rio

ℭΌФҨЯ  

I – 8

[Өмнөх хэсэг – Энд дарна уу]

Орчлон хорвоогоос нэг өнгө арилж, орчлон хорвоод өөр нэгэн өнгө мэндлэв. Шувууд жиргэж модод нахиалсан ч София-гийн сэтгэлд нэг үзүүр өвс ч болтугай цухуйсангүй. Наран тэнгэрт хөөрч, навчис шарлаж гандсан ч түүний бие болоод сэтгэлд үргэлжид өвөл болдог байв. Тэр сэтгэл зүрхээ харанхуйд худалджээ. Амьдын там мэт энэ газарт хоригдохдоо тэр хөгц үнэртсэн өрөөний халтар цонхоор хайртай түүнээ хүрээд ирнэ гэсэн итгэлээр цоргитол ширтэнэ. София-гийн сэтгэлийг догдлуулж зүрхийг нь гал халуун болгосон тэр залуу. Бас сэтгэлийг нь бага багаар сэмэлж зүрхийг нь цэв мөс болгосон тэр залуу. И Тэмин. Өдөр хоног өнгөрөх тусам, он улирал ээлжлэх тутам тэрнийг хүлээх түүний итгэл мөхөсдөж байлаа. Нэг жил есөн сар. Хөндүүр болсон биеэ дааж ядан өндийн орноосоо босоод цонх түшин зогслоо. Амьдралынх нь жаргалтай мөчүүд түүний нүдний өмнүүр киноны кадр шиг эрээлжлэн өнгөрөхөд тэр хэсэг хором ч болтугай одоогийн зовлонгоосоо бага ч атугай ангижрах шиг санагдав. Гэсэн ч хөх няц болсон нүцгэн биеэн дээрээ томдсон майк өмссөн турьхан бүсүйн биенийх нь тарчлаант өвдөлт түүнд одоогийн нөхцөл байдалдаа эргэн ирэхээс өөр гарцгүй болгов. Ким Үбин бүсгүйг эзэмдсэн тэр хилэнцэт өдрөөс хойш хүссэн бүхэн нь түүний дээр гарч бах таваа хангадаг болов. Бие цогцосын хувьд тэвчишгүй их өвдөлт, доторх “би”-н хувьд асар их гутаан доромжлол. Ийм үед София-гийн дотор гал дүрэлзэн асаж нэгэнт үнс болон шатсан үнсийг дахин шатаадаг байв. Түлхүүр шаржигнан хаалга онгойх адгийн чимээнд түүний дургүй хүрч хаалга өөд эгцлэн харвал энэ ялзарсан газарт татагдаж ирсэн бас л нэг хувалз. Харин тэр хувалзны ард бүсгүйг бага багаар шимэгчлэн сорж буй шимэгч, эмэгтэйд ажилаа эхлэхийг шаардан зогсож байв. Гаднаасаа София зүгээр л нэг ядарсан үхээнц биеэ үнэлэгч шиг харагдаж байгаа бол, үнэн хэрэгтээ түүний цус буцалж Үбин-г дотроо хэдэн мянгаар алчихсан байлаа. Тэрээр гараа зангидан дуулгавартай нохой шиг л орон дээрээ очиж суув. Төд удалгүй өрөөнд Арым өнөөх жижиг авдараа барин орж ирэв. Бяцхан охин Үбины нүдэнд София-тай сүрхий дотно байгаа гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд хурдхан гэгч хөдлөнө. Хийж байгаа зүйлдээ мэргэжлийн болсон уу гэлтэй Арым бохир халбаган дээр хар тамхиа халааж байгаад тариурт соруулан София-н судасруу шахлаа. Хар тамхи өөрийнх нь цусаар эргэлдэж буйг мэдэрсэн София амьсгаадаж Арым-н гарнаас зөөлхөн атгаад тавьлаа. Хайрт эгчийгээ өдөрт хэдэн удаа ийм дорой байдалд хүргэдэг бяцхан охин өөрийгөө дотроо зүхэж нулимсаа тэвчин өрөөнөөс гүйн гарч одлоо. Хувалз өөрийн бүрхүүлээ гуужуулсныхаа дараа бүсгүйн дэргэд очиж суугаад үсийг нь оролдон үнэрлэв. Үбин ч бүсгүйрүү нэг хялам хийчихээд өрөөний хаалгыг гаднаас нь хаалаа.  София-н нүд бүрэлзэж тэр хойш тэрийн хэвтлээ. Хувалз түүний биеэн дээгүүр тэнүүчлэн гүйнэ. Хувалз түүнийг шимэгчлэн хазаж зовооно. Хувалз түүний дээр чичирхийлэн хөдлөнө.  Хувалз түүнийг эрэмдэглэнэ. Хэтэрхий их өвдөлтөнд эмзэглэсэн бүсгүй хувалзруу сулбайсан гараа чиглүүлэхэд хувалз түүний гарыг холдуулан өмхий ханхалсан амнаасаа хараал урсгана. Эсэргүүцэх хөдөлгөөн хийхийн тоогоор түүний хацарт том эрийн алганы хээ үлдэж байв. Бүсгүйн хөлийг хорслын цус даган урсахад түүний ухаан бүрийтэн балартав.

*

Үхэл амьдралын заагт хэвтэж буй эмэгтэй. Цонхны хажууд Үбин шанаагаа тулан өөдөөс нь харан зогсох хөгшин эрийн үгийг чих тавин сонсоно.

– Түүний бие хүнд байна.

– Дэлгэрүүлвэл … ?

– Нэгдүгээрт хоол тэжээлийн дутагдал. Хоёрдугаарт та нарын хэрэглэдэг Каннибинойдны цочмог хордлого. Гуравдугаарт умайн хананы зулгаралт. Дөрөвдүгээрт бэлэг эрхтний урагдал. Доошоогоо маш их цус алдсан байна. Сарын тэмдэг нь хэзээ хамгийн сүүлд ирснийг мэдэх үү?

– Яаж мэддэг юм?

– Хммм… За ямар ч байсан энэ эмийг цаг цагт нь уулгаж байгаарай. Бэлэг эрхтэнд нь 2 хуруу оёдол тавьсан. Эдгэртэл нь түр азнах хэрэгтэй.

– …

– Хамгийн багадаа сар орчим хугацаанд түүнийг бэлгийн хавьталд оруулж болохгүй ойлгосон уу? Үгүй бол энэ охин чиний гарын шүүс болж дуусах нь.

– Миний гарын шүүс болно уу махан таташ болно уу таньд огт падгүй асуудал.

– Заза. Миний хэрэг дууссан гэж ойлголоо. Дараа ярьж байгаад ирнэ ээ. хэмээн хөгшин эмч эр Үбиний мөрийг нэг алгадаад өрөөнөөс гарлаа.

Үбин баруун хөлөө хэдэнтээ тогшоод санаа алдан София-н хажууд очиж суулаа. Бүсгүйн хацарт тэр гараа хүргээд шалбарсан уруулыг нь илээд дахин хүндээр санаа алдав. Түүний хажууд цаг орчим тэр юу бодож суусныг хэн ч таашгүй. Утас нь дуугарахад Үбин сэхэл аван София-руу нэг эргэж харчихаад өрөөнөөс гарлаа.

large

Үбинийг гаран гартал нүдээ нээхийг хүсээгүй бүсгүй хаалга хаагдах чимээнээр сэтгэлээ онгойлгов. Тэр зүгээр л цурхиран уйлав. Биеийг нь бүчин ороож янгинан өвдөх өвдөлтөндөө биш дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр алга болсон тэр нэгэн хүнд гомдсондоо уйллаа. Яг энэ мөчид тэр эрэгтэй л өөрийнх нь дэргэд байсан бол София юунаас ч илүүтэйгээр тэрний энгэрт тэврүүлэн, дулаан үгсээр аргадуулж тунирхан эрхлэхийг маш их хүсэж байв. Тэр эрэгтэйн ганц үнсэлт түүний мянган өвдөлтнөөс ангижруулах тийм нандин…

*

Газраар хөглөрсөн хатсан навчис дээр моддоо орхин шинээр бууж ирж буй навчис нэг нэгээрээ нэмэгдэнэ. Саргүй шөнийн салхи сэрүүсч бороон дуслууд бүсгүйн өрөөний цонхыг тогшин буухад София цонхон дээрх өөрийн тусгалруу бодлогоширонгуй харан сууна. Тэрний уншдаг байсан номыг энгэртээ тэврэн, нөгөө гартаа чихрийн цаасаа эмрэн гуниглана. Тэминтэй өнгөрүүлсэн тэр өчүүхэн цаг хугацаа дэндүү амин байждээ. София Арым-д амласан амлалтандаа хүрч чадахгүй байхвий гэхээс санаа зовно. Үдэш болгон түүний тэвэрт бөх гэгч нь унтдаг бяцхан дүүгийнхээ гэрэлт ирээдүйг нураахвий гэхээс үхтлээ айна. Энэ бүх итгэл найдварыг тэр Тэминээс л хүлээж сууж буй за. Номын хуудас гунигтайяа эргүүлэгдэхэд Арым өрөөнд амьсгаадан орж ирэв. Охины царайны төрхөнд айдас, сандрал, басхүү баяр хөөр тодорч байв.

– Эгчээ!!!

– Арым?

– Би …. би ..

– Арым юу болсон бэ? Яагаад ингэтлээ сандарчихсан юм?

– Би түлхүүрийг авчихлаа эгчээ!!! гээд оосортой түлхүүрийг шажигнуулан бүсгүйд дээш өргөн харуулаад баярлан дороо дэвхцэв.

Бүсгүйн нүд орой дээрээ гаран шууд босоод Арым-н амыг зөөлхөн даран түүнрүү асуулт дүүрэн харцаар харлаа.

– Дор Ким Үбин хэдэн хүмүүстэй ууж байгаа. Нилээд халаад ирснийхээ дараа тэр гадуур хүрмээ тайлаад сандал дээр тохчихоор нь би чимээгүй гэтэж явж байгаад авчихлаа эгчээ. Би таньд хэлсэн биздээ? Би заавал эндээс гарах арга чарга олноо гэж. Мундаг байна уу би? гээд Арым София-г тэврэн зүггүйтэн инээв.

*

 ЗТ: Шөнийн мэнд. Юун түрүүнд ингэтлээ олон сараар алга болсондоо хүлцэл өчье. Үнэхээр хичээлийн ачаалал их байлаа. Одооноос л нэг юм амьсгаа авч байх шиг байна. Уг нь хичээлийнхээ хажуугаар өгүүллэгүүдээ оруулаад явах чин хүсэл байсан юм шүү. Даанч тэгээд нэг л болж өгсөнгүй дээ. :/ Одооноос эхлээд өгүүллэгнүүдээ буцаад идэвхитэй оруулж байх болноо. Энэ өгүүллэгээ мартсан уу ард түмээн :)))) За яахав мартчихсан бол эхнээс нь ахиад уншаарай за юу 😛 Одоо яг гоё ороод явна. Орохгүй байсан ч орно. Юм бичээгүй удсан их эв хавгүй болчихжээ 😦 Дүрэм урьдын адил сэтгэгдэл хандалт харж байж дараагийн хэсгийг оруулна. ETERNALKPOP амлалт өгсөн л бол заавал биелүүлнэ. 🙂

23 thoughts on “ṦΌℙℋℑΛ

  1. юу гэж мартахвээдээ :3 София эцэст нь энэ бүх тамлалыг амсах ёстой нэгэн байжээ ? Үбиныг арай ч ингэнэ гэж бодсонгүй ээ түүнийг Софияд арай зөөлөн хандах байх гэж бодтоол зүгээр л бусдын хэрэглээ болгоод дуусаж байгаа юм биздээ ???

  2. Woobiniig arai ooroo tosoolj bsan ymsan zugtaj chadahgvi l bolow uu daa hoorhii arim ymar ih bayrlaj bn we gesen ch yu l bol doo ene gazraas garch chadna gedeg taemin irehgvi gej uu zvgeer l neg dursamj bolj vldeh ym gej uu daan ch haramsaltai

  3. Yaaanaaa barigdah vii dee tgd kim woo bin sogtuu ghr arim.iig zgr ungruuhgui gaigui bgaa. Tugshuurtei neg heseg bhd tugshuurgui amgalan nef heseg bdg shig arai uur zuiliig tanai uguullegiig unshaad oilgodog shuuu

  4. Энэ бүтэх болов уу гэхээс айж байна,Үүбин тийм ч амар хүн биш гэдгийг бүгд д мэдэх хойно сул дорой нэгэн эмэгтэй тийм ч амар гарахгүй л болов уу (эргэж ирсэнд баярлалаа,нөгөө 2 админ маань өгүүллэгээ оруулвал их баярлахсан )

  5. Бурхан минь! Үбин яаж чадав аа?! Ийм муу хүн байсныг нь одоо л ухаарч байна. Тэмин яагаад энэ их зовлон шаналал, доромжлол дунд ийм удаан хүлээлгэж байгаа юм бэ? Арымтай хамт зугтаж чадах болов уу? Маш их айдас, түгшүүр мэдрэгдэж байна шүү. Дараагийн хэсгээс хариултаа авъя даа. Баярлалаа Нахи эгч ээ ^^

  6. бурхан минь ямар уйлмаар юм бэ.ЯМар их хүлээвээ ёохх тиймээ дараагийн хэсэг орсныг хараад surprised
    Үбин буцаад сайн болно биздэээ.Тэмин чи муу хүн орхиж явчаад бараг 2 жил ирдэггүү хичээл сургуулийн амралт гээд зөндөө цаг байхад чамаас болж софия амьд үхдэл болчлоо.Үбин ч гэж үбин яасан гардаггүй ууртай юм бэ.София орго2

  7. Үнэндээ Үбинээс илүү Тэминд гомдож байна.Хүний хамаг нандин юмыг авч явчаад жил есөн сар алга болдог!!

  8. Сэтгэлийн өвдөлтөөс биеийн өвдөлт хамаагүй дээр гэдэг. Биеэ умартан тэрнийгээ хүлээнэ. Тархиндаа тэрнийгээ хэдэн мянган удаа төсөөлж зүрхэндээ эргэлт буцалтгүй хайрлана. Хэзээ ирэхийг нь ч мэдэхгүй түүнийгээ санагдуулах бүхэн гэх тодотголтой хэдхэн зүйлээр амьдарна. Хамаг биеээр хар тамхи гүйж цусанд гүн шингэж мансууруулах бодисоор оршин байгаа ч дотоод сэтгэл зүрх нь тэр л хүний төлөө амьдрана. Яаж ийм бузраар эрэмдэглэгдсэн байж амьдрана вэ? Ингээд бодохоор хайр агуу биш гэж үү? Тэрнийгээ ганц үг дуугараагүй байхад зөөлөн харцанд нь уярч дулаан энгэрт нь тайтгарна. Энэ тэр тайтгарал нь байх. Хамгийн хэрцгий гаслантай тэвчээр хүлээлт дээр л гардаг. Энэ бүх зоригийг гаргаж байгаа хатуужилтай энэ бүсгүйг хайртай хүнээ олоосой гэж хүсэж байна

  9. Уйлахгүй бж чадсангүй 😭😭😭😭😭
    София ямар их өвдсөн бол? Ямар аймшигтай зүйл туулаа вээ?? Хөөрхий дөө урьл насандаа ямар нүгэл үйлдсэн болоо гэшш :)))))
    Гэхдээ эмчийн хэлсэн үгнүүдийг уншаад өөрийн эрхгүй уйлсан нулимс шууд л гарсан үнэхээр аймшигтай аймшигтай гэж хэлхээс ч өөр үг алгаа
    Үбинийг одоо л ямар их үзэн ядаж бнааа 😡😡😡😡😡
    Арымааа чи чадлаа чадлаа ш дээ 😭😭😭👏👏👏👍👍👍😫😫😫

Сэтгэгдэл бичих