Untitled

~ ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ~

: хэн ч байхгүй гэж найдаж байна. Хэрвээ намайг хэн нэгэн сонсож байгаа бол харамсалтай байна. Хэн ч энэ бүхнийг битгий сонсоосой гэж хүссэн юмсан. Тэр тусмаа чамайг. Чамд уучлаарай гэдэг үгийг хэлэхгүй гэж их хичээсэн юмсан гэтэл би хэтэрхий их алдаа гаргажээ. Бэк Хэён уучлаарай. Чиний өмнө хийсэн бүхнийг уучлаарай. Чамайг хамгаалж чадаагүйд уучлаарай…

Тэр миний өмнө буруутай юм уу эсвэл би тэрний өмнө үү? Гэмших ёстой хүн нь тэр байхад би гэм хийсэн амьтан шиг л сандарч, ар нуруунаас хүйт даагаад эхлэлээ. Хөлөрсөн гарын алгаа хувцсандаа арчаад арчаад л, байж суух газраа олж ядна. Би ер нь яагаад ийм хачин юм бэ? Дэлхий миний хувьд дөрвөлжин байх эсвэл одоо хүртэл би энэ ертөнцийг нэг тэнэг яст мэлхийн нуруун дээр байгаа гэж төсөөлдөг байх. Тиймээ яст мэлхий! миний хувьд бүх ертөнц бол тэр яст мэлхий. Тэр байгаа болхоор нар мандаж бас жаргадаг. Бороо орж тэнгэр бүрхдэг, цас хаялаж солонго татдаг. Тэрний төлөө зүрх цохилж, тэрнийг бодоод уйлж шаналах хэрэгтэй. Амьдралаасаа тэрнийг алдсандаа харамсаж, хорвоогийн хамгийн гунигтай хүн шиг харагдах ёстой. Тэр л миний хувьд хорвоо ертөнц болохоор бүх сэтгэл хөдлөл минь тэрнийх байх хэрэгтэй. Гомдож байсан ч уучилж, хүсэхгүй байсан ч учирах ёстой миний хайр. Ингэж бодоход дотор уужирч тэрэнд гомдож байсан сэтгэл оргүй арилах шиг. Тэрний уучлалаас илүү, тэрнийг буруугүй гэж бодох нь сэтгэлд амар юм. Ингэж удаан бодсоны эцэст бичлэгийн студи руу явахад урьдын адил цоожтой хэвээр байлаа. Хий юм сонссон юм байхдаа? Эсвэл тэрний нууцлаг чимээгүй зангаас гарч ирсэн романтик байдал нь юм болов уу?

Маргааш нь би дахиад л бодолдоо дарагдан хоосон ангидаа тэрнийг хүлээн суулаа. Тархи тэр ирэхгүй гэхэд хүлээж, сэтгэл чи шархална гэхэд тэвчиж, бодол битгий гэхэд санаж, зүрх зогсоно гэхэд хайрласан хэвээр л байлаа.

:нэг хоёр гурав… Бэк Хэён! чи сонсож байна уу? Чиний зөв байж. Солонго байдаг хайр ч байдаг. Бүх зүйлийг харах гэж хичээхээс илүү мэдрэх нь зөв байж. Яагаад үргэлж чиний зөв байдаг юм бэ? Чамд итгээгүйдээ, чамд хайртайгаа оройтож мэдсэндээ, чиний өмнө хийсэн бүхэндээ гэмшиж байна. Хэтэрхий зовлонгийн хэлтэрхий бүрийн төлөө гэмшиж байна. Намайг уучлаарай

Гэрлүүгээ явах замдаа бүхий л зүйлийн талаар бодлоо манан, солонго, сүүдэр, харанхуй, гэрэл бүгдийн. Хамгийн гунигтай бас жаргалтай бодол нь тэр байх нь харамсалтай. Өдөр бүр тэр нүгэлээ наминчлах мэт надаас уучлалт гуйх нь бүр ч гунигтай. Өдөр тэрний юу хэлэхийг сонсоод л гэртээ харина. Бусдаар амьдрал минь ертөнцийн төгсгөл мэт гунигтай байлаа. Аавын чимээгүй байдал, хүүхдүүдийн тоомжиргүй харц бүгд л урьдын адил байхад ганцхан тэр л байсангүй.

: өдөр бүр чамаас уучлалт гуйдаг хэдий ч битгий уучлаасай гэж хүсч байна. Энэ бүхнийг ч битгий сонсоосой. Хэрвээ чадвал намайг мартаасай. Хайртай шүү Бэк Хэён

: нар жаргачихсан юм шиг л харанхуй байна. Хөшигөө яарж гэрэл асаасан ч бүх зүйл сүүдэртэй. Чиний ертөнцөд нар мандсан гэж найдаж байна. Бас дулаахан, илүү жаргалтай илүү гэрэлтэй. Гунигтай дурсамжгүй зөвхөн жаргалтай ирээдүй чамд минь харагдаасай. Баяртай Бэк Хэён

: өнөөдөр би эхний цагийнхаа хичээлийг таслачихсан. Яагаад ч юм чамайг санаад чиний унтаж байсан сандал дээр очиж суусан. Үнэндээ чиний унтаж байхыг харах, чамайг үнсэх, тэврэх, чамд хүрэх аз жаргал байсан. Дахиад нэг л удаа нойрмоглон муухай аашлаж, гомдсон гэж эрхлээч, дахиад ганц л удаа өглөө сэрээд чамайг харж, шөнө тэврээд унтахыг зөвшөөрөөч . Дахиад ганц л удаа. Өглөө бүр сэрээд би хэн нэгнийг хайдаг, угаалгын өрөөнд хэн ч байхгүйг мэдсээр байж хаалга онгойхыг хүлээдэг, шөнө сэрээд яагаад ч юм ширээ рүү хардаг. Үргэлж би чамайг эргэн тойрондоо төсөөлдөг.

: чи миний хувьд ердөө л манан дундах гэрэл байгаагүй амьдралд олдох аз жаргал минь байсан. Даанч чамд ийм их хайртай гэдгээ мэдсэнгүй. Чамайг бодоход л гуниглахаар, нэрийг чинь хэлэхэд л шархалмаар тийм их. Санаад солиормоор, болдог бол үхчихмээр их гэдгийг мэдсэнгүй. Хэзээ энэ бүхэн дуусах вэ? хэзээ би амьсгалж чадах вэ? хэзээ…

Тэрний үгийг сонсож дуусгалгүй бичлэгийн студи руу хар хурдаараа гүйлээ. Амьсгал давчдаж, дотроо айж байсан ч би энэ шаналалыг дахиж тэвчихийг хүссэнгүй. Тэрэн рүү яаран гүйж байхад тэр гунигтай салах ёсоо хийж байлаа.

: хэдий хүртэл би энд өршөөл ирэх вэ? хэзээ миний гунигтай хайр зогсох вэ? Үхэхээсээ өмнө энэ бүхнийг зогсоомоор байгаа ч би хүсэхгүй юм. Чамайг мартаж чамайг дахиад хайрлахгүй байхвий гэхээс үхтлээ айж байна. Хүсэхгүй байна. Тэрний оронд амьсгалахгүй байсан нь дээр…

Амьсгаадан хаалгыг онгойлгоход тэр гараараа нүүрээ дараад сууж байлаа. Намайг ороход ч хөдөлсөнгүй тэр хэвээр суусаар л байлаа.

Би: тиймээ хэтэрхий уйтгартай байлаа. Чи өөрөө хүртэл залхаад унтчихсан байгаагаа харж байна уу?

Тэр арай гэж нэг юм гараа нүүрнээсээ авч урдах төхөөрөмж рүүгээ ширтэж эхлэлээ.

Би: хмммм чи дуугүй байхдаа царайлаг лдаа гэхдээ чи дугарч байх хэрэгтэй

Лэе: чи…

Би: гомдчихсон болхоор зүгээр л тэвэр

Тэр над руу харсангүй, удаан хөдлөн надад хүрч ядна. Тэрнийг тэврэхийг хүлээж тэсэлгүй өөрийг нь тэврэхэд бүх зовлон дууссан мэт тайвширч нулимс өөрийн эрхгүй урслаа . Тэр ч бас намайг чанга тэвэрч улам биедээ нааж байв.

Лэе: уучлаарай уучлаарай миний буруу. Чамайгаа тэгж их зовсныг мэдсэнгүй. Миний буруу уучлаарай.

Тэрнийг хэдэн удаа уучлалт гуйсныг, өөрийгөө хичнээн их уйлсныг мэдэхгүй юм. Орой болтол студид тэврэлдэж, уйлж, уучлалт гуйж, өнгөрсөнд юу алдсанаа ярилцаж бас хичнээн хайртайгаа ойлгосон. Сургуулиас гарахад гадаа сэрүү орж харин сэтгэл дулаахан болсон байлаа. Гэхдээ тэрнээс салаад гэртээ ирэхэд ч өнөөх харанхуй байсаар байв. Зочны өрөөнд буйдан дээр сонин уншиж суугаа аавыгаа харахад дахиад л гуниг нисээд ирэв. Би юу ч дугаралгүй тэрний хажууд суухад тэр чимээгүй үргэлжлүүлэн сонингоо уншсаар л байв. Миний эргэн тойрны эрчүүд яагаад ийм дуу муутай байдаг байнаа.

Би: ааваа

Аав:…………………………..

Би: та миний мэдэх нэг хүнтэй их адилхан юм. Таны хувьд нар жаргачихсан юм шиг харанхуй, хөшигөө нээж гэрэл асаасан ч сүүдэртэй. Гэсэн хэдий ч ээжийг жаргалтай сайхан байгаасай гэж хүсч байгаа. Тэрэнтэй өнгөрүүлсэн дурсамжиндаа тээглэж дахиад ганц л удаа тэр бүхнийг мэдрэхийг, өглөө сэрээд тэрнийг харж орой тэврээд унтахыг хүсдэг байх. Ээж таны хувьд зөвхөн манан дундах гэрэл эсвэл нартай өдрийн солонго байгаагүй харин энэ амьдралын чинь аз жаргал байсан байх. Бодоод л гунигламаар нэрийн сонсоод л шаналмаар их хайртай байх. Хэдий ингэж зовж амьсгалахад хүртэл хэцүү байсан ч мартаж дахин тэрнийг хайрлахгүй байхвий гэхээс айж байгаа байх.

Аав: битгий бүгдийг мэддэг юм шиг ярь

Би: та тэгээд бүгдийг мэддэг юм үү? Өдийг хүртэл намайг ямар байдалтай байсныг мэдэх үү? Хичнээн их өвдөж хичнээн их шаналсныг ойлгох юм уу? Та ганц хаягдсан хүн нь биш. Та хайртай хүндээ хаягдаж байхад би төрсөн эхдээ хаягдсан хүн. Та энэ зовлонг ямар байдгыг мэдэх юм уу? Эцэг минь хүртэл хүн чинээ тоохгүй байхад би яаж амьдрах юм. Хэлэлдээ та мэдэх юм уу?

Аав чимээгүй суусаар  байсан ч уртаар санаа алдаж, харц нь хаа тэртээд тэнүүчилж байлаа. Би тэрнээс ямар ч хариулт хүлээгээгүй болхоор босон өрөө рүүгээ явахад тэр араас УУЧЛААРАЙ гэдэг ганц л үгийг хэлсэн. Дотор яарагдаж, яс янгинаж байгаа юм шиг, цус урсаж зүрх зогсож байхад энэ л үгийг сонсохыг хүссэн. Хүн бүхнээс. Орхиж явсан ээжээсээ, огтхон ч тоодгүй ааваасаа, зодож доромжилсон тэднээс, зовоож шаналгасан хүн бүхнээс ганц л энэ үгийг хүлээж байлаа. Эцэст нь нэг нь ч гэсэн хэллээ.

Нэг өдрийн дотор л бүх зүйл өөрчлөгдөөгүй ч өглөө сэрэх болгонд аав цай бэлдчихсэн хүлээж байдаг байлаа. Хамт бэлдсэн хоолоо идчихээд гэрээсээ цугтаа гарна. Үүдэнд зогсох хүнийг аав ихэл нухацтай харах ч нэг ч солихгүй зөрцгөөдөг байв. Орой ирэхэд ч бас хоолоо бэлдчихсэн сонингоо уншаад хүлээнэ. Гэтэл нэг өдөр ямар ааш нь хөдлөчихсөн юм бүү мэд хоёулаа ороод ир хэмээн дохиход бид хэзээ ч сандарч байгаагүйгээрээ сандарч айсаар гэрт оров.

Аав: өнөөдөр оройн хоолоо ихдүүлчихсэн юм. Идээд яв.

Лэе: за эрхэмээ

Аав: нэр?

Би: Лэе

Аав: гэр чинь хаана вэ?

Би: хэдэн гудамжны цаана

Аав: гэрийхэн чинь

Би: ахтайгаа…

Лэе: би өөрөө. Намайг Лэе гэдэг. Би таны охины найз залуу нөгөө ангид нь сурдаг. Хоёр ахтайгаа амьдардаг нэг хэсэг Хэён ч бас манайд амьдарч байсан. Ах маань ижил хүйстэн манай сургуульд багшилдаг харин нөхөр нь эсвэл эхнэр нь тэд өөрсдийгөө хэрхэн нэрлэдгийг сайн мэдэхгүй юм гэхдээ Юно ах сэтгэлзүйч. Ээж хэдэн жилийн өмнө нас барсан харин аав тэр хүний талаар ярьмааргүй байна. Би…

Би: хөөе Лэе

Аав: за хоолоо идэцгээ!

Би хэзээ ч энэ бүхнийг төсөөлж байгаагүй ч ийм аймшигтай болно гэж бодож байсангүй. Яаж тэрний амнаас тийм үгс гардаг байнаа. Дуугүй сууж байхдаа таарсан хог. Үүнээс цааш хэн ч нэг ч үг дугарсангүй. Харин хооллож дуусахад аав тэрнийг явуулах бодолгүй байлаа.

Лэе: сайхан хооллолоо баярлалаа эрхэмээ

Би: би гаргаж өгөх үү?

Аав: жаахан байж байгаад яв.

Би: аав?

Аав: дуугүй аяга тавагаа угаачихаад ир!

Ширээгээ хураан аяга тавагаа угааж байхад тэд буйдан дээр суучихаад юуны ч талаар юм нэг л зүйлийн талаар ярилцаж байлаа. Хоёулаа дуугүй хүмүүс хэрнээ өнөөдөр дуугүй болооч гэмээр их ярьж байна. Бүх аяга тавагаа угаачихаад эргээд хартал Лэе байсангүй аав л сонингоо уншаад сууж байлаа. Гараа хурдан арччихаад яаран тэрний өмнө очиход юу ч болоогүй урьдын адил суусаар байв.

Би: ааваа!!!!

Аав: ……………………………….

Би: та тэрэнд юу гээд хэлчихсэн юм?

Аав: ……………………………….

Би: арай та тэрэнд хэрэггүй зүйл хэлчихсэн юм биш биздээ. Сал гэсэн үү? Манай охинд тохирохгүй гээд мөнгө өгсөн үү? Тэр ямар ч гэр бүлд өссөн байлаа гэсэн тэр миний хайртай хүн та ингэж дураараа шийдэх чинь надад таалагдахгүй байна. Ер нь яасан гэж та миний амьдралд оролцоод байгаа юм! Тэрний юун болохгүй байгаа юм. Өндөр царайлаг хааяа жаахан сонин юм яриад байдгыг эс тооцвол бусдаар тэр төгс хүн.

Аав: шүлсээ!!!

Би: аав!!!!!!!!!!! Та арайчдээ энэ гэрээс чинь яваад өгье лдөө. Яг одоо явна харж байгаарай та! Яж надад ийм зүйл хийчихээд юу ч болоогүй юм шиг сууж байнаа

Аав: өнөөдөртөө юмаа баглаж амжихгүй байх. Маргааш яваарай

Би: таныг үзэн ядаж байна!!!!!!!!!!!

Хурдан гэрээс гараад гүймээр байсан ч маргаашийг хүлээхээр шийдлээ. Одоо очвол тэр угаасаа надтай ярихгүй нь мэдээж. Бүх зүйл ингэж орвонгоороо эргэсэнд итгэж чадахгүй нь. Шөнөжингөө хөрвөөж тэрэнд хэлэх түм буман үгсээ дотроо бэлдлээ. Өглөө босон аавын бэлдсэн өглөөний цайг харахаас дургүй хүрч байв.

Аав: идчихээд яв

Би: хүсэхгүй байна

Аав: дараа нь харамсана. Зүгээр ид

Би: өлсөхгүй байна

Аав: ид!

Дуртай дургүй ширээнд суугаад бэлдсэн далайн байцааны шөлийг нь амсахад нээрээ л идэхгүй бол харамсахаар амттай байлаа. Хурдан идчихээд гэрээс гарахад Лэе байсангүй. Тэр бүү хэл сургууль дээр багш хүртэл намайг тоосонгүй. Амьдрал ингээд сүйрч байхад би энд юу хийж байгаа юм бэ? Хичээлээ ч хийхийг хүссэнгүй хий дэмий дэвтэр дээрээ сараачин суулаа.

: тараад гэрт хүрээд ирээрэй

Түүний зурвасыг аваад бүр ч ихээр сандарч хичээл тарах цагийг секунт бүрээр нь хүлээн суусаар сүүлийн хонх дугарахад хам хум цүнхэндээ дэвтэрээ хийгээд гарч одлоо.

Тэдний байшин өмнө хэзээ ч ингэж аймшигтай харагдаж байсангүй. Дахиад л гарын алга хөлөрхөд хувцсандаа нэг арчаад хаалганы бариулаас атган хаалгыг нээлээ. #Төрсөн өдрийн мэнд! Бүгд нэгэн хэмээр чанга орилход айж цочсоноосоо болоод буцаад тэднийхээс гарчихсангүй. Юно ах ирэн гараас хөтлөн зочны өрөө рүү ороход би юу болоод байгааг ойлгохгүй хэвээр л байлаа.

Жэжүүн: төрсөн өдрийн мэнд Бэк Хэён

Юно: одоо тайвширдаа

Аав: Лэе би чамд санахгүй гэж хэлээ биздээ. Энэ ийм л хүн

Лэе: төрсөн өдрийн мэнд миний мэлхий ^^

Гэнэт хаанаас ч юм дахиад л нэг хүн орилож араас тэврэхэд цочин эргэн харах завдалгүй урд минь гаран дахиад л тэвэрлээ. Юно ахын аавд чанга тэврүүлэн зогсохдоо бүгдэн рүү нь гайхан харлаа. Өнөөдөр миний төрсөн өдөр юм байна. О.О

Ах: миний муу Хэён төрсөн өдрийн мэнд

Би: баярлалаа ахаа. Та нар яаж? Ааваа та!!! Та энэ бүхнийг зохион байгуулсан тийм үү? Тэгээд л Лэетэй ярьж, өглөө далайн байцааны шөл хийсэн байх нь гэхдээ багшаа та яагаад намайг тоогоогүй юм?

Жэжүүн: би төрсөн өдрийн мэнд гэчихгээд байсан юмаа хахахаха

Би: -.- баярлалаа

Бүгд нэг ширээнд суун хооллож, инээж хөгжилдөж байхыг харах сайхан байна. Төрсөн өдрийн баяр ийм л аз жаргалтай байх ёстой байдаг байх. Хамгийн түрүүнд аав бэлэгээ өгч намайг тэврэн чихэнд уучлаарай миний охин гэж шивнээд үнсэхэд уйлахгүй байж чадсангүй. Дараа нь ах аймшигтай том баавгай, дугтуйтай мөнгө өгөөд Лэед бас өөртөө гоё юм авч өгөөрэй гээд үнссэн. Харин багш Юно ах хоёр өрөө рүүгээ орчихоод буцаад ирэхдээ өлгийтэй бяцхан хүүхэд тэвэрсээр гарч ирлээ.

Би: ахаа? О.О

Юно: бидний хүүхэд чи адислаж өгөх үү? ^^

Би: яаж?

Жэжүүн: бид дээрээс хойш хөөцөлдсөн. Бүтэх хүртэл нь хэнд ч хэлэхгүй нууцлаж байсан юм. Тэр дөнгөж өчигдөр л бидэн дээр ирсэн. Гайхалтай байгаа биз.

Би: баяр хүргье!

Юно: баярлалаа. За тэгээд Хэён юу гэмээр байна.

Би: мэдээж би та нарын өмнөөс маш их баяртай байна би ингээд авга эгч боллоо бишээ нагац эгч ер нь та хоёр -.- хэн нь нөгөө юу

Жэжүүн: за наад амаа амаа

Тэр бяцхан сахиусан тэнгэрийг тэврэхэд өөдөөс инээж, булцгар гараараа надад хүрэх гэж хичээж байлаа. Хамгийн гайхалтай бэлэг байна. Гэхдээ нэг хүн үлдсэн болхоор шуудхан ингээд хэлчиж чадсангүй. Тэд бүгд хаашаа ч юм явцгааж эцэст нь өрөөнд Лэе бид хоёр л үлдлээ. Тэр гарнаас минь хөтлөн явсаар зочны өрөөнийхөө буланд байдаг төгөлдөр хуур дээр ирлээ. Тэр яг юу хийх талаар надад ямар ч төсөөлөл байсангүй зүгээр л тэрний хэлсэнийг хийн чимээгүй суулаа

Лэе: суучих

Би: за

Төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэж эхлэхэд зүрх шимширч дахиад л би уйлж эхлэв. Харин тэр сүүлийн нотыг даралгүй зогсож над руу эгцлэн хараад нүднээс урсан уруул дээр минь зогссон нулимсыг арчаад

Лэе: энэ аяыг дуусгалгүй үлдээе. Бидний хайр төгсөж, миний амьсгал зогсоход л би эцсийн нотыг дарах болно. Тэр өдрийг хүртэл би чамаар чи надаар амьсгалж эцэс төгсгөлгүй үргэлжлэх аяыг хамтдаа тоглоцгооё.

Тэр халааснаасаа жижиг хайрцаг гаргаж ирэн жижиг түлхүүрний хэлбэртэй зүүлт гаргаж ирэн надад зүүлгэж өгөөд

Лэе: Чамд би чиний дурсамжаар дүүрэн бодлоо, чамаар цохилдог зүрхээ, чи гэрэлтүүлсэн амьдралаа, чамаас бусдыг мэдэхгүй хайраа бэлэглэж байна гэж хэллээ.

Нулимс зогсохгүй юм шиг л урсаж, бодол ухаангүй юм мэт одно. Тэрэнтэй өнгөрүүлсэн бүх дурсамж хөвөрч, тэрний үнсэлт бүр дахин мэдрэгдэж, тэврэлт болгон нь зүрхэнд цохилж байв. Хайр яг л ингэж мэдрэгддэг байх.

Миний хувьд бүх ертөнц бол тэр. Тэр байгаа болхоор нар мандаж бас жаргадаг. Бороо орж тэнгэр бүрхдэг, цас хаялаж солонго татдаг. Тэрний төлөө зүрх цохилж, тэрнийг бодоод уйлж шаналах хэрэгтэй. Амьдралаасаа тэрнийг алдсандаа харамсаж, хорвоогийн хамгийн гунигтай хүн шиг харагдах ёстой. Тэр л миний хувьд хорвоо ертөнц болохоор бүх сэтгэл хөдлөл минь тэрнийх байх хэрэгтэй. Гомдож байсан ч уучилж, хүсэхгүй байсан ч учирах ёстой миний хайр.

33 thoughts on “[+] ✡PHONY II✡﹝Төгсгөлийн хэсэг﹞

  1. O.O udaan huleelgesnii etsest iim togsgol ogch bgamu??? Heyonii huvid layin beleg gaihaltai bsn bl bidnii huvid chinii togsgol gaihaltai bla 😀 bek heyonii durd ooriigoo orluulj uilah ued n hamt uilj ineeh ued n hamt ineej guniglah ued n hamt guniglasaar 16 heseg yvchihsan bn 🙂 ene hurtel buhii l medremjuudig ogch bsnd bayrlalaa ene blogin zohiomjuud barag minii amidralin dursamj ym shig l setgeld min shingij tarhind min nevchchihej urgelj shildegin shildeg todotgoltoi blog ym shu

  2. Бүр хамаг юм уужраад сэтгэл онгойгоод баярлаад доглдлоод ямар ч гоё төгсгөл вэээ яасан ч гоё үг хэллэг дүрслэл өрнөл үнэхээр баярлалааа , :)))))) Дараагийн өгүүллэгийг хүлээж байя :)) Маш их баярлалааа

  3. yeooo dotroos neg yum avaad haytsan yum shig l sanagdchihlaa :3 bichlegiin ur chadvar edr bol (y) teel yarih yum bish 🙂 hamgiin shildeg ni :)))) Phonyd tohirson hamgiin goyo tugsgul blaa :3 daraagiin uguullegiig jin huleej bgaa shuu :3 Amjilt YEHET

  4. TT^TT Пэрфэкто ♥ ууммха мехси жехси
    Бүр малийчихлаа кк . Хэён-г минутанд хэдэн төрлийн сэтгэл хөдлөл гаргадаг гэж бодож байна тэ ? 😥 хха уйлна инээнэ чарлана уурлана эморно сарталзана гэх мэт …
    Бидний хайр төгсөж, миний амьсгал зогсоход л би эцсийн нотыг дарах болно. ахххх жүрх жүрх жүрж жүрх экфливжэбдкцндс
    Чи дарж чадахгүй ээ Лэе Т^Т учир нь би төгөлдөр хуурны чинь яг тэр товчлуур юу гэдэг билээ даралтыг чинь хулгайлна нихахахаха :3

  5. Yamar goy yum vee uneheer goy duuslaa neeree hen n emegtei yum bol haha. Uuriiguu nagats uu avga uu gj duuduulahaa medeh heregtei shdee kk. Lay tegj radio.r setgeliihee ugiig heleegui heyeon sonsoogui bsn bol ene hair ingej urgeljlehgui bailaa. Goy oguulleg bailaa. Bayrlalaa

  6. best best best best! удаан хүлээсний эцэст ингэж сайхан төгсөх T^T гэж үжүжүжү тэр юно жэжүүн 2ын хүүхдийгээ, Аав Лэе 2нь таарсанч амьтад болдоо
    ❤ ❤ ❤

  7. Ясан гоё төгсгөл вэ??
    нээээх сайхан санааа алдмааар хэтэрхий жаргалтай дэндүүү сайхан бгааа болохооор санааа алдсааар л бгааад таарах юм :))

  8. иййй дуусчлаа миний хамгийн их хүлээж байсан 2 өгүүллэгний 1 нь аав нь юун хөөрхийн бэ гэхдээ эцэст нь Лэй Хэён 2 учраа олсон нь яамай гэхдээ л Хэёний өмнөх амьдрал нь үнэхээр өрөвдмөөр юмаа

  9. Үгээр илэрхийлж чадахгүй нь. Зүгээр л ТӨГС. Хамгийн гайхамшигтай төгсгөл. Үнэндээ Лэе эцсийн нотыг дарах хүртэл энэ төгсгөл биш шүү дээ! :3 Баярласандаа бас гунигласандаа болоод дахиад л уйлж байна. Бодох төдийд нулимс урсаж, зүрх шимширч байгаа ч тэд хамтдаа жаргалтайгаар инээмсэглэж байгаа гэхээр сайхан байна. Баярлалаа ^^

  10. Чиний бичсэн егvvллэг бvр их сэтгэл хеделгедег шvv. Vргэлж сайхан егvvллэг бичиж егдегт маш их баярлалаа 🙂

  11. uneheer togsgoliin heseg ni orchihloo gj uu. barag martah gj bla shde. saihan togsgol bna shuu. buur uilah gl uilj chadku suusaar bgd un shij duusgalaa. uneheer goe oguuleguud bichdeg eternaliinhandaa bayrlala

  12. Воо үнэхээр гайхалтай төгсгөл .ийм сайхан зохиолын хаагуур нь амьдарчийсийн болоо би ххи

  13. Яааая гахамшигтай .Үнэхээр каас цаашаа төгсгөл байна.баярлалаа.Бүр тэр үгсүүд зүрхэнд яваад л орчихлоо юүүю.Мундаг юмаа^^

  14. Yooy dahiad unshsan chini ymar goy vnaa mundag zohiol shuu eniig barag 4 5 dahia unshij bnaa bi ghdee:3 omno ni hoorhii wordpress acc ch bhgui orowdoltei amitan bjdee haha ter ch yahu mundag zohiolch shuu amjilt🙆❤

Сэтгэгдэл бичих