Lay

You don’t know anything﹞

Хэён: ийм хурдан ирчихэж байгаа юм уу?

Би: нойрмог гүнж минь өрөөндөө орж унт. -.-

Хэён: бид нэг өрөөнд орж болохгүй л байхдаа *малийх*

Би: чи солиотой юм уу? О.о

Хэён: за тоглож байхад чинь юун сүртэй юм :3

 

Тэрэнтэй хамт орой галын наадам үзэж, хоол идэхдээ хүртэл хамт байсан ч тийм их юм ярьсангүй. Тэр ч бас над шиг ганцаардмал амьтан бололтой найз гэж ирэх хүн байхгүй, хажуугаар зөрөхдөө хэн ч мэндэлсэнгүй. Магадгүй хэтэрхий ганцаардсандаа болоод өөр шигээ нэгнийг сонгосон байх. Тэрнийг өрөөнд нь хүргэж өгөн орохыг нь хүлээх хооронд охидууд тэрэн рүү яагаад ч юм сайнаар лав харсангүй тэр ч энэ бүхэн дассан мэт хачин царайлж дурамчхан өрөөндөө орлоо. Тэрэнд ч бас бусад хүмүүс дургүй байх нь тиймээ яг над шиг юм байна. Эхний өдөр ингээд л болоо гэж бодон хурдан энэ бүхнийг дуусгахыг хүсч маргаашийг хүлээн өрөөндөө хэвтлээ. Хамт нэг өрөөнд орсон залуус хоорондоо инээлдэж нэг юмны талаар байн байн ярьсаар багш гэрлээ унтраа гэж дохио өгсөнөөс хэдэн минутын дараа бүгд гарч одлоо. Тэд ч өнөө орой ирэхгүй нь бололтой. Орон дотроо хөрвөөн өөртөө болоод байгаа гайтай зүйлийн талаар дахиад л бодлоо. Би ер нь зөв юм хийгээд байна уу эсвэл буруу юу? Үргэлжлүүлэн хэвтэж чадсангүй цээж эсвэл гэдэс хавьцаа өвдөөгүй хирнээ нэг л сонин мэдрэмж төрж, яагаад ч би унтаж чадсангүй. Хөшиг нээн цонхоор харан яах хэрэгтэйгээ бодож байхад хуучны дурсамж намайг хөглөж эхлэлээ.

Аав: Лэе! Аав нь ирлээ. Миний хүү…

Толгой дотор үүл нүүж, нүдэнд хязгааргүй манан үргэлжилнэ. Инээмээр ч юм шиг эсвэл дуулмаар бүх бие хөнгөрч, сэтгэл нэг л тайван. Удалгүй өмнө минь гэрэлт цох нисч байгаа мэт л өнгө өнгийн бяцхан гэрэл анивчиж, би хаана байсан хаана байгаа хаашаа явах бүх зүйлийг умартан өнөөх гэрэл рүү дөхлөө.

Аав: чи ойрд нэг л сонин байна…

Би: танд хамаагүй!

Гэрэл улам бүр тодорсоор энэ бүх тайвширал байхгүй бол галзуурах шахаж судсаар гүйх тэр гэрлийг нүдэнд харагдахаас өмнө би тамд амьдрана. Толгойдох манан арилах бүрт дахиад л би үүнийг хүснэ.

Ах: юу болоод байгааг хэлэхгүй юм уу? Чи ойрд хаагуур яваад байгаа юм?

Би: хэзээ намайг ингэтлээ анхаардаг болчихоов очиж тэр эрэгчинээ эрхлүүл

Ах: Лэе!!!!

Би: Лэе Лэе Лэе!!!!!! Тэр Лэе чинь үхчихсэн. *орилох*

Ах: Миний чамд өгсөн хадгаламжийн дэвтэр хаана байна?

Би: хараал идсэн тэр мөнгөө аваад миний амьдралаас зайлаад өг!!!!

Нүд бүрэлзэж хорвоо хурдтайгаар эргэнэ. Эргэлдсээр эргэлдсээр бүх зүйл хурдан өрнөж, цаг хугацааг хэн нэгэн гүйлгээд байгаа юм шиг л өнгөрч одно. Дахин эргэлдсээр улам хурдан эргэсээр, одоо энэ бүхэн миний хяналтнаас гарч тойрог зогсолтгүй эргэсээр байна. Эргэсээр эргэсээр нүдэнд ч харагдах юмгүй боллоо. Дахин нэг удаа нээхэд бүх зүйл зогсож би араатан болоод хувирчихаж

……: Гуйя битгий!!! *уйлах* битгий…

Ах: БОЛИОЧ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Хэён: Лэе!!! Автобус зогсчихлоо

Би: айн?

Хэён: намайг хүргээд өг.

Би: үгүйэ эрт очино гээд хэлчихсэн шууд явахгүй бол болохгүй

Хэён: эээ нэг мөсөн намайг хүргэж өгөхдээ манай гэрийг мэдээд авчих дараа төөрөхгүй амар шт

Би: чадахгүй гээд байна ойлгохгүй байна уу?

Хэён: чи намайг гомдоох тоолондоо тэврээд үнсэх ёстойгоо мэдэж байгаа биз!!!

Би: заза ойлголоо явцгаая

Хэён: үгүйэ хэтэрхий оройтсон би аль хэдийн гомдчихсон

Би: гомдоогүй л байна штээ. Тэглээч энд зөндөө хүүхдүүд байна. Өмнөх шигээ байдалд ормоор байна уу?

Хэён: хамаагүйэ алив хурдал

Би: би танихгүй хүнээ…

Хэён: би чамайг хүлээгээд л байна шүү!!!

Би: ахххх ёстой нэг.

Ийш тийшээ харж хэр олон хүн байгааг харахаас ч айж байна. Тэрэн рүү ойртоход нэг л болж өгсөнгүй хөндий бөгөөд болхи хөдөлсөөр тэрнийг тэврэн хэр удаан ингэж зогсохоо бодож байтал тэр намайг эргүүлэн чанга тэврэхэд бага зэрэг доошлон тэрний үсийг арагш болгон хацар доошоо тонгойн тэрний хацар дээр үнслээ.

Тэр гэрлүүгээ алхах замдаа гараараа оролдон, өнөөх нээлттэй хүн салхинд хийссэн мэт л дуугүй явлаа. Ийм байдалтай хорин минут явсны эцэст тэр зогсон гурван давхар сүрлэг том хашаатай сууцийн өмнө ирээд

Хэён: ирчихлээ

Би: за ордоо

Хэён: маргааш ирж авахаа мэдэж байгаа биздээ

Би: долоо гучид энд хүлээж байя

Хэён: за

Тэр гэртээ орсонгүй би нэг санаа алдан эргэж харан алхахад ч тэдний хаалга дугарсангүй. Ер нь тэр орно уу байна уу надад хамаагүй хийх ёстойгоо хийсэн одоо очиж эрүү шүүлтэндээ орох минь.

Хэён: *орилох* Лэе!!!

Алхаж байсанаа зогсон тэрэн рүү эргэж харахад тэрний царай тийм ч тод биш байсан ч гунигтай байгааг нь эндээс ч мэдэрч байлаа.

Хэён: уучлаарай

Би: гэртээ ор!!!

 

Сэрүүлэг дугарахад дургүй хүрч яагаад заавал би гэж тэрнийг хараасаар сэрлээ. Уур хүрэн ороо хамаг чадлаараа цохин тонгочиж тонгочиж нэг юм нойроо харамлан байж бослоо. Нүүр гараа угаан өрөөнөөс гарахад тэр хоёр сүнс сүүдэр харсан амьтад шиг гайхан харцгаав.

Ах: чи чинь юу болоод ийм эрт сэрчихсэн явж байгаа юм? Өчигдөр л ядарсанаа гайхаад хүнтэй ч юм ярихгүй шууд унтчихаад

Би:дуугүй бай тэртээ тэргүй сэрчихсэн юмыг юуг нь асуудаг юм

Ах: арай чи?

Би: та буруу зүйл бодож байгаа болохоор эртхэн үгүй гээд хэлчихье.

Ах:тэгвэл

Би: үгүй гээд байна.

Өглөөний цай уухаар ширээнд суухдаа тэрнээс асуух үгүйгээ бодон гараа атган байж арай хийн ам нээлээ

Би:нөгөө…

Ах: цалин буугаагүй болохоор мөнгө байхгүй

Би: битгий мэдэхгүй байж хоосон таамаг дэвшүүлж бай гэж хэлдэг байхаа

Ах: ийм эрт сэрчихээд арай хичээлээ таслах гэж байгаа юм биш биздээ

…:Эхлээд юу гэхийн сонс л доо

Ах: за тэгээд би буруу юм хэлээд байгаа юм бол дүлэгнээд байлгүй хурдан асуу л даа

Би: харин ангид нэг сонин яриа гараад байх юм

Ах:юу юм намайг мэдээгүй байхад цуу яриа гардаггүй юм даа

Би:айн?

…: учир нь танай ах л хов жив тараадаг байхгүй юу!

Ах:эээе үгүйдээ би чинь намблаг буурь суурьтай юун хов жив

…:тиим штээ ийм мундаг буурь суурьтай…

Тэд нэг нэгэн рүүгээ инээсхийн харж өнөөх нь ахын үсийг янзлаж байхийг харахад хэдийн энэ бүхэнд дасчихаж

Би: *хоолойгоо засах* би уг нь юм асуух гэж байсан юмсан.

Ах:за тэгээд ямар яриа юм айн хэлэл дээ юу юм бэ? хурдан хэл. Бүр догдолчихлоо. Муу золигнууд надаас нууцаар юу ярьдаг байнаа хихихи

…: Би ч хүн танихдаа муу юмаа *санаа алдах*

Би:харин өмнө охидын угаалгын өрөөнд…

Ах: аан нөгөө бичлэг үү? тэр чинь ёстой балай юм болсон. Хүүхдүүд яаж тийм юм хийж чаддаг байнаа. Бүр үнэхээр аймар гэхдээ ч бол сандаг л санаа л даа.

…: ямар бичлэг? Нөгөө аймар чиний сүр бадруулаад байдаг уу?

Би:та хүртэл мэддэг юм уу?

…: ах чинь хэдэн өдөр ярьсан гэж бодож байна зүүдэндээ хүртэл шулагнасан бурхан минь үнэхээр аймшигтай. Ахлах сургуулийн уулзалтан дээр манай сургуульд ийм юм болоод гээд хамаг амьтанд ярьсан.

Би:бүх хүн мэдсэн байхнээ. Аааашшшшш. Та ямар задгай амтай юм бэ!!!!!

Ах:заза өнгөрсөн юм штээ хихихи

Би:та нээрээ ёоооох

Ах:чи чинь өнөөдөр яагаа вэ? нойтон зүүд зүүдлээ юу?

…: Жэжүүн!!!!

Ах:яав яг ийм насан дээр л зүүдлэдэг биз дээ

Би: та арай өөрийг зүүдлэсэн байхдаа

Ах:өөшш чи муу

…: битгий хар өглөөгүүр уурла лдаа

Ах: нааш ир чи муу юу гэнээ!

Тэрнийг үсчин дайрахад холдон өөрийгөө гэмтээхээс нь өмнө ширээнээс бослоо.

Би: би түрүүлээд явлаа

Ах: нэг л биш байна энэ одоо арай?

…: чи минь дээ! Чи буруу юм бодож байгаа болохоор одоо зүгээр хоолоо ид!!!

Гэрээс гаран хурдан алхаж багтарсандаа болоод хажуу айлын шуудангийн хайрцагийг өшиглөлөө.

Би: Бэк Хэён чамайг ёстой нэг!!!!!!!!!!!!!!!!!! *орилох* чи юу хүслээ тиймээ хийгээд өгье. Найз банди бол гэлүү чи над шиг хүн сонгосондоо харамсана даа!!!!

Тэгэхээр яасан байхнав ах нь Жэжүүн байх нь харин нөгөөх нь хэн бол?
image

57 thoughts on “✡PHONY II✡﹝3-р хэсэг﹞

  1. Баярлалаа . . . богинохон юмаа ТT_ТТ . . . дараагийн хэсгийг нь хурдан оруулвал гоё л байна

  2. хальт яайо гарна гээд байсан арай энэ ахтай нь хамт байгаа хайрт нь эрэгтэй хүн O.O би арай л аймар төсөөлөөд байгаан болуу -_-

  3. Бүр сонирхол хөдлөхөд байж сууж чадахгүйнээ нөгөөх нь хэн бол Лэй Хэён 2 цаашдаа яах бол гээд бүр бодогдоод байх юм

    1. Энэ нь нэгтэй нь ямар ч холбоогүй дахиад шинэ мэхлэлт эхлэж байна. Дахиад нэг уншаад үзээрэй 😉

  4. woow jaejoong ysan sxn dur garaad irwee xxa :3 nuguu xun n xen bol yoo bur sonirxol tataclaa
    heyoung bayn ailiin oxin tgsennmurtluu nz bxgui showdor xuuxd gjuu mnii taamag zuwuu xxa :)))
    ymartaich unexeer goy boljee bayrlalaaa :)) ❤

  5. Лэе чи надад хайртай болж болохгүй юу ?! Би ганцаардаж бас шаналж байна . Чи энэ бүхнийг ойлгох болоогүй юу ?! Энэ бүхэн мэхлэлт байсан ч чи надад хэзээ нэгэн өдөр дасаад надад хайртай болно биз дэ ?! Лэе чи намайг энэ ганцаардал байдлаас хурдан гаргаад өгөөч

  6. boginohoonnn? harin hurdan oruulaad l boginohon bolood bgan bishuu? eswel 2 eswel 4 honogiin daraa oruulwal arai urt boloh l blguidee!!! oilgohui bnaa yaj unshsan bolood oilgohgui bgan? oilgomjgui bwal unshihaa l bolichihoochdee unsh gej guisan bishdee ymar. so so humuus bhiinmaa codetoi uguulleguudee guij unshaad suuj bna biz -_-

    1. харин тийм админ маань өгүүллэгүүдээ удаахгүй оруулж байхад бид нар ингэж хэлж болохгүй шдээ -_-

    1. CHangmin bolohgueeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee tgl bi yg uheh bhaa >.< :p

  7. Админаа би нэг юм гуйя. Битгий л Жэжүний хосыг Чанмин, Yunho 2-ын нэг нь болгоорой гуййййяя
    Жэжүн гэнгүүт шууд л тийм юм бодогдлоошд.
    Лэе Хэёон 2-ын үйлдэл их эгдүүтэй юмаа. Цаашаа юу болох нь улам сонирхол татаж байна. Амжилт!

  8. Haha zaza ugaasasa 1,2t ni setgegdel uldeh gesen ch ali hedein hojimdchihoj:)) daraa daraachiihaas ni setgegdlee tasraltgui bichnee:)) Sonirholtoi yumaa:) Phony neg deeree Kris Arim 2gardag daa.. Ter 2iin surguulitain yag adilhan surguuli yumuu te? Bodwol ter 2 tugschihuud daraachiin bichleg hiij surduuldweg ni ehlej bn xaxa:)) Layiin ah ni tiim bdgiin bj. Harin lay uruu? Bas ter heyon ni ch bas ah ni tiim gdgiig mdched lay tim bh bolomj undur gdgig mededgun bhdaa:)) Ahiih ni nuguuduh ni hen be?? Xaxa gai bolj …… bolj taarnaa:))) yag medej bn xaxa. Za ingeed bi neg setgegdel bichchiheeree nurshchidiimaa oilgooroi:P Teged taniig zalhaagaad yahav.. Daraachiin hesgee phony 1 shingee hurdan bas urt urt oruulj baigaarai:) Medeej ta chine uuruu ajil amidraltai hun zavara l orulj bga.. Gehdee bolomjoro hurdan oruularai tesj chadq amia horlochij magadgu shu xaxa:))) Tegeed bas +hesgee hurdan oruulaarai geshsh:)) Iim dontoi te. Phony 2iig ehlulsend bayrllaa bas amjilt husye!!;)

  9. Say l unshij duuslaa. Bi bainga hotsorhiimaa. 1, 2-t bichij uzhiimsan :3 Za Lay-iin ah aimar taalagdaj bna shuu gesh. Tegeed Jaejoong-iin nogoo naiz zaluu ni yanaa yamar evgui yum be 😀 Za ter nogoo hun ni Yunho baihaa ^^ Ter 2-iig holbodog bas rumoruud baidag bolhoor tegj sanagdlaa. Azusa N uuchlaarai. Yunho l baij taaraad baina daa. Gehdee bi medehgui l dee hehe.

  10. waaaaaw orj irkv bj bjagad orj irsen chn hdn sar hvlesen yumaa olood nvd o.o im bolod shvls ntr goijod mah harsan chono shg boldog bnashd 😀 aimar goe bna hvvhvv mini bias waxaxaxa heterhi bayarlaad bnaaa xaxa daraagn hesgig tesen yadan hvlenem bi :3 amjilt

  11. ахххх лэе-ийн талаас бга болхоор сэтгэгдэл аймо өндөр бнааа саак :*** дараагийн хэсгээ тэсэн ядан хүлээж байя :)))

  12. Ааа жэйжүүн <333333 саак заоуу шүү нөгөөдөх нь юучон бж таархуудээ :3333 ххи гое болжэамжилт 😉

  13. Хар тамхи??? Тэр өмнө нь хар тамхи хэрэглэдэг байсан юм уу??? Яагаад юунаас болоод тийм зүйл хэрэглэж эргэн тойрон дохь хүмүүсээ мартаж, зовоож, өөрийгөө ч хүртэл мартахад хүргэсэн юм бол??? Тэр яагаад араатан болж хувирсан юм бол??? Тэр гуйя битгий гээд уйлан хашгирсан хүн хэн юм бол??? Ямар нэгэн шалтгаан, асуудал байсан болоод л тэр тийм зүйл хийсэн байх. Яагаад өөрийгөө аль хэдийн үхсэн гэсэн юм бол??? Бас л нэг учир шалтгаан байна тийм үү??? Өмнө нь ах нь хэлэхдээ “тэр үед ээжийн царай нүдэнд чинь харагдаагүй юу&#8221; гэсэн. Магадгүй ээжтэй нь холбоотой юм болов уу??? За Лэе нэг иймэрхүү. Харин нөгөө охин Хэён??? Тэр яг хэн юм бэ??? Хүргүүлсэн газар нь яг түүний гэр мөн юм болов уу??? Нэг л биш юм шиг л, түүнийг хуураад байгаа ч юм уу эсвэл сориод байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрөөд байх юм. Нэг л сэжигтэй, нууцлаг байна даа. Хэён ч их сонирхол татаж байна шүү. Хэхэхэ ах нь Жэжүүн юм уу??? Тэгвэл нөгөөх нь Yunho??? Yamashita Tomohisa??? Өөр хэн болох уу??? Хэхэхэ Жэжүүн их эгдүүтэй юм аа. Надаас нууцаар юу ярьдаг байна аа хихихи гээд л. Нөгөөх нь бас их ухаалаг бололтой. Бие биедээ их сайн бололтой. Зүгээрээ би ийм хүмүүсийг ойлгож, тайвнаар хүлээж авахыг хичээдэг. Хэхэхэ за тэгээд амжилт Jane ^^ олон олон асуултын тэмдэгтэй үлдээж байгаад баярлалаа. Ингэх тусам улам л сонирхол хөдлөөд байх юм. Дахиад амжилт ^^

Сэтгэгдэл бичих