tumblr_ngtewcrRbp1scm9d0o2_r1_500k

ℭΌФҨЯ  

I – 4

Харанхуйн үзүүрт гэрэл үзэгдэв. Харааны шилээ хамар дээрээ тохсон цагаан халадтай настайвтар эр дусал залгуулан хэвтэж буй бүсгүйрүү энэ бүхэн байнга л болж байдаг нэгэн үйл явдал мэт тоомжиргүй харчихаад чагнуураа далд хийлээ. Цүнхээ аван суудлаасаа босоход Үбин мөн адил эмчийг даган суудлаасаа өндийлөө. Бүсгүйн чихэнд тэдний яриа алс холын тэртээх ерөнцөөс сонсогдож, хаалганы зүг хараагаа бэлчээвэл хямдхан ханын цаас цусан улаан өнгөнд будагджээ. Энэ бүхэн хэдэн минутын өмнө болсон явдал шиг санагдавч үнэндээ София гурав хоног ухаангүй хэвтсэн аж. Үбин халааснаасаа боодол мөнгө гаргаж ирэн тоолоод эмчийн зүг сарвайв.

– Одоо тэр зүгээр үү?

– Хэд хоногоос тэнхрээд ирэх биз. Хоол унданд нь сайн анхаараарай. Их бие султай юм.

– Бишээ тэр …

– Аан тэр онгон хэвээрээ. Санаа зоволтгүй.

– Заза. Та хэзээ ирж үйлчлүүлэх гэж байна даа?

– Хоёр долоо хоног Японруу семинарт явна. Явж ирчихээд л нэг ирж сайхан алжаалаа тайлна даа.

– За таньд зориулаад тусгайлан бэлдээд хүлээж байя.

Хоёр эр инээлдэн гар барьцгааж салах ёс хийцгээлээ. Эмч гэх нэртэй эр өрөөнөөс гаран хаалга хаагдахад Үбин санаа алдан София уруу харлаа. Бүсгүйн нүд хорсож тэрнийг харж байсны оронд өөрийгөө сохорчихоосой хэмээн хүснэ. Дахин хаалга хаагдах чимээ гарахад София ганцаар үлдэж санаа нь амран нүдээ аньлаа. Нөгөө ертөнцөөс түүний нэрийг дуудах чимээ гарахад нүдээ нээн хажуу тийш харвал Арым аягатай хоол барьчихсан сууж байв. Дусал залгуулсан гараа харвал түрүүний дусал дуусаж өөр дусал залгасан бололтой.

– Бие чинь яаж байна?

– Мэдэхгүй ээ. Энэ дуслыг надаас салгаад өгөөч.

– Болохгүй ээ наадах чинь таны биеийг тэнхрүүлнэ.

– Хараал шиг сонсогдож байх чинь.

– Юу гэсэн үг вэ?

– Энэ чигтээ үхчихмээр байна. 

– Болохгүй ээ үхэхээр бол хоёулаа хамт үхнэ шүү. хэмээн Арым-г нүдээ томруулан шулагнахад София бага зэрэг инээлээ.

– Би эндээс зугтах арга хайж байгаа.

– Ямар арга?

– Дор гарах хаалганы түлхүүр. Тэр түлхүүр ганцхан Үбинд л байдаг юм. Тэрийг л олоод авчихвал ч … хэмээн шүүрс алдаад аягатай зутангаасаа халбагадаад Софияд өглөө.

– Над дээр орж ирсэн эрэгтэй үхчихсэн үү?

Охин толгой дохив.

– Чи айхгүй байна уу? гэж София-г асуухад охин

– Юунаас?

– Энэ газраас. Энэ хүмүүсээс. Чамаар одоо тийм ажил хийлгэж байгаа ч том болохоор чинь тэд чамайг … мөнгөөр үнэлэхвий гэхээс?

Охин санаа алдан доош харж хэсэг чимээгүй сууж байснаа нулимстай нүдээр бүсгүйрүү ширтэн цовоо дуугаар <<Тэрнээс өмнө хоёулаа зугтах болноо.>> гэв.

– Та миний эгч болох уу?

– Мэдээж хэрэг.

Энэ бузар газарт хоёр ч гэсэн хүмүүс чин сэтгэлээсээ инээмсэглэж байлаа. Хаалга түсхийн нээгдэхэд Арым цочсондоо аягатай хоолоо газар унаган хагалж орхив. Юу боловоо гээд харахын завдалгүй Үбин Арым-н үснээс зулгаан шалаар нэг чирж орхив. Тэгээд яахын завдалгүй тэр бяцхан охиныг хананд шахан хоолойг нь боолоо.

– Муу бяцхан өлөгчин. Яагаад түүнд тариаг нь тариагүй юм айн?

Охин хар лакан ботинкоо ийш тийш нь савчуулж, жижигхэн гараараа өөрийг нь боомилох эрэгтэйн гарыг холдуулах гэж хичээнэ.

– Чам мууг орос хэл мэддэг гэж бодсонгүй. Энэ новшид юу юу гэж ам алдсан чи!!!

Охины царайнд хөхөлбөр туяа татахад бүсгүйн айдас нэмэгдэж зүүгээ сугалж хаяад Үбиний гарнаас барин тэрнээс охиныг битгий алаач хэмээн нулимс дуслуулан байж өвдөг сөхрөн гуйлаа. Үбин өөрийнх нь биед София хүрч анх удаа өөрлүү нь уурлаж хорссон харцаар биш тэрэнд нулимсаа үзүүлсэнд өөрийн эрхгүй тэрний гар суларч Арым доош уналаа. Амьсгал авч хахаж цацаж ханиалгаж буй Арым-г София тэврэн толгойг нь илж духан дээр нь үнсэн тайвшруулахыг оролдож байв.

– Б-Би … би энэ хүнд юу ч яриагүй ээ. Зүгээр … ярьсан юмыг нь л ойлгосон … би оросоор … ярьж чаддаггүй.

– Ахиж иймэрхүү алдаа гаргавал бодийг чинь хөдөлгөнө гэж мэд.

*

Амьдрал үргэлжилж өдөр хоног ээлжилсээр. Хэцүү ч гэсэн өмнөхөө бодвол София энэ үйл явдалд дасаж эхэлжээ. Гараараа амаа арчин хувь заяандаа гомдон цонхруу харан зогсох түүний мөрөн дээр нэг алгадчихаад өмднийхөө тэлээг янзлан тэр эрэгтэй гарч одлоо. Хаалга хаагдахад түүний нүднээс нулимс урсав. Нүдээ ганц ч анилгүй алсын алсыг ширтэнэ. Яаж ч бодсон энэ бүхнийг хийж, энэ газрын нэг хэсэг болоход түүнд хэцүү байсан ч тэр тэвчдэг. Тэр Арым-н төлөө тэвчдэг. Өдөр, орой нь тэвчихэд хичнээн хэцүү байсан ч шөнө болгон Арым өрөөнд нь орж ирэн үүр цайтал түүнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан зүйлийн тухай ярьж өгч сэтгэлийг нь дэвтээж өгдөг байлаа. Зовлон жаргал ээлжилдэг хорвоо мөн л юм бол өөрт нь бас Арым-д энэ газраас явах өдөр ирж л таарна хэмээн тэр үргэлж боддог байв. Дараагийн үйлчлүүлэгчээ хүлээн сэтгэлээ бэлдэн орон дээрээ цонхруу ширтэн сууна. Хаалга онгойх чимээнээр тэр нэг амьсгаа аваад мөрөө давуулан арагш харвал Үбин зогсож байлаа. Удалгүй түүний араас Арым хуруугаа оролдсоор гарч ирлээ. Арым-д дахиад муу зүйл болохвий хэмээн айсандаа босон түгшүүр дүүрэн харцаар тэр хоёр уруу харав. Тэгтэл Арым Софиягийн гарнаас хөтлөн тэр өрөөнөөс дагуулан гарч ирээд урт хонгилоор яван дээд талын давхарлуу гаран нэг өрөөний өмнө ирэн зогслоо. Үбин гараа арынхаа халаасанд хийн тэр хоёрыг сүүдэр мэт л чимээгүй дагаж яван тэр өрөөний хаалгыг өөрөө онгойлгож өглөө. Хаалга онгойход тансаг гэхэд багадам тийм өрөө Софияг угтаж авлаа. Арым түүний гараас хөтөлсөөр өрөөний голд түүнийг аваачлаа. Доод давхарын түүний байсан өрөөг хэд дахин нугалчихсан юм шиг тийм том өрөө. Өрөөг бүхэлд нь алтан шаргал өнгийн гялалзсан хээ хуартай улаан өнгийн ханын цаас бүрхэж цонхны урдуур хүрэн шаргал өнгийн хөшиг татжээ. Тунгалаг болор болсон гэрлийн бүрхүүл нь шалан дээр хэвтэх хивсний тусгал гэлтэй. Дөрвөн багана босгож тавьсан том орныхоо гадуур нэвт харагдах цагаан торго унжуулжээ. Өрөөний буланд толь босгон тавьсах байх агаад тусгалд нь цонхруу харан байрласан цагаан хилэн буйдан харагдана. Орны хажуу талын шүүгээн дээр хэдэн ширхэг юуны ч тухай юм бэ орос номнууд, ширээний чийдэн байх аж. Цаана нэг хаалга байсан нь угаалгын өрөө бололтой. Энэ газарт ийм тансаг өрөө харсандаа гайхан Арымруу хартал Арым Үбинрүү болгоомжлонгуй харж байлаа. Үбин хоёр гараа хавсран шүдээ гарган инээгээд

– За таалагдаж байна уу?

– Юу болоод байгаа юм? хэмээн Софияг асуухад Арым Үбинд орчуулан хэлтэл Үбин

– Одооноос энэ чиний өрөө София. Дор тийм өрөөнд чам шиг хүнийг байлгах дэндүү хайран байна.

– …

*

Нойтон үсээ арчингаа тольны өмнө зогсох Софияг Үбин араас нь хүрч ирээд гараа бэлхүүсээр нь оруулан түүнийг тэвэрлээ. Залуу бүсгүйн мөрөн дээр толгойгоо тавин зогсоход бүсгүй толин дох тэрний тусгалруу хүйтэн хөндий харцаар ширтэнэ. Үбинд нимгэн даашинзных нь араас бүсгүйн бүх л бие мэдрэгдэх шиг болж тэрний биеэр тог гүйлээ. Тэрний гаран дээр усны дусал дусаж мөн л адил толин дох бүсгүйн тусгалруу ширтэн << Чи ажилаа сайн хийвэл би чамайг яах ч үгүй. Гэхдээ би чамд ямар ч эрийг ойртуулахгүй. Чи ганцхан минийх л байх болно.>> гээд үсийг нь хойшлуулаад хүзүүг нь халуун амьсгаагаараа гижигдэж, уруулаараа шүргэж байгаад зөөлхөн үнсээд түүнээс холдон өрөөнөөс гарлаа. Бүсгүй гараа зангидан Үбиний үнссэн газрыг арчихад түүний аманд шорвог амт амтагдав.

Орон дээрээ азгүй тавилангаа хүлээн өвдгөө тэврэн цонхруу ширтэн сууж байхад хаалга онгойн үйлчлүүлэгч орж ирлээ. София зориг муутайхан хаалганы зүг хартал хар пальтоныхоо дотуур цагаан зузаан ноосон цамц өмссөн хар үстэй нэгэн залуу түүнрүү харан зогсож байв.

34 thoughts on “ṦΌℙℋℑΛ

  1. Софиад ямар ч эрэгтэйг ойртуулдаггүй юм бол ямар ажил хийдэг юм бол,Үбинийг хайрлахгүй л юм шиг байна даа энэ байдлаараа бол!

  2. Buthan min ene delhiid woobintei 2lahnaa vldsen ch terniig hairlahgvi baih gehdee l emegte hvn chn ih hetsvv2 ooriin erhgv dasaj durladag omg ter eregtei hen be 2 dahi gol dvriin eregtei maani garaad ireh shg bolloo tiim vv

  3. София арымыг өөр дээрээ авч болох талаар үбинд хэлж болох юм. Тэр бяцхан охин хүн хүнтэй харьцах нь хэцүү л байдаг байх. Хэдий софия үбинд дургүй ч гэсэн арымын төлөө түүнтэй ярьж болох байх. Эсвэл үбин өөрөө арымыг софиятай цуг байлгаж болох юм ххм

  4. Yuuuuy hen yum boloo ymar sonirholtoi yum be Sofiya uneheer zowj bna shu iwii min gej ://// Arim ch bas jaahan gehed iim ih zowlong dawaad garch bgaa ni gaihaltai hhe daraagiin heseg dr yu garah bol gehees bur yuyyyyy :’)))) za ystoi ih bayrlalaa Adminaa ta uneheer awiyastai shu hhe daraagiin hesegee tesen ydan huleej baiy amjilt bas bayrlalaa

  5. woobin chni harin sophiad saihan handaad bnu da arai durlaj balarsin bish bzde ghde sophia vilchlvvlegch hvleej awna gl yu hiigeed bn huurhii mni tiim saihan tansag oroond bailaa gd yahaw de

  6. Hoorhii mini saihan oroond orloo geed yahavdee ydaj Arimtai hamt baival Woobin Sophiad duralchihsan yum baihdaa er hun oirtuulahgui gechiheed yu hiilgeed bgan boloo suuld irsen uilchluulegch bas neg gol dur uu gui yu?

  7. yuuuuy daraachin hesgiig bur huleej tesehgui ni ee hurdhan shig l unshmaar bn😝😝 jaahan hurdan oruulj bolku yu 🙏🏼 ter eregtei ni hen yum boloo buur sonirhol tataad bhiimaa 😁 daraachin hesgee hurdan oruularai ✌🏼️

  8. аааааааааа энэ хэн юм бол оо? аягүү бол Софияд дурлаад эндээс авч зугтаах гэж оролдох болов уу? Үбин Софияд нэг ч эр хүнийг ойртуулахгүй гэсэн дээ? тэгэхээр энэ хүн яг яах гэж орж ирэв ээ? ааааааааааааааа үнэхээр гоё болжээ. дараагийн хэсгээ хурдан оруулаарай, амжилт 🙂 😀 fighting

  9. Тайчих үзүүлбэр л үзүүлүүлж байгаа биз Үбин гэж нэг юм хүн амьтаны бодийг хөдөлгөж явахын оронд манай Намуунаас орос хэл сурмаар юм даа :3

  10. Удахгүй бие биедээ дурлах байх, гэхдээ та энэ өгүүллэгт юу ч болж мэднэ гэсэн болохоор чинь илүү сонирхолтой зүйл хүлээж байгаа шүү :)) амжилт админаа таныг дандаа дэмжиж байна аа 🙂

  11. Бие биедээ дурлах байх, гэхдээ таныг энэ өгүүллэгт юм юм оруулна гэсэн болохоор чинь илүү сонирхолтой зүйл хүлээж байгаа шүү :)) амжилт 🙂

  12. bas hen beee Woobin sain ch hun gej helehed hetsuu muu ch gehed hetsuu ymaa areum sophia 2 zugataj chadah bluu door bdg haalbganaassaa buur holdchij bgam bishvv

  13. Уаа үнэхээр хэлэх үг олдхгүй байна. Гол дүр нь үүбин бгаад ч баярлаж бна. Дүрээ сайн сонгож. София нүдэнд бараг л төсөөлбгдөж бна. Үгмйг сонголт нтр нь үнэхээр тасархай болжээ

  14. Киах энэ яг Жунсог аяа Үбинние Софияад сэтгэл алдарчээ. Таны өгүүүллэг үнэхээр гоё шүү. Дараагийн хэсгийг нь бүр төсөөлчихлөө байна. Аирымаа т.т бөөрийг нь аваад муу хүний үнэргүй панданууд -_-

Сэтгэгдэл бичих