tumblr_nhd733Fdz01s83f67o1_1280

×ЕРӨНДӨГ×

XII хэсэг


Цаг хугацаа гэдэг гайхширмаар зүйл юм. Хэрвээ тэр хүн байсан бол Usain Bolt шиг хурдан эсвэл яг Internet Explorer шиг асар удаан хөдөлгөөнтэй хүн байсан байх. Хунбины үгүйд, тэрний хайр халамж мэдрэгдээгүй үед нэг секунд өнгөрөх гэж бараг л цаг болдог энэ цаг хугацаа магадгүй тэрнийг над дээр хүрээд ирнэ гэж итгэдэг болоод л тийм удаан өнгөрч намайг хүлээлгэдэг байх. Харин тэрэнтэй хамт байж, бүх зүйл гайхалтай байх үед илүү олон жилийг үзүүлж, илүү ихийг харуулах гэж тийм хурдан өнгөрдөг байх. Бүгдийг мэдэрч зохицуулж чаддаг, яг л зөн билэгтэн шиг. Тиймээ Хунбинтай хамт байхад цаг хугасаа харвасан сумнаас ч хурдан өнгөрдөг. Зөн билэгтэн та надад ямар л гайхалтай зүйл үзүүлэх гээд байна даа? Албан ёсоор гэр бүл болсноос хойш бараг хагас жил өнгөрчээ. Эхний нэг сар байрандаа амьдарсан ч энэ гэрт дандаа гуниг, нулимс, хүлээлт, өвдөлт, цөхрөл эргэлддэг байсан болохоор сэтгэлд таагүй санагдан өөр оршин суугч нар бага байдаг байрлуу нүүсэн. Бас багш бид хоёрт хуримын бэлэг болгон Сораксан ууланд байшин барьж өгнө гэсэн. Эмч хүн юм чинь худлаа хэлэхгүй гэж бодсон ч Хунбин бүр итгэхгүй багштай гэрээ хийсэн =| Ихэнх цагийг гэртээ тэрэнтэй хамт өнгөрүүлж, миний хэрэг гарсан тохиолдолд л ажилруугаа эмнэлэгрүү явдаг боллоо. Өдөржингөө гэртээ байдаг гэвэл худал болох байх. Тэрнийг ёстой бүтэж үхтэл нь баглаад хамт дэлгүүр орж хүнсээ цуглуулж, хөл хөдөлгөөн бага үүрээр юм уу бүр шөнөөр гэрийн ойр хавиар алхаж тоглоомын талбайн савлуур дээр сууж, хааяа нэг хотоос гадагш салхинд гардаг байлаа. Харин гэр дотор байхдаа үхэхээс болон нөгөө юу яахаас бусад бүх зүйлийг л хийдэг. Өглөө хамт босож өглөөний цайгаа бэлдэж ууна, эсвэл бүр хэн нь ч босохгүй өдөржин шөнөжингөө солонгортлоо унтана. Эмнэлэг дээр ажил их үед байн байн залгалгүй хөөрхөн зурвас үлдээчихнэ. Хариад очихоор халуун хоол дулаахан тэврэлт угтана. Хамт шүдээ угааж, угаалга хийж, гэрээ цэвэрлэж, зурагт үзэж, багшийг шоолно. Хийж болох бүх зүйлсийг л үргэлж хамтдаа хийдэг байлаа. Ахххх би энэ дэлхийн хамгийн бүр хамгийн аз жаргалтай хүн. Диснейн гүнж нар ч миний жаргалыг гүйцэхгүй байх дөө.

Өнөөдөр харин бусад өдрүүдийг бодвол ачаалал ихтэй байв. Улиралд нэг болдог эрдэм шинжилгээний хуралд оролцох ёстой, лабортори дээр ирсэн нилээн олон хүмүүсийн шинжилгээний хариуг гарган, тэр өдөр хийгдэх ёстой хоёр төлөвлөгөөт хагалгаанд ороод яг эмнэлэгээс гарах гэж байтал яаралтай хагалгаанд дуудагдан гэртээ очих ёстой цагаасаа нилээн оройтож очихоор боллоо. Хунбинруу учираа тайлбарласан зурвас явуулмаар байсан ч юун зурвас бичээд зогсож байх, хүний амь дээсэн дөрөөнд ирчихсэн байхад гялс бэлдээд хагалгаандаа орлоо. Санаж байсныг бодвол харьцангуй хурдан хагалгаа дууслаа. Тэр хүнийг аварч чадсан болохоор дотроос нэг том бул хар чулуу аваад хаячихсан юм шиг бие хөнгөрч, сэтгэл тайвширлаа. Утсаа хартал Хунбин-с “Өнөөдөр оройтож байх чинь. Эмнэлэгээсээ гарахаараа ~Ханиа хань нь очиж байна шүү~ гээд зурвас явуулаарай за юу” гэсэн зурвас ирсэн байлаа. Инээд хүрч Биннирүүгээ өөрийнх нь хэлсэнчлэн зурвасийг нь явуулчихаад ажлаасаа гаран гэрийн зүг хурдаллаа. Гэртээ хурдан ороод тэрэндээ тэврүүлээд үнсүүлэхийн хүслэн болон хаалгаа онгойлготол гэр харанхуй тэгсэн хэрнээ зочны өрөөнд бүдэг гэрэлтэй ч юм шиг орчин намайг угтаж авлаа. Хайрыгаа дуудсан шигээ гутлаа тайлаад дотогш ортол зочны өрөөны гол хэсэгт дээд зэрэглэлээр бэлдэж тавьсан оройн зоогийн ширээг олж харлаа. Цэнхэр бүтээлэгтэй ширээн дээр хоёр хүний Европ хоол, гялалзах хундага, гурав гурваар нь асаан тавьсан лааны суурь, яг голд нь хэдэн ширхэг ч юм ягаан сарнайн толгой хэсгийг нь эвтэйхэн өрсөн байв. Ширээний хажууд байх нарийхан сандал дээр мөстэй саванд хийсэн оргилуун дарс байх шиг байлаа. Хэсэн ангайн бас гайхан зогсож байтал Хунбин араас тэврээд “Санасан шүү” гээд хацар дээр үнслээ. Гайхсан хэвээр тэрэнрүү эргэж харахад тэр сорочконыхоо эхний гурван товчийг товчлолгүй задгай тавьсан байх нь тэрнийг улам царайлаг бас халуухан харагдуулж байв.

Би: Энэ чинь юу вэ?

Хунбин: Гэнэтийн бэлэг.

Би: Ийм зүйл хийх хэрэггүй гэдэг биздээ?

Хунбин: Ядарсан уу? Суучих хоолоо идэцгээе.

Тэр намайг суудалд минь суулгаад, өвөр дээр алчуур дэвсэж өгөөд өөрөө суун бид 2 хоолоо идэцгээлээ. Хоолоо идэнгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаараа ярьж байхад тэр нэг гараараа шанаагаа тулан надруу цоо ширтэнэ. Өлссөн болохоор хэсэг юм ярилгүй хоолондоо анхаарлаа хандуулахад тэр нөгөө гараараа шанаагаа тулан нүүрэндээ инээмсэглэл тодруулаад дахиад л цоо ширтэнэ.

Би: Битгий ингэж хараад бай хөөе.

Хунбин: Би эхнэрээ харж байна хөөе.

Би: Тэгвэл ядаж юм ярь л даа. Ингээд ширтээд байхаар чинь биеэ бариад хэцүү байна хөөе.

Хунбин: Сул тавьчихаач тэгвэл хөөе.

Би: Тавьрахгүй байна хөөе.

Хунбин: Хахаха хөөрхөншдээ. Заза болилоо харахаа болилоо ширтэхээ болилоо.

Би: Х-хэн боль гээд байгаа юм? Зүгээр жоохон завсартай ширт. Чамайг надруу ширтэхэд би дуртай. :3

Хунбин: Эгдүү эгдүү миний эхнэр нүл эгдүү. :3

Би: Аааа амттай байлаа.

Хунбин: Хөгжимөө асаачихъя.

Би: Үүүүүү~ Миний Бинни ч романтик юмаа.

Хунбин: Тэгвэл үнс.

Би: Ам тостой байна дараа болъё нөхөөөөөөр. Энэ алчуураар чинь арчих уу байх уу? Арчичихаар хайран юм болчих гээд байдаг. Яваад зүгээр салфетик аваад ирдээ нөхөөөөөр.

Тэр миний хэлсэн үгэнд инээд нь хүрсэн бололтой доошоо харан инээж байгаад суудлаасаа өндийн надруу ойртон эрүүнээс барьж байгаад уруул дээр үнслээ. Гэхдээ энэ удаа үнсэхдээ арай өөр стилиэр. Эхлээд дээд уруулыг минь зөөлөн үнсэж байгаад бага зэрэг сорон, дараа нь доод уруул дээр түрүүнийх шигээ адилхан маягаар үнсээд, сүүлд нь дахиад уруул дээр шоб хийтэл нь үнсээд буцаад суудалдаа суулаа.

Хунбин: За одоо цэвэрхэн.

Би: Хуц шүлстээд хаячих юм.

Хунбин: Яг ш дээ хөөе.

Би: Хахаха алчуураар арчих гэж байсан юм тэглээ ч. Нөхцөл байдлыг ашиглаж чадах юмаа чи нээрээ.

Хунбин: Алчуураа хадгалаад дараа нь л ашиглчихъя.

Инээхэд нь хацран дээр нь тодрох тэр хоёр хөөрхөн хонхорхойг эгдүүрэн харж, тэрэндээ улам л илүү дурлаад байх шиг байна. Хундагаа тулган оргилуун дарсаа бага багаар нь уухдаа чихэнд сонсголонтой аяанд бүр сэтгэл баясан бага зэрэг согтох шиг боллоо.

Би: Гайхалтай гэнэтийн бэлэг байлаа.

Хунбин: Таалагдсан уу?

Би: Тэгэлгүй яахав. Миний царайлаг нөхөр хамгийн шилдэг нь Жжан.

Хунбин: Дуусаагүй байнаа.

Би: Айн?

Хунбин: Дагаад яв.

Тэр суудлаасаа босон миний гарнаас хөтлөөд угаалгын өрөөний зүг дагуулж явлаа. Энэ одоо юу хийх гээд байнаа? Халснаас болоод улайсан хоёр хацраа ээлжлэн даран, тэрнийг угаалгын өрөөний хаалгыг нээхэд дахиад л ангайхгүй байж чадсангүй. Угаалгын өрөө мөн гэрэлгүй байх ч, энэ тэрүүгээр эгнүүлэн тавьсан лаанууд хангалттай гэрэлтэй болгож чадаж байлаа. Банны ирмэгийг нь дагуулан өрөн тавьсан лаанууд хөөстэй усыг алтлаг өнгөтэй болгож харагдуулж байв. Хунбин ард мөрнөөс минь барин зогсож байгаад “Дотор нь орчихоод хайрыгаа дуудаарай” гээд хаалга хаан угаалгын өрөөнөөс гарлаа. Энэ хүн намайг гайхшруулж дуусахгүй нь ээ. Хэсэг зогсож байгаад хувцасаа тайлан сагсруу хийгээд үсээ дээш нь шуугаад банн-д орон хэвтлээ. Жоохон халуун байсан ч бие бага багаар дасан харин ч сайхан дулаахан болоод явчихлаа. Маш их хөөс байсан болохоор нүүр хүзүү хоёроос бусад биеийн минь бүх хэсгийг халхалж байв. “Ханиа болчихсөөн” гээд орилтол тэр удалгүй хаалга онгойлгон ороод ирлээ. Тэгээд банны хажууд суугаад хөөрхөн инээгээд хаанаас ч юм баахан сарнайн дэлбээ гаргаж ирээд хөөсөн дээгүүр минь цацаж өгөв.

Би: Чи ч намайг гайхшруулж дуусахгүй юмaa.

Хунбин: Өдөр болгон ингэсэн ч чадна.

Би: Хэрэггүй дээ.

Хунбин: Инбёл …

Би: ммм?

Хунбин: Би хэдий хүний ёсоор хүн болоогүй ч, чиний төгс бүтээл болж ирсэн. Иймээс  зөвхөн төгс зүйлийг л чамдаа хийж өгмөөр байна.

Би: … Чи л өөрөө дэргэд минь байж байвал энэ бүхэн төгс. 

Хунбин: Дуу сонсох уу?

Би: За.

Тэр халааснаасаа утсаа чихэвчтэйгээ гаргаж ирээд нэгийг нь надад зүүлгэж өгөөд нөгөөтхийг нь өөрөө зүүлээ. Бид хоёрын дуртай дуу явахад тэр амандаа чимээгүй аялаж, уснаас гарыг минь гаргаж ирээд хөтөллөө. Нүдээ анин хойш гэдийн тэрнийхээ гарнаас хөтлөн хэвтэхдээ тэнд хэр удаан тэгэж байснаа анзаарсангүй.

Хунбин: Хайраа…хайр…Инбёл!

Би: Мммм? Яасан?

Хунбин: Унтаад байгаа юм уу?

Би: Үгүй ээ … жоохон л

Хунбин: Хөөс чинь бараг арилах гэж байх шиг байна. Би гараад байж байя.

Би: А-аан за.

Хунбин: Гэнэтийн бэлэг дуусаагүй байгаа шүү.

Би: Юу вэ Хунбин ?

Хунбин: Өрөөндөө хүлээж байя :*

Ус ч хөрж, биеэ бүлээн усаар шүршчихээд Хунбины хэлсэнчлэн өөрсдийнхөө өрөөрүү ортол золтой л биеэ ороож байсан алчуураа газар унагачих дөхсөнгүй. Өрөөг мөн л адил асаалттай олон лаанууд гэрэлтүүлж, орон дээр цагаан, улаан, ягаан өнгийн сарнайн дэлбээнүүд энд тэнд тарж, таазнаас дан ганцхан улаан өнгийн сарнайнууд унжсан байх нь бүр гайхалтай. Хунбин өөрөө харин цаашаа цонхруу харан зогсох бөгөөд цонхны тусгалд миний дүрсийг хараад эргэж харлаа. Миний өмнө ирэхдээ гартаа барьж байсан цагаан сарнайгаа надад өгөөд энгэртээ тэврээд алчуураа барьж байсан гарнаас минь атгалаа. Юу болох гэж байгааг ойлгосон болохоор сандарч, тэрэнд юу хэлэхээ сайн мэдэхгүй л байв.

Хунбин: Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байхаа. 

Би: …

Хунбин: Ханьдаа зөндөө хайртай шүү.

Би: Х-Хунбин би …

Хунбин: Зүгээр дээ. Чи л хүсэхгүй бол би хөгшин зөнөг болтлоо хүлээж чадна.

Би: Үгүй ээ хүлээсний хэрэггүй.

Хунбин: Яагаад?

Би: Би чинийх.

Алчуур газар унахад ичсэндээ тэрний энгэрт бүр ч их шигдлээ. Тэр бэлхүүснээс минь барин, намайг өөрлүүгээ харуулаад нүдрүү минь удаан ширтсэний эцэст уруул дээр минь үнслээ. Би харин тэрний хоёр хацарнаас нь барьж амттай уруулыг нь илүү хүчтэй шунагчлан үнсэхэд бид хоёр эргэлдсээр орон дээр уналаа. Дээрээс минь ширтэх тэрний хоёр нүд шөнийн тэнгэрт түгэх тэр олон оддоос илүү гялалзаж, хүзүү рүү амьсгалах халуун амьсгал нь бие барзайлгана. Гараа тэрний цамцан дотуур нь оруулан мөрийг нь илэхэд тэр сорочконыхоо товчнуудыг ч тайлалгүй дээш нь татан тайлаад хүзүүг минь шимлээ. Нурууг минь хотойлгон өөрлүүгээ улам нааж, үнсэлт нь доошилсоор цээжин дээр ирэхэд нь бага зэрэг биеэ барьлаа. Нэг хөхийг минь алган дээрээ бөмбөрүүлэн илж, нөгөө хөхийг минь эхлээд халуун амьсгаагаараа дулаалцуулж товчыг нь амандаа хийн хэлээрээ оролдоход нь бие бүр аймшигтай ирвэгнэв. Хоёр хацар халуу дүйгэж тэрний гараас атгахад Хунбин үлдсэн хувцасаа тайллаа. Гар болон тэрний үнсэлт биений минь бусад хэсэгт шүргэх төдийд л өнөө сонин мэдрэмж биеэр минь гүйж, өөрийн эрхгүй сонин авиа гарган тэрнийг хүсэх хүсэл нэмэгдэж байв. Хөлний завсарт сонин хатуу зүйл мэдрэгдэхэд гайхан Хунбинруу хартал тэр бас сандарч байгаа бололтой эргэлзсэн харцаар надруу харлаа. Тэрний үсийг нь янзлаад зүгээр гэдгээ харцаараа илэрхийлэхэд тэр инээгээд духан дээр үнслээ. Дотор урагдаж байгаа юм шиг өвдөлттэй мэдрэмж гэхдээ удах тусам илүү тааламжтай мэдрэмж. Хоёр бие хоёулаа хөлрөн амьсгаадаж, тэр өөрөө суугаад намайг татаж босгоод уруул дээр минь үнсэнгээ хөх өгзөг хоёрыг минь базаж өөртөө илүү нааж дороос хөдлөнө. Тэрний үснээс зулгаан хойш гэдийхэд нүүрэн дээр минь буугаад ирэх нь үү гэлтэй гал улаан сарнай угтаж, өрөөн дөх агааржуулагч үе үе хүчтэй үлээхэд орон дээрх сарнайн дэлбээ хийсч үнэхээр орчинг гайхалтай болгож байлаа. Лааны гэрэлд тэрний царай бүдэг бадаг харагдан, хөлөрснөөс болоод норсон үсийг нь хойшлуулан тэврэхэд тэр хүзүүнээс эхлээд мөр хүртэл дараалалтайгаар үнсэнэ. Хөдөлгөөн илүү хурдсан бие биеэсээ улам зуурахад бие тавирч хэн хэнийх нь амьсгаа багасан чимээгүй болцгооход тэр үсийг минь чихний араар хийгээд хамар дээр хөнгөхөн үнслээ. Тиймээ энэ хүн л надад хэмжээшгүй их жаргал, хэлж дуусамгүй гунигийг өгдөг. Өөрөөсөө ч илүү хайрлах миний зүрхний эзэн Хунбин ♥ 

Би: Хайртай. Хайртай шүү Хунбин. Дэндүү их.

Хунбин: Би бүр их хайртай. 


Бүгдийнх нь сэтгэгдлийн уншлаа. Ямар ч байсан эхлүүлсэн юмаа дуусгах болноо. 😀 Энэ хэний булчин бэ? Оххх дэгжин Хунбины дэгжин булчин байнашдээ. :)))))) юууую хайлж үхмэр. :3 

bn

large (1)kk largei ojg

17 thoughts on “A N T I D O T E ≡ XII

  1. Yooooy bi tom.blood zaaval ene hongbin shig nuhurtei bolnooo :))))) hhe iimerhuu zuil blno gj medsengui unshchlaaa hhe nahee egchee amjilt

  2. Өөөө мааая ийм гоё сурприз бн гэж ярьсиймууу??? Хунбин минь дэээ юууунд ийм дэгжин бн вэээээ??? Дэгжин Хунбин ч Дэгжин сюрприз барьлааа даааа :3 үнэхэээр романтик юмаа ахххх

  3. үжүжүжүүж няэээ миний хунбинааа~~ Намуунаа хайртай шүүүү новшоооо
    тэр хацрын хонхорхой тэр булчин тэр царай тэр бие вуаааа~~~~ <3.<3

  4. Юуую яагаад иим төгс бичдиимээ өмнөөсн бие бүүр барзайчлаа :3 Одоо ингээд юу яаацым чин хүүхэд2 хха аймар хурдан тэ? :p Манай хунбин чин Шэкши амьтан бхгшйюу! :3 би бёл шиг ухаантай бсн бол :3 хха яаанөө нээрээ нөгөө өвчин 😮 бёл өвчнөөсөө болооод үхчихвиидээ?? Happy ending болоосой.

  5. Энэ л хайрыг мэдрэх гэж энэ л хайрыг хүртэх гэж тэр их ганцаардал шаналалыг тэвчсэн. Бёл ганцхан хайрыг л хүссэн. Харин одоо тэрнийхээ дэргэд үүрд байгаасай. Дэндүү их зовлон туулсан болохоор одоо жаргалтай амьдарч Хунбинтай хамт хайраа дэлгэрүүлж амьдрах хэрэгтэй………
    Эхлэсэн юмаа дуусгах шийдвэрт хүрсэнд чинь баяртай байна. Амжилт

Сэтгэгдэл бичих