тавьж явуулахгүй гэсэн шиг чангаас чанга хөтлөнө. Хоорондоо юу ч ярьж чадахгүй, бие биерүүгээ ч олигтой харж чадахгүй дальдчих нь үнэхээр хэцүү санагдаж юу юугүй л уйлчих гээд байлаа. Өнөөдөр бүх зүйл дуусна. Өнөөдөр тэр долоо хоногийн сүүлчийн өдөр.

Крис: Зайрмаг идэх үү?

Би: Тэгье яваад аваад ир.

Крис: За хүлээж бай гээд гүйгээд явчихав. Хэсэг хугацааны дараа тэр 2 гартаа зайрмаг барьсаар хүрж ирлээ.

Крис: Хоёулаа тэр сааданд очиж сууя.

Би: За гээд бид 2 ойр хавьд нээх хүмүүс яваад байдаггүй нэг модон саравчинд очиж суулаа. Байз!!!! Юу билээ?!? Лотте–>Саравч гэхээр чинь!!!! Tэр надад гэрлэх санал энэ газар энэ саравчинд тавьж байсаншд. ааааашш яагаад ийм газар ирж байгаа юмбээ..ㅠ_ㅠ….Би саравчнаас гаран зүлгэн дээр суулаа. Хэсэг хугацааны дараа Крис ч гэсэн хажууд хүрж ирэн миний өврийг дэрлэн хэвтлээ. Тэр надаас зөөлхнөөр

Крис: Энэ газар үнэхээр дурсамжтай тийм үү?

Би хариулсангүй. Дурсамжтай гэдгийг чи намайг хэлсэн хэлээгүй мэдэж байгаа биздээ.

Крис: Ямар ч байсан би чамайг их л санах байх даа…*санаа алдах*

Би: Би ч гэсэн санана. *шивнэх*

Крис: Чамайг надаас салъя гэж асуухад чинь-

Би:…

Крис: Надаас тэгэж асуухад чинь би ашгүйдээ л гэж бодсон.

Би: Айн? О.О Яагаад?

Крис: Чамайг надтай байх энэ бүх хугацаанд би чамд аз жаргал гэгч зүйлийг өгч чадаагүй болохоор л тэр. Тийм болохоор  чи минь надаас салаад аз жаргал гэдгийг олж аваад жаргалтай амьдар!!!

Би: … *хоолой зангирах*

Крис: Чамайг энэ бүхнээс явж байгаад баярлаж байна…*шивнэх* Чамайг би хангалттай зовоосон.

Би: Худлаа. Би чамтай байх хугацаанд дандаа жаргалтай байдаг байсан. Би ерөөсөө зовж байгаагүй. *уйлах*

Крис босч ирэн намайг тэврээд

Крис: Чшшш…битгий уйл. бүх зүйл сайхан болно. битгий уйл за.

Крис намайг өөрлүүгээ харуулан нулимс арчиж өгөөд өөдөөс инээмсэглэлээ.

Би: Би ойлгохгүй байна Крис…, би яаж чамгүйгээр амьдрах юм бэ!!!

Крис: …

Би: Би сүүлчийн удаа асууя. Чи надад хайртай юу?

Крис: …

Би: Хэл л дээ.

Крис: Би юу гэж хариулахаа мэдэхгүй байна.

Би: …

Крис: Хоёулаа явхаасаа өмнө эцсийн удаа зургаа дарчихая гээд камераа гаргаж ирэн миний бэлхүүснээс тэврэн өөрлүүгээ ойртуулаад зургаа дарлаа. Зураг дарахтай зэрэгцэн нүднээс минь нулимс урсаж, гуниг шаналалаар дүүрэн зураг камернаас гарч ирлээ.

 •••

Өрөөндөө орж ирээд орон дээрээ суулаа. Гэнэт хаалга тогших чимээ сонсогдлоо.

Би: За.

Крис орж ирэн надад нөгөө зургаа өглөө. Харвал дээд өнцөгт нь ~ДОЛОО~ гээд доод өнцөгт нь ~20120824~ гээд биччихэж.

Крис: Хоёулаа нээх зураг авхуулаад байдаггүй юм чинь чи энэ долоон зурагнуудаа авдаа..

Би: …

Крис: ________яа.

Би: ммм?

Крис: Өнөөдөр л ганцхан өнөөдөр л хоёулаа хамт унтъя тэгэх үү.

Би: …

Крис: Дургүй байвал яахавдээ зүгээр гээд босох гэхээр нь би инээгээд Крис-г татан хэвтүүлээд өөрөө Крис-н гарыг дэрлэн цээжинд нь наалдан хэвтлээ.

Би: Болов уу?

Крис: Хэхэх мханнн. ийм байхад л болно.

Би: мангар гэдэг нь

Крис: _______яа..

Би: Яасан?

Крис: Чи надаас салчихаад жаргалтай амьдрах ёстой шүү за!!

Би: Крис

Крис: мм?

Би: Би энэ талаар ярьмааргүй байна гээд цээжинд нь улам наалдан хэвтлээ. Крис эргэж харан намайг тэврэн нөгөө гараараа үсээр минь оролдоно.

Би: Хөөе.

Крис: Яасан?

Би: Хоолоо сайн идэж байгаарай..,дандаа гадны хоол идээд байв даа.

Крис: за.

Би: Дахиад хэлье. улаан савтай нь давс, цэнхэр савтай нь элсэн чихэр за юу.

Крис: За ойлголоо.

Би түүнд зөндөө их зүйл хэлмээр байгаа ч ганц нь амнаас гарахгүй яг хоолойн дээр гацчихаад байх юм.

Крисрүү харвал тэр унтчихсан байлаа. Энэ газар энэ хүнийг дахиж харахгүй гэхээр бурхан минь үхмээр байна.

 •••

Өглөө би яагаад ч юм гэнэт сэрчихлээ. Өнөөдөр энэ гэрээс явах өдөр. Цаг харвал 7 болж байлаа. Крис харин салхинд цохиулсан хүүхэд шиг нам унтаж байв. Би сэмээрхэн босоод 00 орон нүүр гараа угаачихаад хувцасаа өмсөн чемоданаа аван доошоо буулаа. Крис-г дахиад ганцхан хармаар санагдаад буцаад дээшээ гарлаа. Би хажууд нь очиж суугаад гарнаас нь бариад уруул дээр нь эцсийн удаа зөөлхөн үнсчихээд доошоо буулаа. Чемоданаа аваад сүүлчийн удаа гэрээ тойруулан харлаа. Энэ гэрээр дүүрэн Кристэй өнгөрүүлсэн дурсамж. Нулимс яг урсахнээ. Бушуухан шиг гараад машиндаа суун Сүминийхруу хөлдсөн зүрхтэй хөдөллөө. Сүминийхруу ороод шууд л хаалга налан доошоо суун уйллаа. Сүмин өрөөнөөсөө гарч ирээд

Сүмин: ______!!!!

Би: Б-би би *хоолой зангирах*

Сүмин: Яасан бэ?

Би: 7хоног дуусчихлаа. *уйлах* одоо дахиж түүнийг харахгүй. Бүх зүйл дууссан. Өнгөрсөн.

Сүмин хүрж ирээд доошоо суун намайг тэврэхэд нь түүний энгэрт наалдан эхэр татан уйллаа. Крис санаад байна. Чамайгаа санаад байна.

 •••

3сарын дараа

2012 оны 11 сарын 25

Шүүгч: Ноён Вү Фан болон хатагтай ______-г албан ёсоор салсныг мэдэгдэж байна. 

Энэ чимээ зүрхийг минь хүнд алхаар цохиж байгаа юм шиг ямар их өвтгөж байнаа. Энэ 3 сарын хугацаанд надад үнэхээр хэцүү байсан. Яг л амьд үхдэл шиг…, Юм бүхэн надад Крис-г санагдуулж түүнтэй өнгөрүүлсэн дурсамж сэдрэнэ. Сүмин намайг гадуур яв хүнтэй танилц амьдралаа шинээр эхлүүл гэж байнга загнина. Амьдралаа шинээр эхлүүллээ гээд яах юм. Би зөвхөн өнгөрсөн дурсамжаараа амьдарч байхад.., Шөнө болгон нөгөө долоон зургаа харан уйлан сууна. Тэр 7 хоног миний амьдралын хамгийн үнэтэй цаг мөч байсан. Би Сүмин-г үглээд байхаар нь түүний танилцуулсан залуучуудтай нь уулзаж үзсээн. Гэхдээ…гэхдээ Крис-г минь гүйцнэ гэж үү??? Уулзсан болгоноо Кристэй харьцуулж бодон, Крис энэний оронд байсан бол тэгэж байгаа гэх мэтийн бодлууд толгойноос үл гарна. Шүүхээс гаран гадаа машинаа хүлээн зогсож байтал хажууд нэг хүн ирж зогсох шиг боллоо.

Крис: Сайн уу? *инээмсэглэх*

Би: С-сайн…чи сайн байгаа биздээ?

Крис: Мханн.., маш сайн байгаа.

Би: а-аан. Чи чинь нилээн турчихаа юу даа?!

Крис: Аан харин хэд хоног нилээн их ажилтай тэгээд л…

Би: ммм хоолоо сайн идэж байгаарай.

Крис: Tэгнээ.

Би: Ээж сайн биздээ?

Крис: Тиххх…, саяхан амралтанд явуулаад тэгээд өчигдөр гэртээ ирсэн.

Би: Ашгүйдээ,,

Крис: Чамайг асуугаад л байсан. Чи нэг залгаарай.

Би: Тэгнээ. гээд зогсож байтал миний машин ирж хамгаалагч нь надад түлхүүрийг минь өглөө.

Би: Заза би явъя даа…

Крис: За тэгдээ тэгвэл гээд гараа сунгав.

Би: ….

Крис: Одоо чи бид 2 жинхэнээсээ ямар ч хамааралгүй хүмүүс болчихлоо. Сүүлчийн удаа гар барих хэрэгтэй байх гэж бодож байна.

Би дуугүй л гараа сунгалаа. Тэр миний гарнаас бариад

Крис: Намайг мартаад жаргалтай амьдар _______.

Уйлж болохгүй шүү. Энэ хүний хажууд л нулимс унагааж болохгүй шүү. Түүнд сул дорой байдлаа харуулахыг хүсэхгүй байна. Би нулимсаа залгин Крисрүү хараад зоригтойхон шиг

Би: Тэгэх болноо. Жаргалтай амьдрах болно.

Крис: Ашгүйдээ.

Би: За тэгвэл гээд би гараа татаж аваад машиндаа суун хөдөллөө. Толинд харвал Крис кармандаа гараа хийчихсэн нүдээ аньчихсан дээшээ харан зогсоно.

Би энэ өөдгүй, хүний үнэргүй амьтны эхнэр нь байхаа больсон….

27 thoughts on “◢ 7 days ~ 17 ◣

      1. ээе тийм юм гэж хаашаа харсан юм байдгийн битгий худлаа яриад бай

      2. Нээрээ2…
        Яг орчуулж байгаа маань ингээд дуусч байгаа..цааш нь зохиомоор л байна..,даанч одоо хичээлдээ анхаарахгүй бол…–_–

      3. ээээ чи одоо юун муухай юм бэ ядахдаа 2 хэсэг нэмээд гоё дуусгаж болийшдээ жоохон утгатай гуй *муурын нүд*

  1. whaaaaat?!?!?!?! duusaaq bizdee TT.TT
    tgul dxiad1xn xsg nmeed az japgaltai duusgaj bolq muu TT.TT
    AMJILT^^ gxde bs xicheeldee anxaapax xepegtei l dee 😦

  2. муу өөдгүй охин бид 2 салчлаашт одоо яахымбэээ
    ээээ дараагийн хэсэг хэзээ вэ нийлүүлж дуусгаарай тэхкү бол гомдоно

  3. бүгдийн нэг дор уншиж бгаа болхоор сэтгэгдэл үлдээнэ гэхээр удах болохоор сэтгэгдлээ КОПИ ПЭЭСТ ~~~~~ МУНДАГ ШҮҮҮҮ ГОЁ ШҮҮҮ ЛАГ ШҮҮҮ ЧИ ШҮҮҮ :))

Сэтгэгдэл бичих