tumblr_npw7o8xHop1scm9d0o1_r2_540

ℭΌФҨЯ  

I – 5

Тэр эрэгтэйн харц дөлгөөн, үйл хөдлөл нь нэг л тайван. Буйдан дээр суун хажуудаа байсан номыг гарчиглах хүртэл нь бүсгүй орноосоо босож ирсэнгүй. Орны чүүл цонхоор сийгэн орж ирэх өвлийн хүйтэн салхинд үе үе намирч София гараа атгасаар түүний араас гарч ирлээ. Өөрлүү нь ойртох хөлний чимээнээр залуу бүсгүйрүү харлаа. Зүрх зогсох шиг мэдрэмж. Тэд хоорондоо удаан ширтэлцэж нэг нэгнийхээ ертөнцөд уусав. Бүсгүй гэнэт ухаан орсон мэт нүдээ цавчин өөр тийшээ харахад залуугийн нүдэнд тээнэгэлэзсэн харц тодорсон ч тэр хормын төдийд нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулаад гартаа байгаа номруу хараад зохиолч болон нэрийг нь амандаа шивнэн хэлэв. София эргээд орон дээрэ очиж суугаад цонхруу харлаа. Шаналалт цэнхэр нүдээрээ хүйтний улирлийн гунигт тэнгэрийг ширтэж чимээгүй санаа алдана. Залуугийн нүд харин номын хуудас дунд бэлчиж, бүсгүйд өөрийгөө байгаа шүү гэдгээ мэдэгдэн үе үе хоолойгоо засна. Үнэндээ София энэ газарт ирээд анх удаа л ийм тайван байж үзлээ. Яг л цаг хугацаа зогссон мэт бүх зүйл ямар ч хөдөлгөөнгүй. Бүсгүй тэртээд нисэлдэх шувуудийн жиргээг сонсохыг хичээн нүдээ аньтал хаалга тогших чимээ сонсогдож залууд цаг болсон гэдгийг хэллээ. Тэр эрэгтэй халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд номныхоо уншиж байсан хэсэгт хавчуулан номоо гунигтайхан хаалаа. Залууг хаалганы зүг эргэтэл бүсгүй ухаан орсон хүн шиг огцом босон тэрэнрүү харан амаа нэг нээж хэлэх үгээ олж ядан байгаад нэг хаахад тэр эрэгтэй хаалганы бариулаас бариад эргэж харан

Фёдор Михайлович Достоевский большое автор. Я прочиту книгу когда вернусь. (Фёдор Михайлович Достоевский мундаг зохиолч шүү. Эргэж ирээд номоо уншиж дуусгах болноо. )гэж хэлээд гаран одов.

София тэрний хэлсэн үгэнд гайхан зогсож байтал хэдэн минутын дараа байшингийн гаднаас хөхрөлдөн инээлдэх залуусын дуу шуугиан сонсогдов. Бүсгүй чимээнд татагдан хөшигний ард нуугдан байж шагайн харвал хэдэн залуус машиныхаа дэргэд тамхи татан зогсоцгоож байв. Нэгнийгээ цохин хоорондоо маасарч байсан тэд нарын дундаас нөгөө эрэгтэй л София-гийн харцыг булаав. Гараа халаасандаа хийн машины хамар налан зогсож найзуудынхаа яриаг чимээгүй сонсож зөөлөн инээмсэглэхэд бүсгүйн зүрх дахиад л зогсчих нь тэр. Тэрнийг өшөө илүү ойроос хармаар санагдаж цонхруу дахиад жоохон ойрттол тэр эрэгтэй байшинг бүхэлд нь нэг харж байснаа София-гийн өрөөний цонхруу харлаа. София зогтусан бушуухан доош суув. Машины хөдөлгүүрийн чимээ сонсогдох үед бүсгүй хөшигнөөс зууран дээш босон тэрний холдон одох дүр зургийг хүчтэй лугших зүрхний цохилтоор үдэж өглөө. Бүсгүйн уруулын нэг талын өнцөг ялимгүй дээш өргөгдөж, цасан цагаан хацарт нь улаан туяа татлаа.

Өрөөнөөс номын хуудасны эргүүлэх чимээ сонсогдоно.

*

Тэр эрэгтэй ирээд явснаас хойш 13 хоног өнгөрлөө. Тэр өдрөөс хойш Софиягийн цөхөрч барсан сэтгэлийн үнсэн дээр итгэл найдварын цэцэг соёолов. Бүсгүй нэг л жаргалтай, гэхдээ үүнийгээ хэнд ч мэдэгдүүлэхийг хүссэнгүй. Арымд хүртэл. Үхлээ хүлээн нулимс дуслуулан хэвтдэг байсан орон дээрээ тэрний уншиж байсан номыг гартаа барин тэрнийг төсөөлөх дуртай болжээ. Сүүлд харсан яг тэр зураглал. Талбайг сэвсгэр цас хучин орчнийг өөрийн өнгөнд автуулахад дөлгөөхөн харцтай тэр нэгэн эрэгтэй тэнгэр өөд ширтэн зогсоно. Тэрний амьсгал бүрээс гарах уур болгон бүсгүйн сэтгэлийг дулаацуулж, инээмсэглэл бүр нь бүсгүйд юугаар ч солишгүй тайвшралыг өгнө. Эргэж ирнээ гэсэн үгс нь байнга бодогдож тэрнийг хүлээнэ. Үйлчлүүлэгч орж ирэх тоолонд тэрнийг байгаасай хэмээн залбирч, нүгэлт ажилдаа боомилогдоно. Нэг бодлын хэн нэгнийг хүлээх гэдэг София шиг бүсгүйд жаргалан байлаа. Төмөр сараалжаар бүрхэгдсэн цонх бүсгүйг давчдуулж байсан ч тэр эрэгтэйн явахдаа номны завсар хавчуулаад үлдээсэн чихрийн цаас түүнийг тайтгаруулж байв. Анх тэр чихрийн цаасыг хараад София чимээгүй инээж билээ. Чихрийн цаасыг хуруугаараа зөөлөн шүргэхэд тэр залуун үсэнд хүрсэн мэт санагдана. Байгаа орчиноо үл анзааран бодолдоо автаад сууж байтал хаалга онгойн хэдэн хүмүүс орж ирэн ширээн дээр архи дарс зууш гэх мэтийн юм бэлдээд гараад явлаа. Тэдний араас Үбин орж ирэн цаашаа харан суугаа Софияг удаан харж зогсож байснаа ширээний ард суун өөртөө архи хундагалан ууж эхлэв. Цагийн зүү урагшилсаар… София Үбинийг нүднийхээ булангаар харвал Үбин нилээн халжээ. Цамцныхаа товчийг задгайлж толгойгоо үл дийлэн доош гудайн амандаа ямар нэгэн юм бувтнаж байснаа<< София >> хэмээн чанга дуугарлаа. Бүсгүй номоо хажуу тийш тавин босоод хажууд нь очиж суулаа. Үбин дарсны хундага аван түүнд дарс хундагалаж өгөөд гарт нь бариуллаа. Бүсгүйн чихний хажуугаар дэмий яриа урсаж хурдан тэрнийг яваад өгөөсэй хэмээн хүснэ. Үбин бүсэндээ хавчуулсан буугаа гаргаж ирэн ширээн дээр хүчтэй тавихад София цочиж эгээтэй л барьж байсан хундагаа алдчихсангүй. Үбин түүний эрүүнээс барин өөрлүүгээ татан уруул дээр нь шунаг гэгч нь үнсэн бэлхүүсээр нь тэврэн хойш дартал бүсгүй өөрөөсөө холдуулах гэж тэрнийг түлхсэн ч хүчирсэнгүй. Арай гэж хөндийрөөд шууд л хундагатай улаан дарсаа тэрэнрүү цацаж орхилоо. Үбин дарсанд будагдсан нүүрээ арчсан гараа долоож ширээн дээрх буугаа шүүрч аваад Софияруу чиглүүллээ. Бүсгүйн нүдэнд нулимс байтугай айдас ч хурсангүй.

Буудаач тэгээд! хэмээн шүдээ зуун хэлэхэд Үбин инээн нөгөө гарныхаа долоовор хурууг хоёр тийш хөдөлгөн

Бүсгүйчүүд эхлээд. гээд буугаа эргүүлэн барьж өөрлүүгээ чиглүүлэв.

Бүсгүйг үйлдэл хийж амжаагүй байтал Үбин

Өө нээрээ эхлээд яаж буудах тухай заах хэрэгтэй шүү дээ. хэмээн бүсгүйг босгоод өрөөний буланд байх босоо тольны өмнө ирэн зогслоо. Бүсгүйн гарт буугаа бариулаад шаргал үсийг нь нэг талруу хумиад, гараа явуулсаар түүний гараас барин толин дох өөрийнхөө тусгалруу чиглүүллээ. Хацарт нь өөрийнхөө хацрыг нааж гарнаас нь чанга атгана.

Буугаа сайн барь. Гохон дээр хуруугаа байрлуул. Дараа нь буугаа цэнэглэ. гээд бүсгүйн гарыг удирдан буугаа цэнэглэв.

Дараа нь байгаа онил. Хаана ч болно. Гэхдээ би хоёр газарлуу л онилдог. хэмээн эхлээд өөрийнхөө толгойруу дараа нь зүрхэн тус газарлуугаа буугаа чиглүүлэв.

– Сүүлийн алхам. Гохоо дар. гээд бүсгүйн нүдрүү харж байснаа гохоо дарав.

Сумгүй буу хий дуугарав.

Бүсгүй цочирдон уулга алдан бие нь сулрахад Үбин маасайтлаа инээж София-г чанга тэврэн хоёр хацарнаас нь барьж байгаад уруул дээр нь үнсээд түүнээс холдон ширээнийхээ ард суулаа. Бүсгүйн гар салагнаж доош сөхрөн унаад хацар даган урсах нууцхан нулимсаа арчив. Тэрний цамцан дээрх дарсны толбыг цусны толбо байсан бол гэж битүүхэндээ хүсэмжлэнэ. 

tumblr_n2zy1qo7Nd1sm8p3eo1_500

*

София Арым-н зааж өгсөн хэдэн солонгос үгнүүдийг цээжлэн, үсэгнүүдийг нь татлан аядаад сууж байтал түлхүүр шажигнах чимээ гарч бушууухан юмнуудаа нуулаа. Хаалга хаагдахад хөлийн чимээ сонсогдож байснаа чимээгүй болчихлоо. Бүсгүй орноосоо босон үйлчлүүлэгч суудаг хэсэгрүү тоомжиргүй хартал тэр хүн сууж байв. 26 хоногийн дараа тэр ингэж нэг ирлээ. Бүсгүй сандарч бас баярлаж ахиад л хэлээ залгичихсан юм шиг чимээгүй болчихов. Амсьгал аван үсээ янзлан чихнийхээ ардуур хийгээд залууруу харлаа. Залуу яг л урьдынх шигээ … дөлгөөхөн харцаар бүсгүйг төөнөнө. << Сайн уу? >> хэмээн залуу бүсгүйгээс мэнд ирэхэд София зүгээр л үл ялиг толгой дохив.

Миний уншиж байсан ном … гээд тэр залууг үгээ гүйцээгээгүй байтал бүсгүй орныхоо хажуу талын шүүгээнээс номоо авчирч өглөө. Энэ удаа бүсгүй зориг орон хажууд нь суугаад

– Чи оросоор сайн ярьж чадах уу?

Би орост сурдаг. гэж хэлээд тэр нэг өдөр холоос л харж чадсан түүний үзэсгэлэн гоог илүү ойроос ажив.

Тэрний зүрх хүчтэй цохилов.

Намайг эндээс гаргаад өгөөч. хэмээн бүсгүй түүний хувцаснаас зуурч цэнхэр нүдээрээ тэрэнрүү ширтэхэд залуу

– Энэ өрөөнөөс үү ? гээд инээв.

– Бишээ энэ газраас. Тэд намайг онгоцны буудлаас хулгайлсан. Тэгээд энд хүрч ирээд зарчихсан. Би энэ газарт гацчихаад байна. Намайг эндээс зугтахад туслаач. Би гуйя.

– … Би чамайг …

– Өөрөө хүссэндээ л биеэ үнэлдэг гэж бодсон уу?

– Уучлаарай.

– Зүгээрээ. Эндээс гарахад минь туслаад өг.

– Цагдаад хэлэх үү?

– Цагдаа дуудаад нэмэргүй ээ. гэж хэлээд бүсгүй хойш буйдангаа налаад суулаа.

Яагаад нэмэргүй гэж?

– Цагдаа нар нь өөрсдөө энэ газрын үйлчлүүлэгчид юм чинь.

Залуу бүх зүйлийг ойлгох шиг болон чимээгүй болж энэ бүсгүйг маш ихээр өрөвдөж байлаа. Залуугийн хувьд энэ бүсгүй нэг л онцгой. Хоёр нүдэндээ эрхэс гарагийг багтаачихсан юм шиг. Тийм гүн гүнзгий хэрнээ маш уйтай. Түүнд туслахыг тэр залуу маш их хүсэж байв. Тэр эрхэс гараг нь усаар дүүрч ирэхийг хараад тэр түүнийг тайтгаруулахыг хичээн халаасаа уутлан шоколад гаргаж ирэн түүний гарт атгууллаа. София гарт нь атгуулсан шоколадыг хараад инээн залуруу харлаа.

Чи чихрэнд донтогч байхаа.

– Амьдралын амтыг чихэр шоколаднаас ч болтугай мэдрэх хэрэгтэй шүү дээ. гээд жоохон хүүхэд шиг хэнэггүй инээлээ.

Бүсгүйн зүрх дахиад л хүчтэй булгилав.

Зогсчихсон байсан цаг хугацаа тэрэнтэй хамт байж ярилцахад нисэн өнгөрөх юм. Хаалга тогших чимээ тэр хоёрыг гунигт автуулаад орхив.

– Чи дахиад ирэх үү?

– Тиймээ ирнэ.

София гэдэг. София Им. хэмээн бүсгүй турьхан гараа залуугийн зүг сунгатал залуу түүний гараас барин

– И Тэмин. гэж хэлэв.

large (14)

*

“Их хүмүүс энэ хорвоо дээр их гунигийг мэдрэх ёстой.&#8221;

Ф.М.Достоевский 

 

22 thoughts on “ṦΌℙℋℑΛ

  1. Тэмин тэр гаргаж чадах болов уу? эсвэл София Үбинд дурлах болов уу? ахх =,= гоё байлаа яг л кино шиг. Сайн зохиолч бдагт баярлалаа амжилт~

  2. Тэмин байна гэж ёстой мэдсэнгүй шүүү хохохо нөгөө залуучууд нь шайний л байхдаа Үбин муу новш гайгүй юм болуу гэхээр гайтай зан гаргаад байхын :))))))

  3. Wuaah estoi tosooloogui hun bnshuu Taemin Sophiad tuslaj chadah bolovuu? yvaandaa Sophia Woobind durlah baihdaa aa medehgui ee medehgui ystoi taavarlashgui yumaa AMJILT

  4. бурхан минь ингэж байгаад Үбинд дурлачихвал????? бас тэр 2 энэ газраас тийм ч хурдан гарч чадахгүй байх даа. ТТ.ТТ ингэж байхын оронд шууд Үбинд дурлачихвал амар юмсан. дараагийн хэсгээ тэсэн ядан хүлээж байя. АМЖИЛТ

  5. yaaanaaa yaanaa taemin baisan ym baina shd iim saihan dulguuhun uhaalag zaluu baihad tatagdahgvi baij chadna gej vv taemin sofiad tuslah baih tiim vv gehdee woobin tiim ch amar dawaa bish dee hamgiin gol n sofiagiin zvrh setgel hen ruu tatagdaj baigaag medeh l ym woobin taeminiig dahij sofiatai uulzuulahgvi baih bvvr muugaar bodohod taeminiig zvgeer ongoroohgvi baih yaanaa

  6. Ohh my god ene zohiomjind soliortloo uusch bnaa ene chn l eternal shuudee ❤💝💖 buur orsn bhiig ni hraal aimr bayrlah ym:3 bayrlalaa adminaa ❤

  7. Aaaaaaaaa uuriin 5tsagt uruunduu gantsaaraa ineeged bayrlaad bdag hun nds uur bdag boloeuu hha yuuuy uneheer uneheer goy boljee ta uneheer awiyastai yumaa yooy bur bishirmeer yuuy :’) ene uguulleg minii hamgiin ih huleedeg bas hamgiin ih shimten sonirhon unshdag uguulleg yum shu hhe yooy odoo bur sak boljiinaa Ubin ch ystoi muuhai yumdaa yaaaj iim muuhai ajiluudiig Sofiyagaar hiilgej bolohiin bee uneheer hairtai l yum bol uur erchuuded munguur biyiig ni uneluuleh bish nandignah ystoi harin getel yg esergeeree magadgui Ubin Sofiyad ogthon ch hairgui bh zgr l goo uzesgelend ni boljee Harin Taemin bol uur sanagdaj bn shu uhuhuhuhu hurdhan shig Sofiyag gargaj awaasai 😥 ghdee yaag uneniig helehed bi say Taemin g kyungsoo yum bolowuu gej ih bodson tgsen Taemin baisan hhe ih duugai bas chimeegui nom unshaad neg l tm taiwan bolohoor ni Kyungsoo bgaasai gj zalbirch bailaa hhe ghdee Taemin bsan ch goy goy heheeeh za adminaa ta uneheer mundag shu amjilt husii bas bayrlalaa :* daragiin hesegee tsag minut toolon huleej baiy amjilt

  8. Ystoi sonirholtoi bolj bn shv bayrlalaa Namuunaa :3
    Sopiagiin buliglaj bga zvrhn nadad hvrtel medregdtel bichsen bn vneheer ynztai (y) chi vneheer mundag ymaa … yaaj iim sn bichdeg ym be . Za amjilt hvsiii . Daraagin hesgiign hvleej bga shv

  9. guiy Woobin Taeminiig bitgii medeesei bitgii l Taemind ymar negen muu ym blosoi ireeduid bloh sn bolon muu buhii l zuilsiin talaar tungaah hregtei bh Taemin Sophiad tuslah bh gargah bh Woobind durlasnaas Taemintai hamt gunigt bsn ch tm tugsul bgasai gj husej bn

  10. Үбин мэдвэл София Тэмин 2 зүгээр өнгөрөхгүй байхдаа.Софияа Тэминд битгий дурлаарай.Юу ч болж байсан шархалж мэднэшүү!
    Бүр өгүүллэгэндээ орчлоо

  11. Wuaa. Yagaad ch yum yag ene ertontsod ene hoyrtoi hamt bsn met bolchloo. Duussaniihaa daraa bodit ertonts dr ergen irlee shd. Temin? Bi bur tusuuluugui shuu. Gehdee temin.g medsenii daraa yalt ch gui umnuh dur zuraglald hamgiin sain tohirson hun n yum shg l temineer tusuulugdluu

  12. Эдминаа нэг юм гуйхад би Их хүмүүс энэ хорвоо дээр их гунигийг мэдрэх ёстой гэсэн эшлэлийг нэг л ойлгосонгүйээ чадвал тайлбарлаад өгөөч гуйя

Сэтгэгдэл бичих