large(3)

ℭΌФҨЯ  

I – 1 

Хэн нэгнийг хүлээж догдолсон, хэн нэгнийг харах гэж яарсан хүмүүс. Анд нөхөд, гэр бүл, амраг хайрттайгаа уулзан учирч дахиж хэзээ ч бие биеэсээ холдохгүй гэсэн шиг чанга тэврэлтүүд, баярын инээмсэглэл мөн санагалзсан нулимс. Магадгүй энэ энгийн газарт л түм буман хүмүүсийн аз жаргал цуглардаг байх. Тэгсэн хэрнээ бүгд л нэг газарлуу яарч байгаа юм шиг хурдхан гэгч нь энэ газраас аз жаргалаа аван гарч одно. Харин энэ дундаас хүлээлгийн танхимд сууж байгаа шаргал үст бүсгүй дээр хүн бүхний харц унана. Тэрээр хэн нэгнийг хүлээж байгаа аятай утасныхаа дэлгэцийг байн байн асаан цагаа харна. Хүйтний улирал болж байгааг ч хэлэх үү бүсгүй хөх өнгийн ороолтоо дээшлүүлэн алгаа хоорондоо үрэн суухдаа хажууханд нь кофены машин байгааг хараад наашаа ирэх замдаа юмыг яаж мэдэхэв гээд бутлуулсан зоосоо гаргаж ирээд кофе авлаа. Халуун уур савсан агаарт замхрахад цаасан аягатай ганц кофе бүсгүйн гарын бага ч атугай дулаацууллаа. Утсаа гаргаж ирэн хэдэн минутын өмнө залгасан дугаарлуу дахин залгахад дуудсан уу үгүй юу тэр дор нь сэтгэлд дотно хоолой утсыг авлаа.

– Ирж байна уу? Би энд мануухай болох нь.

– Тиймээ очиж байна. Энэ хавьд том осол гарсан юм шиг байнаа тэгээд түгжрээд байна удахгүй ээ наанаа хүлээж бай битгий ийш тийшээ яваарай.

– Ганц ч ирж байгаагүй нутагтаа би хаашаа явна гэж. Хурдан ирээ.

Харь орны хэлээр ярин суугаа гадаад бүсгүйг хэн ч харсан харахгүй байхын аргагүй үзэсгэлэн гоо ажээ. Хондлойгоо шүргэсэн урт шаргал үс нүүрнийх нь өмнүүр орж ирэхэд сүмбэн цагаан хуруугаараа үсээ чихнийхээ ардуур хийгээд, тормолзсон цэнхэр нүдээ гарах хаалганы зүг бэлчээн, нимгэн ягаан уруулаа үе үе жимийнэ. Онгоцны буудал өмнөхөө бодвол эзгүйрчээ. Ороолтныхоо үзүүрийг оролдон зүйрмэглэн суухдаа бүсгүй хажууд нь хоёр залуу хүрч ирэн суусныг анзаарсангүй. Хоолойгоо засах эрэгтэй хүний дуунаар цочин хажуу тийш хартал нэг онгоцонд сууж нааш ирсэн зүс таних нутгийнх нь хоёр залуу байлаа. Бүсгүй гайхсан шинжтэй нүдээ томруултал нүдэнд дулаахан өндөр шар залуу <<Онгоц аль түрүүн буучихсан байхад өдийг болтол яваагүй энд юу хийж яваа юм бэ? Тосох хүн чинь ирээгүй байгаа юм уу?>> гэхэд өндөр шарынхаа эсрэг нь гэлтэй намхан бандгар залуу <<Өмнө нь энд ирж байгаагүй гэсэн биздээ?>> гэж асуултаар булж орхилоо. Бүсгүй үл ялиг толгойгоо дохьсонд өндөр шар нь <<Дургүйцэхгүй бол бид чамайг хүргээд өгч болно шүү. Өмнөд Солонгос улс чиний төсөөлж байгаагаас төөрмөөр шүү.>> гэлээ. Бүсгүй

– Хэрэггүй дээ. Одоо манай ажлын хүмүүс ирж яваа.

– Ажил гэж?

– Циркийнхэн.

– Аан аялан тоглолтоор явж байгаа хэрэг үү?

– Тиймээ.

– Бид хоёрт тасалбар илүүчлэх юм байгаа биздээ? хэмээн маасайтлаа инээхэд бүсгүй

– Таньдаг билүү? хэмээн ширүүн харсанд өнөө 2 залуу нэг нэгэнрүүгээ түгдчсэн аястай хараад эвгүй байдалд орсноо ухааран өөрсдийгөө танилцууллаа. Намхан бандгар нь алганыхаа хөлсийг өмдөндөө арчсан болоод << Борис. Борис Георгий>> гэхэд нөгөө залуу нь

– Денис Леонид. Харин авхайн алдарыг?

– София. София Им.

Өөрсдийнхөөс нь тэс ондоо овог хэлсэнд гайхсан хоёр залуу сониучирхсан харцаар бүсгүйрүү хартал

– Аав минь солонгос хүн юмаа. гэж залхсан аятай хариулав.

Хоёр залуу асуусан асуултныхаа хариултыг бататгаж авсан мэт бүсгүйд мэдэгдэхгүйхэн шиг бие биерүүгээ сэжигтэй харлаа.

– За тэгээд бид хоёроор хүргүүлэх юм уу? Очих газраа мэдэж байгаа юм уу?

– Уг нь ч мэднэ л дээ.

– Өөрөө мэддээ. Бүсгүйг хүчлээд яахав.

Бүсгүй энэ хоёр залууд нүүр өгөхгүй гэж бодож байсан ч нэг мэдсэн өөрийнхөө нэр овгийг хүртэл хэлчихсэн байгаадаа гайхаж байлаа. Ирж авна гэсэн хүмүүс нь огт сураггүй байгаа тул хүлээхээс залхсан бүсгүй тэдний машинд дайгдахаар болон хоёр залуугаар ачаа тээшээ бариулаад гарах хаалгыг зүглэлээ. Борис бүсгүйн ачааг машиндаа хийх зуур Денис хажууд нь тамхи уушгилан зогсоно. Бүсгүйн нүдний өнгөтэй хосолсон ороолт харанхуй шөнийн тэрхэн чөлөөнд яг л өдрийн гэгээний зурвас хэсэг мэт цайвалзан үзэгдэнэ. Хөдлөхөд бэлэн болсныг илтгэн Денис шүгэлдэхэд София үг дуугүй ар талын суудалд нь суулаа. Үл таних нутгийн салхи цонхоор орж ирэн үл таних харийн бүсгүйн шаргал үсийг илбэнэ. Очих газрынхаа хаягийг жолоо барин яваа Борист хэлчихээд ядарсандаа хэсэг зуур амсхийсэн байлаа. Амтат зүүднийхээ дараа тэр хаана ирчихсэн байгаагаа ойлгосонгүй. Хүзүүгээ барин урагш хартал Денис бүсгүйн нүүрийг алчуураар даран ухаан алдуулж, нүдийг нь боолоо.  

– Чшшш… үзэсгэлэн гоо минь сайн амарч ав …  чшшш

София хулгайлагджээ. 

*

ЗТ: Оройн мэнд. 🙂  Дахиад нэг шинэ өгүүллэг эхлүүлэхээр боллоо. За энэ “Софиа&#8221; өгүүллэг маань өмнө нь бичигдэж байсан өгүүллэгүүдээс тэс ондоо төрлийн байх болно, юу ч гарч өрнөж болно гэдгийг юун түрүүнд анхааруулж хэлье. Мөн л цааш үргэлжлэх үгүй нь та бүхний хандалт сэтгэгдэлээс шууд шалтгаалах болно. Хэрэв муу байвал цааш үргэлжлүүлэхгүй шууд зогсооно. За тэгээд бүгдээрээ санал бодлоо хэлээрэй 😀 ♥

 

24 thoughts on “ṦΌℙℋℑΛ

  1. Бас л их шинэлэг гоё өгүүллэг бна.Үргэлжлүүлж бичээсэй гэж үнэхээр их хүсч бна шүү ^^

  2. Анхнаасаа л сонирхол бодол татах өнгө аяс… Энэ чинь л ЭТЭРНАЛ-н өнгө аяс төрх шүү дээ. Бүтээл болгон нь шинэлэг, чанартай сэтгэл бодрол шингэсэн нь өгүүлбэр бүрээс нь мэдэрдэг. Нэгэн түүх нэгэн бүтээлийн эхлэлийг уншиж сэтгэлдээ буулгах болгондоо тархиныхаа нэгээхэн хэсэгт өөрийн үргэлжлэлийг туурвихаас өөр аргагүй мэдрэмж төрүүлдэг. Энэ удаад ч тэр. Фик удаан уншаагүй сэтгэлийг дэвтээж байгаад баяртай байна.

  3. Нэрнээсээ авхуулаад сонирхол татсан цааш нь гүйлгэж унших бүрт нэг тийм өөр ертөнцөд ирсэн юм шиг ✌✌

  4. Yaanaaa huurhii min gej odoo yah boloo ufffff iim humuusiig dagaj ywah hereggui2 :/// ghdee daraad bsan bas huleehees zalhsan bhaldaa hmm ystoi sonirholtoi yuma amjilt adminaa draagiin hesegee tesen ydan huleej biy bayrlalaa bas amjilt.

  5. Эээииш эмэгтэй хүмүүс бид ийм л уяхан итгэмтгий ш ёстой нэг балай юмаа. Тэр ажлын хүмүүс нь эрт ирэхгүй гөлийчхөөд 😡😡😡

Сэтгэгдэл бичих