♥ | via Tumblr

﹝You don’t know anything﹞ (Ойрд юм бичээгүй ёстой аймшигтай болсоон ТТ.ТТ)

…: гэхдээ тэрэнд чиний ганцхан бичлэг байгаа гэж бодож байна уу?…

Би: чи юу хэлэх гээд байгаа юм?

…: чи яагаад ойлгохгүй байгаа юм? Тэр чиний бодож байгаа шиг гэнэн цайлган амьтан биш. Тэр чамаас ирсэн өдрөөс эхлээд өдийг хүртэл дагаж мөшгиж дарамталж ирсэн

Би: би чамд миний найз охины талаар хамаагүй битгий ярь гэсэн байхаа!!!

…: БЭК ХЭЁН БИШ!!! ТЭР ЧИНИЙ НАЙЗ ОХИН БИШ. Гуйж байна надад итгэ. Тэр чамайг ашигласан.

Би: надад хамаагүй

…: тэгвэл бусдыг дарамталж байсан ч чамд хамаагүй юу?

Би: юу?

…: чи ганцаараа тэрний гарт орсон хүн гэж бодоо юу? Аргагүйлдээ тэр зальтай амьтан жүжиглэхдээ сайн. Чиний дурласан тэр хичээлээс өөр юм мэдэхгүй, хэнтэй ч найзалж нөхөрлөдөггүй ганцаардмал гунигтай охинд яагаад хүн бүхэн дургүй юм бол гэж бодож үзээгүй юу? Ядаж л тэрнийг чамтай байхад хүмүүс гайхаж хараагүй гэж үү? Тэр яагаад ганцаараа амьдардаг юм бол? Тэр яагаад заавал чамайг сонгосон юм бол?

Би: амаа тат!!!

Өнөөх эмэгтэй халааснаасаа баахан CD гаргаж ирэн миний өмнө шидээд над руу хорсол дүүрэн нүдээр харлаа

Би: энэ юу юм?

…: юу юм гэнээ? Чиний хайртын гайхамшигтай цуглуулга. Он сар өдрийн нямбаалан бичсэн байгаа биз.

Би: би ойлгохгүй байна

…: гуйя Лэе тэрнийг арай өөр талаас нь хараад үз.

Тэрний нүдэндэх уур хилэн гунигаар солигдож нулимс дүүрч эхлэхэд над руу итгэлгүй алхлаа.

…: тэр чиний бодож байгаа шиг хүн биш. Тэр бол аймшигтай хүн.

Би: тэр хэр аймшигтай гэж?

…: тэр өмнө нь ч бас нэг охиныг бичлэгээр дарамталж байсан. Найзуудтайгаа нийлж тэр охины бүх хувцасыг нь тайлж байгаад зодож байгаа бичлэг.

Би: битгий худлаа ярь тэрэнд ямар ч найз байхгүй!

…: тиймээ мэднэ. Одоо тэрэнд ямар ч найз байхгүй. Бүгд сургуулиас хөөгдсөн харин тэр л аавынхаа хөрөнгөний ачаар үлдсэн юм.

Би: чи арай дээр юм зохиож чадсангүй юу!!! Хэён тэр бичлэгээр яах юм? Утгагүй юм ярихаа больж үз!!!

…: яг л чиний адил зугаагаа гаргаж, дарамталж өөрийнхөө нохой болгох гэсэн төдий. Хүн бүхэнд үзүүлнэ гэж сүрдүүлж орой болгон тэрэн рүү бичлэгийн явуулж сүрдүүлдэг байсан. Тэр охинд амиа хорлох ч тэнхэл байгаагүй.

Би: худлаа. Чи яаж мэдэж байгаа юм?

…: үнэндээ тэр охин бол би. *уйлах*

Би: чи гэнээ?

…: Гуйя Лэе тэрэнд битгий итгэ. Хэён намайг дарамталсан шигээ чамайг ч бас зовооно.

Тэрний нулимс зогсохгүй мэт урсахад би дотроо яагаад ч юм айж байлаа. Хэён тийм хүн биш гэж давтсан ч бодлын нөгөө үзүүрт тэрнийг буруутай гэж хэн нэгэн шивнэж байв. Би доошоо тонгойн өнөөх CD-нүүдийг цуглуулан аваад тэрэн рүү шийдэмгий харахыг хичээсэн ч чадсангүй. Тэр өмнөх шигээ нулимстай нүдээрээ над руу гуйн ширтэхэд өрөвдөх сэтгэл төрсөн ч би тэрний нэг ч үгэнд итгэхийг хүссэнгүй.

Би: тэр хэзээ ч намайг дарамталж бас зовоож байгаагүй. Аан бас энэ бичлэгүүд чамд хэрэггүй байх.

Тэрнээс холдон алхаж байхдаа би хэзээ ч сандарч байгаагүйгээрээ сандарч, цээжэнд хурах хар үүлэнд дарагдаж байв. Би ер нь хаашаа ингэтлээ яарч алхаад байгаа юм бэ? Гэрлүү эсвэл тэдний гэр лүү? Тэр ер нь хаана байгаа юм бэ? Толгойд үй түмэн асуулт эргэлдэж тэр дунд би төөрч орхилоо. Алхсаар гэртэй ирэхэд өөрөөсөө өдийг хүртэл асууж байсан асуултны минь хариу сандарч догдолсон байдалтай сууж байв. Тэрнийг хараад уур хүрч хажууд нь сууж байсан ахыг ч тоолгүй чирэн өрөөлүүгээ орлоо.

Хэён: Лэе нөгөө

Би: хаана байсан юм?

Хэён: гэрт

Би: утас чинь хаана байна?

Хэён: тэр юу лдаа

Би: яасан гээчихээ юу?

Хэён: тиймээ

Би: чи надад итгэдэг үү?

Хэён: мэдээж

Би: тэгвэл би чамд итгэх хэрэгтэй юу?

Хэён: хэн нэгэн чамд ямар нэгэн юм хэлээ юу?

Би: юу хэлэх ёстой гэж?

Хэён: хэн ч юу ч гэсэн чи миний талд байх уу?

Би: яагаад? Бидний тохиролцоонд ийм зүйл байхгүй биздээ

Хэён: тохиролцоо гэнээ? Тэр бүхэн дуусч бид жинхэнээсээ эхлэсэн гэж бодсон

Би: тэгээд чи яагаад надаас нуугдаад байгаа юм?

Хэён: би бурурутай болохоор

Би: юунд буруутай гэж? Чи юунаас ингэтлээ айгаад байгаа юм?

Хэён: би хэлж чадахгүй

Би халааснаасаа өнөөх CD-үүдээ гаргаж ирэн тэрний өмнө тавихад тэрний нүд байдгаараа томорсоноо над руу хачин харлаа.

Би: тэгвэл энэний талаар хэлж чадах уу?

Хэён: энэ чиний бодож байгаа шиг юм биш?

Би: тэгээд хэлэлдээ би юу гэж бодох ёстой юм? Эд нар юу юм?

Хэён: юу ч биш

Би: юу ч биш гэнээ? Энд яадаж юу байгаа юм?

Хэён: би хэлж чадахгүй

Би: ийм байхад би чамд яаж итгэх юм

Хэён: гуйя Лэе

Би: тэгээд надад хэлэлдээ. Юу болоод байгааг хэл!!!! Энэ бүхэн ямар учиртай юм? Энэ юун хуурцагууд юм!!!

Хэён: би хэлж чадахгүй гэсэн биздээ!!!

Би: тэгвэл эд нар чинийх мөн үү?

Хэён: Лэе

Би: чинийх мөн үү!!!

Хэён: гуйя!

Би: *орилох* ЭД НАР ЧИНИЙХ МӨН ҮҮ!!!! ЧИ ЭНЭ БҮХ БИЧЛЭГИЙГ ХИЙСЭН ҮҮ!!!

Хэён: миний буруу *уйлах*

Би: яах гэж? Эд нар юунд хэрэгтэй юм?

Хэён: би зүгээр л чиний үйлдэл бүрийг мэдэх гэсэн юм

Би: тэгвэл охидын угаалгын өрөөнд болсон явдалч үнэн байх нь тийм үү?

Сүүлийн асуултыг асууж дуусаагүй байхад тэрний царай хувхай цайж гар нь чичрэн бас л уйлж эхлэлээ.

Хэён: чи яаж?

Би: би өөр юу мэдээгүй байгаа вэ? чи арай тагнуул юм биш биз. Эсвэл мафтай холбогдсон уу?

Хэён: хэн чамд юу гэж хэлсэнийг мэдэхгүй ч!!!!

Би: хэн ч надад юу ч гэж хэлсэн байж болно гэхдээ би чамайг сонсохыг хүссэн чамд итгэхийг хүссэн

Хэён: зүгээр л итгэж болохгүй гэж үү?

Би: чиний юунд итгэх юм? Чи ядаж нэг удаа надад өөрийнхөө талаар хэлж байгаагүй. Нэг удаа чи надад өөрийгөө нээгээгүй байхад би хоосон хаалга тогшоод яах юм? Нэг ч удаа чи надад үнэн хэлж байгаагүй

Хэён: миний буруу

Би: ХАРААЛ ИД!!!! МИНИЙ БУРУУ ГЭХЭЭ БОЛЬ

Хэён: би үүнээс өөр юу ч хэлж чадахгүй *уйлах*

Би: тэгвэл хамгийн сүүлийн асуулт чи надад хайртайдаа энэ бүхнийг хийсэн үү? Эсвэл …

Хэён: уучлаарай *уйлах*

Би: тиймээ юу юунд ингэтлээ найдсан юм бол. Хайр гэж байхгүй. Солонго ч гэж байхгүй.

Хэён: үгүйэ

Би: юу үгүй гэж. Ядаж чиний нэр чинь үнэн байгаад баярлалаа. Эсвэл би дахиад л андуурч байна уу?

Тэр над руу өршөөл ирэн дөхөхөд би тэрнийг улам их үзэн ядаж, өөрийн эрхгүй шүд зууж байв. Эцэст нь тэр миний гарнаас атгахад хурдан би гараа татан тэрэн рүү надад битгий хүр хэмээн чангаар хашгирлаа. Тэр над руу айдас дүүрэн нүдээр харахад нулимс нь эрүүг нь даган урслаа. Би энд байхыг хүсэхгүй байна. Уурандаа багтарч, хоронд идэгдсэн толгой минь дахиад л аймшигтай өвдөхөд би эрүүл ухаантай байгаад байж чадсангүй. Би шууд л тэндээс зугтаан гарахад ах хаанаас ч гараад ирсэн юм бүү мэд намайг зогсоон цамцнаас зуурч эхлэлээ.

Би: намайг тайван орхи

Ах: чи буруугаар ойлгоод байна

Би: хаххахаха та нар бүгд солиотой амьтад

Ах: чи тэрэнд ингэж хандаж болохгүй

Би: би тэрэнд яаж хандсан гэж? Би юуг буруу хийсэн юм?

Ах: Лэе битгий зөрүүдлээд бай

Би: миний яах танд хамаагүй, наад бузар гараа надаас ав!!!

Ах: чи яачихаад байгаа юм?

Би: би ийм л байсан. Тэр охины үхтлээ орилохыг сонссон хүн ингэж асууж байх ч гэж. Та мартчихаа юу? эсвэл хайрт Хэён дээр чинь дахиад үзүүлэх үү? Та ч гэсэн нүдээ хужирлаад ав

Ингэж хэлэхэд тэр уруулд цус амтагттал чанга цохилоо. Цусаа арчин эргэн тэрэн рүү харахад тэр байдгаараа улайж уурандаа савалзах зүрхэндээ дийлдэн амьсгаадан зогсож байв.

Би: нэг мөсөн алчихаач. *инээх*

Ах: чамайг алсан ч багадна биз. Муу адгийн новш

Би: тиймээ би адгийн новш л байсан. Үргэлж тийм байх болно

Одоо тэр ч надад саад болохгүй!!! Хар хурдаараа гэрээс гарч зүг чиггүй мэт алхаж эхлэлээ. Толгой өвдөж нүд эрээлжилж хамгийн ихээр цээж хүндүүрлэж байна. Тэр надад хайргүй гэж бодхоор аймшигтай санагдаж хоолой зангирна. Эцэст нь би яван явсаар өөрийгөө сатааруулж болох газраа ирлээ. Сандал татан ширээний ард суухад юу ч хэлж амжаагүй байхад урд хундагатай архи ирлээ.

…: би дайлж байгаа юм

Би: баярлалаа гэхдээ надад илүү хатуу юм хэрэгтэй байна.

…: юу ч гэсэн урдахаа уучих

Тэрний хэлсэнээр өнөөх архийг нэг амьсгаагаар ууж байхад бармен дараагийнхаа архийг хундаглаж байлаа. Ээлж дараалан уусаар толгойн өвчин намдаж нүдэндэх оч арилан эргэн тойрон бүрэлзэж эхлэлээ. Тэгсэн ч гэсэн энэ бүхэн мананг хэзээ ч гүйцэхгүй. Одоо хүсч байгаа зүйл бол манан л байна. Хичнээн их уусныг мэдэхгүй ч би бараг л манан дунд байлаа юуг ч мэдрэхгүй, юу ч сонсохгүй цаг хугацаа ч надад хамаагүй байлаа. Нэг өглөө сэрэхэд толгой аймшигтай өвдөж арай хийн босон буудлын өрөөгөөр нэг хөглөрөх шил дундаас архитайг нь ялгах гэж зовлоо. Бүгд хов хоосон арай дундуур байсныг нь эцсийн дусал хүртэл нь уугаад газар луу чулуудлаа. Дахиад л цээж хөндүүрлэж тэрний уучлаарай гэх зураглал нүдэнд тодроно. Өөрийнхөө ийм азгүйд уур хүрч өвдөлт дотор зурахад гарт тааралдсан бүхнээ шидсэний эцэст амьсгаадан газар сөхрөн суулаа. Буудлын өрөөний хаалга онгойж хэн нэгэн орж ирэхэд ч би доошоогой тонгойн суусаар байлаа.

Ах: Лэе

Би: зайл!!!

Ах: би байсан юм. Тэрнийг би бичлэг хийлгэсэн юм…

71 thoughts on “[+] ✡PHONY II✡﹝13-р хэсэг﹞

  1. админаа ингэж хэлхийг хүсэхгүй л бна л даа гэхдээ арай л удаад бган бишүү……. уншигчид чинь зөндөө л тэвчлээ хүлээлээ дараагийн хэсгээ оруулахгүй юмуу Т.Т

Сэтгэгдэл бичих