184566_554931131201964_1661894993_n_largell

7 хоног ♥ арванзургаадугаар хэсэг

Өмнөх хэсэгт:

Крисрүү хартал тэр өөдөөс инээмсэглэснээ миний гарнаас хөтөллөө. Би гарнаас нь чанга хөтлөөд нөгөө тийшээ харан нүдээ аньлаа. Одоо ганцхан хоног.

 •••

Босоод цаг хартал 12 өнгөрчихөж.  Доошоо буувал Крис унтаж л байв. Би урд нь очиж суугаад сайн ажиглалаа. Энэ царайг маргаашнаас эхэлж харахгүй гэхээр зүрх зүсмээр үнэхээр хэцүү байна. Үсийг нь оролдон хуучин дурсамжаа эргэн санана. Тэр гэнэт сэрээд миний гарнаас атган

Крис: Хулгайгаар харахаа больж үз.

Би: Х-хэн хулгайгаар харсан юм!!

Крис: :>> Харчихаад!!! Заза хоёулаа өнөөдөр юу хийх үү?

Би: Өнөөдөр хамгийн сүүлчийн өдөр.

Крис: Тиймээ…Юу хиймээр байна?

Би: ммм хоёулаа ээж дээр очъё.

Крис: …

Би: Тэгье л даа. Чи аавыг өнгөрснөөс хойш ээж дээр ерөөсөө очоогүй биздээ?!

Крис: …

Би: Ээжийг ямар их ганцаардаж байгаа бол гэж бодохгүй байна уу?

Крис: за тэгсэн ч яхав дээ.

Би: Ээжид салах тухайгаа хэлсний хэрэггүй шүү.

Крис: заза ойлголоо. би ээжрүү залгаад хэлчихье.

Би: Битгий.

Крис: Яаж байгаан?

Би: Зүгээр хоёулаа ээжид гэнэтийн бэлэг баръя л даа.

Крис: Зааз яасан ч яхав.

 •••

Ингээд бид 2 замаараа ээжид бэлэг авчихаад Крис-н ээжийнхрүү хөдөллөө. Багаасаа ээжгүй өссөн болохоор, энэ хүн л надад эхийн хайр гэж юу болохыг мэдрүүлсэн. Миний хадам ээж ч гэлээ, би энэ хүнийг төрсөн ээжээсээ өөрцгүй хүн гэж боддог.

Болсон явдлын эхлэл

Би: эээ яах гээд байгаа юм бэ?

Крис: Зүгээрээ. аав ээж 2 амралтанд явчихсан. 7 хоног ирэхгүй.

Би: Тэгсэн ч гэсэн гэрийн эзэд нь эзгүй байхад ороод.., үгүй эээ

Крис: Би ч гэсэн тэр гэрийн нэг гишүүн нь!!! тийм болохоор зүгээр за гээд намайг хөтлөн алхлаа.

Би: Г-гэхдээ л эвгүйшдээ!!

Крис: Би өлсөөд байнаа. Хайраа надад хоол хийгээд өг тэгэх үү ?

Би: хоёулаа тэгээд зүгээр л гаднаас аваад идчихъе л даа.

Крис: Гүү ээ би ирээдүйн эхнэрийнхээ гарын хоолыг идэж үзмээр байна.

Би: Чи нээрээ.

Крис: Зүгээрээ 

Ингээд бид 2 Крис-н гэрт ирлээ. О.О Үнэхээр том…төөрмөөр!!! Би өрөөнүүдийг нь үзээд явж байтал

Крис: Эхнэээр…,

Би: О.О

Крис: Хөгшөөн…,

Би: О.О яасан бэ?

Крис: Өө миний хань..,

Би: яагаад байгаан бээ ._.

Крис: Энэ хоол хийх материалууд…

Би: О.О Би энүүгээр чинь яах юм!!

Крис: мангар. хоол хий!!

Би: Чадахгүй хөөе.

Крис: Өөхөө нөхрийнхөө өөдөөс чадахгүй гэдэг цадигаа алдсан эхнэр вэ чи.

Би: Пфффк…, их тэнэгтэж байхшив. Би ямар чиний эхнэр юм уу?

Крис: Удахгүй болох болохоор ирээдүйн нөхөртөө хурдан хоол хийж өг.

Би: давар чи! *хэлээ гаргах*

Крис: Ээ л дээ!!! Хайр нь гуйж байнашдээ!!!

Би: За яхав, тэгвэл оронд нь чи нэг юм хийж өг.

Крис: Юу?

Би: Энэ *хошуугаа цорвойлгох*

Крис: Муахахах наадхийг чинь харин би сайн чадна шүү гээд над дээр хүрж ирээд бэлхүүснээс тэврэн уруулыг минь асар хүчтэйгээр озон авлаа.

Би: хэхэх

Крис: Одоо хийж өгөх үү?

Би: Мханнн..

Крис: Хохох заза би шүршүүрт орлоо. Түрүүн сагс тоглосон чинь хамаг хөлс гарчихлаа.

Би: За тэг тэг.

Ингээд Крис усанд орохоор яваад би хоол хийхээр галтогоонд үлдлээ. Би хоолоо бараг хийж дуусч байхад үүдний тэнд сонин чимээ гарах нь сонсогдлоо. Би гайхаад

Би: Крис уснаасаа гарчихсан юм уу? *орилох*

………………………………….

Энэ нэг л сэжигтэй болоод явчихлаа шүү. Би нэг шүүгээ онгойлгоод томхон даацтайхан шиг таглаа аваад үүдрүү чимээгүйхэн гэтлээ. Сэмээрхэн шиг үүдрүү шагайж харвал хэн ч байхгүй байв. Би бүр гайхаад үүдрүү том алхан ортол хойноос нэг юмаар толгойруу чанга цохих нь мэдрэгдэв. Эргээд хартал нэг дундаж насны эмэгтэй зоонтог барьчихсан зогсож байв.

Би: Яааая!! Та чинь хэн бэ!! О.О

???: Юу? Чи өөрөө хэн юм? Яахлаараа манай гэрт байж байгаа юм. О.О

Би: О.О  манай гэр!!?

Крис: Ээж!!!

Би: ЭЭЖ????????

???: Өө миний хүү!!!

Би: Миний ХҮҮ!!!!!!!????????????

Крис: Та яагаад энд?! Аавтай хамт амралтанд байх ёстой биздээ?

Крис-н ээж: Аавд чинь нэг чухал ажил гараад тэндээсээ Японруу томилолтоор явчихсан. Тэгээд би хүрээд ирлээ.

Крис: оооооооооооооооооон.

Крис-н ээж: Гэхдээ энэ охин чинь хэн билээ гээд надруу харав.

Би: Аа нөгөө сайн байна уу та *бөхийх* Намайг ______ гэдэг. Би Крис-н-

Крис: Миний найз охин.

Крис-н ээж: О.О  НАЙЗ ОХИН!!!! өхххх бурхан минь..,

Би:  уучлаарай би ингээд явъя даа гээд эргэтэл ээж нь миний гарнаас татаад

Крис-н ээж: Яалаа гэж дээ…сайхан танилцъя.

Би: О.О

Крис-н ээж: Ишшшш миний муу нялх амьтан. Ийм ч том болчих гэж гээд Крис-г очин тэврэн үнсэж эхэллээ.

Крис: Э-э-ээж яагаад байгаан бэ!! Болиочэээ~

Крис-н ээж: Тэгэхгүй яадаг юм бэ!! Ээж нь хүүгээрээ бахархаж байна.

Би: Пфффг

Крис-н ээж: За алив охин минь ийшээ ор.

 •••

Крис-н ээж: Сая их өвдсөн биздээ?!

Би: Аан хэхэ зүгээр дээ.

Крис: Өвдсөн үү гэнэ шүү!!! өвдөлгүй яадаг юм!!!!

Би: Зүгээрээ ерөөсөө ч өвдөөгүй..*гараа савчуулах*

Крис-н ээж: Их хөөрхөн охин байна. За хоолоо идэцгээе. Энэ ______ чиний хийсэн хоол уу?

Би: Ааа хэхэх тиймээ.

Крис: Би хоол хийж өг гэсэн юм.

Крис-н ээж: Энэ хүүхдийг дээ гээд амсаж үзлээ.

Крис-н ээж: Воааа үнэхээр амттай.

Крис: Та ганцхан өөрийгөө л амттай хоол хийж чаддаг гэж бодоо юу?!

Би: *Крис-г ёврох*

Крис: Яаая үнэн л биздээ. Миний хайр шилдэг нь.

Би: Дуугүй байгаачээ…*шүдээ зууж байгаад хэлэх*

Крис-н ээж: Тэгээд та 2 минь хэр удаж байгаа юмбэдээ?

Крис: Одоо жил болох гэж байна.

Крис-н ээж: О.О Бас ч их хугацаа байна шүү. Тэгээд хэзээ хуримаа хийх гэж байна даа??!

Би: *хахаж цацах*

Крис: Май энэ ус. Ааашш ээжээ!! *орилох*

Крис-н ээж: Я-яасан бэ?

Крис: Юун хурим бэ? Бид 2 арай эрт байна.

Крис-н ээж: Гүү ээ ийм охиныг алдахаасаа өмнө хурдхан шиг өөрийн болгох хэрэгтэй байхгүй юу даа. *шивнэх*

Крис: Ээжээ…

Би: *бантах*

Крис-н ээж: ______ чи ч гайхаж л байгаа байх даа.

Би: Юуг?

Крис-н ээж: Энэ гэрт 2 эрэгтэй нэг эмэгтэй хүн байх ямар уйтгартай байдаг гэж бодно.

Би: хэхэх

Крис: хоолоо идээд дуусчихсан биздээ? Хүргээд өгье.

Крис-н ээж: Гүү ээ ийм хурдан явах гэж байгаа юм уу?

Крис: ТИЙМ!!!

Крис-н ээх: Аааяягүү энэ хүүхдүүдийг дээ. Зазаза сайхан гадуур явж байгаад ир.

Би: За тэгвэл баяртай хатагтай-*гацах*

Крис-н ээж: Хатагтай Вү гэж дуудаж байхад болноо. Тэгээд дараа нь ээжээ гэж дуудах сайхан өдөр ирэх байлгүй дээ. *ирмэх*

Крис: My goshhhhh…,За явлаа.

Би: Заа сайн сууж байгаарай. *бөхийх*

Крис-н ээж: Хэзээ ч хамаагүй ирж байгаарай 

Би: А-аан заа.

Болсон явдлын төгсгөл

Крис: За орцгоох уу!?

Би: Мханн гээд бид 2 машинаасаа буун хонхыг нь дарлаа. Ээж Хэн бэ гэсээр хаалга онгойлгож өгөөд

Ээж: Пэээххххх хүүхдүүд минь хүрээд ирж байгаа юмуу!??

Би: Тэглээ ээжээ 

Ээж: За алив орцгоо. эээ хэлж байгаад ирэхгүй хоол хийх байсаншдээ.

Крис: Харин наадах чинь таньд гэнэтийн бэлэг барьмаар байна гээд..

Ээж: Хэхэх үнэхээр гэнэтийн бэлэг болж чадлаа гээд Крис-г үнэрлээд намайг ирж тэвэрлээ.

Би: Сайн сууж байсан биздээ ээжээ.

Ээж: Тэгэлгүй яахав.

Би: Үйлчлэгч эгч хайччихсан юм?

Ээж: Өөө ногоо цуглуулна гээд зах гарсан.

Би: ммм ээжээ охин нь хоол хийгээд өгье за.

Ээж: Яах гэсэн юм бэ! Одоо үйлчлэгч эгч нь хүрээд ирнэ. Тэгээд хийчихнэ. Яах юм бэ!! Биеэ ядраачихна!!

Крис: Хийлгүй яадаг юм бэ?! Хурдан хий. Өлсөж үхлээ. Би зурагт үзлээ гээд том өрөөрүү орчихов.

Ээж: Балиар ааштай хар золиг.

Би: Хэхэх зүгээрээ за би хоол хийгээд өгье та том өрөөнд орж Кристэй жоохон юм ярьж суу.

Ээж: За тэгье2. Ээж нь тусалнаа гээд том өрөөрүү орлоо.

Би галтогооруу орон хөргөгчөө онгойлгоон хоолоо хийж эхэллээ. Нилээн  байж байгаад би тэр 2т цай аваачиж өгөхөөр том өрөөрүү орлоо.

Би: Май цай ууцгаа. Та 2 юу ярьж байв даа.

Крис: ….

Ээж: Хүүхэд л …

Би: А-аан.

Ээж: Та 2 минь хэзээ нэг хүүхэдтэй болж надад ачийн зулай үнэрлүүлэх хүмүүс вэ!??

Бид 2: …

Ээж: Цуцуцу хамаг залуу нас чинь явчихаад байхад, залуухан байгаа дээрээ хурдхан шиг-

Крис: Хүүхэдтэй болох бодол алгаа.

Ээж: Күүээ чи чинь юу ярьж байгаан. Өсгөхөд хэцүү ч гэсэн өтөлсний дараа хүүхэдтэй хүн л жаргадаг юм шүү дээ.

Би: э-ээжээ..,

Ээж: Аав чинь ч гэсэн амьд сэрүүн байсан бол над шиг ингээд л ач хүсээд л үглээд сууж байх байсан байхдаа. *санаа алдах*

Бид 2: …

Ээж: Надад одоо энэ хорвоо дээр ачийгаа л харчихвал үхсэн ч харамсах юм алга.

Нүдэнд минь нулимс цийлэгнэж хамар шархирна. Юун ач хүүхэд яриад байгаан бэ ээжээ?! Би маргаашнаас эхлээд танай хүүтэй ямар ч хамааралгүй хүн болох гэж байгааг та мэдэж байна уу? Би нулимсаа арай гэж тэвчин босоод 00 орон түгжээд доошоо хаалга налан суун уйллаа. Ээжээ уучлаарай. Надад эхийн хайрыг мэдрүүлсэн танийхаа ачийг ч хариулж чадалгүй ингээд яваад өгж байгаад. Гэхдээ ингэсэн нь Крис бид 2т хэн хэнд нь амар юм шиг байна. Хүү чинь намаиг өмнөх шигээ хайрлахаа больчихсон юм чинь, энэ амьдралд ингээд цэг тавьсан нь дээр байх…

 •••

Оройн хоолоо идчихээд би аяга тавгаа угааж, ээж Крис 2 зургийн альбумаа үзэн инээлдэн сууна. Би яриаг нь сонсож инээчихээд хөргөгчийг нь онгойлгон харвал хачирууд бараг дуусч байв. Тэгээд би хачир хийхээр ногоонуудаа гарган хэрчин амталж суулаа. Хэсэг хугацааны дараа ээж галтогоонд орж ирэн

Ээж: Хүүш чи чинь юу хийж байгаа хүүхэд вэ!! Боль!!

Би: Гүү ээ ээжээ би аль хэдийн эхэлчихсэн.

Ээж: Орхичихоо. Үйлчлэгч ирээд хийчхэнэшдээ.

Би: Эээе би таньд өөрийнхөө гарын хачирыг хийж өгмөөр санагдаад байхад даа.

Ээж: Энэ хүүхдийн зөрүүдийгээ.

Би: Хэхэх ээж

Ээж: ммм?

Би: Одооноос эхлээд тань дээр би нэээх их ирж чадахгүй байх шүү за.

Ээж: О.о яагаад?

 Би: Нөгөө хэхэ би а-ажилд орчихсон. Тэгээд тэр ажил маань байн байн гадаадруу явдаг болохоор…

Ээж: А-аан. зүгээрдээ миний охин. Сардаа ядаж нэг удаа ирж байна биздээ?

Би: Тэгэхийг бодноо.

Ээж: Хмммм…

Би: Та тэгээд намайг байхгүй үед Крис-г сайн харж байгаарай за юу.

Ээж: Айн?

Би: Тэгээд бас та минь биеэ сайн бодоорой. Доороосоо ерөөсөө даарч болохгүй шүү. Өвөл зун хамаа байхгүй дороосоо сайн дулаалж явж байгаарай.

Ээж: Чи чинь-

Би: Бас та чихрийн хэрэглээгээ багасгаарай!!! Хөгшрөх тусам таньд л хор болно шүү. аа тийн бас битгий байн байн хуурсан хоол идэж байгаарай, үйлчлэгч эгчид хэлж байгаад сайхан шөл хийж ууж байгаарай за

Ээж: Чи чинь яагаад гэнэтхэн-

Би: Бас миний өгсөн цамцыг өмсөж байгаарай даа. Үнэтэй эд гээд та ерөөсөө өмсдөггүйшдээ. Тэгээд бас битгий хамаагүй гадуур явж байгаарай. *нулимс дуслах* Бас битгий их ном уншаарай. Нүд чинь чилнэ шүү!!

Ээж: ______!!

Би: ….

Ээж: Чи яг үүрд хол газар явах гэж байгаа хүн шиг юм яриад байх юм.

Би: Э-ээжээ…*уйлах*

Ээж: Яагаад уйлаад байгаан бэ?

Би: Н-нөгөө энэ сонгино ямар аймр аагтай юм бэ..аххххх бүр нүд хорсож байна.

Ээж: хммммм нэг л бишдээ~

Би: Ээжээ. *тэврэх*

 •••

Ингээд Крис бид 2 явахаар болж гадаа гарцгаалаа.

Крис: Та ордоо. Даарчихлаа.

Би: Мханн..хурдан ор ор.

Ээж: Зүгээр дээ. Миний охин ээжрүүгээ залгаарай гээд миний гарнаас барьлаа. Би инээмсэглэн ээжийг тэврээд

Би: Ээжээ

Ээж: ммм?

Би: Ээжээ.

Ээж: яасан бэ?

Би: Зүгээр л танийг ээжээ гэж дуудмаар санагдаад хэхэх.

Ээж: Мангар гэдэг нь гээд миний толгойг иллээ.

Би: Ээжээ охин нь таньдаа зөндөө их баярладаг шүү, бас зөндөө их хайртай.

Ээж: ммм ээж нь ч гэсэн охиндоо хайртай!!

Крис: Би тэгээд яах юм.

Ээж: Хар золиг!! Чамаас илүү би охиндоо хайртай!!.

Би: Хэхэх тэгэж болохгүй шүү гээд ээжийг тавьлаа.

Крис: заза бид 2 явлаа. гэрт очихоос өмнө нэг газраар орох хэрэгтэй байна.

Ээж: ммм за болгоомжтой яваарай. очоод залгаарай

Би: заа~ гээд бид 2 машиндаа суун хөдөллөө. 

Ээж минь баяртай гэж далласаар үлдэх нь машины толинд харагдана. Уучлаарай ээжээ…энэ өөдгүй хүүгээс чинь болж танийг орхиж байгаад!!

Би:Тэнэг

Крис: яасаан?

Би: Тэнэг минь ээжийг сайн харж байгаарай.

Крис: …

Би: Хэлсэн шүү.

Крис: мэдээж…

Би: Ингэхэд хоёулаа хаашаа явж байгаа юм.

Крис: Нууц. *инээмсэглэх*

29 thoughts on “◢ 7 days ~ 16 ◣

  1. бүгдийн нэг дор уншиж бгаа болхоор сэтгэгдэл үлдээнэ гэхээр удах болохоор сэтгэгдлээ КОПИ ПЭЭСТ ~~~~~ МУНДАГ ШҮҮҮҮ ГОЁ ШҮҮҮ ЛАГ ШҮҮҮ ЧИ ШҮҮҮ :))

Сэтгэгдэл бичих