Untitled

﹝You don’t know anything﹞

Нүдээ аажимаар нээхэд дээрээс нэг юм дараад байх шиг доошоо харан хэвтсэн болохоор цээж бага зэрэг хөндүүрлэж хажуу тийшээ харахад тэр байсангүй. Нуруу минь тэрэнд орноос илүү тухтай байгаа бололтой. Үсээр минь оролдож нуруунд минь уруулаа шүргэн хэвтэхдээ тэр унахаас айсангүй. Хөдлөх гэтэл тэр мөрнөөс минь барьж зогсоогоод нүүрээ хацарт наан хүзүүг минь ороон тэвэрлээ.

Би: яасан дахиад зугтчих байх гэж бодоо юу?

Хэён: зүгээр л энэ нь илүү тухтай байна.

Би: одоо босох хэрэгтэй юм шиг санагдахгүй байна уу?

Хэён: би хүнд байна уу?

Би: тэднийг орж ирэхээс өмнө хувцасаа өмсөх хэрэгтэй

Хэён: тэд чамайг орж ирж сэрээдэг юм уу? -.-

Би: орж ирж шалгадаг юм.

Хэён: ойлголоо

Тэр босохоосоо өмнө уруул дээр минь хөнгөхөн үнсэн “Өөөө нээрээ өглөөний мэнд” гэж хэлээд шидэж хаясан подволкийг минь өмсөөд угаалгын өрөө рүү орлоо. Тэрний биеийг гэрэлд харах сайхан байна. Гэхдээ тэрэнд хүрэх бүр ч илүү сайхан л даа. Сүүлийн хэдэн минутанд тэрнийг гэх бодол солигдож, оронд нь угаалгын өрөөнд ингэтлээ удаан юу хийгээд байгааг нь олохыг хичээж байлаа. Тэр үхчихсэн эсвэл манай угаалгын өрөө томоос том нүхтэй болчихсон тэр харин харалгүй өнөөх нүхэнд уначихсан бололтой. Сүүлдээ тэвчээр минь барагдаж хаалга тогшиход тэр дотроос одоохон хэмээн хашгична. Бүтэхгүй юм шиг болохоор нь хаалгын нээн дотогш ороход тэр шүршүүрт орсон бололтой биеэ алчуураар ороож байлаа. Би нүдээ аних хэрэгтэй юу? Эсвэл тэртээ тэргүй харчихсан гээд тоохгүй байх ёстой юу? Энэ бодлоос илүү би бие засах хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ би тэрнийг гар гэж хэлэх үү? Тэр ч бас харчихсан юм чинь нуух юм байхгүй гээд тоохгүй орхих уу?.

Хэён: хөөе чи гар л даа

Би: -.- уг нь би

Хэён: гараач!!!!

Би: бие засах хэрэгтэй байна!!!

Хэён: надад хамаагүй гар!!!!!!!!!!!

Тэр намайг хаалга руу чиглүүлэн түлхэхэд би бууж өгөлгүй 00 руу зүтгэсээр байлаа. Тэр хамаг чадлаараа түлхэж байтал гэнэт тэрний алчуур уначихав.

Хэён: ааааа муу балиар садар заваан новш!!!!!!!!

Би: чи муу чинь харин яасан сүртэй мэлхий вэ?. Тэртээ тэргүй надаас юугаа нуудаг юм.

Хэён: -.- тэр чинь орой одоо өдөр

Би: тэгвэл үүнээс хойш гэрэлтээд хийж байя за юу!!!

Хэён: хөөе битгий хуц!!!

Би: алив холдоо бүр задрах нь байна!!!!

Тэрнийг түлхэн хажуугаар нь гараад хэдэн минут барьсан шингэнээ гадагшлууллаа. Гэтэл тэр хажууд зогсоод ер тайван бие засуулсангүй.

Би: хөөш яваач

Хэён: чи муу надаас юундаа ичдэг юм

Би: -.- юугаа хараад байгаа юм?

Хэён: задарлаа гэхээр чинь л ердийнхөөсөө хэр ялгаатайг нь харсын

Би: заваан!

Хэён: дууссан бол гар!!!

Би: -.- гарлаа

✡✡✡

Жэжүүн: сайхан амарсан уу? *жуумалзах*

Хэён: сайхан амарсан. ^^

Юно: тэгнэ тэгнэ аргагүй *жуумалзах*

Би: -.-

Юно: манайх хэр тухтай байна? *жуумалзах*

Хэён: мэдээж тухтай байлгүй яахав.

Жэжүүн: тухтай байсан бол яамайдаа. Санаа зовж л байлаа *жуумалзах*

Би: -.-

Хэён: зүгээр дээ би юманд амархан дасдаг.

Юно: хэрэгтэй юм байвал санаа зоволгүй хэлээрэй *жуумалзах*

Жэжүүн: шинэ хөнжил, даавуу эсвэл ор  *жуумалзах*

Хэён: өө нээрээ шинэ даавуунууд хаана байдаг юм?

Жэжүүн: яасан муухай болчихож уу? О.О

Хэён: зүгээр л бага зэрэг урчихсан юм

Жэжүүн: ширүүн байсан байх нь ээ ^^

Юно: манай Лэе өнөөдөр нэг л өөр харагдаад байх юм

Би: би болчихлоо. Явья!!!!

Жэжүүн: илүү түрэмгий *шивнэх*

Хэён: би болоогүй байна.

Би: тэгвэл ганцаараа яв!!!

Юно: илүү ширүүн *шивнэх*

Хэён: одоохон сүүгээ уугаатхья

Би: хоцрох нь байна

Жэжүүн: илүү хариуцлагатай *шивнэх*

Би: цагаа хараач

Юно: илүү няхуур *шивнэх*

Хэён: джэхжэхжэ

Би: заза хүлээж байх болохоор тайван уу тэгж байгаад гахчихна

Жэжүүн: илүү халамжтай *шивнэх*

Хэён: за болчлоо явья

Би: энэ байдлаарай дахиад л чамайг үүрээд гүйх юм шиг байна

Жэжүүн, Юно: яг л эр хүн шиг *малийх*

Би: амаа татацгаа явлаа

Хэён: баяртай орой уулзацгаая *бөхийх*

Байн байн цагаа харан хоцрохгүйг хичээж хаалга барихаас өмнө амжиж орох талаараа бодон тэрний гараас атган чирсээр явав. Эцэст нь тэр ядарч дахиад л гэдсээ барин зогсоход би тэрнийг хичнээн чирсэн ч дийлсэнгүй. Өмнө нь сөгдөн суугаад тэрнийг үүрүүлэхийг хүлээж байх хооронд тэр хормойгоо янзлан яг энэ мөчийг хүлээж байсан мэт баярлан хүзүүгээр минь тэвэрлээ.

Би: өглөө эрт босч бай за юу?

Хэён: за

Би: угаалгын өрөөнд тэгж удахаар чинь хоцрохгүй яах юм?

Хэён: за

Би: цай ууж байхдаа тэр хоёртой бага ярь. Угаасаа тэдний яриа дуусахгүй дэлхийн төгсгөл хүртэл үргэлжилдэг юм.

Хэён: за

Би: намайг явья гэж хэлсэн цагт бүх зүйлээ дуусгаад үгэнд орж бай

Хэён: за

Би: хэдий яарч байсан ч хоолоо тайван ид. Хоцрох байсан ч ингээд үүрээд ирэх болохоор битгий ай

Хэён: за

Би: хатуу ултай гутал өмсөхөөр чинь хөл чинь өвдөнө. Хөлд эвтэйхэн гутал өмс. Угаасаа хэндээ сайхан харагдана гэж ийм юм өмсдөг юм.

Хэён: за

Би: за ирчихлээ одоо буу

Хэён: за

Би: өдөр цайны цагаар уулзацгаая

Хэён: ойлголоо

Тэр явахдаа хацар дээр минь үнсээд нэг сайн тэвэрч аваад анги руугаа явлаа. Бэк Хэён чамайг явахаар яагаад сэтгэл хачин болоод байдаг юм болоо? гэж өөрийн эрхгүй бодогдож тэрний араас дахин нэг хараад анги руугаа эргэлээ.

✡✡✡

Жэжүүн: та нарын хамгийн их хүлээдэг хоёр үгийг хэлэх гэж байна. Мэдээж нэг нь сайн нэг нь муу. Амьдрал угаасаа л ийм хөгийн болохоор битгий гутар. За би өөрийхөөрөө шийдээд мууг нь эхлээд хэлчихье угаасаа сайныг нь хэлвэл та нар дараагийхт нь анхаарч дийлэхгүй мулгуй хүмүүс.

Хүүхдүүд шуугилдан тэрний хэлэх гэж буй зүйлийн талаар хоорондоо ярилцаж зарим нь бүр маргалдаж бие биенийгээ зодох шахам болж байхад тэр юу ч хийсэнгүй. Урт саваагаараа ширээ тулан баясалтай нь аргагүй харж байснаа нэг юм ухаан орсон мэт самбар нүдээд өөрт нь хэзээ ч нийцдэггүй чухал царайндаа орлоо.

Жэжүүн: та нар ийм тэнэг штээ. За бүгд амаа тат!!!! Нөгөөдрөөс эхлээд хагас жилийн шалгалтууд авч эхлэнэ. Та нар угаасаа бэлдэхгүй болохоор санаа амар хэд хоног байг гээд одоо хэлж байгаа юм. Муу өгөх юм бол эсвэл сайн өгөх юм бол гэсэн юм байхгүй. Заавал сайн өг!!! Үгүй бол сургуулиас бичиг баримтаа аваад үйлдвэрт очиж ажилцгаа.

….: ээ багшаа гэхдээ

Жэжүүн: би одоогоор та нарын багш харин шалгалтын үеэр шоронгийн хянагч шиг л байх болно шүү. Тиймээс одоо боломжтой байгаа дээр асуух юмаа асуу

Би: багшаа

Жэжүүн: за ?

Би: энэ нь сайн нь билүү муу нь билүү? Сургуулиас гарна гэхээр сайн болчихоод шалгалт гэхээр муу болчихоод байх юм?

Жэжүүн: -.- өөр асуулт байна уу?

Би: мэдээж

Жэжүүн: за

Би: та хичээл орохгүй бол би ангиас гарч болох уу?

Жэжүүн: -.- алгаслаа!!! за одоо сайн мэдээ үлдлээ. Битгий ингэж гутар л даа хүүхдүүдээ. Энэ чинь ердөө та нарын шилжилтийн нас шиг хэцүү бас ойлгомжгүй гэхдээ та нарыг арай өөр амьдралд авч очно. Эсвэл үхэж болно штээ. Битгий ийм муугаар хүлээж ав!!!

Би: энэ сайн мэдээ нь юм уу муу нь юм уу? Үхэж болно эсвэл үйлдвэрт ажиллана. Ойлгохгүй байна

Жэжүүн: чи амаа татаад наад хөгийн асуултаа гэртэй очоод хайрт ахаасаа асуу!!! За одоо сайн мэдээ. Шалгалтын гурван хоногийн дараа улирлын амралт эхлэх болно. Даданннн ^^

Тэрнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн хонхны дуу хүүхдүүдийн шуугиан холилдон дугарахад толгой эргэж хурдан ангиас гарлаа. Хэёны ангийн гадаа тэрнийг хүлээн зогсоход хүүхдүүд анх удаагаа намайг харж байгаа мэт өнөөх хачин харцаараа харсаар л байв. Яагаад энэ бүхнийг зүгээр л орхичиж болдоггүй юм бол. Бид хоёр бусдаас юугаараа өөр болоод энэ хүмүүс ингэтлээ гайхаад байгааг нь ойлгохгүй юм. Хэёнийг гарч ирэх хүртэл намайг бас тэрнийг гэх хүмүүсийн хандлагат цухалдаж чихэвчээ тасдах шахаж байлаа.

Хэён: бас ямар юм нь болохоо боличоов.

Би: юу ч бишээ.

Хэён: бас л юм идэхгүй гэж шалтаг тоочих гээд ярвайгаад зогсож байна уу чи!!!

Би: үгүй

Хэён: тэгэхээр иднэ гэсэн үг үү?

Би: үгүй гэсэн үг

Хэён: өнөөдөр би даах болохоор…

Би: чи өмнө нь наад үгээ хэлчихсэн

Хэён: тэгвэл чи даах болохоор…

Би: би мөнгөндөө хэмнэлт хийх хэрэгтэй юм шиг байна

Хэён: гомдоосныхоо хариуд хоол идчих

Би: би чамайг гомдоогоогүй

Хэён: гомдоосноо ч санахгүй байгаа юм уу яасан гомдмоор юм бэ?~~~ Няа няа

Би: -.-

Хэён: за болчлоо -.- хоол иднэ шүү!!!

Би: тэнэг охин!!!

Тэр дур мэдэн хоолоо авч, хамгийн булангийн ширээ чиглэн алхлаа. Өмнө Хэёныг үдэшлэгт урьсан охин биднийг хаана суухыг ажиглаж байсанаа даган алхаж хажуугийн ширээнд ирээд суухад уур хүрч улам цухалдан болдог бол зайл гээд хэлчихмээр байлаа. Энэ байдал Хэёнд ч бас тавгүй бололтой хоолоо идэж чадалгүй худлаа оролдон сууна. Би тэрний халбагыг аван өмнөх будаанаас нь нэг халбагдаад тэрний ам руу ойртууллаа.

Би: аа гээрэй.

Хэён: Лэе!

Би: өглөө яаруулаад олигтой ч юм идүүлээгүй. Хурдан хоолоо ид. Энэ мах амттай байх. Чи идэх үү?

Хэён: зүгээрээ

Би: өчигдөр орой ч бас олигтой унтуулаагүй ядарсан харагдаж байна. Гээд тэрний хацраар гараа гүйлгэхэд тэр санаа зовон хажуугийн ширээ рүү хараад гарыг минь зогсоон атгалаа.

Хэён: яагаад байгаа юм?

Би: найз охиндоо хүрч болдоггүй юм уу? Хэён дахиад хичээл таслаад явж унтацгаах уу?

Хэён: болохгүйэ дараачийн цаг тоо чи мэдэж байгаа шт

Би: нээрээ тийм л дээ

Хэён: өнөөдөр дугуйландаа явна. Тийм болохоор хамт харьж чадахгүй байх

Би: хэдэн цагаас тарах юм?

Хэён: орой 9 гээд тарах байх

Би: тэгвэл би 8 өнгөрөөгөөд очьё. Болгоомжтой явах хэрэгтэй чи ямар зарим задгай охид шиг ууж идэж орой үдэш явдаг биш. Сурсан хүмүүс чинь өөр шүү дээ хүн архиар шахна согтоочихоод юу ч хийх юм билээ? Таньж мэдэхгүй хачин юмнуудын төрсөн өдөр баярт үйл явдалд ч очоод хэрэггүй. Захын юмнууд аль гуйхыг тэр гэхэв. Гуйж л байг харж л байг. Дагж яваад, сахиад суучихаж ч магад битгий тоо би чамд байна. Надаас өөр хүнийг битгий хар Бэк Хэён. Тэднийг байхгүй л гэж бод тэртээ тэргүй бидний ертөнцөд тэд сүүдэр төдий л зүйл шүү дээ.

Хэён: за…

Тэрний байдлыг ажиглахад эрүү нь чичирч, нүдэнд нь нулимс дүүрээд уйлах гэж байгаа нь илт байлаа. Чичирсэндээ болоод савхаа чангаах гарын атган аягатай усыг нь ойртуулаад тэрний нүд рүү ширтлээ.

Би: би чамайг тайван идэж бай гэж хэлсэн биздээ. Май ус уу!!!

Хэён: ойлголоо

Тэрнийг тайвшируулан суухдаа өөрөө ч бас өмнөх хоолоо идчихсэн байлаа. Өдрийн хоол ингэж тайван идэж байгаагүй юм байна. Хоолны тавцангуудаа хураагаад үүдэнд намайг хүлээн зогсох тэрэн дээр очиход тэр над руу гайхаж бас баярласан харцаар ширтэж байв.

Би: яагаад байгаа юм?

Хэён: миний сүпер яст мэлхий!!!

Би: Бэк Хэён бид сургууль дээр байна!!!

Хэён: тэгээд гэртэй очдог юм байгааз дээ :3

Би: тэгээд?

Тэр цамцны энгэрээс зууран хүзүүн дээр үнсээд уруулаа чихэнд шүргэх шахам аяар “Одоохондоо энэ хангалттай” гэж хэлээд холдлоо.

Орон дээрээ хэвтэн, тэрний тарах цагыг хүлээх зуураа жаахан ч болтугай унтаад авья гэж бодлоо. Энэ байдлаараа өнөө шөнө ч бас нойргүй хонох байх. Бага зэрэг янгинах толгойн өвчинөө тоолгүй хэвтсээр анилдаж удалгүй би орчноос өөрийн эрхгүй тасарлаа. Харанхуй эсвэл манантай биш гэгээлэг хоромхон зуурын зүүдийг минь хаалга хүчтэй нүдэх чимээ тасалдуулж дуртай дургүй нойрон дундаа хаалга руу чиглэн алхлаа.

Би: хэн бэ? *орилох*

Хэн ч дугарсангүй, хий юм сонссон эсэхээ шалгахаар хаалга нээтэл нас тогтсон нэгэн эрэгтэй зогсож байлаа.

…: Энэ Юногийн гэр мөн үү?

✡✡✡

Утасны дуу хангинаж, гэр дотор үүссэн хачин байдалыг арай гэж нэг юм сатаарууллаа. Яаран утас авахад нэгэн эрэгтэй намуухан албаны хоолойгоор ярьж эхлэлээ.

….: Үмён дүүргийн цагдаагийн хэлтэсээс ярьж байна. Та Бэк Хэёны асран халамжлагч мөн үү?

Би: тиймээ. Гэхдээ…

….: та яг одоо цагдаагийн хэлтэс дээр яаралтай ирэх хэрэгтэй байна

Би: ямар хэрэг болсон юм бол?

….: тодорхой мэдээллийг хэлтэс дээр ирээд мэднэ үү.

46 thoughts on “✡PHONY II✡﹝8-р хэсэг﹞

  1. Яасан юм бол муу юм болоогvй бгаа :(( негее vдэшлэгт урисан охин муу юм хийчихэв vv??? Гайгvй бгаасай :((

  2. Yamar novsh ni ve ?! Heyeon yachvaa . Yu bolchvoo . Lay lay lay . Udur ni tiim hamaagu yum haa saagui yarichihaas oroi avahgu uhsen uliigee hiij bsiin . Yunho yah ve ?! Heyeon heyeon shude . Odoo heyeon ysn bgaa bol ?! Aigooooo aigoooo

  3. үү тиймээ Лэе хонгор минь чи бол сүпер яст мэлхий :3 гэрт нь ямар асуудал гарчваа Хэёнд бас юу тохиолдчив ???? арай нөгөө үдэшлэгний охин ямар нэгэн юм хийсэн юм биш биздээ O.O

  4. Хэён яачихаваа? Юног бас хэн нь сураглаад ирэв? Жаахан удсан ч гэсэн их гоё хэсэг болсон бнаа баярлалаа ^_^ Дараагийн хэсгийг хүлээж байя ^_^ Лээээе ❤ сайхан халамжтай залуу вэ :*

  5. Юу болчвоо ? негее нэг терсен едертее уриад байдаг охин буланд шахчвуу ?
    Дараагийн хэсгээ хурдан оруулаарай^^ Гоё инээдтэй тvгшvvртэй болсон байна баярлалаа

  6. Аааа орчихсон ххи. Яаанаа бу болчвоо? Энэ залуу бас юун залуу вэ? Манай Хэён бас яачваа? Ёоххх энэ 2ыг хамт амьдарч байгаал одоо хүртэл итгэж өгөхгүй юмааа хха. Лэе бүүр дэндүү хөөрхөн юмаа. Цайны газарт хэлсэн үгнүүдийг нь бодохоор л сэтгэл хөдлөөд байхымаа :’))
    Юно Жэжүүн 2 бид 2ыг мэддэг юм шиг бна тээ хха. Тэр шивнэж ярьж бгаа хэсэг дээр бол үнэхээр татлаа ххи. Дараагийн хэсгээ хүлээж байя амжилт :))))

  7. яг юу юу болоод өнгөрчихвөө? хэёон, лае 2 их сонирхолтой болж байсан юмсан. Дараагийн хэсэг дээр учир нь тайлагдах байх тиймүү?

  8. yun tanihgui hun ne? yunhotoi holbootoi hun geheer? o.o heyon bas yu tohioldoo we tsagdaagiin gazar hurtel ochod. lay ch oorchlogdoj bnshuu :)) er hun er hun

  9. Юно гхээр ахтай нь….
    Гхдээ энэ цагдаагын хэлтэс юу болсын болооо Тэр лайтай храад бсан охин уу гай чинь

  10. Haeyeon nuguu ohintoi zodoon hiisen ym boluu :))))) Yunho Jaejoong 2 bur egduu hurgej uhehneee.ymr huurhun ymbdee ene 4.jaejoong lay 2 ene ficnees hoish adilhan hargdaad bga :)))) anhnii bichsen setgegdel bailaa 😛 amjilt!

  11. Яааваа ийвээ юуу боловоо яачвах яасан бээ еооноо еоочвооо рбрыхгөы хорвоо гэж дараагийг хүлээж байя 😉

  12. маая гоод энд юу болчвоо яанаа хэён зүгээр бгаадаа T.T бас тэр гэрт ирсэн хүн нь хэн юм болдоо????

  13. ааааааааа~ юу л болоод байнадаа Бэк Хэён >< Гэрт хэн ирчихсийн бэээээ :/ Яааяа Сонирхол татаж байна шүү 😀 Дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байя ^_^

  14. Яанаа! Гэр доторх хачин байдал, бас энэ цагдаагийн газар… Юу л болоод байна даа. Аягүү бол нөгөө хажуу ширээний хэдэн охидууд хэёныг дээрэлхсэн үү? Хүүхдүүд бас юунд бид 2луу ингэж аймар ширтэнэ вэ? Хэён ч ер нь бас ноотой юм шиг, ямар нэгэн юм нуугаад байна уу гэлтэй л. Тайлагдаагүй нууцууд их бна шүү, бас бага багаар задарч бна. Ёстой л i don’t kniw anything юмаа =)) дэбакк гоё болсон бна ах юно 2 уг нь их хөөрхөн юм, даанч сая юнотой холбоотой юу болчихов т.т Таамаглахын аргагүй бна шүү 😉 амжилт

  15. яачихваа нөгөө үдэшлэгт урьдаг охин гай болсон уу бас гэрт хэн байн вэ аахх үнэхээр сонирхолтой болж байн шүү ^_^ дараагийн хэсгээ хурдан оруулахыг бодоорой 🙂 тэсэхгүйнээ амжилт админаа 😀

Сэтгэгдэл бичих