Tumblr_mgc4s5hcnz1rqtu1do1_500_large

7 хоног ♥ арваннаймдугаар хэсэг

Өмнөх хэсэгт:

Би: Тэгэх болноо. Жаргалтай амьдрах болно.

Крис: Ашгүйдээ…

Би: За тэгвэл гээд би гараа татаж аваад машиндаа суун хөдөллөө. Толинд харвал Крис кармандаа гараа хийчихсэн нүдээ аньчихсан дээшээ харан зогсоно.

Би энэ өөдгүй, хүний үнэргүй амьтны эхнэр нь байхаа больсон….

 •••

2012 оны 12 сарын 25

Крис-с албан ёсоор салаад 1 сар боллоо. Өмнөхөө бодвол гайгүй байгаа ч гэсэн….тэр хүн миний хажууд байхгүй байгаа юм чинь ямар л олиг байв гэж дээ. Энэ хорвоод амьдрах утга учир минь байхгүй болчихон юм чинь амьд яваад яадаг юм. Үхье гэж зөндөө олон удаа оролдож үзсэн. даанч тэр оролдлого болгон маань бүтэлгүйтнэ. Яагаад гэвэл тэр минь над дээр буцаад ирчих юм шиг санагдаад үхэж ч чадахгүй байна. Ийм хэцүү сэтгэлийн зовлон амсаж байснаас биеийн зовлон амсаж тарчилж байсан нь хамаагүй дээр. Крис-с салснаас хойш би Сүмин-нд байгаа. Тэр маань бараг гэртээ ирдэггүй юмөө. Найз залуугийндаа л өнжчихдөг. –_– Бас би он гаргаад Америкруу ах дээрээ очихоор болсон. Тэнд очоод зүгээр болж чадахгүй ч гэсэн энд байгаагаас л дээр болох байх. Зурагт үзээд сууж байтал утас дуугарав. Хартал Ээж♥ гэчихсэн байв. Яах уу? Крис бид хоёрын салсныг мэдчихсэн байгаа байхдаа.

Би: Сайн уу ээжээ.

Ээж: Өө миний охин..за сайн уу яагаад ээжрүүгээ залгадаггүй хүүхэд вэ чи!

Би: А-аан харин би сая хэдэн сар Японруу явчихсан байсан юмаа. Та мэдэж байгаашдээ…нөгөө ажил маань.

Ээж: Миний охион.

Би: ммм?

Ээж: Ээж нь чамд гомдож байна шүү.

Би: Яагаад?

Ээж: Крис та 2-н салсныг мэдэж байнаа. Надад хэлэхгүйгээр өөрсдийнхөө дураар та нар ёстой нэг ццц…

Би: …

Ээж: За муу охиноо загьнаад яахав!! Чамд одоо хийх ажил байна уу?

Энэ хүн яагаад надад ийм сайн ханддаг юм болоо? Хүүгээс нь хүртэл салчихаад, тэр айлын бэр байхаа больчихсон байхад намайг одоог хүртэл охиноо гэж бодоод явж байдаг.

Би: Нээх хийх ажил байхгүй ээ.

Ээж: Аан ашгүйдээ. Тэгвэл ээж дээрээ хүрээд ирээч. Чамд нэг зүйлийн талаар хэлэх хэрэгтэй байна.

Би: За би яваад очъё оо ээж.

Ээж: За ээж нь сайхан хоол хийгээд байж байя. гээд таслав.

Би ч хувцасаа өмсөн замаараа ээжид бэлэг авчихаад очлоо. Гэрийнх нь гадаа ирэн машинаасаа буун хонхыг нь дарлаа.

Үйлчлэгч эгч: Хэн бэ!?

Би: Сайн байна уу эгчээ. Би ____ байнаа.

Үйлчлэгч эгч: Өө за гээд хаалгаа онгойлгож өглөө. Намайг ортол

Ээж: Ааяягүүү миний охин гээд намайг тэвэрлээ.

Би:Сайн сууж байсан биздээ?

Ээж: Мханн…

Би: Энийг таньд ээжээ хэхэх

Ээж: Яахнав дээ.. Өөрөө л хүрээд ирж байгаа чинь болоошд.

Би: Хэхэх

Ээж: За ээж нь хоол хийчихсэн хурдан ид.

 •••

Хоолоо идчихээд ээж бид 2 гадаа цай ууж суулаа.

Би: Вааа таний хоолыг идээгүй үнэхээр их удсан байна шүү.. Амттай байлаа ^^

Ээж: Ишшш хоолоо сайн идэж бай за…бүр нүднээс гарчихаад…

Би: хэхэ

Ээж: Чи тэгээд хаана амьдарч байгаа юмбэдээ?

Би: Сүмин-нд л…

Ээж: ммм. та 2 нээрээ ингээд ч салчих гэж…

Би: …

Ээж: Яг яагаад? Юунаас болж??

Би: Би сайн мэдэхгүй байнаа ээж. Би уг нь Крис-т үнэхээр их хайртай. Харин тэр хүний сэтгэл нь хөрчихсөн юм шиг байналээ. *санаа алдах*

Ээж: Тийм ч биш л дээ уг нь *бувтнах*

Би: айн?

Ээж: Аан юу ч бишээ…

Би: …

Ээж: Хөрөнгө хувааж авах тал дээр???

Би: Би тийм юм авахгүй ээ хэхэх. Надад тэр хүнээс аваад байх зүйл байхгүй.

Ээж: …

Би: Крис…

Ээж: ммм яасан гэнээ??

Би: Тэр сайн байгаа биздээ?!

Ээж: …

Би: Ээж.

Ээж: За би одоохон гээд гэррүү оров. Яасан юм бол??? Жоохон байж байгаад ээж гартаа нэг CD барьчихсан буцаж гарч ирээд суув.

Ээж: Хувь хүний хувьд бол би Крис-г чамаас салсанд нь голдоо ортол харамсаж байна. Гэхдээ ..,

Би: ?????

Ээж: Гэхдээ ээж хүний хувиар гэх юм бол би Крис-г …*гацах*

Би: яасан гэж???

Ээж: Чи энийг үзээд ойлгох болно гээд надад барьж байсан CD-гээ өгөв.

Би: О.О энэ юу вэ??

Ээж: Гэртээ очоод үзээрэй. тэгээд чи бүгдийг ойлгох болно.

Би: З-заа.

Ээж: Би тэр хувиа хичээсэн хүний үнэргүй хүүхдэд хичнээн хэлээд ч ерөөсөө ойлгохгүй юм. Крис уг нь чамд наадхаа он гарсны дараа өгөөрэй гэсэн л дээ. Гэхдээ би тэвчиж чадахгүй нь. Та 2-г ингээд салгах надад үнэхээр хэцүү байна. *нулимс дуслах*

Би: Ээжээ…

Ээж: Чамайг наадахаа үзчихээд зөв сонголт хийнэ гэхэд итгэлтэй байна.

Би: З-заа..

 •••

Ингээд ээжтэй нилээн юм ярьж сууж байгаад гэрлүүгээ явлаа. Крис-т юу тохиолдсон юм бол??! Ээжийн царай тийм баргар байхыг бодвол сайн мэдэээ лав биш. Гэрт оччихоод би гялс шүршүүрт орлоо. Тэгээд гарч ирчихээд өнөөх CD-г цүнхнээсээ хайлаа. Цүнхнээсээ авчихаад PLAYER-т хийгээд PLAY дээр нь дараад эргэж харан удирдлага хайж эхэллээ. Гэнэт хойноос

???: Хөөе чи наадахаа тавьчихаад гар л даа. үгүй эээ би өөрөө хийчихэж чадна. битгий санаа зов. гар гар гар.

Энэ хоолойг сонстол хамаг бие минь хөшчихсөн мэт болж арай гэж зурагтруу харлаа. Миний өмнө К…К-крис дүрээрээ сууж байв. Хамгийн сүүлд түүнтэй уулзснаас хойш тэр бүр их турчихсан, арьс нь цайчихсан, нүднийх нь доогуур улаан зураас татчихсан байв. Бурхан минь тэр зүгээр л байгаа даа?! Яах гэж ийм бичлэг хийж байгаа юм болоо??? Зүрх минь хурдан хурдан цохилон зурагтны яг өмнө түүнийг харан сууна.

Крис: Хөөе….энэ нэг юм нь бичиж байгаа юмуу? Ааашш энэ Бэк дандаа дутуу дутуу юм хийж байх юмаа…ёстой нэг яахав ээ чамайг…дараа нэг алаад өгье л дөө…муу хүүр чинь… дээр бас намайг-

Би түүний үглэхийг нь сонсон тэнэг юм шиг инээн сууна. Тэр камераа янзалж дууссан бололтой буцаж суугаад

Крис: Ахэмм…Намайг харж байгаа биздээ?! *гараа савчуулах*

Тиймээ тэнэг минь харж байна.

Крис: Сайн уу _______.

Түүнийг миний нэрийг дуудахад л миний нулимс шууд хацар даган урслаа.

Крис: Мэдээж сайн байгаа биздээ…

Үгүй би маш муу байна.

Крис: Н-нөгөө би чамайг дэндүү их … дэндүү их санаж байна.

Чамайг намайг санаж байгаагаас ч илүү би чамайг санаж байна тэнэгээ.

Крис: Үнэнийг хэлэхэд би сайн биш байгаа. Нөгөө энийг яг яаж хэлэхээ би сайн мэдэхгүй л байна.

Тэр хэсэг чимээгүй газар ширтэж сууж байгаад камерлуу харан

Крис: Чамайг энэ бичлэгийг үзэж байх явцад би аль хэдийн

45 thoughts on “◢ 7 days ~ 18 ◣

      1. Муахахах яаж ч магад…:>
        Тэр өдрийн тэнгэр мэднээ дээ 😀

      1. Бонус өгөө бонус өг ийм юман дээр нь дуусгаад байхдаа яахавдээ аягүү бол маргааш тгд голроод алга болчиноо хаха

      2. Хахах би харин ч бага голордогшд… :))))))
        Би маргааш яг оруулнаа 😉

      3. за яг оруулийшүү чи амласан шүү би хүлээж байна шүү цццццц хойр хүрэхгүй байна 😛

    1. Хэхэх айлгасан бол уучлаарай ^^
      Крис харин нөгөө ертөнцөд оччихсон байж ч магадгүй… 😀

      1. Өнөөдөр орохгүй ээ…
        Маргааш л оруулая даа.. 🙂

  1. ene yum ingeed setgel sanaagaar toglood bdiin margaash buuz ntr geed yvjihiin bol bi jag makoligoor sogtoooj aliishu xaxaaxaxaxax :)) *ghde bi jamd aimr hairtai <3*

  2. Аааааа. Гоё 🙂
    Тэхдэээ Крис мин чи дива эгчийх рүү яваагү бздээ 😥 Крис явбал таньтай хариуцлага тооцноо мухахаха :> *сүрдүүлэг нтр*
    АМЖИЛТТ ^_^

  3. ЯААА ЧИ ЯАЖ ДУУСГАХКЭЭД БНААА
    ГОЁ ДУУСГАНА ГЭСН ЮМ ГОЁ ДУУСНА БИЗДЭЭЭЭ
    ӨНӨӨДӨР ГОЛОРКУ ОРУУЛААРАЙ ЗА НТР =))

  4. бүгдийн нэг дор уншиж бгаа болхоор сэтгэгдэл үлдээнэ гэхээр удах болохоор сэтгэгдлээ КОПИ ПЭЭСТ ~~~~~ МУНДАГ ШҮҮҮҮ ГОЁ ШҮҮҮ ЛАГ ШҮҮҮ ЧИ ШҮҮҮ :))

Сэтгэгдэл бичих