ddd

ETERNAL DREAM [Second part]

.:::.Мөрөөдлөөр амьдарсан нэгэн.:::.

2012.02.21

Өвлийн дунд сарын хорин нэг дэх өдөр. Хавар ирж өвөл буцах цаг атал салхи үлээж, цас хаялсан хүйтэн шөнө байлаа. Тэр шөнө би аавынхаа машинаар эмнэлэг рүү явж байв. Толгой дотор цөмийн дэлбэрэлт өрнөж, зогсолтгүй үргэлжлэх тэсрэлтүүд намайг ухаангүй болгохыг оролдоно. Тэр өвдөлтийг илэрхийлэх үг үүнээс өөр байсангүй. Би эцсийн амьсгалаа агаарт үлдээгээд нүдээ анилаа. Нүдээ анихаар энэ өвдөлт минийх биш юм шиг л санагдана. Орилж өвдөлтөөс зугтаахыг хүссэнгүй. Яагаад ч юм би шаналах дуртай, өвдөлт надад таатай санагддаг. Цаг орой болж хөл хөдөлгөөн эрс буурсан тул бид эмнэлэгт хурдан ирлээ. Өвдөлт эхлээд яг гучин есөн минутын дараа тэд надад тайвшруулах тариа, амьсгалын аппарат залгасан. Ингэж л би энэ зовлонгоос салж билээ. Би амандаа “Ямар хүйтэн юм бэ” гэж үглэнэ. Эмнэлэг миний хувьд үргэлж хүйтэн байдаг. Зуны улирал байсан ч цаанаа л нэг зэврүүн хүйтэн санагддаг юм. Эмнэлгийн хонгилоор эрчимт эмчилгээний тасаг руу зөөгдөж байхдаа таазан дээрх урт гэрлүүд ээлжлэн өнгөрөхийг хараад би инээмсэглэлээ. Өвдөлт намайг зовоох ч инээхийг минь хорьж дийлэхгүй ажээ. Үзэсгэлэнтэй юм. Би гэрэл болмоор байна.

Өглөө би есөн цагт ухаан орлоо. Шөнө өвчиндөө дийлдэн ирсэн ч би бүхнийг санаж байв. Миний дээрээс хоёр хүн ажиглан зогсоно. Ядарч сульдсан ч тэвчээртэйгээр зогсох эмэгтэй, хүйтэн хувиралгүй царайтай бас нэг эрэгтэй. Царайных нь дор хөх сүүдэр татсан тэр эмэгтэй сувилагч байх. Уруул нь хатаж, нүд нь сүүмийснийг үзвэл тэр хэд хоног унтаагүй эмнэлэг дээр ээлжинд гарсан байх. Харин тэр хоосон хэрэггүй царайт бол эмч. Их сургуульдаа хэнтэй ч ярилгүй зөвхөн мэс засал, эмгэг, өвчин, анатоми уншиж суусаар ийм хөндий хүн болсон биз. Би чимээгүйхэн хэвтсээр тэднийг ажиглах нь таалагдахгүй байгаа бололтой эмч шинжилгээний дүнг харсаар юу ч хэлэлгүй нуруугаа харуулан өрөөнөөс гарлаа. Баяртай хэрэггүй амьтан минь.

2012.02.22

Салхи цонхоор хүчтэй үлээхэд би хөнжилдөө шигдлээ. Хажууд найзуудын минь инээх дуу хангинана. Үргэлж салхи бидний өөдөөс үлээдэг. Би ч тэднийг даган инээлээ. Даарч байгаа хирнээ л бид салхийг тоолгүй инээж байв. Учир нь салхи биднийг үнсч байгаа юм.

Нахи: Эра цаг болчихлоо. Бид хоёр явлаа

Би: Маргааш ирэх үү?

Хэ Жин: Чамайг ойр ойрхон хармааргүй л байна шүү!!!

Би: Заа баяртай

Эмч бусад өрөөгөөр үзлэг хийж байхыг сонсоод өрвийсөн үс, томдсон унтлагын хувцасаа янзалсан ч миний цонхигор царай өөрчлөгдсөнгүй. Тэрийг миний өрөөний өмнө ирэхэд би сандрахаас илүү догдолж байлаа. Тэр өнөөх л хоосон хөндий төрхөөрөө өрөөнд минь орж ирэв. Сувилагчаас амин үзүүлэлт ( артерийн даралт, халуун, минутан дах амьсгалын тоо гэх мэт үзүүлэлт) болон цагийн тариа, ууж буй эмүүдийг минь асуугаад “ Нэмэлт шинжилгээний хариу гарахаар хэл” гэж хэлчихээд л гараад явлаа. Тэр над руу бүр харсанчгүй.

2012.02.23

Толгой өмнөх шигээ өвдсөнгүй, эсвэл хэдийн би өвчиндөө дасчихсан байх л даа. Би гараа дэрлэн хэвтээд судасныхаа лугшилтыг чагналаа. Нэг л үхлүүт удаан юм. Магадгүй би үхэж байгаа биз. Магадгүй гэдэг үг аливаа зүйлийн магадлалаас хамаардаг ч миний хувьд удахгүй гэдэг үг шиг л санагддаг юм. Магадгүй би үхнэ, удахгүй би үхнэ гэдэгт ялгаа үгүй. Хүн бүр л нэгэн цагт үхнэ. Харин би бусдаас арай бага, зарим нэг азгүй тохиолдлоос арай их амьдарсан. Нэг мэдэхэд би унтчихсан байлаа. Зүүднээс минь хэн нэгний хөндий  хоолой сэрээхэд би нойрмоглосон нүдээрээ түүн рүү харав. Гүн нойронд автсан би хаана байгаагаа ч мартчихсан байлаа.

Эмч: Сэрээрэй

Би: айн?

Эмч: үзлэгийн цаг

Би: ойлголоо

Эмч: Толгой чинь яаж байна?

Би: Өвдөхгүй байна

Эмч: Эмээ ууж байгаа юу?

Би: тийм

Эмч: Цонхоо хэт том онгойлгох хэрэггүй. Өрөө чинь хүйтэн байна.

Би нүдээ нухан нойроо сэргээгээд цонх руу харлаа. Тэр зөв хэлжээ. Хамрын үзүүр, гар хөл минь бүхэлдээ даарч хөрсөн байв. Би тэрэн рүү толгой дохисон болоод дахиад л цонх руу харлаа. Тэр өмнөх шигээ л юу ч хэлэлгүй гарч явахад нь би нээлттэй цонхноос харцаа салган хэдэн секунтын өмнө түүний хаасан хаалгыг ширтэж суулаа.

Уг нь ухаан алдаж эмнэлэгт ирэх болгонд хоёр гурав хоноод л эмнэлгээс гардаг байсан. Гэтэл би эмнэлэгт ирээд хэдийн найм хоночихсон байлаа. Наймхан хоног ч надад найман жил шиг санагдсан энэ хугацаанд зүс таних тэр эмчийг би хүлээдэг болчихсон байлаа. Дотны минь танил шиг санагдах түүнийг хараад өөрийн эрхгүй баярлана. Найм дахь хоног дээр тэр үзлэгийнхээ цагаас гучин минутын өмнө өрөөнд орж ирсэн юм. Яагаад ч юм надад таагүй зүйл болох гэж байх шиг санагдав.

Би: Ямар нэгэн юм болоо юу?

Эмч: Үгүй

Би: Тэгвэл би эмнэлгээс гарч болох уу?

Эмч: Үгүй.

Би: Та ямар нэгэн юм болоогүй гэсэн биз дээ

Эмч: Уучлаарай. Бид ажиглах хэрэгтэй байна.

Би: худлаа. Та нар ажиглалтгүй хавдар ямар шатандаа явааг мэднэ

Эмч: Тийм ээ. Гэхдээ…

Би: Би хэр удаан эмнэлэгт байх юм?

Эмч: Мэдэхгүй. Бид одоогоор хэлж мэдэхгүй нь

Би: одоогоор?

Эмч: Чамаас л шалтгаална

Би: айн?

Эмч: Бид биш чи л шийднэ

2012.04.01

Эмч намайг хааяахан нэг хоёр шинжилгээ хийлгэхээр эмнэлгээр дагуулж явдаг байлаа. Харин өдөр бүр алдалгүй өөрөө үзлэгээ хийдэг байсан юм. Эхэндээ би түүнтэй юу ч ярилгүй, түгдэрч, гацаж эсвэл огт хамааралгүй цаг агаарын талаар асуудаг байв. Хугацаа өнгөрөх тусам би  тэрнээс өвчнийх-аа талаар, хими эмчилгээ хэр удаан хийлгэх, эцэст нь би зовж үхэх эсэх, намайг үхсэн хойно эцэг эхээс минь эрүүл эрхтнийг минь бусдад хандивлах талаар асуух уу? гээд л олон зүйл асуудаг боллоо.

Эмч: Миний гар дээр хүн үхэж байсан ч түүнээс илүүг би аварч байсан.

Би: Миний мэдэх олон хүн эдгэсэн ч түүнээс илүү нь үхсэн

Эмч: Үргэлж үхлийн талаар бодох нь өөрөө түүнийг дуудаж байгаагаас өөрцгүй.

Би: Би сэхээн амьдруулах тасагт сэрэх тэр мөчийг үзэн яддаг

Эмч: Яагаад?

Би: Хэтэрхий түгшмээр

Эмч: Түгших муу гэж үү?

Би: Тийм ээ

Эмч: Үхлээс аврагдах юу нь тийм муу гэж?

Би: Үхэл хууртагдах дургүй. Тэр буцаад л ирнэ шүүдээ.

Гэсэн ч тэр нэг найм дахь өдрөөс хойш эмч эмнэлэгээс гарах тухай яриагүй билээ. Энэ хугацаанд хими эмчилгээний дүнд өдөржин унтаж,  уйтгартай, үгээр илэрхийлэхийн аргагүй хоосон, өдрүүдийг өнгөрөөж энгийн хүний амьдралыг мартаад эхэлчихсэн байв. Гэхдээ энэ нь нэгэн хэвийн гэсэн үг биш. Заримдаа галт уулын ёроолд шатаж байснаа гэнэт  цасан шуурганаар талд нүцгэн хэвтэж байгаа мэт санагдана эсвэл бүр амьдаараа өвчүүлж байгаа юм шиг л өвдөж хэвтэх өдрүүд цөөнгүй байлаа. Гэтэл сарын дараа сувилагч “ Эмч өрөөндөө хүрээд ир” гэж намайг гайхшруулав. Орондоо тааз ширтэн хэвтсэн би байдгаараа сандарч, үс, нүүрээ янзалж, эмчилгээ дуусч эмнэлгээс гарах нь гэж догдолсоор орноосоо өндийв. Би хэвтсээр хөшсөн хөлөө зөөж ядан өрөөнөөс гарахад намайг угтсан урт гэрлүүд бүүдгэр амьдралыг минь ивээх гэсэн шиг тодоор асч байлаа. Би хонгилоор удаан алхан түүний өрөөний өмнө очоод хаалгын тогшоод орлоо.

Эмч: Хүрээд ирэв үү?

Би: Тийм ээ.

Эмч: Ирээд суу гэхэд нь толгой дохиод түүний ширээний өмнө байрлах модон сандлыг татан суулаа. Тэр өнөөдөр нэг л ууртай харагдаж байна. Магадгүй өнөөдөр их завгүй бас, бачимдмаар өдөр байсан байх. Би тэрний нүд рүү эгцэлж харж чадсангүй дахиад л гарлуугаа ширтэж суулаа.

Эмч: Хэзээ хамгийн сүүлд цусны шинжилгээ өгсөн?

Би: Өчигдөр

Эмч: CT хэзээ хийлгэсэн (Computer Tomograph)

Би: Санахгүй байна

Эмч: Толгой чинь эргэж байна уу?

Би: Үгүй

Эмч: Дотор чинь муухай оргисон уу?

Би: Өглөө жаахан л

Эмч: эмнээс болж байгаа юм.

Би: мэднээ.

Эмч: Өөр ямар нэгэн зовиур байна уу?

Би: Байхгүй

Эмч: за за

2012.04.04

“Ороод ир”

Гурав хоногийн дараа дахин эмч намайг өрөөндөө дуудав. Сүүлийн уулзалтаас хойш би түүнийг бодохоор өвдөлт улам нэмэгдэж, үхэл ойрхон байгааг мэдрэх болсон. Харин энэ мэдрэмжээ ямар учиртайг хэлж мэдэхгүй нь. Санаа зовж байлаа. Дахиад л би бусдыг зовоох нь. Бид өмнөх шигээ л дундаа ширээгээр зааглагдан өөд өөдөөсөө харан суулаа. Сүүлийн удаа тэр надаас баахан зовиур асуусан болохоор би бараг л сандарсангүй.

Би: Яагаад дуудсан юм?

Эмч: Одооноос үзлэгийг би өрөөндөө хийх болно.

Би: аан

Эмч: Ямар нэгэн зовиур байна уу?

Би: Их унтаж байгааг эс тооцвол байхгүй ээ

Эмч: Дуслаас болж байгаа юм

Би: Мэднээ

Эмч: Нойр их хүрч байгаа нь  таагүй санагдаж байна уу?

Би: Үгүй ээ. Харин ч амар байна. Өвдөхгүй, санаа зовохгүй, үхлээ хүлээж хэвтэхээс л дээр

Эмч: Чамд ер нь үхлийн талаар бодохгүй үе байна уу?

Би: Мэдээж

Эмч: Хэзээ?

Би: Ном уншиж байхдаа

Эмч: Тэгвэл ном унш

Би: би ямар ч ном авчраагүй

Эмч: гэрийнхэндээ захиж болно шүүдээ

Би: Үгүй ээ. Зүүдэндээ би цагаан соёот уншиж байгаа. “The Call of the Wild & White Fang- JACK LONDON”

Эмч: Цагаан соёот гэнээ?

Би: Тийм ээ чоно нохойны эрлийз. Гэхдээ ямар ч. цус сорогч эсвэл гялалздаг цагаан арьсны талаар гардаггүй 

Эмч: Аан

Би: Та ямар ном уншдаг вэ?

Эмч: Надад ном унших цаг бараг гардаггүй

Би: Гэхдээ…

Эмч: Сувилагчаа Эраг өрөөнд нь хүргэж өг!

2012.04.05

2012.04.07

2012.04.08

 2012.04.09

2012.04.10

Тэмдэглэл үгүй өдөр хоногуудыг би яаж туулснаа санадаггүй гэвэл худлаа. Тэр өдрүүдийн мөч бүрийг тархи санаж одоо ч дурсан санахдаа тарчилдаг юм. Эдгээр өдрүүдэд амьдрал ард, хажууд зовлон, урд үхэл  байдаг байлаа. Харин би хааш алхахаа мэдэхгүй тэмтчиж зогсдогсон. Үнэндээ үхэл гэдэг бичсэн шиг минь амархан зүйл бишээ. Огноо төдийхөн хоосон хуудас бүр намайг тарчилсандаа үхлээс ч амьдралаас ч айж зовлонгоор уйлсныг гэрчилнэ.

Өнөөдөр гадаа бороо орсонгүй. Нойр ч хүрсэнгүй. Хоосон тааз ширтэн хэвтэхдээ хэн нэгнийг хаалгаар ороод ирээсэй хэмээн хүслээ. Гэсэн ч хэн ч над дээр айлчилсангүй. Гунигийн хорвоод өвдөлт бид хоёр л үлджээ. Би харамсах дургүй ч зөвхөн өнөөдөр л энэ амьдралдаа харамсаж байлаа. Ганцаардсандаа эсвэл гунигласандаа биш зүгээр л амьсгалахаас өөр юу ч хийж чадахгүй өөртөө харамссан юм. Миний амь хэтэрхий харамсалтай дуусч байна. Тэмдэглэлгүй хоосон хуудас шиг  ул мөргүй амьдрал минь харамсалтай.

2012.04.11

Би шөнийн гурван цагт орь дуу тавин хашхичлаа. Тархинд минь одод харваж бас дээр нь галт наадам хангинаж, судсаар халуун лав урсах юм. Би өвдсөндөө ухаан мэдрэлгүй тийчилж байсан ч үнэндээ бүх эрхтэн минь мэдээгүй болчихсон байлаа. Гэтэл эмч  чангаар нэрийг минь дуудав. Ухаан байвч хариулж дөнгөсөнгүй. Өвчин тасралтгүй үргэлжилсээр би амьд гэдгээ ч мартчихсан байв.

Яг хорин секунд зүрх минь зогссон. Энэ удаа үхэл яг хажууд байлаа. Үүлэн чөлөөний нар тэнгэрт сүүмийх шиг би дахин нэг золоор хорвоод тогтож үлдсэн юм. Дахиад л харамсалтай.

2012.04.13

“Ороод ир”

Би: Та сайхан харагдаж байна

Эмч: Би долоо хоног гэртээ хариагүй

Би: өө уучлаарай

Эмч: Чи харин харих тухай бодсоор л байна уу?

Би: Үгүй ээ.

Эмч: Айн?

Би: Эмнэлэгээс гармаар байгаа ч гэртээ харимааргүй байна.

Эмч: Аан

Би: Яагаад гэж асуухгүй юм уу?

Эмч: Үгүй ээ.

Хэрвээ тэр байсан бол надаас заавал яагаад гэж асуух байсан. Гэтэл одоо миний юу ч тэрэнд сонин биш бололтой. Хөндий хол санагдлаа. Би дахиад л сэтгэл дотроо төөрчихжээ. Мэдээж би тэрний үхэж буй өвчтөн шүүдээ. Миний биеийн байдлаас өөр юуг ч тэр надаас сонирхохгүй.

2012.04.21

“Ороод ир”

Эмч: Би чамд нэг зүйлийн талаар хэлэх хэрэгтэй байна.

Би: Юу?

Эмч: Хмммм. Тэр уртаар санаа алдсанаа өмнөх хавтас руугаа ширтлээ. Тэрний дотор нэг л зүйл болж өгөхгүй байх шиг. Энэ нь намайг ч бас зовоож байлаа.

Би: Эмнэлэгт илүү удаан хугацаагаар хэвтэх хэрэгтэй юу?

Эмч: Үгүй ээ. Нэмэргүй байх.

Би: Тэгвэл гарна гэж үү?

Эмч: Юу гэж хэлмээр юм дээ.

Би: Би ойлгохыг хичээнэ ээ

Эмч: Тэгэх хэрэгтэй шүү

Би: Юу ч байсан би тайвнаар хүлээж авах болноо

Эмч: Эра хавдар эрчимтэй тархаж байна.

Би: Айн?

Эмч: Бид…

Толгойгоор хатгуулж, нүд бүрэлзээд би нэг л биш байлаа. Тэрний царайг тогтож харж чадсангүй. Хэлж буй үгс нь дотор цуурайтаж дотор давчдуулна.

Эмч:… чадах бүхнээ хийсэн

Би: Тэгээд?

Эмч: Эмчилгээг зогсоохоос өөр аргагүй боллоо. Бидний чадах бүхэн энэ хүрээд дуусч байх шиг байна.

Би: Би… Би… дахиж зүүдлэхгүй. Түүнтэй уулзахгүй.

Ухаан балартаж, би үлдэхийг хүссэн ч харанхуй намайг өөртөө уусгаж байлаа. Аймшигтай лугших өвдөлт тархинд минь өрнөж байхад би харанхуйд гэрлийг олох гэж тэмцсээр л байв. Энэ өвдөлт намайг ч бодлыг минь ч шатааж байсан тул би хурдан дуусгахын тулд  түүнд бууж өгөхөөр шийдлээ. Өвчинд уусан алга болохийн эрхэнд тэрний нэрийг чангаар дуудав. Би ганцаар хоцорчээ.

Би эрчимт эмчилгээний өрөөнд сэрлээ. Дотроо би шаналж бас харамсаж байв. Энэ зовлонд сэрсэндээ бас дахиад энэ зовлон үргэлжлэх болсонд шаналсан юм.

2012.04.25

Гадаа бороо шивэрч байлаа. Эзэнгүй гудамжаар ганцаар бороонд алхах юмсан. Би үргэлж бороог үзэн яддаг байсан ч ахархан амьдрал үлдсэн хойно бүх зүйлийг мэдрэхийг хүсч байлаа. Тэгээд сэтгэл шулуудан унтлаганы хувцсан дээрээ цуваа нөмрөөд гарч одлоо. Гадаа хүйтэн салхитай, ширүүн аадар бороо тэнгэрээс цутгаж байхад би шүхэрчгүй голд нь зогсож байв. Даарахаа умартан нэг нэгээр урсах бороон дуслыг тосон зогсохдоо туйлын баяртай байх юм гэж хэн санах билээ.  Би үргэлж бороог үзэн яддаг байсан. Энэ амьдралыг ч үзэн яддаг байлаа. Гэтэл амьсгал минь хорогдож, нүглийн хорвоог орхих болоход энэ амьдралыг ч энэ бороог ч хайрлах юм. Гэхдээ зүүдгүй амьдралаар би яах ч билээ.

Хэн нэгний шүхэр намайг борооноос далдлах хүртэл би тэндээ хөшсөн мэт гуниглан зогсож байлаа. Нэрийг минь дуудах танил хоолойг сонсоод би эргэж харав.

Эмч: Чуэ Эра. Энд юу хийж байгаа юм? Одоохон тасагтаа оч!!!!

Цэмцгэр цагаан халаадан дээр гүн хөх өнгийн утсаар шивсэн мэт нямбай  бичсэн түүний нэрийг л харсаар чимээгүй зогслоо. Эмч Пак Бугом. Пак Бугом танил дотно ч алс хол санагдах энэ нэр амьдралын минь нэгээхэн хэсгийг надаас булаасан билээ.

Тэмдэглэлийг минь дахин нэг уншаарай. Он цагийг би нэгээхэн удаа ч гээгээгүй шиг орой ирдэг амьдралаа мартаж бас зүрхлээгүй. Аль нь үнэн болохыг тунгааж дийлээгүй болохоор аль алиныг нь би үлдээлгүй бичлээ.

Миний хувьд дэлхий хоёр эргэдэг байсан…

2 thoughts on “Three Steps to DREAM

  1. ahh erag uhehiig medej bga ch gsen uneheer hetsuu sanagdj bnㅠㅠ tgeher zuudendee ch amidraldaa ch bogumtai uulzdag bjeㅠㅠ emchdee durlasn aharhan durlal boldog hereguu?bogum yu ch medehgui umchin tiimu?amidruulmaar bn butehguig ni medeh ch gsen ydjl zuudig urgeljluulmeer bn hezee ch serehgui bj bolnooㅠ bi ch hugiin hertsgi umdaㅠ

  2. Aaaaaaaaaaaaaaaaa yamar gunigtai yum beee y.y neg l tiim ooriin medelgv guniglamaar???????? Dahiad heseg bgaa bzdee bgaa gj heleeeech plzzzzz iooooooo hurdan unshmaar bainaaaaaa y.y

Сэтгэгдэл бичих