large

Тэргэл сар ба Тэнүүлч од

Луан: би чамайг мэдэж байгаа гэж бодсон

Би: үгүй ээ

Өрөө нам гүм байсан ч би дотроо шатаж буй зүрхнийхээ хэмнэлээр орилж байлаа. Тэвчихгүй байх!!! хэдий өөрийгөө биш гэдгийг мэдэж байсан ч өөр нэгнийг аль хэдийн олсон гэдгийн мэдэж байсан ч ийм ойрхон байсан гэдгийн мэдсэнгүй тэр бүү хэл Сүжон гэхээр тэвчихгүй нь тэр үргэлж намайг зовоох ёстой юм байх даа хуучин сургуульд үргэлж л дээрлэхэж дарамтална арай гэж салаад энд ирэхээр араас дагаж ирчээд хачиг шиг наалдчаад одоо бүр хайртай хүний минь цорын ганц эрдэнэ гэнэ ээ бурхан тэрэнд миний эсрэг шившлэг хийчихсэн юм биш биздээ!!! Эсвэл тэрний биенд намайг дарангуйлах ёстой чөтгөр шүглэчихсэн юм болов уу? Тэрний үйлдэл бүр намайг эсэргүйцэж миний бүхнийг булаадаг юм бэ? Шударга бус байна… Бодолдоо тэнүүчилж  ухаан минь самрахдаа тэрнийг налан уйлж суугаагаа мэдсэнгүй. Хэр их хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй. Одоо юу ч хийж чадахгүй юм шиг байна. Үг хэлэхийг хүссэнч шаналал минь хоолой дээр тээглэж орилохыг хүссэн ч тэнхэл минь барагджээ.

Би: би юу хийх хэрэгтэй вэ?  Хэдийн бодолдоо туйлдсан бие минь сульдаж хоолой ч гарсангүй

Луан: одоо хэдийн оройтсон чи юу ч хийгээд нэмэргүй

Тэр намайг улам чангэ тэврээд мөрөн дээр минь  зөөлхөн хэд цохисоноо

Луан: гэхдээ тэр чамайг орхиогүй л байгаа биздээ

Би: гэхдээ…

Гэнэт хаалга онгойж нүд нь үл ялиг сүүмийсэн Сэүн орж ирээд учир зүггүй намайг тэврээд

Сэүн: та хоёр энд тэврэлдэж суухад би тэнд…  би ийм хатуу хүн биш та нар яагаад намайг муу хүн болгоод байгаа юм *уйлах* тиймээ Сүг Ён би муу хүн биш тэ?

Луан: *шивнэх* согтчиж

Би: *толгой дохих*

Сэүн: хөөе Сүг Ён маргааш бөөнөөрөө сайхан зугаалгаар явья

Би: маргааш гэнээ?

Сэүн: мхм ойрхон амралтын газар очьё би сайн хүн болохоор та нарыг дайлья

Би: би маргааш чадахгүй байхаа

Сэүн: тэгвэл би гомдоно шүү!!! -_-

Би: гомдооч дээ тэгээд… чи тэртэй тэргүй сайн хүн

Сэүн дахиад намайг налж унах гэхэд Луан урдуур орон тэрнийг тэврээд намайг гар хэмээн даллаа. Ард Сэүн уйлсаар хоцорлоо

Сэүн: ингээд сайн хүн болох гэхээр бүгд зугатаад байна штээ *уйлах*

Би өрөөнөөс гаран өмнө нь юу хийж байснаа үргэлжлүүлэхээр гал тогоо руу орлоо. Аяга таваг угаачихсан ширээ цэвэрлэчихэж.

Чанёл: би дуусгачихсан болхоор санаа зоволтгүй ээ ^^

Би: сайн хүүхэд

Чанёл: Сэүнээс хол байгаарай

Би: ямар байдалтай байгааг нь харсаан

Би буйдан дээр суун өөдөөс цоо ширтэх тэрнийг ажралгүй удирдлага аван дүрс нь хий харагдах зурагтын суваг солин өөрийгөө бага ч гэсэн сатаарууллаа

Дахиал бүгд нам гүм уг нь өглөө сайхан эхлэсэн юмсан. Үгүй анхнаасаа л түгшүүртэй эхлэсэн ийм юм болно гэдгийг мэдэрсэн юм байхдаа. Өөрийн эрхгүй санаа алдаж дахиал бодолдоо автан Сүжонийг ч Кай-г ч харахад хэцүү байна явдаг ч юм билүү. Бодлодоо дахиад л төөрчихсөн намайг Сэүний муухай орилох чимээ сэрээж өөрийн эрхгүй цочихсхийн өндийлөө.

Сэүний харц улам л ширүүн болчихож Луан хажууд нь гөлөг шиг нь л дагаж явна. Сэүн хоолойгоо засаад яг зурагтны өмнө очоод

Сэүн: бүгдээрээ маргааш зугаалгаар явна ойлгосон уу?

Би: би чадахгүй гэж хэлээ биздээ

Сэүн: хөөш Чуй Сүг Ён!!!

Чанёл: *шивнэх* согтуу байхад нь үгэнд нь ороо маргааш наадах чинь юу ч санахгүй!!!

Би: заза явья явья

Сэүн: хөөе бүдүүнээ өнөөдөр би сайхан ааштай байгаа болохоор чи ч гэсэн явна мэдүү!!!

Сүжон: үгүй гэж хэлнэ гэж бодсон уу? Харин ч би явахгүй бол өөр хэн явах юм

Сэүн: Кай!!!

Кай: би явнаа

Сэүн: Ёол!!!

Ёол: явж л таараа шт чи даах юм чинь

Луан: за Сэүн бүгд л явна гэж байна штээ одоо унт за

Сэүн: заза сайн хүүхдүүд!!!

Луан: за одоо унт

Сэүн: *ширүүн царай* хөөш!!!

Чанёл: бас яачихваа???

Сэүн: миний орноос босцгоо!!!

Кай: өө нээрээ тийм лдээ бүгдээрээ босоорой манай ханхүү унтах гэж байна

Сэүн: хөөш царайлаг ханхүү шүү!!!

Кай: тиймээ царайлаг ханхүү унтах гэж байна

Бид бүгдийг бостол Сэүн оцойгоод доошоо харан хэвтээд өглөө дээрээс нь юм нөмрүүлэхийн завдалгүй хөөрхий минь унтаад өгвөө гэж.

Луан: ёоох ингэж нэг санаа амрах гэж

Би: заза би явлаа

Кай: би хүргээд өгье

Би: хэрэггүй ээ ганцаараа явчихна

Кай: үгүй чамтай ярих ч юм байна бас гадаа салхилмаар байна

Сүжон: заза би ч бас явлаа

Би: Кай чи гадуур салхилангаа Сүжонийг дөхүүлээд өгчинө биз би харин ганцаараа явлаа

Кай: Сүг Ён!!!

Би: заза явлаа баяртай Луан Ёол сайхан амраарай

Ёол: би хүргээд өгөх үү?

Би: яах юм бэ? Зүгээр

Би тэндээс хурдхан шиг гарч одлоо хаалга хаахтай зэрэгцэн Сүжон Кай-н гарнаас сугадаж худлаа маяглан инээх нь дуулдлаа. Би дахиад тэвчихгүй нь хэзээ ч ингэж зүрх өвдөж байгаагүй. Эрикийг өөр эмэгтэйтэй инээлдэн суухыг харахад ч Кай-г ор сураггүй алга болоход ч тэрнийг намайг танихгүй царайлахад ч ингэж өвдөж байгаагүй өмнөх өвдөлт бүхэн энэний хажууд хүүхдийн тоглоом мэт, зүгээр л надад энэ өвдөлтийн амтаас хэдэн мянга дахин бага дозоор өгч байсан юм шиг л даажигнан хатгуулна. Харин нэг л өдөр жинхэнэ өвдөлт ямар байдгыг ойлгууллаа. Бүх зүйл зүгээр л нүдээ анихад шийдэгдчихсэн байгаасаа гэж хүснэ. Нүдээ аниад гурав тооллоо бүгд яг хэвэндэээ. Хүйтэн харанхуй гудамж ганцаараа гиюүрэх надаас өөр хүнгүй уртаас урт зам намайг тосно. Алхаж байтал өнөөх од нүдэнд туслаа өдөрхөн жаргалтай нь аргагүй зурсан тэр од. Нулимс тогтохгүй урсаж яагаад би тэрнээс зуурч болохгүй гэж яагаад тэрнийг тавьж явуулах ёстой гэж бодлоо. Сүжонтой заавал нийлэх албагүй тэр ганцаараа наалдаж чаддаг нь биш би ч бас наалдаж чадна. Гэхдээ л дотор тайвширсангүй гэртээ дайвсаар орж иртэл ээж намайг гайхан харна

Ээж: хаагуур явж байгаад ирж байгаа юм?

Би:………………………………………

Ээж: хөөе би чамаас юм асууж байна!

Би: ирж л байгаа биздээ алга болчихоогүй л бол ямар хамаатай юм!

Ээж: О.о энэ хүүхэд чинь бүр толгой дээр гарахнээ. Ён гэж бас нэг сэлтийсэн амьтан нэг залуу дагуулаал гүйгээд байгаа сурагтай нэг л өдөр гэдсээ чирээд ирэх вий бас юу гэлээ сүй тавина ч гэл үү? Нэг ч удаа харж байгаагүй хүнд юунд нь итгэж охиноо өгнө гэж бодсон юм болоо?

Би: ээжээ би ядраад байна

Ээж: би чамтай юм ярьж байна

Би: та хоёр хэзээ буцах юм?

Ээж: бид хоёр гэртэй хүссэн цагтаа байж болно хүссэн үедээ явж болно чи чинь одоо бүр хөөгөөд байгаа юм уу?

Би: үгүй ээ миний дарамт хэзээ дуусахыг л мэдмээр байна

Ээж: хөгшөөн энэ хүүхдийн юу ярьж байгааг нэг сонсдоо гэсээр шилэн хүзүүгээ барин зурагт мэлрэн суух аавын хажууд гомдолтой нь аргагүй суулаа. Би тэднийг тоосонгүй өрөөндөө орон хаалга саваад тэр чигтэй газар хаалгаа налан суулаа. Би яах ёстой вэ? Би тэрнийг зүгээр л Сүжонд өгч чадахгүй!!!

Зүүдэн дунд утасны ая орж нүдэнд харагдаж байсан бүхэн замхарлаа. Нүдээ нухан утасаа хайн тэнтчин байхад арай хийж станц минь гарт баригдав.

Би: байна уу? *нойрмоглох*

???: хөөе Чуй Сүг Ён яг одоо босоод наад өгзгөө чирээд гэрийнхээ гадаа гараад ир!!

Би: хэн бэ?

???: Сэүн !!! чам руу надаас өөр хэн залгадаг юм…

Би: бас яасан бэ? Ядаргаа минь

Сэүн: чи амралтанд явна гэж амласан биздээ

Би: чи согтуу байсан биздээ

Сэүн: уучлаарай хонгор минь би таван шилээс наашаа манарч ч үзээгүй хүн

Би: паах чи тэгээд жүжиглээд байсан юм уу?

Сэүн: нөгөө хэддээ битгий хэлээрэй за хурдан гараад ир нөгөө хэд бид хоёрыг хүлээгээд тэндээ ялзарч байгаа биз

Би: одоо юу?

Сэүн: дайрч орохоос минь өмнө гарч ирээрэй дээ!!!

Би: заза одоохон

Би үүргэвчээ гарган ойр зуурын хэрэгтэй юмаа чихээд малгайтаа цамц жинсэн өмд өмсөөд үсээ нэг самнасан болоод гарлаа.

Сэүн: айн? Тэгээд бид хоёрыг яах юм? Автобус!!! За больж үхье алхсан нь дээр биз. Ааа чамайг ална даа наанаа өөрийхөө өндөрийг хэмжээд тэрэндээ таарсан нүхээ бэлдээд сууж бай!!!

Би: яасан бэ?

Сэүн: Ёол хурдан ирэхгүй бол орхиод явлаа гээд байна

Би: заза хурдан явцгаая

Бид хоёрыг очиход тэр хэд харагдахгүй байв. Би лав нэгийг нь ч олж харсангүй. Гэтэл Сэүн миний малгайнаас татаад

Сэүн: ийшээ бишээ тэр машинд

Би: аан тэгээд хэлэхгүй

Сэүн урд талын хаалгыг онгойлгон суугаад намайг арагшаа хэмээн заав. Арын хаалгыг онгойлготол хамгийн цаана нь Сүжон тэгээд Ёол Кай хоёр сууж байв.

 Би: би багтах уу?

Кай: миний өвөр дээр л суучих

Би: алхвал хэр хол бол Луан?

Луан: оройдоо л араас гүйцэх биз

Би: заза амжиж л очих юм шиг байна

Кай: хүсвэл битгий суу!!!  шахчихна хангалттай багтана.

Хаалганы бариулаас нь түшин машинд суухад давчуу бүгчим нэг л таагүй байлаа. Заза тэсэхээс. Хөгжимөө асаан тэр хэд иймээ тиймээ юм ярьж харин Кай гараа ардуур явуулсаар эхэндээ бэлхүүсээр тэврэхэд нь дургүйцсэн ч тэр тоосонгүй. Дараа нь улам өөртөө наана тэврэхэд нь болиулах гэсэн ч бас л  болсонгүй. Сүүлдээ бүр чихэнд уруулаа наана

Кай: уурлаад байгаа юм уу? *шивнэх*

Би: зүгээр бай

Кай: би тэрнийг зүгээр л тэгээд орхичиж чадаагүй юмаа

Би: би чамаас юу ч асуугаагүй тайлбар хэл ч гэж гуйгаагүй

Кай: тэгвэл битгий уурла

Би: би уурлаагүй байна

Кай: тэгвэл инээ

Би: би чиний тэр тэнэгхэн чамайг харах тоолондоо зүйлэг юм шиг инээд алддаг Сүжон чинь биш

Кай: уурлаад л байгаа юм байж…

Би: гараа ав!!!

Кай: Сүг Ён!!!

Би: гараа ав гэсэн шүү!!!

Тэр санаа алдсанаа алгуурхнаар гараа аван надаас холдлоо. Одоо л нэг амьсгаа авахтайгаа болж хэдий тэрэнд дотроо баярлаж байгаа ч ингэх тусам түүнээс холдоход улам хэцүү байна гэдгийг мэдэж байсан болохоор дахиад яахаа мэдэхгүй өөртөө гэмшлээ.

Амралтын газар ирж шуналтай нь аргагүй цээжээрээ дүүрэн агаар аваад доторх бүхнээ уудалж байгаа мэт уртаа амьсгаагаа гаргалаа. Одоо арай л дээрдэж байна. Сүжон бид хоёрыг нэг өрөөнд оруулах гэхэд бид хоёр аль аль нь дургүйцэж холдуухан шиг өрөөнд орлоо. Би тэрэнтэй хамт байх байтугай нэрийг нь бодоход л дотор муухай оргиж байна. Өрөөндөө орон хувцасаа гаргалгүй шкафнд нь цүнхээ тэр чигт нь хийгээд орон дээрээ тэрийж хэвтээд биеийнхээ чилээг гаргалаа. Нэг мэдэхэд зүйрмэглэчихэж нүдээ нээгээд хартал гадаа хэдийн оройн сэрүү орж нар буусан харагдана.  Босон толинд нүүрээ нэг хараад өрөөнөөсөө гаран алхаж байтал нөгөө хэд сааданд бүгд гартаа нэг нэг шил пиво бариад сууж байв.

Сэүн: нааш ир!!! *орилох*

Би: заза

Чанёл: яагаад таг алга болчихов?

Би: харин унтчихаж

Сүжон: их унтах юмаа

Сэүн: их унтах чинь арьсанд сайн тэгээл манай Сүг Ён ийм гоё арьстай юм шт

Би: болилдоо Сэүн!!! Ингээд тэнэгтээд байдаг юм

Луан: хоол идэхгүй байсан юм уу?

Би: үгүй ээ цатгалан байна

Сэүн: хөөе бүдүүнээ чи харж байна уу? Эмэгтэй хүн бүр чам шиг хэвдэг байсан бол одоо дэлхийн газар нутаг хүрэлцэхгүй биз!!!

Сүжон: эрэгтэй хүн бүр чам шиг ааштай байсан бол бүх эмэгтэйчүүд дэлхийгээс дөрвөх биз

Кай: больцгоо лдоо Сэүн яах гэж тэгж байдаг юм

Сүжон: тийшт Кай би тийм ч бүдүүн биш тиймээ?

Кай: мхм манай Сүжон гайгүй шт

Манай Сүжон гэнээ??? Бас Сэүнээс өмөөрлөө гэнээ? Би задлаагүй өрсөн пивоноос ганц шилийг аван юу ч бодолгүйгээр залгилж эхэллээ

Сэүн: Сүг Ён дахиад уух уу?

Би: тэгье

Луан: их унтаад цангаа юу?

Чанёл: ааххх сайн уух юмаа би сайн даадаг охидод дуртай

Би: Чанёл чамд таалагдах юм надад өшөө олон байгаа шүү!!!

Чанёл: чи угаасаа л надад таалагддаг штээ

Би дахин нэг шилийг гурав том балгаал хоосоллоо

Би: Сэүн дахиад нэгийг

Сэүн: О.о айн?

Сүжон: ямар архичин бишдээ!!!

Кай: болиоч

Сүжон: ахаа би ч бас уумаар байна надад нэгийг задлаад өгөөч

Кай: май!!!

Сүжон: баярлалаа.

Кай-н талаас

Өнөөдөр л яг боломж нь. Сүг Ён мэдчихвэл яах бол? Гэхдээ л өөр арга үлдсэнгүй тэрнийг алдан байж ийм золиос гаргамааргүй байна. Тэр мөн биш гэдгийг мэдэх хэрэгтэй тэгж байж л Сүг Ёнд бүгдийг хэлж чадна. Тэр мөн бол яах вэ? Зүгээр л тэрнийг холоос хамгаалж Сүг Ёнтойгоо хамт байна. Харин биш бол өөр нэгнийг хэзээ ч дахиж хайхгүй бүгдийг орхино. Энэ л ганц шийдвэр. Би урдахаа уун хэдэн шил дараалан залгиулж байгаа Сүг Ёныг харан намайг байгаа эсэхийг анзаарахгүй хооронд нь эсвэл бүгд унтсан хойно тэрнийг шалгах хэрэгтэй гэж бодлоо.

Сүжон: хооо од харваж байна

Бүгд дээшээ тэнгэр ширтэж дараалан харвах оддыг гайхаж байлаа. Би Сүг Ёны үйлдэл бүрийг ажиглаж тэр оддыг хараад нүүрэндэх зураг нь яаж хувирахыг ажиглав. Эхэндээ гайхаж дараа нь баярлаж нүүрэнд нь бага зэрэг инээмсэглэл тодорсноо над руу харав. Би яаж тэрнийгээ орхих юм бэ? Яаж түүнээс нүүр буруулах юм бэ? Хэзээ ч үгүй хэзээ ч! хэн нэгний төлөө үхэх ёстой бол зөвхөн тэрний л төлөө…

Бүгд нугжайн унаж дайвсаар өрөө өрөөндөө орлоо. Өнөөдөр л биш бол хэзээ ч үгүй!!! Би өрөөгөө хэд тойрч алхан тодорхой шийдэлд хүрэлгүй зөвхөн Сүг Ёныг яах бол хэмээн айсаар юу ч хийлгүй баахан өрөөгөө метрлэлээ.

Би зориглон Сүжоны өрөө рүү алхан. Хаалгын хэд тогшин хүлээж байтал тэр нэр асуусанчгүй шууд онгойлголоо.

Би: Сүжон!!! *инээх*

Сүжон: ахаа яасан?

Би: зүгээр л чамтай ярилцах гээд

Сүжон: аан заза тэгээд гарах уу?

Би: үгүй ээ дотор ярилцсан дээр байх.

Тэр над руу итгэлгүй харсанаа нүүрэнд нь баясал тодорон эргэж харан алхлаа.

Сүжон: за ор ор

Би согтуу дүр эсгэн худлаа гуйвж нүдээрээ инээн тэрний араас орлоо. Тэр орон дээрээ суугаад намайг хүлээн гараараа оролдоно.  Би ч жүжиглэн тэрний хажууд суугаад өөдөөс нь эелдэг инээмсэглэв. Тиймээ тэр сандарч бас баярлаж байна ингээд л урхинд орчихлоо. Би тэрэнд ойртон

Би: Сүжон чи надад хэрэгтэй байна

Сүжон: туслах юм байвал би мэдээж тусланаа… ахаа

Би тэрэн рүү улам ойртон нүд рүү нь эгцэлж харан уруулд нь бага зэрэг шүргээд. Цамцных нь мөрийн шувтлан яг хээ байсан газрыг тэмтрэн урагшаа бөхийн харах гэтэл хаалга тогшлоо.

Би: хэн юм бол?

Сүжон: ахаа битгий тоо!!! Үргэлжлүүл

???: Ким Сүжон хаалгаа тайл!!!

Сүг Ён байна!!!! Одоо яанаа?

Луаны талаас

Бүгд хөлөө дийлэхээн больтлоо согтож зарим нь ядарч унах гэж байхад тэр л зөвхөн юу ч болоогүй мэт дуу аялан алхана. Урд нь алхах Кай руу харж нэг санаа алдаад дахиал дуугаа аялана.

Би: Сүг Ён!!!

Сүг Ён: би зүгээрээ!!!

Би: зүгээр эсэхийг чинь харж байна

Сүг Ён: өдөржингөө унтчихаж тэгээл толгой дайвалзаад байна түүнээс биш би зүв зүгээр

Би: би өрөөнд чинь оруулаад өгье

Сүг Ён:……………………………………………

Нөгөө хэд гараа даллан салах ёс гүйцэтгээд өрөөндөө ороход тэр дуугаа зогсоон над руу итгэлгүй харсанаа.

Сүг Ён: би яах вэ? Луан!!!

Би: зүгээрээ бүх юм зүгээр болно

Сүг Ён: үгүй ээ зүгээр болохгүй. Би тэрнийг харах тоолондоо уйлах гээд байна. Юу юугүй Сүжонд алдчих юм шиг санагдаад тэрнийгээ харамлаад байна. Хайртай хүн минь хажууд байхад би хий дэмий суухаас өөр юу ч хийхгүй байна. Би тэрний хайж байсан хүн нь биш ч гэлээ зүгээр л ядаж хажууд нь байж болохгүй юм уу? Ингээд зүгээр харах биш ядаж тэвэрч хүрч болохгүй юм уу?

Тэр урд сөхрөн суугаад хоёр гараа үрэн

Сүг Ён: зүгээр л хамт байх биш тэрнийг өөрийнхөө дураар хайрлаж болохгүй юм уу? Би тэрнийг хүчлэхгүй ээ надад хайртай байхаан болих хүртэл нь ядаж хамт байж болохгүй юм уу? *уйлах* Луан бид хоёр хамт байж болохгүй юм уу?

Би: Сүг Ён чи согтчихож өрөөндөө ор доо

Сүг Ён: согтсон ч гэсэн архи уусан ч гэсэн тэрнийг мартахгүй байна. Уйлахаан болихгүй байна. Тэрнийг харалгүй нэг хором сатаарахад л дахиал санаад эхэлчих юм. Би тэрнийг санаад байна. Хэдий өөрөөсөө түлхэж байгаа ч тэрнээсээ илүү өөрөө тэрэн лүү тэмүүлж байна. Би тэрнийг санаад байна Луан би тэрнийг ядаж санаж болно биздээ. Зүгээр л харж байгаа шигээ санаж болно биздээ *уйлах*

Би: чамд хэцүү байна уу?

Сүг Ён: тиймээ хэцүү байна тэр байхгүй болохоор амьсгалж ч чадахгүй байна.

Би: тэр хангалттай биш гэж үү? Тэр чамд зориулагдаагүй ч гэсэн тэр чамд хайртай байх нь хангалттай биш байна уу?

Сүг Ён: үгүй ээ хангалттгүй байна. Тэрний нэрийг дуулаад өөрийн эрхгүй санаад харахдаа тэвэрмээр, тэвэрхэд нь үнсмээр, үнсэхэд нь үүрд энэ хэвээрээ баймаар санагддаг энэ хүртэл хангалттгүй байхад тэр надаас холдчих юм бол яах юм бэ? Би тэсэхгүй би тэвчихгүй зүгээр л үхээд өгмөөр санагдана.

Би тэрэнд хэлэх ёстой тийм үү? Би зүгээр л тэрнийг явуулах хэрэгтэй тийм үү? Анхны хайр бүтдэггүй гэдэг хоёрдох нь ч бас бүтдэггүй юм байна тийм үү?

Хайртай бүхэн минь яагаад надаас холдоод байгаа юм бэ? Яагаад намайг инээлгэдэг бүхэн надад уйтгар гунигийг мэдрүүлдэг юм бэ? Эхлээд тэр дараа нь Сүг Ён дахиал би тавьж явуулах хэрэгтэй юу? Тэр ч бас над шиг хайртай хүнээ алдахыг мэдрээд надаас үүрд холдчихвол яах юм бэ? Тэр Кай-н үхэхийг хараад бас тэрэнтэй хамт байх аргыг сонговол яах юм бэ? Тэр тэрний араас явчихвал яах юм бэ?

Би: оройтсон Сүг Ён!!! Тэр одоо аль хэдийн Сүжон дээр оччихсон. Тэр одоо Сүжонтой хамт байгаа

Сүг Ён: О.о Сүжонтой гэнээ? Би тэгвэл явлаа тэрнээс очиж Кай-г авна. Хэрвээ бид хоёр салах ёстой бол сална л биз  гэхдээ одоо биш.

Тэр босон Сүжоны өрөө рүү алхлаа. Би араас нь очиж болиулах гэсэн боловч чадсангүй дандаа л ингэдэг шүү дээ тэрний араас харж зогсохоос биш өмнө нь хэзээ ч зогсдоггүй тэрнийг хэзээ ч зогсоодоггүй.

Хатуу зүйл уусанч хоолойд хүртэл тээглэсэнгүй гулган орж байлаа. Ороо налан хоосорон хэвтэх олон шилийг ширтлээ. Хөшигний цаанаас гэрэл тусаж үүр цайж байх шиг. Босохыг ч хүссэнгүй өрөөнөөсөө ч гармааргүй байна. Утас хангинаж өөрийн эрхгүй давхийв.

Би: байна уу?

Чанёл: хөгшөөн намайг ирээд аваадахаач

Би: айн? Чи ийм эрт юу хийж байгаа юм?

Чанёл: нөгөө гэдэс жаахан эвгүйрхээд эм хайгаад Сэүний өрөө рүү явж байгаад санаандгүй хөлөө эвгүй болгочихлоо

Би: ойлгосонгүй гэдэс чинь өвдөөд дуудаад байгаа юм уу? Хөл чинь өвдөөд дуудаад байгаа юм уу?

Чанёл: би ч ойлгосонгүй ээ зүгээр л өрөөнөөсөө гараад ир.

Би хөлөнд хөглөрөх шилээ даван алхаад. Өрөөнөөсөө гарч Чанёлыг хайтал тэр шатны доор хөлөө бариад сууж байлаа.

Би: чи энд юугаа хийж байгаа юм?

Чанёл: мэдэхгүй ээ нойрмоглоод явж байсан чинь хэн нэгэн шатнаас түлхэчих шиг л болсон

Би: айн?

Чанёл: мэдэхгүй ээ би нойрондоо хий гишигчихсэн ч байж магадгүй

Би: тэгээд хөл чинь зүгээр үү?

Чанёл: хөдөлгөж чадахгүй байна

Би: айн? Хурдан эмнэлэг явья

Чанёл: за босгоод өг

Би: Сэүнийг дуудаатахья

Чанёл: утасаа салгацан байналээ.

Би: тэрэнд өвчин намдаах эм байгаа аваад ирье сэрээхээс муу хүүрийг

Би Чанёлыг коридорын сандал дээр арай хийж суулгаад Сэүний өрөө рүү гүйн очоод хаалгын тогштол тайлсангүй. Бариулаас нь таттал онгорхой байна

Би: Сэүн *орилох*

О.О тэр байхгүй байна!!! Өрөөг гүйлгэж хартал юу ч алга бүр өчигдөр өрөөгөөрөө дүүрэн тарааж тавьсан хэрэггүй баахан хувцас нь ч алга юу ч алга. Тэр явчихаж… өчигдөр юу болсон юм бол?

33 thoughts on “Full moon & Rambler star (chapter-18)

  1. ЭЭЭЭЭ АЯГҮҮ БОЛ ХӨӨРХИЙ СЭҮН МИНЬ Л НАДТАЙ ХАМТ ЯВСАН БАЙХ ДАА… БАЙНГА Л ӨДӨЖ, ҮГ ХЭЛЭЭР ХАТГАДАГ ХЭРНЭЭ ХЭЦҮҮ ҮЕД ҮРГЭЛЖ ХАЖУУД МИНЬ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ СЭҮҮҮН ^_________^

  2. sehund mini yu tohioldchihvoo? Ene sujoniig olsgoj zovooh yumsan aish. zevuun ohin yaj chadjiinaa. minii suul yumuu haashai yum. Jane yostoi goy bolson bna 😀 dandaa zohimjindoo orood davhichih yumaa hihi.

Сэтгэгдэл бичих