xiuq

12-р бүлэг

Бидний араас хатантай мэндлэх гэсэн урт цуваа үргэлжилж байсан тул хурдхан мэхийн ёслоод танхимын захад зассан ширээ рүүгээ явлаа. Хөзрийн ноёны тэмдэгтэй дугуй ширээний ард улаан хилэн гадартай арван гурван сандал байрлуулжээ. Энэ сүр жавхлант ширээ биднийх байлаа. Танхимд цугласан олон бүгд хатантай мэндэлж дуусахад орчныг гэрэлтүүлж байсан бүдэг ягаан гэрэл замхарч харанхуй ноёллоо. Гэтэл тэнгэр адил гүн хөх таазан дээр ёслолын буудлага хангинаж, хаа нэгтэйгээс баярын хөгжим эгшиглэж байв. Би гайхаж орхилоо. Урьд өмнө ийм үлгэрийг амсаж байсангүй. Лухан бодолд минь “Чи гайхахаараа үзэсгэлэнтэй харагдах юм” гэж хөнгөхөн шивнэхэд нь таазнаас харцаа салгалгүйгээр түүнд зориулан инээмсэглэлээ. Төгсгөлгүй мэт үргэлжилж байсан буудлага намдаж танхимын голд зогсох Улаан хатан руу л ганц гэрэл тусна.

-Хатагтай ноёдоо ийнхүү цэнгүүн эхлэж байна. Та бүхэн тааваараа баясах тун. Ингэж хэлээд л тэр уусан алга боллоо. Ордны ягаан туяат гэрэл буцан ирж, цугласан олон хөгжимтэй хоршин шуугиж эхлэв. Тэд бүгдийг би сайтар ажиглалаа. Зарим нь гоёмсог багтай, зарим нь нүүрээ хээ угалз, хачин сонин амьтны дүрст оруулан будсан бол бусад нь яг л миний мэдэх хөзрийн ноёд шиг ихэмсэг, гоо төгс байв. Би өөрийгөө өөрийн эрхгүй голж, тэднээс харцаа бурууллаа. Энэ сул дорой төрхөндөө ахадсан гоёмсог даашинз өмссөндөө бүр ч ичих шиг.

Сэүн: юундаа урвайгаав?

Би: Тэд…

Сэүн: тэд юу гэж?

Би: тэд үзэсгэлэнтэй юм

Чанёл: зэрэмдэг амьтдын юу нь тийм үзэсгэлэнтэй байна?

Би: зэрэмдэг гэнээ?

Чанёл: би тэднийг өрөвддөг

Бэкхён: Өрөвдөлтэй гэхээсээ илүү зусарч амьтад

Би: Тэдний юу нь зэрэмдэг гэж?

Ишин: Улаан хатанд үнэнч гэдгээ батлахын тулд өөрийн мэдрэхүйгээсээ татгалзсан юм. Ам үгүй бол худал үгүй. Чих үгүй бол нүгэл үгүй.

Би дахин сайтар ажиглалаа. Гоёмсог багны цаана орших хоосрол, уран яруу ая эгшигт нуугдсан сохрол өөдөөс минь угтав. Би айсандаа амьсгалахаа ч мартчихав.

Ишин: Сонсголгүй хөгжимчин, хэлгүй шивэгчин, сохор тогооч. Эгэлгүй тансагийг бүтээгчид бүгд эрэмдэг байгаад гуниглахгүй байж чадахгүй нь

Жун Ин: битгий тэрнийг айлгаад бай!!!

Би ширээн дээрх хоолонд гар хүрч зүрхэлсэнгүй. Энэ бүх золиослол ердөө түүний төлөө гэхээр аймшигтай хорсолтой санагдана. Харин тэд тоох ч үгүй хоолноос амтархан идэж хундагтай шарзаа шимэн суулаа. Над шиг айдастаа автсан хүн байсангүй. Инээлдэж, өөрсдийн ордондоо байдаг шигээ эрх дураараэ хөгжилдөж байлаа. Шуугиант ая зогсоход танхим тэр аяараа чимээгүй болов. Энэ дунд зөвхөн миний л зүрх цохилж байх шиг. Морин хийл төгөлдөр хуурын хослол уянгалаг бөгөөд тансаг сонсогдох нь энэ ердөө ч нэг ая биш болохын илтгэж байв. Баг зүүсэн эрхмүүд гоо үзэсгэлэн басхүү шаналалаа багаар нуусан хатагтай нарыг бүжгэнд нэг нэгээр урьж байлаа. Энэ мөчид Лухан ширээнээс босон миний өмнө гараа сунгав.

Лухан: амлалт бол амлалт эхний бүжиг минийх

Жунмён: Тийм юм байхгүй!!!

Жундэ: хайч чулуу даавуу яасан? тэгж тохирсон биздээ.

Лухан: үгүй

Сэүн: тэгвэл дараагийх нь хэн гэдгээ шийдэцгээе

Арай үгүй байлгүйдээ гэж бодтол Луханаас бусад нь яг л өсвөр насны жаахан хүүхдүүд шиг гараа гарган тоглоцгоож эхлэв.

Лухан: за тэгээд?

Би: таатай байна.

Зүүдэндээ өгсөн амлалтыг тэр нэхэн санаж байгаад нь гайхаж байсан ч энэ орчлонгийн бүх гайхширалыг би үзээд туулчихсан мэт тайван хандлаа. Түүнд гараа атгуулаад танхимын голд бүжих хүмүүстэй нэгдэв. Бид хөл нийлүүлэн алгуурхан найгаж, хааяахан тэр намайг удаанаар эргүүлнэ.

Лухан: Ари битгий ингэж төгс аашил

Би: би тэгээгүй

Лухан: үгүй чи тэгсэн. Хэн ч хатны өөдөөс эгц харж чаддаггүй юм. Харин чи түүнийг өмнөө сөхрүүлэх шахсан. Үхэгсэдийн оронд ийм ихэмсэг байдал зохихгүй. Чи түүнээс илүүг би мэднэ. Гэхдээ тэр үүнийг зөвшөөрч чадахгүй.

Би: би мэдсэнгүй

Лухан: Чи үргэлж гайхалтай байдаг. Гэхдээ заримдаа сул дорой мэт жүжиглэх хэрэгтэй. Нүдэн дэхь гал цогоо нуу, бардам инээмсэглэлээ нандигна. Энд бүгд чамайг ажиглаж байгаа.

Би: Би яах хэрэгтэй вэ?

Лухан: Нүд рүү нь бус уруул руу нь ширт

Би: ойлголоо

Лухан: хатанд долоон туслах байдаг юм. До, Рэ, Ми, Фа, Соль, Ля, Си.

Тэрний яриа дуусаагүй байхад хажууд Жундэ ээлжээ хүлээн зогсож байв. Гэтэл Лухан татгалзалгүй түүнд гарыг минь атгуулаад өөрийн суудалдаа буцан суулаа. Луханаас илүү Жундэтэй бүжиглэх нь тухтай байсан бөгөөд би өөрийгөө сайн бүжигчин мэт мэдэрч байв.

Жундэ: Энэ бүхэн яаж оршиж байгааг чи мэдэх үү?

Би: Бэкхён гэрэл асааж, Чанёл дулаацуулж байгаа байх

Жундэ: чи таасангүй

Би: тэгвэл надад өөр сонголт алга

Жундэ: намайг гэж нэг ч удаа бодогдсонгүй юу?

Би: уучлаарай үгүй

Жундэ: Энэ гараг миний ачаар оршиж байгаа. Цөм, орон зай, эрчим хүчгүйгээр нэг ч зүйл оршихгүй

Би: тэгээд л чи Улаан хатны хажууд ганц хүчээ ашиглаж чаддаг нь байх нь ээ

Жундэ: магадгүй. Би уг нь чамд өөр зүйл тайлбарлах гэж байлаа.

Би: өөө миний буруу

Жундэ: зүгээрээ хэт ухаантай нь чиний буруу биш. Улаан хатан удахгүй чамайг дуудах болно. Тэр цагт шууд чадвараа ашиглах хэрэггүй эгзэгтэй үеийг хүлээ. Өөрийгөө түүнээс чөлөөл. Чи тэрнээс илүү!!! Чи бүхнээс илүү гэдгийг ойлго. Битгий ай би байгаа цагт чи аюулд учрахгүй.

Би: ойлголоо

Тэгээд дараа нь Жунмён ах гарыг минь атган эв хавгүй бүжиглэв. Бид бүжиглэх гэхээсээ илүү гараа атгалцаад нааш цаашаа алхаж байлаа.

Би: Энэ цагийг ашиглаад улаан хатны туслахуудын талаар ярьж өгөөч

Жунмён: Уйтгартай яриа сонсмоор байгаа юм уу?

Би: Тэднийг ирэхэд тэнэг аашилмааргүй байна.

Жунмён: Тэдний ахлагч нь До гэх өндөр эрэгтэй бий. Хүйтэн яг л мөс шиг чи хараад шууд таних биз. Тэр бол манан, хүмүүсийн айдсыг мэдэрч түүгээрээ мананд автуулдаг юм. Айх хэрэггүй айдасаа түүнээс нуу. Харин яг түүнтэй усны тусал мэт адилхан боловч хар үстэйг нь Рэ гэдэг. Тэр харин хүмүүсийн сайхан дурсамжыг дуудаж ховсддог. Түүнтэй харц бүү тулгараарай. Дараагийх нь тэдний дүү Ми сайхан инээмсэглэлтэй, жижигхэн биетэй гартаа үргэлж хоёр зоос эргэлдүүлж явдаг юм. Тэрний хоёр зоос чиний ирээдүйг өгнө. Нэг зоосных нь хоёр тал хоёулаа сүлд харин нөгөөгийх нь хоёулаа тоо. Сүлд буухаас сэрэмжил. Тэр чиний үхлийг билэгдэх болно. Фа бол тэдний дунд баймгүй гоц хүн. Тэр өөрөө чамайг гайхшируулах болно түр хэлээ. Долоон туслах дунд ганц эмэгтэй байдаг юм тэр нь Ля. Тэр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдаж бас мэдэрдэг. Хайр дурлал, үзэн ядалтийг хормын төдийд чамд авчирч чадна. Тэрэнд битгий гар хүрээрэй. Си бол жинхэнэ тамлан зовоогч, түүнд таалагдаж болохгүй. Өвдөлт гэдэг үг түүнээс үүсэлтэй. Тэр хүмүүсийг өвтгөхгүй бол өөрөө өвдөж эхлэдэг. Хүмүүсийг өвтгөх тусам улам ихийг хүсч байдаг. Ёроолгүй ангал шиг түүний хүсэлд хязгаар үгүй. Өнөөдөр нэг яс хугарвал маргааш хоёрыг хугалах гэдэг харин эцэст нь өөрийх нь гурван яс хугардаг. Би тэрнийг сайн ойлгодоггүй юм хүмүүсийн өвдөлтөөс илүү өөрийх нь түүнийг тайтгаруулдаг юм шиг санагддаг. Хүмүүсийн зовлонгийн араас шунах өөрийхөө өвдөлтөнд дуртай гэхүүдээ.

Би: Соль?

Жунмён: Тэр өнөөдөр ирэхгүй. Удахгүй бүрээн дуугаар тэд ирэх болно. Харж тогтоож, яаж сэрэмжлэхээ бэлд. Түүнийг ийн хэлмэгц ордон даяар үхэр бүрээн дуу цуурайтаж, чих хангинав.

Би ахын мөрөн дээгүүр ордны хонгил руу харлаа. Эгнэсэн зургаан сүүдэр наашилж байв. Би тэднээс харцаа салгаж чадахгүй зогстол дараачийн минь бүжгийн хос Минсок ирсэн байлаа. Тэрэнтэй байхад нэг л хөндий хүйтэн санагдаж байсан ч гар нь юунаас ч илүү дулаахан байсан юм.

Минсок: Тэд чамд сургааль айлдсан байх харин би зүгээр л чамд сайхан бүжиг бэлэглэж байна.

Хамгийн сайхан бүжиглэдэг нь яахын аргагүй тэр юм. Би бараг л үүлэн дээр хөвж байгаа мэт хөнгөхөн эргэлдэж байлаа. Орды хойморт налайн суух зургаан туслахыг ч тоосонгүй. Би түүний гарнаас салахыг хүссэлгүй үргэлжлүүлэн бүжиглэмээр байсан ч ая солигдож бидний бүжиг түр завсарлахаар боллоо. Ширээндээ суугаад л би тэднийг тухтай ажиглаж чадхаар болов. Саарал үс, хүйтэн хөндий харц яг л мөсөн хүн шиг харц дээгүүр тэр эрэгтэй До байх нь. Тэр хэн рүү ч харалгүй зөвхөн хундган дахь дарсаа ширтэнэ. Түүний хажууд усны дусал мэт адилхан хар үстэй Рэ сууж байлаа. Тэр харин хэрцгий төрхтэй бөгөөд хоёр хуруугаа эмрэн юу ч юм сэдэж суугаа харагдана. Ми Ля руу харан нүднийх нь өмнө хоёр зоосоо эргэлдүүлэн шидэхэд Ля үүнд нь дургүйцэн түүний зоосыг барьж авах гэж хичээж байв. Гэсэн ч тэр чадсангүй Мид энэ тоглоом нь таалагдсан бололтой гайхалтайгаар баясан инээж байлаа. Фа харин ганцаараа эсрэг зүг рүү харан суух нь хэн нэгэн түүнийг зовоож байгаа мэт л шаналантай харагдана. Би ширээний хамгийн захад суух Си руу харцаа шилжүүлж чадсангүй. Тэр Рэгийн хажууд суугаад баярсгалантайгаар өөрийхөө хуруунуудыг холбон оёж байлаа. Би нүдээ аниад түүний энэ хачирхалтай үйлдэлийг мартахыг хичээж байв. Бүгчим агаарт бачуурч, Лягийн дүрэлзсэн харцанд биеэ барин суух эвгүй байлаа. Миний өсвөр насны жаал хөвгүүд ширээ хэсч, дарс эргүүлж зарим нь өөрсд шигээ ихэмсэг хатагтай нартай бүжиглэж байв. Би ганцаараа ширээнд зоогдон суусаар эцэст нь залхан бослоо. Танхимаас гарч сэрүүхэн цэвэр агаар олох гэж хонгилоор удаан алхав. Ордоноос гарч хүлэмжинд зассан морин тойруулга дээр очин суулаа. Хэн ч энд байсангүй. Хүлэг морьд, сүйх тэрэг агаарт хөвөх адил удаанаар тойрч тэдний дунд хүн багтахаар том цайны шаазан аяга тэнхлэгээрээ эргэлдэнэ. Би хормойгоо бага зэрэг дээш нь өргөөд эргэлдэх аяганд орон суулаа. Толгой эргэж байсан ч хүйтэн агаар өөдөөс үлээхэд дотор сэргэх шиг л болов. Энэ мөчийг би удаан хүлээсэн мэт тайвширч байлаа. Өмнө нь надад хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй, ганцаар байх хором нэгээхэн ч байсангүй.

-Даарахгүй байна уу? Хэдий тэр ард минь зогсож байсан ч түүний хоолойны өнгийг би хэнээс ч илүү танина. Тэр эргэлтэнд унахгүйг хичээн хөлөө зөөсөөр аяганы хажууд ирээд зогслоо.

Би: үгүй

И Фан: би хажууд чинь сууж болох уу?

Би: хэрвээ багтвал

И Фан: би ямар жижигхэн гэж санана. Түүний хошигнолд чангаар инээхэд чимээгүй агаарт цуурайтан сонсогдов.

И Фан өөдөөс харан суухад би догдолоогүй ч сандарч эхлэлээ. Хоосон атлаа нэвт шувт ширтэх түүний нүд харанхуйд гэрэлтэж байв.

Би: дарсанд дурлачихсан юм шиг л байсан хүн яагаад гараад ирээв?

И Фан: гэрлэх санал тавьсан чинь татгалзчихлаа

Би: юун тийм сайхан юм?

И Фан: хайр дурлалыг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Би: би өмнө нь хайрыг яг л цэцэг шиг гэж боддог байлаа.

И Фан: яагаад?

Би: санахгүй байна.

И Фан: мартагдсан дурсамж уу?

Би: үгүй……… мэдрэмж.

И Фан: би өнгөрсөндөө уягддаг хүмүүст дургүй.

Би: яагаад?

И Фан: Сүүдэргүй хүн эргэж хараад юу ч олохгүйтэй адил бид хичээсэн ч нэгэнт үхсэн хойно юу ч буцаж ирэхгүй

Би: чамд санахыг хүсдэг дурсамж байхгүй гэж үү?

И Фан: байхгүй

Би: гунигламаар юм.

И Фан: миний өмнөөс гуниглаад хэрэггүй

Би: ядаж нэг удаа ч болов зүрх чинь догдолж байгаагүй гэж үү?

Тэр дуугаа хурааж ямар ч хариу өгсөнгүй. Гэтэл морин тойруулга зогсож ордоны хөгжим намжаад оронд нь үхэр бүрээн дуу зарлиг адил нүргэлэн дугарлаа.

И Фан: бид буцах хэрэгтэй юм шиг байна.

Би: за

Би харанхуйд тэрнийг сугадан алхаж байсан ч түүний бие нэг л хөндий хол санагдав. Тэр надаас илт зайгаа барьж байлаа. Би алхаж байхдаа өмнөх асуултынхаа хариуг нэхэн түүн рүү харсан ч тэр намайг үл тоон зөвхөн урдах замаа харж байлаа. Үнэхээр зөрүүд бас хүйтэн хүн юм.

Би: тэгээд үгүй гэж үү?

И Фан: юу?

Би: Догдолж байсан уу?

И Фан: нэг л удаа. Хэдэн секунтын л үйл явдал байсан

Би: юу болсон юм?

И Фан: чамд хэлнэ гэж санаа юу?

Би: би итгэхгүй байна.

И Фан: чи заавал итгэх албагүй.

Би: чам шиг чулууг яаж догдлуулдаг байнаа. Тэр хэн ч байсан бүр шүтмээр санагдчихлаа.

И Фан: чшшшшшш

Бид үдэшлэг болж буй төв танхимын хажуугаар зөрөн саяхан миний хэрэн хэссэн урт хонгилоор явлаа. Оройгүй мэт үргэлжилсэн гантиг чулуун шатны өмнө ирэхэд би даашинз руугаа харсанаа эргээд И Фан руу итгэлгүй харав.

И Фан: чи нисч чадах уу?

Би: хараахан сураагүй л байна. Тэр уртаар санаа алдаад бүсэлхийгээр минь тэврэхэд газраас үл ялиг хөндийрөв. И Фан нэг гараараа намайг өлхөн дийлэхийг хараад алмайрч, шатаар дээшлэх тусам би түүний хөндий байдлыг үгүйсгэж эхлэлээ.

Би: чи үнэхээр эелдэг юм

И Фан: би бүсгүйчүүдэд үргэлж эелдэг ханддаг

Би: тэгсэн атлаа догдолж үзээгүй

И Фан: үзсэн

Би: хэдхэн секунт

И Фан: чи өөрөө хэн нэгнийг хараад догдолж, сэтгэл алдарч байв уу?

Энэ мэдрэмж танил атлаа ой тойнд минь нэгээхэн ч дурсамж үлдээгүй байлаа. Би мэдэрсэн, би догдолсон харин хэзээ хэнээс гэдгээ огтхон ч санахгүй юм. Асуух мэт түүний харцанд дальдчиж агаарт хөндий тогтсон хормой руугаа харлаа.

Би: тийм

И Фан: хэзээ?

Би: чамд хэлнэ гэж санаа юу?

Шат дуусч би газарт дахин буулаа. Биднийг дахиад л уртаас урт хонгил эгнэсэн олон хаалга хүлээж байв. Би түүний араас даган алхсаар хонгилын төгсгөл дэхь таазнаас эхлээд шал шүргэсэн том хүрэн хаалганы өмнө ирлээ. Хаалга бидний өмнө өөрөө нээгдэж, цагаан ханаас бусдаар бүх юм нь улаан байх өрөө биднийг угтах нь тэр. И Фан Хатагтай эхлээд гээд зам тавьж өгсөн тул би тэр галзуурмаар улаан өрөөнд түрүүлэн хөл тавьлаа. Үүдээр ормогц улаан хатны цангинасан инээд биднийг тосон авав.

Улаан хатан: хайрт И Фаны минь үеэл чамтай ингэж уулзахыг ямар их хүсэвээ. Тэр инээсээр намайг ирээд чанга тэврэхэд нь би аажимаар арагш ухарч байлаа. Гэсэн ч тэр намайг улам өөртөө наан тэврээд хацарт минь уруулаа шүргэв.

Би: таатай байна. Эрхэм дээдэсээ намайг Ари гэдэг. Би түүний тэврэлтээс бага багаар хөндийрсөөр арай гэж холдов.

Улаан хатан: Сайхан даашинз байна. Сууцгаа дарс уумаар байна уу?

И Фан түүний заасан гурван хөлтэй түшлэггүй сандал дээр суухад би эрээн хээ угалз болсон тухлаг буйдан дээр суулаа.

И Фан: баярлалаа хатантан минь. Ари дарс уудаггүй. Харин миний хувьд өнөөдөртөө хангалттай

Улаан хатан: Тун тоогүй. Уг нь Изобелийн зуун гучин жил дарсан маш ховор дарс байсан юмсан. Би чамд боогоод өгье. Ордондоо очоод уугаарай

И Фан: таны ивээлд талархлаа.

Улаан хатан: Ари

Би: за

Улаан хатан: чи аль хотод амьдардаг вэ? Би өмнө И Фаны төрөл төрөгсөдтэй уулзаж байсангүй.

Би: би…

И Фан: тэр сарнайн хотод амьдардаг эрхэм дээдсээ

Улаан хатан: хөөх гайхалтай. Би үргэлж тэнд очихыг хүсдэг. Даанч ордоноос минь хэт хол учир очиж зүрхэлдэггүй. Танай тэнд сайхан байхдаа

Би: тиймээ. Би гэртээ буцаж очихоороо танд сарнайн цомирлог илгээх болно

Улаан хатан: баярлалаа. Чи ямар авьяас чадвартай вэ?

И Фан: Тэр хүмүүсийн бодлыг уншдаг

Улаан хатан: И Фан! бүдүүлэг байна шүү!!! Би хатагтайгаас асууж байна

Би: би хүмүүсийн бодлыг уншиж түүнийг удирдаж чаддаг эрхэм дээдэсээ

Улаан хатан: гайхалтай

Би: таны магтаалд талархья

Улаан хатан: чи надад өөрийхөө авьяасыг сонирхуулна биздээ. Гэтэл хажуу өрөөнөөс нэгэн эрэгтэйн Хатан минь гэх дуу бидний яриаг тасалдууллаа.

Улаан хатан: Би явалгүй бол болохгүй нь. Соль хүлээх дургүй. За Ари удалгүй уулзацгаая

Би: ойлголоо

И Фан: за эрхэм дээдсээ.

-Тэр үнэхээр үеэл нь гэж үү?

-Үгүйдээ тэнэгхэн минь тэрэнд ямар ч үеэл байх ёсгүй

-Та мэдэж байсан бол юунд тэднийг ингэж өөхшүүлнэ вэ?

-Хэн намайг хуурч байгааг эхлээд мэдэх хэрэгтэй биздээ хонгор минь.Ингэж хэлээд тэр хүйтнээр инээмсэглэв.

Бид буцаад бүжигт цэнгүүндээ эргэн ирлээ. Хатны өрөөнөөс гарсан шивнээг би И Фанд хэлсэнгүй. Хатан намайг ажиглаж байгаа шиг би ч хэнийг хуурч байгаагаа мэдэх хэрэгтэй байлаа.

Танхимд дахин Улаан хатан морилон иржээ. Хөгжим зогсож, бүгд түүнд өмнөх шигээ мэхийн ёслов.

Улаан хатан зургаан туслахынхаа голд зогсоод танхим тэр аяараа сонсохоор чанга алга ташив.

Улаан хатан: Хатагтай ноёдоо одоо заншил ёсоор хөгжөөнт тоглоомоо эхлүүлэх болно. Та бүхэн анхаарлаа хандуулаарай. Урьдын адилаар тоглоомын гишүүдийг миний шадар туслахууд сонгосон байгаа гээд тэр бүх хүмүүс рүү харан инээмсэглэлээ. Тэд зүгээр ч нэг суугаагүй хатны өмнөөс сонголт хийж байжээ.

Улаан хатан: Өнөөдөр миний ордонд нэгэн хүндэт зочин ирсэн билээ.

Бэкхён: Үгүй ээ үгүй битгий!!!!!!!

И Фан: чимээгүй Бэкхён тэр арайхан шийдвэрээ гаргаагүй байх шиг байна

Бэкхён: Би та нарт хэлсэн!!!! Ари….

Улаан хатан: Тэр хүн бол Эксо гарагийн бүрэн эрхт хөзрийн ноён Ву И Фаны үеэл Ари!

Лухан: тэр миний чадварыг эсэргүйцэж байна. Би дийлсэнгүй!!!

Хүмүүс алга ташиж бүгд бидний ширээ рүү харлаа. Би тэдний юунд ингэтлээ айн сандарч байгааг мэдээгүй тул тайвнаар ширээнээс босон нэг ёслоод яахаа мэдэхгүй зогсов.

Чанёл: Ари буцаад суу!!!

Би шуудхан сандалдаа буцаад суулаа. Гэсэн ч Улаан хатан надаас харцаа салгасангүй.

Улаан хатан: тэр өнөөдрийн тоглоомонд оролцох болно. Ари таныг хүндэтгэлтэйгээр ширээнд урьж байна

Тау: хараал ид!!!!

Би: би яах ёстой вэ?

Кюнсүү: тайван бай. Чамд сүүлийн сонголтыг өгөх үед биднээс нэгийг сонгоорой!

Ишин: намайг!!!!

Би: ойлголоо.

Даашинзны хормой газар шүргэж би алгуурхнаар түүний өмнө зогслоо. Хүмүүс над руу инээмсэглэн харах бөгөөд энэ тоглоомд сонгогдсонд минь атаархаж байх шиг. Улаан хатан дараа нь багтай хүмүүсээс гурвыг сонгон авч Кюнсүүгийн хэлсэнээр сүүлийн сонголтыг надад үлдээлээ. Би өөртөө итгэлтэйгээр хэлэхийг хүссэн ч хоолой хэт хатсан тул сулхан Ишиний нэрийг дуудлаа. Улаан хатан энэ сонголтыг мэдэж байсан мэт нүд нь очтон инээмсэглэв. Тэрэнд ч бас сүүлийн сонголт байв. Хүмүүст зарлаагүй түүний сонголт нь туслахуудых нь нэг Ми байлаа. Танхимын яг төвд бидэнд зориулан шинээр ширээ засч суухыг урив. Бусад ширээнээс ялгаагүй энгийн л нэг дугуй ширээ байсан ч голд нь алтан шаргал гадартай долоон хөзөр байрлуулжээ. Би шуудхан Ми Ишин хоёрын голд суув.

Улаан хатан: Ари чи өмнө энэ тоглоомыг тоглож байгаагүй байх. Тиймээс тоглоомын эхэнд багахан өмнөтгөл айлдья. Энэ тоглоом үнэн эсвэл үхэл гэдэг нэртэй. Ордонд үдэшлэг болж язгуур угсаатнууд айлчлан иржээ. Гэтэл үдэшлэгт ирэх ёсгүй харц ард бидний дунд нуугдан орж ирсэн байв. Тэр язгууртнуудтай ижил хувцаслаж өв тэгш харагдана. Харин бид боолуудтай цэнгэж болохгүй. Түүнийг зөвхөн ноён олох ёстой. Ноёны сонголтыг хатан шүүх болно. Ноён үнэхээр харц ардыг сонгосон уу? эсвэл буруу язгууртныг сонгосон уу? Худал үхэж, үнэн амьдрана. Долоон хөзрөөс чамд аль нь ч ирж болно. Язгууртан, ноён, боол, хатан. Чи өөрт заяагдсан үүргээ биелүүлэх ёстой.

Би: ойлголоо

Улаан хатан: тэгвэл тоглоомоо эхлэцгээе!

Долоон хөзөр ширээн дээр эргэлдэж хэн ч гар хүрээгүй байхад бидний өмнө салхинд туугдан ирлээ.

Би эхний удаа зүгээр л язгууртан болов. Ноёны хөзөр сугласан багтай эмэгтэй хөзрөө дэлгээд бидэн рүү нухацтай ширтлээ. Харин Мид хатны хөзөр иржээ. Тэр над руу инээмсэглээд “Үдэшлэг танд таалагдаж байна уу? Хатагтай” гэв. Тэр тоглож байгаа шинж огт байсангүй. Уг нь ноёныг ямар сонголт хийхийг ажиглах ёстой гэж бодсон юмсан. Би бага зэрэг толгой дохиод өнөөх багтай эмэгтэй рүү анхаарлаа төвлөрүүллээ.

Ми: сонголтоо хий!. Тэр шавдуулан хэлэв.

Багтай эмэгтэй гараа аажимаар өргөн өөдөөс нь харж суусан над руу заав. Би гайхаж орхилоо. Уг нь тэрний харцнаас дальдчаагүй ганц хүн нь би юмсан. Түүний бодлыг унших гэтэл толгойд минь хаалт хийсэн мэт би хоригдчихсон байлаа. Хаашаа ч бодлын утас минь хөвөрч дийлсэнгүй. Улаан хатны чадал энэ байж. Би Жундэгийн хэлсэнээр тайвшираад дахин оролдож эхлэлээ. Би энэ гарагт хамааралгүй. Би улаан хатанд захирдагдахгүй. Би яг л шувуу шиг эрх чөлөөтэй нисэх болно. Шүдээ зуугаад дахин төвлөрлөө. Гэтэл түүний бодлоос айдас үнэртэж байв. Харин Мид маш их баяр баясал төрж байсан юм. Ми инээгээд бүсгүй рүү хараад “Худал” гэв. Бүсгүй хариултыг сонсоод айн балмагджээ. Миний хөзрийг мэдэхгүй атлаа яаж түүнийг худал хэлсэнийг мэдсэн юм бол. Хатан маш чангаар инээв. Ишин харин над руу ширтсэнээ санаа алдлаа. Бусад багтай хүмүүс ч хатныг дуйрайн чангаар инээв. Одоо би яах ёстой вэ? Тэр худал хэлсэн тэрний шийтгэл нь юу байх вэ?

Ми: худал!!!!

Хатан: хахаххаха Си алив!!!!

Би: би…

Ишин: чимээгүй!!!

Си сандалнаасаа залхсан байртай өндийгөөд бүсгүйн зүг алхсаар урд нь ирээд гараас нь чанга атгав. Тэр тэрнийг яах нь вэ? Бүсгүйн бүх бие чичирч түүний гарнаас мултрах гэсэн ч дөнгөсөнгүй.

Хатан: эхний алдаа гээд хурдан дуусгаарай.

Си: ойлголоо

Тэр бүсгүйн араас нэг гараараа аажим тэвэрч нөгөө гараараа нүдийг нь таглав. Бүсгүй ордоноор нэг аймшигтайгаар бахиран хашгирав. Би сандалнаасаа ухас хийхэд Ишин гарнаас минь барин зогсоов. Тэрнийг алах нь. Үнэнч гэдгээ батлан өөрийгөө эрэмдэглэсэн байхад дахин ийм шийтгэл хүртнэ гэдэг шударга бус. Хүмүүс харин алга ташиж, баясан инээлдэж байв. Тэдэнд хөгжилтэй байгаа байх нь. Ердөө л хүмүүсийг хөгжөөх гэсэн тоглоом байтал буруу хөзрийн төлөөс болж тэр амиа золиослож байна. Үнэхээр харгис хэрцгий юм. Сигийн царайнд дур нь ханасан мэт инээмсэглэл бага багаар төрж байв. Бүсгүй салганаж чичирч, байдгаараа чанга хашгирна. Тэрний өвдөлтийн тэн хагасыг би мэдэрч байв. Үхэлээс ч дор, аймшигтай гашуун өвдөлт. Миний нүд анилдаж, зүрхээр хатгуулахад би Ишиний цээжинд шигдэв. Си бүсгүйг тэврээсээ салгахад тэр газарт сулбайн уналаа. Тэр амьсгал хураажээ. Нүд нь харлаж, уруул, хамар, чихнээс нь цус урссан харагдана. Си суудалдаа бахдалтайгаар суув.

Би бүсгүйн цогцос руу айн харлаа. Хатан дахиад л инээж байна. Хүний амь зооглочихоод үүнийгээ зугаа цэнгэл гэж байгаа түүнийг зэвүүцэн ширтлээ. Дахиад хөзөр тараагдаж эхлэв. Би хөзөр лүүгээ харсангүй хатны хувирлыг л ажиглаж суулаа. Гэтэл өнөөх нүгэлт ноёны хөзөр нь надад ирж. Саяхан түүний эзэн амиа алдсан би дараагийх нь болохгүйн тулд төвлөрөх хэрэгтэй. Харин хатны хөзөр үлдсэн хоёр багтай эрхэмийн нэгд очжээ. Би бүгд рүү нь ширтэхээс илүү бодол руу нь төвлөрөв. Би түүнд захирагдахгүй. Хичээл зүтгэл хэрэггүй би өөрийхөөрөө хийж байлаа. Загас усандаа байгаа мэт тайван тогтуунаар амьсгаллаа. Арын ширээнээс Ля над руу муухай харж байгаа нь ч мэдэгдэж байв. Энэ тойрогт ганц л хүний бодол худлаар дүүрэн байлаа. Тэр бол мэдээж энэ гарагийн сүр жавхлант хатан. Би шуудхан хатан руу заалаа. Тэгээд анх ордонд орж ирсэн шигээ бахдалтайгаар түүн рүү харав. Хулчийх нүд нь тогтолгүй ийш тийшээ гүйж тэр инээмсэглэж чадалгүй хий л жуумалзана. Гэтэл огт төсөөлөөгүй өнөөх хатны хөзөртэй эрхэм намайг буруу таасан хэмээн шүүв. Харин би эргэлзсэнгүй.

Би: та хөзрөө дэлгэнэ үү?

-Би чамайг буруу таасан гэж бодож байна.

Би: сая намайг чи гэв үү!!!! Яаж аймшиггүйгээр над руу чичилж намайг ширтэж байнаа!!! би уурсахдаа түүн рүү хорсол дүүрэн нүдээр харлаа. Тэр үнэндээ хатны амийг авирч өөрийгөө золиосолж байгаа өчүүхэн ялтан байсан юм.

Хатан: тиймээ чи буруу шүүлээ. Түүний санаа амарч сая нэг дугарахтайгаа болжээ.

Би: тиймээ үнэндээ та ордонд нэвтэрсэн боол байсан. Тиймээс шийтгэл хэнд буух вэ?

Ми: буруу шүүсэн шүүгчийн буруу

Би: ийм дүрэм байхгүй

Ми: бид дүрмийг гаргадаг

Би: тэгээд хүссэнээ алдаг. Түүний баясгалант царайнаас инээмсэглэл нь нисэн одлоо. Би өөдөөс нь тонгойн ширтэв. Харцанд минь номхорч байгаа түүнийг харах өрөвдөлтэй байв.

Хатан: Фа!!!!!!

Өнөөх багтай эрхэм үг ч дугарч амжаагүй байхад сандал дээрээ тоос болон замхарлаа. Миний үзэх ёстой гайхширал энэ байх нь. Харин надад таалагдсангүй. Шуудхан дараачийн тоглоом руугаа өрнөж таван хөзөр эргэлдэж байснаа над дээр боол гэх хөзөр ирлээ. Миний инээд хүрэв. Учир нь Ишин ноён харин хатан өөрийхөө хөзрийг суглажээ. Энэ тоглоомд би түүн шиг шийтгэлээс бултахгүй, бодит үнэнтэй нүүр тулахаар шийдсэн байлаа.

8 thoughts on “♠~Alice In E✗O Planet~♣

  1. Yoo bi say ulgeriin ordond ulaan hatnii udeshlegt ochchood irlee. Woooow yaj ingej sain bichdeg bnaa gj unshih bolgondoo l almairah yumaa. Boldogson bol zohiogchtoi uulzaad yariltsaj uzehsen. Hatan ugaasaa ijm baih n todorhoi bsn gehdee ene togloom uneheer hargis yum. Lay.g hamt togluuldag n bs neg uur uchirtai bh. Odoo lay noyon bolchihloo medeej ulaan hatnii hiij bga ajil. Ari.g shiitgeh gd chadaagui bolohoor lay ru chiglej bnuu. Ter uneheer ari.g yamar hun bolohiig n shalgaj uzehiig huschee.

  2. Wuaaw2 urgelj l gaihshirliig mini turuuleh ym :)) uneheer gaihaltai yaj ingej bodit ym shig uneheer sain bichij bnaaa 😍 Uneheer uusahass oor argagui bolgoh ym

  3. ene minii hamgiin hairtai zohiol bi hezee c uguullegiig ingej shimtej unshij baisangui.ug useg buriing udaan bas taivnaar.Buh ug uguulber ni tusuululd min durslegdej yg l exo planet deer ocood butsaad irsen um shig l. Ulaan hatnii shalguur aimshigtai um Lay iig ingej gargaj bga ni tuuniig zovooh gj bga l baih.Etsest ni mni hamgiin udaan bodson asuult Ari tsagaan haran tiimuu?

Сэтгэгдэл бичих