chen1

11-р бүлэг

Хурдхан түүний гарнаас гараа татлаа. Би санаа алдав.

И Фан: Чи яаж… тэр үгээ гүйцээлгүй гацаж орхилоо. Гүн бөгөөд төөрөлдсөн харцаар намайг цоргитол ширтсэн И Фан шүдээ зуужээ. Тэрнийг ийм тээнэгэлзсэн байдалтай байхыг өмнө нь харж байгаагүй надад таагүй санагдав.

Би: тайвшир. Чамайг луу болдог гэхэд чинь би ухаан алдаагүй л биздээ

И Фан: чиний чадварыг би мэднэ. Гэхдээ хэтэрхий баригдмал төсөөлж байж.

Би: магтаал гэж ойлголоо

И Фан: мэдээж магтаал. Тэгэхээр бид үргэлжлүүлээд явж болохнээ

Би: хэрээгээ явуулчихсан болхоор тэр хүү одоо аюулгүй байгаа байх

И Фан: тийм байх нь

Дундрашгүй урт замыг түүнтэй хамт өнгөрөөнө гэхээр уйтгартай бас гунигтай. Үүрд бид нэгнээ үзэн ядахгүй тул би өөрийгөө тайвшруулан гараа чанга атгав. Би бидний дунд үүссэн чимээгүй байдлыг намжаан хий ханиалгахад тэр над руу нэг харснаа буцаад нээлттэй цонх руу харлаа. Тэр одоо надад юу гэхээ бодож байна. Бодлых нь мухарт үзэгдэх багахан гэмшил, чадварт минь эргэлзсэн хий төсөөлөлтэй үзэгдлээ. Тэр бүгдэд дүн шинжилгээ хийдэг байх нь. Өөрөө бүгдийг мэдэх ёстой юм шиг, бүх зүйлийн цаана нууц гогцоо буй мэт хэтэрхий гүн рүү тэр шагайна. Даанч миний талаар өнгөц төсөөлөхөөс хэтрэхгүй байлаа. Тэр удалгүй намайг бодлоосоо авч хаян модон дээр амьдарч болох эсэхийн талаар эргэцүүлж хэрвээ амьдарлаа гэхэд өөрийгөө хичнээн янзаар үхэж болох талаараа магадлал дэвшүүлж суув. Би тэрний тэнэг бодолд үл ялиг инээлээ. Гэнэн тэнэгхэн И Фан.

Би: болохгүй байх

И Фан: Юу?

Би: Мод

И Фан: бид нэг нэгэндээ саад болж болохгүй гэж бодсон юмсан

Би: тиймээ

И Фан: тэгвэл ингээд яриа дууслаа.

Ингээд бидний багахан яриа эцэслэлээ.Үнэхээр дууссан мэт анир чимээгүй байдал, өнгийгөөд ч харж чадахгүй И Фаны бодол. Тэр миний өмнө давашгүй хаалт босгожээ. Цаашид юу ч дугарахгүй байхаар шийдэж. Тэр үргэлж өгүүлбэрийг нэг үгээр дуусгадаг билээ. Ямарч сэтгэл хөдлөл, утга санаа нэмээгүй захирангуй нэг үг. Одоо би тэрэнд хатуу хандсандаа гэмшиж эхлэлээ. Үнэндээ бодлоос нь өөрийгөө олж харахдаа л гэмшсэн. Яаж би тэрнийг буруутгаж чадаваа? Тэр надаас уучлал гуйх гэсэн гэтэл би тэрэнд нэг ч боломж өгөөгүй. Надад санаа зовж байхад нь хүртэл хатуурхсан шүүдээ. Эцэст нь тэр биш би л хүйтэн хөндий төмөр нь байж. Би уруулаа хэмлэлээ. Юу гэх вэ? Би уйдаад байна тэгэхээр одоо бие биендээ садаа болцгооё ураа ураа гэх үү? Эсвэл уучлал хүсээд цонхоор үсрэх үү? Морины газар тогших туурай, агаарын урсгал, салхинд найгах моддын чимээ л бидний дунд байлаа.

Би: модны тухайд хөгжилтэй байлаа

И Фан: би хүн хөгжөөдөг төрлийн хүн биш

Би: чи ер нь хүн биш. Би өөрийн мэдэлгүй ингээд хэлчихэв хэтэрхий их бодсондоо дотроо төөрчихөж. Тэр над руу нүдээ эргэлдүүлсээр бага зэрэг бөхийлөө.

И Фан: уучлаарай, Тэгээд өдийг хүртэл би юу байсан байх вэ?

Би: луу

И Фан: энэ чинь миний чадвар

Би: гэхдээ яг ямар ач холбогдолтой чадвар вэ? Жишээ нь модон дээр амьдрахад араатан төрх чинь тус болох уу?

И Фан: Тийм

Би: өөө би тийм том мод байдаг гэж бодож байсангүй

И Фан: чи ер нь юм боддоггүй байх

Би: бүдүүлэг юм

И Фан: баярлалаа

Би: Хүн биш гэсэнд уучлаарай би зүгээр л тоглоом болгож хэлсэн юм. Бид хичнээн урт зам туулахыг мэдэхгүй. Хүрэх газраа очтол зүгээр ингэж суухыг хүсэхгүй байна.

И Фан: Саад болохгүйэ

Би: Уучлаарай

И Фан: Юунд?

Би: муухай аашлисанд

И Фан: чи хоёр нүүртэй гэдэгээ мэдэх үү?

Би: нэгийг нь л анзаарч явлаа.

И Фан: саяхан чи сүйх тэрэгт суухдаа намайг үзэн ядаж байсан атал одоо яриа өдөж байна. Ойлгохгүй байна чи яг надаас юу хүсээ вэ?

Би: харилцаа

И Фан: ямар? Бэлгийн үү? Тэгвэл би чамайг хүсэхгүй байна.

Би: энгийн л харилцаа. Хүмүүсийн дундах жирийн харилцаа.Би өөрийгөө тэнэг аашласнаа мэднэ. Гэхдээ бид Улаан хатан дээр очихдоо ийм байдалтай байж болохгүй

И Фан: Тэгээд одоо бид тэврэлдэх хэрэгтэй юу?

Би: битгий муухай аашлалдаа

И Фан: чи муухай аашилж болдог харин би болохгүй хэрэг үү?

Би: энэ зүгээр л нэг хар дарсан зүүднээс болсон юм.

И Фан: Би чам шиг өөрийхөө учрыг олдоггүй хүмүүст дургүй

Би: гэхдээ чи ч бас тийм төгс хүн биш

И Фан: би угаасаа хүн биш

Би: битгий үгэн дээр дөрөөлөөд бай! чи өөрийгөө үргэлж нэг хэвэндээ байдаг гэж бодоо юу нэг сахиусан тэнгэр шиг аашлаж маргааш нь там шиг хүмүүсийг зовоодогоо мэдэх үү?

И Фан: мэднэ. Энэ нь зугаа цэнгэл сайхан ч ард нь дэг журам гэж бас бий гэдгийг сануулдаг юм. Амралтын өдөр дуусахад ажлых нь эхлэдэг шиг.

Би: чи буруу бодож байна.

И Фан: уучлаарай хатагтай би таныхаар тийм ч төгс хүн биш

Би: тэгвэл бид юу ч яриад хэрэггүй бололтой. Улам л дордоод байна.

И Фан: тэгвэл ингээд яриа дахин дууслаа

Би түүнтэй дахин нэг ч үг солихгүй. Ядаж л өөрийхөө энэ хачин байдлыг намжтал түүнтэй үг солихгүй. Өнөөх л хачин хар дарсан зүүднээс боллоо. Түүнээс хойш би ийм ховсонд орчихсон. Ингэж бодоход бие минь дагжин чичирлээ. Үргэлж би түүнтэй ийм байдалтай байх болов уу? Эрүүл ухааныхаа хэлтэрхийгээр би тэрэн рүү гэмшингүй хараад “Уучлаарай” гэлээ. Тэр ямар ч хариу өгсөнгүй. Морьдын төвөргөөн нэмэгдэж, нэг огцом эргэлтийн дараа тэрэгчиний мориныхоо хазаарыг чанга татах дуунаар бид аажим зогслоо. И Фан хаалгыг огцом нээн гишгүүр алгасан газар буугаад над руу эргэв. Тэр уурласан ч эелдэг зангаа гээсэнгүй гараа сунган буухад минь туслалаа. Тэрний гар дулаахан миний гарнаас дахин том юм. Гэтэл тэрэгчин бидний ачааг тэрэгнээс буулгахад тэр яаран гараа татаад цүнхийг өөрөө авав. Тэрэг ирсэн замаараа хурдлан давхилаа. Бид үүнээс цааш өөрсдөө явах аж. Улаан хатны ордонд ингээд л хүрчих юм гэж санасангүй. Биднийг нааш ирэх замд дуусашгүй үргэлжилсэн ой модод энд ч бас хаа сайгүй үзэгдэнэ.

Би: эндээс хол уу?

И Фан юу ч хэлсэнгүй. Урд гаран цүнхнүүдээ барин алхсаар л байв. Би харин тэр дороо алхалгүй зогслоо. Тэр над руу эргэж харан санаа алдаад “моддын цаана бидний буудаллах жижиг байшин байгаа.” Гэв.

Би: улаан хатны ордон руу явахгүй юм уу?

И Фан: чи өөртөө тийм итгэлтэй байгаа юм уу?. Хэрвээ тийм бол чигээрээ алх сүх барьсан эмэгтэйтэй таарвал тэр улаан хатан шүү. Өөө бас тийм толгойгоо сайн хамгаал тэр чавчих дуртай

Би: үгүй би зүгээр л шууд очих байх гэж бодсон юм. Тэглээч миний толгой хүзүүнээсээ амархан салдаг. Сүх хэрэггүй

И Фан: тэгвэл тэр хэдийг хүлээсэн дээр биш үү?

Би: юун байшин юм?

И Фан: хмммм. Эхлээд алх

Би ойрхон ойрхон гишгэсээр тэрнээс хэдхэн алхтын зайд ирлээ. Тэр намайг хүлээсээр. Би дахиад хэд алхан түүнд зэрэгцэн очив.

И Фан: бид улаан хатан дээр ирэхдээ тэр байшинд байрладаг юм.

Би: тэгэхээр бараг хоёр дахь гэр гэсэн үг үү?

И Фан: тийм.

Тэгээд бид моддын дунд орон алхлаа. Харанхуй биш сүүмийх гэрэлтэй модон дунд нарийхан жим харагдах ба ойн цоорхойд мөн л сарнай цэцэг дэлбээлжээ. Харин бид түүгээр яявсангүй. Арай шигүү ургасан моддыг шүлжин манан татсан замаар алхлаа. Бид нөгөө замаар явсан бол амар байсан байтал И Фан тийшээ бүр зүглэсэнчгүй. Замдаа даашинзныхаа ханцуйг мөчирт гогцуулж, хөл орооцолдуулам ургасан бут сөөгөнд бүдчих шахам явлаа. Гэтэл би буруу боджээ. Шигүү модод сийрч, гэрэл хулгайлсан манан татарсаар бид нуурын хормойд байрлах гантиг чулуун баганатай нэгэн байшингийн өмнө ирлээ.

Би: жижиг байшин гэл үү?

И Фан: тийм

Би: нүд чинь царцаасай

Түүний хэмжүүрийн ойлголтыг мэдэхгүй ч бараг улаан ордон шиг том байшин байлаа. Хананд нь мөлхөө ургамал шүлжилдэн ургаж, дээврээс нь тэнгэр ердөө нэгхэн алхамын зайтай мэт харагдана. И Фан дахиад л түрүүлэн алхав. Харин би цэнгэг нуурыг тольдсоор тэндээ үлдлээ. Байшингийн гэрэлүүд ар араасаа цувран ассаар дуусмагц И Фан дотроос намайг аяархан дуудав. Ямар ч байсан тэр намайг сонсгол сайтайг мартаагүй л юм байна.

Би дахиад л ямар ч тэмдэггүй хаалгатай өрөөнд орлоо. Өрөө минь ч ордоныхоос нэг их ялгаагүй. Том толь, таазнаас шал хүрсэн цонх, цонхны ирмэгт ваартай улаан сарнайнууд, хананд өлгөсөн лаа, бүхэлдээ адилхан орчин байлаа. Цүнхтэй хувцасыг бүгдийн шүүгээнд цэгцлээд хийчихсэн, дөрвөн хөлтэй модон ширээн дээр гарчиггүй нэгэн ном унш хэмээн тавьсан байв. Ингээд бодоход өрөөг минь И Фан л цэгцэлж өдөр бүрийн минь өмсөх хувцасыг ч тэр сонгодог байж. Би хөмхийгөө зуулаа. Агуу их эелдэг зан. Түүнээс цааш юу ч үгүй. Би даашинзаа тайлан угаалгын өрөө орон шүршүүр дор зогслоо. Улаан хатантай уулзахад ердөө хэдхэн цаг үлджээ. Бодолыг минь ус авч одсоор би хий дэмий бүлээн усанд биеэ норгон зогсоно. Гэтэл гэнэт харанхуй болчихлоо. Хүйтэн өрөөнд би зүгээ ололгүй зогсоно. Хана тэмтчин гарах гэсэн ч хөл халтираад унах гэлээ. Удахгүй зүгээр болно. Гэрэл ирнэ гэж өөртөө давтсаар л байв. Бие минь хүйтэнд чичирч харанхуйд айж байлаа. Хаалга онгойх чимээ сонсогдож, тэр хүний алхаа наашаа чиглэнэ. И Фан алчуур тосон намайг тэврээд цээжиндээ наалаа.

Би: нүдээ ань

И Фан: Тэртээ тэргүй харанхуй байна

Би: тэгвэл юу ч битгий бод

И Фан: чи үүнийг хүсээгүй билүү гээд тэр чихэнд минь уруулаа наан инээлээ. Тэр харанхуйд зүгээ сайн олдог нь гайхалтай. Тэр хаалга хөлөөрөө онгойлгоод бид угаалгийн өрөөнөөс гарлаа. Өрөөнд лаа ассан байсан тул харанхуй замхарч би тайвширлаа. Тэр намайг орон дээр минь хэвтүүлээд өөрөө шүүгээ рүү эргэлээ.

И Фан: ягаан даашинз болох уу?

Би: бас дотуур хувцас

И Фан шүүгээнээс хувцас аваад эргэж харалгүйгээр над руу шидлээ.

Би: битгий яваарай

И Фан: ойлголоо

Би: бас эргэж харах хэрэггүй

И Фан: ойлголоо

Би: яагаад бас гэрэлгүй болчихов

И Фан: санаа зовох хэрэггүй

Би: юу гэнээ? Хэл. Гуйж байна.

Би хувцасаа өмсөж дуусаад тэрний өмнө очиж зогслоо.

Би: юу болоод байгаа юм? Яагаад тэд үлдсэн юм? Би ч бас одоо та нарын нэг тиймээс битгий юм нуу.

И Фан: чиний санааг зовоохыг хүсэхгүй байна

Би: тэгвэл би явлаа.

И Фан: хаашаа?

Би: улаан хатан ойрхон байгаа биздээ? Яагаад та нарыг ингэж зовоогоод байдгыг асууя? Тэртээ тэргүй уулзахаас хойш эрт орой ялгаа юу байна

И Фан: Ари битгий тэнэглэ.

Би: тэгвэл учрыг нь хэл

И Фан: энэ гарагт бид л ганц чадвартай нь биш. Улаан хатны эргэн тойронд чиний төсөөлөөчгүй чадварууд бий. Тэдний нэг нь хүний сэтгэл хөдлөлийг мэдэрдэг юм. Бид улаан хатанд хамаатнууд гэж хэлсэнээс хойш бид тийм л байх болно. Үзэн ядалт хайр дурлал аль нь ч байх ёсгүй. Бас бидэнд хамтдаа өнгөрөөсөн дурсамж байх ёстой. Тэгээд л тэд биднийг хоёуланг нь явуулсан. Харин саяны осол бол Бэкхёны асуудал. Тиймээс одоо тайвширч үз

Би: яагаад би тайвширах ёстой гэж?

И Фан: бид чамайг ирэхэд яагаад тэгж тайван бөгөөд дотноор хүлээж авсаныг мэдэх үү?

Би: үнэндээ нэг хүнээс бусад нь

И Фан: тиймээ би тэдэн шиг чамайг тэгтлээ хүлээгээгүй

Би: хүлээхээ?

И Фан: тиймээ. Бид чамайг ирэхээс өмнө бүгд л хэн нэгнийг хүлээж ганцаардаж, өөртэйгээ тэмцэж ирсэн. Бүтэн зууны турш зөвхөн өөрсдийгөө харна гэдэг уйтгартай биздээ. Чамайг ирэхэд л тэд юу хүлээж байснаа ойлгосон. Танил дотно. Аз жаргал ирсэн мэт бүгд догдолж байлаа. Би харин тэгтлээ баярлаагүйн учир нь чамайг ч бас өөрсд шигээ хэдэн зуун жил ганцаардуулахыг хүсээгүй юм. Чи амьд байж мэднэ тэгэхээр буцаад амьдралаа олсон нь дээр үхлийн ертөнц тийм ч хүсэх зүйл биш. Чамайг хүн шиг, энгийн бөгөөд тайван амьдраасай гэж хүссэндээ тэр. Хэрээний хувьд үргэлж муу ёрыг бэлэгддэг байсан. Тийм амьтныг чамайг авч яваасай гэж хүсэхгүй байна. Үхлээ өөрөө авч яваа мэт л… Чамайг зовохыг харахыг би хүсэхгүй. Би ч бас тэдэн шиг чамд анхаарал халамж тавихыг хүсдэг гэхдээ эрхлүүлж биш! Ойлгосон уу?

Би: гэхдээ надад боломж байхгүй. И Фан. Би буцаж чадахгүй. Энгийн хүний амьдралд би үхсэн мэт л байсан одоо энд би эрх дураараа байна. Үүнээс өөр юу ч хүсэхгүй байна.

И Фан: мэднээ. Тэгээд л би чамайг одоо түлхэхээ больсон. Нэгэнт чи энэ замыг сонгосон, би чиний сонголтыг хүндэлж байна. Үргэлж хүндлэх болно.

Би: тэгэхээр Бэкхён?

И Фан: тэрний сарнайн цэцэрлэгийг босогчид үгүй хийчихэж тэгээд л тэр уурандаа…

И Фан үргэлжлүүлэн ярьсангүй. Цонхны дэргэд очин ваартай сарнайг ширтэж зогслоо.

Би: Бэкхён энэ цэцэгсийг өөрөө тариа юу?

И Фан: эхний 1050-г л бусад нь салхинд тоос хүртэж хаа сайгүй ургасан юм.

Би: гайхалтай тэгэхээр цэцэрлэг сүйтсэн гэхээр юу ч үлдээгүй гэсэн үг үү? …

И Фан: үгүйдээ Бэкхён маш олон цэцэрлэгтэй. Гэхдээ бүгд тэрэнд чухал. Нэг нэгнээ хуулбарласан мэт адилхан сарнайн цэцэрлэг. Нэг сарнайн дэлбээ унах төдийд дахин нэгийг барьсаар түүний цэцэрлэгүүд тоогоо алдсан. Гэхдээ тэр дотроо тоолж байж. 1050 сарнайн цэцэрлэг тус бүрдээ 1050 сарнайтай. Одоо харин 1049 боллоо.

Би: харамсалтай юм.

И Фан: унтах уу эсвэл ном унших уу?

Би: зугаалья

И Фан: тэгвэл би хүрэмээ аваад ирье. Чи ч бас дулаал

Эцэст нь бид учраа оллоо. Би шүүгээгээ ухан хамгийн зузаан харагдсан задгай энгэртэй цэнхэр нэхмэл цамцийг өмсөөд үүдний өрөө рүү очиход тэр ч бас цэнхэр нэхмэл цамц өмсжээ. Дотроо би инээлээ. Тэр ч бас инээж байгаа байх.

Гадаа намуухан салхитай бөгөөд байшин тойрон асах дэнлүү яг л найрал дуучид шиг эгнэсэн байх бөгөөд салхинд галын дөл дуулж буй мэт харагдана. Нуурын эргээр бид удаанаар  алхлаа.

Би: юу ч хамаагүй яриач. Чиний яриаг би сонсох дуртай

И Фан: намайг үзэн яддаг биш билүү

Би: ярьж байхад чинь лав биш.

И Фан: ямар ч байсан үзэн яддаг л юм байна

Би: чимээгүй, дуугаа хураах үед чинь би дургүй. Бас нэг үгээр бүхнийг дуусгадагт чинь дургүй

И Фан: харин би чимээгүй өөртөө хайртай.

Би: яагаад?

И Фан: чимээгүй байх нь бусдыг илүү сонсож хэн нэгнийг сайн ажиглахад хүргэдэг. Ярьж байхдаа би анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Анхаарал суларахыг би үзэн яддаг

Би: заримдаа чөлөөтэй байх хэрэгтэй шүүдээ.

И Фан: миний талаар ярихаа больцгооё тэхүү

Би: тэгвэл юу ярих юм?

И Фан: нуурын талаар байвал ямарав гэж хэлээд тэр нуурын эрэгт тулан ирээд нөгөө эрэг рүү ширтлээ.

Би: гайхалтай юм.

И Фан: Жунмёных

Би: хөөх

И Фан:  тиймээ хөөх. Хэн тэрнийг ийм зүйл хийнэ гэж санах билээ. Бүр дурсамжын нуур шүү.

Би: дурсамжаа?

И Фан: Хүн болгоны нэг дурсамж энэ нууранд байдаг юм.

Би: тэгвэл минийх ч бас байгаа байх нь ээ

И Фан: гэхдээ үнэгүй өгдөггүй

Би: зоосон мөнгө шидэх хэрэгтэй юу?

И Фан: хэн чамд тийм юм хэлээ вэ? зоос биш нулимс

Би: уйлах ёстой юм уу?

И Фан: чин сэтгэлийн ганц дусал нулимс

Би: гэхдээ энэ гарагт хэн ч нулимстай уйлдаггүй

И Фан: Жунмёний шуналд хязгаар үгүй

Би: тэгэхээр хэн ч дурсамжаа авч чаддагүй байхнээ

И Фан: хүн болгон уйлаад авчихдаг бол бүгд сохорсон ой санамжтай байхгүй байх байсан.

Би: Жунмён ах өөрөө олсон болов уу?

И Фан: бүү мэд. Өөрөө ийм тэнэг юм хийсэндээ харамсаж байгаа биз

Би тэр шөнө унтаж чадсангүй. Нэгт маргааш бид улаан хатны гайхамшигт үдэшлэгт оролцох ёстой, хоёрт И Фан намайг эрт унтах ёстой хэмээн хажууд сахиж суусан юм. Хэн нэгний зөөлөн үнсэлт хацар дээр минь буухад би аажим нүдээ нээн нойрноосоо сэрлээ. Гэрэлтэй ч урьдын адил нарны дулаахан илч үгүй өглөө. Бэкхёны уур намджээ. Орноосоо босон хэн намайг сэрээснийг хартал Жундэ орны минь дэргэд сууж байв.

Би: та нар ирчихэж

Жундэ: чи сэрчихэж

Би: чи сэрээсэн

Жундэ: би зүгээр л үнссэн

Би: тэр хамаагүйэ. Сайн явж ирсэн үү? бусад чинь хаа байна.

Жундэ: зочны өрөөнд чамайг хүлээж байлаа

Би: яагаад Жун Ин намайг сэрээхээр ирээгүй юм?

Жундэ: би болохгүй хэрэг үү?

Би: үгүй дээ. Үргэлж тэр ирдэг болохоор л

Жундэ: одооноос бүгд ээлжлэх болно.

Би: ойлголоо

Жундэ: тэгэхээр нүдээ ань

Би: би дөнгөж сая сэрсэн

Жундэ: гэнэтийн бэлгийг шууд харвал нүд нь сохордог юм

Би: та нар бэлэг бэлдээ юу?

Жундэ: хурдан нүдээ ань. Эсвэл тогонд цохиулмаар байна уу? Гээд тэр над руу гараа сарвайлаа. Би айсандаа орондоо шигдэхэд тэр баясан инээгээд “ Хатагтай та их гэнэн юмаа. Орноосоо босч болгооно уу?” гэв.

Би: өмнө нь цохиулж байсан болохоор чинь итгэсэн юм.

Жундэ: тэр үед чамайг ухаангүй байсан гэж бодсон юмсан.

Би: харин би чамайг надад хайртай гэж бодсон юмсан.

Жундэ: за тэд нар хүлээгээд залхлаа.

Би шуудхан нүдээ анин тэрэнд гараа атгууллаа. Тэр гараас минь хөтлөн шатаар бууж, урт хонгилоор дагуулан алхсаар нүргэлэн цохилох 11 зүрхний өмнө авч ирлээ.

Би: нүдээ нээж болох уу?

Сэүн: болохгүй. Үүрд ингээд сохор хахаххаа. Заза тоголсон юм нүдээ нээ

Би нүдээ аажим нээхэд тэдний ихэнх нь буйдан, сандал дээр сууж зарим нэг нь хана налан зогсож байлаа. Өрөөний хойморт зуух бараадуулан шилэн хоргонд миний өмнө хэзээ ч харж байгаагүй сайхан даашинз байрлуулжээ. Даашинзны дээрээс гэрэл туссан болоод ч тэр үү би нүдэндээ ч итгэсэнгүй яг л үргэлжлүүлэн зүүдэлж байгаа мэт байлаа.

dress and red image

Минсок.: таалагдаж байна уу?

Би: чи ингэж асууж байгаадаа итгэлтэй байна уу? Галзуурмаар юм.

Лухан: чамд таарна гэж найдья.

Би дахиад л уйлах гэлээ. Хамгийн ойр байснаар нь Жундэг тэвэрч аван “Баярлалаа” гээд хацар дээр нь үнслээ.

Жун Ин: уг нь би энэ даашинзыг сонгосон юмсан. Намайг үнсэхгүй юм уу?

Бэкхён: Жун Ин надад ч бас таалагдаж байна. Би энд бүр уйлах нь тэгэхээр надад үнсүүл

Би: бүгдэнд нь баярлалаа.

Өрөөнд минь нэгэн эмэгтэй орж ирэн үсийг минь ороон, нүүрэнд ингэсэг түрхэж сарнайн дэлбээгээр уруулыг минь будлаа. Үнэндээ би өөртөө ч ингэж олон хүрч байгаагүй билээ. Гэтэл тэр өөрийх мэт биенд минь дураараа хүрч байв. Эцэст нь тэр эмэгтэй нүүрийг минь будаж дуусаад даашинзыг минь өмсөхөд туслачихаад л яваад өглөө. Талархал ч илэрхийлж амжсангүй. Хормойгоо барин шатаар уруудан тэдэн дээр очиход тэд ч бас гайхалтай болжээ. Биднийг арван хоёр цагаан сүйх тэрэг ирж авсан бөгөөд би хүслээрээ И Фантай нэг бүхээгт суун явлаа. Бидэнд дурсамж хэрэгтэй. Тэр миний чичирсэн гарыг хараад “бид чамд муу юм юу ч тохиолдохыг зөвшөөрөхгүй” гэж намайг тайвшруулсан ч би сандрахгүй байж чадсангүй. Морьд зогслоо. Хаалга нээгдмэгц намайг улаан хивс, дээрээс цас адил сэвэлзэх цагаан сарнайн дэлбээнүүд угтсан юм. Ишин гараа тосон буухад минь туслаж намайг замын турш хөтлөн явлаа. Тэр сэтгэл хөдлөлийг минь барьж, алхааг минь тэнцвэржүүлж байсан ч би дотроо хэдэн зуун удаа унасан юм. Улаан хатны ордон яг л миний мэдэх улаан ордон шиг боловч илүү том бөгөөд ямар нэгэн эрдэнийн чулуу шиг гэрэлтэж байлаа. Ордон тэр чигтээ гоо үзэгслэн юм. Улаан хивс дуусч ордны хаалга хоёр тийшээ нээгдлээ. Ингээд л би ордон руу орсон юм. Ардаа үнэнийг үлдээгээд, санаа зовнил буцах зам бүгдийн авч хаяад түүний өөдөөс алхлаа. Улаан хормой шал шүргэж, цагаан сарнай дэлбээгээ нээж байв. Танхимд миний төсөөлснөөс ч олон хүн цуглажээ. Бүгд л улаан эсвэл хар хослол өмсөж, этгээд сонин баг зүүсэн байх юм. Би тэдний дундуур Ишинтэй хөтлөлцөн, араасаа 11 хархүү дагуулсаар алхав. Цугласан олны харц бүгд над дээр тусчээ. Гайхсан, атаархсан, сонжсон харц намайг төөнөнө. Зүүдэнд минь үзэгдсэн Улаан хатан ордны индэрт сандал дээрээ тухтай суун биднийг хүлээж байлаа. Би сандарсангүй. Даашинзны минь хормой захаасаа цайрч, улаан өнгө нь эхлээд ягаан дараа нь сүүдэрч хүрээгүй мэт цагаан болж хувирлаа. Энгэрийг минь чимсэн сарнай ч өнгөө хувилгаж цусан улаан болжээ. Би гайхсангүй. Хүн болгон амандаа “Тэр харш өнгийн даашинз өмсчихөж” хэмээн бувтнана. Улаан хатны нүдэнд аюул айдас тодорч эхлэлээ. Би харин түүний өөдөөс бардам харан инээмсэглэн зогсов.

16 thoughts on “♠~Alice In E✗O Planet~♣

  1. Tiiimee tsagaan hatan tiimvv daebakkkkk. Ene bvvr whyy iim sonirholtoi ym beeee adminaaa. Burhan mine bi tvvnd duralchuhlaa tvvnii bgaa bdl ihemseg turh ter ineed bvvr tosoologdoj bna

  2. uchir n vl tailagdah olon nuutsuud ene dundaas Wu yifan bolon Ari-giin hair her vnench bol ted Ari-gaas bolj oorchlogdoj chadah uu bichij bga zohiolch n eniig bichij bhadaa yg yu bodoj bichdeg bol yaj dahi neg tungaaj bas oor talaas haruulj chaddag ym bol vgnii songolt setgej bga ter zvils henii ch sanaand orhoorgvi gaihaltai bi unshij bhdaa dahin neg shine oor nom unshij bga ym shig sanagdag tanaih dahin dabtagdashgvi sanaagaar bichij sanaand oromgvi zvileer bichdeg. udaan hvleedeg ch hvleelt vneheer goy bdag. bayrlala

  3. Ахх И Фантай учраа олж бгайд нь баяртай бна, тэр даашинз яг ямар учиртайн бэ? Нөгөө сүртэй улаан хатан нь юунд айж сандарсан юм бол :3

  4. Үхэл сэхлийн заагт орших энэ гүрэнд өдөр өдрөөр хүчирхэгжиж байгаа нэгэн байна. Өдөр бүр шинэ зүйлд хүчээ сорьж цаг минут тутамд өөртөө итгэх итгэл нь түүнийг хөтөлнө. Хүн бүхэн тэрнийг хараад сүрдэн гайхширч битүүхэндээ атаархана. Учир нь тэр Хатан шүү дээ

  5. Энэ өгүүллэг ганц л үгээр тодорхойлогдоно. Өөр үгээр илэрхийлж боломгүй, зүгээр л ‘ер бусын’! Яг л энэ гараг шиг, орхигдсон орон зай шиг ер бусын. Цаг мөч бүр тайлагдашгүй нууцаар дүүрэн байдаг. Зарим зүйлсийг ойлгоход миний ухаан ч хүрэхгүй бололтой. Хэтэрхий нууцлаг бас гайхамшигтай. Үгс бүр нь өөр ертөнцөд зочлуулж, таамаглаагүй үйл явдлууд тосч авах юм. Маш их баярлалаа ❤

  6. Аль дээрээс гадарлачихсан зүйл минь ингээд тодорхой болчих шиг байна.Ари Цагаан хатан тийм үү .Тэрний өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа шалтгаан.

  7. Юу юунаас илүү одоо цаашаа яаж үргэлжлэх бол гсн бодол төрж бна. Энэ өгүүллэг бнга л ийм бодол төрүүлдэг.
    Уран сэтгэхүй голоо оносон яруу үгс яг зохицсон мэт. Хүний тархинаас гарж болох бүхий л уран сэтгэмж яг энэ өгүүллэгт бдаг. Сонирхолтой гэхээс өөр үг олдохгүй нь

Сэтгэгдэл бичих