0001

Тэргэл сар ба Тэнүүлч од

——————–Сэүний яриа———————

Сэүн: чи ч бас 7н одтой үлгэрийг мэдэх байх тийм үү?

Би: ямар долоон од??? Нөгөө од газар бууж ирдэг л үлгэрийг мэдэх юм байна

Сэүн: тиймээ тэр үлгэр. Тэнгэр дээрх хамгийн том од өдөр бүр хааны ордны үзэсгэлэнт цэцэрлэгийг харахаар ирдэг. Гэсэн хэдий ч цэцэгсээсч дур булаам гүнжид дурладаг. Үдэш бүр хааны гүнжтэй уулзаж орой бүр тэр цэцэрлэгт зугаалдаг. Нэг өдөр хааны гүнжийг хөрш улсын ханхүү хулгайлан зугтдаг. Гүнж зугатах хамаг аргаа хэрэглэн аргагүйн эрхэнд уулын орой руу мацаж яван явсаар уулын эрмэг дээр ирдэг. Зөвхөн тэрний хүсэж хүлээсэн хайр нь ханхүү биш болохоор тэрнээс салах ганц л аргыг тэр сонгодог. Хайрт одоо хамаг чадлаараа орлин дуудсан боловч тэр бууж ирдэггүй хамаг хүчээ шавхан байж дуудсан ч тэр ирдэггүй хамгийн сүүлд хайртай гэж хэлээд хавцалаас үсэрдэг.

Би: тэгдэг билүү?

Сэүн: тиймээ үлгэрт “тэрний цус хавцалаас урсч, гол руу хүрч, голын урсгал хөрсөнд дамжуулж, хөрс модонд шивнэж, модны навчис салхинд дуулж, салхины исгэрээн тэнгэрт хүрч, эцэст нь хайрт гүнжээ хорвоогоос халсиныг тэнгэрийн од мэдсэн юм. Тэртээх од газар дээр бууж ирэхэд хэдийн бүх зүйл оройтож гүнжийн хөрсөн биенээс халуун нулимс урсаж хөхөрч гандсан биеийг үхэл зөгнөсөн хайр бүрхэн авсан юм. Түүний л төлөө зориулагдсан одонд тум буман хүсэл байлаа ч гагцхүү тэрний төлөө цохилох зүрхээ юм бүхнээс харамлан золиосолсон юм” гэж гардаг. Ингээл тэр од хайртай гүнжээ авран өөрийн амиа золиослодог.

Би: тэгээд энэ чинь Кайтай ямар хамаатай юм?

Сэүн: зүгээр сонсож бай. Харамсалтай нь энэ үлгэр биш… үлгэр домог хоёр маш ялгаатай юмдаа. Домогт гардагаар од хайртай гүнжээ аврахын тулд тэнгэрт харвахдаа долоо хуваагдаж түүний төлөө үүрд зориулагдахаар шийдсэн юм. Эхний амь нь гүнжийн төлөө харин сүүлийн 6 амь түүний дараах төрөлх сүнсэд

Би: О.о

Сэүн: ном сударт гүнжийн дараах 2 төрөлх сүнсийг дурддаг түүнээс цаашхи нь бичигдээгүй байдаг юм. Их үймээний үеэр сураг тасарсан гэдэг. Эхний сүнс нь энгийн нэг ардын гэрт төрсөн бөгөөд тэрээр хамуу өвчнөөр шаналж байсан гэж бичсэн байдаг. Гэсэн хэдий ч нэг өдөр аймшигт салхи дэгдэж бүх зүйл салхинд туугдсанч ганц тэр цоо эрүүл үлдсэн байдаг. Хоёрдох нь харин маш сонирхолтой нэг дэхь төрөлх сүнстэй зэрэгцэж мэндэлсэн . Бас гүнж сарыг бэлэгддэг ба гүнжийн дараах төрөлх сүнсэд саран хээ эсвэл саран тэмдэг байдаг бөгөөд хоёрдохд илрээгүй гэсэн. 

Би: яагаад давхцаж гарсан гэж!!!

Сэүн: сайн мэдэхгүй юм. Мөн од харвахдаа өөрийн 7н шинжээ хувааж авсан бөгөөд эхний од агуу их хайраа аван мөнх одсон бол хоёрдох нь маш их хүчийг бэлгэддэг тэгээл тэрнийг бууж ирэхэд аймшигт салхи дэгдсэн хэрэг харин дараагийн шинж нь үзэсгэлэн гоо үлгэрт  тэнгэрээс харвасан үзэсгэлэн төгөлдөр дагиныг харсан бүхэн мөхөж харвасан сум нь мохож мөнхийн мөс ч хайлж молор эрдэнэ үгүй болно гэсэн байдаг тийм л сайхан залуу байсан юм байгаа биз. Бас нэг юм байна. Од болгон эрэгтэй байдаггүй  долоон оддын дундаас ганц л эмэгтэй од байсан бөгөөд тэр маш энэрэнгүй нэгэн байсан. *санаа алдах*

Би: гэхдээ чи гуравдахаас цаашаагаа бичигдээгүй гэсэн биздээ

Сэүн: үнэндээ Луаны дагуулж ирсэн охин нь зургаадах од байсан юм.

Би: тэгэхээр Луан гүнжийн дараах төрөл гэсэн үг үү? 

Сэүн:   үгүй ээ мэдээж тэрэнд ямар ч саран тэмдэг байхгүй бас тэр тэнэг юу гэж гүнжийн удмын хүн байдаг юм!!! хоёрдох төрөлийг санаж байна уу?

Би: мхм

Сэүн: миний таамагласанаар од бүхэн тодорхой цаг хугацаагаар аялдаг тэдэнд аялж байх хугацаанд юу ч тохиолдож магадгүй жирийн нэгэн хүнд дурлах ч юм билүү? тэдний зориулагдах ёстой зүйл нь зөвхөн гүнж биш чин үнэнч хайр ч байж болох юм

Би: тэгээд юу гэж??? Нэг л ойлгохгүй байна!!

Тэрний царай хувхай цайж өмнөх бүхнээ дурсан санахад хэцүү байгаа бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж гар нь чичирч байлаа.

Би: Сэүн зүгээр үү?

Сэүн: тиймээ тэр Луанд зүгээр л дурлачихсан хэрэг.

Би: тэгээд?

Сэүн: эхэндээ бид хэд тэрэнд итгээгүй чи санаж байна уу? Долоон од бүр өөрийн гэсэн хүчтэй гэж

Би: мхм

Сэүн: *нүдээ аних* тэр яг л сахиусан тэнгэр шиг байсан инээмсэглэл нь гэрэл цацарч байгаа аятай гар нь дулаахан яг л нар шиг тэр үнэхээр хайр татам байсан

Тэр нүдээ анихад нүднээс нь нулимс урсаж сормуус нь чичрэнэ. Тэрэнд одоо маш хэцүү байгаа бололтой

Сэүн: тэр маш зоригтой байсан магадгүй тэр энэ шинжийг авсан байх.

Би: тэр яасан юм бэ?

Сэүн: тэр тэр… тэр *уйлах* тэр үргэлж л загас харья гэж орилдог байсансан. Нэг өдөр тэрэнд загас харуулахаар бид дөрөв аквариум руу явсан боловч тэр далайн загас хармаар байна гэсэн. Гадаа маш их бороо орж байсан хувин хувингаар цутгаж байгаа аятай тэнгэр уйлагнаж байхад тэр маш цовоо сэргэлэн байсан. Луан жолоо барьж хажууд нь тэр дуу дуулаал Чанёл бидэнд хөгтэй явдал ярьж харин би тэрнийг маш удаанаар ширтэж суусан юм даанч би тэрнийг эцсийн удаа харж байгаагаа мэдээгүй. Бүхэл зүйл хоромын дотор өөрчлөгдсөн зам дээр машины дугуй хяхтнах чимээ сонстож бороон дуслууд улаан өнгөөр будагдсан нүдээ нээгээд харахад Чанёлын толгой хүзүү гээд бүх бие цусаар будагдчихсан байсан ч тэр ухаантай байсан харин Луан тэр хоёт байсангүй. Машины урд талын цонх яг л ухаад авчихсан юм шиг хагарчихсан суудал шал гээд бүхэлдээ шилний үүрмэгээр дүүрсэн байхыг гайхан харахдаа юу болоод байгааг ойлгоогүй. арай хийн ухаан орон хөндүүр болсон биеэ хөдөлгөн  суудлын бүсээ тайлах гэж хичээж байхдаа Луаныг машинаас холхон хэвтэж байхыг харсан хажууд нь тэр сөхрөөд суучихсан уйлж байсан. Төд удалгүй  бороо улам ширүүсч нүдэнд тэр хоёр харагдахаан больсон. Нэг мэдэхэд эмнэлэгийн хүйтэн шалан дээр би сууж байсан. Бүх зүйл яг киноны нэг кадар шиг хурдан хурдан өнгөрсөн. Чанёл тэр хоёр орилолдож харин Луан харагдахгүй байсан. Удаан тийм байдалтай байсны эцэст эмч Луаныг аварч чадсангүй гэсэн. Дахиал нүд бүрэлзэж толгой эргэж байх хооронд цагаан бүтээлгэтэй орыг тэр хоёр уйлаад дагаад байсан. Харин морог руу Луан биш тэр явсан. Тэр Луаны төлөө өөрийгөө золиосолчихсон *уйлах* тэр тэрний төлөө яваад өгсөн.

Би: Сэүн!!!

Сэүн: тэр яагаад тийм тэнэг юм бэ? Тэр яагаад намайг хараагүй юм бэ? Тэр миний төлөө амиа золиослох байсан болов уу?

Би тэрнийг тэврэн тайвшируулахын тулд мөрөн дээр нь хэд цохилоо. Тэр төд удалгүй тайвширсан бололтой нэг санаа алдан яриагаа үргэлжлүүллээ

Сэүн: Луан тэрнээс хойш дахиал тэнэг юм шиг болсон харин нэг л өдөр ухаан орон урьдын хэвэндээ орон инээж эхэлсэн. Тэр тэрний төлөө амьдархаар шийдсэн байх лдаа

Би: Луан өмнө нь яагаад нөгөө… юу яагаад тэгж яваад байсан юм бэ? Тэрэнтэй учрахаасаа өмнө

Сэүн: тэр хөлбөмбөг тоглодог байсан юм даанч нэг тоглолтон дээр гэмтсэний улмаас дахиж тоглож чадхаан больсон тэгээл сэтгэлээр унасан гэхүү дээ

Би: одоо ганцхан асуулт

Сэүн: за

Би: Жон Ин бишээ Кай тэгэхээр…

Сэүн: тэр маш азтай долоодох од. Долоодох од яадаг гэдгийг мэдэх үү?

Би: ханннн би од гэдгийн ч мартчихаж

Сэүн: бүх шидийг өөртөө агуулсан байдаг юм. Гоо үзэсгэлэн, эр зориг, агуу их хайр, хүч чадал, тэсвэр тэвчээр авьяас билэг

Би: мммм тэр нөгөө хайж байгаа хүнээ олвол яах бол???

Сэүн: би уг нь чамайг гэж бодсон юмсан

Би: үгүй дээ хэрвээ би байсан бол одоо бид 2 ийм байдалтай байхгүй байсан байх.

Сэүн: ингээд л бүх зүйл дууссан юм

би: бурхам минь!!!

Сэүн: тиймээ итгэмээргүй…

 

21 thoughts on “Full moon & Rambler star (BONUS-3)

  1. ингэж нэг бүтэн нойртой унтах гж нууцыг тайлж чадлаа вүүхүү гэж наахгүюу хэхэхэ ийм их нууц бна гж төсөөлөө ч гүй юм бна

    1. Anuexotic bur asuusan asuult bolgoniig hariulsan asuugaal duusanguut shuud heleel baisan aimshigtai tolgoidoo PC-tei gesen :)))) Anugiin aldar gawiya badartugai!!! hurai2

      1. Haha herwee exogiin tuhai bl bi ch bas hariulah l blaa ojij chdaq yar ih harammsan geech!!! Ta nar mini neg jilee temdeglehimu yahin hichel id orj bh blkp hzu bhdaa

  2. woohoo yeah yostoi goy hongor meen. kai gej aztai zolig 7 dahi od baihdaa yadgiin. bi gej buur aztai zolig ternii duralsan ohin baihdaa yadgiin. bonus bol unen tasartsan. very interesting thank you 😉

Сэтгэгдэл бичих