tumblr_mkgqd1QGlg1qc299mo1_500_large

SeXy Maknae Changjo :>

Жинхэнэ нэр: Choi Jong Hyun

Тайзны нэр: Chang Jo (창조)

Хоч: Dancing Boy Changjo

Төрсөн он сар өдөр: 1995 оны 11 сарын 16

Хамтлаг дахь гүйцэтгэх үүрэг: Гол бүжигчин, Вокалист, Макнае

Өндөр: 177см

Жин: 58кг

Хобби: Бүжгийн хөдөлгөөн зохиох

Онцгой авъяас: Биеэ хамгаалах урлаг

Боловсрол: ChunCheon дунд сургууль

1♥.Тэр 2011 онд ахлах сургуулиа төгссөн нэг эгчтэй.

2♥.Тэр хэрвээ дуучин болоогүй байсан бол бие хамгаалагч болох байсан. Тэр таеквондо-н 4р зэрэгтэй.

3♥.Түүний хувьд дусамжтай дуу нь Florida ft NeYo-н Be On You. Учир нь тэр сонгон шалгаруултанд энэ дууг дуулж тэнцэж байсан.

( Энэ юм байна 🙂 )

4♥.Хэрвээ зодоон болвол тэр түрүүлж цохино гэж боддог.

5♥.Тэрний эгч нь анх Changjo-н дуулахад нь нээх анхаарлаа хандуулдаггүй байсан. Харин сүүлийн үед энэ байдал өөрчлөгдсөн.

6♥.Түүний хобби бол бүжиг дэглэх.. Тэр хэзээ нэгэн өдөр L.Joe-н зохиосон дуун дээр бүжиг дэглэнэ гэж боддог.

7♥.Тэр TEEN TOP, INFINITE хоёрыг их олон тал дээр адилхан юм байна гэж боддог.

8♥.Тэр дэбүт хийснээсээ хойш 5см өссөн. Учир нь энэ үе бол түүний бэлгийн бойжилтын үе. :>

9♥.Chunji тэр 2 MBC-н  “Idol Star Athletics Competition”-д орох гэж байсан боловч тэд дөнгөж урьдчилсан тэмцээн дээр л хасагдчихсан.

10♥.Одоо бол Changjo хамгийн өндөр гишүүн нь.

11♥.Changjo анх Niel-тэй уулзаж байхдаа Niel-г Simpson-той адилхан юм байна гэж бодож байсан.

12♥.Changjo-н хэлэх дуртай Япон үг нь ‘aishitemasu’ буюу “БИ ЧАМД ХАЙРТАЙ”

13♥.Changjo-н дуртай TEEN TOP-н дуу бол Let’s Dance!

14♥.Ricky Changjo-д эгёо хийж үзүүлэхэд,  Changjo-н царай -_- ийм болдог.

15♥.Энгийн өдрүүдэд Changjo эгёо хийдэггүй. Шаардлагатай үед л хийдэг.

16♥.Фэн кафе дээр нь нэг фэн нь Changjo-руу

“Чамайг өдөржингөө бодсоор байгаад галуурахнээ” гэж явуулахад,

Changjo : “Намайг бодож байгаад баярлалаа”  гэжээ.

Үүнээс хойш маш олон фэнүүд бас яг  “Чамайг өдөржингөө бодсоор байгаад галуурахнээ” явуулсаар байв. Эцэст нь,

Changjo: “Одоо болно” гэж байжээ.

17♥.Changjo тарвастай зайрмагт нугасгүй.

18♥.Фэн уулзалтан дээр Changjo нэг фэнийгээ эгчээ гээд дуудаад байжээ. Харин эцэст нь тэр фэн нь явахдаа “Баярлалаа Чанжо ахаа” гэжээ.

19♥.Sungyeol (Infinite) Cahngjo-н Supa Luv дээр зүүдэг шилийг зүүж үзчихээд толгойгоо сэгсрэн “Би юу ч харахгүй байна” гэж байжээ.

0181

( Нөгөө алдарт шил :> )

20♥.Changjo будааруугаа кола хийх дуртай.

21♥. Q : Анх уулзаж байхад хэн хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Changjo :Niel ах, тэр их сайхан сэтгэлтэй.

22♥.Q : Яаж өөрийгөө ядраахгүй байдаг вэ?

Changjo : Яаж ч бодсон найзууд бас гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар сэргээд явчихдаг.

23♥.Анх Chunji ахыг харахад их шогч юм шиг харагдаж байсан. Энэ маань ч үнэн байсан.

24♥.Миний Ideal Type бол эгдүүтэй охид. Аан тийн бас гоё инээмсэглэдэг. ^^

25♥. [HOT! Дэбүт-н Түүх] Teen Top – Dancing Boy Changjo

tumblr_ly10g7n9SI1qga72mo1_500

Тэр 5 дугаар ангид байхдаа нэг хөгжмийн нэвтрүүлэг үзэн сууж байжээ. Тэр хөгжмийн нэвтрүүлгээс Changjo-д ганцхан зүйл л таалагдсан. Энэ бол бүжиглэнгээ дуулж байгаа дуучид. Түүнд дуу нь нээх онц санагдаагүй ч бүжиг нь бүр үнэхээр их таалагдаж байв. Энэ үеэс л хойш Changjo бүжиг гэдэг зүйлд татагдаж эхэлсэн. Ингээд тэр хоосон анги тасалгаа, гэртээ хүн байхгүй үед, хүн явдаггүй гудамж гээд бүжиглэж болохоор л газар байвал хаа ч хамаагүй бүжиглэдэг байсан. Тэр зөвхөн бүжиглэх биш бүжиг дэглэх гэж оролдож хичээдэг байсан.

“Би яагаад дуучин болохоор шийдсэн бэ гэхээр нэг өдөр манай эгч Usher-н тоглолтыг үзэж байв. Хaмт үзтэл надад нэг тийм онцгой мэдрэмж төрж байсан. Хэзээ ч мэдэрч байгаагүй тийм мэдрэмж. Ингээд л би Usher шиг алдартай дуучин болохоор шийдэж амьдралын гараагаа эхлүүлсэн юм. “

Даанч Changjo-н нутагт сонгон шалгаруулалт бараг л болдоггүй байв. Ингээд Changjo гэрийнхнээсээ гуйн гувшин байж эцэст нь нэг юм Сөүлрүү явахаар болов. Харамсалтай нь тэр оролцсон сонгон шалгаруулалт болгоноосоо хасагдсаар байв. “Бусад оролцогчдын бүжгийг харахад дуутайгаа их зохицсон, дууныхаа хэмнэлтэйгээ яг таарч бүжиглэж байсан. Ингээд би энэ тал дээрээ илүү их анхаарч бэлдэж эхэлсэн.”

Changjo-н ээж нь түүний энэ олон азгүйтлийг хараад энэ бүжгээ болиод хичээлдээ анхаар гэж зөндөө хэлсэн. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Бэлдсээр л байсан.

Changjo-той ойролцоо настай нэг үеэл нь бас бүжиглэх дуртай нэгэн байв. Нэг өдөр тэр үеэл нь LOTTE WORLD-д болох задгай сонгон шалгаруултанд өөрийгөө бас Changjo-г бүртгүүлж өгчээ. Ингээд тэр сонгон шалгаруултандаа орсон ч үеэл нь эхний шатандаа л хасагдчихав. Changjo сүүлийн шат хүртэл явж энэ хугацаанд юу бэлдэж хичээсэн тэр бүхнээ гарган үзүүлэв. Ингээд бяцхан JongHyun-ы мөрөөдөл биелж тэр сонгон шалгаруултанд анх удаа ~тэнцэж~ trainee болох гараагаа эхлүүлсэн юм.

“Би өглөө нь хичээлдээ явж, тарчихаад бэлтгэл хийх газарлуугаа галт тэргээр яван орой 10 хүртэл бэлтгэлээ хийн ChunCheon-рүү явах сүүлийн галт тэргэнд суун гэртээ харьдаг байсан. Хагас, Бүтэнсайн өдрүүдэд бэлтгэл хийдэг газраа хонож болдог болохоор би өдөрт бараг 10 цаг гаруй бүжиглэдэг байсан. Хөдөлгөөнөө бага багаар нь сурч, хамгийн гол нь гүйцэтгэлээ сайн хийхийг эрмэлздэг байсан. Сүүлдээ хөл минь аймшигтай өвдөж эхэлсэн. Хөлний минь хумснууд нь хугарч унан, цэврүүтэн, нэг алхам алхахад л янгинан өвддөг байсан. Тэгэж их өвдөж байсан ч би шүдээ зуугаад бэлтгэлээ хийж бүжиглэсээр л байсан.” Түүний хувьд бараг л Сөүл-ChunCheon гэсэн тусдаа жим гарсан гэж хэлэхэд болно. Өглөө нь ChunCheon-с Сөүлрүү, орой нь Сөүл-с ChunCheon рүү. Иймэрхүү байдлаар тэр нэг сар явахад 6 кг хасч  байсан. “Хэрвээ би TEEN TOP-н гишүүн болоогүй байсан бол би бие хамгаалагч болохын тулд нилээн зүтгэж явж байгаа байхаа *инээх* Заримдаа уур хүрсэн үед, бүжгээ олигтой бүжиглэж чадахгүй байгаа үедээ, аятайхан бүжиг дэглэж чадахгүй байгаа үедээ би тэр уур бухимдлаа бүгдийг нь Таеквондо-р тайлдаг ххэ”. Эцэст нь Dancing Boy Changjo:

“Хэзээ нэгэн өдөр TEEN TOP таеквoндо оролцсон бүжгийн хөдөлгөөнтэй үзүүлбэр үзүүлэх болно” гэжээ.

26♥.TEEN TOP миний хувьд 2дох гэр бүл минь

27♥.TEEN TOP-н бусдыг татах хүч?

Changjo: DANCING BOY CHANGJO!!! ^^

28♥.Хамтлагийнхандаа хандаж?

Changjo: Одоо байгаагаасаа илүү дотно болцгоож, Яг л Shinhwа-н ах нар шиг шилдэг хамтлаг болцгооё!!! 🙂

29♥.Хүүхэд насны мөрөөдөл?

Chagjo: Цaгдаа.

30♥.L.Joe-с нэг удаа бүр аймар айж байсан. Учир нь тэр зүүдэндээ босч яваад нэг юм өшиглөөд байсан.

31♥.Niel-д их атаархдаг. Учир нь тэр их гоё хоолотой.

32♥.Миний бодлоор миний нүдээрээ инээдэг инээмсэглэл хамгийн янзтай нь байх.

tumblr_m5focraVeA1qga72mo1_500

33♥. Насанд хүрвэл найзуудтайгаа аялалд явмаар байна. ( :)) Ricky-с шал өөр юм байна ) 

 ~~~~~~~~~~~~~~~~CHANGJO-н тухай 93н үнэн~~~~~~~~~~~~~~~~

 1.    Өндөр & Жин

Changjo: 179см (180 болчих гээл хичээгээд явж байна^^ ) / 61 кг

2. Нүдний хараа

Changjo: 0.4, 0.5

3. Шүтлэг

Changjo: Будда

4. Хоч

Changjo: Jjung-pa (쭝파)

5. Дуртай жимс

Changjo: тарвас, ханборгоцой, алим, тоор, жүрж

6. Дуртай хоол

Changjo: Хамаагүй ээ ^^

7. Дуртай улирал

Changjo: хавар намар

8. Дуртай өнгө

Changjo: Бүх өнгө

9. Дуртай спорт

Changjo: хөлс л гаргаж байвал ямар ч хамаагүй.

10. Дуртай тоо

Changjo: 10!!! Яагаад гэвэл бид 10н хуруутай.

11. Дуртай үг

Changjo: “Би Чамд Хайртай” (사랑해)

12. Дуртай амьтан

Changjo: Оцон шувуу, муур, гөлөг !

13.Ямар хоол хийхдээ өөртөө итгэлтэй байдаг вэ?

Changjo: omu-rice, jeyukboggam (제육볶암), boggam ramyeon

14.Хамгийн жаргалтай мөч?

Changjo: Фэн клубээ ANGEL гэж нэрлэсэн тэр мөч! Дддан~~

15.Хамгийн хэцүү үе?

Changjo: Нууц!!! Нууц!!! Нууц!!!

16.Хамгийн харамсмаар үе?

Changjo: Нууц!

17.Хамгийн гунигтай үе?

Changjo: Бүжгийн хөдөлгөөнөө алдах

18.Хамгийн дурсамжтай аялал?

Changjo: Гэрийнхэнтэйгээ цуг Жэжү арал явж байсан үе…гэхдээ би тэр үед их жоохон байсан л даа.

19.Хэрэг их тарьдаг байсан уу? Эцэг эхийнхээ талаар?

Changjo: Жоохон байхдаа юмаа их алга болгодог байсан.

20. Аль үерүүгээ буцаж очмоор байна?

Changjo: 20 хха

21. Аялахад санал болгомоор газар?

Changjo: Элсэн цөл??? Ххэ сайн мэдэхгүй байнаа ^^

22. Яг одоо утасны чинь WALLPAPER дээр ямар зураг байна?

Changjo: Миний зураг

23. Утасны чинь ая?

Changjo: Taeyang sunbae-н  “I’ll Be There” ^^

24. Өдөрт хэр их утсаар ярьдаг вэ?

Changjo: Би өмнө нь 5 цагийн турш ярьж байсан.

25. Тайзан дээр гарахаасаа өмнө юу гэж боддог вэ?

Changjo: Сандардаг???

26. Хамгийн үнэтэй зүйл?

Changjo: гэр бүл , Clap синглэ цомог

27. Хэдэн цаг унтдаг вэ?

Changjo: 6-8 цаг

28. Караоке-д ямар дуу дуулах дуртай вэ

Changjo: Ороогүй их удсан байна.

29. Унтаж байхдаа ямар нэгэн авиа үйлдэл гаргадаг уу?

Changjo:Би хүн цохиод байдаг..гэхдээ одоо больчихсон.

30. Элсэн цөлрүү цөлөгдөх байсан бол ямар гурвал зүйл авч явах вэ?

Changjo: малгай, шил. хоол

31. Ойрын үед юу хийж байна?

Changjo: Wonder Girls!!!  히히

32.Чиний зан чанар

Changjo: Цоглог гайхалтай

33.Дуртай киноны төрөл

Changjo: action!!!! Аймшгийн!!!!!!

34. Хамгийн анх дуулж байсан дуу?

Changjo: бүүвэйн дуу

35. Анхны хайр?

Changjo: хммм… нууц юм байна.

36. Ideal Type

Changjo: Минуу утасны WALLPAPER дээр байгаа хүн xxa

37. Хэдэн удаа уучлалт гуйж байсан бэ ?

Changjo: Маш олон байгаа учраас хэлсээр байтал миний ам өвдөж үхэх байх. 😛

38. Хэн нэгнээс уучлалт гуйж байсан уу?

Changjo: нэээх байхгүй ээ.

39. Хэн нэгэнд анхны харцаар дурлаж байсан уу?

Changjo: Утасныхаа WALLPAPER-г сольсон цагт л дурлах байх ххэ~

40. Хэн нэгнийг эсрэг талаас нь харвал, аль хэсгийг нь харах вэ?

Changjo: нүд? Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би ийм төрлийн мэдрэмжинд дуртай.

41. Хэрвээ чиний дурласан эмэгтэй чиний сайн найзад чинь дурлачихсан байвал яах вэ?

Changjo: Би эхний алхамыг хийх болно. Түүнд сэтгэлээ илчилнэ. Ххэ

42. Хайр уу? Нөхөрлөл үү?

Changjo: Надаар тоглоод байна уу? Нөхөрлөл бол Нөхөрлөл. Хайр бол Хайр . Энэ асуулт чинь ~Чи ээждээ илүү их хайртай юу? Аавдаа илүү их хайртай юу?~ гэдэг асуулттай ижилхэн сонсогдож байна. -_-

43. Өөрөөс чинь эгчмэд эмэгтэй юу? Дүү эмэгтэй юу? Ижил насны эмэгтэй юу?

Changjo: Ижил нас??????? NONONONONO

44. Насны зөрүүтэй байвал ихдээ хэд вэ?

Changjo: Нас бол хамаагүйшдээ. Хэрвээ би тэр бүсгүйдээ үнэхээр хайртай л юм бол нас бол зүгээр л тоо.

45. Хэдэн настайдаа гэрлэмээр байна?

Changjo: 20н хэд гараад л …

46. Бал сараараа хаашаа явмаар байна?

Changjo: Эхнэр минь хаашаа явмаар байна, би тийшээ явна.

47. Яаж гэрлэх санал тавих вэ?

Changjo: Чин сэтгэлээ зориулах болно. Хэрвээ тэр минь зөвшөөрчихвөл би баярласандаа болоод уйлах байхаа.

48. Хэдэн хүүхэдтэй болох вэ?

Changjo: 2!!

49. Ямар төрлийн нөхөр болно гэж боддог вэ?  

Changjo: Өглөө босоод хоол хийж өгдөг өхөөрдөм нөхөр! ^^

50. Хүү юу? Охин уу?

Changjo: 2уулаа.

51. Дурласан хүнээсээ юу авмаар байна?

Changjo: Жижиг зүйл өгсөн ч гэсэн би маш их баярлах болно.

52. Дурласан хүндээ юу өгмөөр байна?

Changjo: Бүх зүйлээ өгмөөр байна.

 53. Хэрэв эцэг эх чинь гэрлэлтийг чинь зөвшөөрөхгүй бол яах уу?

Changjo: Үнэхээр л тэр бүсгүйдээ хайртай юм бол нууцаар ч хамаагүй гэрлэнэ.

54. Чиний мөрөөдлийн хурим

Changjo: тансаг

55. Өөрийн чинь дуртай нүүрний чинь хэсэг?

Changjo: Нүд!!! Давхраатай эршүүд нүд минь  ㅋㅋ

56. Ямар хичээлд сайн бэ?

Changjo: English!!!!!

57. Ямар спортонд  сайн бэ?

Changjo: дасгал хийх.

58. Ямар хөгжмийн зэмсэг тоглож чадах вэ?

Changjo: Бөмбөр.

59. Юутай болмоор байна?

Changjo: Бүх зүйл!!! хоол ч гэсэн.^_^

60. Ямар хоол идмээр байна?

Changjo: Guamegi!!!! Дун!!!!

61.Юу хиймээр  байна?

Changjo: Хэрвээ би олон амьтай байдаг байсан бол би өндрөөс нисмээр байна хха.

62. Юу сурмаар байна?

Changjo: Taeyang sunbaenim-р ямар ч хамаагүй хичээл заалгамаар байна.

63.Ямар хөгжмийн зэмсэг тоглож сурмаар байна?

Changjo: төгөлдөр хуур

64. Чиний карисма цэг.

Changjo: Эр хүн шиг………….

65.Хэрвээ чи өнөөдөр үхэх байсан бол өнөөдөр юу хийх байсан бэ?

Changjo: Нууц…

66.Хэрвээ үл үзэгдэгч болвол?

Changjo: Та нар бүгд үхэх болно!!!! Muhamuha

67.Цаг хугацааны машин байвал хаашаа явмаар байна?

Changjo: Joseon-ий үе-рүү.

68.Чи нэг өглөө сэрсэн чинь эмэгтэй хүн болчихсон байвал яах уу?

Changjo: Үнэхээр их цочирдох байх.., ямар ч байсан хувцасаа солих байх … хммм

69.Хэрвээ харь гаригийнхантай уулзвал?

Changjo: wow!! Сонирхолтой ! Намайг авж явах уу гэж асууна. Тэгээд найзууд болцгооно. ^^

70.Christmas-р цас орвол?

Changjo: Зам түгжрэнэ.

71.Хэрвээ гоо сайхны хагалгаанд орвол?

Changjo: Царайндаа сэтгэл хангалуун байдаг. hehe ^^

72.Хэрвээ шидэт дэнлүүтэй байсан бол?

Changjo: Дахиад 3 хүсэл биелүүлээд өг гэж гуйна..

73.Хэрвээ сугалаанд хожвол?

Changjo: Маш чимээгүй амьдарна. Сугалаанд хожсоноо эцэг эхдээ ч хэлэхгүй ээ.

74.Хэрвээ дахиад төрвөл?

Changjo: Алмаз болмоор байна.

74.Унтахаасаа өмнө юу хийдэг вэ?

Changjo: Ус уудаг.

75. Чиний асуудал?

Changjo: ганцаардал.

76. Ямар үед хамгийн сайхан харагддаг вэ?

Changjo: бүх л үед.

77. Унтахаараа???

Changjo: ^^

78. Ямар ч хүн байхгүй газар байвал юу гэж хашгирах вэ?

Changjo: XXXXXXXXXXXXXXX

79. Яг одоо юу хиймээр байна?

Changjo: гэхдээ одоо би асуултанд чинь хариулж байнашд.

80. Дэлхий дээрх хамгийн аймар зүйл?

Changjo: Өндөр газрууд

81.Хэдэн нас хүртлээ амьдармаар байна?

Changjo: мэдээж амьдарч чадах хүртлээ.

82.Ямар хүмүүст дургүй вэ?

Changjo: Тийм биеэ тоочихсон….

83.Чиний сайн болон муу зан чанар

Changjo: Би их хүнлэг шүү. ㅋㅋ

84.Хүндэлдэг хүн чинь?

Changjo: эцэг эх

85.Эрхэм хүн чинь?

Changjo: эцэг эх

86.Хамгийн ихээр баярлаж талархаж явдаг хүн чинь?

Changjo: эцэг эх

87.Уучлалт гуймаар байгаа тэр хүн чинь?

Changjo: эцэг эх. Хүүгээ уучлаарай…амжилтанд хүрэхээрээ та 2-гоо тансаг амьдруулнаа.

88.10жилийн дараа чи???

Changjo: 20 өнгөрч яваа хүн л болох байх.

89.Чиний үнэхээр биелүүлмээр байгаа зүйл?

Changjo: Энэ чинь нууц.

90.Чиний уриа

Changjo: Бууж өгөхгүй шүү.

91.Амьдралын чинь goal?

Changjo: Хичээх 🙂

92.Энийг уншиж байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна?

Changjo: Changjo байлаа. Баярлалаа ^^

93.Төгсгөлд нь юу гэж хэлмээр байна?

Changjo: Энийг уншиж байгаа хүн болгонд хайртай~ ♥

Таалагдсан гэдэгт найдаж байна. 🙂

tumblr_lyfokyIsNU1qga72mo1_500

tumblr_mba054ilUp1qfw7tio6_r1_250

10 thoughts on “TEEN TOP~CHANGJO FACTS~

  1. 30♥.L.Joe-с нэг удаа бүр аймар айж байсан. Учир нь тэр зүүдэндээ босч яваад нэг юм өшиглөөд байсан.
    Ene ymar huurhunyumbee ♥♥♥♥
    Chi nuguu Fat pic-vvdiig hiihgvi ysiin BEFORE VS AFTER gd l

Сэтгэгдэл бичих