largeDD

ℭΌФҨЯ  

I – 10

Өрөөнд хэдэн секундын зайтай нэг гэрэл гялсхийж, эсвэл харанхуй морилно. Гоёмсог ажлын ширээний ард гартаа байгаа асаагуурлуу гөлрөн суугаа тэр залуу бодолдоо дарагдан сандалдаа нугдайн суужээ. Тэр бодол нь доторх мөн чанарыг үгүй болтол нь маажиж байж суухын аргагүй болгосон аж. Яг л амьдаараа шатаж буй мэт бие болоод сэтгэл нь галд автаж уур нь хүрэн бачимдана. Хэзээд мөн үргэлжид тэрнийх байна гэсэн бүсгүй тэрний тавьсан урхинаас шивэгчин охинтой цуг мултарч ор сураггүй зугтааж чадсанд залуу итгэж ядан хамгийн гол нь тэр олдохгүй байгаад арга нь мухардаж байлаа. Уур хорслынхоо өчүүхэн хэсгийг тэр ширээн дээр зангидсан гараараа буулгалаа. Үүнтэй зэрэгцэн өрөөний хаалга онгойн тэрний туслахууд орж ирлээ. Урвуу царайтай булиа гурван эрийг орж ирэхэд онгорхой хаалгаар корридорын сүүмгэр гэрэл зүсэн орж ирэн Үбин-ий нүүрэн дээр тусав. Тэр ширээн дээр нь байх архирч буй арслангийн дүрстэй баримлаас навчин тамхи сугалж аваад зөөлөн үнэртээд тэдэнрүү харав. Тамхиа амандаа зууж тэдэнд эхний асуултыг тавилаа.

За тэгээд эрэл амжилттай юу?

Тэдний баруун талд зогсож байсан бага зэрэг махлаг онигор нүдтэй залуу сул дуугаар <<Түүнийг олсонгүй ээ>> гэхэд нөгөө хоёр нь аль болох Үбин-тэй харц тулгарахгүй байхыг хичээлээ. Үбин тамхиа асаагаад шуналтай уушиглахад шатаж буй тэрний дотроос утаа суунаглан гарч ирнэ.

– Сонирхолтой л юм. гэж тэр инээвхийлэн хэлэв. << Яагаад? >> 

Өрөөнд нам гүм болоход уурандаа дийлдсэн тэр урдаа байсан шилэн үнсний савыг аван шидтэл дунд нь зогсож байсан хүүхдэрхүү царайтай залуу түүнд оногдов. Тэр эрэгтэйн шанааг даган цус урсаж доош суусан ч өөрийгөө хүчлэн дээш өндийн цэх зогсов. Тэгээд Үбин суудлаасаа өндийн дуугаа хураан зогсож буй тэдэн дээр очин нүүр тулан зогсов.

<< Яагаад гэдгийг чинь хэлээд өгөх үү? >> хэмээн тэр баруун гарынхаа ханцуйг хойшлуулаад гэдэсрүү нь дараалуулан тэдэнд цохилт бэлэглэв.

– Яагаад гэвэл та нар хэнд ч хэрэггүй арчаагүй бөглөөснүүд болохоор тэр!! Ойлгосон уу? Муу нохойноос дор новшнууд!! Тахир дутуу охин дагуулж яваа нэг муу бие султай эмэгтэйг олчихож чадахгүй байна уу? Бодоод нэг үздээ малуудаа! Хөл явган тэр хоёр эндээс хэр холдоно гэж? Эцсийн эцэст тэднийг харж байгаагүй та нарын буруу! Одоо эндээс зайл. гээд тэр хувцасаа янзлаад суудалдаа буцаж суулаа.

<< Тэднийг олж ирэхгүй юм бол та нараар өөрсдөөр чинь биеийг чинь үнэлүүлнэ гэж мэдээрэй. >> гэж тэднийг хаалгаар гарч амжихаас өмнө хэлэв. Хаалга хаагдав. Харанхуй өрөөнд тэр толгойгоо салаавчлан хэнийг ч юм дотроо харааж сууна. Ширээний гэрлээ асаан шүүгээнээсээ бор өнгийн савхин хавтас аваад дэлгэхэд тэрний  өөдөөс хувь заяа нь хэлтгийдсэн түмэн охидын жагсаалт ярайна. Хайж байсан хуудасаа олоод тэр нэг зурагруу удаан ширтэв. Зурган дээр София тэрэнрүү мөрөө давуулан эргэж харан инээмсэглэжээ. Ийн суухад ширээн дээрх утас чичирч тэрэнд дуудлага ирэв.

*

София Арым-г усанд оруулсны дараа түүнийг дулаан хөнжилд хучиж өгөөд үлгэр ярьж өгөөд унтуулав. Энэ олон жил тийм газар зовсон бяцхан охинд ингэж сэтгэл амар тайван унтах өдөр эцэст нь ирдэг юм байна хэмээн бүсгүй бодоод угаалгын өрөөрүү өөрөө усанд орохоор өндийв. Хэзээ ингэж халуун шүршүүрт орсноо тэр үл санана. Тэр эрэгтэйн бэлдэж өгсөн хувцасыг өмсөж үзэхэд түүнд подволк, шорт хоёр нь дэндүү томдож байлаа. Угаалгын машинд угаасан өөрийнхөө болоод Арым-н хувцасыг аваад тэр угаалгын өрөөнөөс гарлаа. Нойтон үстэй тэрээр шалан дээр ус дуслуулан зочдын өрөөрүү ортол тэр эрэгтэй буйдангийн өмнө зурагт үзээд сууж байлаа. Тэр эрэгтэй София-г харснаа урдаа байгаа шар айргаа асгачихгүйхэн шиг тойрж гараад бүсгүйтэй ойртон зогсов. Бүсгүй

Юу… Энэ хувцаснуудыг хаана өлгөж болохыг хэлээд өгөөч? гэж болгоомжлонгуй асуув.

– Тагтан дээр гэц байгаа. Тэнд өлгөчих.

<< За баярлалаа >> хэмээн бүсгүй ёсорхуу хэлээд тэрний хажуугаар зөрөн тагтан дээр гараад хэдэн хувцасаа нямбайлан өлгөлөө. Нойтон хувцасанд гар нь бээрсэн бүсгүй гараа хооронд нь үрээд эргээд хартал тэр эрэгтэй тагтны хаалгыг биеэрээ хаан зогсож байв. Сарны туяанд тэрний царай цайж харагдан өнөөх л сэтгэл дүүргэсэн инээмсэглэлээ бүсгүйрүү илгээсэн хэвээр байв. Тэгээд гартаа барьсан том алчуурыг эвхээстэй чигээр нь бүсгүйн толгойн дээр нь тавиад << Үсээ сайн арч. Ханиад хүрэх нь байна. >> гэж хэлээд дотогш оров. София алчуурыг дэлгэн толгой дээрээ тавиад араас нь орлоо.

Юм уумаар байна уу? гэж хэлэхдээ тэр түрүүн сууж байсан газраа суугаад гартаа урдаа байсан шар айргийг барьсан байлаа.

Бүсгүйг толгой сэгсрэхэд тэр << За тэгвэл эртхэн унтдаа. Маргааш гадуур хөөцөлдөж ажил их байх болно шүү >> гэж тайван дуугаар хэлэв.

Надад асуух зүйл байна?

– За юу юм?

– Та яагаад бидэнд юу тохиолдсоныг асуухгүй байгаа юм бэ?

– Чи хэлмээр байгаа юм уу?

Бүсгүйн бодолд Үбин-ий дүр төрх хоромхон зуур тодорсонд тэр цочиж айн хурдхан толгой сэгсрэв. Эрэгтэй София-руу харан зөөлөн инээмсэглэсээр.

Тэгвэл яагаад бидэнд тусалсан юм?

– Тусалсан юм? … Наад асуултаа бүх бичиг баримтаа гар дээрээ авсны дараа надаас дахин асуугаарай. Тэр үед би дуртайяа хариулах болно. гэж бүсгүйн амыг таглав.

Бүсгүйг унтахаар өрөөрүү нь орохоос өмнө залуу түүнээс нэг зүйлийг асуув.

Нээрээ чи надад нэрээ хэлээгүй юм байна.

Бүсгүй хаалганы бариулыг мушгин мөрөө давуулан эргэж хараад София хэмээн намуухан дуугаар хэлээд алтан шаргал үсээ алчуураар арчсаар оров. Бүсгүй хаалгаа хаахаасаа өмнө эрэгтэйд хандан сайхан амрахыг хүслээ.

Түүний гоо сайхныг бишдсэн тэр эрэгтэй амандаа << София. София. Тиймээ бүгд л сайхан амрах болно >> гэж шивнээд инээгээд утасруугаа гараа сунгалаа.

*

Жунсог машиндаа орж ирэн суухдаа итгэл дүүрэн харцаар София-руу харлаа. Арын суудалд ундаа уунгаа хөлөө савчин суух Арым-руу ч мөн адил хараад хөдөлгүүрээ асаан өөрийн мэдэх дажгүй ресторанруу хөдөллөө. Арым София-н хажууд суухад,  залуу бүсгүйн өөдөөс харан суув. Үйлчлэгч тэдний захиалгыг авчирч өгөхөд Жунсог шинэхэн үхрийн махыг ширмэн дээр шарж эхлэв. Жунсог София хоёр гэхээсээ илүү Жунсог Арым хоёр элдэв зүйлийн талаар ярилцаж, бүсгүй тэдний ярианд үе үе оролцож богино өгүүлбэрээр л хариулах төдий болно. Бүгд гэдэс цатгалан болоход Жунсог халааснаасаа жижигхэн шилтэй жүүс гаргаж ирэн Арым-д өглөө.

– Дессертээ зоогло бяцхан авхай минь.

– Мөхөөлдөс байсан бол илүү таатай байх байлаа.

Арым! гэж энэ бүх хугацаанд бухимдсан София өндөр дуугаар хэлэв.

Заза … уучлаарай.

Залуу дуудлага ирсэн тул түр хүлээж байхыг хоёр эмэгтэйгээс хүсээд ресторанаас гарлаа. Арым София-руу харан ундаагаа бага багаар нь ууж түүнээс << Уух уу? >> гэж асуулаа. Бүсгүй шилэн цонхны цаана тамхи татангаа утсаар ярих Жунсог-г хараад толгой сэгсрэн

– Арым энэ хүнтэй битгий ингэж хамаагүй харьц. Бидний хувьд тэр бол танихгүй гадны хүн.

– Яагаад? Тэр бидэнд туслаж байгаа биздээ?

– Тэрийг сүүлд харж байж л мэднэ. Дахиж тэгэж харьцахгүй гэж амла!

– За амлая.

София охины энэ хүлцэнгүй байдалд сэтгэл нь уяарч түүнийг тэврээд духан дээр нь үнслээ. Хэсэг хугацааны дараа Жунсог орж ирэн тэднийг дагуулан тэр газраас гаран машиныхаа арын суудалд суулгалаа. Тэр нэг газарлуу бичиг баримт хүргэж өгөх шаардлагатай болчихлоо хэмээн тэдэнд тайлбарлаад явж байсан зүгээ өөрчлөн явлаа. Замд Арым нэгэн хэмийн хурдаар явах машинд бүүвэйлэгдсэн болоод ч тэр үү эвшээлгэсээр байгаад София-н өвөр дээр унтаад өглөө. Жунсог жолоогоо барих явцдаа машины арын толинд цонхоор гаднах орчинг ажиглан явах София-г хэд хэд хараад амжжээ. София ч хоромхон зуур дуг хийсэн байв. Гэтэл  хагас цаг орчим  явсны эцэст бүсгүй нойрмоглон нүдээ нээтэл эргэн тойрон нь нэг л танил санагдаад явчих нь тэр. Хоёр хоногийн өмнө тэд яг энэ замаар хотруу орж байсан биш билүү? Бүсгүйн дотор палхийж зүрх нь түгшин Арым-г сэрээхээр түүнийг сэгсэртэл охин сэрсэнгүй. Амьсгал нь нэг л гүнзгий тэгээд хол хол зайтай болсон байв.

Арым сэрээрэй! гэж бүсгүйг шивнэхэд Жунсог хойшоо зурвасхан харж инээчихээд урагш замаа харлаа.

Бид очих газраа хараахан хүрээгүй байна. Унтаж л байг л дээ.

– Чи тэрэнд юу хийчихсэн юм?

– Удахгүй болох үйл явдалд охин дэндүү цочирдох байх гээд тайвшруулах эм өгчихсөн.

София-н гар гэлтгүй хамаг бие нь салагнаж зүрх нь амаар нь гарах шахаж Арым-н нэрийг хэдэн удаа дуудлаа. Нүд нь нулимсаар дүүрсэн тэр Жунсогруу хорслын харцаар харж шүдээ зуун урагш ухасхийн жолоог булаацалдав. Машин нарийн зам дээр урсгал сөрөн хоёр тийш найгаж хэдэн машинуудыг шүргэн өнгөрлөө. Жунсог хараал тавин бүсгүйн гарыг холдуулан түүний хүзүүг гараараа боож царай нь хөхрөөд ирэхийн цагт түүний нүүрлүү тохойлдон цохиод ухаан алдуулав. Тэр амьсгаагаа даран гараа нэг сэгсрэн толгойгоо хөдөлгөөд << Муу новш >> гэж амандаа хэлэв.

*

Бүсгүйг нүдээ нээхэд энэ бүхэн дэндүү оройтжээ. Түүний ухаан балартаж эргэн тойрон сүүмэлзэн харагдана. Ширүүн салхи түүнийг ухаан орооч гэсэн шиг хүчтэй салхилахад бүсгүй өөрийгөө ой дотор шарласан навчис дээр, эргэн тойронд нь тэр л сургуулалттай ноход шиг хүмүүсийг зогсож байхыг олж харав. Түүний гарыг гавласан байх бөгөөд тэр өндийгөөд Арым-г эрэн нүдээрээ хайлаа. Тэнд байсан эрчүүд дундаас бүсгүйг хамгийн ихээр айлгадаг инээд сонсогдоход София Арым-г өөрөөс нь холгүй байх модыг налаад ухаангүй сууж байхыг харлаа. Охины зүг нулимстай нүдээр ширтэн байхад Үбин аль хэдийн бүсгүйн дэргэд ирж суусан байв. Тэр ухаангүй юу эсвэл … . Үбин түүний дагзны үсээс зулгааж чихэнд нь уруулаа наан << Сайхан зугаалж яваад ирэв үү хайрт минь? Чамайг маш их саналаа >> гэж шивнэн хэлээд хацар дээр нь заналтай нь аргагүй үнсээд түүнээс холдов. Бүсгүйн дотор муухайрч тэрний араас муухай харж үлдлээ. Үбин алхсаар бас нэгэн мод налаад зогсож буй залуу дээр очсон нь Жунсог байлаа. Тэд хоорондоо гар барилцаж инээлдэв. Шаргалтан туяарах нарны өмнүүр саарал үүлс нүүн ирж нарлаг өдрийг бүрхэг болгон хувиргалаа. Үбин нарны шилээ аван тэнгэрлүү харчихаад Софияруу тоомжиргүй харц шидэв.

Мөнгөө яах юм? Бэлнээр үү? гэж Үбин Жунсог-т тамхитай хайрцагаа сарвайлгалаа.

Намайг хэзээ ч бэлнээр авдаггүй гэдгийг мэдсээр байж өдөөд байна уу айн? гэж тамхи сугалангаа тэрнийг хий цохин инээлдэв.

Тэдний ийм байдлыг харсан София итгэж ядан зүрх нь цээжин дотроо түчигнэнэ. Түүний дургүй хүрч тэр босоод тэдний зүг хашгиран гүйгээд Жунсогтой нүүр тулан зогслоо. Тэгээд тэрний цээжийг цус нь шүүрсэн гавтай гараараа балбаж хараан зүхэв.

– Чи!!! Чи яг хэн юм? Чи бид хоёрт туслана гэсэн биздээ!!!!!

Жунсог хөмсөг зангидан цаарагласан байртай түүнийг Үбин-рүү түлхэж << Гэрээсээ төөрсөн чамайг бас тэр гөлгийг чинь гэрт чинь буцааж авчирлаа. Энэ тус биш үү? Баярласан сэтгэгдлээ ингэж илэрхийлдэггүй л байх шүү … София. >> гэж хэлээд хурууныхаа завсарт байгаа асаалттай тамхийг түүний цээжрүү шидэв. Тамхи бүсгүйн цээжийг шүргэн газар унахад бүсгүй түлэгдлийн цочроонд атисхийн салагнав. Үбин түүнийг араас нь тэврэн

Хонгор минь дээ … Тэрнийг уурлуулж байж ясаа үзэв дээ. Тэр уурлахаараа надаас ч аймар шүү. гээд инээв.

София-н нулимс цийлэгнэж тэрэнрүү эргэж хараад дахин энэ хүний царайг дахин харж байгаадаа уур нь хүрч шүдээ зуун << Зайл >> гэж хэлээд цэнхэрхэн нүд нь улайссан харцаар тэрнийг ширтэв. Тэнгэр нүргэлэн дугарч бороон дусал бүсгүйн хацрыг даган урсахад Үбин түүнийг алгадан, энгэрээс нь заамдан босгоод дахин алгадан унагаав. Хүнд гутлаараа түүний гэдэсрүү хэд өшиглөхөд бүсгүйн аманд цус амтагдаж биеэр нь дүүрэн шархирсан өвдөлт мэдрэгдлээ.

– Муу новшийн хараал идсэн хүүхэн!!! Чи яаж надаас зугтаж чадаж байна вэ? Зугтаад хаашаа явах гэж байсан юм айн!!! Тэр муу хөгийн бандируугаа юу? Инээдтэй юм София!!! Тэрний хувьд чи бол зүгээр л нэг янхан!!! Баригдахгүй гэж бодсон уу чи? Надаас салах тийм амархан гэж бодсон уу? Чамайг би газрын гаваас хүртэл олж чадна. Өлөгчин!!! Янханы ертөнцөд нэг орсон л бол чи хэзээ ч эндээс гарч чадахгүй!!! Үхэн үхтлээ надтай цуг байх болно г**ий минь чи.

Жунсог тэднийг хажуунаас нь зүгээр л ажиглан зогсох бөгөөд София тэрний зодуурт өвдөн хэвтэхдээ Арым-н хоолойг сонсотлоо өөрийгөө үхчихээсэй хэмээн бодон хэвтэж байлаа.

Эгчээ!!!

София биеэ дааж ядан өндийж түүний зүг харлаа. Бяцхан дүүгийн хараа нь дахиад л алсад бэлчижээ. 

Та хаана байнаа!!? хэмээн хашгирч хоёр гараараа хоосон агаар самардан урагш алхана.

Арым!!! Наашаа ойртож болохгүй!!! Хурдан зугт!!! Зугтаач!!! Гүй!!!

Эгчийнхээ түгшүүртэй бас айдсаар дүүрсэн хоолойг сонссон Арым байгаа газартаа таг хөшин чимээгүй зогсов. Түүний биеийг мөн л адил айдас хучин авжээ. Уурандаа бачуурсан Үбин София-г үснээс нь зулгаан босгоод урдаа тэврэн зогсоолоо.

Бяцхан гүнж минь. Эгчийгээ аврахгүй ганцаараа зугтах гэж байгаа юм уу?

Арым тэр мангасын хоолойг сонсоод аман дотроо << Ким Үбин >> гэж шивнээд хоёр нүдээ нухаж байгаад сүүмэлзэх тэдний зүг харлаа.

Хурдан зугтаач дээ Арым!!!

– Ж-жунсог ах … хаана байна? гэхэд Жунсог инээвхийлээд гараа өргөн << Ах нь энд зогсож байна >> хэмээв.

Охины найдаж байсан хүн бас л нэг мангас байсанд тэр гомдож хоёр нүдийг нь нулимс бүрхээд амжлаа. Арым хоолойгоо зангируулан << Эгчээ >> гэж өмөлзөн хэлэв.

Эгчдээ хайртай л юм бол наашаа алхаад байгаарай Арым. Үгүй бол хайрт эгчийг чинь тонилгочихно шүү гэж Үбин зальжин хоолойгоор дуугарав.

Эгчдээ юунаас ч илүү хайртай Арым урагш нэг нэг алхамаар бүсгүйд ойртож байлаа. София баруун гараа урагш сарвайлган охины гарыг атгаж авахыг хичээвч Үбин түүнийг хойш нь татна. Яг энэ мөчид Үбин-ий София-н чихэнд хэлсэн үгс энэ бүхэн тэрний бас нэг зальжин арга байсныг София мэдлээ.

Чи хэнээс ч илүү ихэмсэг. Яаж ч шаварт хутгалдаж байсан хэзээ ч доошоо орохгүй гэж хичээдэг шазруун эмэгтэй. Тиймээс ч чи миний өмнө хэзээ ч өвдөг сөхрөхгүй. Гэхдээ юу гээч София? Чиний сул тал бол Арым. Чи түүний төлөө бүхнийг хийж чадна тийм үү? Түүнийг түлхүүр хулгайлсныг би мэдсэн … Тэгвэл түүний төлөө чи намайг хайрлаж чадах уу? гээд мөрөндөө зүүсэн бууны хэтэвчнээс буугаа гаргаж ирэн цэнэглэлээ.

Үйл явдал буруу талруугаа эргэж байсныг ойлгосон София-н бие хүндрэн амьсгаа нь давхцан тэрнээс << Битгий >> гэж гуйна.

Нэг бол толгойд нь эсвэл зүрхэнд нь.

Хуучны танил өгүүлбэр бүсгүйн чихэнд шивнэгдэхэд түүний гарт Арым-н бяцхан гар хүрлээ. Арым инээмсэглээд бүсгүйн нэрийг сүүлчийн удаа шивнэлээ. Сум охины гавлыг цоолон гарч эргэн тойронд хүрэн улаан будаг цацрав. Арым-н нүүрэнд гайхсан царай тодорч тэр байгаа газраа хэсэг зогссоны эцэст газар түсхийн уналаа. София нүдэндээ итгэж ядан орь дуу тавин хашгирч алуурчины гараас мултран хөрж амжаагүй цогцосны хажууд суун охины толгойг өвөр дээрээ тавьлаа. Шиврээ бороо ширүүсэн орно. Охины толгойноос цус зогсоо зайгүй олгойдон гарч тэр амьсгалж ядан София-д ямар нэг юм хэлэхийг хүсэж ээрнэ. Арым-н чихэнд тэртээд << Хараал ид Ким Үбин! Би одоо шууд ажилруугаа явна шүү дээ!!! Цамц цусаар будаад хаячих юм!!! >> гэх Жунсог-н  уцаарлангуй хоолой сонсогдож өөрийгөө нэг муу цамцнаас дор үнэтэй байсанд гомдон уйллаа. Тэр эгчийнхээ гараас чанга атгаж

Би … би Жунсог ахыг сайн хүн гэж бодсон юмсан. Тэрэнд итгэж болно гэж бодсон. Тэр үед таны үгнээс зөрөөгүй байсан бол … хэмээн нулимс урсгав.

София секунд секундээр өөрөөс нь холдон одох түүнийг яахаа мэдэхгүй энгэртээ тэврэн толгойг нь илэн цурхиран уйлна.

Эгчээ … хүмүүс яагаад ийм муухай юм бэ? Яагаад үргэлж өөрсдийгөө боддог юм бэ? Яагаад өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй болчихсон юм бэ?… Хэзээ тэдэнд мөнгө хүний амьнаас илүү үнэ цэнэтэй болчихсон юм бэ? Яагаад тэд ийм хувиа хичээсэн байдаг юм бэ? гэж арай ядан үгээ зөөн хэлэв. << Эгчээ би үхэж байна уу? >>

Арым минь … бяцхан дүү минь … дэргэд чинь байж чадаагүйд уучлаарай хайртай дүү минь. гэж София эхэр татан уйлан хэлэв.

Үгүй ээ эгчээ … таньдаа би маш их хайртай. Дахиж тэр муухай газарт уяагдахгүй гэж бодохоор надад сайхан байна. Харин таныг үлдээгээд явж байгаа намайг уучлаарай. Бүх зүйлд тань талархлаа.

Хэтэрхий их цус алдасны улмаас охины царай хувхай цайж байлаа. Түүний амьсгаа тасалдаж тэр эцсийн хүчээ шавхан гараа София-н хацарт хүргээд сүүлчийн амьсгаагаараа << Хэзээ ч битгий айгаарай >> гэж хэлээд амьсгал хураав. Арым-н гар сулбайн унахад София << Үгүй ээ >> гэх үгийг амандаа хэдэн мянган удаа давтан хэлээд зөөлхөн гарыг нь атган уруулдаа наана. Бүсгүй чичирсэн гараараа түүний зовхийг буулгаж амар амгалангийн оронлуу явууллаа. Амьдралд дэндүү ихийг туулж өнгөрүүлсэн охин арван хоёрхон насандаа энэ ертөнцөөс халин одлоо. Бор өнгийн дэрэвгэр хуучин даашинз, цагаан торько, урагдаж элэгдсэн улаан туузтай хар лакан ботинк. Бүгд цусанд будагджээ. София бүсгүйн бие болоод сэтгэл хүртэл. Бүсгүй түүний нэрийг дуудан хашгирлаа.

Хорвоо тэдэнд даанч өршөөлгүй хандаж, тэнгэр хүртэл барайж аянга цахиулан нүргэлсээр байв.

*

Нандин хүмүүсээ алдах ийм хэцүү байдаг гэж үү? Эхлээд Тэмин яваад өгсөн. Дараа нь Арым дахин хэзээ ч эргэж ирэхгүйгээр явчихсан. Одоо София өөрөө өөрийгөө цаг хугацаа өнгөрөхийн хирээр алдаж байлаа. София Үбин-ий өмнө өвдөг сөгдөн байн гуйж байгаад бүрлээчийг байшингийн ойролцоо байх ганц модны дор оршуулжээ. Тэр яваад аль хэдийн гурван сар өнгөрч өвлийн улирал болсон байв. Энэ бүхний эхлэл болсон өнөөх л уйтгарт өвлийн улирал. Үбин бүсгүйг дээд давхрын тансаг өрөөнд оруулсан бөгөөд түүн дээр өдөрт өмнөх шигээ арав хорь биш дөрөв тавхан үйлчлүүлэгчид орж ирдэг болжээ. Гэсэн ч энэ там хязгааргүй үргэлжлэх мэт түүнд санагдана. Нэг харвал өөрийнх нь дээр аахилан хөдлөх эрэгчин, нүдээ анин хэсэг хормын дараа дахин нүдээ нээхэд бас л нэг хүсэл тачаалдаа автсан уухилах дараагийн эрэгчин. Амьсгаатайг нь эс тооцвол бүсгүй бараг л үхсэн байв. Тэр орой болгон цонхоор ганц модны зүг ширтэн дүүгээ үгүйлнэ. Ядахнээ оршуулгын чулуу ч үгүй зүгээр л шороо овоолоод хаячихсан нь түүний зүрхийг зүснэ. << Маш гомдолтойгоор энэ хорвоогоос явлаа даа чи минь >> гэж тэр шивнээд орныхоо өмнө сөгдөн сууж уйллаа. Энэ бүгдэд тэр өөрийгөө, Үбин-г бас Жунсог-г буруутгахаас гадна сураггүй алга болсон Тэмин-г ч мөн буруутгаж байв. Тэр эртхэн ирсэн бол Арым үхэхгүй байсан юм. Тэр хүн л амлалтандаа хүрээд эргээд ирсэн бол дүү минь амьд гарах байсан юм хэмээн бодож шанална. Одоо хүртэл ирээгүй байгаа тэрнийг бодоод София тэр ирэхээсээ өнгөрсөн гэдгийг ухаарлаа.

Бүсгүй << Хэзээ ч битгий айгаарай >> гэсэн Арым-н хэлсэн үг шивнэх шиг болоход зүүднээсээ цочин сэрлээ. Өвдгөө тэврэн суухдаа тэр зүүдэлсэн зүүдээ эргэн санахыг хичээлээ. Цасаар шуурсан тэр шөнө София ихийг бодож хонолоо. Тэр энэ газарт ингээд үүрд хадагдах гэж үү? Насаараа Үбин-ий дэргэд айдас шаналал хоёроо тоолон хэн нэгний дэвсгэр болж өнгөрөөх гэж үү? Ингэж бодоход л түүний нурууг даган хүйт дааж зүрх нь дэлсэнэ. Үбин түүний сул талыг дэндүү сайн мэджээ. Харин одоо бүсгүй тэрний сул талыг олохыг хичээв. Сул талыг нь олсон цагтаа энэ газраас дахин зугтана гэсэн итгэлтэйгээр өдөр хоногийг тоолон тоолон өнгөрүүлдэг боллоо. Одоо бүсгүйг өөрийг нь өөрөөс нь өөр хэн ч авраж чадахгүй. Тэмин хүртэл шүү. Арым тэртээх ертөнцөөс бүсгүйг тольдон суухдаа түүнийг гутарч шаналаад суугаад байх биш зориг орж эндээс хурдан зугтаахыг нь л хүсэж байгаа гэдэгт София бат итгэлтэй байв. Нар жаргасан тогтуун өдөр тэр ийн бодон суухдаа Үбин-г орж ирэхийг анх удаа ингэтлээ хүлээн сууж байв. Найман цагийн алдад Үбин дан сорочкон цамцтайгаа л орж ирэн буйдан дээр суугаад урдаа байх архи дарснаас хөнтөрч эхлэв. София харин орыг тойруулан татсан нимгэн хөшигний цаана тэрэнрүү харан суух бөгөөд Үбин-г бага зэрэг халаад ирэхээр нь хажууд нь очиж суухаар өндийлөө. Үбин бүсгүйрүү удаан ширтэж байснаа өөр нэг хундаганд түүнд архи хийж өглөө. Тэр тэрний гараас хундагатай архийг аван халуун хорыг хоолойгоороо гулсуулан байж уулаа. Тэд иймэрхүү байдлаар нэг шил архийг хоослов. Архиндаа мансуурсан тэр София-н нэрийг дуудаж утга авцалдаагүй хэлэх үгс нь бүсгүйд ойлгогдохгүй байлаа. Үбин амандаа тамхи зуугаад асаагуураа хайн ийш тийш хөдлөхөд, бүсгүй ширээн дээр байсан асаагуурыг аван асааж өглөө. Тэр София-н асаагуур барьж буй гараас атган тамхиа асаахдаа түүний булбарай гар хичнээн сэтгэл хөдөлгөм болохыг үлдсэн эрүүл ухаандаа анзаарлаа. София тэрэнрүү хоосон нүдээр ширтэхэд тэрний түүнийг гэх хүсэл асаж эхлэв. Бүсгүй үргэлж л ийм байсан. Хэзээ ч тайлагдахгүй оньс мэт нүдээрээ залууг цоо ширтэж, цагаахан гараараа шаргал үсээ хойш нь самнаж залууг урин дуудна. Ийм их урт хугацаа өнгөрсөн байхад Үбин түүнийг хүсдэг хэвээр. Тэр бүсгүйг зэрэмдэглэн эзэмдсэн тэр нэг өдрөөс хойш түүнд дахиж ойртоогүй билээ. Үбин тамхиа нэг хүчтэй сорсноо София-руу тэмүүлэн уруул дээр нь үнсэж утаагаа түүний амруу үлээв. Тэр түүний уруулаар хүссэнээрээ наадаж хүзүүг нь хазан шимэж түүнийг хойш нь хэвтүүллээ. Гараа майкан доогуур нь оруулахад бүсгүй тэрнийг тэврэн өөртөө ойртуулав. Гал халуун хэрнээ цэв хүйтэн бүсгүйн энэ үйлдэлд Үбин урам орж түүнийг эдлэх хүсэл нь улам л нэмэгдэж байв. Ингээд Үбин хүсэл шуналаа намжтал түүнийг дураараа эдлэж эхэллээ. Бүсгүйд ширүүн хүрч байсан ч София энэ бүхнийг тааламжтай байгаа мэт жүжиглэхийг маш их хичээж байлаа. Тэр бүр өөрөө ч тэрний дээр гарч үзэв. Өөрийнх нь дээрээс хөдлөх Үбин-г тэр тэврээд мөрөнд нь хацраа наахдаа урсах нулимсаа нуухыг хичээн тэрний өөдөөс зүтгэв. Залуу хэзээ ч дуусахгүй мэт хүсэл тачаалаа ил гарган биеийн болоод сэтгэлийн таашаал эдлэж байсан бол хөөрхий өрөвдөлтэй бүсгүйн бие болоод сэтгэл нь хутгаар хэдэн мянган удаа сийчигдсэн мэт өвдөж байлаа. Зүүднээсээ цочин сэрэхэд түүний хажууд Үбин амгалан нойрсож байв. София хүсэхгүй байсан ч Үбинрүү ойртон тэрнийг тэвэрлээ. Үбин нойрмоглон гараараа түүнийг өөртөө наалдуулан чанга гэгч нь тэврэнэ. Бүсгүйд тэрний бие маш хүйтэн санагдаж байлаа. Мөс шиг хүйтэн, өргөс шиг хурц. Дахиад л нулимс нь урсаж тэр хичнээн үзэн ядаж байсан ч Тэмин-г санан дурсав.

Тэр өдрөөс хойш София дээр нэг ч үйлчлүүлэгч орж ирээгүй бөгөөд үүний оронд  олон хоногийг Үбин София-г эдлэн өнгөрүүлдэг болов. Бүсгүй тохиромжтой цагийг хүлээж жаргал мэт харагдах зовлонг тэвчиж хөмхийгөө зуусаар. Хэцүү ч тэр Үбинтэй энгийн яриа өрнүүлэхийг хичээдэг боллоо. Үбинээс гуйж гуйлгачлан байж тэр долоо хоногтоо нэг удаа Арым-н шарил дээр очдог болов. София Арым-н дэргэд очсон өдрөө л сэтгэлээ уудлан уйлдаг болж, байшин дотор өөрөөр хэлбэл Үбин-ий дэргэд нулимс унагаахаа больсон байв. Нүүрэндээ хуурамчийн хуурамч инээмсэглэл тодруулан Үбин-г аргацаах болж, Үбин ч София-н энэ урхинд аль хэдийн унасан байлаа. Хайртай бүхэн нь зүүдлэгдсэн тэр шөнө София дахиж энд ингэж удаан тэвчиж чадахгүй гэдгээ ойлголоо. Тохиромжтой цаг гэдэг нь магадгүй түүний тэсвэр алдрах өдөр байсан байх. Гурван цагийн үед Үбин чухал зочидоо хүлээн  авна гээд София-г шунаглан үнсээд доош буун алга болох тэр мөчид бүсгүй өөрийн байх өрөөнөөс гаран анх энэ газар ирэхдээ нүүр тулан зогссон хамгийн эхний хаалгатай дахин нүүр туллаа. Бариулыг нь доош даран ороход тэр өрөөний тавилга гээд эд юмс болгон нь Үбин-г санагдуулж бүсгүйн дургүйг хүргэв. София шуудхан л тэрний ажлын ширээний ард очиж шүүгээнүүдийг нь онгичиж гарлаа. Хайж буй зүйл нь олдохгүй байгаад уур хүрч сүүлийн шүүгээг татахад тэр нь түгжээтэй шүүгээ байлаа. Бүсгүй тэр дороо л хөшиж онгойлгочих зүйл хайн өрөөг тойруулан хартал ил зуухны дэргэд галын хайч байхыг олж харав. Хурдхан босож галын хайчийг аваад түгжээтэй шүүгээг хамаг хүчээрээ хөшиж байгаад онгойлголоо. Цусанд будагдсан түлхүүр ч олдож бүсгүй баярлан шуудхан л гартаа атгаж авав. Түүний сонирхлыг бор өнгийн савхин хавтас татаж тэр түүнийг онгойлгон үзлээ. Хэдэн зуугаад охидын хувь тавилан энэ мангасын гараар орж алга болж байгаад бүсгүйн уур хүрч хилэгнэн байтал София-н зураг гараад ирэх нь тэр. Өөрийнхөө зургийг хараад цочсон тэр салагнах гараараа зургийг хавтаснаас салган ойртуулан харлаа. Цагаан пальтогоо өөрийнхөө хамгийн дуртай цагаан малгайтай хослуулан өмсөж найзыгаа дуудахад нь эргэн харж авахуулсан зураг. Тэр үед дэндүү жаргалтай байсан өөртөө тэр маш их атаархаж байв. Нулимсаар дүүрсэн нүдээ тэр арчаад зургийг хэдэн хэсэг болгон урж хаялаа. Ширээний араас босохдоо бүсгүй ширээн доор хагас онгойсон сеф байсанд гайхан шагайн харлаа. Үхэл дагуулсан гар бууг бүсгүй гартаа барьж байснаа авахаар шийдээд мөн тэнд байсан боодол мөнгийг авлаа. Хаалга нээтэл нэг хамгаалагч эр зогсож байсанд бүсгүй цочин золтой л ардаа нууж байсан буу мөнгө хоёроо унагаачихсангүй.

Чи энд юу хийж яваа юм? гэж хамгаалагч эр асуулаа.

– Би Үбин-г хайж байна.

Тэр дор хүмүүстэй уулзаж байгаа.

Бүсгүй толгой дохин тэр эрийн хажуугаар зөрөн өөрийн өрөөрүү яаран алхлаа. Нэг сайн зүйл гэвэл тийм явдлаас хойш Үбин ажилчиддаа София-тай зөөлөн хандаж байхыг хүсжээ. София өрөөндөө орон хаалгаа түгжээд томхон алчуур дэлгээд түүн дотроо өөрийн гэсэн хоёр ширхэг номнуудаа, энэ газраас зугтахдаа өмсөж байсан хувцасаа тэгээд  боодол мөнгөө хийн чанга гэгч нь боов. Тэр явахдаа бэлдэж одоо түүнд Үбин-г хүлээх л үлдлээ. Орны гудсан доогуур хийсэн буугаа гаргаж ирэн сумыг нь шалгаад буцааж хийлээ. Үхэл дагуулсан бууг үхлээр хооллох цаг нэгэнт иржээ. Зургаан цаг болоход Үбин бага зэрэг халамцуу орж ирэн орон дээр цонхруу ширтэн суух бүсгүйн дэргэд очиж суулаа. Тэр гараараа София-гийн хүзүүг илж байснаа томдсон майкны энгэрээр нь гараа оруулж хөхийг нь базлаа.

Үбин, чи надад хайртай юм уу?

– Тиймээ би чамд хайртай. Үхэн үхтлээ чамайг хайрласаар байх болно. гэж хэлээд инээгээд түүний шаргал үсэнд нүүрээ наав.

Бүсгүйн инээд хүрч << Үгүй. Үгүй дээ Үбин. Чи андуурч байна >> гэж хэлэхэд Үбин бүсгүйрүү харав. София тэрний өөдөөс улайссан нүдээрээ ширтэж байгаад << Чи хэзээ ч хүнийг хайрлаж чадахгүй. Бүр хэзээ ч >> гэж заналтай хэлээд гартаа байгаа тольны хэлтэрхийг Үбин-ий гуяруу зоолоо. Үбин гуяа барин орь дуу тавьж байх хооронд бүсгүй гудсан доогуур нуусан буугаа аваад алчуураар ороож тавьсан эд зүйлүүдээ шүүрч аван өрөөнөөс гаран урт корридороор гүйлээ. Үбин түүний нэрийг чанга дуудан орилж араас нь гарлаа. София тэрэнд гүйцэгдэн Үбин түүнийг хойноос нь барьж авахад бүсгүй тэрний гуяан дээрх шинэхэн шархруу хуруугаа дүрэн оруулж махыг нь урав. Үбин өвдөг сөхрөн доош суухдаа зугтах гэж буй түүний хөлнөөс зуурахад София газар толгойгоо чанга цохин уналаа. Түүний хойноос мөлхөн ирэх Үбин-ий нүүрлүү тэр нөгөө хөлөөрөө хэдэнтээ дэвсээд хурдан босч шатны уруу гүйлээ. Доод давхарт ирэхэд хамгаалагчид бүсгүйг тосож авав. София гартаа буугаа бэлдэн зогсож байхад Үбин түүний араас хөлөө чирсээр бууж ирлээ. Бүсгүй Үбин-с аль болох хол зайд зогсохыг хичээв.

Одоо ингээд зогс. Энэ бүхнийг чинь яахав би уучлая. гэж Үбин хэлэв.

Зогсох оо? Би дөнгөж эхлэж байна нохойн гөлөг минь!!! гээд тэр буугаа Үбин-ий зүг чиглүүлэв. << Сайн сонсож бай новшнуудаа!!! Надруу ойртоод үз! Тэгсэн цагт би та нарын энэ толгойлогч нэртэй хүнэнцэрийг чинь тонилгох болно шүү!!!!!!!!!! >>

Үбин цочирдон ам нь хагас ангайн хэсэг зогссоноо инээхийг оролдов. Тэрний тохуурхал одоо бүсгүйд хангалттай санагдаж тэр Үбин-тэй ойрхон зогсож байсан эрийн хөлрүү нь буудаад дараа нь тэрний хажууд зогсож байсан эрийн мөрлүү нь буудлаа. Бүгд сандарцгаан София-с зай барин зогслоо. Үбин шүдээ зуун 

– Чи юу хийж байгаагаа мэдэхгүй л байна даа София.

– Харин ч би сайн мэдэж байна. Ямар ч бууны эхний хоёр сум резинэн сум байдаг юм. Харин түүний дараа юу байгаа бол? Үбин таах гээд нэг үздээ? Чи надад заасан биздээ?

– София.

– Хараал идсэн бузар амаараа миний нэрийг дахиж битгий хэл!!! Ойртох юм бол алаад хаячихна шүү.

– Яагаад?

– Яагаад гэвэл би чамайг үзэн яддаг Ким Үбин! Үхтлээ үзэн яддаг!!!!!! Намайг чамд дурлана гэж бодсон уу? Чамайг хайрлана гэж бодсон уу? Чи эндүүрч!!!!!! Би хэзээ ч чам шиг шавхрууг хайрлахгүй!!! Хараал идсэн эрхтнээ хөдөлгөхөөс өөр юм мэдэхгүй чи хүнийг хайрлаж чадахгүй байж яаж хэн нэгэн чамайг хайрлана гэж бодож чадаж байна вэ? Муу адгуус!!!

София гарах хаалгаруу алхам алхамаар ухарч түлхүүрээ гаргаж ирэн онгойлголоо. Тэр гадагш гарч шинэхэн орсон цасан дээр мөрөө үлдээн гэдрэг харан алхсаар байв. Үбин бүсгүйн араас гарч ирэн түүний урдаас удаан алхана. Өвлийн шөнө маш нам гүм байлаа. Бүсгүй болоод залуугийн амнаас уур савсаж агаарт замхран алга болно. Үбин-ий араас шаагилдан гарч ирэх ажилчидруугаа Үбин эргэж харан гараа дохин хүлээж байхыг тушаалаа.

Чиний сул тал юу гээч, Үбин?

Үбин дуугүй зогссоор байв.

– Чиний сул тал бол би. Чи хэдий надтай амьтантай харьцаж байгаа мэт байдаг ч, чи ганцхан миний л  өмнө өвдөг сөгдөж чадна. Миний төлөө чи бүхнийг хийнэ тийм үү? гэж София дуугаа өндөрсгөн хэллээ. << Чам шиг мөнгө л олж байвал хүн ч алахаас буцахгүй ийм хог шаарууд бүгд үхэх ёстой!!! >>

– Чи чадахгүй ээ. Чи хэзээ ч хүн алж чадахгүй. гэж Үбин хөмсөг зангидан хэлэв.

София байгаа газартаа зогсон боодолтой юмаа газар унагаагаад сул гараараа бууг дэмжин дороос нь барьлаа.

– Чи хүн юм уу?

– …

Тэр нэг өдөр тольны өмнө Үбин-ий өөрт нь зааж өгч байсан тэр үе бүсгүйн бодолд тодорч тэр яг дарааллын дагуу үйлдлүүдийг хийлээ.

– Толгойд нь эсвэл зүрхэнд нь.

София ингэж хэлээд гохоо дартал сум шунгинан ниссээр Үбин-ий цээжийг онолоо. Үбин цамцыг нь нэвчин гарах цусыг алгаараа дарж газар сөхрөөд бүсгүйрүү харлаа. Бүсгүй буугаа унагаагаад газар тавьсан боодолтой юмаа аваад зугтаж одлоо. Түүний хэлсэн үнэн байжээ. Тэр ганцхан София-н л өмнө өвдөг сөхөрсөн байлаа. Гоо үзэсгэлэнгийн өмнө. Агуу их зориг хатуужлын өмнө. Гунигтай боловч гашуун үнэнгийн өмнө Ким Үбин өвдөг сөхөрчээ. Одоо тэрний нүдэнд бүх зүйл хөндлөнгөөрөө харагдаж, тэртээд ойн зүг гүйх шаргал үст өөрөөс нь холдон яваад өглөө. Цагаахан цасан дээр тэр амнаасаа садрах цусыг үлдээн гараа тэр л зүг рүү сунгаж байв. Тийм ээ… Залуугийн бүлээн цус нь өөрт нь хүртэл хүйтэн санагдаж эхэллээ.

Өөр цаг үед, өөр орчинд чамтай учирсан ч болоосой, София.

Ухаан жолоогүй урагш тэмүүлэн гүйх бүсгүй хойш эргэн харвал түүний араас хүн дагаж буй шинж ажиглагдсангүй. Гэсэн ч тэр тайвширсангүй хурдаа сааруулалгүй гүйсээр л байлаа. Тэр харанхуй байшингаас, тэр цэвдэг хүнээс ингээд зугтаж байгаадаа тэр баярлан эхэр татан чанга уйлсаар гүйв.  Уулын толгод дээр тэр түүдэг асааж, өмсөж явсан хуучин майкаа тайлж хаяан шатаагаад бэлдсэн хувцасаа өмслөө. Тэгээд эргэж харан тэртээд сүүмийх байшинруу нулимстай нүдээр харлаа. Тэнд тэр Арым-г орхиод зугтаачихлаа. Энэ бүх хугацаанд хүлээсэн Тэмин-г хүртэл орхиод зугтаалаа. Тэмин эргэж ирсэн ч тэнд одоо София байхгүй. Тэрэнтэй өнгөрүүлсэн дурсамжаа тэр байшингийн тэр л өрөөнд үлдээн бүсгүй цааш явлаа. 

“Үгүй ээ тэр зугтаагүй. София тэр аймшигт газраас амьд гарсан юм.&#8221;

hous1

-НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ТӨГСӨВ-

23 thoughts on “ṦΌℙℋℑΛ

  1. Ёоооох би яг мэдсэн юмаа Жунсог тийм сайн хүн бигээ гэж. Арым дэндүү адгийн үхлээр үхлээ хөөрхий амьтан 😭😭😭😭😭
    София сайн бна сайн бна энэ их зовлон зүдгүүрийн хажуугаар тийм их тэсвэр тэвчээр гаргасанд баярлалаа 😭😭🙏🙏🙏🙏👏👏👏👏
    Үбин үхэх хүртлээ маш муу хүн бсан ч үхэх дээ “– Өөр цаг үед, өөр орчинд чамтай учирсан ч болоосой, София&#8221;
    Ёооо энэ үг өгүүлбэр миний нулимсыг урсгалаа
    Дараа төрөлдөө сайн хүн болж төрхийг хүсье :))))

  2. Woo bin.tei l niileesei gj bodson yumsan xaxa medehgimui neg l hooson gunigtai medremj turchini neg l bodoj baisnaar boloogui bolohoor ter yum bolov uuuu ymartai ch uneher setgel hudlugsun huleelt uusgej chddg admindaa bayrlalaaa
    (PS:woo bin.niig amidruulaad ssain hun bolgoj uguuch guiy guiy)

  3. hezee hvn mungunuus doloon dor boltson ym be ene vneheer yu gej helheee medehgvi boltol bichsen bna ghdee yhair olon taltai zarim bvhnee zoriulj zarim hardaj zarim n hargisaar ilchildeg

  4. Aaaa yu we tgd ubin uheed sofiya zugtaad bas boloogui bulegtei bsan ymu bi ene oguullegiig hichneen goyoor bodloodoo magadgu daraagiin buleg ni goy bh tiimuu gehdee arim denduu orowdoltei ymaa hoorhii ter ohin yaaj zowloodoo gtel tgd uhej bgaa ni denduu haramsmaar ym

    1. bi ene oguullegiig hichneen goyoor bodloodoo magadgu daraagiin buleg ni goy bh tiimuu?????
      Чамаас дор сэтгэсэн бидний түмэн буруу. Өршөөнө соёрх. Мөхөс бид ийм өчүүхэн тархиар удаан амьдарч ирсэндээ уучлал хүсьеээ. Хэрвээ би эелдэг хүн байсан бол ингэж хэлэх байлаа. Гэхдээ харамсалтай нь би эелдэг биш магадгүй чинийхээр хүн биш байх. Тиймээс ийн айлдья. Тэнэг хүний үгийг тогтоож уншаарай.
      Таалагдахгүй бол эхнээс нь өөрөө төсөөл. Уншсан бүхнээ март. Ой санамжаа шатаа. Ники Минажийг Гүндалайтай бод. Тааваараа амьдарч мөрөөрөө үх

  5. Hun buhen l hairtai huniiher omno l bohiidog woobin etsest ni zugeer buuj ogson bh hair gedeg aguu tom zuil shuu dee esvel yu ch bish bh. :)) daraagiin gaihaltai uguullegiig huleej baiy ❤️

  6. woo ystoi orowdoltei ymaa huurhii muu arim ter muuhai gazraas zugtaj chdsan ni vneheer sain hereg 2r bvleg gj garwal goy l ym bn vneheer goy oguulleg shv amjilt hvsie

  7. Ingd bdxor Woobin ch gsn unexer orowdmor dur yumaa. Xdi xunii mosond niitsexgu uildluud xiij xerees xetersn ugs xldg ch xuniig xairlaj chdaj bn gdg chine xunii xmgin sn chanar bish gju? Muu taliin duriig xumuus oilgoxiig ch xusdeggu tm blxor l ooriigoo busdaas tusgaarlaj xana bosgon iluu muu xun bolj xuwirch bdag bx.
    Ene emegteig ch gsn baxarxaxin argagu yum. Ene xuiten xaranxui aimshigtai gazart iim udaan tesch ene ix xatuujil teswer tewcheer er zorig gd bugdiign xaruulj chdsn unexeer stgl tatam dur yumaa.
    1r buleg unexeer chas xiisen bj chadlaa. Yag iim l zoxiolig xusj bla shu. Unexeer mundag baxarxamaar gxes oor xlex ug oldoxgu yum. Yag l tani shig ene uran ugs n shuud l ursaad garaad irdg blmor sngdad bnshu =)) surax yum ch ix bnda 😊 2r bulgiig ch gsn shildeg n bn bx gj naidaj bn. Bayrlalaa.

  8. Үбин хэдий муу хүн байсан ч түүний хэлсэн сүүлчийн өгүүлбэр түүнийг Софияд үнэхээр хайртай байсныг илтгэх шиг.Зүгээр л тэрний л хайрлах арга нь үнэхээр буруу байсан байх.&#8221;Чи хүн юмуу&#8221; “Хэзээ хүн мөнгөнөөс долоон дор болчихсон юм бэ&#8221; гэх үгс сэтгэл хөдөлгөж нулимс урсуулж байна.

  9. yooooooooy ta uneheer shildeg ni shu adminaa bur taniar uneheeeeeer ih baharhaj bn 1r buleg lag sonirholtoi bas ih tugsheej chadlaa hehe 2r bulegiig ni hurdhan l unshih yumsan mash ih mash ih mashih huleedeg shu bur udur honog tsag hugatsaag toolood l huleej baiy tand Amjilt husii

  10. Хүний амь мөнгө гэх нэгмуу цааснаас дорд үзэгдэх гэж үнэхээр эмгэнэлтэй юмаа.Жунсогийг ингэнэ гэж даанч санасангүй хүнийг гаднаас нь хараад дүгнэж болохгүй гэж ямар үнэн үг вэ.Муу Арим минь өрөвдмөөрч нэг бодлын энэ бохир ертөнцөөс холдож амар амгаланг олж байгаад н баярлаж бн.Одоо София яах бол уг н Үбинтэй нийлнэ гэж бодсон юмсан Үбин үнэхээр хайртай боловч хайрлах арга н үнэхээр буруу байлаа гэж ямартай ч хоёрдугаар бүлэг гэж гарахнээ хүлээж тэвчихгүйнээ. Хүний амь нас,хүн хүнээ хайрлах н ямар чухал зүйл болохыг зааж сэтгэл зүрхний тэр нэг нарийхан утсыг хөндөж чадсан сайхан өгүүллэг байлаа.Админдаа үнэхээр их баярлалаа цааш цаашдынх н өгүүллэгт амжилт хүсье.

  11. Хэдий Үүбинийг үзэн ядаж байгаа ч би тэднийг нийлүүлмээр байна.2-р бүлэг нь София,Үүбин хоёр гол дүр байх уу?

  12. Tuund itgesen btl ter yaj chadav aa itgel geech yu ch bish bololtoi ene hunii unergui yumnuudad. Woobin gants ch boltugai zuiliig oilgood uheesei bilee. Gehdee uhsen eseh n todorhoigui l dee. Taemin yagaad ingej udaan huleelgevee etsest n sophia.d taemin.g geh itgel uldsengui. Hun uuruu uurtuu l itgeh heregtei gedgiig oilgoh shg. Huurhii muu ohin. Yadaj divaajind ochson n setgeliig min taivshruullaa. Daraagiih deer yu garah bol geheer sonin bn.

  13. Wooooh uneheer sofiya zugtaj chadlaa. Arimiin uhdeg heseg deer uiltal ni bichjee. Buur hunii setgeliin utsiig ingej hondoh gj. 2r bulegt buur sonirholtoi zuil garah bha. Kim ubin yag ihsen uu. Magadgui sofiya ubinees jiremsen boltson bvl yahuu. Ter huuhdiig gargah bol uu. Temin haana bna. Ene buh asuultiin hariu 2r bulegt garah bhaa

  14. Woobin uug ni Sophiad ih l hairtai baij dee. Baigalias zayasan zan aash gej baidag daa esvel olon jiliin tursh hiisen zuil ni tuuniig iim hertsgii bolgoson ym bolow uu. Magadgui hairtai hernee yaj hairlahaa meddeggui yur ni yaj hairladag hairluuldagiig ch mededehgui baih. Tegeed l ter gazar ter uyd taaraldchihsan. Herew Woobin hezee ch tiim ajil hiideggui baisan bol, herew Sophia hezee ch tend ochoogui bol, herew Woobin hezee ch tuund gar hureegui bol. Tuunii hair n Teaminiinhaas ch iluu baisan baih. Ted zugeer l buruu tsag uydee taaraldchihsan humuus. Daraagiin bulegees l Woobinii aluurchin bish engiin negnii dvriig huleey daa. 😊😅😅👻

  15. Анх ETERNAl-г уншсан тэр өдрөөс л гурван админ маань уншгч биднийгээ уран үгээрээ ховсдож төсөөллийн хий хоосон ертөнцөд аялуулсаар иржээ. Ахххх аль хэдийн 4 жил өнгөрчихсөн байна шүү дээ. Дахиад нэг гайхалтай өгүүллэг дууслаа гэхдээ 2 хэсэг байгаа гэж бодохоор тэсэж ядаж байна шүү. Баярлалаа админаа

Сэтгэгдэл бичих